Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2019/00770

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2019/00770

Орхон аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол баг, Баянзам *******,*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хабитат 1*******,*******/

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 23-р хороо, *******,*******/ нарт холбогдох

3,700,0000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* би 2017.07.22 ны өдөр гэртээ байж байтал С.Анхбаяр, Г.Нацагдорж нар нь ирж танай автозасварын тоног төрөөхөмжийг бүгдийг авъя өгөх төлбөрт нь таны машиныг засч өгье, маш гоё засч өгье таны багажийг 2500,000 тооцож авъя гэхэд тоног төхөөрөмжөө бүгдийг өгч явуулсны дараа би 2017.07.22 ны өдөр машинаа засуулахаар өгсөн. Ингээд хэлсэн хугацаанд нь буюу 2017.08.23 ны өдөр очиход юу ч хийгээгүй байж байсан. Иймээс машинаа буцаан авч өгсөн тоног төхөөрөмжөө авъя гэтэл уучлаарай бид ажлаа хийгээгүй янз бүрийн шалтгаан байсан юм, бидэнд хугацаа өгөөч 2017.09.28 ны өдөр гэхэд бүх асуудлыг дуусгана гэсэн. Ингээд уг өдөр болоод очиход мөн хэвээрээ байсан ба засвар оруулсан гээд энд тэндгүй замаск нааж будгийг нь ховхлосон байсан, засвар ёсгүй газар хүртэл замаск наагаад машиныг маань хүн харахын эцэсгүй болгосон байсан. Ингээд яагаад ийм болгож байгаа талаар асуухад ингэж засдаг юм , засварлах явцад эвдрэл гардаг юм гээд машины маань эд ангийг дутаачихсан, шилийг нь хагалчихсан,машиныг бүхэлд нь зузаан замаск тавьчихсан машин болгочихсон байсан, ингэж машин засдаг юм уу гэх асуудлыг тавьтал зайл гэж хөөсөн. Ингээд уг машины засвар үйлчилгээг дахин хийлгэх шаардлагатай болсон тул бидний дунд маргаан үүссэн. Ингээд өөр засварын газарт очиход 1.200.000 төгрөгний засвар дахин орох шаардлагатай болсон учир уг хохиролыг гаргуулах асуудлыг шййдвэрлүлэх хүсэлтэй байна. Мөн 2500,000 төгрөгөнд бодож миний багаж тоног төхөөрөмжүүдийг авсан учир буцаан авах хүсэлтэй байна. Буцаан өгөх боломжгүй бол түүний үнэ болох 2500,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Нийт 3700,000 төгрөгийг гаргуулдах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч , Н.Нацагдорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* эгчийн машиныг бүтэн будаж янзалж өгсөн. Ажлын хөлсөнд нь багаж өгөхөөр тохироод охин нь санал тавьсан. Бид хоёр хүлээн зөвшөөрч машиныг нь янзалж гсөн саяхан хотод таарахад машин нь тэр хэвээр байсан. Байгаль эгч яагаад мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч , нараас засварын хөлс,дахин засвар хийхэд шаардлагатай зардал нийт 3.700.000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч нарт 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр машинаа засуулахаар тохиролцож төлбөрт нь 2.500.000 төгрөгөөр тооцож авто засварын тоног төхөөрөмжийг бүгдийг өгсөн.

Гэвч хариуцагч нар засварын ажлыг хугацаанд нь хийгээгүй. 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэхэд дуусгана гэсэн боловч уг өдөр очиход мөн хэвээрээ байсан ба засвар оруулсан гээд энд тэндгүй замаск нааж будгийг нь ховхлоод байсан, засвар хийх ёсгүй газар хүртэл замаск наагаад хүн харахын аргагүй болгосон байсан.

Машины эд ангийг дутаачихсан, шилийг нь хагалчихсан, машиныг бүхэлд нь зузаан замаск тавьчихсан машин болгочихсон байсан. Ингээд уг машины засвар үйлчилгээг дахин хийлгэх шаардлагатай болж маргаан үүссэн, ингээд өөр засварын газар очиход 1.200.000 төгрөгийн засвар дахин орох шаардлагатай болсон гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд уг машин 2-3 удаа осолд орсон байсан,эд ангийг дутааж цонхыг хагалаагүй, машиныг бүтэн замаскдаж будганд оруулахын тулд хонхойсон хэсгийг засдаг, машиныг замаскдаж, будаж засварыг бүрэн хийж дуусгасан гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч нарт 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр машинаа засуулах ажлын хөлсөнд 2.500.000 төгрөгт тооцож авто засварын тоног төхөөрөмжийг өгөхөөр тохиролцож, талуудын хооронд Иргэний хуулийн 343.1-д зааснаар Ажил гүйцэтгэх гэрээг талууд амаар байгуулсан байна.

Хугацааны хувьд талууд тодорхой тохиролцоогүй боловч нэхэмжлэгч хэлсэн хугацаанд нь буюу 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр очиход дуусгаагүй, хариуцагч нар бидэнд хугацаа өгөөч 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэхэд бүх асуудлыг дуусгана гэсэн боловч дуусгаагүй гэж тайлбарлаж байна.

Хийж гүйцэтгэх ёстой ажлын тухайд талууд өөр өөр тайлбарлаж байх боловч машиныг замаскдаж будаж өнгөлөн хүлээлгэж өгөх ёстой байсан гэдэг дээр маргахгүй байна.

Засвар хийж гүйцэтгэхэд нэхэмжлэгчийн зүгээс ямар нэгэн запас сэлбэг, бусад эд зүйлийг гаргаж өгөхөөр тохироогүй хариуцагч нар нь будаг,замаск бусад зүйлийг өөрөөсөө гаргаж засварыг хийжээ.

Ямар засвар хийж гүйцэтгэхээр тохиролцсон тухайд нэхэмжлэгч машиныг бүтэн будаж өнгөлнө, урд крыло, хаалганы ард талын хэсэг, баруун талын урд хаалганы дээд хэсгийг засварлах, хойд хаалганы хажуу талын гажааг гаргах ёстой байсан гэж байна.

Харин хариуцагч нар нэхэмжлэгчийн машиныг урьд нь 2 удаа аваарт орж унасан, 2 удаа унасан бүтэн будганд орох шаардлагатай тэрэг байсан.

Машиныг бүтэн будганд оруулахын тулд хонхойж гажсан хэсгийг засварлах, гажааг гаргах шаардлагатай байдаг гэж тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нар нь ямар нэгэн эд ангийг солих,засварлах үүрэг хүлээгээгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг машины эд ангийг дутаасан,шилийг нь хагалчихсан гэж байгаа боловч энэхүү байдал нь тогтоогдохгүй байна.

Харин энд тэндгүй замаск нааж будгийг нь ховхлосон,машиныг бүхэлд нь зузаан замаск тавьчихсан байсан гэх шаардлагын тухайд машиныг бүтэн будганд оруулах үүрэг хүлээсэн тул замаск тавих шаардлагатай болсон нь тогтоогдож байна.

Түүнчлэн машин 2 удаа унасан гэдгийг нэхэмжлэгч нотлох баримтаар няцаагаагүй, будаг ховхорч унаж байсан болон зузаан замаск тавьсан байсан гэж байгаа нь уг машиныг урьд бас замаскдаж будаж байсан болон машиныг унаж эдлэж байсан эдэлгээтэй холбоотой гэж дүгнэх үндэстэй байна. Дээрх байдлаас дүгнэхэд хариуцагч нарыг гэрээний үүргээ огт биелүүлээгүй гэж үзэх боломжгүй,харин зохих ёсоор гүйцэтгээгүй,ажлын гүйцэтгэлд доголдол гарсан байх тул хөлсийг бууруулан тал хувийг нь буцаан гаргуулах нь зүйтэй байна.

Машиныг бүтэн будганд оруулах засварын хөлс нь дундажаар 2 сая төгрөг байдаг гэж хариуцагч нар тайлбарлаж байгаа нь нэхэмжлэгчийн авто засварын тоног төхөөрөмжийг 2.500.000 төгрөгт тооцож ажлын хөлсөнд өгсөн гэж байгаатай эрс зөрүү байхгүй байна.

Харин нэхэмжлэгч нь өөр засварын газарт очиход 1.200.000 төгрөгний засвар дахин орох шаардлагатай болсон учир уг хохиролыг гаргуулж өгнө үү гэсэн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1,352 дугаар зүйлийн 352.2.3-д заасныг баримтлан , Н.Нацагдорж нараас 1.200.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 74,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 33,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН