Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 142/ШШ2019/00971

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 142/ШШ2019/00971

Орхон аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг, *******,*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Дэнж багт байрлах, *******,*******,

Хариуцагч: *******

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 05 дугаар сарын 23-ний өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******* хариуцагч ******* хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гүйцэтгэх ажиллагаа явуулж бидний өмч болох Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж баг баруун дэнж ******* тоотод байрлах , газрыг хураан авсан. Дээрх объектийг тус байгууллага ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ тогтоолгоход нийт 71427400 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Учир нь бидний хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн үнээс доогуур үнэлж үнэгүйдүүлсэн байна. Энэ объект нь бүхий газартай, уг хашаанд амьдрах зориулалтай 97.5 м.кв болон 30м.кв хоёр байшинтай бүгд төвийн дулаанд бүрэн холбогдсон газар юм.Үнэлгээний ХХК нь үнэлгээ хийхдээ манай үл хөдлөх хөрөнгөтөй ойролцоо байрлалтай төвийн дулаанд холбогдсон газрыг харьцуулах замаар дүгнэлт гаргасан байна. Дээрх объект нь манай газрыг бодвол 230м.кв бага хэмжээтэй мөртлөө зарах үнэ нь 100000000/зуун сая/ төгрөг гэж байсан. Үүнийг үнэлгээний ард хавсгарсаж өгсөн байна. Гэтэл 630м.кв бүхий төвийн дулаанд холбогдсон газрыг 71427400 төгрөгөөр үнэлсэн нь ках зээлийн ханшнаас хэт бага байна. Дээрх дүгнэлттэй 2019 оны 05 дугаар сарын 17-нд танилцсан бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан эрхийн дагуу гомдол гаргаж байна. Иймд Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын захиалгаар хийгдсэн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №11/03 тоот хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Орхон аймаг, Баян-Өндөр сум, Дэнж багт байрлах, *******,*******, шийдвэр гүйцэтгэгч ******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Орхон аймаг дахь Сум дундын иргэний анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны 16 дугаар шийдвэрээр *******, нараас 30,517,721 төгрөг гаргуулж ХААН банкны Орхон салбарт олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрээр Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж баг Баруун дэнж 10б гудамж 1г тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 97,5 м.кв талбайтай амны орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус хаягт байрлах улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 630м.кв гэр бүлийн хэрэгцээний газар албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид даалгасан. Төлбөр төлөгч *******ын өмчлөлийн Орхон аймаг аймгийн Баян-Өндөр сум Дэнж баг Баруун дэнж 10б гудамж 1г тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 97,5 м.кв талбайтай амны орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус хаягт байрлах улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 630м.кв гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг 2018оны 08 дүгээр сарын 06-ны өдрийн тогтоолоор битүүмжилж, 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолоор хураах, талуудаас үнийн санал авах зэрэг ажиллагааг явуулж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасны дагуу ХХК-ийг шинжээчээр тогтоолгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг талуудад танилцуулсан болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн бөгөөд шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн бөгөөд шинжээч нь дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжэлгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлан бие даан дүгнэлт гаргадаг тул төлбөр төлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг манай байгууллага хариуцахгүй болно. Иймд *******ын гаргасан шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд хандаж ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №11/03 тоот үнэлгээг хүчингүй болгох шаардлага гаргасан байна.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны 16 дугаар шийдвэрээр *******, нараас 30,517,721 төгрөг гаргуулж ХААН банкны Орхон салбарт олгохоор шийдвэрлэсэн байна. Дээрх шийдвэрээр Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж баг Баруун дэнж 10б гудамж 1г тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 97,5 м.кв талбайтай амны орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус хаягт байрлах улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 630м.кв гэр бүлийн хэрэгцээний газар албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид даалгажээ.

Хариуцагч ******* нь тухайн шийдвэрт бичигдсэн гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлэн шийдвэрт заагдсан үл хөдлөх эд хөрөнгө газрыг битүүмжлэх, хураах, талуудаас үнийн санал авах зэрэг ажиллагааг явуулсан байна.

Ийнхүү талууд үнийн санал дээр тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу Итгэлт эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан байх ба дүгнэлтийг талуудад танилцуулсан байна.

Хариуцагч нь ийнхүү ажиллагааг хуулийн дагуу явуулсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Монгол Улсын Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2, 55.5-д заасныг баримтлан *******ын Орхон аймаг, Баян-Өндөр сум, Дэнж багт байрлах, *******,*******, шийдвэр гүйцэтгэгч ******* нарт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН