Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2020/01447

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2020/01447

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н6Н

Хариуцагч: А.Б

31 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Н , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Н.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Н.Н миний бие 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр иргэн А.Б 21 000 000 (хорин нэгэн сая) төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулан 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 1 000 000 төгрөгийг Хаан банк-д эзэмшдэг өөрийн № дугаар данснаас А.Б өөрийнх нь шилжүүлэхийг зөвшөөрсөн Хаан банк-ны № дугаартай дансанд, 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Хаан банк-ны № дугаарын дансанд 20 000 000 төгрөгийг нийт 21 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлдэн авагч тал болох А.Б холбогдож чадахгүй хэсэг хугацаа өнгөрсөн бөгөөд нэг холбогдоход миний ажил бүтэхгүй байна, мөнгийг нь би авсан өөрөө өгнө гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд нэг төгрөг ч өгөөгүй тул Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргасныг дүүргийн Прокурорын газраас 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №тоот хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолоор шийдвэрлэсэн болно. Дээрх хугацаанд миний өөрийн эрүүл мэнд тааруу байгаа тул эмчилгээний мөнгө чухал хэрэгцээтэй байна, мөн зээлийн хүү чинь нэмэгдээд байна гэж удаа дараа анхааруулж гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсан бөгөөд одоо Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу үндсэн зээл 21 000 000 төгрөг, зээлийн алдангид 10 500 000 төгрөг, нийт 31 500 000 /гучин нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийг А.Б аас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч А.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Н.Н бид 2 хоорондоо харилцан тохиролцсоны үндсэн дээр бие биедээ ашиг олох зорилгоор зээл болон бизнесийн талаар хамтран ажиллаж байсан. Би Н гээс 280 000 000 төгрөг зээлж буцааж төлөхдөө 310 000 000 төгрөг өгч байсан, мөн хамтран ОХУ-аас автомашин оруулж ирэхээр харилцан тохиролцож машины мөнгийг ихэнхийг би өөрөө гаргасан ба тухайн үед бидний авсан автомашин шатаж хохирсон. Тухайн үед хэдэн төгрөгөөр хохирсон гэдгийг нэхэмжлэгч Н.Н өөрөө сайн мэдэж байгаа. Гэтэл нэхэмжлэгч Н.Н нь шүүхэд намайг өгч надаас зээл 31 500 000 төгрөг нэхэмжилж байгаа тул би автомашины хохирлын зөрүүг нэхэмжлэх болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж тайлбар гаргаж байна гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч А.Б холбогдуулан зээлийн гэрээний үүрэг нийт 31 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч А.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: хариуцагч А.Б нь 21 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй авахаар харилцан тохиролцсоны дагуу 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 1 000 000 төгрөгийг А.Б өөрийнх нь шилжүүлэхийг зөвшөөрсөн Хаан банк-ны № дугаартай дансанд, 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Хаан банк-ны № дугаарын дансанд 20 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн, гэрээг хамтран бизнес хийдэг байсан Д.С тэй байгуулахыг зөвшөөрсөн. Миний хувьд үүргээ гүйцэтгэж мөнгөө шилжүүлсэн боловч А.Б өнөөдрийг хүртэл элдэв арга хэлэн мөнгөө төлөхгүй байна. Иймд хариуцагчаас зээлийн үндсэн төлбөрт 21 000 000 төгрөг, алдангийн төлбөрт 10 500 000 төгрөг нийт 31 500 000 төгрөг гаргуулана гэж тайлбарласан.

Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа үндэслэлээ: Н.Н гээс өмнө нь мөнгө зээлж өсгөж өгч байсан. Машины наймаа хийхээр хамтран хөрөнгө оруулсан боловч уг бизнес эрсдэлд орж мөнгөө олж авч чадаагүйг мэдэж байгаа. Би мөнгө зээллэж аваагүй. Гэрээг надтай байгуулаагүй тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох ёстой гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Талуудын хооронд зээлийн гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан байх ба нэхэмжлэгч Н.Н хариуцагч А.Б түүний санал болгосон дансанд нийт 21 000 000 төгрөгийг 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр болон 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр тус тус шилжүүлсэн болох нь № дугаартай Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан байдаг бөгөөд зохигчдын хооронд анзын гэрээ бичгээр байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна. Тодруулбал: 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Н.Н , Д.С нарын хооронд 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээний 4 дэх заалтаар зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу 0.5 хувийн алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй гэж заасны дагуу анзын төлбөрийг хариуцагч А.Б аас нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасны дагуу хариуцагч А.Б аас үндсэн зээлийн төлбөр болох 21 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Н д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алдангийн төлбөр болох 10 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 315 450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 262 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.3-т заасныг баримтлан хариуцагч А.Б аас 21 000 000 /хорин нэгэн сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Н д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 500 000 /арван сая таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 315 450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б аас 262 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Н д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: -, Н.Н -н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: -, А.Б -д холбогдох

31,500,000 төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: - нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.Н -н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

 

 

Хариуцагч А.Б -н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

 

 

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ НЬ:

 

  1. 

  2. 

            3. 


 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Л.АРИУНЦЭЦЭГ