Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 142/шш2020/00061

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,******* байрлах, ******* дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих анги /Регистрийн дугаар: 2690705,

Хариуцагч: *******,*******,,,,

Хариуцагч: ,,,, Итгэлт Эстимэйнт ХХК /Регистрийн дугаар: 2866641, нарт холбогдох

Хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч , нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: , нар нь ******* дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангийн 55 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн явуулж буй ******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 387 дугаар шийдвэр, 2015 оны 03 дугаар сарынэ 19-ны өдрийн 1319 дугаартай шийдвэрийг тус тус үндэслэн явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгчөөр оролцож байгаа билээ. Дурьдсан хоёр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад *******,******* говил багт байрлах 900 мкв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай барилга, 963 мкв газар зэргийг битүүмжилж улмаар 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 16/40910/06,18140703/10 дугаартай "Эд хөрөнгө хураах тухай тогтоол-уудаар тус тус хураан авсан. Дээрх хоёр хөрөнгийг 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий Мөнх-Оргил трейд ХХК-иар үнэлүүлсэн бөгөөд үнэлгээ 1 108 000 000 /Нэг тэрбум нэг зуун найман сая/ төгрөгөөр үнэлэгдсэн. Гэтэл ******* дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангиас томилогдсон Итгэлт эстимэйт ХХК-иан нь Үйлчилгээний зориулалттай барилга, газар эзэмших эрх зэргийг 2019 оны 10 дугаар сарын 01-ий өдөр үнэлсэн. Уг үнэлгээгээр хөрөнгийг 596 800 000 төгрөгөөр буюу өмнө үнэлсэн ,-элгээнээс 511 200 000 төгрөгөөр бууруулан үнэлсэн. Энэхүү үнэлгээ нь хэт доогуур үнэлсэн болох нь хөрөнгийн үнэлгээнүүдийг харьцуулан тооцоход тодорхой байна. Ийнхүү шүүхийн шийдвэр гуйцэтгэх газраас томилогдсон үнэлгээчний үнэлгээ зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн нь хууль бус бөгөөд Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Тус хөрөнгийн үнэлгээг шийдвэр гүйцэтгэгч нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр компанийн захирал д танилцуулсан болно.

Иймд *******,******* Говил багт байрлах 900 мкв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай барилга, 963 мкв газар зэргийг үнэлсэн 2019 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн № 63/03 дугаартай хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1319 дүгээр шүүхийн шийдвэрээр -аас 38,140,613 төгрөг гаргуулж Орхон аймгийн Татварын хэлтэст, ******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар 12-ны өдрийн 387 дугаар шүүхийн шийдвэрээр ээс 200 030 000 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрүүдийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч 3.Отгонгэрэлийн өмчлөлийн -ний үл хөдлөх эд хөрөнгө болох Ү-2101007207, 130101114 тоот нэгж талбарын дугаартай эд хөрөнгүүдийг 2019 оны 06 дугаар сарын 28-ны 16140910/05, 2019 оны 06 дугаар сарын 28-ны 18140703/09 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2019 оны 08 дугаар 15-ны өдрийн 16140910/06, 18140703/10 дугаартай тогтоолоор хураан авсан.

Тус газраас албадан дуудлага худалдаа явуулахаар талуудаас үнийн санал авахад зөрүүтэй санал өгсөн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дахь заасны дагуу шинжээчээр үнэлгээ тогтоолгохоор үнэлгээ хийлгэхэд 2 үл хөдлөх эд хөрөнгийг нийтэд нь 596 800 000 төгрөгөөр үнэлсэн. Шүүхийн шийдвэр шүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг талууд болон талуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт танилцуулсан болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хөндлөнгийн шинжилгээний байгууллага томилж үнэлгээ хийлгэсэн бөгөөд шинжээч нь дүгнэлт гаргахдаа шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлан бие даан дүгнэлт гаргадаг тул төлбөр төлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тус газар хариуцахгүй болно.

Иймд болон ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд эгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Итгэлт Эстимэйт ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай байгууллага нь ******* дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар/хэлтэс/-ийн 55-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч ын 2019 оны 09-р сарын 18-ны өдрийн 09/07 тоот шинжээч томилох тогтоолын дагуу **************, 3-р баг, Уурхайчин 3 хороолол 13-р байрны ард байрлалтай 2ш үйлчилгээний зориулалттай барилга, газар эзэмших эрх зэрэг хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоох зорилгоор 2019 оны 10-р сарын 01-ний өдрийн №64/03 тоот үнэлгээний тайланг хүргүүлсэн.

Уг тогтоолын дагуу судалгаа шинжилгээ хийн бид ҮОУС-ын аргын дагүу орлогын хандлага, өртгийн хандлага, жиших хандлагын аргуудаар тооцож үзэж зах зээлийн жиших хандлагын аргад ач холбогдол өгөн тооцож дүгнэлт гаргасан.

Бидний үнэлгээ хийж буй обьект нь Эрдэнэт хотын 3-р микрт, 3-13-р байрны ард, Орос 8-р цэцэрлэгийн урд байрлалтай, 1-р барилгын хувьд сууриараа 10,6м*6,4м хэмжээтэй бетон цутгамал суурьтай, сэндвичин ханатай, модон хучилттай, налуу төмөр дээвэртэй, 2-р барилгын хувьд сууриараа 8,0м*6,8м хэмжээтэй бетон цутгамал суурьтай, сэндвичин ханатай, модон хучилттай, төмөр налуу дээвэртэй, хуванцар рамтай вакум цонхтой, төвийн дулааны шугаманд холбогдсон барилгууд байсан. Зах зээлийн жиших хандлагын дагуу бүх үнийн мэдээллийг энэхүү үнэлгээг шинэчлэн хийх үед буюу 2019 оны 09 дүгээр сард хэвлэл мэдээллийн хэрэгслээс авсан болно гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн баримтуудыг нотлох баримтаар шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Орхон хүнс ХХК, нар нь ******* дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих анги болон 55 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч , Итгэлт Эстимэйт ХХК нарт холбогдуулан *******,******* Говил багт байрлах 900 мкв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай барилга, 963 мкв газар зэргийг үнэлсэн 2019 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн № 63/03 дугаартай хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нар нь Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад *******,******* говил багт байрлах 900 мкв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай барилга, 963 мкв газрыг 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 1 108 000 000 /Нэг тэрбум нэг зуун найман сая/ төгрөгөөр үнэлсэн. Гэтэл хариуцагчийн томилсон Итгэлт эстимэйт ХХК нь Үйлчилгээний зориулалттай барилга, газар эзэмших эрх зэргийг 2019 оны 10 дугаар сарын 01-ий өдөр 596 800 000 төгрөгөөр үнэлсэн. Энэхүү үнэлгээ нь хэт доогуур үнэлсэн болох нь хөрөнгийн үнэлгээнүүдийг харьцуулан тооцоход тодорхой байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна.

Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1319 дугаартай шүүхийн шийдвэрээр -наас 38.140.613 төгрөг гаргуулж Орхон аймгийн Татварын хэлтэст, ******* дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 387 дугаар шүүхийн шийдвэрээр ээс 200.030.000 төгрөг гаргулж олгохоор тус тус шийдвэрлэсэн байна.

Хариуцагч ******* дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих анги, шийдвэр гүйцэтгэгч нь дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлөгч болон -ийн өмчлөлийн *******,******* Говил багт байрлах Ү-2101007207,130101114 тоот нэгж талбарын дугаартай 900 мкв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай барилга, 963 мкв газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2019 оны 06 дугаар сарын 28-ны 16140910/05, 2019 оны 06 дугаар сарын 28-ны 18140703/09 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 16140910/06,18140703/10 дугаартай тогтоолоор хураан авсан байна.

Ийнхүү нэхэмжлэгч нар төлбөрөө төлөөгүй тул хариуцагч ******* дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих анги, албадан дуудлага худалдаа явуулахаар талуудаас үнийн санал авахад зөрүүтэй санал өгсөн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээчээр үнэлгээ тогтоолгохоор Итгэлт Эстимэйт ХХК-иар үнэлгээ хийлгэхэд 2 үл хөдлөх эд хөрөнгийг нийтэд нь 596.800.000 төгрөгөөр үнэлсэнийг хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу талууд болон талуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт танилцуулсан болох нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч ******* дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих анги, шийдвэр гүйцэтгэгч нар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан байх бөгөөд хууль зөрчөөгүй байна.

Хариуцагч Итгэлт-Эстимэйт ХХК-ийн хувьд ******* дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангийн шийдвэр гүйцэтгэгч ын 2019 оны 09-р сарын 13-ны өдрийн 09/06 тоот шинжээч томилох тогтоолын дагуу ************** Говил баг, Эрдэнэт зандан ХК-ны дэргэд байрлалтай Ү-2101007207,130101114 тоот нэгж талбарын дугаартай 900 мкв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай барилга, 963 мкв газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн № 63/03 тоот хөрөнгө үнэлгээний тайлангаар 596.800.000 төгрөгөөр үнэлжээ.

Мөн шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 09-р сарын 18-ны өдрийн 09/07 тоот шинжээч томилох тогтоолын дагуу ************** 3-р баг,Уурхайчин 3-р хороолол,13-р байрны ард байрлалтай 2 ш үйлчилгээний зориулалттай барилга, газар эзэмших эрх зэрэг хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 2019 оны 10 дугаар сарын 01ний өдрийн № 64/03 тоот үнэлгээний тайлангаар эхний барилгыг 93,481,400 төгрөг,2 дахь барилгыг 70,743,900 төгрөгөөр тус тус үнэлсэн байна.

Хариуцагч Итгэлт-Эстимэйт ХХК нь үнэлгээ хийхдээ судалгаа шинжилгээний үндсэн дээр ҮОУС-ын аргын дагуу орлогын хандлага, өртгийн хандлага, жиших хандлагын аргуудаар зах зээлийн жиших хандлагын аргад ач холбогдол өгөн тооцож дүгнэлт гаргасан гэж тайлбарлаж байна.

Ийнхүү хариуцагч нь хуульд заасан журмын дагуу үнэлгээг гаргасан байх бөгөөд түүний гаргасан үнэлгээг үндэслэлгүй гэж дүгнэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1,177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2,55.3-д заасныг баримтлан болон нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШЗ2018/05032 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д заасныг баримтлан 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШЗ2018/05032 дугаартай шүүгчийн захирамж нь энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг заасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН