Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 142/ШШ2020/00182

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******, Сайн чоно овогт Мижиддоржийн Мэндбаяр /Регистрийн дугаар: ИЦ73021786, 99022335/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* Дэнж багт байрлах,******* холбогдох

Хууль бус дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь Орхон аймгийн Төрийн банкинд 120.000.000 төгрөгийн төлбөр төлөхөөр Орхон аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэгдсэн байдаг бөгөөд шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдсэнээр төлбөр төлөгч болдог. Төлбөр төлөгчийн 6 автомашины зогсоол, орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн. нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр сонгон авч итгэмжлэл хийлгэн шийдвэр гүйцэтгэгч хүргүүлсэн. Түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ганбат нь төлбөр төлөх саналыг 2018 оны 11-р сард шийдвэр гүйцэтгэгч өгсөн. Гэтэл 2019 оны 01 р сарын 29-ний өдөр 17 цаг 37 минутад итгэмжлэгдсэн төлөөлөгч Ганбатад утсаар миний битүүмжлэгдсэн 6 авто зогсоолын хоёр дахь дуудлага худалдаа явагдаж нэг зогсоолыг зарсан гэж мэдэгджээ. Шийдвэр гүйцэтгэгч ******* хоёр удаагийн дуудлага худалдаа явуулсан гэх боловч энэ тухай дуудлага худалдаа явуулах шийдвэрээ төлбөр төлөгч надад болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид огт танилцуулаагүй төлбөр төлөгч дуудлага худалдаанд оролцох хяналт тавих эрхийг хангаагүй гагцхүү төлбөр төлөгч гэсэн үүднээс хүний өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлж хувийн ашиг сонирхлын байр сууринаас хандсан гэж үзэж байна. Иймд Орхон аймгийн шийдвэр гүйцэтгэгч *******ын зохион байгуулсан төлбөр төлөгч миний үл хөдлөх хөрөнгө 6 автомашины зогсоолын хууль бус дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн дүгээр шийдвэрээр аас 122.671.365 төгрөг гаргуулж Төрийн банкны Орхон салбарт олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу төлбөр төлөгч ын арилжааны банкууд дахь харилцах болон хадгаламжийн дансыг битүүмжилж эд хөрөнгийн талаар холбогдох байгууллагаас лавлагаа авахад ******* Уртбулаг баг 5-24а тоот авто гражийн 17,,,,, 46 тоот авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө илэрсэн. Төлбөр төлөгч ын өмчлөлийн ******* Уртбулаг баг 5-24а тоот авто гражийн 17,,,,, 46 тоот авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр битүүмжилж, 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хураах ажиллагаа явуулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авч талуудын харилцан тохиролцсон үнэ болох нэг зогсоолыг 20.000.000 төгрөг, нийт 120.000.000 төгрөгийн 70% буюу 84.000.000 төгрөгөөр 2016 оны 12 дугаар сарын-нд анхны, 50% буюу 60.000.000 төгрөгөөр 2017 оны 01 дүгээр сарын-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 164 дүгээр шийдвэрээр анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тус газраас албадан дуудлага худалдааг дахин явуулахаар талуудаас үнийн санал авахад зөрүүтэй санал өгсөн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээчээр үнэлгээ тогтоолгохоор Итгэлт Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ хийлгэхэд нэг зогсоолыг.000.000 төгрөгөөр, 6 зогсоолыг нийт 132.000.000 төгрөгөөр үнэлсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг талуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт танилцуулсан болно. Төлбөр төлөгч шинжээчийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар 2018 оны 08 дугаар сарын-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжпэлийг хүлээн авч иргэний үүсгэн 2018 оны 10 сарын 10-ны өдрийн дугаар шйидвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12/06 дугаар Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолоор ******* Уртбулаг баг 5-24а тоот авто гражийн 17,,,,, байрлах нэг бүр нь м.кв, нийт 108 м.кв талбай бүхий 6 ширхэг авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн тогтоосон үнэлгээний 70% болох зогсоол нэг бүрийг 15.400.000 нийт 92.400.000 төгрөгөөр 2018 оны 12 дугаар сарын-ний өдрийн 10.00 цагт зохион байгуулагдах дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн. Албадан дуудлага худалдааны тогтоолыг мэдэгдлийн хамт төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганбатын Төв шуудангийн72 хайрцагаар хүргүүлэхээр 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 11.28 цагт шуудангийн ажилтанд хүлээлгэн өгсөн, төлбөр төлөгч тай дуудлага худалдааны тогтоол гардуулж өгөх хэрэгтэй байна гэж утсаар ярихадби хотод байдаг гээд Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 16 дугаар хороо 4-28 тоот хаягаар явуулж болно гэсний дагуу шуудангаар явуулсан боловч хаягтаа байдаггүй, утсаар нь холбогдоод ирж авна гэсэн боловч аваагүй хадгалалтын хугацаа дууссан гэсэн тайлбартайгаар шуудангаас буцаж ирсэн. Төлбөр төлөгч Мэндбаяр болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын утас руу удаа дараа залгахад утсаа авахгүй, холбогдохгүй байсан. Анхны албадан дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлээгүй, үнийн санал ирүүлээгүй болно. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 01/01 дугаар Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар шинжээчийн тогтоосон үнийн 50% буюу зогсоол нэг бүрийг 11.000.000 нийт 66.000.000 төгрөгөөр 2019 оны 01 дүгээр сарын-ны өдрийн 10.00 цагт зохион байгуулагдах албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн. Албадан дуудлага худалдааны тогтоолыг мэдэгдлийн хамт төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганбаттай утсаар ярьсны дагуу гэрийн хаяг болох /өөрийнх нь хэлж өгснөөр/ Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо нарны зам үйлдвэрчин хотхон 61-259 тоот хаягаар шуудангаар хүргүүлсэн боловч өөрөө гэртээ байсан мөртлөө гарч ирж авахаас татгалзсан, хаалгаа онгойлгоогүй гэсэн тайлбартайгаар буцаж ирсэн. Шуудангаас ирэнгүүт Н.Ганбат өмгөөлөгчийн утасруу удаа дараа залгасан боловч утас нь холбогдохгүй байсан. Тус газраас зохион байгуулсан хоёр дахь дуудлага худалдаагаар тоот зогсоол 12.000.000 төгрөгөөр худалдан борлуулагдаж бусад 5 зогсоолд үнийн санал ирүүлээгүй болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу талуудад шуудангаар албадан дуудлага худалдааны тогтоол, мэдэгдлийг хүргүүлсэн болно. Төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганбат болон төлбөр төлөгчид баталгаат шуудангаар болон утсаар албадан дуудлага худалдаа зохион байгуулах талаар мэдэгдсэн бөгөөд өөрөө шуудангаар хүргүүлсэн тогтоол, мэдэгдлийг хүлээн авахаас татгалзсан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад саад болохгүй болно. Иймд төлбөр төлөгч ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орхон аймгийн Сум дундын иргэний анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн дугаар шийдвэрээр аас 122.671.365 төгрөг гаргуулж Орхон аймаг дахь Төрийн банкинд олгуулах шийдвэр гарсан. Тухайн ондоо шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж эхлээд 3 удаа дуудлага худалдаа зохион байгуулагдаж байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн цагаас төлбөр төлөгч шүүхэд хандаж явсаар байгаад 3-4 жил болж байна. Шүүхийн шийдвэр эцэслэн шийдвэрлэгдэж, талуудаас үнийн санал авч, талууд үнийн санал дээр тохиролцоогүй учраас шинжээч томилж үнэлүүлж, талуудыг үнэлгээтэй танилцуулсан. Төлбөр төлөгч бас л үнэлгээтэй холбоотой гомдол шүүхэд гаргасан. Үүний дараа ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12/06 дугаартай албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай тогтоолоор тухайн 6 зогсоолыг нэг бүрийг.000.000 төгрөгөөр нийт 132.000.000 төгрөгийн зогсоолыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн тогтоосон үнэлгээний 70 хувиар буюу нэг бүрийг нь 15.400.000 төгрөгөөр нийт 92.400.000 төгрөгөөр 12 дугаар сарын-ний өдрийн 10 цаг 00 минутанд дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэж Зууны мэдээ сонинд хүсэлт гаргасан байгаа. Уг тогтоолыг дуудлага худалдааны зарын хамт төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Ганбатын төв шуудангийн72 дугаар хайрцагаар хүргүүлэхээр, 12 дугаар сарын 07-ны өдрийн 11 цаг 28 минутанд шуудангийн ажилтанд хүлээлгэн өгсөн. Хуулийн дагуу дуудлага худалдаа явуулсан. Төлбөр төлөгч өөрөө надад мэдэгдээгүй гэдэг. Бид нар утсаар ярьж хаягийг нь тодруулж явуулдаг боловч гардаж авдаггүй байсан. Дуудлага худалдааг хуульд заасан журмын дагуу явуулж байсан. Тийм учраас хэргийг нотлох баримтын хүрээнд эцэслэн шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад Шүүх бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь Орхон аймаг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар -437 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан төлбөр төлөгч ын төлбөрт хураагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2101019544, Ү-210019540 дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн ,,,,, байрлах нэг бүр нь м2, нийт 108 м2 талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 12 сарын 05-ны өдрийн 12/06 дугаартай албадан дуудлага худалдаа зохион байгуулах тогтоол, 2019 оны 01 сарын 04-ний өдрийн 01/01 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолуудын дагуу явагдсан 2018 оны 12 сарын, 2019 оны 01 сарын-ны өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч байгууллага болох Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд албадан дуудлага худалдааг хуульд зааснаар явуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг шаардаж байна.

Төрийн банк ХХК-ийн Орхон салбар нь т холбогдуулан 125.431.729 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн дүгээр шүүхийн тогтоолоор аас 122.286.673 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн ба, шийдвэрийн дагуу 2016 оны 03 сарын 11-ний өдрийн 200 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх ажиллагаа явуулахаар тогтоол гаргаж, төлбөр төлөгчийн өмчлөлийн эд хөрөнгөийн лавлагаа авах, хөрөнгийг хураах, битүүмжлэх зэрэг хуульд заасан ажиллагаануудыг хийсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 12 сарын 05-ны өдрийн 12/06 дугаартай албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолоор ын төлбөрт хураагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2101019544, Ү-210019540 дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн ,,,,, байрлах нэг бүр нь м2, нийт 108 м2 талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шинжээчийн үнэлгээ болох 132,000,000 төгрөгийн 70 хувь болох 92.400.000 төгрөгөөр 2018 оны 12 сарын-ний өдрийн 10,00 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулах-аар шийдвэрлэж, 2018 оны 12 сарын 06-ны өдрийн Зууны мэдээ сонинд зарыг нийтлүүлсэн, уг тогтоолыг 2018 оны 12 сарын 06-ны өдрийн 03/1677 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр төлбөр төлөгч , итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Н.Ганбат нарт мэдэгдэхээр албан бичгийг шуудангийн ажилтанд 2018 оны 12 сарын 07-ны өдөр тэмдэглэл үйлдэн хүлээлгэж өгсөн, мөн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ын утсаар өөртэй нь холбогдож түүний Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 16-р хороо 4-28 тоот Нямдаваа гэх хүний хаягаар явуул гэж хэлсэний дагуу уг хаягаар мэдэгдлийг хүргүүлж 2018 оны 12 сарын 11-нд тэмдэглэл үйлдсэн байна /хх-ийн 38-43/. Гэвч төлбөр төлөгч нь оршин суух хаягтаа байхгүй, утсаар нь удаа дараа холбогдоход очиж авна гэсэн боловч аваагүй, хадгалах хугацаа дууссан тул шуудангийн илгээмжийг гардуулаагүй гэх шалтгаанаар бичгийг буцаасан байна /хх-45/

2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр явагдсан анхны албадан дуудлага худалдааны явцад дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдан авах талаар үнийн санал ирээгүй болох нь 2018 оны 12 дугаар сарын-ний өдрийн тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх-ийн 45-50/

Хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/01 дүгээр тогтоолоор ын төлбөрт хураагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2101019544, Ү-210019540 дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн ,,,,, байрлах нэг бүр нь м2, нийт 108 м2 талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шинжээчийн үнэлгээ болох 132.000.000 төгрөгийн 50 хувь болох 66.000.000 төгрөгөөр 2019 оны 01 дүгээр сарын-ны өдрийн 10 цагаас 2 дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Зууны мэдээ сонинд зарыг нийтлүүлсэн, тогтоолыг тус газрын 2019 оны 01 сарын 04-ний өдрийн 03/16 дугаартай албан бичгээр төлбөр төлөгч , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганбат нарт түүний хаяг болох , хаягаар шуудангаар хүргүүлж тэмдэглэл үйлдсэн байна. /хх-ийн 51-58/

2018 оны 12 сарын-ний өдөр явагдсан 2 дахь албадан дуудлага худалдаанд дугаартай авто зогсоолыг худалдан авахаар , гэх 2 оролцогч бүртгүүлж, 12.000.000 төгрөгөөр худалдан авах ялагчаар тодорч худалдан авахаар шийдвэрлэгджээ /хх-ийн 59, 60, 78-81/

Иймд төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч ын төлбөрт хураагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2101019544, Ү-210019540 дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн ,,,,, байрлах нэг бүр нь м2, нийт 108 м2 талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 12 сарын 05-ны өдрийн 12/06 дугаартай албадан дуудлага худалдаан зохион байгуулах тогтоол, 2019 оны 01 сарын 04-ний өдрийн 01/01 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолуудыг төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч т хуульд заасан үндэслэл журмын дагуу түүнтэй утсаар холбогдож, өөрийнх нь тодорхойлж хэлсэн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн нь тогтоогдож байх ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон өөрт нь огт мэдэгдэхгүйгээр албадан дуудлага худалдааг зохион байгуулсан гэдгээ бичгийн баримтаар нотлоогүй, хариуцагчийн тайлбар татгалзлыг няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.6 дахь заалтыг зөрчсөн, энэ заалт нь Иргэний хуулийн 176,177 дугаар заалтуудад хамаарч байна. Хариуцагч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь заалтыг зөрчсөн гэж мэтгэлцсэн болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.6-д Үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдааг зогсоох,түр хойшлуулах хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулахдаа Иргэний хуулийн 176,177 дугаар зүйлийг баримтлана Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3-д Үүрэг гүйцэтгүүлэгч,үүрэг гүйцэтгэгч,өмчлөгч дуудлага худалдаанд оролцох эрхтэй гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч нь өөрт нь холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа бусдад төлөх төлбөртэй гэдгээ мэдэж байсан, хариуцагчийн зүгээс түүний эрхийг хангаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар түүнд тухай бүрд нь мэдэгдэж байсан боловч тэрээр эрхээ эдлэхийг хүсээгүй байх бөгөөд эрхийг хүчээр эдлүүлэх боломжгүй, эрх нь зөрчигдөж болзошгүйг өөрөө ухамсарлаж энэ талаар санаачлага гаргах шаардлагатай байжээ. Түүнчлэн тэрээр дуудлага худалдаанд оролцохыг хүсээгүй явдал нь дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэл болохгүй байна.

Нэхэмжлэгч ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1., ангид холбогдох төлбөр төлөгч ын төлбөрт хураагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2101019544, Ү-210019540 дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн ,,,,, байрлах нэг бүр нь м2, нийт 108 м2 талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах 2018 оны 12 сарын, 2019 оны 01 сарын-ны өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.БЯМБАСҮРЭН