Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2020/00255

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: У*******,*******,*******,*******, Сувд оффис-703 тоотод байрлах,*******,*******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*******,*******,, 4-16-20 тоотод байрлах,, 9-д холбогдох

75,397,340 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , , хариуцагчийн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , , гэрч , онлайнаар , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч авга эгч бид Орхон аймгийн******* Согоот баг 6 дугаар хороолол 20 дугаар байрны 02 тоот №000106978 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-210105338 дугаартай 44 м.кв бүхий талбайтай 3 өрөө орон сууцыг хамтран өмчилдөг билээ. Би 2013 оноос хойш У*******од амьдарч байгаа. Цаашид У*******од амьдрах болсон тул дундын өмч болох 100.000.000 төгрөгний үнэ бүхий ************** Согоот баг 6 дугаар хороолол 20 дугаар байрны 02 тоот №000106978 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2101005338 дугаартай 44 м.кв бүхий талбайтай 3 өрөө орон сууцнаас өөрт ногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: Амарсанаа овогтой Тамир, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч би сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй. , нарт хэзээ ч зээлж байгаагүй. Хадам ээж болон өөр бусдаас ямар ч мөнгө авч байгаагүй. Биднийг хэзээ эрэн сурвалжилж байгаагүй ба илтэд худал зүйл бичсэн байна. Харин нэхэмжлэгч Тамирын ээж нь нөхөр гэрлэлтээ цуцлуулах гэж 2 удаа Орхон аймгийн шүүхэд хандсан ч хаяг тодорхойгүй гэж буцаад байсан. Үүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгч байна. нь дүүгээ хаана оршин сууж байгааг нууж байсан. Бид ************** Согоот баг 6 дугаар хороолол 20 дугаар байрны 02 тоот №000106978 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2101005338 дугаартай 44 метр кв бүхий талбайтай 3 өрөө орон сууцыг хууль ёсны дагуу худалдаж авсан.

Бид 2010 оноос хойш У******* Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны 6 дугаар байр 14 тоот хаягт оршин сууж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Д.Амарсанаа овогтой Тамирын итгэмжлэгдсэн төлөөлөгч би гийн сөрөг нэхэмжлэл болон бие даасан шаардлага гаргасан 3-дагч этгээд нарын шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Би , нарт хэзээ ч мөнгө зээлж байгаагүй. Би 2006 оноос хойш тусдаа амьдарсан. Хадам ээж болон өөр бусдаас ямар ч мөнгө авч байгаагүй. Бид 2008 оноос хойш У******* Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны 6 байр 14 тоот хаягт оршин сууж байгааг , нар мэдэж байсан. Мэдсээр байж худлаа эрэн сурвалжилах хүсэлт гаргасан. Харин нэхэмжлэгч Тамирын ээж би нөхөр гэрлэлтээ цуцлуулах гэж 2 удаа Орхон аймгийн шүүхэд ************** Согоот баг 6 дугаар хороолол 20 дугаар байрны 02 тоот хандсан ба хаяг тодорхойгүй гэж буцаад байсан. Уг хаяг дээр , Д.Апимаа, Д.Амарсанаа нар нь оршин суудаг байсан. Үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж гаргаж өгсөн /гэрлэлт цуцлах нэхэмжлэл/. Д.Апимаа нь дүүгээ хаана оршин сууж байгааг нууж байсан. Бид ************** Согоот баг 6 дугаар хороолол 20 дугаар байрны 02 тоот №000106978 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү- 2101005338 дугаартай 44 м,кв бүхий талбайтай 3 өрөө орон сууцыг хууль ёсны дагуу бэлэглэлийн гэрээгээр авсан.

Харин Д.Апимаа нь хүү ын төрсний гэрчилгээ, ************** Согоот баг 6 дугаар хороолол 20 дугаар байрны 02 тоот №000106978 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2101005338 дугаартай 44 м,кв бүхий талбайтай 3 өрөө орон сууцны гэрчилгээ зэргийг гэрээсээ хулгайд алдсан гэж сонинд хуурамч зар тавьж, мөн ын асран хамгаалагч гэж Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтэст өргөдөл бичиж өгсөн байгааг нь лавлагаанаас мэдлээ. Эдгээр хүмүүс охин А.Хонгорзул, хүү ыг 18 насанд хүрэх үед УБ хотоос нөүтбүүк өгье, утас өгье гэж удаа дараа дуудаж хуурч авчраад нотариат дээр дагуулж орсон байсан. Эртнээс муу арга залиар өмчлөх эрхийг нь шилжүүлж авах гэж башир арга хэрэглэж байсан. Иймд бид алга болсон гэж зарлуулсан төрсний гэрчилгээг иргэний хэрэгт нотлох баримтаар гаргаж өгч байна.

болон бид 2008 оноос хойш өнөөдөрийг хүртэл У******* Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны 6 байр 14 тоот хаягт оршин сууж байна. Учир нь Б.Гантөгс намайг 2015 оны намар байх Цагдаагийн ерөнхий газраас ярьж байна, та ирж уулзана уу гэхээр гайхаад очтол таныг гэж хүн эрэн сурвалжлуулсан байна гэхээр нь надад энэ хүмүүсээс зугтах шаардлага байхгүй гэдгээ бичиж өгөөд холбоо барих утаснуудаа болон гэрийн хаягаа тодорхой бичиж өгсөн. Дахиж намайг хэн ч дуудаагүй. Хэрэв энэ хүмүүс 2015 онд шүүхэд хандаад эрэн сурвалжлаад олсон юм бол шүүхэд хандах эрх нь байсан. 2005 оноос хойш эдгээр хүмүүст биднээс энэхүү байраа буцаан шаардан авах эрх нь байсан. Иймд гийн гаргасан сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ын гаргасан нэхэмжпэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2002 нөхөр бид 2 Тамирын эх Б.Гантөгс, эцэг Д.Амарсанаа нараас 7000 доллар зээлэхээр болсон юм. ын эцэг нь миний дүү юм. Зээлийн барьцаа болгож өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаалахаар Д.Амарсанаа, Б.Гантөгс нар гадаадад байсан тул тэдний 5 настай хүү , өөрийн аав Дашдорж нарын нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Ингээд миний бие Япон улсад ажиллаж байх хугацаандаа 9,200,000 төгрөгийг өөрийн араа дамжуулан Д.Амарсанаа, Б.Гантөгс нарт төлсөн. Ингээд орон сууцныхаа гэрчилгээг шилжүүлэн авах гэтэл Б.Гантөгс гадаадад байгаа тул нэр солих боломжгүй байсан. Ингээд тухайн үед орон сууцныхаа асуудлыг шийдвэрлэж чадахгүй байсан, Монголд ирсэн гэх сураг сонсогдсон боловч хаяг нь тодорхойгүй байсан тул 2015 онд , Б.Гантөгс нарыг эрэн сурвалжпуулсан, олдохгүй байсан. Харин гэтэл одоо нь өөрөө нэхэмжлэл гаргасан байна. Иймд ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаадаа: 2002 онд манай нөхөр бид 2 ын эх н.Гантөгс, эцэг Д.Амарсанаа нараас 7000 доллар зээлэхээр болсон юм. ын эцэг нь миний дүү юм. Зээлийн барьцаа болгож өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаалахаар тохиролцож, Д.Амарсанаа, н.Гантөгс нар гадаадад байсан тул тэдний 5 настай хүү , өөрийн аав Дашдорж нарын нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Ингээд миний бие Япон улсад ажиллаж байх хугацаандаа 9,200,00 төгрөгийг өөрийн ээж н.араа дамжуулан Д.Амарсанаа, н.Гантөгс нарт төлсөн. Ингээд орон сууцныхаа гэрчилгээг шилжүүлэн авах гэтэл н.Гантөгс гадаадад байгаа тул нэр шилжих боломжгүй байсан. Ингээд тухайн үед орон сууцныхаа асуудлыг шийдвэрлэж чадахгүй байсан, Монголд ирсэн гэх сураг сонсогдсон боловч хаяг нь тодорхойгүй байсан тул 2015 онд , н.Гантөгс нарыг эрэн сурвалжлуулсан, олдохгүй байсан. Бид гэр бүлээрээ одоог хүртэл энэхүү маргаан бүхий орон сууцандаа амьдарч байгаа, анх нөхөр болон миний бие хүүхдүүд болох П.Алтанзаяа, П.Амарзаяа бид нар 2001 онд хувьчлан авсан.

Харин гэтэл одоо нь өөрөө нэхэмжлэл гаргасан байгаа тул 2002 оны 11 дүгээр сарын 11-нд байгуулсан Орхон аймгийн Баян-Өндөр Согоот баг 6-р хороолол 20 дугаар байрны 02 тоот 3 өрөө орон сууцыг Амарсанаагийн Тамирт бэлэглэсэн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: ын нэхэмжлэлтэй, хариуцагч д хариуцагдах иргэний хэрэгт миний бие нь дараах бие даасан шаардлагыг гаргаж байна.

2002 онд манай эхнэр бид 2 нэхэмжлэгч ын эх , Д.Амарсанаа нараас 7000 доллар зээлэхээр болсон юм. ын эцэг нь хадам миний дүү юм. Зээлийн барьцаа болгож бид өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаалахаар тохиролцож, Д.Амарсанаа, нар гадаадад байсан тул тэдний 5 настай хүү , хадам аав Дашдорж нарын нэр дээр бэлэглэлийн гэрээгээр орон сууцаа шилжүүлсэн юм. Манай эхнэр Япон улсад ажиллаж байх хугацаандаа зээлсэн мөнгө болох /тухайн үеийн ам.долларын ханшаар тооцож/ 9,200,00 төгрөгийг хадам ээж Д.ар дамжуулан Д.Амарсанаа, нарт төлж, зээлсэн зээлээ барагдуулсан. Тэгээд орон сууцныхаа гэрчилгээг буцааж шилжүүлэн авах гэтэл гадаадад байгаа, насанд хүрээгүй тул нэр шилжих боломжгүй байсан. Ингээд тухайн үед орон сууцныхаа асуудлыг шийдвэрлэж чадахгүй байсан, Монголд ирсэн гэх сураг сонсогдсон боловч хаяг нь тодорхойгүй байсан тул 2015 онд , нарыг эрэн сурвалжлуулсан, олдохгүй байсан. Бид гэр бүлээрээ одоог хүртэл энэхүү маргаан бүхий орон сууцандаа амьдарч байгаа, анх миний бие энэ орон сууцыг эхнэр болон хүүхдүүд болох П.Алтанзаяа, П.Амарзаяа нарын хамт 2001 онд хувьчлан авсан.

Харин гэтэл одоо нь өөрөө нэхэмжлэл гаргасан байгаа тул 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан Орхон аймгийн Баян-Өндөр Согоот баг 6-р хороолол 20 дугаар ны 02 тоот 3 өрөө орон сууцыг Амарсанаагийн Тамирт бэлэглэсэн үл хөдлөх хөрөнгө бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн баримтуудыг нотлох баримтаар шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд хандаж Хоёр мөнх зул ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг үндсэн зээлийн төлбөр 40,000,000 төгрөг, үндсэн зээлийн хүүд 32,272,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,125,340 төгрөг буюу нийт 75,397,340 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөрөхгүй байх бөгөөд сөрөг нэхэмжлэл гарган талуудын хоорон байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг шаардан мэтгэлцэж байна.

Нэхэмжлэгч нь Хоёр мөнх зул ХХК нь " ХХК-тай 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 22 тоот зээлийн гэрээгээр 40,0 сая төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр, Орхон аймгийн*******ын, Уртцагааны гудамж хаягт байршилтай 24 м.кв талбайтай, 3 танхимтай, улсын бүртгэлийн Ү-2101003144 дугаартай, гэрчилгээний №0010814 дугаартай худалдаа үйлчилгээний зориулалттай барилга барьцаалж зээл авсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

Хариуцагч нь 2013 оны 12-р сарын 3-ны өдөр Ц.Ганхуяг гэх хувь хүнтэй зээлийн гэрээ байгуулж 40.000.000 төгрөг авсан.2016 онд зээлдүүлэгчийн хүсэлтийн дагуу нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулсан.Харин Мөнхийн Эрхи ББСБ ХХК-тай гэрээ байгуулах хүсэл зориг надад байгаагүй,нэхэмжлэгчээс ямар ч мөнгө хүлээж аваагүй. Зээлийн гэрээний үүрэгт 2013 оноос хойш нийт 60.000.000 гаруй төгрөг төлсөн гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Хоёр мөнх зул ХХК нь " ХХК-тай 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 22 тоот зээлийн гэрээ байгуулсан дараа 2016-12-06-ны өдөр ,Ц.Ганхуяг нар нь Үүрэг дуусгавар болсон тухай баримт үйлдэж гарын үсэг зурсан байна.

Хариуцагч Хоёр мөнх зул ХХК-тай 2013 оны 12-р сарын 3-ны өдөр 40 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан Ц.Ганхуяг нь зээл олгох үед " ХХК-ийн захирлаар ажиллаж байсан байх бөгөөд Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрч 1/268 дугаартай гэрчилгээ олгосон байна. / 1-р хх-ийн 138,2-р хавтас 39-р тал /. Санхүүгийн зохицуулах хорооны 2013-01-09-ний өдрийн 02 дугаар тогтоолын 2-д Компанийн тухай хууль болон бусад хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлж ажиллахыг Ц.Ганхуягт үүрэг болгосугай гэжээ.

Хариуцагчийн итэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрээний хугацанд үндсэн зээлээс төлөлт хийгээгүй,зөвхөн зээлийн хүүгээ төлж байсан бөгөөд 2014-12-02-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. нь нэмэлт гэрээний хугацаа дуусах үед мөн л үндсэн зээлээс төлөлгүй,зөвхөн зээлийн хүү төлсөн байдаг. Гэрээний хугацаа дуусахын өмнө буюу 2014-11-13-ны өдөр Хоёр гийн хүсэлтийн дагуу зээл,барьцааны гэрээний хугацааг сунгаж зээлийн нэмэлт байгуулсан бөгөөд уг гэрээгээр хугацаг 12 сараар сунгасан гэж тайлбарлаж байна.

Ингээд гэрээний талууд тухайн үеийн нөхцөл байдлыг үнэлж захирал гийн хүсэлтийн дагуу 40.000.000 төгрөгийн зээл авч зээл,барьцааны гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нь байгуулсан зээлийн гэрээний тухайд / хх-128/ Миний бие гийн хамт 2013-12-02-ны өдөр Мөнхийн эрх ХХК-ийн байранд зээл хүсэж очсон. Тухайн үед эдийн засагч,нябо гэх Эрдэнэтийн охин байсан. ХХК-аас 40.000.000 төгрөний зээл хүсэхэд маргааш ирж ав гэсэн бөгөөд маргааш нь очиж уулзаад эдийн засагч няботай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж намайг нотариатаар дагуулан орж гэрээнүүдээ батлуулж Ц.Ганхуяг захирал сүүлд ирж гарын үсэг зурна гэж хэлсэн.Эдийн засагч зээлийн болон барьцааны гэрээг батлуулж бид 2-той Эрдэнэтэд ирж улсын бүртгэлээр орж байсан.Миний бие Ц.Ганхуягийг огт хараагүй,огт танихгүй байсан. Мөнгийг тухайн эдийн засагчаас бэлнээр авсан. 2014-01-03-нд төрийн банкны 34000386990 дугаар дансанд хүү гэж 1.653.300 төгрөг тушаасан.

2014-02-03-наас ХХК-ийн эдийн засагч манай захирал ХААН банкны 5030392018 тоот дансанд зээлийн хүүгээ хийж байгаарай гэж хэлсэний дагуу сар бүр нэг ч хоног хэтрээгүй төлөлтөө хийж байсан.2014-12-03-ны өдөр зээлийн хугацаа дуусах болсон учир мөнхийн эрхи ББСБ ХХК-ийн эдийн засагч руу утсаар яриахад захирал ирж уулз,зээлийн болон барьцааны гэрээгээ шинээр байгуул гэсэн.Ингээд уулзаж дахин шинээр 40.000.000 төгрөгний зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан.Хүүг мөн нэг ч хоног хэтрүүлэхгүй сар бүрийн 3-нд төлж байгаад 2016-12-05-нд Мөнийн эрх ББСБ ХХК дээр очиход О.Амархүү гэдэг эдийн засагч байсан бөгөөд Ц.Ганхуяг захирал бөөрний дутагдалд ороод сахар нь ихсээд бие нь маш муу байгаа ирж чадахгүй.Энхтуяа захирал Бээжин явж химийн эмчилгээнд орж байгаа нэг удагийн төлбөр нь 40.000.000 төгрөг болж байгаа зээлийн гэрээг сунгамааргүй байна. Бид нарт маш их мөнгө хэрэгтэй байна гээд та түр хүлээж бай гээд Н.Энхтуяа руу ярьсан.

Тэгээд Н.Энхтуяатай яриад таныг маш сайн зээлийн хүүгээ төлж байгаа учир зээлийн болон барьцааны гэрээг Мөнхийн эрх ББСБ ХХК-иар байгуулж өөрчлөөд гэрээний хугацааг 2 жил болгоод бичиж байхад Н.Энхтуяа орж ирж зээлийн болон барьцааны гэрээн дээр гарын үсэг зураад зээлийн гэрээнд хүүний үлдэгдэл байвал тооцоод аваарай гэж Амархүүд хэлж байсан. бодоод 173.500 төгрөг надаас бэлнээр авсан.

Н.Энхтуяа гарч ирээд бид 2 Амархүүтэй явж нотариатаар батлуулж,Эрдэнэтэд ирж улсын бүртгэлээр ороод зээлийн болон барьцааны гэрээний нэг хувийг д буцаад хүргэж өгсөн. ХХК-аас ямар ч мөнгө аваагүй,зөвхөн байгуулсан 2013-12-03-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг өөрчилсөн., нар нь нөхцөл байдлыг сайн мэдэж байгаа. 2014 оны 01 сарын 03-наас ХХК,Ц.Ганхуяг,Н.Энхтуяа нарын дансанд 2017-06-30-ныг хүртэл нийт 76.000.000 төгрөг төлсөн.Энэ мөнгийг дахин 4 хувийн хүүтэй дамжуулж,хүүлэхэд зөвхөн хүү нь 180.000.000 гаруй төгрөг болсон гэжээ.

Хариуцагчийн охин тоот хугацаагүй хадгаламжийн данснаас тоот данс руу 2017-05-31-ний өдөр 400.000 төгрөг,2017-03-31-ний өдөр 500.000 төгрөг,2017-01-10-ны өдөр 1.654.000 төгрөгийг зээл гэж шилжүүлсэн байна.

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд хариуцагч нь 2013-12-03-ны өдөр " ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 40 сая төгрөг авах зорилготой байсан боловч тус компаны захирал нэрээр гэрээ байгуулж тус хоршооноос 40 сая төгрөг зээлж авсан байна гэж дүгнэх үндэстэй байна. 2014-12-03-ны өдөр зээлийн хугацаа дууссан байх ба зээлийн болон барьцааны гэрээг сунгаж нэмэлт гэрээ байгуулжээ. Хариуцагч Хоёр Мөнх зул ХХК-ийн зээлдэгчийн карт дээр хариуцагч нь 2016-12-05-ны өдрөөс 2018-06-05-ны өдрийг хүртэлх хугацаанд 2017-01-10-ны өдөр 1.654.000 төгрөг,2017-02-13-ны өдөр 1.654.000 төгрөг,2017-03-31-ний өдөр 500.000 төгрөг,2017-05-31-ний өдөр 400.000 төгрөг нийт 4.208.000 төгрөг төлсөн байна.

Хариуцагч энэхүү гэрээний дагуу зээл болон хүүг төлж явсан байх ба 2016-12-05-нд байгуулсан зээлийн гэрээ нь анхнаасаа " ХХК-ийн нэрээр байгуулагдах ёстой гэрээ байсан тул энэхүү зөрчлийг залруулах үүднээс Хоёр мөнх зул ХХК болон " ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ болгон өөрчилж өмнөх гэрээний үүргийг шилжүүлж сунгахдаа хэдэн төгрөний зээл төлсөн,тухайн үед үндсэн зээл,хүү,нэмэгдүүлсэн хүү нийт хэдэн төгрөгний төлбөртэй байгааг нарийвчлан тооцохгүйгээр 40.000.000 төгрөгийг шинээр олгож,хариуцагч түүнийг хүлээн авч үүрэг хүлээсэн байдлаар гэрээг дүр үзүүлэн байгуулсан байна гэж дүгнэх үндэстэй байна.

Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк,зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээнд хамаарч байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3-т Банк,зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэсэн байна.

Эндээс үзэхэд Банк,зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээг Иргэний хуулийн 451-453 дугаар заалтаас гадна Банк,эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж,төлбөр тооцоо,зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байна.

Дээрх хуулийн 21 дүгээр зүйлийн 4-д зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэжээ. Гэтэл ийнхүү хариуцагч 2 зээлийн дансанд гүйлгээ хийгдсэн ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй бөгөөд нэхэмжлэгч мөнгийг д бэлнээр өгсөн гэж тайлбарлаж байна.

Ийнхүү зээлийн гэрээний дагуу мөнгийг өмчлөлд шилжүүлсэн, нь зээлийн гэрээ байгуулаагүй,дээрх мөнгийг хүлээж аваагүй гэж маргаж байгаа нөхцөлд Банк,эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж,төлбөр тооцоо,зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-д зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасны дагуу хариуцагчийн дансанд гүйлгээ хийгдээгүй байх тул зээлийг олгосонд тооцох боломжгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь зээлийн гэрээг байгуулахдаа зээлдэгч тус бүрээр хувийн хэрэг нээгээгүй,захиалагч болон хөндлөнгин шалгагчийн дүнэлт гаргуулаагүй зэргээ мөн хуулийн 23 дугаар зүйлийн 1,2 дахь заалтуудыг зөрчсөн байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1. Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,451.3, Банк,эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж,төлбөр тооцоо,зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-д заасныг баримтлан Мөнхийн Эрхи ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Мөнхийн Эрхи ББСБ ХХК болон Хоёр Мөнх зул ХХК-ийн хооронд байгуулсан 2016 оны 12-р сарын 05-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН