Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2022/00094

 

                            “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн  тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2020/00255 дугаар шийдвэртэй,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 60 дугаар магадлалтай,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 75,397,340 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч ”,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Занахүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Жамъян, хариуцагчийн төлөөлөгч,,,,,,,,,,,,,,,, , хариуцагчийн өмгөөлөгч М.Мэндбаяр, М.Ганзориг, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч”,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь хариуцагч”,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 75,397,340 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

2. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2020/00255 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т заасныг баримтлан ”,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК болон ”,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хооронд байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож шийдвэрлэжээ.

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 60 дугаар магадлалаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2020/00255 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Занахүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Төрбат, Н.Жамъян нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Төрбат, Н.Жамъян нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.20-ны  өдрийн 60 дугаар магадлалыг эс зөвшөөрч хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүднээс дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Нэхэмжлэгч ”,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь хариуцагч”,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 75,397,340 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу зөрчигдсөн эрхийг сэргээлгэж, эрхээ хамгаалуулах, гэрээнд хүлээсэн үүргийг гүйцэтгүүлж, хууль болон гэрээнд заасан хүү, анз төлүүлэхээр үндсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй зээл, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Давж заалдах шатны шүүх нь хэлбэрийн төдий дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай.

4.2. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдоос гаргаж өгсөн хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, зохигчдын хооронд үүссэн зээлийн гэрээний эрх зүйн харилцаанд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, нотлох баримтуудаар тогтоогдож байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, нотлох баримтуудыг үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Энэ талаар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд дэлгэрэнгүй тайлбарласан болно. Хэрэгт бэлэн мөнгө авсан талаарх гэрчүүдийн мэдүүлэг, хариуцагчийн зээл хүссэн өргөдөл, бэлэн мөнгө хүлээн авсан баримт, зээл, барьцааны хөрөнгийг Улсын бүртгэлд бүртгүүлсэн болон хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудад зурсан гарын үсэг нь хариуцагчийнх мөн болохыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоолгосон нотлох баримт хэрэгт байхад огт ач холбогдол өгөөгүй. Мөн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, шинжээчийн гарын үсэгний дүгнэлтүүд, зээл барьцааны гэрээ, үл хөдлөх хөрөнгийн газарт өөрөө авч явж бүртгүүлсэн зэрэгт үгүйсгэсэн, няцаасан үндэслэлээ нотлоогүй.

4.3. Сөрөг нэхэмжлэлийн тухайд үндэслэл болсон зээлийн гэрээ өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлсэн гарын үсгээ зурсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлага хангасан хуулийн хүчин төгөлдөр хэлцэл юм. Харин зээлдэгч аргагүй гачигдалтай, төөрөлдсөн байдлыг ашиглан дарамтаар гэрээнд гарын үсэг зуруулж байсан, нөхөн гарын үсэг зуруулсан, хууль зөрчиж хэлцэл хийсэн гэх үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч нотлоогүй, хэлцэл хүчин төгөлдөр бус байх нөхцөлд тогтоогдох ямар ч боломжгүй байхад ханган шийдвэрлэж, шүүхийн шийдвэрт үндэслэл болсон холбогдох хуулийн зохицуулалтыг заагаагүй гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул ,,,,,,,,,,,,,,,,,ийн зээл, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгч ”,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас хариуцагч ”,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 75,397,340 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилсэнд, хариуцагчаас зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

7. Хоёр шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тодруулах үүргээ хангалттай биелүүлээгүй, мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцохдоо хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

8. Нэхэмжлэгчээс “...”,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн захирал болох ,,,,,,,,,,,,, нь”,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас 2016.12.05-ны өдрийн 22 тоот зээлийн гэрээгээр 40 сая төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр, ... худалдаа үйлчилгээний зориулалттай барилга барьцаалж зээлж авсан. Захирал ,,,,,,,,,,,,,, нь 2017 оны 4 дүгээр сараас эхлэн үндсэн зээл, зээлийн хүүг графикийн дагуу төлөөгүй тул удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан. ,,,,,,,,,,,,,,,,,, нь анх зээл авахдаа ОХУ-аас бараа оруулж ирж, худалдаа хийдэг тул үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой бараа таталт хийнэ хэмээн хүсэлт гаргасан. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гэж шаардсаныг,

хариуцагч эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “...миний бие 2013.12.02-ны өдөр ”,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас зээл хүссэн. Гэвч”,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн захирал ,,,,,,,,,,,,,,тай иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулж, 2014, 2015 онуудад гэрээгээ сунгаж, сар бүр тогтмол зээлийн хүүгээ хугацаанд нь төлж байсан. Гэрээний хугацаа дуусаж, 2016.12.05-нд очиход зээлийн гэрээг”,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аар байгуулж өөрчлөөд гэрээний хугацааг 2 жил болгоё гээд ,,,,,,,,,,,,,,,,, зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зураад ,,,,,,,,,,,,,ийн зээлийн гэрээний хүүний үлдэгдэлд 173,500 төгрөг надаас бэлнээр авсан. Тухайн үед миний бие ямар ч мөнгө хүлээж аваагүй, зээлдүүлэгч ББСБ нь зээлийн данс нээж, зээл олгох бөгөөд мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх үүрэгтэй, гэтэл мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлээгүй буюу хууль зөрчиж хэлцэл хийсэн. Мөн ,,,,,,,,,,,,,,тай байгуулсан зээлийн гэрээг халхавчлах зорилгоор, дүр үзүүлэн зээлийн гэрээг байгуулсан, уг гэрээгээр талууд ямар нэгэн  эрх, үүрэг хүлээх хүсэл зориггүй зөвхөн хэлцлийн дүр үзүүлэхийг л эрмэлзсэн бөгөөд энэхүү нөхцөл байдал тайлбараар нотлогддог. Иймд зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү...” гэжээ.

9. Анхан болон давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ “... Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,, нь 2013.12.03-ны өдөр”,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 40 сая төгрөг авах зорилготой байсан боловч тус компанийн захирал ,,,,,,,,,,,ийн нэрээр зээлийн гэрээ байгуулсан, хариуцагч энэхүү гэрээний дагуу зээл болон хүүг төлж явсан байх ба 2016.12.05-нд”,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн ,,,,,,,,,,,,,тай байгуулсан зээлийн гэрээ нь анхнаасаа”,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэрээр байгуулагдах ёстой байсан тул энэхүү зөрчлийг залруулах үүднээс”,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК болон”,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ болгон өөрчилж өмнөх гэрээний үүргийг шилжүүлж сунгахдаа хэдэн төгрөгийн зээл төлсөн, тухайн үед үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт хэдэн төгрөгийн төлбөртэй байгааг нарийвчлан тооцохгүйгээр 40,000,000 төгрөгийг шинээр олгож, хариуцагч түүнийг хүлээн авч үүрэг хүлээсэн байдлаар гэрээг дүр үзүүлэн байгуулсан байна, нэхэмжлэгч нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т заасны дагуу хариуцагчийн дансанд гүйлгээ хийгдээгүй байх тул зээлийг олгосонд тооцох боломжгүй…” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай, ойлгомжгүй болсон байна.

10. Учир нь, хэрэв талууд 2013 оны зээлийн гэрээг 2016 онд өөрчилсөн гэж үзвэл үүнийг “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэж үзэхгүй, харин талууд гэрээний үүргээ шилжүүлсэн (зээлдүүлэгч ,,,,,,,,,,,,, нь ББСБ болж өөрчлөгдсөн) гэж үзэх боломжтой, мөн зээл авах тухай хариуцагчийн хүсэлт, талуудын гарын үсэг бүхий зээлийн болон барьцааны гэрээ, мөнгө бэлнээр хүлээн авсан тухай 2016.12.05-ны өдрийн баримт хэрэгт авагдсан байхад “дансанд шилжүүлээгүй тул зээл олгосонд тооцох боломжгүй” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай бөгөөд ийнхүү дансаар шилжүүлээгүй нь тухайн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох хууль зүйн үндэслэл болохгүй юм.

11. Иймд, хэдийгээр нэхэмжлэгчээс 2016 оны гэрээ нь 2013 оны гэрээтэй холбоогүй, бие даасан гэрээ гэж маргаж байгаа ч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй энэхүү хоёр гэрээ нь хоорондоо холбоотой эсэхийг шүүх бүрэн тодруулах шаардлагатай, хэрэв холбоотой бол түүний үр дагаврыг зөв шийдвэрлэх шаардлагатай.

12. Ийнхүү хэргийн үйл баримт тодорхой бус байхад хяналтын шатны шүүхээс хууль хэрэглээний хувьд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул “шүүх нотлох баримтыг бүрэн үнэлээгүй тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэсэн агуулгатай (Тодорхойлох хэсгийн 4-т) нэхэмжлэгчийн  өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

13. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар тогтов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2020/00255 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 60 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 534,936 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                                    ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД