Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2020/01196

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2020/01196

Орхон аймаг

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5-р хороо, 10-р хороолол, Энхтайвны өргөн чөлөө, *******,*******/-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, *******,*******,*******,*******,*******/д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 41 257 500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгон-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ХХК нь тай 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын 047 дугаартай гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр нь нь компанийн өмчлөлийн Орхон аймаг, Баян- Өндөр сум, Цагаанчулуут баг, , метр квадрат бүхий 9 тоот хаягт байрлах орон сууцыг 55 000 000 /тавин таван сая/ төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.

нь Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний дагуу орон сууцны үнийг 2016 оны 08 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд хэсэгчлэн төлж дуусах үүрэгтэй байсан. Гэтэл нь орон сууцны үнээс 27 495 000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 27 505 000 төгрөгийг төлөх үүргийг огт биелүүлээгүй. Гэрээний үүргийг биелүүлж орон сууцны үнийг төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч үр дүн гараагүй. Худалдан авагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс хойш өдийг хүртэл 3 жил гаруй хугацаанд зөрчөөд байна. Орон сууцыг худалдан авагчид гэрээ байгуулсан өдөр буюу 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээлгэн өгсөн бөгөөд нь өдийг хүртэл компаниас худалдан авсан орон сууцанд нийт 1372 хоног буюу 45 сар 22 хоног амьдарч байна. Компани т итгээд орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн бөгөөд одоо худалдсан орон сууцны өмчлөх эрх түүний нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдэж баталгаажсан болно. нь орон сууцны үнийн үлдэгдэл 27 505 000 төгрөгийг талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.6, гэрээний хавсралт 1-д заасан хугацаанд төлөх үүрэгтэй юм. Мөн худалдан авагч нь гэрээнд заасны дагуу үүргээ биелүүлэлгүй үлдэгдэл төлбөрийг 690 хоногийн хугацаа хэтрүүлсэн тул гэрээний 2.6, Иргэний хуулийн 232.6-д тус тус заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувь буюу өдрийн 137 475 төгрөгөөр нийт 94 857 750 төгрөг төлөх үүрэг хүлээж байна, Харин Иргэний хуулийн 232,4-т заасны дагуу алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэний дагуу нь компаний өмнө 13 752 500 төгрөг төлөх үүргийг хүлээж байгаа болно.

Иймд орон сууцны үнэ төлөх гэрээний үүрэгт 27 505 000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцсон алданги 13 752 500 төгрөг нийт 41 257 500 төгрөгийг аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ХХК нь надаас худалдаж авсан байрны үлдэгдэл төлбөр болон алданги гэж 41 257 500 төгрөг нэхжээ. Худалдаж авсан орон сууцны үнийн үлдэгдэл мөнгийг төлж чадахгүй хугацаа хугацаа хэтрүүлсэн нь үнэн юм. Тийм учраас үлдэгдэл төлбөрийг төлнө. Харин алданги төлөхийг зөвшөөрөхгүй. Энэ талаар Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээнд заагаагүй байна. Уг нь ХХК нь бидний худалдаж авсан орон сууцны гэрчилгээг гаргаж өгнө гээд гаргаж өгөөгүй юм. Өөрөөр хэлбэл уг компани бас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй юм гэжээ.

Шүүх хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч аас орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 27 505 000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцсон алданги 13 752 500 төгрөг нийт 41 257 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь орон сууцны үлдэгдэл төлбөр болох 27 505 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байх бөгөөд алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 13 500 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулсан байх ба үлдэгдэл 14 005 000 төгрөг төлнө гэж тайлбарлаж байна.

ХХК болон нарын хооронд 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 47 дугаартай Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан байх бөгөөд, хариуцагч нь Орхон аймаг, Баян- Өндөр сум, Цагаанчулуут баг, , 8 байрны 1-р орцны 3 давхрын 09 тоот хаягт байрлах, 40 метр квадрат бүхий 3 өрөө орон сууцыг 55 000 000 төгрөгөөр худалдан авч, амьдарч байгаа болох нь талуудын гаргасан тайлбар, орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээгээр нотлогдож байна.

Хариуцагч нь энэхүү гэрээний дагуу орон сууцны үнийг 2016 оны 08 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд хэсэгчлэн төлж дуусах үүрэг хүлээсэн байх ба, гэрээний хугацаанд хариуцагч нь орон сууцны үнээс 27 495 000 төгрөг төлж, үлдэгдэл 27 505 000 төгрөгийг төлөх үүргийг огт биелүүлээгүй, нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлж орон сууцны үнийг төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч үр дүн гараагүй, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс хойш үүргээ биелүүлээгүй байна.

Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ХХК-д ирүүлсэн албан бичигт улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сум 11-р баг Цагаанчулуут 8-р байрны өмчлөх эрхийн гэрчилгээнээс тус байрны 09 тоот орон сууцыг ын нэр дээр гаргуулахаар хасалт хийлгэсэн, дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ нь иргэн, хуулийн этгээдийн нэр дээр гараагүй, Улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бусдад барьцаалагдаагүй байна гэжээ.

Дээрхи орон сууцыг нэхэмжлэгч нь хариуцагч ын нэр дээр шилжүүлэх зорилгоор өөрийн өмчлөлөөс хасалт хийлгэсэн, хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүйн улмаас өмчлөх эрх шилжээгүй байна.

Хариуцагчаас орон сууцны үнийн үлдэгдэл 14 005 000 төгрөг болон талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.6, Иргэний хуулийн 232.6-д тус тус заасны дагуу алданги 13 752 500 төгрөг гаргуулах үндэстэй байх хэдий ч хариуцагчийн төлбөр төлсөн нөхцөл байдал, нэхэмжлэгчийн шүүх алдангийг тал хувиар бууруулж болох юм гэсэн саналыг харгалзан хариуцагчаас орон сууцны үнэ 14 005 000 төгрөг, алданги 6 876 250 төгрөг, нийт 20 881 250 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 20 376 250 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч аас 20 881 250 төгрөг гаргуулан ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20 376 250 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 364 240 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 262 356 төгрөг гаргуулан ХХК-д олгосугай.

3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН