Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2020/00357

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2020/00357

Орхон аймаг

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг, *******,*******, 99082269/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг, *******,*******,*******/-д холбогдох

22,780,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний төрсөн дүү ******* 2018 оны 10 дугаар сарын сүүлчээр надруу залгаад Орхон аймагт түрээсийн байр /орон сууц/ баригдаж дуусах гэж байгаа бөгөөд эхний захиалгаа аваад эхэлсэн байна. Би хүүдээ байр захиалчихлаа та *******доо байр захиалахгүй юм уу гэсэн. Би захиалж болох юм уу гэсэн чинь болох байх аа эхний ээлжинд 9.500.000 төгрөг хэрэгтэй гэхээр нь би гэрийнхэнтэйгээ ярилцаад 10 гаруй хоногийн дараа би нөхрийнхөө хадгаламжинд байсан мөнгийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр аваад мөн өдрөө түүний ажил дээр аваачиж өгсөн. Мөнгө өгөхдөө миний нөхөр Б.Баатар, хүү ******* бид 3 хамт очсон. Бид үүнээс хойш байр юу болж байна гээд асууж байтал 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүү ******* руу 3 удаа залгаж өнөөдрийн дотор урьдчилгаа 30 хувиа төл гэснээр тухайн үед би хотод эмнэлэгт хэвтэж байсан учир надруу яриагүй. Хүү маань надруу 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр залгаад өнөөдрийн дотор 15.280.000 төгрөг хэрэгтэй байна, 2019 оны 08 дугаар сарын 15-н гэхэд орон сууц захиалагчийн гэрээ нь гарах юм гэсэн учир би тал талаас мөнгө цуглуулаад *******гийн өгсөн ХААН банкан дахь дугаартай дансанд 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 15.280.000 төгрөг шилжүүлсэн.

******* 2019 оны 8-р сарын 15 гэхэд захиалагчийн гэрээгээ авъя гэтэл бүтэхээ больсон гэхээр нь 24.780.000 төгрөгөө нэхсэн чинь би аваагүй гээд байдаг бөгөөд 2019 оны 10 дугаар сарын эхээр гэрт нь очиход 2.0 сая төгрөг өгсөн. Иймд 22,780,000 төгрөгийг *******гээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* миний бие нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

2018 оны 10 сарын эхээр миний танил а би  дарга  нэг ангийн найзууд юмаа, түрээсийн байранд өөртөө байр захиалсан байгаа одоо 12 сард ашиглалтанд орно, хувьчлагдах байрны тодорхой хэсгийг орон нутгийн мэдэлд үлдээсэн болохоор боломж байгаа та хүүдээ байр захиалах уу гэхээр нь би итгээд бичиг баримтыг бүрдүүлж өгсөн. 10 сарын дундуур манай төрсөн эгч ******* манайд гэрт ирж бид хоёр хууч хөөрч байгаад би байр захиалсан тухайгаа сонирхуулж хэлсэн, эгч маань их зүгээр юм байна өөрийн хүүдээ бас байр захиалах юмсан гээд учир шалтгаанаа надад тайлбарласан.

11 сарын 2-нд манай өрөөнд орж ирээд нөгөө байр 12 сард ашиглалтанд орох гэж байна сугалаагаар шийдэх юм байна сугалааг нь зохицуулчихна 2 найдвартай хүн байна уу нэг боломж гараад ирлээ гэхээр нь эгч рүүгээ утсаар залгаж гийн ярьсанг тайлбарлаад өөрсдөө ярилцаад шийдээрэй гэж хэлсэн. Ингээд 2018.11.07-нд эгч ******* нь манай өрөөнд байрны урьдчилгаа 9.500.000 төгрөгийг бэлнээр авчирж өгсөн. Би мөнгийг тэр өдөрт нь д өгсөн. уг мөнгийг торонд хийгээд холбогдох баримтуудын хамт авч яваад 2 цагийн дараа буцаж ирсэн. Сая өгсөн мөнгө материалуудыг даргад өгчихлөө хэд хоногоос материалаа аваад дарга дээр цохуулчаарай гэж байна гэсэн. Үүнээс хойш байр хүлээгдэж байсаар 2019 оны 7 сарын 31-нд надруу залгаж Лхамаа эгчээ би хотод хүүхдээ эмнэлэгт эмчлүүлээд хагалгаанд оруулж тэвдэж байх үеэр буюу 25-26 нд нөгөө байрны хүн залгасан байхаар нь сая ярьсан чинь орон сууцны хувьчлалын асуудлыг 8 сарын 1-нээс өмнө 30 хувийн урьдчилгааг нь хийлгээд шийдвэрлэж байна, танай хүмүүс хоцорлоо гэж байна. Би өнөө орой хотоос гарлаа өглөө очиход мөнгийг нь бэлэн болгосон байгаараа гэхээр нь эгчийн хүү ******* руу яриад учрыг нь хэлсэн.

8 сарын 1-ний өглөө ажил дээр орж ирээд ******* байрны 30 хувийн урьдчилгаанд 15.280.000 төгрөг төлөх юм байна хийх дансыг нь эргээд хэлье гээд гараад явсан. Өдөр дахин ирээд банкны баримт үзүүлсэн. Тэр баримтан дээр Шүр-Эрдэнэ гэдэг хүнээс байрны урьдчилгаа 30 хувь гэсэн гүйлгээний утгатай 22.800.000 төгрөгийг Долгормаа гэдэг хүний дансруу шилжүүлсэн байсан. Долгормаа гэж хувь хүний данс байхаар нь гайхаад асуухад Долгормаа орон сууцны менежер нь байгаа юмаа түүний дансанд төвлөрүүлж байгаа юм, *******ыг мөн адил дээрхи дансруу гүйлгээний утгыг нь ингэж бичээд хийлгээрэй гээд Шүр-Эрдэний мөнгө төлсөн банкны баримтыг миний гэрээн дээр орхиод явсан.

Данс авах гэж *******ын эхнэр Билгүүн манай ажил дээр ирэхээр нь би гийн үлдээсэн баримт /Шүр-Эрдэнэ/-ыг өгч явуулаад тэр баримтыг харж Хаан банкны Долгормаагийн тоот дансанд 15.280.000 төгрөг тушаагаад буцааж 2 баримт надад авчирж өгсөн. Би өөрөө 8 сарын 1-нд мөн энэ дансанд 8.140.000 төгрөгийг өөрийнхөө 5120021063 данснаас байрны урьдчилгаа гэж шилжүүлсэн.

8 сарын 15-нд байрны гэрээ, батламж авчирж өгнө гэсэн боловч 8 сарын 15-наас утас нь холбогдохоо больж алга болсон. 8 сарын 19-нд гийн эгчтэй нь холбогдож асуухад бас сураггүй болчлоо гэхээр нь 8-сарын 21-д цагдаад хандаж өргөдөл өгсөн. Цагдаагийн газар очоод нь олон хүнийг хууран мэхэлсэн эрэн сурвалжлагдаж байгаа залилагч гэдгийг мэдсэн.

Миний хувьд байрны мөнгөнөөс гадна өөр бусад үйлдэлээр д залилуулсан хохирогч юм. Би өөрийн эгч *******гээс авсан мөнгийг хувьдаа бодитойгоор авч ашиглаж хэрэглэн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудал огт байхгүй ээ. Би ах дүүдээ л тус болье гэж бодсон. Эрсдэлд орсон болохоор эгчдээ 9-р сард 2,000,000 төгрөг өгсөн.

Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.8, 80,1,4д заасны дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчдын тайлбар, бичгийн баримтуудыг нотлох баримтаар шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь *******д холбогдуулан 22,780,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь миний төрсөн дүү ******* нь Орхон аймагт түрээсийн байр /орон сууц/ баригдаж дуусах гэж байгаа та хүү *******доо байр захиалахгүй юм уу гээд эхний ээлжинд 9.500.000 төгрөг хэрэгтэй гэхээр нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны түүний ажил дээр аваачиж өгсөн, дараа нь *******гийн өгсөн ХААН банк дахь дугаартай дансанд 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 15.280.000 төгрөг шилжүүлсэн. 2019 оны 8 дугаар сарын 15-н гэхэд захиалагчийн гэрээгээ авъя гэтэл *******д бүтэхээ больсон гэхээр нь 24.780.000 төгрөгөө нэхсэн чинь би аваагүй гээд 2019 оны 10 дугаар сарын эхээр 2.0 сая төгрөгийг авсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ 2018 оны 10 сарын эхээр миний танил нь Баян-Өндөр сумын Засаг дарга ын нэг ангийн найзууд түрээсийн байранд өөртөө байр захиалсан байгаа, байр 12 сард ашиглалтанд орно, 2 найдвартай хүн байна уу гэхээр нь эгч рүүгээ утсаар хэлсэн, 9.500.000 төгрөгийг д өгсөн, 15.280.000 төгрөгийг гийн хэлсэн Долгормаагийн ХААН банкны тоот данс руу шилжүүлсэн. 8 сарын 15-нд байрны гэрээ батламж авчирч өгнө гэсэн боловч сураггүй болсон. 8 дугаар сарын 21-нд Цагдаад хандаж өргөдөл өгсөн. Мөнгийг би аваагүй, ******* өөрөө д мөнгөө шилжүүлсэн гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, бэлэн авчирч өгсөн 9.500.000 төгрөгнөөс нэхэмжлэгчид төлсөн 2.000.000 төгрөгийг хасаад 7.500.000 төгрөг төлнө гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч нь өөрийн төрсөн дүү болох хариуцагч *******гийн түрээсийн орон сууц захиалж орон сууцанд оруулж өгч чадна гэсэн амлалтын дагуу түүнд итгэж орон сууц захиалах хэлцлийг амаар байгуулж, түүнд нийт 24.780.000 төгрөгийг өгсөн байх бөгөөд нэхэмжлэгч нь бэлнээр 7.500.000 төгрөгийг, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр О.Долгормаагийн Хаан банкны тоот дансаар дамжуулан *******оос 15,280,000 төгрөгийг тус тус шилжүүлж өгсөн байна.

Хариуцагч мөнгийг аваагүй, д мөнгө өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д хэлцэл хийгч нөгөө тал болох этгээд, түүний хувийн шинж байдал нь хэлцэл хийх гол үндэслэл болсон бөгөөд энэ талаар төөрөгдсөн гэж заасны дагуу ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж дүгнэх үндэстэй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******гийн хувийн байдал буюу түүний төрсөн дүү гэдэг нь түүнд итгэх, хэлцэл хийх, түүний хэлсний дагуу мөнгө шилжүүлэх гол үндэслэл болсон боловч түүнийг өөр хүнтэй ярилцаж тохирсон, орон сууц захиалах ажиллагаа нь биелэгдэх боломжгүй, энэ талаар ******* эрх бүхий этгээдтэй харилцаагүй, эрх мэдэл байхгүй болохыг мэдээгүй төөрөгдсөн байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ болгож байгаа гэдэг хүнийг танихгүй, түүнтэй ямар нэг байдлаар харилцаагүй, тэдний хооронд гэрээ хэлцэл байгуулагдаж, үүргийн харилцаа үүсээгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн хүү болох ******* нь О.Долгормаа гэж хүний данс руу мөнгө шилжүүлсэн нь *******, О.Долгормаа нарын хооронд гэрээ хэлцэл байгуулагдсан байна гэж дүгнэх боломжгүй. Мөнгийг нэхэмжлэгч хариуцагчийн хэлсэн данс руу хүүгээрээ шилжүүлэг хийлгүүлсэн нь хариуцагчийг үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй байна.

Шүүх хэлцэл хийхдээ нэхэмжлэгчийн анхаарч нягтлаагүй, хайнга хандсан гэм буруутай байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг 30 хувиар бууруулан *******гээс 15,946,000 төгрөг гаргуулан *******д олгож, 6,834,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1, 56 дугаар зүйлийн 56.4, 229 дүгээр зүйлийн 229.2-д заасныг баримтлан ******* нь ******* нарын хооронд амаар байгуулсан орон сууц захиалах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч *******гээс 15,946,000 төгрөг гаргуулан *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,834,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 271,850 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 237,680 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН