Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 0391

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Ариунхишиг,  шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн

улсын яллагч: С.Цэрэндорж

шүүгдэгчийн    өмгөөлөгч: О.Баяраа

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч : Б.Наранчимэг

түүний өмгөөлөгч : Л.Мөнхтөр

иргэдийн төлөөлөгч: Ш.Галаарав

шүүгдэгч: И.Сайханбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн    прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 148 дугаар зүйлийн 148.4, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Цагаангэрийнхэн овогт Ичинхорлоогийн Сайханбаатарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2015250001425 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Цагаангэрийнхэн овогт Ичинхорлоогийн Сайханбаатар, 1986  оны  5 дугаар сарын 06-ны өдөр                                                                                                                                                                                                                                                 Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд   боловсролтой,  аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 5, эх, 2 дүү, хойд аав нарын  хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Моносын 3-21  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 492 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан, 2011 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 393 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2  дахь хэсэгт зааснаар  2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, уг хорих ялыг хорих 401 дүгээр ангид эдлэж байгаад 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр эдлээгүй үлдсэн 1  жил 13 хоногийн хугацаагаар хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан,                                                                           РД:УЕ77122311,

Холбогдсон хэргийн талаар:

И.Сайханбаатар нь согтуугаар Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст  2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр шалгагдаж байхдаа оргон зугатаж өөрийн эхнэр Д.Очирмааг батлан даалтад авахуулна гэж хуурч мэхлэн гаргаж дагуулан Баянзүрх дүүргийн 16 дугар хороо 72 дугаар хотхонд байрлах  Лотус зочид буудлын 205 тоот өрөөнд 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдөр согтуугаар өөрийг нь цагдаад барьж өгсөн гэж өс хонзонгийн сэдэлтээр хохирогчийн  хоолойг нь боож санаатайгаар алсан,

2015 оны 01 дүгээр  сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт А.Өнөболдыг хавсарч унаган  амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн  Самсунг маркийн Нөт-1 загварын гар утас, Роекс загварын гар утас зэрэг эд зүйлсийг дээрэмдсэн,

Урьд нь бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэгт ял шийтгүүлж ялтай байдал дуусаагүй байхад,

2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Б.Эрдэнэвангаас нийт 6 удаагийн үйлдлээр өөрийгээ Боловсролын яаманд үнэлгээний мэргэжилтэн ажилтай гэж танилцуулан хүүхэд сургуульд оруулж өгнө гэж хуурч мэхлэн 12.800.000 төгрөгийг авсан, 

2014 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Батцэцэгийг ШУТИС-д оруулж өгнө гэж хуурч мэхлэн  3.060.000 төгрөгийг залилан  мэхлэх аргаар авсан,

2014 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутагт И.Сайханбаатар нь өөрийгээ Боловсролын яаманд боловсролын үнэлгээний мэргэжилтэн ажилтай гэж  танилцуулан Н.Одгэрэлийн нөхөр Тулгын сургуулийг шилжүүлж өгнө гэж хуурч мэхлэн 2.000.000 төгрөгийг авсан, 

2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 19-ний өдрүүдийн хооронд М.Туяацэцэгийн хүүхдийг Цагдаагийн академид оруулж өгнө гэж хууран мэхлэж 5 удаагийн үйлдлээр 4.610.000 төгрөгийг авсан,

2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 16  дугаар хорооны нутагт Э.Энхдөлгөөнийг ШУТИС-н барилгын инженерийн ангид оруулж өгнө гэж хууран мэхлэн  1.200.000 төгрөгийг авсан, 

  2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд М.Гандолгорыг Хууль сахиулах их сургуульд оруулж өгнө хуурч мэхлэн  1.550.000 төгрөгийг авсан,

2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутагт Ж.Одончимэгээс Самсунг маркийн Нөт-з гар утсыг утсаар яриад өгье гэж хуурч мэхлэн  авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутагт хохирогч Г.Гантуяагийн БНХАУ-д үйлдвэрлэсэн  Айфоне -6, 5 с, Самсунг Галахси Эс-2 загварын гар утаснууд болон бэлнээр 220.000 төгрөгийг хуурч мэхлэн авч   нийт 890.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт Б.Болдбаатараас Асер маркийн ЛСД 19 инчийн дэлгэцтэй иж бүрэн 56 ширхэг компьютерийг зарж өгнө гэж итгэл төрүүлэх замаар авч 19.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 6 дугаар сард Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутагт Б.Анхзаяад дилом гаргаж өгнө гэж  хуурч мэхлэн 3.500.000 төгрөг авч хохирол учруулсан,

2014 оны 6 дугаар сарын 03-нд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутагт Б.Тамирыг ТИС-н диплом гаргаж өгнө хуурч мэхлэн  3.500.000 төгрөгийн  хохирол учруулсан, 

          2013 оны 5 дугаар сард  Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутагт Б.Жигмэдэд диплом гаргаж өгнө  гэж хуурч  мэхлэн 3.000.000 төгрөгийг авч  хохирол учруулсан, нийт 12 удаагийн давтан үйлдлээр бусдад 56.110.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч  И.Сайханбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгнө гээд. Би анхнаасаа 91 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хувьд анхнаасаа үнэн зөв мэдүүлэг өгсөн. Дээрх гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлмээр байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хувьд тухайн Октябрь гэдэг айлаас ямар нохой гаргаж ирсэн, тухайн айлын нохой намайг танихгүй учраас дагуулж гаргаж ирэх боломжгүй. Октябрь гэдэг хүнийг гэрчээр байцааж өгнө үү гэж удаа дараа хүсэлт гаргаж гэрийн хаяг болон гар утсыг хэлж өгч байсан. Би тухайн үед тооцооны мөнгө дутаад Октябрийн гэрт орохдоо хохирогч Өнөболдын гар утсыг аваад орсон. Би тэгээд 30-40 минутын дараа гэрээс гараад ирэхэд хохирогч Өнөболд явчихсан байсан. Энэ асуудлын талаар таксины жолооч Баяраагаас тодруулах ёстой байсан. Баяраа бол Монел, кино үйлдвэрийн хооронд таксигаар үйлчилдэг тодорхой зүйлүүдийн талаар мэднэ гэрчээр асууж тодруулах ёстой байсан. Мөн яллах дүгнэлт дээр “Ролекс” маркийн гар утас, цаг гээд байдаг энэ талаар тодруулах саналтай байна. Эрүүгийн хуулийн усгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд энэ хэрэгт Оюунгэрэл гэдэг хүнийг шалгуулмаар байна. Би энэ хүнтэй цуг 15-16 хүнд диплом гаргаж өгч байсан. Оюунгэрэл нэг диплом гаргахад 3.500.000 төгрөг авдаг байсан. Надад Оюунгэрэл 1.000.000 төгрөг  өгдөг байсан. тухайн хүмүүсийг допломыг шалгахад Оюунгэрэл гэдэг хүн тодорхой болох байсан. 29 ширхэг компьютерийн хувьд энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Дээрх компьютерийг зарж өгнө гэж хэлээд хохирогчоос авсан. Би нэг ширхэг компьютерийг 180.000 төгрөгөөр зарсан. Хавтаст хэрэгт байгаа үнэлгээ зах зээлийн ханшаар тооцогдоогүй үнэлгээ байсан. Цагдан хоригдсон учраас хохирогч нарын хохирлыг төлөх боломжгүй байсан. Би цаашид хохирогч нарын хохирлыг нөхөн төлнө, талийгаачийн оршуулгын зардлыг өнөөдөр төлөх байсан боловч манай дүү ирээгүй байна гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Наранчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Талийгаач  миний төрсөн охин, миний охин Сайханбаатарыг 2010 онд надтай танилцуулж байсан. Тэгээд миний талийгаач охин, Сайханбаатар хоёрын дундаас охин төрсөн. Энэ хэрэг гарахаас өмнө жилийн өмнө Сайханбаатар миний охиноос салсан. Учир нь миний охиныг хүүхэдтэй зодоод гудамжинд гаргасан байсны улмаас салсан. 2015 оны 02 дугаар сарын 04 өдөр миний охин ажиллаа тараад гэртээ ирэхдээ сэтгэл санаа нь тавгүй унжгар байдалтай ирсэн. Би учир байдлын талаар асуутал Сайханбаатар намайг цагдаад бариад өгчихлөө гэж бодсон юм шиг байна. Тэгээд миний охин тухайн өдөр унтаж чадахгүй хөрвөөгөөд байсан. 02 дугаар сарын 05 өдөр 11-12 цагийн хооронд над руу ярихдаа миний охин надад утасны нэгж явуул гэж хэлээд хүүхдээ цэцэрлэгээс аваарай гэж надад хэлсэн. Тэгээд үдээс хойш 16-17 цагийн хооронд над руу утсаар ярихдаа Сайханбаатартай цуг байна гэж хэлсэн. Энэ цагаас хойш над руу утсаар мессеж бичихдээ Дарханд байна,  Наранбулаг амралтанд байна гэж талийгаачийн утаснаас мессеж ирсэн. Тэгээд 5 хоног сураггүй болохоор цагдаа хэлтэл Мягмарсүрэн байцаагч Сайханбаатар оргосон талаар хэлэхээр нь миний санаа зовж эхэлсэн. Тэгээд Баянзүрх дүүргийн цагдаа миний нөхөрт охин чинь нас барсан талаар хэлсэн. Миний бодлоор миний охиныг Сайханбаатар цагдаад барьж өгсөн гэж өш хонзон санаад миний охины амь насанд хүрсэнд би маш их гомдолтой байна. Одоог болтол оршуулгын зардал болон хохирлыг нөхөн төлж барагдуулаагүй. Шүүх хурал болгон дээр шүүгдэгч шинээр нэг үйлдэл гаргаж ирж байгааг гайхаж байна. Миний талийгаач охин цагдаагийн байгууллагад туслаад ийм амь насаараа хохирсонд гомдолтой байна. Эцэг, эхгүй үлдсэн зээ охин минь өнчирч хоцорсон. Би хувиараа ажил хөдөлмөр эрхэлж зээ охины тэжээж байгаа. Иймд цагдаагийн байгууллагыг иргэний нэхэмжлэгчээс учирсан хохирлыг гаргуулж өгнө үү. Оршуулгын зардлын үлдэгдэл 2.650.000 төгрөг, тэжээгчээ алдасны тэтгэмж 3.686.800 төгрөгийг цагдаагийн байгууллагаас гаргаж өгнө үү гэв.

    Шүүгдэгч И.Сайханбаатар  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ : “Би 2016 оны 06 дугаар сард найз Эрдэнэвангаас 2,400,000 төгрөгийг “хүүхдийг нь сургуульд оруулж өгнө гэж худлаа хэлж Жуковт замын хойд талд жоби-72-ын гадаа авсан. Тэр ажил нь бүтээгүй. Дараа нь 08 дугаар сард дахиж уулзаад бас хүүхдийг нь сургуульд оруулж өгнө гэж 8.0 сая төгрөгийг 3 хувааж сансарын Баянцээлийн орчим, БЗД-ийн 16-р хороо замын хойд талд уулзаж авсан. 2014 оны 8 дугаар сард Эрдэнэвангаас ТБД андуудын орчим сод монгол шатахуун түгээх станц дээр 2.0 сая төгрөг авсан нийт 11.0 сая төгрөг авсан. Таньдаг хүн болох Ядамсүрэн гэх хүнээс дамжуулж танилцсан Гандолгор гэдэг хүнээс 2014 оны 09 дүгээр сард хүүхдийг нь батлан хамгаалах их сургуульд оруулж өгнө гэж 1.400.000 төгрөг БЗД-ийн 16-р хорооны Батлан хамгаалах их сургуулийн гадаа АТМ-ээс авч өгсөн. 2014 оны 08 дугаар сард интернет зараар танилцсан Батцэцэг гэх хүнээс хүүхэд сургуульд оруулж өгнө гэж 3.100.000 төгрөгийг Өргөө кино театр дотор авсан. 2014 оны 12 дугаар сард интернет зараар дамжуулж нэрийг нь санахгүй байна эмэгтэй хүнээс 2.0 гар утсыг нь сольж өгнө гэж хэлээд залилж авсан. 2015 оны 01 дүгээр сард 10 жилийн ангийн хүүхэд Одончимэгийг Нөт-1 маркийн гар утсыг нь ТБД андууд дотор ажил дээр нь таараад утсыг чинь 2 хоног хэрэглээд өгье гэж хэлээд авч явсан өгөөгүй. 2014 оны зургаан сард кристал таунд дотор зүс таньдаг найз Энхбаатар гэдэг хүний хамт покер тоглоод бэлэн 11.0 сая төгрөг алдаж, 8.0 сая төгрөгний өр тавьж тоглож алдсан нийт 23.0 сая төгрөг алдсан надад байсан бэлэн 13.0 сая төгрөг нь дүү Бямбадоржын ажилчдын цалинг нь авсан байсан тэр мөнгийг нь алдсан. Тоглосон хүмүүс намайг дарамтлаад өрөө төл гэж, эхнэр хүүхдийг минь ална гэж намайг цагаан даваанд аваачиж ална гэж дарамталсан учраас бусдыг залилж олсон мөнгөө тэр хүмүүст цувуулж өгч өрөө төлсөн. Тэр хүмүүс надтай дугаар нууцалдаг үйлчилгээ маск гэдэг үйлчилгээний дугаараас залгаж хэлсэн газар нь уулзаж мөнгөө өгдөг байсан. Харвал сайн танина. Нэрийг нь Хосбаяр гэдэг, сорив Төмгөө гэдэг өөрсдийгөө монголын номер нэг покорчид гэж хэлж байсан.  Би чулуун овооны цаана байдаг авто тээврийн газар дээр Ууганбаяр гэж байцаагч, жолооч ахлагчтай хоёр явж байгаад 2015.02.05-ны өдөр 14.00 цагийн үед жолоочтой хамт нойл орохдоо би зугтаасан. Би цагдаагаас зугтаагаад шууд Өмнөговь аймаг руу явж Баасандорж гэж найз дээрээ очиж хамт ажил хийж байгаад өр ширээ дарчихаад буцаж ирье гэж бодоод явахаасаа өмнө эхнэртэйгээ уулзаж учир зүйгээ олж эвлэрэх бодолтой Очирмаатай уулзсан. Тэгээд Очирмаа руу утсаар ярьж уулзъя өнөөдөр хамт байчих гэж хэлээд 15.00-16.00 цагийн үед ажил дээр нь очиж уулзаад тэндээсээ Шөнийн захын АТМ орж би өөрийнхөө ХААН банкны картнаас 180.000 төгрөг аваад шууд Лотус зочид буудал руу явсан. Хар өнгийн гутал, ногоон өнгийн куртиктэй байсан. Улаан өнгийн хэтэвч , монетин ээмэг, бөгжтэй, хар өнгийн товчлууртай Нокиа 1600 маркийн гар утастай байсан. 2015.02.04-ний өдрийн өглөө би Очирмаатай уулзсан ба тухайн үед хятад утас барьчихсан байхаар нь би Очирмааг монтел руу дагуулж авч яван Самсунг Нөт-3 маркийн цагаан хүрээтэй мөнгөлөг гар утсан дээр 150.000 төгрөг өгч өөртөө IPHONE5 маркийн гар утас авсан 2015. 02. 05-ны өдөр уулзахад Очирмаагийн утас нь байхгүй хар өнгийн Нокиа маркийн утас барьчихсан байхаар нь утсаа яасан юм бэ гэсэн чинь миний утас Солонгос юм байна лээ Евро болгох гээд өгчихсөн гэж надаа ярьсан. Очирмаа хүзүүний болон бугуйн монетин гинжээ зүүгээгүй байсан. Үнэгүй гэж сайт дээр сургуулийн диплом гаргаж, сургуульд оруулж өгнө гэж зар тавьчихсан байхаар нь утсаар холбогдож уулзахад 30 орчим настай Оюунгэрэл гэж эмэгтэй байсан. Эрдэнэван гэж миний танил сургуулийн диплом гаргуулмаар байна гэхээр нь би Оюунгэрэлтэй утсаар яриад диплом хэдээр гаргах вэ гэж асуусан чинь үнэт цаастай нь 1.700.000 төгрөг гэхээр нь би Эрдэнэвангаас 2.500.000 төгрөг авч Оюунгэрэлд 1.700.000  төгрөгийг өгч ШУТИС-ийн диплом гаргаж өгсөн. Дараа нь Эрдэнэван сургуульд хүн оруулж өгч чадах уу гэхээр нь би Оюунгэрэл гэж эмэгтэйгээс асуусан чинь чадна гэхээр нь 5 хүний бичиг баримтыг 10.000.000 төгрөгтэй аваад Оюунгэрэлд 7.500.000 төгрөгийг 5 хүний бичиг баримтын хамт өгсөн. Мөн Эрдэнэвантай холбоотой хэрэг одоо БЗД-ийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа. Ядамсүрэн гэж диплом гаргуулна гэсэн зар тавьчихсан байхаар нь би утас руу нь залгаж яриад 2.500.000 төгрөгийг бичиг баримттай нь аваад Оюунгэрэлд 1.700.000 төгрөгийг өгч дипломыг нь гаргуулж өгсөн. Мөн Ядамсүрэнгээр дамжуулж Гандолгор гэж хүүхдийг сургуульд оруулж өгнө гэж 1.400.000 төгрөгийг авч Оюунгэрэлд 1.000.000 төгрөгийг бичиг баримтын хамт өгсөн. Одоо эдгээр бичиг баримтуудаа Оюунгэрэлээс авч чадаагүй. Би одоо Оюунгэрэлийн утас болон гэрийн хаяг, овог, ажлыг нь мэдэхгүй. 2014 оны 12-р сард кино үйлдвэрийн тэнд байдаг баарны зөөгчийн нөт-1 маркийн утсыг утсаар нь ярьчихаад өгье гэж хэлээд аваад явсан. 2015 оны 1-р сарын 20-ны үеэр танил Монхоо гэж залуугаас 60 орчим ком компьютерийг 18.0 сая төгрөгөөр худалдан авахаар тохирч зээлээр аваад бараг тэр өдрөө компьютер ландын подволд зүүн буланд байрлах компьютер зардаг лангууны залууд ширхэгийг нь 150.000 төгрөгөөр бодоод нийтэд нь 7.000.000 сая төгрөгөөр зарсан. Компьютер авсан залуу махлагдуу бор царайтай, 30 орчим настай хүн байсан. Өөр хийсэн хэрэг байхгүй. Талийгаач сална өөрийгөө өөр найз залуутай уулздаг болсон гэхээр нь уур хүрээд гараараа боосон гэжээ. /1-р хх-ийн 176/, /5-р хх 184/

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Наранчимэг мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ:  2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр орой 21.00 цаг өнгөрөөж миний охин Очирмаа  гэртээ ирэхдээ сэтгэлээр уначихсан байдалтай ээж Сайханбаатарыг цагдаа бариад явчихлаа гэж хэлэхээр нь би яагаад Сайханбаатарыг бариад явсан юм бэ гэж асуусан чинь миний охин ээж би өдөр тань руу яриад намайг замын цагдаагаас дуудаж байна жолооны үнэмлэх гаргах гэсэн чинь чиний регистр зөрчихөөд байна чи ирж засуулаад гарын үсэг зурах шаардлагатай гэж хэлсэн ш дээ гэхээр нь би тэгсэн яасан гэж хэлсэн чинь миний охин тэгээд би яваад очсон чинь Замын цагдаа биш энгийн хувцастай Нийслэлийн цагдаагийн эрүүгийн цагдаа байна гэж хоёр хүн уулзаад бид хоёр чамайг дуудуулсан чи одоо Сайханбаатарыг олж өг чамтай холбоотой байдаг юм байна гэж хэлэхээр нь би бид хоёр холбоо барихгүй байгаа хааяа л над руу ярьж хүүхдийнхээ талаар асуудаг юм. Бид хоёр тусдаа амьдраад удаж байна хаана байдаг талаар нь мэдэхгүй гэж хэлээд байж байхад миний утас дуугарсан чинь Сайханбаатар над руу залгасан. Гэтэл нөгөө хоёр цагдаа миний утсыг чанга яригч дээр нь тавиад ажил дээр яваад ир уулзах хэрэг байнаа гэж хэл гээд үг зааж өгөхөөр нь би Сайханбаатарт ажил дээр яваад ир уулзах хэрэгтэй байна гэж хэлсэн. Сайханбаатар машинд суухдаа Очирмаа чи намайг барьж өгч байгаа юм биз дээ гээд хөмхийгөө зуугаад над руу их муухай харж занасан, Сайханбаатар намайг цагдаад бариад өгчихлөө гэж бодоод байгаа юм шиг байна гэж хэлээд нилээн сэтгэлээр унасан янзтай ярихаар нь би миний охин юундаа сэтгэлээр унадаг юм бэ миний охин барьж өгсөн биш учир нь олдоод гараад ирэх байлгүй, дараа ойлгуулаад хэлж болох байх, цагдаа нар заавал тэгж барих хэрэгтэй байсан юм байхдаа одоо унт гэж хэлсэн. 2015 оны 02 дугаар сарын 06,07,08,09-ний өдрүүдэд миний охины утаснаас миний утсанд тэнд байна энд байна одоо очиж байна гэсэн утгатай мессэжүүд байнга ирж байсан. Тэгээд өдөр 14.00 цагийн үед манай нөхрийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс дуудаад байхаар нь очиж уулзсан чинь миний охиныг нас барсан байдалтай олдсон болохыг хэлсэн байсан. Би маш их гомдолтой байна, миний гомдол хэзээ ч барагдахгүй. Би сэтгэл санааны болон эд материалын хохиролд 6.450.400 төгрөг нэхэмжилнэ гэжээ. /1-р хх-ийн 56-59/ /хх-н 52-59/

          Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл / 1-р хх-н 9-20/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл/ 1-р хх-н 21-25/, хэргийн газраас хураан авсан эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл/ 1-р ххн 26-34/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл/ 1-р хх-н 35-41/

          Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-н 42/

          Гэрч П.Байгаль мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  2015 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 14.30 цагийн үед би ажил дээрээ ирсэн. Намайг үүдний текны дэргэд байж байхад нэг залуу 3 хоногийн мөнгө гээд 90.000 төгрөг  өгсөн. Энэ үед тэр залуугийн араар нэг хүүхэн гараад дээшээ явсан. Нөгөө нэг залуу манай эхнэр ирчихээд алуулж байна бид хоёр виз гарвал Канад явах гээд байгаа юм хадмындаа байхаар ядаргаатай байна гэж байсан. Тэр өдөр өрөөндөө 10 ширхэг бууз захиалсан шиг санагдаж байна. Ингээд тэр залуу хамт ирсэн эмэгтэйн хамт өрөөнөөсөө хоёр хоног гараагүй. 2015 оны 02 дугаар сарын 08-ны өдөр би 13-14 цагийн орчим залуугийн байсан 205 тоот өрөөнөөс шкаф авах хэрэгтэй болоод хаалгыг нь тогшиход нөгөө залуу их л сандруу байдалтай хэн бэ яасан бэ гээд хаалгаа онгойлгосон. Би өрөөнөөс нь орж шкафыг нь тэр залуутай хамт өргөж гаргасан. Тэгэхэд орон дээр хамт орсон хүүхэн нь хөнжлөө нөмөрчихсөн хэвтэж байхаар нь би согтуу унтаж байгаа юм байх л гэж бодсон. Тэгэхэд өрөөнөөс нь нэвширсэн муухай үнэр үнэртэж байхаар нь би хамт явсан үйлчлэгч Отгонсүрэнд энэ өрөөг цэвэрлээд өг эсвэл өөр өрөөнд оруулаад өрөөг нь сольчих гэж хэлэхэд тэр залуу яах юм бэ эхнэр шартчихаад байна гэж хэлээд бид хоёрыг түлхэх нь холгүй гаргасан гэжээ. /1-р хх-ийн 60-64/

          Гэрч П.Соёл-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “ Миний хувьд LOTUS зочид буудалд шөнийн ээлжинд байнга ажилладаг ба би орой 20.00 цагт ирээд хонож ажиллаад өглөө 09.00 цагт буудаг. Өнөөдрийн хувьд орой 21.00 цагийн үед ажил дээрээ  ирээд байж байхад ерөнхийдөө урьд нь үнэрлэж байгаагүй эвгүй үнэр гараад байсан тэгээд би эгч Байгальд очоод /эхлээд би нилээн арц хүж уугуулж байгаад болохоо байхаар нь/ энэ хаанаас юуны үнэр үнэртээд байнаа гэсэн чинь хариулж мэдэх зүйл алга харин ийм үнэр оройноос хойш их үнэртээд байна гэж хэлээд бид 2 ярьж сууж байгаад би 205 номерт 2,3 хүн хонож байгаа энэ хүмүүс цэвэрлэгээ авсан уу орж үзсэн үү гэхэд цэвэрлэгэээ хийгдээгүй наад хүмүүс чинь оруулахгүй байгаа гэж хэлээд цагдаад дуудлага өгье гээд эгч Байгаль дуудлага өгсөн. Удалгүй дуудлагын 2-3 цагдаа ирээд буудалд өрөөний хаалгыг би шууд түлхүүрээр нь онгойлгож өгөөд ороход нөгөө эвгүй үнэр маш хурцаар үнэртээд цагдаа нар дотогш ороод өрөөнд байсан нэг залууг гаргаж ирээд харин эмэгтэйг нь нас барсан талаар хэлсэн. 2015.02.05-ны өдөр орсон гэсэн. Байгаль надад хэлсэн харин миний хувьд уг хүмүүстэй таарч байгаагүй. Би орой ирээд өглөө хүмүүсийг гарахаас өмнө явчихдаг. Ер нь бол хаалга нь чимээгүй хаалттай л байдаг. Би эгч Байгалаас асуухад өчигдөр буюу 2 дугаар сарын 8-ны өдөр өдөр өрөө рүү нь ороод өрөөгөө солиод өгөөч наад өрөөг чинь цэвэрлэх хэрэгтэй байна гэхэд үгүй ээ энэ өрөөндөөө байж байя өрөөнөөсөө гарахгүй хоол ундаа захиалаад байна гэсэн. Ер нь бол эр эм 2 хүн орсон байгаа гэж сонссон түүнээс яг нүүр тулж таарч байгаагүй. Уг хүмүүс өрөөнд бүртгэлгүй орсон байгаа юм аа гэжээ. / 1-р хх-н 65-67/

         Гэрч Ө.Уранчимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  2015 оны 02 дугаар сарын 05-ны өглөө би 08.50 цагийн орчимд ажил дээрээ ирсэн чинь талийгаач ирчихсэн нүд нь улайчихсан царай нь муу харагдахаар нь би яасан юу болсон бэ гэж асуусан чинь талийгаач шөнө унтаж  чадсангүй өчигдөр Сайхнаа цагдаад баригдаж явахдаа Очирмаа чи намайг барьж өгч байгаа юм уу тээ гэж хэлсэн тэгсэн чинь би Сайхнааг цагдаад бариад өгчихсөн юм шиг санагдаад шөнө унтаж чадсангүй гэж хэлсэн. Тэгээд 14.00 цагийн орчимд буюу цайны цаг болох гэж байхад Очирмаа над дээр ирээд манай нөхөр ярьж байна 805-ын тэндээс ирээд батлан даалтанд авчих гээд байна би явчихаад ирье гэж хэлэхээр нь би за тэг тэг цайны цагаараа амжуулаад ир гэж хэлээд Очирмаа ажлаас гарч явсан гэжээ. /1-р хх-ийн 87/ / 1-р хх-н 86-89/

        Гэрч Б.Цагаандарь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2007 онд би 69 дүгээр дунд сургуульд шилжиж очиж талийгаач Очирмаагийн сурдаг ангид орсон. Тэр цагаас хойш бид хоёр дотно найзлах болсон. Талийгаач бид хоёр маш дотно бие биедээ хамаг юмаа нуулгүй ярьдаг сайн найзууд байсан. Би 2013 оны үед Интер номд ажилд орж  талийгаачид хэлж байгаад бас Интерном дэлгүүрт худалдагчаар ажилд оруулсан. Би нэг жил гаран ажиллаад ажлаасаа гарсан ба талийгаач нас барах хүртлээ ажиллаж байсан. Талийгаач их нийтэч, даруухан, хүмүүүстэй их эвтэй харьцдаг, ууурлахаараа бодол болоод юм дугарахгүй суучихдаг байсан. Уурласан ч уураа гадагш гаргадаггүй дотроо бодол болоод юм дугарахгүй болчихдог байсан. Мөн талийгаач архи, пиво хэрэглэдэггүй, харин тамхи хааяа татдаг байсан. Талийгаач нөхөр охины хамт аавынхаа хашаанд гэрт амьдардаг байсан. 2014 оны зун нөхрөөсөө салаад аав, ээж, дүү, охины хамт амьдарч байсан. Талийгаач нөхөр Сайханбаатартай ерөнхийдаа таарамжгүй харьцаатай их маргаж муудалцдаг байсан. Сайханбаатар миний мэдэхээр 2, 3 удаа талийгаачийг зодож байсан. 2014 оны 12 дугаар сард талийгаач бид хоёр Сайханбаатарын машинд суугаад хамт явж байсан чинь Сайханбаатар тэр хоёр хоорондоо маргалдаад хэрэлдээд байхаар нь би буулаа гээд машинаас буугаад явсан. Тэгээд маргааш нь уулзсан чинь талийгаачийн хоолой нь аймаар улаан эрээн болчихсон байхаар нь яасан юу болсон бэ гэж асуусан чинь Сайханбаатар намайг багалзуурдсан гэж хэлсэн. Мөн 2014 оны зун талийгаачийг гудамжинд Сайханбаатар алгадаж зодоод тэрнээс хойш талийгаач гэрээ хураагаад аавынхаа гэрт амьдрах болсон. Сайханбаатар их долигнуур, онгироодуу зантай хүн шиг надаа санагддаг. Хааяа нэг уулзахаараа маш их хэмжээний мөнгөтэй хүн шиг тийм юм авъя ийм юм авъя гээд том том яриад байдаг байсан. 2015 оны 02 дугаар сарын 04-ны орой би талийгаач руу залгаж ярьсан чинь гэр рүүгээ харьж явна надаа хэцүү юм тохиолдоод гэхээр нь би юу болсон бэ гэж асуусан чинь талийгаач дараа уулзаж байгаад тухтай яръя гэж хэлээд өнгөрсөн. Тухайн үед надаа хэцүү юм гэдэг нь юу болохоо хэлээгүй. 2015 оны 02 дугаар сарын 05-ны орой  19.00 цагийн үед талийгаачийн утаснааас Сайханбаатар миний 94410539 дугаар руу залгаад Очирмаа бид хоёр Наранбулаг амралтын газар байна чи такси бариад хүрээд ир бид хоёр сүүлийн уулзалтаа хийж байна гэхээр нь би такси барьж очоод яахав найзыгаа дуудаад явааад очъё наад газар чинь хаана байдаг юм бэ гэсэн чинь 22-ын товчоо өнгөрөөд байдаг гэж хэлэхээр нь би Очирмаатай яръя гэж хэлсэн чинь би хоолонд явж байна танай найз чинь тасраад унтчихсан байгаа би эргэж ороод яриулъя гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Сайханбаатар над руу дахиж залгаад Очирмаа намайг хуурсан уу, өөр хүнтэй унтсан уу? гэж асуухаар нь би ёстой тийм юм байхгүй, юу яриад байгаа юм гэсэн чинь Сайханбаатар тэгвэл би хуурч байсан. Би загвар өмсдөг хүүхэнтэй унтсан гээд хачин юм яриад байхаар нь би яваад очъё Очирмаатай утсаар ярья гэж хэлсэн чинь эргээд яриулъя гээд утсаа тасалчихсан.Тэгээд би буцаагаад утас руу нь залгахаар нь утас нь холбогдохгүй байсан. 2014 оны 11 дүгээр сард өдрийг нь мэдэхгүй байна. Талийгаач бид 2 Япон хэлний сургалтанд сууж байхдаа нэг орой сургалтан дээрээ уулзсан чинь талийгаач баахан эм авчихсан явахаар нь яасан юу болсон бэ гэсэн чинь Гранд плазагийн тэнд өглөө машинд шүргүүлсэн, тэр машины жолооч нь настай хүн байсан ба тэр эгчийн хүү нь болох залуу намайг эмнэлэгээр дагуулж үзүүлж явсан гэж хэлсэн.Тэр залуутай 2-3 удаа хамт явж эмнэлэгт үзүүлсэн санагдаж байна. Би тэр залууг огт хараагүй талийгаач нэрийг нь Билгүүн гэдэг гэж хэлж байсан. Талийгаач тэр залуутай уулзаж учраад дотно харилцаатай байсан зүйл байхгүй. Хэдий тийм байсан бол надад тэр талаараа ярих байсан. Талийгаач машинд шүргүүлэх үед утас нь газар унаад хаана унасан болох нь олдоогүй юм байна лээ. Тэгсэн чинь нөгөө шүргэсэн хүн нь Самсунг галакси S4 маркийн гар утас талийгаачид авч өгөөд тэр талаараа талийгаач Сайханбаатарт хэлсэн чинь Сайханбаатар уурлаад чамд яахаараа утас авч өгдөг юм бэ гээд бас хэрүүл маргаан болсон гэж надад талийгаач ярьсан. 2014 оны 12 дугаар сард надтай хамт машинд явж байхад Очирмаа, Сайханбаатар тэр хоёр гар утаснаас болж маргалдсан гэжээ. / 1-р хх-н 97-99/

        Гэрч Б.Билгүүн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Очирмаатай зүгээр найзын холбоотой байсан. 2014 оны 12 дугаар сард би 2 удаа Очирмаатай хоолонд орсон. 2015 оны 01 дүгээр сард бас 2 удаа уулзсан санагдаж байна. Нэг удаа номын дэлгүүрээс ном худалдаж авахдаа уулзсан. Нэг удаа хоолонд орсон түүнээс хойш уулзаагүй гэжээ. 71-р хх-ийн 100-101/ / 1-р хх-н 100-102/

         Гэрч Э.Мягмарсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Гэрч Э.Мягмарсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Очирмаа руу залгаад цагдаагаас ярьж байна гэж хэлсэн чинь Очирмаа миний жолооны үнэмлэх гарчихсан юм уу гэхээр нь би та ирээд уулзаж байгаад ярья гэж хэлээд Очирмааг 805 дугаар ангийн хашаан дотор хүрч ирээд над руу залгачих гэж хэлсэн. Очирмааг замын цагдаа дээр дуудаж уулзаагүй гэжээ. /1-р хх-ийн 103-106// 1-р хх-н 103-104/

          Гэрч Г.Ичинхорлоо мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Миний хүү Сайханбаатар нь 1986.05.06-ны өдөр Орхон аймагт төрсөн, миний том хүү, Сайханбаатар доороо Бямбадорж, Мандалсайхан гэх хоёр эрэгтэй дүүтэй. Сайханбаатар 1989 онд Орхон аймгийн 7-р цэцэрлэгт хүмүүжин, 1994 онд Орхон аймгийн 1-р арван жилийн сургуульд элсэн орж суралцаж байгаад манайх 2000 онд Улаанбаатар луу шилжин ирж Монгол 3-р сургуульд суралцан 2005 онд 10-р ангиа төгссөн. 2005 онд Их засаг их сургуулийн эрх зүйн ангид элсэн орж 2009 онд сургуулиа төгссөн. Сургуулиа төгсөөд нэг хувийн компанид ажиллаж байгаад нээх удалгүй ажилаасаа гарсан. Сайханбаатар тогтсон байгууллагад ажиллаж байгаагүй. 2010 оны үед эхнэр Очирмаатай гэр бүл болж хадмынхаа хашаанд гэр барьж амьдарч байсан. Талийгаач Очирмаа, Сайханбаатар хоёрын дундаас 2011 онд охин Сүүнсаран төрсөн. Сайханбаатар нь 2008 онд зодооны хэргийн улмаас шүүхээр орж тэнсэн ял авсан. Мөн 2011онд Сайханбаатар бид хоёр залилангийн хэргийн улмаас шүүхээр орж Сайханбаатар 3 жилийн хорих ял, тэнсэн ялаар шийтгүүлсэн. Тухайн үед би шийтгүүлэх болсон шалтгаан нь Сайханбаатар хүн сургуульд оруулж өгнө гээд мөнгө авчихсан байхаар нь би асуудлыг нь аргалах гээд хохирсон хүмүүстэй нь уулзаж би мөнгийг нь өгнө гээд гэрээ хийчихсэн чинь би хамт залилан хийсэн болоод хамт шүүхээр орсон. Тухайн үед Сайханбаатар хүнээс залилж авсан мөнгөө хүнд өгчихсөн гэж яриад байсан боловч тэр худлаа болж өөрөө мөнгөө авсан байсан. Сайханбаатар 2014 оны 07 дугаар сард эхнэр хүүхдээсээ салж тусдаа амьдарч байсан. Ааш зан харьцааны хувьд их зөөлөн цагаан сэтгэлтэй, ийм хэрэг хийчихсэн гэдэгт би одоог хүртэл итгэхгүй байна. Сайханбаатар 2 дүүгээ хүртэл загинаж зоддоггүй. Миний хувьд үйлдэгдсэн хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Тухайн үед би Эрдэнэт хотод байсан, 2015.02.10-ны өдөр ийм хэрэг гарсан гэдгийг мэдээд 2015.02.11-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн. Би 2014 оны намар ажлаар Улаанбаатар хотод ирэхдээ Сайханбаатартай хамгийн сүүлд уулзсан. Утсаар байнга ярьдаг байсан. Би он сарыг нь санахгүй байна манай дүү Долгорсүрэн над руу утсаар яриад өнөөдөр Сайханбаатар цагдаад баригдчихлаа гэж Очирмаа ярьлаа гэж надад хэлээд би талийгаач руу утсаар ярьж юу болсон бэ гэж асуухад манай ажил дээр цагдаа ирээд надаар дуудуулаад Сайханбаатарыг ирсэн чинь бариад явчихсан. Манай ажлынхан мэдчихсэн би онигоонд орчихлоо гэж юу яриад байгаан гэхэд  уурлаад утсаа салгасан. Тэгтэл маргааш нь Сайханбаатар талийгаачийн 99980717 гэсэн дугаараас над руу утсаар яриад цагдаагаас гараад ирлээ санаа зоволтгүй Очирмаа бид хоёр хамт явж байна гэж хэлэхээр нь би гайгүй юм байна гэж бодоод тайвшираад өнгөрсөн. Тэгээд маргааш өглөө нь талийгаачийн ээж над руу залгаад нөгөө хоёр чинь хамт явж байгаа гэсэн ирж хоносонгүй чам руу ярьвал хэлээрэй. Сайханбаатар цагдаагаас зугтчихсан гэж байна гэхээр нь Ууганбаяр гэж байцаагчийн утсыг аваад ярьсан чинь залилангийн хэрэгтэй гэхдээ өөрөө хүрээд ирвэл батлан даалтанд өгнө зүгээр гэж хэлээрэй гэсэн.Тэгээд би өглөөгүүр талийгаачийн утас руу залгасан чинь Сайханбаатар утсыг нь авахаар нь би чи цагдаа дээрээ очооч чамайг батлан даалтанд өгнө гэж байна чи яах гэж зугтааж байгаа юм бэ Очирмаатай хамт яваад оч гэж хэлээд хаана байгаа талаар нь асуусан чинь амралтанд байна гэж хэлсэн. Тэгтэл 18.00-19.00 цагийн үед Очирмаагийн утаснаас Сайханбаатар согтуу хэл ам нь сайн мэдэгдэхгүй уйлаад надаа ямар ч амьдрах сонирхол алга, би эцсийн эцэст эхнэр, хадамдаа сайн хүн болох гэж байгаад ийм байдалд орлоо ээжээ гэж хэлээд уйлаад байхаар нь миний уур хүрээд чи архи уудаг болоо юу чиний бүх юм чинь гүйцэждээ гэж хэлээд онц зүйл яриагүй утсаа тасалсан. Тэрнээс хойш дахиж надтай Сайханбаатар яриагүй. Би маргааш нь Сайханбаатар руу залгаад утсаа ерөөсөө авахгүй болохоор нь дүүгийнх нь өмнөөс ээжийн бие муудаад эмнэлэгт хэвтчихлээ гэж хүртэл мессеж бичсэн. Би цагдаа дээрээ оч гэж хэлэхэд  би очноо очно санаа зоволтгүй, бид хоёр амралтанд байна гэж хэлснээс өөр зүйл яриагүй. Тухайн үед ярихдаа эрүүл зүгээр ярьж байсан. Цаана нь зурагтны юм шиг, хүн ярьж байгаа юм шиг чимээ гарч байсан гэжээ.  / 1-р хх-н 113-115/

          Хохирогч Б.Болдбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  Би 2014 оны 2 дугаар сарын 15-ны өдөр найз Падаас 75 ширхэг иж бүрэн компьютер нэг ширхэгийг нь 413.000 төгрөгөөр тооцож нийт 31.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд 2015 оны 1 дүгээр сард зарахаар интернетэд зар өгсөн тэр үед манай РС тоглоомын газарт байнга орж ирж тоглодог Сайханбаатар гэдэг залуу та компьютерээ зарах гэж байгаа юм уу би таньдаг хүндээ очоод үзүүлээд ирэх үү гэхээр нь тэг гэсэн. Тэгээд Сайханбаатар 6 компьютерийг авч явья гэхээр нь би нотариатаар орж гэрээ хийгээд 1 ширхэгийг нь иж бүрнээр нь 350.000 төгрөгөөр зарахаар тохирч 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өгч явуулсан. Би Сайханбаатарт залилуулсан 73 ширхэг компьютерээ нийтэд нь 23.000.000 төгрөгөөр  нэхэмжилсэн. Би Сайханбаатартай тохирохдоо бүгдийг нь 23.000.000 төгрөг гэж тохирсон. Тэгэхдээ би одоо эд зүйлийн үнэлгээнд дурдсанаар буюу анх тохирсоноороо буюу нэгийг нь 35.000 төгрөг нийтдээ 25.550.000 төгрөг болж байгаа үүн дээр сүүлийн 100.000 төгрөгөө нэхэмжилнэ. Бодоод үзэхээр хэвийн ажиллагаатай тоглодог 55 компьютер, нэг нь сервер буюу толгой компьютер нийт 56 компьютерийг нэгийг нь 350.000 төгрөгөөр бодож зарсан. Нийт 19.600.000 төгрөг болж байна. Би өмнө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ толгой компьютерээ хэлээгүй юм байна. Үлдсэн 15 ширхэг сэлбэгэнд өгсөн компьютерээ би нэхэмжлэхгүй, мөн үнэлэхгүй. Тэдгээр зүйлсийг харсан миний сэлбэгэнд өгсөн компьютерийн эд зүйлс байсан. Би тэдгээр 5 ширхэг процессор 2 ширхэг дэлгэцийг нэхэмжлэхгүй гэжээ. /2-р хх-ийн 107-112/

          Гэрч Ц.Очирбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Би ЧД-ийн нутагт байдаг компьютер ландын б-6 тоот ланууг түрээслэн ажиллуулдаг. 2015 оны 12-р сарын эхээр би яг өдөрөө сайн санахгүй байна над дээр ирээд би 100 компьютертэй PC тоглоом Сэлэнгэ аймагт ажилуулдаг манай компьютеруудын үзүүлэлт одоо багадаад байна тэгээд жаахан сайжруулж I3 тай процессороор солих санаатай байна та миний компьютерийг иж бүрнээр аваад зөрүү өгье гээд харин та I3тай компьютерууд өгөөч гэсэн тэр үед би тэгье гэсэн чинь тухайн үедээ надад би 10 компьютер аваад ирсэн. Та энийг авчих тэгээд би мөнгөөр нь зардлаа хийгээд хөдөө үлдсэн комюьтероо машин хөлслөөд авчиръя гээд тухайн үед надад 10 ширхэг иж бүрэн компьютер нэг ширхэгийг нь 150.000 төгрөгөөр бодож өгсөн. Тэрнээс хойш хэд хоногын дараа буцаж ирээд портер дээр ачиж байгаад урьдчилаад жижиг тэрэг нь түрүүлээд ирчихлээ гээд дахин 6 ширхэг иж бүрэн компьютер авчирсан тэрийг би мөн авсан тэгээд ахиад хэд хоногын дараа миний утас руу залгаад би PC тоглоомын газраа засвар хийж байна. засвар хийж дуусаад шинэ компьютер авна харин одоо дүүд нь мөнгө хэрэгтэй байна. Заслын хүмүүст мөнгө өгөх гэсэн юм миний мөнгө дутаад байна гэхээр би за аваад ир гэсэн юм удалгүй очиж байна гэж 86069777 гэсэн дугаараас мессеж бичсэн ба удаагүй 5 иж бүрэн компьютер өгөөд мөнгөө аваад явсан. Тухайн үед над руу 2015.01.27-ны өдөр мессеж бичсэн баййсан.  Тэрнээс хойш мөн 3-4 хоногийн  дараа ахаа заслын мөнгө дутлаа гэж 2 удаа 6,7 нийт 13 ширхэг компьютертэй ирсэн дараа нь дахин 11 ширхэг компьютер авчирсаны 4 ширхэг дэлгэц нь дутуу, 7 нь дэлгэцтэй ирсэн. Дараа нь дахин 6 компьютертэй ирсэн. Яг ийм байдлаар дахин 2 удаа нийт 144 иж бүрэн компьютер авчирч өгсөн. Миний нийт энэ залуугаас авсан 65 компьютерыг нэг ширхэгийг 150.000 төгрөгөөр бодож нийт 9.750.000 төгрөгөөр худалдаж авсан. Нийт 65 компьютер авчирсанаас 7,8 орчим нь эвдэрсэн, ажилдаггүй байсан учир мөнгөө хасаж сэлбэгэнд авсан. Би тухай үед энэ хаанаас авчирч байгаа юм бэ гэсэн чинь би PC ажиллуулдаг гээд надад зураг үзүүлсэн. Тухайн үед бол Сайханбаатар гэх залуу анх над дээр ирэх үедээ компьютер авах гэж ирсэн тэгээд өөрийнхөө компьютероор зөрүү хийе гэж ярьсан болохоор нь надад ямар нэгэн сэжиг таамаг төрөөгүй тэрнээс биш шууд зарна гээд ирсэн бол би сэжиглэх байсан. Мөн ЧД-ийн цагдаагийн газраас бидэнд санамж мэдэгдэл байнга өгдөг мөн тэд нартай манай төвийнхөн хамтарч ажилладаг болохоор бид нар зарна гэж орж ирж байгаа хүмүүсийн нэр хаяг утасны дугаар гэх мэт зүйлсийг заавал бичиж авдаг юм гэжээ. /2-р хх-н 116-117/

         Эд зүйл хураан авсан тэмдэглэл/ 2-р хх-н 118/ хар өнгийн төмөр гадаргуутай нүүр хэсэг нь улаан өнгийн ССIVO бичигтэй компьютерийн процессор 5 ширхэг, асер маркийн 19 инчийн 2 ширхэг дэлгэц,компьютерийн процессорын 3 ширхэг форд сру тэй бусад эд анги байхгүй хоосон хайрцаг бюу кесс, 2 дэлгэц нь нүүр шил нь хагархай зэргийг хураан авав гэжээ.

Хохирогч А.Өнөболд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би үйлчлүүлэгчээсээ тооцооны мөнгөө авахаар гэрлүү нь цуг такситай явсан. Тэгээд хойшоо яваад миний мэдэхээр Алтан-Өлгийн тэнд нэг гудамжинд таксинаасаа буугаад байж байтал гэнэт тэр хүн намайг хавсарч унагаагаад дээрээс цохиод хашаанаасаа нохой дуудаж гаргаж ирээд намайг явуулахгүй нохойгоороо уруулах гээд байсан. Тэр үед миний хормогчны халааснаас Хосбаярын Нөт-1 утас унасан. Тэгтэл тэр хүн энэ утсаа надад өг гээд булааж авсан. Бас миний гарт байсан цагийг маань авсан нийт 229.500 төгрөг нэхэмжилнэ гэжээ. /2-р хх-ийн 138-140/ / 2-р хх-н   138-140/

       А.Өнөболдын хуучин хэрэглэж байсан самсунг ноте-1 маркийн гар туас- 180.000 төгрөг, ролекс маркийн бугуйн цаг- 20.000 төгрөг гэж үнэлжээ./ 2-рм хх-н  141/

       Гэрч Э.Хосбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би хэдний өдөр байсныг нь сайн санахгүй байна нилээд хэд хоногийн өмнө 23.00 цагийн үед кино үйлдвэрийн автоусны буудлын ард талын “Ибиза” гэдэг бааранд Өнөболдтой уулзаж өмнө нь зарсан хувцасныхаа мөнгийг авахаар очсон. Тэгээд намайг очиход Өнөболд утсаараа яриулчих би удахгүй мөнгийг чинь өгье гэж хэлээд миний Самсунг Нөт-1 маркийн утсыг авсан. Тэгээд Өнөболд миний утсаар ярьж байгаад хэсэг алга болчихсон. Өнөболдыг 1 цаг гаруй баарны гадаа хүлээсэн тэгээд байж байтал Өнөболд замын эсрэг талаас хүрч ирээд би сая утсыг чинь дээрэмдүүлчихлээ гэж хэлсэн. Тэгээд Өнөболд Цагдаагийн хэлтэст ирж жижүүрийн мөрдөн байцаагчид өргөдөл өгсөн. Тэгээд Өнөболд бид 2 шөнийн 00.02 цагийн үед цагдаагаас гараад 11-р хороололд байдаг PC тоглоомын газар очиж тоглож хоносон Тэгээд өглөө 10.00 цагийн үед Өнөболд бид хоёр PC тоглоомын газраас гараад гэрлүүгээ явсан харин Өнөболд ажил дээрээ очиж камерын бичлэг авч цагдаад өгнө гээд явсан. Манай Тулгаа гэж найз байдаг. Өнөболд, Тулгаа хоёр найзууд, би Өнөболдтой найзууд биш, сайн танихгүй. 1 жил гарангийн өмнө Өнөболдтой IRON гэдэг бааранд хоёр хоног цуг ажилласан. Тэрнээс өөрөөр сайн танихгүй. Би утсаа ангийнхаа хүүхдээс 260.000 төгрөгөөр утсаа алддаг өдрийнхөө өмнө өдөр авсан байсан гэжээ. / 2-р хх-н 142/

       Хохирогч Г.Гантуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  Би Сайханбаатарт 280.000 төгрөгийн Айфоне 6 гар утсаа, бэлнээр 220.000 төгрөг Самсунг Эс 2 маркийн 230.000 төгрөгөөр авсан хэрэглэж байсан гар утас, надад зарахдаа ямар ч эвдрэлгүй гэж 210.000 төгрөгөөр зарсан Айфоне 5 маркийн  гар утас зэргийг залилуулсан. Би эд зүйлийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. С2 гар утас 180.000 төгрөгөөр үнэлэхэд татгалзах зүйлгүй, Айфоне 5 гар утас нь надад байгаа тэгэхээр ажиллахгүй болсон тул худалдан авсан үнэ болох 210.000 төгрөгөө нэхэмжилнэ. Ингээд би нийтдээ мөнгөн дүнгээр 890.000 төгрөг нэхэмжилнэ гэжээ. /2-р хх-ийн 157-162/ /2-р хх-н 158-162/

        Эд зүйлийн үнэлгээ / 2-р хх-н 163/

        Гэрч Д.Шийрэвжанцан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2014 оны 12-р сарын 27-ны өдөр хуучин УБТЗ-ын Дохиолол холбооны 2-р ангид хамт ажиллаж байсан найз Гантуяа над руу утсаар яриад Мобикомоос Apple iphone 6 PLUS гар утсыг лизингээр авах гэж байгаа гэж надад хэлсэн. Тэгхээр нь би Фэйсбүүр дээр зарын групп дээр 86007717 гэсэн дугаартай хүн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн master copy хувилбар нь буюу дуйраймал iphone6 гар утсыг хямдхан 300.000 төгрөгөөр цоо шинийг нь зарна гэсэн байна лээ чи тэрийг авахгүй юм уу гэж асуухад Гантуяа зөвшөөрөөд манай ажил дээр 15.00 цагийн үед хүрч ирсэн. Бид хоёрын зарын дагуу 86007717 дугаар луу миний утаснаас залгахад нэг эрэгтэй хүн утсаа аваад Төмөр замд уулзая гээд 16.00 цагийн үед Нарны гүүр доор приус-11 маркын саарал өнгийн машин дотор хүлээгээд сууж байхаар нь Гантуяа бид хоёр машинд нь суугаад худалдан авах гэж буй дуйраймал iphone6 gold утсыг үзэж хараад дотор ньь СИМ картаа хийж шалгаж үзээд, чихэвч, цэнэглэгч хайрцагны хамт Гантуяа зарын хүнд 280.000 төгрөг өгөөд худалдаж авсан. Би тэр хүнийг огт танихгүй, урьд өмнө нь уулзаж байгаагүй. Фэйсбүүк дээрээс зар хараад тухайн өдөр уулзсан юм. Гантуяа бид хоёрт зарын эрэгтэй хүн огт өөрийгөө танилцуулаагүй, миний санаж байгаагаар 25 орчим насны нүүрэндээ мэнгэтэй халимаг үстэй, 160 см өндөртэй, бага зэрэг махлаг биетэй, дотуураа цагаан өнгийн ноосон цамцтай, гадуур нь аляскан захтай, бор өнгийн куртиктэй, бараан өнгийн өмдтэй байсан байх. Миний санаж байгаагаар саарал өнгийн Приус-11 маркын автмашин байсан санагдаж байна. Улсын дугаарыг нь хараагүй, машиныг тухайн үед 40 гаруй насны эрэгтэй хүн барьж явсан. Таксины хүнтэй Гантуяа бид 2–ыг хүлээгээд сууж байгаа юм шиг байсан. Тэр өдөр болсон явдалын тухай сайн мэдэхгүй. Сүүлд Гантуяа над руу утсаар яриад нөгөө зарын эрэгтэй хүнээс ахиж гар утас авахаар болоод манай ажил дээр ирээд миний гар утас мөнгийг залилж аваад яваад өгсөн гэж ярьсан. Надаас тэр эрэгтэйтэй холбоо барих өөр дугаарыг нь олоод өгөөч гэж гуйхаар нь би фэйсбүүкийн зарын группээс хайж байгаад 86001777 гэсэн дугаарыг олоод Гантуяа руу утасдаж хэлж өгсөн гэжээ.   / 2-р хх-н 164-165/ 

        Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, зураг таньж олуулсан тухай тэмдэглэл/2-р хх-н 166-171/   

        Хохирогч Ж.Одончимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: НРЖ кафед уулзахаар болж очиход Сайханбаатар ганцаараа сууж байсан. Манай ангийхан яасан бэ гэж асуухад одоо  ирж яваа гэж хэлсэн. Сайханбаатар 2 шил пиво уусан бид хоёр юм ярьж жаахан сууж байгаад явахаар болоод намайг хүргээд өгөөч эгчээсээ компьютер авах гэсэн юмаа гэж хэлсэн би тэгэхээр нь машинаараа Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Натур худалдааны төвийн ард талын 9 давхар байрны доод талын Милая нэртэй дэлгүүр рүү ороод ирье байж байгаарай гэж хэлээд машинаас буугаад дэлгүүр лүү ороод гараад ирэхдээ эгч алга байна гар утсаа өгч байгаа ч эгч рүүгээ залгаж гэж  хэлээд буцаад нөгөө дэлгүүр рүү орсон. Би гадна нь 30 орчим минут хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь араас нь ороход Сайханбаатар байхгүй байсан гэжээ. /2-р хх-ийн 211-215// 2-р хх-н 212-215/

        Хохирогч Ж.Одончимэгийн самсунг нөт-3 маркийн гар туасны үнэлгээ- 400.000 төгрөг гэж үнэлсэн байна.

         Хохирогч М.Гандолгор мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Цэрэннадмид эгчийн хамаатны хүний танил нь сургуульд оруулж өгөх боломжтой юм байна гэсэн. Миний хувьд Цагдаагийн Академид орох сонирхолтой байсан тул тэрийгээ хэлсэн чинь болох юм байна гэсэн. Би Цэрэннадмид эгч бид хоёр тэр оруулж өгөх хүнтэй нь Сансарын тэнд гэсэн уулзаад Академийн хувцасны хэмжээ өгсөн ба 100.000 төгрөг миний бичиг баримтын хамт өгсөн. Сургууль чинь бүтэж урьдчилгаа 650.000 төгрөг өг гэхээр нь би өгсөн. Тэгсэн чинь болчихлоо үлдэгдэл 800.000 төгрөгөө нөгөө данс руугаа хийчих гэхээр нь би мөнгийг нь өөрийнхөө данснаасаа шилжүүлчихсэн юм гэжээ. /2-р хх-ийн 228-230/ /2-р хх-н 230-23

          Гэрч Э.Ядамсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2014 оны 5 дугаар сард үнэгүй цэг гэх интернет сайтад сургуулийн дүн янзалж, дипломын ажил хийнэ гэсэн зарын дагуу Сайханбаатартай танилцаж байсан юмаа. Тэгээд өөрийн эхнэрийн сургуулийн дүнг янзлуулах гээд 2.500.000 өгч хөөцөлдөж байсан юм тухайн үедээ Сайханбаатар манай ах Боловсролын яаманд ажилладаг сургуульд хүн оруулахад асуудалгүй гэж хэлсэн байсан юм тэгээд 2014 оны 9 дүгээр сард би эхнэрээ сургуульд нь оруулах гээд хотод ирсэн хотод би таних хүнгүй болохоор хамаатны Махбуриад ахын гэрт очиход надад хөдөөний хүүхэд цагдаагийн сургуульд орох гэсэн таньдаг хүн байна уу оруулчихмаар байна гээд ярихаар нь би Сайханбаатарын сургуульд хүн оруулахад ямар нэгэн асуудалгүй гэж байсан болохоор нь утас руу нь залгаад цагдаагийн академид манай хамаатны хүүхэд орох гэсэн чи оруулж чадах уу гэсэн чинь өө манай нэг ах /хүний нэр хэлж байсан/ хурандаа дарга нь байгаа асуудалгүй гэхээр нь Махбуриад ах, Цэрэннадмид бид нар Сайханбаатартай утсаар нь ярьж байгаад очиж улзсан чинь бичиг баримт аваад ир гээд хэдэн бичиг баримт цуглуул гэж хэлээд болохоор юм болсон тэгээд би аймаг руугаа буцаад явсан. Сүүлд нь сонссон чинь нөгөө хүүхдээс мөнгө аваад алга болчихсон гэсэн. Анх бол өөрийгөө Боловсролын яаманд ажилладаг гэж ярьж байсан. Сүүлд нь болохоор би ахаараа дамжуулан зохицуулж байгаа юм гэж хэлж байсан. Миний хувьд интернетээр танилцаад эхнэрийнхээ сургуулийн дүнг янзлуулах гэж л уулзаж байсан түүнээс биш танихгүй гэжээ.  / 2-р хх-н 234-235/

          Гэрч Т.Цэрэннадмид мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  Би 2014 оны 07 дугаар сарын 20-ны хавьцаа нөхөр Махбуриад болон хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд байдаг Хустын рашаанд очиж амарсан. Бид нар тэнд 5 хоног амарсан нэг айлаас байнга сүү авч байсан. Тэр айлын хүмүүстэй танилцсан.  Мээдээ гэх ах байсан гэрийнх нь эзэн нь утас өгч авалцаад холбоотой болсон. 2014 оны 08 дугаар сарын сүүлээр Мээдээ ах охин Гандолгорын хамт Улаанбаатар хотод ирсэн. Бид нар утсаар холбоо бариад уулзсан. Батлан хамгаалахын их сургуульд охиноо оруулчихмаар байна гэж Мээдээ ах хэлсэн таньдаг мэддэг хүн байна уу туслаарай гэж гуйсан. Гандолгор над руу 95492278 гэсэн дугаараас залгаад би цагдаагийн академид ормоор байна. Оруулаад өгөх хүн байна уу гэхээр нь сураглая асууж өгье гэж хэлээд утсаа салгасан. Хүн амьтнаас сурагласан нөхрийн хамаатан Ядамсүрэнгээс асуухад сургуульд оруулдаг залуугаас асуугаад өгье гэсэн. Ядамсүрэн утсаар нэг хүнтэй яриад болноо гэнээ гээд энэ утас руу ярь гээд 96888051, 88023271 гэсэн дугаарууд өгсөн. Би маргааш өдөр нь тэр залуутай холбогдож 805-р цэргийн ангийн ойролцоо уулзаад цагаан шонхор цагдаагийн хувцасны үйлдвэр лүү Гандолгорыг дагуулж орж хувцасны хэмжээ авхуулж захиалсан бичиг баримтыг өгсөн оруулж өгнө гээд 2 сая төгрөг өг гэсэн. Тэр залууг Сайханбаатар гэдэг залуу байсан хувцасны захиалгын мөнгө гэж 100.000 төгрөгийг маргааш орой нь би өөрөө Сайханбаатарт өгсөн. Тэрнээс хойш оруулсан юм байхгүй утсаар хааяа ярьж байгаад 2014 оны 9-р сарын 25-ны өдөр Сайханбаатартай уулзаж Гандолгорын бичиг баримтыг буцааж авч өгсөн. Нэг л бүтэхгүй юм шиг санагдаад байхаар нь Гандолгорт бичиг баримтыг нь Багшийн дээд сургуулийн автобусны буудал дээр өгсөн битгий мөнгө өгөөрэй яг сургуульдаа орсон мөнгийг нь өгнө шүү гэж хэлээд салсан. Тухайн үед нөхрийн хамаатан Батмөнхийн 49 хоногийн буяны ажилд Өвөрхангай  аймаг руу явсан. 2014 оны 10-р сарын 02-ны өдөр Гандолгор луу залгаж юу болж байна гэхэд орохоор болсон. Нөгөө хүн чинь аав ээждээ орсон гэж хэлчихээ гэсэн. Та хоёрт гэсэн орсон гээд хэлчихээ гээд байсан. Би та хоёрт худлаа  яриад яах вэ би орж чадаагүй нөгөө хүн чинь надтай уулзаад ажил бүтэхгүй байна. Мөнгөө өгчихөө удахгүй орно гэж хэлээд 2014 оны 09-р сарын 29-ны өдөр цайзын урд талын Хаан банкны АТМ-с 5010003501 гэсэн данс руу 650.000 төгрөг, 800.000 төгрөгийг 2 хувааж Гандолгорын 5542161771 данснаас шилжүүлсэн гэж хэлсэн. Маргааш нь гэрт очиж 50.000 төгрөг бэлнээр авсан гэж хэлэхээр нь яагаад өгчиж байгаа юм бэ гэхэд би хурдан сургуульдаа ормоор байсан юм аа гэсэн. Хотод ирээд Сайханбаатартай утсаар залгаж асуух болгонд маргааш гээд байсан. Уулзая гэхэд бүүр утсаа салгаад байсан. Гэрийнх нь хаягаар явсан боловч олоогүй гудамжнаас нь асуухаар 21 тоотод амьдардаг ирдэг ш дээ гэж байсан. 21 тоотын хүмүүстэй уулзахад ахимаг насны эрэгтэй эмэгтэй хүн байсан. Сайханбаатарыг танихгүй тийм хүн байхгүй хажуу байшиндаа түрээсийн нэг эмэгтэй хүн байдаг гэж хэлээд оруулаагүй. 2014 оны 11-р сарын 22-ний өдөр нөхөр залгасаар байгаад нэг холбогдон ярьхад Сайханбаатар замын үүдэд явж байна нэг дэх өдөр уулзаад мөнгө төгрөг бичиг баримтаа аваарай гэж хэлээд утсаа салгасан. Тэрнээс хойш холбогдохгүй болсон. Утасных нь эрх хаагдсан байсан, Гандолгорыг та танилцуулж өгсөн юм чинь мөнгө олж өгөөгүй гээд цагдаад хандсан гэжээ. / 2-р хх-н 226-227/

          Шинжилгээ хийлгэх тогтоол

          Цогцост хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 337 тоот, Дүгнэлт

             1.Талийгаачийн цогцост хийсэн Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр  архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

2.Талийгаач Д.Очирмаа нь багалзуурдалтын улмаас механик амьсгал бүтэлтэнд орж нас баржээ.

3.Д.Очирмаагийн цогцост задлан шинжилгээгээр механик амьсгал бүтэлтээс өөр амьдад нь үүссэн гэмтэл тогтоогдоогүй ба амьсгал бүтэлтэнд орсон хүн тэр даруйдаа нас барна. Хэвлийн хажуу урд ханын хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх нь нас барсны дараа үүсгэгдсэн байна.

4.Талийгаач нь нас бараад 4-5 хоносон байх боломжтой байна.

5.Талийгаач Д.Очирмаа нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Багаж эвдрэлтэй байгаа тул цусанд мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодис хлорфенамины шинжилгээ хийх боломжгүй байна.

6.Талийгаач Д.Очирмаа нь АВО системээр Вα /III/ бүлгийн харъяалал бүхий цустай байжээ.

7.Талийгаач Д.Очирмаагийн үтрээний арчдас, наалдац дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй болно.

8.Талийгаач Д.Очирмаа нь жирэмсэн бус байна гэжээ. /1-р хх-н 116-122/

  1. 02-16-ны өдрийн 1701 дугаартай шинжээчийн дүгнэлт :

1.Шинжилгээнд ирүүлсэн Д.Очирмаагийн гэх цусанд 2,1% спиртийн агууламж илрэв.

2.Хийн хорматографи масс-спектрометр /GC-MS/ багаж эвдрэлтэй байгаа тул цусанд мансууруулах, сэтгэцэл нөлөөлөх бодис, хлорфенамины шинжилгээг хийх боломжгүй байна. Эд эрхтэнд хийх арга, аргачлал байхгүй тул хлорфенамин тодорхойлох болмжгүй байна гэжээ. /1-р хх-н 117-119/

  1. 02-16-ны өдрийн 1702 дугаартай шинжээчийн дүгнэлт :

1.Шинжилгээнд ирүүлсэн Д.Очирмаагийн гэх шингэн цус нь АВО системээр В/III/ бүлгийн цустай байна.

2.Д.Очирмаагийн гэх үтрээний арчдас, наалдац дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй гэжээ. / хх-н 121/

          Шинжилгээ хийлгэх тогтоол /хх-н 122/

          Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 2793 тоот акт Дүгнэлтэд:

1.Сайханбаатарын биед зүүн гарын бугалганд цус хуралт, зүүн гарын шуу, зүүн гарын 1-р хуруу, баруун шуунд зулгаралт, зүүн хөхний орчим өнгөц шарх, цус хуралт, хэвлийд шарх, цус хуралт, зулгаралт, нуруу, зүүн өвдөгт зулгаралт, баруун, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээс үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.

6.Дээрхи гэмтлүүд нь тус тусдаа эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. / 1-р хх-н 123/

  Шүүх сэтгэц эмгэг судлалын 355 тоот дүгнэлт:

1.И.Сайханбаатар нь хэрэг үйлдэгдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.

2.И.Сайханбаатар нь өөрийн үйлдлийн учир холбогдолыг ойлгон, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Үйлдсэн хэргийнхээ үйлдлийг тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна.

3.И.Сайханбаатар нь одоо сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

4.И.Сайханбаатар нь хэрэг хариуцах чадвартай байна гэжээ. /1-р хх-н 153/

          Сэжигтнийг баривчилсан тухай тогтоол, сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол, яллагдагчаар цагдан хорих тогтоолууд  / 1-р хх-н 155-174/

   Д.Очирмаагийн иргэний үнэмлэхийн лавлагаа, хувийн байдлын талаарх баримтууд / 1-р хх-н 212-230/

    Оршуулгын зардлын талаарх баримтууд / 2-р хх-н 62-106/ 

Хохирогч Э.Энхдөлгөөн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Анхбилэг нэг өдөр над руу яриад ангийг чинь солиод өгье энэ дугаар луу залга даа гээд скайтелийн дугаар өгөхөөр нь тэр дугаар луу залгахад сургуулийн тодорхойлолт, оюутны код иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар нэг сая хоёр зуун мянган төгрөгтэй багшийн дээдийн буудлын тэр хавьд авч ир тэгээд уулья гэж утсаар хэлсэн. Дараа нь хуралтай болчихлоо гээд 14.00 цагийн үед гээд цагаа хойшлуулсан. 15.00 цагийн үед өөрөө ирээд дээрх бичиг баримтуудаа авсан гэжээ. /3-р хх-ийн 6-8//

Хохирогч М.Туяацэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би И.Сайханбаатар гэгч залуутай утсаар танилцан хүүхэд цагдаагийн сургуульд оруулж өгнө гэхээр нь 2014 оны 9 дүгээр сард анх 2.000.000 төгрөг дараа нь 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр  1.000.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 8-нд 1.000.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 19-нд 110.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 27-нд 500.000 төгрөг, нийтдээ цувуулаад 4.610.000 төгрөгийг өгсөн гэжээ. /3-р хх-ийн 17-20/

Хохирогч Н.Одгэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Сайханбаатар өөрийгөө яаманд боловсролын үнэлгээний мэргэжилтэн ажилтай, би МУИС-ийн эрх зүйн ангийг төгссөн, таны наад асуудал чинь жижигхэн асуудал байна 6.0 сая төгрөг өгчих тэгвэл шийдээд өгнө одоо уулзья гэхээр нь нөхөр бид хоёр Сансарын тунелийн тэнд уулзсан чинь их яриа хөөрөөтэй жижигхэн махлагдуу залуу байсан. 2014 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр нөхөр Тулгын сургуулийг шилжүүлэх гээд Сайханбаатартай зээлийн гэрээ хийж 2.000.000 төгрөгийг өгсөн гэжээ. /3-р хх-ийн 28-30/

  Хохирогч Б.Батцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Тэрээ өөрийгөө Ичинхорлоогийн Сайханбаатар гэж танилцуулаад өөрийгөө боловсролын яаманд ажилладаг одоогоор амралтаа авчихсан байгаа ахад нь  мөнгө хэрэгтэй болсон болохоор ийм юм хийж хүүхэд зуучилж их дээд сургуульд оруулж өгч байгаа гээд өөрийнхөө иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг өгсөн бөгөөд тэрэн дээрээ  өөрийнхөө гарын үсгийг зурж дугаараа  бичсэн байсан юм. Би тэр хүнд итгээд тухайн өдрөө эхний ээлжинд 500.000 төгрөгийг 10 жилийн сургуулийн гэрчилгээ иргэний үнэмлэх санхүү эдийн засгийн дээд сургуульд элсэж орж байсан тодорхойлолт бичиг баримтуудын хамт Сайханбаатарт өгсөн. Тэгээд түүнээс хойш 2014 оны 11 дүгээр сарыг хүртэл цувуулсаар байгаад 4 удаа уулзаж 2.560.000 төгрөгийг Сайханбаатарт өгсөн бөгөөд нийтдээ 3.060.000 төгрөгийг өгсөн гэжээ. /3-р хх-ийн 44-46/ / 3-р хх-н 44-46/

    Хохирогч Б.Анхзаяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би үнэгүй.мн сайтаар ороод диплом гаргаж өгнө гэсэн зар хайж үзэхэд олон утасны дугаар байсан. Тэрнээс энэ Сайханбаатар гэдэг хүний утасны дугаарыг нь аваад холбогдсон. Сайханбаатартай анх 2014 оны 6 дугаар сард өдрийг нь санахгүй байна офицеруудын ордны зүүн талд нэг хоолны газар уулзсан. Тэгээд уулзаад ярилцаад диплом хэрэгтэй байна гэхэд Сайханбаатар өөрийгөө би боловсролын яаманд ажилладаг юм би чамд бүртгэлтэй албан ёсны диплом  гаргаж өгнө гэсэн. Тэгээд 3.500.000 төгрөгөөр тохирсон. Тэгээд тэр цайны газарт байхдаа надаас 2.500.000 төгрөг авсан. Дараа нь 6-7 хоногийн дараа  дахин яриад бас нэг юманд мөнгө төгрөг дутаад байна гээд надаас 200.000 төгрөг бэлнээр манай гэрийн гадаа ботаникийн буудал дээр ирж авсан. Би дэлгэж үзсэн  тэгэхэд орцонд харанхуй бүүдгэр байсан би сайн ч харж чадаагүй тэгээд би үлдсэн 800.000 төгрөгөө өгөөд дипломаа аваад гэртээ орсон. Ороод үзэхэд нэр нь буруу Ариунзаяа гээд гарчихсан байсан гэжээ. /4-р хх-ийн 191-192/, /5-р хх-ийн 160/

Хохирогч Б.Тамир мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2014 онд Фэйсбүүкээр орж явж байгаад Сайханбаатарын утсыг нэг хүнээс олж мэдсэн. Би ТИС-ийн диплом гэж хэлэхэд тэрээр энэ болно яг ном журмын дагуу гаргадаг юм тийм учраас үнэтэй байгаа юм гэж хэлсэн. Ингээд бид  2 мөнгө төгрөгөө 5.500.000 төгрөгөөр тохироод эхлээд намайг 3.500.000 төгрөг урьдчилгаа өгөх хэрэгтэй гэсэн. Би 3.500.000 төгрөгийг нь маргааш нь билүү нөгөөдөр нь бэлнээр аваад Монгол банкны тэр хавьд уулзаад Сайханбаатарт 3.500.000 төгрөг өгсөн гэжээ. /4-р хх-ийн 195/, /5-р хх-ийн 161/

Хохирогч Б.Жигмэд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2013 онд интернетээр хайж байгаад Сайханбаатарын утсыг олсон. Тэгээд би цуг төгсчих боломж байдаг болов уу гэж бодоод интернет ухаж байгаад 2013 оны 5 дугаар сард сургууль төгссөн диплом гаргана гэсэн зар олоод утсаар нь холбогдоод Сайханбаатартай танилцсан. Үүнээс хойш нилээд хоногийн дараа Барилгачдын талбай дээр хүрээд ир гэхээр нь би 1.500.000 төгрөг аваад очсон. Тэгээд очоод бэлнээр нь түүнд мөнгөө өгсөн. 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр би түүнд дахиад 1.500.000 төгрөг Жуковт нэг нотариатын газарт зээлийн гэрээ байгуулаад мөнгөө өгсөн. Ингээд түүнд нийт 3.000.000 төгрөг өгсөн. Үүнээс хойш утсаа салгаад алга болсон тэгээд олдоогүй гэжээ. /5-р хх-ийн 13-14, 162/ /5-р хх-н 162/

   Гэрч С.Анхбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2014 оны 08 дугаар сарын эхээр байх манай найз охин Батцэцэг ШУТИС-д зуучилж өгөх хүнийг зар дээр хайж байсан бөгөөд бид хоёр хамт байж байгаад зар.мн сайтаас нэг зар олж хараад түүний дагуу утсаар ярьж холбогдсон бөгөөд нэг эрэгтэй хүн байсан бөгөөд ярьж байхдаа “их сургуульд орохыг хүсэж байгаа бол одоо ирэхдээ 500.000 төгрөг аваад ирээрэй” гэж байсан юм. Тэгээд Батцэцэг бид хоёр хамт эгчээс нь 500.000 төгрөг аваад тэр хүнтэй Өргөө 2 кинотеатрын урд талд байх цайны газрын гадаа уулзсан юм. Тэгээд уулзах үед тэр хүн өөрийгөө Сайханбаатар гэж танилцуулсан бөгөөд Батцэцэгт иргэний үнэмлэхний хуулбараа өгч байсан юм. Тэгээд тэр иргэний үнэмлэхний лавлагаан дээр байгаа хүний зураг тэр хүний зураг байсан юм. Тэгээд тэр хүнтэй ярилцаж байгаад манай найз охин Батцэцэг тэр хүнд 500.000 төгрөгийг өөрийн бичиг баримтны хамт өгсөн юм. Тэгээд тэр хүн удалгүй холбоо барина гэж хэлээд явсан юм. Тухайн үед манай найз охин Батцэцэг тэр хүний иргэний үнэмлэхний лавлагааны ард тал дээр “Батцэцэгээс 500.000 төгрөг зээлж авав” гэж бичүүлээд гарын үсгийг нь зуруулж авсан юм. Тэгээд түүнээс хойш би тэр хүнтэй дахиж уулзаагүй бөгөөд найз охин тэр хүнд нийтдээ 2.400.000 төгрөгийг увуулж цувуулсаар өгсөн байсан юм. Би тэр талаар сүүлд нь найз охиноосоо сонсож мэдсэн. Тэгээд Батцэцэгтэй хамт тэр хүнтэй 2014 оны 11 дүгээр сарын үед дахин уулзаад 100.000 төгрөгийг өгсөн. Тэгээд тэр хүн түүнээс хойш ор сураггүй алга болсон гэж байсан юм. 160-165 см өндөртэй, 27-29 орчим насны, цайвар царайтай, махлаг биетэй бөгөөд би нүүрний уруул, хамрын  голд байх мэнгээр нь танина гэжээ./ 3-р хх-н 48/

         Хохирогч Б.Эрдэнэван мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Хамгийн анх 2014 оны 6 дугаар сарын 10-нд ХААН банкны хажуугийн нотариат дээр очоод бэлнээр 1.000.000 төгрөг Сайханбаатарт өгч, гэрээ хийсэн 2 талаас гарын үсэг зуруулсан. Үүний дараа 7 дугаар сарын 28-нд 1.500.000 төгрөг, 8 дугаар сарын 18-нд 6.000.000 төгрөг 8 дугаар сарын 19-нд 2.000.000 төгрөг, 9 дүгээр сарын 3-ны өдөр 1.800.000 төгрөгийг дээрх  байдлаар зээлийн гэрээ хийж Сайханбаатарт өгсөн. Хамгийн сүүлд нь 10 дугаар сарын 15-нд Сайханбаатар надтай уулзаад 500.000 төгрөг хийсэн. Би анх 12.800.000 төгрөг нэхэмжилсэн. Тэгээд сүүлд нь 2.500.000 төгрөгийг нэмж нэхэмжилсэн. Тэгэхдээ би энэ хүнээс ямар ч эд зүйл, эд хөрөнгө аваагүй. Сайханбаатар худлаа ярьж байна. Харин сүүлд нэхэмжилсэн 2.500.000 төгрөг маань баримтгүй болохоор би нэхэмжлэхээсээ татгалзлаа.  Иймд би 12.800.000 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ. /3-р хх-ийн 77-79/, /5-р хх-ийн 163/

    3-р хх-н 87-р талд И.Сайханбаатарын нэрийн хуудас

          И.Сайханбаатарыг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд/ 1-р хх-н 175-210/,

          И.Сайханбаатарын  иргэний үнэмлэхийн лавлагаа/ 1-рхх-н  233/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас:. / 1-р хх-н 234/,

И.Сайханбаатар нь  Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст  2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр шалгагдаж байхдаа оргон зугатаж өөрийн эхнэр Д.Очирмааг батлан далтад авахуулна гэж хуурч мэхлэн гаргаж дагуулан Баянзүрх дүүргийн 16 дугар хороо 72 дугаар хотхонд байрлах  Лотус зочид буудлын 205 тоот өрөөнд 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдөр согтуугаар өөрийг нь цагдаад барьж өгсөн гэж өс хонзонгийн сэдэлтээр хохирогчийн  хоолойг нь боож санаатайгаар алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар ханалттай тогтоогдож байна Үүнд:

Талийгаач Д.Очирмаа нь багалзуурдалтын улмаас механик амьсгал бүтэлтэнд орж нас баржээ. Д.Очирмаагийн цогцост задлан шинжилгээгээр механик амьсгал бүтэлтээс өөр амьдад нь үүссэн гэмтэл тогтоогдоогүй ба амьсгал бүтэлтэнд орсон хүн тэр даруйдаа нас барна. Хэвлийн хажуу урд ханын хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх нь нас барсны дараа үүсгэгдсэн байна. Талийгаач нь нас бараад 4-5 хоносон байх боломжтой байна.Талийгаач Д.Очирмаа нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Багаж эвдрэлтэй байгаа тул цусанд мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодис хлорфенамины шинжилгээ хийх боломжгүй байна.Талийгаач Д.Очирмаа нь АВО системээр Вα /III/ бүлгийн харъяалал бүхий цустай байжээ. Талийгаач Д.Очирмаагийн үтрээний арчдас, наалдац дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй болно.Талийгаач Д.Очирмаа нь жирэмсэн бус байна гэсэн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн акт  /1-р хх-н 116-122/

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Наранчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн … Нийслэлийн цагдаагийн эрүүгийн цагдаа байна гэж хоёр хүн уулзаад бид хоёр чамайг дуудуулсан чи одоо Сайханбаатарыг олж өг чамтай холбоотой байдаг юм байна гэж хэлэхээр нь би бид хоёр холбоо барихгүй байгаа хааяа л над руу ярьж хүүхдийнхээ талаар асуудаг юм. Бид хоёр тусдаа амьдраад удаж байна хаана байдаг талаар нь мэдэхгүй гэж хэлээд байж байхад миний утас дуугарсан чинь Сайханбаатар над руу залгасан. Гэтэл нөгөө хоёр цагдаа миний утсыг чанга яригч дээр нь тавиад ажил дээр яваад ир уулзах хэрэг байнаа гэж хэл гээд үг зааж өгөхөөр нь би Сайханбаатарт ажил дээр яваад ир уулзах хэрэгтэй байна гэж хэлсэн. Сайханбаатар машинд суухдаа Очирмаа чи намайг барьж өгч байгаа юм биз дээ гээд хөмхийгөө зуугаад над руу их муухай харж занасан, Сайханбаатар намайг цагдаад бариад өгчихлөө гэж бодоод байгаа юм шиг байна гэж хэлээд нилээн сэтгэлээр унасан янзтай ярихаар нь би миний охин юундаа сэтгэлээр унадаг юм бэ миний охин барьж өгсөн биш учир нь олдоод гараад ирэх байлгүй, дараа ойлгуулаад хэлж болох байх, цагдаа нар заавал тэгж барих хэрэгтэй байсан юм байхдаа одоо унт гэж хэлсэн. 2015 оны 02 дугаар сарын 06,07,08,09-ний өдрүүдэд миний охины утаснаас миний утсанд тэнд байна энд байна одоо очиж байна гэсэн утгатай мессэжүүд байнга ирж байсан. Тэгээд өдөр 14.00 цагийн үед манай нөхрийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс дуудаад байхаар нь очиж уулзсан чинь миний охиныг нас барсан байдалтай олдсон болохыг хэлсэн байсан. Би маш их гомдолтой байна, миний гомдол хэзээ ч барагдахгүй. Би сэтгэл санааны болон эд материалын хохиролд 6.450.400 төгрөг нэхэмжилнэ гэжээ. /1-р хх-ийн 56-59/

        Гэрч П.Байгалийн  мөрдөн байцаалтад өгсөн … 2015 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 14.30 цагийн үед би ажил дээрээ ирсэн. Намайг үүдний текны дэргэд байж байхад нэг залуу 3 хоногийн мөнгө гээд 90.000 төгрөг  өгсөн. Энэ үед тэр залуугийн араар нэг хүүхэн гараад дээшээ явсан. Нөгөө нэг залуу манай эхнэр ирчихээд алуулж байна бид хоёр виз гарвал Канад явах гээд байгаа юм хадмындаа байхаар ядаргаатай байна гэж байсан. Тэр өдөр өрөөндөө 10 ширхэг бууз захиалсан шиг санагдаж байна. Ингээд тэр залуу хамт ирсэн эмэгтэйн хамт өрөөнөөсөө хоёр хоног гараагүй. 2015 оны 02 дугаар сарын 08-ны өдөр би 13-14 цагийн орчим залуугийн байсан 205 тоот өрөөнөөс шкаф авах хэрэгтэй болоод хаалгыг нь тогшиход нөгөө залуу их л сандруу байдалтай хэн бэ яасан бэ гээд хаалгаа онгойлгосон. Би өрөөнөөс нь орж шкафыг нь тэр залуутай хамт өргөж гаргасан. Тэгэхэд орон дээр хамт орсон хүүхэн нь хөнжлөө нөмөрчихсөн хэвтэж байхаар нь би согтуу унтаж байгаа юм байх л гэж бодсон. Тэгэхэд өрөөнөөс нь нэвширсэн муухай үнэр үнэртэж байхаар нь би хамт явсан үйлчлэгч Отгонсүрэнд энэ өрөөг цэвэрлээд өг эсвэл өөр өрөөнд оруулаад өрөөг нь сольчих гэж хэлэхэд тэр залуу яах юм бэ эхнэр шартчихаад байна гэж хэлээд бид хоёрыг түлхэх нь холгүй гаргасан гэжээ. /1-р хх-ийн 60-64/

          Гэрч П.Соёл-Эрдэнийн  мөрдөн байцаалтад өгсөн … ерөнхийдөө урьд нь үнэрлэж байгаагүй эвгүй үнэр гараад байсан тэгээд би эгч Байгальд очоод /эхлээд би нилээн арц хүж уугуулж байгаад болохоо байхаар нь/ энэ хаанаас юуны үнэр үнэртээд байнаа гэсэн чинь хариулж мэдэх зүйл алга харин ийм үнэр оройноос хойш их үнэртээд байна гэж хэлээд бид 2 ярьж сууж байгаад би 205 номерт 2,3 хүн хонож байгаа энэ хүмүүс цэвэрлэгээ авсан уу орж үзсэн үү гэхэд цэвэрлэгэээ хийгдээгүй наад хүмүүс чинь оруулахгүй байгаа гэж хэлээд цагдаад дуудлага өгье гээд эгч Байгаль дуудлага өгсөн. Удалгүй дуудлагын 2-3 цагдаа ирээд буудалд өрөөний хаалгыг би шууд түлхүүрээр нь онгойлгож өгөөд ороход нөгөө эвгүй үнэр маш хурцаар үнэртээд цагдаа нар дотогш ороод өрөөнд байсан нэг залууг гаргаж ирээд харин эмэгтэйг нь нас барсан талаар хэлсэн. Гэсэн мэдүүлэг / 1-р хх-н 65-67/

          Шүүгдэгч И.Сайханбаатарын өгсөн … Талийгаач сална өөрийгөө өөр найз залуутай уулздаг болсон гэхээр нь уур хүрээд гараараа боосон гэсэн мэдүүлэг зэрэг болно.

           Прокуророос өс хонзонгийн сэдэлтээр хүнийг санаатай алсан гэж үзэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд хүнийг өс хонзонгийн сэдэлтээр санаатай алсан бол хүндрүүлэхээр заасныг хассан учраас 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

        И.Сайханбаатарыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

       И.Сайханбаатар нь оршуулгын зардалд 6.440.400 төгрөг нэхэмжилсэнээс 5.100.000 төгрөгийг төлсөн, одоо үлдсэн 1.340.400 төгрөгийг гаргуулж төлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь Д.Очирмаагийн 5 настай охин С.Сүүнсаранг тэжээн тэтгэхтэй холбоотой зардлаа нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.

2015 оны 01 дүгээр  сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт А.Өнөболдыг хавсарч унаган  амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн  Самсунг маркийн Нөт-1 загварын гар утас, Роекс загварын гар утас зэрэг эд зүйлсийг дээрэмдэн авч 229.500 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах бичгийн нотлох багримтуудаар хангалттай тогтоогдож байна. үүнд :

Хохирогч А.Өнөболдын  мөрдөн байцаалтад өгсөн …  Би үйлчлүүлэгчээсээ тооцооны мөнгөө авахаар гэрлүү нь цуг такситай явсан. Тэгээд хойшоо яваад миний мэдэхээр Алтан-Өлгийн тэнд нэг гудамжинд таксинаасаа буугаад байж байтал гэнэт тэр хүн намайг хавсарч унагаагаад дээрээс цохиод хашаанаасаа нохой дуудаж гаргаж ирээд намайг явуулахгүй нохойгоороо уруулах гээд байсан. Тэр үед миний хормогчны халааснаас Хосбаярын Нөт-1 утас унасан. Тэгтэл тэр хүн энэ утсаа надад өг гээд булааж авсан. Бас миний гарт байсан цагийг маань авсан нийт 229.500 төгрөг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг . /2-р хх-ийн 138-140/

       Гэрч Э.Хосбаярын  мөрдөн байцаалтад өгсөн … Өнөболдыг 1 цаг гаруй баарны гадаа хүлээсэн тэгээд байж байтал Өнөболд замын эсрэг талаас хүрч ирээд би сая утсыг чинь дээрэмдүүлчихлээ гэж хэлсэн. Тэгээд Өнөболд Цагдаагийн хэлтэст ирж жижүүрийн мөрдөн байцаагчид өргөдөл өгсөн гэсэн мэдүүлэг/ 2-р хх-н 142/ зэрэг болно.

         И.Сайханбаатар нь хохирогч А.Өнөболдод хүч хэрэглэж гар утсыг нь дээрэмдэн авсан болох нь тогтоогдож байна. Түүнд холбогдох үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. И.Сайханбаатарын үйлдсэн гэмт хэрэг нь  2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24.00 цагаас өмнө үйлдэгдсэн тул энэ хуульд хамрагдах боломжтой байна Иймд 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар И.Сайханбаатарт 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэх нь зүйтэй.

И.Сайханбаатараас 229.500 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

И.Сайханбаатар нь  2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Б.Эрдэнэвангаас нийт 6 удаагийн үйлдлээр өөрийгээ Боловсролын яаманд үнэлгээний мэргэжилтэн ажилтай гэж танилцуулан хүүхэд сургуульд оруулж өгнө гэж хуурч мэхлэн 12.800.000 төгрөгийг авсан, 

2014 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Батцэцэгийг ШУТИС-д оруулж өгнө гэж хуурч мэхлэн  3.060.000 төгрөгийг залилан  мэхлэх аргаар авсан,

2014 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутагт И.Сайханбаатар нь өөрийгээ Боловсролын яаманд боловсролын үнэлгээний мэргэжилтэн ажилтай гэж  танилцуулан Н.Одгэрэлийн нөхөр Тулгын сургуулийг шилжүүлж өгнө гэж хуурч мэхлэн 2.000.000 төгрөгийг авсан, 

2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 19-ний өдрүүдийн хооронд М.Туяацэцэгийн хүүхдийг Цагдаагийн академид оруулж өгнө гэж хууран мэхлэж 5 удаагийн үйлдлээр 4.610.000 төгрөгийг авсан,

2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 16  дугаар хорооны нутагт Э.Энхдөлгөөнийг ШУТИС-н барилгын инженерийн ангид оруулж өгнө гэж хууран мэхлэн  1.200.000 төгрөгийг авсан, 

  2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд М.Гандолгорыг Хууль сахиулах их сургуульд оруулж өгнө хуурч мэхлэн  1.550.000 төгрөгийг авсан,

2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутагт Ж.Одончимэгээс Самсунг маркийн Нөт-з гар утсыг утсаар яриад өгье гэж хуурч мэхлэн  авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутагт хохирогч Г.Гантуяагийн БНХАУ-д үйлдвэрлэсэн  Айфоне -6, 5 с, Самсунг Галахси Эс-2 загварын гар утаснууд болон бэлнээр 220.000 төгрөгийг хуурч мэхлэн авч   нийт 890.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт Б.Болдбаатараас Асер маркийн ЛСД 19 инчийн дэлгэцтэй иж бүрэн 56 ширхэг компьютерийг зарж өгнө гэж итгэл төрүүлэх замаар авч 19.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 6 дугаар сард Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутагт Б.Анхзаяад дилом гаргаж өгнө гэж  хуурч мэхлэн 3.500.000 төгрөг авч хохирол учруулсан,

2014 оны 6 дугаар сарын 03-нд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутагт Б.Тамирыг ТИС-н диплом гаргаж өгнө хуурч мэхлэн  3.500.000 төгрөгийн  хохирол учруулсан, 

         2013 оны 5 дугаар сард  Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутагт Б.Жигмэдэд диплом гаргаж өгнө  гэж хуурч  мэхлэн 3.000.000 төгрөгийг авч  хохирол учруулсан, нийт 12 удаагийн давтан үйлдлээр бусдад 56.110.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нийт 12 хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, өөрийнх нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Э.Энхдөлгөөний мөрдөн байцаалтад  өгсөн … Анхбилэг нэг өдөр над руу яриад ангийг чинь солиод өгье энэ дугаар луу залга даа гээд скайтелийн дугаар өгөхөөр нь тэр дугаар луу залгахад сургуулийн тодорхойлолт, оюутны код иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар нэг сая хоёр зуун мянган төгрөгтэй багшийн дээдийн буудлын тэр хавьд авч ир тэгээд уулья гэж утсаар хэлсэн. Дараа нь хуралтай болчихлоо гээд 14.00 цагийн үед гээд цагаа хойшлуулсан. 15.00 цагийн үед өөрөө ирээд дээрх бичиг баримтуудаа авсан гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 6-8//

Хохирогч М.Туяацэцэгийн  мөрдөн байцаалтад өгсөн … Би И.Сайханбаатар гэгч залуутай утсаар танилцан хүүхэд цагдаагийн сургуульд оруулж өгнө гэхээр нь 2014 оны 9 дүгээр сард анх 2.000.000 төгрөг дараа нь 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр  1.000.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 8-нд 1.000.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 19-нд 110.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 27-нд 500.000 төгрөг, нийтдээ цувуулаад 4.610.000 төгрөгийг өгсөн гэсэн мэдүүлэг . /3-р хх-ийн 17-20/

Хохирогч Н.Одгэрэлийн  мөрдөн байцаалтад өгсөн … Сайханбаатар өөрийгөө яаманд боловсролын үнэлгээний мэргэжилтэн ажилтай, би МУИС-ийн эрх зүйн ангийг төгссөн, таны наад асуудал чинь жижигхэн асуудал байна 6.0 сая төгрөг өгчих тэгвэл шийдээд өгнө одоо уулзья гэхээр нь нөхөр бид хоёр Сансарын тунелийн тэнд уулзсан чинь их яриа хөөрөөтэй жижигхэн махлагдуу залуу байсан. 2014 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр нөхөр Тулгын сургуулийг шилжүүлэх гээд Сайханбаатартай зээлийн гэрээ хийж 2.000.000 төгрөгийг өгсөн гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 28-30/

  Хохирогч Б.Батцэцэгийн  мөрдөн байцаалтад  өгсөн …Тэрээ өөрийгөө Ичинхорлоогийн Сайханбаатар гэж танилцуулаад өөрийгөө боловсролын яаманд ажилладаг одоогоор амралтаа авчихсан байгаа ахад нь  мөнгө хэрэгтэй болсон болохоор ийм юм хийж хүүхэд зуучилж их дээд сургуульд оруулж өгч байгаа гээд өөрийнхөө иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг өгсөн бөгөөд тэрэн дээрээ  өөрийнхөө гарын үсгийг зурж дугаараа  бичсэн байсан юм. Би тэр хүнд итгээд тухайн өдрөө эхний ээлжинд 500.000 төгрөгийг 10 жилийн сургуулийн гэрчилгээ иргэний үнэмлэх санхүү эдийн засгийн дээд сургуульд элсэж орж байсан тодорхойлолт бичиг баримтуудын хамт Сайханбаатарт өгсөн. Тэгээд түүнээс хойш 2014 оны 11 дүгээр сарыг хүртэл цувуулсаар байгаад 4 удаа уулзаж 2.560.000 төгрөгийг Сайханбаатарт өгсөн бөгөөд нийтдээ 3.060.000 төгрөгийг өгсөн гэсэн мэдүүлэг  /3-р хх-ийн 44-46/

    Хохирогч Б.Анхзаяагийн  мөрдөн байцаалтад өгсөн … Би үнэгүй.мн сайтаар ороод диплом гаргаж өгнө гэсэн зар хайж үзэхэд олон утасны дугаар байсан. Тэрнээс энэ Сайханбаатар гэдэг хүний утасны дугаарыг нь аваад холбогдсон. Сайханбаатартай анх 2014 оны 6 дугаар сард өдрийг нь санахгүй байна офицеруудын ордны зүүн талд нэг хоолны газар уулзсан. Тэгээд уулзаад ярилцаад диплом хэрэгтэй байна гэхэд Сайханбаатар өөрийгөө би боловсролын яаманд ажилладаг юм би чамд бүртгэлтэй албан ёсны диплом  гаргаж өгнө гэсэн. Тэгээд 3.500.000 төгрөгөөр тохирсон гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 191-192/,  

Хохирогч Б.Тамирын  мөрдөн байцаалтад  өгсөн … Би 2014 онд Фэйсбүүкээр орж явж байгаад Сайханбаатарын утсыг нэг хүнээс олж мэдсэн. Би ТИС-ийн диплом гэж хэлэхэд тэрээр энэ болно яг ном журмын дагуу гаргадаг юм тийм учраас үнэтэй байгаа юм гэж хэлсэн. Ингээд бид  2 мөнгө төгрөгөө 5.500.000 төгрөгөөр тохироод эхлээд намайг 3.500.000 төгрөг урьдчилгаа өгөх хэрэгтэй гэсэн. Би 3.500.000 төгрөгийг нь маргааш нь билүү нөгөөдөр нь бэлнээр аваад Монгол банкны тэр хавьд уулзаад Сайханбаатарт 3.500.000 төгрөг өгсөн гэсэн мэдүүлэг  /4-р хх-ийн 195/, /5-р хх-ийн 161/

Хохирогч Б.Жигмэдийн  мөрдөн байцаалтад  өгсөн … 2013 оны 5 дугаар сард сургууль төгссөн диплом гаргана гэсэн зар олоод утсаар нь холбогдоод Сайханбаатартай танилцсан. Үүнээс хойш нилээд хоногийн дараа Барилгачдын талбай дээр хүрээд ир гэхээр нь би 1.500.000 төгрөг аваад очсон. Тэгээд очоод бэлнээр нь түүнд мөнгөө өгсөн. 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр би түүнд дахиад 1.500.000 төгрөг Жуковт нэг нотариатын газарт зээлийн гэрээ байгуулаад мөнгөө өгсөн. Ингээд түүнд нийт 3.000.000 төгрөг өгсөн. Үүнээс хойш утсаа салгаад алга болсон тэгээд олдоогүй гэсэн мэдүүлэг  /5-р хх-ийн 13-14, 162/

   Гэрч С.Анхбаярын  мөрдөн байцаалтад өгсөн … 2014 оны 08 дугаар сарын эхээр байх манай найз охин Батцэцэг ШУТИС-д зуучилж өгөх хүнийг зар дээр хайж байсан бөгөөд бид хоёр хамт байж байгаад зар.мн сайтаас нэг зар олж хараад түүний дагуу утсаар ярьж холбогдсон бөгөөд нэг эрэгтэй хүн байсан бөгөөд ярьж байхдаа “их сургуульд орохыг хүсэж байгаа бол одоо ирэхдээ 500.000 төгрөг аваад ирээрэй” гэж байсан юм. Тэгээд Батцэцэг бид хоёр хамт эгчээс нь 500.000 төгрөг аваад тэр хүнтэй Өргөө 2 кинотеатрын урд талд байх цайны газрын гадаа уулзсан юм. Тэгээд уулзах үед тэр хүн өөрийгөө Сайханбаатар гэж танилцуулсан,  найз охин тэр хүнд нийтдээ 2.400.000 төгрөгийг увуулж цувуулсаар өгсөн байсан юм. Би тэр талаар сүүлд нь найз охиноосоо сонсож мэдсэн. Тэгээд Батцэцэгтэй хамт тэр хүнтэй 2014 оны 11 дүгээр сарын үед дахин уулзаад 100.000 төгрөгийг өгсөн. Тэгээд тэр хүн түүнээс хойш ор сураггүй алга болсон гэж байсан юм. 160-165 см өндөртэй, 27-29 орчим насны, цайвар царайтай, махлаг биетэй бөгөөд би нүүрний уруул, хамрын  голд байх мэнгээр нь танина гэсэн мэдүүлэг ./ 3-р хх-н 48/

          Хохирогч Б.Болдбаатарын  мөрдөн байцаалтад  өгсөн …  Сайханбаатар гэдэг залуу та компьютерээ зарах гэж байгаа юм уу би таньдаг хүндээ очоод үзүүлээд ирэх үү гэхээр нь тэг гэсэн. Тэгээд Сайханбаатар 6 компьютерийг авч явья гэхээр нь би нотариатаар орж гэрээ хийгээд 1 ширхэгийг нь иж бүрнээр нь 350.000 төгрөгөөр зарахаар тохирч 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өгч явуулсан. Бодоод үзэхээр хэвийн ажиллагаатай тоглодог 55 компьютер, нэг нь сервер буюу толгой компьютер нийт 56 компьютерийг нэгийг нь 350.000 төгрөгөөр бодож зарсан. Нийт 19.600.000 төгрөг болж байна. Гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 107-112/

           Хохирогч Б.Эрдэнэвангийн  мөрдөн байцаалтад  өгсөн … 2014 оны 6 дугаар сарын 10-нд ХААН банкны хажуугийн нотариат дээр очоод бэлнээр 1.000.000 төгрөг Сайханбаатарт өгч, гэрээ хийсэн 2 талаас гарын үсэг зуруулсан. Үүний дараа 7 дугаар сарын 28-нд 1.500.000 төгрөг, 8 дугаар сарын 18-нд 6.000.000 төгрөг 8 дугаар сарын 19-нд 2.000.000 төгрөг, 9 дүгээр сарын 3-ны өдөр 1.800.000 төгрөгийг дээрх  байдлаар зээлийн гэрээ хийж Сайханбаатарт өгсөн. Хамгийн сүүлд нь 10 дугаар сарын 15-нд Сайханбаатар надтай уулзаад 500.000 төгрөг хийсэн. Би анх 12.800.000 төгрөг нэхэмжилсэн гэсэн мэдүүлэг

Шүүгдэгч И.Сайханбаатарын өгсөн …Үнэгүй гэж сайт дээр сургуулийн диплом гаргаж, сургуульд оруулж өгнө гэж зар тавьчихсан байхаар нь утсаар холбогдож уулзахад 30 орчим настай Оюунгэрэл гэж эмэгтэй байсан. Эрдэнэван гэж миний танил сургуулийн диплом гаргуулмаар байна гэхээр нь би Оюунгэрэлтэй утсаар яриад диплом хэдээр гаргах вэ гэж асуусан чинь үнэт цаастай нь 1.700.000 төгрөг гэхээр нь би Эрдэнэвангаас 2.500.000 төгрөг авч Оюунгэрэлд 1.700.000  төгрөгийг өгч ШУТИС-ийн диплом гаргаж өгсөн. Дараа нь Эрдэнэван сургуульд хүн оруулж өгч чадах уу гэхээр нь би Оюунгэрэл гэж эмэгтэйгээс асуусан чинь чадна гэхээр нь 5 хүний бичиг баримтыг 10.000.000 төгрөгтэй аваад Оюунгэрэлд 7.500.000 төгрөгийг 5 хүний бичиг баримтын хамт өгсөн. Мөн Эрдэнэвантай холбоотой хэрэг одоо БЗД-ийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа. Ядамсүрэн гэж диплом гаргуулна гэсэн зар тавьчихсан байхаар нь би утас руу нь залгаж яриад 2.500.000 төгрөгийг бичиг баримттай нь аваад Оюунгэрэлд 1.700.000 төгрөгийг өгч дипломыг нь гаргуулж өгсөн. Мөн Ядамсүрэнгээр дамжуулж Гандолгор гэж хүүхдийг сургуульд оруулж өгнө гэж 1.400.000 төгрөгийг авч Оюунгэрэлд 1.000.000 төгрөгийг бичиг баримтын хамт өгсөн. Одоо эдгээр бичиг баримтуудаа Оюунгэрэлээс авч чадаагүй. Би одоо Оюунгэрэлийн утас болон гэрийн хаяг, овог, ажлыг нь мэдэхгүй. 2014 оны 12-р сард кино үйлдвэрийн тэнд байдаг баарны зөөгчийн нөт-1 маркийн утсыг утсаар нь ярьчихаад өгье гэж хэлээд аваад явсан. 2015 оны 1-р сарын 20-ны үеэр танил Монхоо гэж залуугаас 60 орчим ком компьютерийг 18.0 сая төгрөгөөр худалдан авахаар тохирч зээлээр аваад бараг тэр өдрөө компьютер ландын подволд зүүн буланд байрлах компьютер зардаг лангууны залууд ширхэгийг нь 150.000 төгрөгөөр бодоод нийтэд нь 7.000.000 сая төгрөгөөр зарсан. Компьютер авсан залуу махлагдуу бор царайтай, 30 орчим настай хүн байсан гэсэн мэдүүлэг зэрэг болно.

          Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

       И.Сайханбаатар нь өөрөө интернетэд  диплом гаргаж өгнө гэсэн зар тавьж уг зарын дагуу холбогдсон хүмүүст өөрийгээ Боловсролын яаманд боловсролын үнэлгээний мэргэжилтэн ажилтай гэж  танилцуулан тийм нэрийн хуудас үзүүлэн хуурч бэлэн мөнгө авч байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг 2015 оны шинэчлэн найруулсан эрүүгийн хуульд онц их хэмжээтэй гэж хүндрүүлэн зүйлчилж байсан нь хасагдсан тул 2015 оны шинэчлэн найруулсан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг болгон тус тус өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

         И.Сайханбаатар нь урьд нь бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан ба  энэ хугацаанд огт ажил хийж орлого олдоггүй байсан, 2013 оноос 2015 оны хооронд бусдыг залилан хуурч бэлэн мөнгийг авч байсан нь хохирогч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул шүүх байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож байсан гэж үзсэн болно. И.Сайханбаатар нь өөрөө Боловсролын яамны үнэлгээний мэргэжилтэн гэх ажлыг эрхэлдэггүй мөртлөө зохиомол байдлыг зориудаар бий болгож өөрийгээ тус ажлыг хийдэг мэтээр хүмүүст хэлж хуурамч нэрийн хуудас үзүүлэн хуурсан нөхцөл байдал хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлгүүдээр хангалттай тогтоогдож байх тул   И.Сайханбаатарыг зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

       И.Сайханбаатарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтооно гэж заасны дагуу шийдвэрлэв.

         И.Сайханбаатарын үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас бусдад их хэмжээний буюу 56.339.500 төгрөгийн хохирол учирсан байх тул түүнээс гаргуулж хохирогч нарт олгох нь зүйтэй.

        И.Сайханбаатар нь 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсонг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон нийт хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно гэж заасны эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан  ирсэн нэг ширхэг СД-г, дэвтрийн цаасан дээр цэнхэр өнгийн балаар 21 мөр бичмэл, Д.Очирмаагийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Нтое-3 маркийн гар утасны баталгааны хуудас, 2015.02.05-ны өдрийн мэдээлэл технологийн үндэсний парк дотроос авсан төлбөрийн баримт, /1-р хавтасны 43-46/, Хохирогч Б.Эрдэнэван 2014.06.10, 2014.7.28, 2014.8.18, 2014.8.19, 2014.9.03-ны өдрүүдэд яллагдагч И.Сайханбаатар нарын зээлийн гэрээ мөн Боловсрол шинжлэх ухааны яам, боловсролын үнэлгээний мэргэжилтэн гэсэн нэрийн хуудас зэргийг  хэрэгт хавсаргаж ирүүлснийг хэрэгт хэвээр нь үлдээх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон эрээн хөхний даруулга нэг ширхэг, ягаан өнгийн дотоож нэг ширхэг, цагаан өнгийн ноосон цамц нэг ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд нэг ширхэг, хар хөх өнгийн даашинз нэг ширхэг, цагаан өнгийн хөнжлийн даавуу нэг ширхэг, цагаан өнгийн дэрний уут нэг ширхэг, бор өнгийн бариултай , бариулыг бэхэлсэн цагаан саарал өнгийн 2 ширхэг хадаастай цагаан саарал өнгийн төмөр ажлын хэсэгтэй нийт урт 23.3 см, ажлын хэсгийн урт нь 11.6 см, ажлын хэсгийн өргөн 23 мм, ажлын хэсгийн дундаж өргөн 23 мм хэмжээтэй хутга ширхэг, хлорфенамин эмний хоосон хайрцаг 10 ширхэг хуванцар сав, Нокио 1600 загварын 55133/00/010017/2 гэсэн бичигтэй нэг ширхэг гар утас, цитрамол эм хоёр ширхэг, Хаан банкны мөнгө шилжүүлэх хуудас нэг ширхэг, Пицца хат гэсэн цагаан өнгийн тооцооны хуудас нэг ширхэг, Гранд плаза орлогын баримт нэг ширхэг, Duplicat salm drau pub гэсэн бичигтэй цагаан өнгийн тооцооны хуудас нэг ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.

Энэ хэрэгт хураагдан ирсэн Айфоне 5 загварын шар өнгийн гадаргуутай гар утас нэг ширхэг, хар цайвар өнгийн гар утасны гэр нэг ширхэг, Айфоне 5 загварын гар утасны цэнэглэгч нэг ширхэг, For гэсэн бичигтэй түлхүүр Тоёота гэсэн бичигтэй оосорны хамт нэг ширхэг, Домино гэсэн бичигтэй шар өнгийн цаг нэг ширхэг, шармал өнгийн хос жижиг цагираган ээмэг нэг хос,  цайвар шар өнгийн хүзүүний гинж нэг ширхэг, цайвар мөнгөлөг өнгийн 925 гэсэн бугуйн гинж нэг ширхэг, хар өнгийн үүрдэг цүнх нэг ширхэг, асер 19 инчийн 2 ширхэг дэлгэц, нэг дэлгэц нь нүүр нь хагархай, CCIVO бичигтэй компьютерийн процессор 5 ширхэг, 6 ширхэг форд  cpu-тэй бусад эд ангигүй, нэг ширхэг фордтой бусад эд ангигүй, нэг ширхэг хоосон кесс зэргийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба руу шилжүүлэн худалдан борлуулж хохиролд тооцуулах нь зүйтэй гэж үзэв.

   

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлээс 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Цагаангэрийнхэн овогт Ичинхорлоогийн Сайханбаатарт прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан  мөн хуулийн тусгай ангийн  10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг 2015 оны шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулий тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг болгон тус тус өөрчилсүгэй.

2. Цагаангэрийнхэн овогт Ичинхорлоогийн Сайханбаатарыг хүнийг  алах, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож их хэмжээний хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг    хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.

3.2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар И.Сайханбаатарыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И.Сайханбаатарыг 11  жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар И.Сайханбаатарыг 8  жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 4. 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар И.Сайханбаатарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И.Сайханбаатарыг 11  жилийн хугацаагаар хорих ял дээр, И.Сайханбаатарт мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  8  жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нийт эдлэх ялыг 19 жилийн хугацаагаар тогтоосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар И.Сайханбаатарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И.Сайханбаатарын 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэл  цагдан хоригдсон 897 хоногийг ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

8.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол И.Сайханбаатарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан  ирсэн нэг ширхэг СД-г, дэвтрийн цаасан дээр цэнхэр өнгийн балаар 21 мөр бичмэл, Д.Очирмаагийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Нтое-3 маркийн гар утасны баталгааны хуудас, 2015.02.05-ны өдрийн мэдээлэл технологийн үндэсний парк дотроос авсан төлбөарийн баримт,/ 1-р хавтасны 43-46/, Хохирогч Б.Эрдэнэван 2014.06.10, 2014.7.28, 2014.8.18, 2014.8.19, 2014.9.03-ны өдрүүдэд яллагдагч И.Сайханбаатар нарын зээлийн гэрээ мөн Боловсрол шинжлэх ухааны яам, боловсролын үнэлгээний мэргэжилтэн гэсэн нэрийн хуудас зэргийг  хэрэгт хавсаргасугай.

10.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон эрээн хөхний даруулга нэг ширхэг, ягаан өнгийн дотоож нэг ширхэг, цагаан өнгийн ноосон цамц нэг ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд нэг ширхэг, хар хөх өнгийн даашинз нэг ширхэг, цагаан өнгийн хөнжлийн даавуу нэг ширхэг, цагаан өнгийн дэрний уут нэг ширхэг, бор өнгийн бариултай , бариулыг бэхэлсэн цагаан саарал өнгийн 2 ширхэг хадаастай цагаан саарал өнгийн төмөр ажлын хэсэгтэй нийт урт 23.3 см, ажлын хэсгийн урт нь 11.6 см, ажлын хэсгийн өргөн 23мм, ажлын хэсгийн дундаж өргөн 23 мм хэмжээтэй хутга ширхэг,хлорфенамин эмний хоосон хайрцаг 10 ширхэг хуванцар сав, Нокио 1600 загварын 55133/00/010017/2 гэсэн бичигтэй нэг ширэхг гар утас, цитрамол эм хоёр ширхэг, Хаан банкны мөнгө шилжүүлэх хуудас нэг ширхэг, Пицца хат гэсэн цагаан өнгийн тооцооны хуудас нэг ширхэг, Гранд плаза орлогын баримт нэг ширхэг, Duplicat salm drau pub гэсэн бичигтэй цагаан өнгийн тооцооны хуудас нэг ширхэг зэргийг устгасугай.

11.Айфоне 5 загварын шар өнгийн гадаргуутай гар утас нэг ширхэг, хар цайвар өнгин гар утасны гэр нэг ширхэг, Айфоне 5 загварын гар туасны цэнэглэгч нэг ширхэг, For гэсэн бичигтэй түлхүүр Тоёота гэсэн бичигтэй оосорны хамт нэг ширхэг, Домино гэсэн бичигтэй шар өнгийн цаг нэг ширхэг, шармал өнгийн хос жижиг цагираган ээмэг нэг хос,  цайвар шар өнгийн хүзүүний гинж нэг ширхэг, цайвар мөнгөлөг өнгийн 925 гэсэн бугуйн гинж нэг ширхэг, хар өнгийн үүрдэг цүнх нэг ширхэг, асер 19 инчийн 2 ширхэг дэлгэц, нэг дэлгэц нь нүүр нь хагархай, CCIVO бичигтэй компьютерийн процессор 5 ширхэг, 6 ширхэг форд  cpu-тэй бусад эд ангигүй, нэг ширхэг фордтой бусад эд ангигүй, нэг ширхэг хоосон кесс зэргийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба руу шилжүүлэн худалдан борлуулж хохиролд тооцохыг даалгасугай.

 12.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар И.Сайханбаатараас 1.340.400 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монел 33-12 тоотод оршин суух /УЮ68041408 регистрийн дугаартай/ Б.Наранчимэгт олгох, Б.Наранчимэг нь тэжээн тэтгэхтэй холбоотой зардлаа нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар И.Сайханбаатараас нийт 56.339.500 төгрөгийг гаргуулж  Үүнээс:

         1.Сэлэнгэ аймаг Мандал сум Төмөр замын 43-22 тоотод оршин суух Болдбаатарын Эрдэнэванд /МЗ92112219 регистрийн дугаартай/ 12.800.000 төгрөг,

          2. Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагч 62-1188 тоотод оршин суух Батсуурийн Батцэцэгт /МФ96031409 регистрийн дугаартай/  3.060.000 төгрөг,

          3.Баянгол дүүргийн 1 дүгээр хороо ЖонБэйс авто сургуулийн 301 тоотод оршин суух Ганбаатарын Гантуяад /ЕЙ87092205 регистрийн дугаартай/ 890.000 төгрөг,

           4. Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Усны 3-2  тоотод оршин суух Нарангэрэлийн Одгэрэлд /МЗ86092886 регистрийн дугаартай/  2.000.000 төгрөг,

          5.Сэлэнгэ аймаг Мандал сум Нарангийн 16 тоотод оршин суух Мандахын Туяацэцэгт /ТЯ76031101 регистрийн дугаартай/ 4.610.000 төгрөг,

          6.Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 25-35 тоотод оршин суух Эрдэнэдоржийн Энхдөлгөөнд /МЗ96101711 регистрийн дугаартай/  1.200.000 төгрөг,

         7.Өвөрхангай аймаг Бат-Өлзийт 4 дүгээр баг Зөрүүлэгт оршин суух Мэдэхгүйн Гандолгорт /ЙБ96021201 регистрийн дугаартай/ 1.550.000 төгрөг,

          8. Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Туулын 17-351 тоотод оршин суух Жамбаагийн Одончимэгт /ТЗ87022327 регистрийн дугаартай/   400.000 төгрөг,

          9.Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 33-а-10 тоотод оршин суух Баярсайханы Болдбаатарт /ГГ86011511 регистрийн дугаартай/  19.600.000 төгрөг,

          10. Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хороолол 6 дугаар байр 36 тоотод оршин суух Баасанжавын Тамирт /ХЕ83062970 регистрийн дугаартай/ 3.500.000 төгрөг,

         11. Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Харуул –Алтайн 108-144 тоотод оршин суух Бат-Эрдэнийн Анхзаяад /ОЮ90122708 регистрийн дугаартай/  3.500.000 төгрөг,

         12. Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 38 дугаар байр 300 тоотод оршин суух Баатарын Жигмэдэд /ИТ90100318 регистрийн дугаартай/ 3.000.000 төгрөг  гаргуулж,  

        13.Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо 7-146 тоотод оршин суух /РД: НЦ 94112911/ Амгалангийн Өнөболдод 229.500 төгрөгийг   тус тус олгосугай.

14. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

15.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ                               С.ПҮРЭВСҮРЭН

 

                 ШҮҮГЧИД                                  Б.АРИУНХИШИГ

 

                                                                     Т.ШИНЭБАЯР