Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2022/00122

 

 

 

 

2022 оны 01 сарын 12 өдөр

         Дугаар 183/ШШ2022/00122

                            Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Э ийн нэхэмжлэлтэй,

/Налайх дүүрэг,  дугаар хороо,  дугаар байр,  тоотод оршин суух, регистрийн дугаар:/

 

Хариуцагч: О.. Од холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, Бугын 0 дүгээр гудамж, 01 тоотод оршин суух, регистрийн дугаар:

 

           Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 21.700.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранбаатар, хариуцагч О.О, хариуцагчийн өмгөөлөгч Т.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Цацрал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э нь О.Од холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 21.700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

О.Онь автомашин худалдах авна гэж Д.Эгаас 2017 оны 7 дугаар сарын сүүлээр 15.000.000 төгрөгийг зээлээд буцаан өгөөгүй. Мөн 2017 оны 01 дүгээр сарын сүүлээр 4.000.000 төгрөгийг зээлж авснаас 400.000 төгрөгийг нь буцаан өгч, үлдэгдэл 3.600.000 төгрөгийг төлөөгүй. Түүнчлэн Өвөр монголын Утаа гүмбэн явахад вагоны тасалбар төлнө гэж 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 1.600.000 төгрөг зээлээд буцааж төлөөгүй, цонхны мөнгө төлнө гэж 2017 онд 1.500.000 төгрөг зээлээд буцааж төлөөгүй. Зээлдэгч О.Онь Д.Эгаас 2017 оны 7 дугаар сарын сүүлээр 15.000.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын сүүлээр 4.000.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 1.600.000 төгрөг, 2017 онд 1.500.000 төгрөг, нийт 21.700.000 төгрөгийг зээлсэн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 21.700.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. О.Онь Д.Эгаас 21.700.000 төгрөгийн зээл авч байгаагүй. О.Оболон Д.Э нарын хооронд зээлийн гэрээний харилцаа бичгээр болон аман хэлбэрээр байгуулагдаагүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 21.700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

1. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар О.О, Д.Э нарын хооронд аман хэлбэрээр зээлийн гэрээний байгуулагдаж, зээлдүүлэгч Д.Э нь 2017 оны 7 дугаар сарын сүүлээр 15.000.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын сүүлээр 4.000.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 1.600.000 төгрөг, 2017 онд 1.500.000 төгрөг, нийт 22.100.000 төгрөгийг зээлдэгч О.Од зээлдүүлсэн. Үүнээс 400.000 төгрөгийг буцаан төлсөн, үлдэх 21.700.000 төгрөгийг буцаан төлөөгүй тул 21.700.000 төгрөг гаргуулах.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар О.Онь Д.Эгаас 21.700.000 төгрөгийн зээл авч байгаагүй. О.Оболон Д.Э нарын хооронд зээлийн гэрээний харилцаа бичгээр болон аман хэлбэрээр байгуулагдаагүй гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Голомт банкны Төлбөрийн баримт, Хаан банкны Орлогын мэдүүлэг, Төрийн банкны Орлогын мэдүүлэг /хавтаст хэргийн 4-7 дугаар талд авагдсан/ баримт, гэрч А.Хашцэцэг, Д.Равсал нарын мэдүүлэг, үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Д.Э, О.Онарын хооронд 2017 оны 7 дугаар сарын сүүлээр 15.000.000 төгрөгийн, 2017 оны 01 дүгээр сарын сүүлээр 4.000.000 төгрөгийн, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 1.600.000 төгрөгийн, 2017 онд 1.500.000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа аман хэлбэрээр байгуулагдаж, хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд харилцан тохиролцоогүй байна.

 

Д.Э, О.Онар харилцан тохиролцож, Д.Э нь 2017 оны 7 дугаар сарын сүүлээр 15.000.000 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сарын сүүлээр 4.000.000 төгрөгийг, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 1.600.000 төгрөгийг, 2017 онд 1.500.000 төгрөгийг, нийт 21.700.000 төгрөгийг О.Од зээлдүүлсэн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Д.Э нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 21.700.000 төгрөгийг хариуцагч О.Оэс шаардах эрхгүй юм.

 

Иймд Д.Эгийн нэхэмжлэлтэй, О.Од холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 21.700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 266.450 төгрөгийг  төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1., 115.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан Д.Эгийн нэхэмжлэлтэй, О.Од холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 21.700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 266.450 төгрөгийг  төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах  шатны шүүхэд  гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ж.СЭМЖИД