Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 37

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн  шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч С.Нолхоосүрэн, Б.Нацагдорж нарын бүрэлдэхүүнтэй эрүүгийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй  явуулсан шүүх хуралдаанд:

           Иргэдийн төлөөлөгч                       Ц.Оюунчимэг

            Улсын яллагч                                   Д.Нямдэлэг  

            Шүүгдэгч нарын  өмгөөлөгч         М.Гансүх

            Хохирогч                                           А.Энхсамбуу

Хохирогчийн өмгөөлөгч               П.Буманзаяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Урангоо нар оролцов.

            Сэлэнгэ аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан “Догшин авирлаж танхайрах” гэмт хэрэгт  холбогдуулан Эрхий мэргэн овогт Өнөрсайханы Дашзэвгэд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “Зэвсэг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах” гэмт хэрэгт Боржигон мэргэн овогт Батдэлгэрийн Бат-Ирээдүйд холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн 201718000008 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, Төв аймгийн Угтаал суманд 1995 оны 08 дугаар сарын 24-нд төрсөн,  эрэгтэй, 21 настай, дээд боловсролтой,  машинч мэргэжилтэй, ам бүл 4, ээж, аав, ахын хамт, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум, 7 дугаар баг, Ган зам 2 дугаар хэсэг, 2 дугаар байр, 56 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Эрхий мэргэн овогт Өнөрсайханы Дашзэвгэ /РД:НТ-95082412/,           

2. Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1996 оны 06 дугаар сарын 01-нд төрсөн,  эрэгтэй, 20 настай, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум, 3 дугаар баг, Салхит, 1 дүгээр хэсэг, 046 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Боржигон овогт Батдэлгэрийн Бат-Ирээдүй /РД:МЮ-96060139/,

Холбогдсон хэргийн талаар:

1.Шүүгдэгч Ө.Дашзэвгэ нь 2016 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3-р баг 1-р хэсэг 46 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, үл ялих зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин танхайрч иргэн А.Энхсамбууг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан,

2. Шүүгдэгч Б.Бат-Ирээдүй нь 2016 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3-р баг 1-р хэсэг 46 тоотод  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, үл ялих зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг зөрчин, зэвсгийн чанартай зүйл болох сандал, хайч, төмөр зэргийг хэрэглэж иргэн А.Энхсамбууг зодож танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Шүүгдэгч Ө.Дашзэвгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн“…Би тухайн өдөр 14 цагийн үед Бат-Ирээдүйн гэрт очсон чинь Энхсамбуу надаас юм нэхэх янзтай “би ирчихлээ” гэсэн. Тэгэхээр нь би нэг шил авч өгчихөөд уугаад 16 цагийн үед явсан. Тэгээд 19 цагийн үед буцаж ирээд Энхбат, Энхсамбуу, Бат-Ирээдүй нарын хамт нэг шил архи уучихаад 21 цаг өнгөрөөгөөд Азааг таксинд суулгаж өгөөд байж байтал Энхсамбуу “би Сэлэнгийн баранд орж үзмээр байна” гэсэн. Тэгэхээр нь бааранд дагуулж ороод нэг нэг пиво ууж байгаад би хүнтэй уулзаад байж байтал нэг танил маань ирээд “чамтай хамт яваа хүн чинь хүний халаас ухаад, агсраад яваад байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “яагаад байгаа юм бэ?” гээд нэг цохисон. Тэгээд би тооцоо хийх гэсэн чинь миний түрийвч байхгүй байсан. Тэгээд би тооцоо хийх гээд байна гэж хэлсэн чинь гаргаж өгсөн. Тухайн үед би өөрийнхөө гэрийн түлхүүрийг халаасандаа үзтэл байхгүй байхаар нь Энхсамбуугаас түлхүүрээ асуухад “би мэдэхгүй” гэж хэлсэн. Тухайн үед миний эмэгтэй найз Мөнхзаяа таараад “найз нь гэрийн түлхүүрээ бааранд алга болгочихлоо” гэж хэлэхээр нь би найздаа хандаж” би ч гэсэн өөрийн гэрийн түлхүүрээ хаячихсан байна, хоёулаа баар хаахаар хамт түлхүүрээ хайя” гэж хэлээд баарны ая зогссон хойно тэр орчмоор хайсан боловч олоогүй. Тэр үед Бат-Ирээдүй ирсэн байсан. Тухайн үед Энхсамбуу миний найз Мөнхзаяаг “гичий, нохой, гэх мэтээр хараагаад байхаар нь би өмөөрөөд Энхсамбуу руу “чи уусан юмаа шингээж чадахгүй, арчаагүй муу пизда” гэж хэлтэл Энхсамбуу намайг заамдаад авахаар нь зөрүүлж заамдаад зодох гэтэл баарны ажилчид бид хоёрыг салгасан. Тэр баарнаас гараад хүнгүй газар очоод Энхсамбууг нэг удаа нүүр хэсэг рүү нь цохих үед хажуу тийшээ унах үед Бат-Ирээдүй боль гэж хэлээд бид хоёрыг салгах үед нь би Бат-Ирээдүйд хандаж “наадахаа хая хоёулаа явъя” гэж хэлэхэд Бат-Ирээдүй “үгүй ээ гадаа хүйтэн байгаа юм чинь хөлдөөд үхчихнэ” гэж хэлсэн. Тэгээд Бат-Ирээдүйгийн гэр рүү очоод унтах гэж байтал Энхсамбуу орж ирээд хувцастайгаа орон дээр нь хэвтээд өгсөн. Бат-Ирээдүй тамхи татах гээд гал хайж байгаад Энхсамбуугийн куртикний халааснаас гал хайх гэж ухах үедээ “энэ хэний түлхүүр вэ” гэж хэлээд шар өнгийн оосортой манай гэрийн түлхүүрийг гаргаад ирсэн. Тэгэхээр нь би Энхсамбууг үсдэж босгоод цохисон. Тэгээд Бат-Ирээдүй уурлаад боль гэхэд нь би унтаад өгсөн гэв.

2.Шүүгдэгч Б.Бат-Ирээдүйн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн”.... Хэрэг болохын өмнөх орой би SS бааранд сууж байгаад найз Энхбаттайгаа тааралдсан. Тэгээд “хэнтэй явж байгаа юм бэ?” гэсэн чинь найзтайгаа явж байгаа гэж хэлсэн. Тэгээд Энхбат бид 2 “Дэлгэрэх” буудалд орсон чинь Энхсамбуу согтуу унтаж байсан. Тэгээд би ширээн дээр нь байсан пивоноос нь уугаад гэр рүүгээ харьсан. Маргааш өглөө нь би дахиж буудалд очоод Энхсамбуу, Энхбат нарыг манайд очъё, би та 2-т хоол хийж өгье гэж хэлсэн. Тэгээд манайд очоод хоол хийх хооронд нэг том пиво уусан. Тэгэхэд Энхсамбуу согтож байх шиг байсан. Тэгээд байж байтал Дэшзэвгэ манай гэрт ирсэн. Тэгээд нэг шил архи уусан. Бид нар хувааж уусан. Тэгээд Дашзэвгэ явсан. Тэгээд Тэмүүжин найз охинтойгоо хамт манайд ирсэн. Тэгээд Дашзэвгэ Энхсамбуу 2 бааранд орно гээд явсан. Тэгээд байж байтал Дашзэвгэ над руу залгаад “энэ Энхсамбуугаа ирж ав, хүн амьтан руу томроод халаас ухаад байна” гэж хэлсэн. Тэгээд би очиход Энхсамбуу барны зөөгчийг нэг цохисон. Тэгээд  барнаас гарч ирээд Дашзэвгэ Энхсамбууд уурлаж нэг цохисон. Тэгээд манай гэр рүү явсан. Энхсамбуу манайд ирээд хүндэтгэлгүй хандаад ээж аавын орны дэвсгэрт цусаа арчаад, бурхан тахил руу шүлс цэрээ хаясан. Тэгээд би бүгдэд нь “та нар манай гэрт ингэж хүндэтгэлгүй хандаж болохгүй” гэж хэлсэн. Тэгээд тамхи татах гээд гал хайгаад хүмүүсийн халаасыг ухаж байтал Энхсамбуугийн халааснаас Дашзэвгийн гэрийн түлхүүр гараад ирсэн чинь Дашзэвгэ уурлаад Энхсамбууг цохиод байсан. Тэгээд би унтацгаа гэсэн чинь бүгд орондоо ороод унтах гэж байхад Энхсамбуу манай гэрийг доромжилсон. Тийм учраас Энхсамбуу бид 2-ын хооронд таарамжгүй харьцаа үүссэн. Энхсамбуу анх уулзсанаас хойш надад янз бүрийн юм яриад байсан. Тэгээд би Энхсамбууг цохисон. Би зэвсэг хэрэглээгүй. Би Энхсамбуугийн гаргаад байгаа ааш араншинг зогсоох гэж сандлаар 2 удаа нуруу руу нь цохисон гэв.

3.Хохирогч А.Энхсамбуугийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн”... 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд найз Энхбатын хамт ирсэн. Тэр өдөр бид 2 дэлгэрэх гээд буудалд орсон. Буудал руу орох гэж яваад Алтанбагана, Дашзэвэг нартай тааралдсан. Тэгээд тэр өдөр Дэлгэрэх гээд буудалдаа хоночихоод байж байтал Бат-Ирээдүй орж ирсэн. Тэгээд байж байтал Энхбат орж ирээд бид 3 Бат-Ирээдүйнх рүү явсан. Тэгээд хоол хийж байх зуур нэг том пиво уусан. Тэгээд дахиад пиво уух уу гэсэн чинь Бат-Ирээдүй хатуу юм ууя гэсэн. Гэтэл Дашзэвгэ ирсэн. Тэгээд бид нар нэг шил архи уучихаад Дашзэвгэ яваад 17 цагийн үед буцаж ирсэн. Тэгээд 19 цагийн үед Тэмүүжин, Азаа нар ирсэн. Тэгээд би хэсэг унтаад 21 цагийн үед сэрсэн чинь эд нар дахиад нэг шил архи уучихсан сууж байна. Тэгээд Дашзэвгэ бид 2 бааранд орсон. Тэгээд бар руу явж байх замдаа Дашзэвгэ надад түрийвч, түлхүүрээ өгсөн. Тэгээд тооцоо хийхдээ надаас түрийвчээ авч тооцоогоо хийсэн. Тэгээд барнаас гараад байж байтал Дашзэвгэ над руу “түрийвч яагаад гаргаж өгөхгүй удаад байсан бэ?” гэж хэлээд нэг цохиж өшиглөсөн. Тэгээд намайг орхиод яваад өгсөн. Тэгээд би Бат-Ирээдүйгийн гэрт орж ирээд нүүр гараа угаачихаад унтаж байхад Дашзэвгэ үсдэж босгож ирээд зодчихоод унтаад өгсөн. Тэгээд Бат-Ирээдүй намайг “цэрэгт яваагүй бацааныг дэглэнэ” гэж хэлээд гал тогоонд сандлаар зодоод дараа нь дэвссэн. Тэгээд шөнийн 3 цагийн үед би хөл нүцгэн гараад зугтаасан чинь Тэмүүжин намайг зодуулахгүй гэж хэлж оруулж ирчихээд унтаад өгсөн чинь  Бат-Ирээдүй намайг том өрөөнд оруулаад хувцсаа тайл гээд гар руу хайчаар хатгасан. Би өмд цамцандаа цусаа арчсан. Тэгээд өглөөний 7 өнгөрч байхад гэр орон цэвэрлэ гэсэн. Тэгэхээр нь би аягыг нь угаасан. Тэгээд намайг гал асаа гэж хэлсэн. Тэгээд гал асааж чадахгүй байсан чинь  нэг хэсэг зодож байгаад унтаад өгөхөөр нь зугтаасан. Тэгээд ахындаа шууд явж очсон. Тэгээд толгой эргээд байхаар нь унтаад өгсөн. 14 цагийн үед сэрсэн чинь ах цагдаад хэлсэн байсан гэв.

4.Хохирогч А.Энхсамбуугийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”...Би 2016 оны 12 сарын 24-ний өдрийн 14 цагийн орчим Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд өөрийн найз Энхбатын хамт найзуудтайгаа уулзах гэж ирсэн. Ирээд бид хоёр “Дэлгэрэх” нэртэй зочид буудалд байрлаад тэндээ 2 сав 2.5 литрийн шар айраг ууж байсан бөгөөд би тухайн үед замдаа их ядарсан байсан учраас би унтаад өгсөн юм. Намайг унтсан хойно Энхбатын найз нар ирсэн гэсэн. Маргааш өглөө унтаж байх үед Бат-Ирээдүй гэх залуу ганцаараа ирсэн. Тэр залуутай би танилцаад удалгүй тэр буудлаас гараад Бат-Ирээдүйн гэр рүү бид 3 явсан. Тэдний гэрт очоод цай хоол идэх зуураа 1 сав 2.5 литрийн шар айраг хувааж ууцгаасны дараа Бат-Ирээдүйн найз Азаа түүний дараа Тэмүүжин тэрний дараа Дашзэвгэ гэх найзууд нь орж ирсэн. Дашзэвгийг би өмнө нь таньдаг байсан. Тэд нар ирээд 1 шил 0.75 литрийн “Улаанбаатар” гэх архи аваад хувааж ууцгаасан. Хэсэг ууж байгаад би арын өрөөнд ороод унтаж байх үед Бат-Ирээдүй намайг дуудаж сэрээгээд мөнгө асуухаар нь өөрт байсан 7000 төгрөгөө өгсөн. Тэгээд дахин унтаж байх үед намайг дахин сэрээсэн бөгөөд сэрээд харахад 0.75 литрийн нэг шил архи  байсан. Тэр архинаас тодорхой хэмжээгээр уутал би нилээн согтоод ирсэн. Гэхдээ өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан. Хэсэг байж байгаад оройны 22 цагийн орчимд Дашзэвгэ бид хоёр бааранд орохоор явсан. Бид хоёр “SS” гэх нэртэй бааранд ороод удаагүй байх үед Бат-Ирээдүй ирсэн. Бааранд орохоос өмнө Дашзэвгэ надад хэтэвчээ түр хадгалуулсан бөгөөд бааранд хэсэг байж байгаад гарахын өмнө Дашзэвгэ “Би хэтэвчээ яалаа” гэж асуухад нь би “чи түрүүн надад өгсөн шүү дээ” гэж хэлээд өгсөн. Дашзэвгэ тооцоогоо хийчихээд Бат-Ирээдүй бид 3 баарнаас гарсан. Тэгээд бид 3 Бат-Ирээдүйн гэр рүү явж байх үед Дашзэвгэ намайг хэтэвч хулгайлсан гэж хэлээд миний хамар хэсэг рүү цохиход би газар унасан. Намайг газар унасан хойно Дашзэвгэ миний толгой болон биеийн хэсэг рүү олон удаа өшиглөсөн. Тухайн үед миний ухаан санаа балартаад нэг сэргэтэл Бат-Ирээдүйн гэрт ирээд орон дээр нь хэвтэж байсан. Намайг хэвтэж байх үед Дашзэвгэ намайг татаж босгоод нүүр болон биеийн бусад хэсэг рүү олон удаа цохьсон. Тэр үед Бат-ирээдүй Дашзэвгийг болиулаад “би наадахтай чинь учраа олно” гэж хэлээд намайг гал тогооны өрөө рүү дагуулаад орсон. Тэр өрөөнд ороод  “чи муу их том юм билээ, пизда” гэх мэтээр доромжилж байгаад намайг хэд хэдэн удаа алгадаад унагаасан. Унасан хойно толгой болон биеийн хэсэг рүү олон удаа цохьсон. Мөн том модон сандлаар миний нуруу, толгой, ташаа хэсэг рүү хэд хэдэн удаа цохьсон. Яг хэдэн удаа цохьсон талаар мэдэхгүй байна. Тэр үед Дашзэвгэ унтаад өгсөн. Би хэсэг зодуулж байгаад том өрөө рүү нь зугатаад ортол Бат-Ирээдүй том шар хайч барьчихаад “чи муу яагаад зугатаагаад байна, зүгээр зогсож байгаад зодуулах уу, аль эсвэл би энүүгээр чам руу зоох уу гээд хайчаа над руу чичлээд байхаар нь  гараараа хамгаалтал гарын алганы хэсэг рүү зүсэгдээд орчихсон. Зүсэгдсэн хэсгээс цус гараад шалан дээр дустал Бат-Ирээдүй “наад цусаараа битгий гэр орон бузарлаад бай” гэж хэлээд толгой болон биеийн бусад хэсэг рүү цохиод байсан. Би “хайчаа тавьчихаа би зүгээр зогсож байгаад зодуулъя” гэж хэлэхэд Бат-Ирээдүй хоёр гарынхаа алгаар миний хоёр чих рүү алгадаад, аймхай хэсэг рүү цохиж газар унагаад байсан. Удалгүй Бат-Ирээдүй жижиг хайрцаг ухаж байгаад нэг урт нарийн төмөр гаргаж ирээд “чамайг зүгээр зогсож чадахгүй бол хатгана” гэж хэлээд айлгаж, сүрдүүлээд маш олон удаагийн давтамжтай зодсон. Мөн газар хэвтүүлээд сунайлгаад байсан. Миний дотоожноос бусад хувцасыг тайлуулаад “чамайг би бандидана” гэх мэтээр доромжлоод дотоожтой хэвээр гэрээс түлээний модонд гаргасан. Тэгж үргэлжилж байгаад 08 цагийн орчимд Бат-ирээдүй цаад өрөө рүүгээ ороод унтаад өгсөн. Тэр хойгуур нь би хувцасаа өмсөөд Шүдэнзний ард байх өвөөгийнхөө гэрт очсон. Удалгүй өөрийн биеэр цагдаагийн байгууллагад хандсан.... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/

5.Хохирогч А.Энхсамбуугийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн”...Би 2016 оны 12 сарын 26-ны өдөр маш их цочирдож балмагдсан байсан. Тийм учраас андуу ташаа ярьсан байж магадгүй. Баарнаас гарахын өмнө Дашзэвгийн хэтэвчийг би өгсөн юм. Тэгээд бид гурав баарнаас гараад явж байх үед Дашзэвгэ над руу уурлаад цохиж зодсон. Уг нь Дашзэдгэ бааранд орохын өмнө хэтэвч болон гэрийн түлхүүрээ надад хадгалуулсан юм ... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/

6.Гэрч Б.Тэмүүжингийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ий өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”....Би 2016 оны 12 сарын 25-ны өдөр 16 цагийн орчимд ажил дээрээ ажил үүргээ гүйцэтгэсэн. Оройн 21 цаг өнгөрч байхад манай бааранд Дашзэвгэ, Энхсамбуу нар согтуу орж ирсэн. Тэгээд тэр хоёр 0.5 литрийн шар айраг нэг нэгийг аваад ширээндээ суусан. Тэр хоёр сууж байхад Энхсамбуу гэнэт босч ирээд “би өнөөдөр хүн зодмоор байна” гээд орилж байгаад баарны тек рүү ирсэн. Тэр үед Дашзэвгэ ирээд Энхсамбуугийн нүүр рүү нэг удаа цохиод “чи одоо боль яах гээд байгаа юм” гэж хэлсний дараа Энхсамбуу хэсэг чимээгүй байж байгаад мөн л хүн өдөөд яваад байсан, гэхдээ хүн цохиж зодсон зүйл гаргаагүй. Тухайн үед Бат-Ирээдүй бааранд хүрч ирээд удалгүй Энхсамбуу, Дашзэвгэ хоёр гадуур хувцасаа өмсөөд баарнаас гарч харагдсан. Харин Бат-Ирээдүйг гарсан эсэх талаар бол хараагүй. Би ажлаа тараад 00 цаг өнгөрч байх үед Бат –Ирээдүйн гэрт очиход тэдний гэрт Энхсамбуу, Бат-Ирээдүй, Дашзэвгэ, Энхбат миний найз охин Азаа нар байсан. Энхсамбуу хойд талын орон дээр, Бат-Ирээдүй жижиг өрөөндөө унтаж байсан. Харин Дашзэвгэ, Энхбат, Азаа гурав унтаагүй 1 шил 0.5 литрийн архи болон 2.5 литрийн шар айраг ууж байсан. Тэгээд байж байх үед Дэшзэвгэ “наад лалар чинь зэвүүн пизда, миний гэрийн түлхүүрийг хулгайлсан байна лээ” гэж хэлээд Энхсамбууг босгож ирээд  нүүр рүү нь хэд хэдэн удаа гараараа биеийн бусад хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөөд толгой дээр нь дэвсээд зодоод байхаар нь Дашзэвгийг салгаад “одоо болио” гэхэд зодох гээд дайраад байсан. Тэгээд би Бат-Ирээдүйг сэрээх гээд очих үед цаашаа хараад унтаж байхаар нь нуруу хэсэг рүү нь зөөлөн өшиглөөд сэрээтэл Бат-Ирээдүй “өө муу лаларуудаа гэр оронд яагаад байнаа” гэж орилж босч ирэх үед Дашзэвгэ “наад муу лалар чинь миний гэрийн түлхүүр, түрийвч хулгайлсан байсан шүү дээ” гэж хэлээд орилоод байх үед Бат –Ирээдүй Дашзэвшийг хоёр удаа тонгорч унагасан. Тэр үед Энхсамбуугийн хамарнаас цус гарч байсан бөгөөд тоосны алчуураар хамрын цусаа дараад байж байхад нь Бат-Ирээдүй Энхсамбуу руу очоод “чи муу манай гэрийн алчуураар хамрынхаа цусыг арчдаг хэн бэ” гэж хэлээд Энхсамбуугийн нүүр хэсэг рүү 4-5 удаа алгадаад, нүүрээ хаагаад суусан байх үед нь нуруу хэсэг рүү нь жижиг модон сандлаар хоёр удаа цохьсон. Тэгээд зодоод байхаар нь салгатал Энхсамбуу тэдний гэрээс хөл нүцгэн гүйгээд гарсан. Би араас нь гүйгээд гэр рүү дагуулж оруулж ирсэн. Тэр үед Бат-Ирээдүй Энхсамбууг “наанаа яг одоо суу” гэж хэлээд занаад дайраад ганц нэг цохиод байсан. Би хэсэг хориод ядраад байхаар нь хорихоо болиод унтахаар хэвтсэн. Би хэвтээд сонсож байх үед Бат-Ирээдүй Энхсамбууг “чам шиг лаларыг би зүгээр байлгахгүй “ гэсэн утгатай зүйл яриад байсан. Би хэсэг сонсож хэвтэж байгаад унтаад өгсөн байсан. Маргааш өглөө босох үед Энхсамбуу алга байсан. Тэд нарын хэлснээр Бат-Ирээдүй Энхсамбуугийн гарыг “хайчаар зүссэн байна лээ” гэж байсан ... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/

7.Гэрч Б.Тэмүүжингийн 2017 оны 02 сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн”....... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 26 дугаар хуудас/

8.Гэрч П.Аззаяагийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”....Би 2016 оны 12 сарын 25-ны өдрийн 16 цагийн орчимд өөрийн найз Бат-Ирээдүйн гэрт очиход тэдний гэрт Энхсамбуу, Энхбат, Тогтох гэж охин 4-лээ дундаа нэг шил 0.75 литрийн архи тавьчихсан уугаад сууж байсан. Тэгээд би Бат-Ирээдүйн найзуудтай танилцаад сууж байх үед гаднаас Тэмүүжин орж ирээд удаагүй байх үед Энхсамбуу гэх залуу найз охин болох Тогтохтой  маргалдаад Тогтох гэртээ харилаа гээд гараад явсан. Мөн Тэмүүжин ажилдаа явсан. Түүний дараа Дашзэвгэ найз охин Дулмаатайгаа тэдний гэрт орж ирсэн. Дашзэвгэ орж ирээд удалгүй гадагш гарч 0.75 литрийн архи авч ирээд тэр архийг Дулмаа бид хоёроос бусад нь уусан. Тухайн архиа дуусах үед 22 цаг болж байсан. Дулмааг Алтанбулаг сум руу унаанд суулгачихаад Энхсамбууг Сэлэнгийн бааранд оруулж үзүүлнэ гэж Дашзэвгэ Энхсамбуу нар гараад явсан. Энхбат, Бат-Ирээдүй бид гурав үлдсэн. Тэд нар гарснаас хойш хэсэг хугацааны дараа Дашзэвгэ, Бат-Ирээдүй рүү утасдаад Энхсамбуу гэх залууг хүнтэй маргаад байна гэж хэлсэн юм шиг байна лээ. Бат-Ирээдүй тэд нарын араас гараад явсан. Шөнийн 00 цаг өнгөрч байх үед Бат-Ирээдүй, Дашзэвгэ, нар орж ирсэн бөгөөд тэд нарыг орж ирснээс хойш 15 минутын дараа Энхсамбуу нүүр нь хавдсан байдалтай орж ирээд шууд хойд талын өрөө рүү ороод унтаад өгсөн. Дашзэвгэ, Энхбат хоёр гадагшаа гараад 0.75 литрийн архи, нэг сав 2.5 литрийн шар айраг авч орж ирээд тэрийгээ хувааж ууж байх үед Бат-Ирээдүй тамхи асаагуур хүмүүсийн гадуур хувцасны халаасанд үзэж байгаад Энхсамбуугийн халааснаас шар өнгийн оосортой түлхүүр гаргаж ирээд “ энэ танай гэрийн түлхүүр биш” үү гэж хэлэх үед Дашзэвгэ “өө мөн байна шүү дээ” гэж хэлээд түлхүүрээ авсан. Тэгээд байж байх үед Бат-Ирээдүй унтаад өгсөн. Тэгээд сууж байх үед 02 цагийн орчим Тэмүүжин ирсэн. Тэр үед Дашзэвгэ, Энхбат хоёр гадагшаа тамхи татах гэж гарсан бөгөөд эргэж орж ирээд Дашзэвгэ унтаж байгаа Энхсамбууг босгоод том өрөөнд оруулаад ирсэн. Газар унагаад нүүр хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөх үед Тэмүүжин салгасан. Энхсамбуу Дашзэвгээс зугатаагаад Бат-Ирээдүйн орон дээр нь гарсан. Тэр үед Энхсамбуугийн хамарнаас цус гарсан байсан. Тэр үед Бат-Ирээдүй босчихсон “сая  намайг хэн өшиглөсөн бэ” гээд уурлаад зогсож байсан. Тэгээд Дашзэвгэ Энхсамбууг зодохыг болиулах гэж Бат-Ирээдүй Дашзэвгийг унагасан. Бат-Ирээдүй “за одоо больцгоо, хэлээрээ учраа олъё “ гэж хэлэх үед Дашзэвгэ “за за тэгвэл та хоёр учраа ол” гээд хэвтсэн санагдаж  байна. Энхсамбуу Бат-Ирээдүй хоёр гал тогооны өрөө рүү орсон бөгөөд Бат-Ирээдүй Энхсамбуугийн гэдэс рүү гараараа, нуруу хэсэг рүү нь сандлаар хоёр удаа цохих шиг харагдахаар нь “болиоч” гэж хэлтэл Бат-Ирээдүй Энхсамбуу өдрөөс хойш томроод ээжтэйгээ хэрүүл хийгээд байсан гэж хэлэхэд нь би хойд талын өрөө рүү ороод хэсэг хэвтэж байгаад унтсан. Гал тогооны өрөөнд тэд нарын дуу гараад байсан. Юуны талаар ярьсан болохыг сонсоогүй. Маргааш өглөө босоход Энхсамбуу явчихсан байсан. Бат-Ирээдүйн хэлж байгаагаар шөнөжингөө дэгэлж, гэрээ цэвэрлүүлсэн гэж байсан. Маргааш өглөө нь тэдний аяга тавгийг угаагаад цэвэрлэсэн байсан....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/

9.Гэрч П.Аззаяагийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”... Би тухайн үед Бат-Ирээдүйн гал тогооны өрөөнд хоол хийж байгаад Дашзэвгийн чангаар дуугарах чимээ гарах үед нь би том өрөө рүү орох үед Дашзэвгэ Энхсамбууг унагаагаад нүүр хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Би эргээд гал тогооны өрөө рүү орж хоолоо хутгаж байх үед Бат-Ирээдүйн дуу гарсан бөгөөд би эргээд том өрөө рүү ортол  Бат-Ирээдүй босоод зогчихсон “хэн намайг өшиглөсөн” гээд байж байсан. Тэр зуур Дашзэвгэ Энхсамбуу руу дайрах үед  Бат-Ирээдүй Дашзэвгийг 2 удаа тонгорч унагасан.  Тэр үед Энхсамбуугийн хамарнаас цус гарч байсан бөгөөд би алчуур аваад өгсөн. Тэгээд

Бат-Ирээдүй “за одоо больцгоо, ам хэлээрээ учраа олъё“ гэж хэлсний дараа Дашзэвгэ  унтахаар хэвсэн. Бат-Ирээдүй, Энхсамбуу, Энхбат нар гал тогооны өрөө рүү ороод хоорондоо юм ярьж байгаад бөгөөд Бат-Ирээдүй Энхсамбууг ганц хоёр удаа алгадаж, цээж хэсэг рүү нь гараараа цохьсон. Тухайн үед Энхсамбуу сандал дээр сууж байсан. Бат-Ирээдүй Энхсамбуугийн  нуруу хэсэг рүү нь модон сандлаар хоёр удаа цохих шиг харагдахаар нь би “болиоч” гэж хэлтэл тэд нар бүгдээрээ найзууд учраа олж байна чамд хамаагүй гэж хэлээд байсан. Тэгээд хойд талын өрөө рүү ороод унтахаар хэвтсэн. ...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/

10.Гэрч Т.Мөнхзаяагийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Би 2016 оны 12 сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Залуучуудын холбооны шинэ жилийн арга хэмжээнд оролцсон. Үйл ажиллагаа тарсны дараа бид нар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багт байрлах “SS” гэх нэртэй бааранд орж хэсэг бүжиглэж байгаад 21 цаг өнгөрч байх үед гарч би өөрийн гэртээ хариад хаалгаа онгойлгох гэтэл гэрийн түлхүүр алга болсон байсан. Тэгээд би гэрийн түлхүүрээ хайхаар “SS” баар руу очих үед миний эрэгтэй найз Дашзэвгэ нэг залуутай сууж байсан. Тэгээд би ширээнд нь суугаад юу хийж байгаа талаар ярилцаад гэрийн түлхүүрээ гээсэн талаараа хэлээд тэр орчмоор гэрийн түлхүүрээ хайсан боловч олдоогүй. Дашзэвгэтэй хамт явж байсан залууг Самбуу гэж байсан. Тухайн үед Дашзэвгэ мөн түлхүүрээ алга болгочихсон байсан. Бид хоёр хамт гэрийн түлхүүрүүдээ хайж байх үед Самбуу гэх залуу бааран дотор хүмүүс рүү орилоод хашгираад байхаар нь би “чи жаахан чимээгүй байгаад өгөөч” гэж хэлтэл тэр над руу хандаж “гичий, нохой, янхан” гэх мэтээр хараагаад байсан. Харин Дашзэвгэ Самбуу гэх залуу руу хандаж “чи муу яах гэж миний найзыг доромжлоод байгаа юм” гэж уурлах үед би болиулсан. Тэгээд удалгүй Дашзэвгэ халаасандаа өөрийн хэтэвчийг үзээд “алга болсон байна харсан уу” гэж Самбуу гэх залууд хэлэхэд Самбуу “энэ мөн үү“ гэж хэлээд гаргаад ирсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаад байсан. Бид нар бааранд байх үед Бат-Ирээдүй гэх найз нь хүрээд ирсэн байсан. Хэсэг байж байгаад Дашзэвгэ, Самбуу гэх залуу нар гадагш гарах үед Бат-Ирээдүй бид хоёр дагаад гарсан чинь тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад Энхсамбуугийн нүүр хэсэг рүү 2-3 цохих шиг харагдсан. Тэр үед Самбуу гэх залуу газар унахад нь хэд хэд өшиглөсөн. Яг хаашаа өшиглөснийг бол хараагүй. Бат-Ирээдүй бид хоёр тэр хоёрыг салгаад тэр 3 такси барих гэж явсан. Би тэндээсээ шууд гэртээ харьсан.  ...гэх мэдүүлэг

/ хавтаст хэргийн 30 дугаар хуудас/

11.Гэрч Д.Энхбатын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Тэр өдөр би найз Энхсамбуутай “Баясах” нэртэй буудал орж нэг том пиво хувааж ууж байтал найз Ирээдүй хоёр найзын хамт ирсэн. Ирээдүйтэй хамт ирсэн хоёр найзаа Алтанбагана, Давхараа гэж дуудаж байсан. Тэгээд бид 5 архи пиво хувааж уугаад шөнө 01 цагийн үед салцгаасан. Тэр үед Энхсамбуу бид хоёр будалдаа унтаад үлдсэн. Маргааш өглөө нь Ирээдүй шартсан байдалтай гэрээсээ ирлээ гэж хэлээд орж ирсэн. Тэгээд Энхсамбуу бид хоёрыг дагуулаад гэртээ очиж хоол, унд хийж өгсөн. Тухайн үед Ирээдүйг хоол хийж байх үед Энхсамбуу архи уумаар байна гэж хэлээд том савтай пиво авч бид 3 хувааж уусан.Тэр үед гаднаас Даашка ганцаараа ороод ирсэн. Тэр үед Энхсамбуу, Ирээдүй бид 3-ын ууж байсан пиво дуусчихсан байсан болохоор Даашка гараад 0.75 литрийн “Улаанбаатар” нэртэй архи аваад ирсэн. Тэгээд авчирсан архийг нь бид 4 хуваагаад ууж байтал гаднаас Тэмүүжин гэх залуу ганцаараа орж ирсэн. Тэмүүжинг орж ирэхэд бид нарын ууж байсан архи бараг дуусч байсан тул Ирээдүй дэлгүүр орж архи авахаар явсан. Удалгүй 0.5 литрийн “Сархад” нэртэй архи аваад орж ирсэн. Тэр архийг ууж байх үед би нилээн согтоод нойр хүрээд орон дээр хэвтсэн тэр үед Тэмүүжин, Ирээдүй, Энхсамбуу Даашка 4 бааранд оръё гэж ярихаар нь тухайн үед би “унтаад үлдлээ та хэд яв” гэж хэлээд үлдсэн. Тэгээд байж байтал шөнө 00 цаг өнгөрч байх үед гаднаас Ирээдүй, Даашка, Тэмүүжин нар орж ирээд намайг дуудаж сэрээгээд “архи ууя чамд мөнгө байна уу” гэж асуусан. Тэр үед би надад зардлын мөнгө байгаа гэхэд Даашка маргааш олоод өгье өгчих гэхээр нь 30.000 төгрөг өгсөн. Тэгээд Даашка хамт дэлгүүр оръё гээд 0.75 литрийн архи, том савтай нэг пиво нэг ундаа аваад буцаж ирсэн. Энэ үед би нөгөө 3-аас “Энхсамбуу хаачсан бэ” гэж асуухад Даашка надад хандан Энхсамбуу миний гэрийн түлхүүр, түрийвчийг хулгай хийсэн учраас би баарны гадна зодчихсон. Харин Энхсамбуу зугатаагаад явчихсан гэсэн. Тэгэхээр нь би утас руу нь залгатал холбогдох боломжгүй байсан. Тэгээд бид 4 авчирсан архи пивоо ууж байтал Энхсамбуу гаднаас нүүр ам нь хавдчихсан байдалтай орж ирээд орон дээр шууд хэвтээд өгсөн. Энэ үед би Энхсамбууг өмөөрч Ирээдүй болон Даашка хоёртой муудалцаад “та хоёр ингэж болохгүй найз нөхөд байж гэж хэлтэл Даашка надад хандаж “Энхсамбуу бааран дотор хүний халаас ухаад байсан” гэж хэлсэн. Энэ үед Даашка гэнэт уурлаад орон дээр хэвтэж байсан Энхсамбууг ална гээд чирч босгоод “хоёулаа зодолдоё” гээд нүүр рүү нь өшиглөсөн. Тэр үед Ирээдүй бид хоёр салгаад байж байтал хажуу талаас гэнэт Ирээдүй уурлаад Энхсамбуу руу дайраад гараараа алгадсан. Тэгэхээр нь дундуур нь орж болиулсан. Тэгтэл Ирээдүй Энхсамбууд хандаж “цэрэгт яваагүй хүүхдүүдэд юм сургана” гэж хэлээд Энхсамбуутай маргалдаад байсан. Тэр үед миний нойр хүрээд байсан болохоор би унтчихсан.....Маргааш өглөө сэртэл Энхсамбуу байхгүй байсан. Тэгэхээр нь “Энхсамбуу хаачсан бэ” гэж асуухад Ирээдүй надад хандаж “би шөнөшингөө Энхсамбууг дэглэж хоносон өглөөгүүр аяга угааж байхад нь би унтчихсан байна тэр хооронд зугатаасан байна” гэж хэлж байсан.....гэх мэдүүлэг

/ хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас /

12.Гэрч Д.Тогтохын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”...2016 оны 12 сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд байсан юм. Өдөр 15 цагийн орчим манай сургуулийн дээд дамжааны оюутан Энхсамбуу над руу утасдаад “хаана байна би Бат-ирээдүйн гэрт байна энд хүрээд ирээч” гэхээр нь би Бат-ирээдүйн гэрт очсон. Тэдний гэрт Ирээдүй, Энхсамбуу, Энхбат гэх залуучууд байсан. Би тэд нараас Энхсамбууг л таньдаг байсан. Тэд нар хоорондоо юм яриад сууж байсан. Удалгүй Дашзэвгэ, Тэмүүжин, Аззаяа гэх хүмүүс ирсэн. Би тэдний гэрийн хойд талын өрөөнд Энхсамбуугийн хамт юм яриад сууж байхад тэд нар нэг 0.75 литрийн архи ууж байсан. Тэр архинаас нь уугаагүй. Би тэнд хэсэг сууж байгаад 18 цаг болох гэж байх үед тэдний гэрээс гарч хамаатныхаа ахынх руу явсан. Би гэртээ харих гэсэн чинь Энхсамбуу явуулахгүй гээд над руу бага зэрэг уурласан бөгөөд би ямар нэг хэрүүл маргаан хийлгүй тэдний гэрээс гараад явсан.....” гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 35 дугаар хуудас/

13.Гэрч Д.Оюунтунгалагийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”...Манай бага хүү Дашзэвгэ 1-р сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд Тээврийн дээд сургуулийг төгсөөд 2016 оны Дархан-Ул аймгийн Төмөр замын депод ажиллаж байх үед энэ хэрэгт холбогдоод ажлаасаа түр чөлөө авсан байгаа ....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 36 дугаар хуудас/

14.Гэрч Б.Энхзаяагийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”....Тэр орой 22 цагийн орчим манай бааранд миний найз Дашзэвгэ нэг өндөр залуутай орж ирсэн. Тэр хоёр хүн нэг нэг шил 0.5 литрийн шар айраг захиалж ширээнд суусан. Тэр хоёр орж ирээд удаагүй байх үед нөгөө өндөр залуу нь бааранд үйлчлүүлж байсан хүмүүстэй маргалдаад баарны текний хажууд байсан Мөнхзаяа гэх охиныг “гичий, янхан” зэрэг үг хэлээр доромжлоод байсан. Манай баар хаах дөхөж байх үед тэр залуу ямар ч хамаагүй хүмүүсийг хэл амаар доромжлоод маргаад баарнаас гарахгүй байсан. Тэгээд удалгүй Бат-Ирээдүй гэх миний танил залуу ирж тэр өндөр залууг аваад гарсан. Тэр залуу бааранд хэн нэгнийг зодож цохисон зүйл байхгүй. Харин маргаад хэл амаар доромжлоод байсан....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 37 дугаар хуудас/

15.Гэрч А.Алтанхуягийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Тухайн өдрийн 22 цагийн орчимд манай бааранд Даашка гэх зүс таних залуу түүний найз гэж туранхай өндөр залуу орж ирсэн. Тэр хоёр хүний нэг нэг шил 0.5 литрийн шар айраг уусан байх. Даашкатай явсан туранхай өндөр залуу бааранд үйлчлүүлж байсан хүмүүсийг өдөж хоргоогоод байсан. Даакша тэр хоёр ирээд хэсэг сууж байх үед Бат-Ирээдүй гэх залуу тэр хоёр дээр нэмэгдэж ирсэн. Манай баар арай хаагаагүй байх үед тэр залууг гаргах гэхээр гарахгүй байхаар нь би “чи одоо яах гээд байгаа юм одоо гарч үз” гэж хэлтэл тэр залуу миний зүүн шанаа хэсэгт нэг удаа цохьсон юм. Тэр залуу болон Даашка, Ирээдүй нар манай баарнаас гарснаас хойш дахин орж ирээгүй....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 38 дугаар хуудас/

16.Гэрч П.Дуламхандын 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”....Би тухайн өдөр гэртээ байж байх үед найз Дашзэвгэ, Бат-Ирээдүй нар манай гэрт ирж намайг дагуулаад төмөр замын 30 айлд байх Дашзэвгийн найзын гэрт очсон бөгөөд Бат-Ирээдүй харих гэж явсан. Тэдний гэрт бид хоёр байж байгаад 17 цагийн орчимд тэр айлаасаа гарч Бат-Ирээдүйн гэр рүү явсан. Тэдний гэрт орох үед Бат-Ирээдүй, Аззаяа, Энхбат гэх хүмүүс байсан. Тэр үед тэднийх хоол хийж байсан бөгөөд хоолноос нь идсэн. Тухайн архинаас Аззаяа бид хоёроос бусад нь уусан. Тухайн архинаас уухаас өмнө Бат-Ирээдүй, Энхбат нар бага зэргийн согтолттой харин Энхсамбуу нилээн согтуу байсан. Энхсамбуу гэх залуу тухайн үед уйлаад гэрийнхэн рүүгээ утасдаад уурлаад байсан. Тэгж байх үед Аззаяа гэдэг охин гэнэт уурлаад гэртээ харилаа гээд гараад явсан. Ямар шатгааны улмаас уурласан талаар би мэдээгүй. Азаагийн араас Бат-Ирээдүй гарч яваад хэсэг байж байгаад дагуулаад ороод ирсэн. Бид нар хэсэг сууж байгаад орой болсон хойно би Алтанбулаг сум руу явна гээд гарах гэтэл Дашзэвгэ намайг авто машины зогсоол хүргэж өгнө гээд гарах гэтэл Энхсамбуу хамт хүргэж өгье гээд бид гурав тэдний гэрээс вокзалын тэнд очоод тэр хоёр бааранд орно гэж хэлээд явсан. Харин би Алтанбулаг сум руу унаанд суугаад явсан ...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/

12.Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №13 тоот:

1.А.Энхсамбуугийн биед зүүн чихний омогны дээд хэсэг шарх, тархи доргилт хамрын таславчийн хугарал, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, толгойн орой болон дагз, зүүн чих баруун зүүн хацар шанаа, зүүн бугалганд зөөлөн эдийн няцрал, баруун чихний ар хэсэгт цус хуралт, нурууны гол хэсэг, зүүн шуу сарвуунд зулгаралт, баруун ташаанд цус хуралт бүхий гэмтэл  тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ...гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/

12.Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №63 тоот “…

1. А.Энхсамбуугийн биед зүүн чихний омогны дээд хэсгийн шарх, хамрын таславчийн хугарал, баруун зүүн тнүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн чих баруун зүүн хацар шанаа, баруун чихний ар хэсэгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

2.А.Энхсамбуугийн биед үүссэн зүүн бугалганд зуулан эдийн няцрал, нурууны гол хэсэг, зүүн шуу сарвуунд зулгаралт, баруун ташаанд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

3. 1 дүгээр асуултанд асуусан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2 дугаар асуултанд асуусан гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй

4. 2017.01.02-ны өдөр гаргасан №13 дугаартай дүгнэлтэнд гаргасан гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй...гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/.

14.Шүүгдэгч  Ө.Дашзэвгийн 2017 оны 01 дүгээр сарын 03-нд сэжигтнээр өгсөн”....Би 2016 оны 12 сарын 25-ны өдөр 12 цагийн орчимд өөрийн найз Нямдоржийн гэрт ахаа хүлээгээд сууж байхад миний шинэхэн танил охин Тогтох “хаана байгаа юм бэ” гэхээр нь би найзынхаа гэрт байна” гэж хэлэхэд тэр охин “би Энхсамбуу гэх найз залуутайгаа болон танай найз Бат-Ирээдүй нартай байна, чи найз нь юм бол ирэхгүй юм уу” гэж хэлэхээр нь “за за би жаахан байж байгаад яваад очъё”  гэж хэлээд найзынхаасаа гараад “Дельфин” зочид буудал руу алхаж явах замдаа Тогтохтой утсаар холбогдоод ямар өрөөнд байгаа талаар нь асуухад “бид нар гараад явсан айлд байна” гэж хэлээд утасаа салгахаар нь би Бат-Ирээдүй рүү утсаар холбогдоод хаана байгаа талаар асуухад “бид нар манай гэрт байна” гэж хэлэхээр нь би Бат-Ирээдүйн гэрт такси аваад очиход Бат-Ирээдүй, Тогтох, Энхбат, Энхсамбуу нар 0.5 литрийн архи уугаад сууж байсан. Энхсамбуу найз нь ирчихлээ шүү дээ гээд архи аваад өг гэх утгатай юм ярихаар нь би 0.75 литрийн архи авсан. Тэр архийг хувааж ууж дуусгалгүй талаас арай дээгүүр үлдээгээд Бат-Ирээдүй бид хоёр миний найз охин руу Буурын гол руу явсан. Тэгээд манай найз охин болон Бат-Ирээдүй бид гурав Нямдорж гэх найзынх руу Төмөр замын байр руу явсан. Тэнд байж байгаад Бат-Ирээдүй “би гэртээ харилаа та хоёр араас ирээрэй гээд явсан. Оройн 17 цагийн үед найз охиноо дагуулаад Бат-Ирээдүйн гэрт очсон бөгөөд тэнд Энхсамбуу, Энхбат, Бат-Ирээдүй нар юм яриад сууж байсан. Тэгээд 21 цаг өнгөрөөгөөд манай найз охин Энхсамбуу бид 3 гараад би найз охиноо Алтанбулаг сум руу унаанд суулгаж явуулсан. Харин Энхсамбуу “Сэлэнгэ аймгийн бааранд орж үзмээр байна” гэхээр нь Энхсамбууг “SS” гэх нэртэй баар руу дагуулж ороод ширээнд суугаад нэг нэг 0.5 литрийн пиво захиалж уусан. Тухайн бааранд сууж байх үед Энхсамбуу над руу ирээд “найз нь хүнд зодуулчихлаа” гэж хэлээд нэг залууг заахаар нь би Энхсамбуутай уулзаад” чи найзаа яагаад хүний халаас ухаад найзынхаа нэр төрийг гутаагаад байгаа юм бэ” гэж хэлэх үед Энхсамбуу намайг заамдаж аваад “чи найзыгаа өмөөрч чадахгүй арчаагүй муу банди” гэж хэлээд байхаар нь Энхсамбугийн гарыг барьж байгаад түлхсэн чинь шалан дээр уначихсан. Тэгээд би Бат-Ирээдүй рүү холбогдоод “Энхсамбуу энд хүнд зодуулаад, хүний халаас ухаад байна, энэ нөхрийг ирж ав” гэж хэлээд Энхсамбуу руу очоод “найзынхаа түрийвчийг харсан уу” гэж хэлэхэд Энхсамбуу миний хэтэвчийг гаргаж ирээд өгөхөөр нь текэн дээр очоод тооцоогоо хийсэн. Тухайн үед би өөрийнхөө гэрийн түлхүүрийг халаасандаа үзтэл байхгүй байхаар нь Энхсамбуугаас түлхүүрээ асуухад “би мэдэхгүй пизда минь, чи намайг хулгайд хардах гээ юу” гээд уурлаад байсан. Тухайн үед миний эмэгтэй найз Мөнхзаяа таараад “найз нь гэрийн түлхүүрээ бааранд алга болгочихлоо” гэж хэлэхээр нь би найздаа хандаж” би ч гэсэн өөрийн гэрийн түлхүүрээ хаячихсан байна, хоёулаа баар хаахаар хамт түлхүүрээ хайя” гэж хэлээд баарны ая зогссон хойно тэр орчмоор хайсан боловч олоогүй. Тэр үед Бат-Ирээдүй ирсэн байсан. Тухайн үед Энхсамбуу миний найз Мөнхзаяаг “гичий, нохой, гэх мэтээр хараагаад байхаар нь би өмөөрөөд Энхсамбуу руу “чи уусан юмаа шингээж чадахгүй, арчаагүй муу пизда” гэж хэлтэл Энхсамбуу намайг заамдаад авахаар нь зөрүүлж заамдаад зодох гэтэл баарны ажилчид бид хоёрыг салгасан. Тэр баарнаас гараад хүнгүй газар очоод Энхсамбууг нэг удаа нүүр хэсэг рүү нь цохих үед хажуу тийшээ унах үед Бат-Ирээдүй боль гэж хэлээд бид хоёрыг салгах үед нь би Бат-Ирээдүйд хандаж “наадахаа хая хоёулаа явъя” гэж хэлэхэд Бат-Ирээдүй “үгүй ээ гадаа хүйтэн байгаа юм чинь хөлдөөд үхчихнэ” гэж хэлээд Энхсамбууг дагуулаад такси бариад явсан. Такси дотор явж байх үед Бат-Ирээдүйд найзынхаа гэрийн түлхүүрийг харсан уу, түрүүн Энхсамбуу миний хэтэвчийг авсан байсан” гэхэд Энхсамбуу ”мэдэхгүй ээ ямар түлхүүр байсан талаар би хараагүй” гэж хэлсэн. Тэгээд бид 3 Бат-Ирээдүйнд  ирэхэд тэнд Энхбат, Тэмүүжин, Азаа гэх охин байсан. Тухайн үед Энхсамбуу гадуур хувцасаа тайлаад орон дээр хэвтээд өгөхөөр нь би бааранд болсон явдлын талаар тэд нарт ярьж байхад хэн нэг нь гал асуусан бөгөөд Бат-Ирээдүй Энхсамбуугийн куртикний халааснаас гал хайх гэж ухах үедээ “энэ хэний түлхүүр вэ” гэж хэлээд шар өнгийн оосортой манай гэрийн иүлхүүрийг гаргаад ирсэн. Тэгэхээр нь би Энхсамбууг үсдэж босгоод “чи ямар их хүний юм авдаг юм бэ” гэж хэлээд хоёр удаа алгадтал “би мэдэхгүй мэдэхгүй” гээд байсан. Тэр үед Бат-Ирээдүй намайг болиулаад “за за би наад асуудлыг чинь шийдчихье”  гэж хэлээд Энхсамбууг номхон зогсоогоод алгадаад байж харагдсан. Харин би тэгээд унтаж амарсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй. Маргааш өдөр нь буюу 2016 оны 12 сарын 26-ны өдөр 13 цагийн орчим сэрэх үед Энхсамбуу байхгүй байсан. Харин Энхбат, Тэмүүжин, Азаа нар байсан. Тэд нар Бат-Ирээдүй өглөө болтол Энхсамбууг зодоод гэж байсан. Бат-Ирээдүйгээс Энхсамбуу хаана байгаа талаар асуухад “өглөө зугатаад алга болсон, найз нь өглөө болтол зодсон” гэж хэлсэн...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас/

15.Шүүгдэгч  Ө.Дашзэвгийн 2017 оны 02 дугаар сарын 07-нд сэжигтнээр дахин өгсөн”..../хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас/

16.Шүүгдэгч Ө.Дашзэвгийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр  яллагдагчаар өгсөн”..../хавтаст хэргийн  76 дугаар хуудас/

17.Шүүгдэгч Б.Бат-Ирээдүйн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр  сэжигтнээр өгсөн”....2016 оны 12 сарын 25-ны өдрийн 12 цагийн орчим “Дэлгэрэх” зочид буудал руу очоод Энхбат, түүний найз Энхсамбуу хоёрыг аваад гэртээ очиж цай, хоол хийж өгөөд нэг сав 2.5 литрийн шар айраг авч бид 3 хувааж ууж байх үед Тогтох гэх охин манай гэрт ирсэн. Тэгээд Энхсамбуу бид хоёр дэлгүүр орж нэг шил 0.5 литрийн Улаанбаатр архи авч уг архийг Тогтох гэх охиноос бусад нь ууж байх үед Дашзэвгэ гэх миний найз над руу утасдаад “хаана байна” гэхээр нь би “гэртээ байна Энхбат нартай байна” гэж хэлээд утасаа салгаад удаагүй Дашзэвгэ манай гэрт ганцаараа ирсэн. Дашзэвгэ нэг шил 0.75 литрийн архи авч ирсэн. Тэр архийг мөн адил ууж, ойр зуурын юм ярьж сууж байгаад Дашзэвгэ бид хоёр Дашзэвгийн найз охиныг авахаар гэр рүү нь очиж аваад Төмөр замын байрны тэнд Дашзэвгийн найзын гэрт нь оруулж өгчихөөд би гэртээ харьсан. Манай гэрт Энхбат, Тогтох, Энхсамбуу нар хоорондоо юм яриад сууж байсан. Удалгүй Тогтох гэж охины утас нь дуугараад гэрээс нь дуудсан гээд гараад явсан. Орой харанхуй болох үед Дашзэвгэ найз охинтойгоо хамт ирсэн. Бид нар юм ярьж сууж байх үед 21 цагийн орчим Дашзэвгэ, Энхсамбуу, Дашзэвгийн найз охин нар бааранд орно гээд манайхаас гараад явсан. Тэр гурав яваад цаг гаран өнгөрсний дараа Дашзэвгэ над руу утасдаад “хаана байна , Энхсамбуу хүмүүсийн гадуур хувцасны халаас ухаад хүмүүстэй маргаад байна ирж аваадхаач” гэхээр нь би гэрээсээ алхсаар “SS” нэртэй бааранд очсон. Тэнд очих үед Энхсамбуу нилээн согтчихсон, Дашзэвгэ дунд зэргийн согтуу өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан. Тэгээд тэр хоёрыг баарнаас дагуулаад яюж байх үед Дашзэвгэ гэрийн түлхүүр алга болсон гэхээр нь тэр хоёрыг үлдээгээд би баар руу ороод түлхүүрийг нь хайсан боловч олоогүй. Тэгээд би эргээд гараад иртэл Дашзэвгэ Энхсамбууг гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохих үед Энхсамбуу доошоогоо суухад Дашзэвгэ Энхсамбуг үсдээд, толгой хэсэг рүү нь хоёр удаа өшиглөх үед би тэр хоёрыг салгасан. Тэр хоёрыг салгах үед Дашзэвгэ “миний түрийвч яахаараа чамд байдаг юм” гээд Энхсамбуу руу уурлаад байсан. Тэгээд тэр хоёрыг аваад Чулуутаас такси аваад харьсан. Гэрт Азаа, Энхбат, Тэмүүжин гэх хүмүүс байсан. Тэгээд бид нар нэг шил 0.75 литрийн архи нэг сав 2.5 литрийн пиво уусан. Тэр архи пивийг Тэмүүжин, Азаа хоёроос бусад нь уусан. Тэгээд бид нар амрах гэж байх үед тэнд байсан хүмүүсээс гал асуусан боловч олдохгүй байхаар нь би өлгүүр дээр байсан хувцаснуудын халаасыг ухаж гал хайж байх үед Энхсамбуугийн халааснаас нэг шар, хүрэн гэртэй түлрүүр гараад ирэх үед нь би “энэ хэний түлхүүр вэ” гэж асуухад Дашзэвгэ “миний гэрийн түлхүүр байна, Энхсамбууг миний түлхүүрийг авсан бол гаргаж өгдөггүй юм уу” гэж Энхсамбуу руу уурлаад Энхсамбууг үсдээд босгоод ирсэн. Тухайн үед би тэр хоёрыг салгаад Дашзэвгийг унт гэж хэлээд хэвтүүлээд, Энхсамбууг унт гэхэд унтахгүй дахин ууна гэсэн юм ярьж байгаад хэвтсэн ба хэсэг унтаж байх үед миний нуруу руу нэг нь өшиглөсөн бөгөөд би босч ирээд уурлаад хартал Дашзэвгэ намайг өшиглөсөн байхаар нь Дашзэвгийг би тонгорч унагаад алгадсан. Тэгээд мөн адил Энхсамбуу, Энхбат нарыг алгадаж, Тэмүүжинг түлхэж унагаад унтаж амармаар байна гээд уурлахад Энхбат, Дашзэвгэ, Тэмүүжин нар унтахаар хэвтсэн. Харин Энхсамбуу унтахгүй, “чи яах гээд байгаа юм би эр хүн шүү” гэж агсраад байхаар нь би “чи эр хүн шиг байж чадах уу” гэж хэлэхэд чи тэгээд яах гээд байгаа юм, гэхээр нь би Энхсамбуугийн нүүр баруун шанаа хэсэг рүү нь хоёр удаа цохьсон. Мөн аймхай хэсэг рүү нь нэг удаа цохих үед миний урд сөхрөөд суухаар нь нуруу хэсэг рүү нь модон цагаан сандлаар хоёр удаа цохьсон. Тэгээд би Энхсамбууг том өрөө рүү оруулаад унт гэж хэлэх үед Энхсамбуу миний өмнөөс хэрүүл хийгээд байхаар нь жижиг шар өнгийн хайчаар Энхсамбуугийн баруун гарын алгыг зүсэх үед Энхсамбуу уйлахаар нь “чи иймхэн байж битгий надтай юм ярь” гэж хэлэх үед Энхсамбуу манай гэрт орилж хашгираад намайг “пизда” гэх мэтийн хараалын үг хэлээд байхаар нь би ханын пийшин дээрээс хөрөө илэрдэг хуурай аваад “чи унтахуу унтахгүй бол чиний гуяны чинь хэсэгт зоож үзүүлэх үү” гэж хэлэхэд Энхсамбуу “одоо больё оо хөгшөөн” гэж хэлэх үед нь би барьсан хуурайгаа байсан байранд нь хураасан. Тэгээд бид хоёр манай гэрийн гал тогооны өрөөнд нэг нэг тахи татчихаад би ”чи гал түлээд аяга угаа” гэж хэлэхэд цаашаа харчихаад “би нээрээ Сэлэнгэд ирчихээд хачин пиздаад дээрэлхүүлэх гэж” амандаа бувтнаад байхаар нь миний уур хүрээд Энхсамбуугийн хувцасыг дотоожоос бусдыг нь тайлуулаад галын түлээний модонд амбаар руу гаргасан. Тэгээд би нэг тамхи татчихаад унтаж амрахаар хэвтсэн бөгөөд нэг сэрсэн үдийн 12 цаг өнгөрч байсан. Манай гэрт Энхсамбуугаас бусад нь байсан. Энхсамбуу хаашаа явсан талаар асуухад тодорхой зүйл ярихгүй байсан...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн  66-67 дугаар хуудас/

18.Шүүгдэгч Б.Бат-ирээдүйн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр дахин сэжигтнээр өгсөн”..../хавтаст хэргийн  68 дугаар хуудас/

19.Шүүгдэгч Б.Бат-Ирээдүйн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр  яллагдагчаар”..../хавтаст хэргийн  71-73 дугаар хуудас/ тус тус байцааж авсан тэмдэглэлүүд.

20.Шүүгдэгч Б.Бат-Ирээдүйн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 89 дүгээр хуудас/

21.Шүүгдэгч Ө.Дашзэвгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 90 дүгээр хуудас/

22.Шүүгдэгч Б.Бат-Ирээдүй, Ө.Дашзэвгэ нарын захиргааны шийтгэл хүлээсэн болон эрүүлжүүлэгдсэн эсэхийг шалгах хуудас, захиргааны арга хэмжээ авагдсан жагсаалтын хавсралт /хавтаст хэргийн 102-107 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан

нотлох баримтуудыг дүгнэн үзвэл:

 

 Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Өнөрсайханы Дашзэвгийг 2016 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3-р баг 1-р хэсэг 46 тоотод оршин суух энэ хэрэгт шүүгдэж байгаа Б.Бат-Ирээдүйн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэргийн хохирогч А.Энхсамбуугийн эрх чөлөөнд халдаж, үл ялих зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж,  догшин авирлаж танхайран бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан “Догшин авирлаж танхайрах“  гэмт хэрэгт, шүүгдэгч Батдэлгэрийн Бат-Ирээдүйг дээрх хаяганд байх өөрийнхөө гэрт, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.Энхсамбуугийн эрх чөлөөнд үл ялих зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг зөрчиж, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл буюу сандлаар зодож танхайрах гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. 

            Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн хэлэлцлээ.      Үүнд: Хохирогч А.Энхсамбуугийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд  хохирогчоор өгсөн мэдүүлгүүд, /хавтаст хэргийн 20-21, 22-23 дугаар хуудас/, гэрч, Б.Тэмүүжин /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/, П.Аззаяа /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/, Т.Мөнхзаяа /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/, Б.Энхбат /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/, Д.Тогтох /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/, Б.Энхзаяа /хавтаст хэргийн 37 дугаар хуупдас/, А.Алтанхуяг /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/, нарын мэдүүлгүүд, шинжээч эмчийн гаргасан дүгнэлт /хавтаст хэргийн 43,49 дүгээр хуудас/  зэрэг болно.

            Шүүх дээрх нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ө.Дашзэвгэ, Б.Бат-Ирээдүй нарыг 2016 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3-р баг 1-р хэсэг 46 тоотод оршин суух энэ хэрэгт шүүгдэж байгаа Б.Бат-Ирээдүйн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэргийн хохирогч А.Энхсамбуугийн эрх чөлөөнд халдаж, үл ялих зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж,  догшин авирлаж танхайран бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан “Догшин авирлаж танхайрах“  гэмт хэрэгт, шүүгдэгч Батдэлгэрийн Бат-Ирээдүйг дээрх хаяганд байх өөрийнхөө гэрт, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.Энхсамбуугийн эрх чөлөөнд үл ялих зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг зөрчиж, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл буюу сандлаар зодож танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

            Учир нь: Хохирогч А.Энхсамбуу Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ирээд шүүгдэгч Ө.Дашзэвгэ, Б.Бат-Ирээдүй нартай хамт архи ууж согтуурсан үедээ Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутагт байрлах “SS” баар цэнгээний газар элдэв бусын зан авир гарган хоорондоо  хэрүүл маргаан үүсгэсэн нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.

             Гэвч энэ хэрүүл маргаан дууссаны дараа буюу шүүгдэгч Б.Бат-Ирээдүйгийн гэрт очсны дараа Ө.Дашзэвгэ нь “гэрийн түлхүүр авч нуусан” гэсэн үл ялих зүйлээр шалтаглан А.Энхсамбуугийн эрх чөлөөнд халдаж, зүүн чихний омогны дээд хэсгийн шарх, хамрын таславчийн хугарал, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн чих, баруун зүүн хацар шанаа, баруун чихний ар хэсэгт цус хуралт бүхий гэмтлүүд  үүсгэн “Догшин авирлаж танхайрах” гэмт хэрэг, шүүгдэгч Б.Бат-Ирээдүй нь “унтаж байхад өшиглөж сэрээлээ, өдрөөс хойш гэр орныг минь доромжиллоо” гэсэн шалтгаанаар А.Энхсамбууг гал тогооныхоо өрөөнд дагуулан орж, нуруу орчимд нь сандлаар цохиж улмаар гараараа цохих зэргээр эрх чөлөөнд нь халдаж, зүүн чихний омогны дээд хэсгийн шарх, хамрын таславчийн хугарал, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн чих, баруун зүүн хацар шанаа, баруун чихний ар хэсэгт цус хуралт бүхий гэмтлүүд үүсгэн “Зэвсэг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

              Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч “Уг хэрүүл зодооныг хувийн таарамжгүй харьцааны улмаас үүссэн, хүний эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг”–т хамаарна гэж мэтгэлцэж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

              Учир нь: Хохирогч А.Энхсамбуугийн эрх, эрх чөлөөнд үл ялих зүйлээр шалтаглан халдаж, түүний халдашгүй, чөлөөтэй байх, амрах зэрэг эрхийг хязгаарлаж хувцсыг нь тайлуулах, өмсүүлэхгүй байх, суниалгах, аяга таваг угаалгах, гаргаж явуулахгүй байх зэргээр эрхийг удтал хязгаарласан үйлдлийг шүүгдэгч Б.Бат-Ирээдүй гаргасан болох нь хохирогч гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.

              Мөн шүүгдэгч Ө.Дашзэвгэ нь хохирогч түүний түрийвчийг авсан үйлдэл тухайн өдрийн 22 цагийн орчимд болсон, мөн гэрийн түлхүүр түүний халааснаас 00 цагийн орчимд гарсныг мэдсэн боловч шөнийн 02 цагийн үед дээрх шалтгаануудаар унтаж амарч байсан хохирогч А.Энхсамбууг үсдэж босгож ирүүлэн цохиж зодсон явдал хавтаст хэрэгт авагдсан хохирогч гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.

              Иймд тэднийг үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийн дээрх эрх эрх чөлөөнд халдсан гэж шүүх үзэж байна.

              Өөрөөр хэлбэл хохирогч А.Энхсамбуу нь бааранд элдэв бусын ааш авир гаргаж, найз нөхөд болох Ө.Дашзэвгэ, Б.Бат-Ирээдүй нарыг эвгүй байдалд оруулсан боловч баарны гадаа Ө.Дашзэвгэтэй зодолдсон, Б.Бат-Ирээдүй нь уг зодооныг зогсоосноор хувийн таарамжгүй харьцааны улмаас үүссэн хэрүүл маргаан дууссан байна.

              Иймээс шүүгдэгч нарыг үл ялих зүйлээр шалтаглан танхайн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууртай гэж тооцсон бөгөөд танхайрах гэмт хэргийн өөр нэг шинж байдал бол гэнэт үүссэн шинжтэй, урьдчилан төлөвлөөгүй, эмх замбараагүй байдгаараа хувийн таарамжгүй харьцааны улмаас үүссэн маргаанаас ялгагддаг юм.  

              Гэмт хэргийн улмаас хохирогч А.Энхсамбуу нь эрүүл мэндэд учирсан гэм хорын зардалд 515.000 төгрөг нэхэмжилсэн баримт шүүхэд ирүүлсэн боловч шүүгдэгч нараас 600.000 төгрөг хүлээлгэн өгсөн болох нь мөнгө хүлээлцсэн баримтаар нотлогджээ.

              Иймд эрүүл мэндэд учирсан гэм хорыг зохих ёсоор арилгасан гэж үзнэ. Учир нь: Хохирогч, түүний өмгөөлөгч нараас цаашид дахин нарийвчилсан үзлэг шинжилгээнд явах шаардлагатай тул тухайн үед гарсан зардлыг шүүхээс нэхэмжлэх зардлыг нээлттэй үлдээнэ үү гэсэн хүсэлт тавьж байгааг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т заасны дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй  үлдээх нь зүйтэй гэж үзлээ.  

               Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан модон сандал 1 ширхэг, урт хавтгай хуурай 1 ширхэг, урт бөөрөнхий хуурай 1 ширхэгийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгалд оруулахаар тогтов.

              Дээрх нөхцөл байдалд үндэслэн шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 55 дугаар зүйлийн 55.1.3-т заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн, 55 дугаар зүйлийн 55.1.5-д заасан хохирогчийн хууль бус үйлдэл гэмт хэрэг гарсан зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзлээ.

               Мөн шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.2-т заасан нөхцөл байдлуудыг харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялнаас хөнгөрүүлж хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

               Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан шүүгдэгч Б.Бат-Ирээдүйн хувийн байдал, ар гэрийн байдал, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн жирийн дэглэмд эдлүүлэхээр тогтоов.

                Мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ө.Дашзэвгэд оногдуулах ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

                Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, битүүлжилсэн эд хөрөнгөгүй, эрх хязгаарласан арга хэмжээ авагдаагүй болохыг дурьдах нь зүйтэй. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Эрхий мэргэн овогт Өнөрсайханы Дашзэвгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д -т заасан “Догшин авирлаж танхайрах” гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Боржигон овогт Батдэлгэрийн Бат-Ирээдүйг мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т “Зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрах” гэмт хэрэгт тус тус  гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан   мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар Эрхий мэргэн овогт Өнөрсайханы Дашзэвгэд 01 /нэг/ жил, 06 /зургаа/ сарын, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар Боржигон овогт Батдэлгэрийн Бат-Ирээдүйд 03 /гурав/ жил 05 /тав/ сарын хорих ял тус тус шийтгэсүгэй.    

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Ө.Дашзэвгэд оногдуулсан 01 /нэг/ жил, 06 /зургаа/ сарын хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Бат-Ирээдүйд оногдуулсан 03 /гурав/, 05 /тав/ сарын хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан модон сандал 1 ширхэг, урт хавтгай хуурай 1 ширхэг, урт бөөрөнхий хуурай 1 ширхэгийг тус тус  шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5.Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эрх хязгаарласан арга хэмжээ авагдаагүй болохыг  тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т заасны дагуу хохирогч А.Энхсамбуугийн энэ гэмт хэргийн улмаас цаашид эмчлүүлэхтэй холбогдож гарсан зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй  үлдээсүгэй.        

7. Шүүгдэгч Ө.Дашзэвгэ, Б.Бат-Ирээдүй  нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгсөн таслан сэргийлэх арга  хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг  дурьдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгч болон хохирогч, түүний өмгөөлөгчид  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  тогтоолын хувийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-д зааснаар дээрхи хугацаанд гомдол, эсэргүүцэл гараагүй бол шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохыг дурьдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ                              Б.ЭРДЭНЭХИШИГ

                                         ШҮҮГЧИД                             С.НОЛХООСҮРЭН

                                                                                       Б.НАЦАГДОРЖ