Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
Хэргийн индекс | 104/2021/00073/И |
Дугаар | 104/ШШ2022/00274 |
Огноо | 2022-05-13 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 104/ШШ2022/00274
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******,******* тоотод оршин суух,*******
Хариуцагч: *******,,,
Хариуцагч: *******,,,,-д холбогдох
Ж*******гийн Э*******г Б ХХК-ийн ирхэг хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 сарын 27 өдөр хүлээн авч, 2021 оны 02 сарын 03 өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ж.Э*******гийн хууль ёсны төлөөлөгч А.Ж*******,
Хариуцагч Б ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,
Хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.,
Нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: А.Ж******* миний бие охин Ж.Э*******гийн нэр дээр 2 7 дугаар сарын 02-ны өдөр ХХК-д данс нээлгэсэн. 2 7 дугаар сарын 10-ны өдөр ирхэг хувьцаа, 2 7 дугаар сарын 30-ны өдөр 1 ширхэг хувьцааг тус тус нийт 110800 орчим төгрөгөөр худалдаж авсан. Хувьцаа хууль ёсны болсон. Б ХХК нь 2 4 дүгээр сард хувьцаа эзэмшигчдийн хурлаар хаалттай болсон. Гэтэл яагаад Ж.Э******* гэх хүүхэд 2 7 дугаар сард хувьцаа авсан гэсэн тайлбар хэлдэг. Компанийн тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар компаниа өөрчилсөн байх. Энэ тал дээр маргахгүй байгаа.
Гол маргаан нь манай хүүхдийн данс руу 67000 төгрөг хийгээд яагаад хувьцаагаа авчхав. Санхүүгийн зохицуулах хорооны дугаар тогтоолын 3 дугаар заалтад хувьцаа эзэмшигчээр үлдэх боломжтой байсан. Хүсэлтээ шуудангаар явуулсан. Манай талын зүгээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Санхүүгийн зохицуулах хороонд хандсан. Энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэл хүртэл байгаа. Б ХХК нь 2 4 дүгээр сард хувьцаа эзэмшигчдийн хурлаар хаалттай болсон гэдэг. Үүнийг Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх тодруулах ёстой гэсний дагуу манай тал хүсэлтээ өгөөд тодруулсан. дугаар тогтоол гарахаас өмнө энэ хувьцаа чөлөөтэй арилжаалагдаж байсан. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв нь мөнгө хүсэх өргөдөл, хэзээ данс нээсэн талаарх баримтаа явуулсан. ХХК нь ямар нэгэн дотоод мэдээлэл ашиглаагүй. Энэ нь хууль ёсны явагдсан гэдгээ албан тоотдоо тусгасан. Мөн Ж.Э*******гийн хувьцааны талаарх баримтуудыг хавсаргасан.
дугаар тогтоолын 3-т дансанд орсон мөнгийг гаргасан учраас дахин хувьцаа эзэмшигчээр бүртгэх боломжгүй гэсэн тайлбарыг хэлдэг. Ногдол ашгийн мөнгийг Ногдол хувийн мөнгө гэж андуурч гаргасан үйлдлийг тогтоолгохоорБ ХК-г хамтран хариуцагчаар татсан. А.Ж******* Ж.Э*******гийн нэр дээр маш олон хувьцаа авдаг. Гэхдээ үүнийгээ зарж борлуулах сонирхолгүй. Дансанд орсон мөнгөө байршуулсан. Мөнгө хүсэх өргөдөл дээр А.Ж******* гарын үсэг зурсан. Гэхдээ бөглөөгүй гэдгийг өмнөх шүүх хурал дээр баталдаг. Б ХК нь зөвхөн мөнгө хүсэх өргөдлийг дамжуулж өгсөн. Хууль зөрчөөгүй гэсэн тайлбарыг өгдөг. Тухайн үед ажиллаж байсан гэх брокер эмэгтэй таны дансанд мөнгө байна. Та авах уу гэхэд нь би ногдол ашгаа л авна гэж хэлсэн. Би өмнө нь гарын үсэг зурчихсан байсан маягтыг бөглөсөн. 67,000 төгрөгийг манай тал бага гэж үзэж байна. Учир нь анх 110,000 төгрөгөөр хувьцаа авсан. Б ХХК ХХК-аар үнэлгээ хийлгэж, холбогдох материалыг хавсаргасан байсан. Үүн дээр манай тал маргаагүй. Гол нь Б ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр үлдэх эрхээ хэрэгжүүлмээр байна гэв.
2.Хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б ХХК хэлбэрээ өөрчилсөн нь хууль ёсны дагуу явагдсан гэдэг дээр маргаагүй гэж ойлголоо. Маргааны гол зүйл нь ирхэг хувьцааны хууль ёсны эзэмшигчээр Ж.Э*******г тогтоолгох. Манай талын зүгээс Ж.Э*******г хувьцаа эзэмшигчээр тогтоох боломжгүй. Бүх зүйл хуулийн дагуу явагдсан. ХК, ХХК болоход хэчнээн хувьцаа эзэмшигч байна тэр тоо, баримт, бүх зүйлийг 2 3 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар гаргуулж авсан. Хувьцаат компанийн эрх бүхий дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал. Үүгээр тасалбар болгоод үйл ажиллагааг явуулсан. Тасалбар болгох үеэр Ж.Э******* манай хувьцаа эзэмшигчээр байхгүй байсан.
Ж.Э******* сүүлд хувьцаа эзэмшигчээр орж ирсэн байсан. Энэ нь төрийн өмчит компанийн буруутай үйл ажиллагаанаас болсон. Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэр байдаг. ХХК болох шийдвэр гарсантай холбогдуулан өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн авахыг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй хувьцаа эзэмшигч түүнд ногдох ногдол хувийн мөнгөн хөрөнгийг авалгүйгээр ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр үлдэх хүсэлтийг хэдийд ч гаргаж болохыг дурдсугай гэсний дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос өргөдөл явуулсан. Хугацаа явчихсан, мөнгөө тодорхой хэмжээгээр авчхаад буцаадаг хуулийн заалт байхгүй. Манайх нэхэмжлэгч талын эрхийг хөндөөгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах, эвлэрэх боломжгүй. Нэхэмжлэгч энэ процессыг надаас илүү мэддэг, мэргэжлийн хүн. Компанийн гаргасан шийдвэрийг хэн ч өөрчлөх эрхгүй. Би хувьцааны талаар сайн мэдэхгүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
3.Хариуцагч Б ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Харилцагч Ж.Э******* нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн төвлөрсөн хадгаламж данс нээх, мөнгөн хөрөнгө үнэт цаасыг хадгалах, төлбөр тооцоог гүйцэтгэх зорилгоор харилцагч төвлөрсөн хадгаламжид данс нээх гэрээг Б ХК-тай 2011 онд байгуулсан. Гэрээний хүрээнд харилцан эрх эдэлж, үүрэг хүлээдэг. Харилцагчийн гүйлгээг цаг тухайд нь түргэн шуурхай гүйцэтгэх, харилцагч дансны гүйлгээг шалгаж, өөрийн гарын үсгээр баталгаажсан баримтаар гүйлгээг гүйцэтгүүлэх үүрэгтэй. Ж*******д манай брокер гэх хүн үйлчилсэн. Анхан шатны баримт бичиг буюу мөнгө хүсэх өргөдөл дээр Ж*******гийн гарын үсэг байсан. Харилцагчтай утсаар яриад зөвшөөрсний үндсэн дээр үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү очиж гүйлгээг хийлгэсэн. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ногдол ашиг, ногдол хувь гэдгийг ялгахгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4.Нэхэмжлэгч талаас А.Ж*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 14 өдрийн дугаар шүүгчийн захирамж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2020 оны дугаартай албан бичиг, Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны дугаартай албан бичиг, Төвлөрсөн хадгаламжийн төвөөс мөнгө хүссэн өргөдлийн хуулбар /нотлох баримтын шаардлага хангаагүй/, цахим шуудангийн хуулбарууд /нотлох баримтын шаардлага хангаагүй/, Н., А.Ж*******гийн өргөдлийн хуулбарууд /нотлох баримтын шаардлага хангаагүй/, Ж.Э*******гийн төрсний гэрчилгээний хуулбар, Санхүүгийн зохицуулах хорооны дугаартай тогтоолын хуулбар зэргийг /хэргийн 1-р ХХ-ийн 7-19, 46-47, 79-80-р хуудас/, хариуцагч Б ХХК-аас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэлийн хуулбар /нотлох баримтын шаардлага хангаагүй/, Өдрийн сонины хуулбар /нотлох баримтын шаардлага хангаагүй/, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн дугаартай албан бичгийн хуулбар, Үнэт цаас эзэмшигчийн хураангуй судалгаан хуулбар, ногдол хувийн мэдэгдлийн хуулбар, Б ХХК-д үлдэх хувьцаа эзэмшигчдийн жагсаалтын хуулбар, Б ХХК-ийн дугаартай ХХК-аар зуучлуулан хувьцааны төлбөр гүйцэтгэх гэрээний хуулбар, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн дугаартай албан бичгийн хуулбар, Б ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн дугаар хурлын тогтоолын хуулбар, Б ХК-ийн хэлбэрийг өөрчлөн байгуулсантай холбогдон хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлэх журмын хуулбар, Б ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2 ээлжит хурлын тэмдэглэлийн хуулбар, Б хувьцаат компанийн хэлбэрийг өөрчилж Б хязгаарлагдмал хариуцлагатай компани болгох төслийн хуулбар, Б ХК-ийн 2 4 сарын 24 өдрийн 08/2018, дугаартай албан бичгийн хуулбар, Санхүүгийн зохицуулах хорооны 2 6 сарын 04 өдрийн 9/2582 дугаартай албан бичгийн хуулбар, Б ХК-ийн 2 3 сарын 12 өдрийн 05/2018 дугаартай албан бичиг, итгэмжлэл зэргийг /1-р хх-ийн 24-25, 34-44, 53-68, 76-78, 3-р хх-н 15-р хуудас/, хариуцагч Б ХК-аас итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн дугаартай албан бичиг, Ж.Э*******гийн төвлөрсөн хадгаламжийн данснаас мөнгө хүссэн өргөдлийн хуулбар, итгэмжлэл зэргийг хэрэгт баримтаар ирүүлжээ. /1-р хх-ийн 96-97, 104-105, 3-р хх-н 20-р хуудас/
5.Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн дугаартай албан бичиг, Ж.Э*******гийн тоот дансны дэлгэрэнгүй хуулгыг өдрөөс өдөр хүртэлх байдлаар, Ард ХХК, хариуцагч Б ХК-ийн төвлөрсөн хадгаламжид данс нээлгэсэн гэрээний дэлгэрэнгүй хуулбар, Санхүүгийн зохицуулах хорооны дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан баримтууд, Монголын хөрөнгийн биржийн дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан баримт, Санхүүгийн зохицуулах хорооны дугаартай албан бичиг, ХХК-ийн дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан баримт, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн 2 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан баримт, 2 дугаартай албан бичиг зэргийг хэрэгт баримтаар бүрдүүлсэн, мөн үзлэг хийх ажиллагааг хийж гүйцэтгэжээ. /2-р хх-ийн 2-35, 36-186-р хуудас, 3-р хх-ийн 29-30, 33, 35-40, -54, 56, 64-71-р хуудас/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч тал хариуцагч Б ХХК-д холбогдуулан охин Ж.Э*******г Б ХХК-н хувьцааны эзэмшигчээр тогтоолгох, хариуцагч Б ХК-д холбогдуулан ногдол ашгийн мөнгийг ногдол хувийн мөнгө гэж андуурч гүйлгээ хийлгэсэн үйлдлийг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Хариуцагч Б ХХК-с Ж.Э*******гийн хувьцаанд оногдох ногдол хувийг мөнгөн хэлбэрээр хүлээн авсан тул Б ХХК-н хувьцаа эзэмшигчээр үлдэх боломжгүй гэж, хариуцагч Б ХК-с А.Ж*******гийн өгсөн зааврын дагуу ногдол хувийн мөнгийг олгох ажиллагааг хийсэн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж тус тус маргаж байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч тал Компанийн хэлбэр өөрчилсөн шийдвэр болон шийдвэрийн хэрэгжилтийн талаар маргалгүй зөвшөөрч байна.
Хариуцагч Б ХХК нэхэмжлэгч тал хувьцааны ногдол хувийн мөнгийг хүлээн авалгүйгээр Б ХК-н хувьцаа эзэмшигчээр үлдэх хүсэлтээ ирүүлсэн тохиолдолд хувьцаа эзэмшигчээр бүртгэж авах боломжтой байсан тухайд маргахгүй зөвшөөрч байна.
-2011 оны өдөр ******* овогт Ж*******гийн Э*******д харилцагч төвлөрсөн хадгаламжид данс нээлгэх гэрээ-г Б ХК болон Н. нар байгуулжээ. Гэрээнд брокер дилерийн компани дахь харилцагчийн дансны дугаар , төвлөрсөн хадгаламжийн дансны дугаар гэж тусгасан байна. /3-р хх-н 64-71-рт/
- Б ХК-н хувьцаа эзэмшигчдийн хурлын 2 04 сарын 22 өдрийн 02/2018 дугаар тогтоолоор компанийн хэлбэрийг өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани болох шийдвэр гаргажээ. /1-р хх-53-рт/
-Б ХК-с компанийн хэлбэр өөрчлөх тухай шийдвэр болон холбогдох баримтыг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсний дагуу хороо хянаад 2 06 сарын 04 өдрийн 9/2582 дугаартай албан бичгээр .. компанийн 2 04 сарын 22 өдөр хуралдсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хүчин төгөлдөрт тооцох боломжтой тухай, мөн компанийн үйл ажиллагааны тайлан, хувьцаа эзэмшигчдийн хурлын баримт мэдээллээр хувьцаа эзэмшигчдийн хангаж ажиллахыг тус тус Б ХК-д мэдэгджээ. /1-р хх-н 68-рт/
-Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч А.Ж******* нэхэмжлэгч Ж.Э*******гийн нэр дээр 2 07 сарын 10 өдөр Б ХК-н 1 ширхэг хувьцааг төгрөгөөр, 2 07 сарын 30 өдөр Б ХК-н хувьцааг , төгрөгөөр тус тус худалдан авчээ. /2-р хх-н 23-рт /
-Санхүүгийн зохицуулах хорооны дугаар тогтоолд Б ХК-н хувьцааг үнэт цаасны бүртгэлээс хасахыг Үнэт цаасны газарт, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн бүртгэлээс хасахыг ХК-д даалгаж, өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй хувьцаа эзэмшигч түүнд ногдох ногдол хувийн мөнгөн хөрөнгийг авалгүйгээр ХХК-н хувьцаа эзэмшигчээр үлдэх хүсэлтээ хэдийд ч гаргаж болохыг дурджээ. /2-р хх-н 175-рт /
- Ж.Э*******гийн - дахь дансанд 2 өдөр Б ногдол хувь тараах гүйлгээ гэсэн утгатайгаар төгрөгийг шилжүүлсэн, өдөр Б ногдол хувь буцаан байршуулав гэсэн утгатай гүйлгээ хийгджээ. /2-р хх-23-27-рт/
Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч А.Ж******* Б ХК-н хувьцааг худалдан авсан үйлдэл хуульд нийцсэн болох нь Өлзий энд ко ХХК-н дугаартай албан бичгээр, Б ХК-н хувьцаа 2 07 сарын 10 өдрөөс 2 07 сарын 30 өдрүүдэд нээлттэй арилжаалагдаж байсан болох нь Монголын хөрөнгийн биржийн дугаартай албан бичгээр тус тус тогтоогдож байна. /3-р хх-н 29, 35-рт/
Талууд /нэхэмжлэгч тал, хариуцагч Б ХК/ ногдол ашгийн мөнгийг ногдол хувийн мөнгө гэж андуурч гүйлгээ хийлгэсэн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан өөр мэтгэлцээний байр суурьтай /нэхэмжлэгч тал ногдол ашиг авна гэснийг ногдол хувь гэж андуурч гүйлгээ хийлгэсэн гэж тайлбарласан бол хариуцагч тал өргөдлийн бланкыг харилцагч А.Ж*******гийн өгсөн зааврын дагуу бөглөсөн гэх тайлбар гаргасан/ байх бөгөөд талуудын хэн аль нь өөрийн шаардлага, татгалзлыг хуулийн шаардлага хангасан нотлох баримтаар нотлоогүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар хэргийн оролцогч шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргах эрхтэй боловч зохигчдын хэн аль нь шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргаагүй болно.
Иймд нэхэмжлэгч талын хариуцагч Б ХК-д холбогдуулан гаргасан Б ХХК-н ногдол ашгийн мөнгийг ногдол хувийг мөнгө гэж андуурч гүйлгээ хийсэн гэх нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй тул нэхэмжлэгч талыг Ж.Э*******гийн нэр дээрх Б ХХК-н хувьцаанд оногдох ногдол хувийг хүлээн авсан /Б ХХК-н хувьцааг компанид эргүүлэн арилжаалсан/ гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Компанийн тухай хуулийн 24 дугаар зүйлийн 24.2 -д заасныг баримтлан Ж.Э*******гийн хууль ёсны төлөөлөгч А.Ж*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч Б ХХК-д холбогдох Ж.Э*******г Б ХХК-н хувьцааны эзэмшигч болохыг тогтоолгох, хариуцагч Б ХК-д холбогдох Б ХХК-н ногдол ашгийн мөнгийг ногдол хувийн мөнгө гэж андуурч гаргасан үйлдлийг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА