Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2022/01453

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2022/01453

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: 

 

Хариуцагч: 

 

Хариуцагч: 

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

 

НэхэмжлэгчКБ ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г,

 

Хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө,

 

Хариуцагч СЭХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч КБ ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба, СЭ ХХК-д тус тус холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2016/006**дугаар захирамжаар хариуцагч ХХС ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 384.559.575 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж,КБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба Улсын бүртгэлийн **************** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион Оргил / ***** /, Махатма Гандийн гудамж, ** дугаар байрны зоорийн давхрын Е хэсгийн**, **, ***, тоот агуулахын зориулалттай, 451.6 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн, хурааж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн *** тоот тогтоолоор дээрх үл хөдлөх хөрөнгийг хөрөнгө үнэлгээний СЭХХК-ийг томилон үнэлүүлсэн. Тус компани дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 791.203.200 төгрөгөөр үнэлснийг 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр ******* тоот албан бичгээр нэхэмжлэгч талд мэдэгдсэн. Уг агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хийхдээ жишиг үнийн аргыг үнэлгээний Олон улсын стандартад заасан заалтын дагуу үнэлээгүй гэж үзэж байна. Үнэлгээний тайланд тусгагдсан жишиг үнийн хандлагаар харьцуулан жишиж байгаа объект нь Модерн таун гэх хотхоны орон сууцны барилгатай зоорийн давхрын агуулахын зориулалттай байрыг харьцуулан дундаж үнэлгээ гаргаж түүнийгээ үнэлгээ тогтоолгож буй үл хөдлөх эд хөрөнгийн м.кв талбайд үржүүлэн үнэлгээний дүнг гаргасан. Гэтэл үнэлж байгаа Улсын бүртгэлийн **************** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион Оргил / ***** /, Махатма Гандигийн гудамж, **дугаар байрны зоорийн давхрын Е хэсгийн**, **, ***, тоот агуулахын зориулалттай, 451.6 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө нь бие даасан барилга биш, 3 давхар орон сууцны барилгын зоорийн давхар, 451.6 м.кв талбайтай 12 өрөөтэй бөгөөд нийт өрөө талбай нь ердөө 4 цонхтой байхад орон сууцны зориулалттай барилгатай жиших ёсгүй байсан юм. Хөрөнгийн үнэлгээний байгууллагаар СЭХХК-ийг томилсон боловч тус байгууллагын гүйцэтгэх захирал Д.Днь мэргэшсэн үнэлгээчин Г.От итгэмжлэл олгож үнэлгээний ажлыг гүйцэтгүүлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд СЭХХК-ийн үнэлсэн Улсын бүртгэлийн **************** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион Оргил / ***** /, Махатма Гандийн гудамж, **дугаар байрны зоорийн давхрын Е хэсгийн**, **, ***, тоот агуулахын зориулалттай, 451.6 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2016/006**дугаар захирамжаар талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжийн дагуу шүүхийн гүйцэтгэх хуудас 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гарч албадан гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр эхлүүлсэн. Төлбөр төлөгч үүргээ сайн дураар биелүүлээгүй тул манай алба тус шүүгчийн захирамжийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, хурааж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу талууд үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй учраас хөндлөнгийн шинжээчээр СЭХХК-ийг томилсон. Уг үнэлгээ гаргасан Г.О нь мэргэжлээрээ 10 жил ажилласан, туршлагатай үнэлгээчин бөгөөд үнэлгээг хуулийн дагуу гаргаж, тус компани тогтоосон хугацаанд үнэлгээний тайланг ирүүлсэн. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

СЭХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн *** тоот шинжээч томилох тогтоолын дагуу иргэн Б.Ариунболдын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион Оргил, Махатма Гандийн гудамж, **дугаар байрны зоорийн давхрын Е хэсгийн**, **, ***, тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн **************** тоот дугаарт бүртгэлтэй, 451.6 м.кв талбайт бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн. Уг үнэлгээний тайланг гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Үнэлгээний Олон Улсын стандарт, Шүүхийн шинжилгээний тухай хуулийг баримтлан хөрөнгийн үнэлгээний тайланг бэлтгэн гаргасан. Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу хөрөнгийн үнэлгээний тайланг бэлтгэн гаргахдаа орлогын, өртгийн, зах зээлийн гэсэн 3 хандлагыг удирдлага болгосон. Мөн үнэлгээний Олон Улсын стандартын дагуу хөрөнгийн үнэлгээний тайлангийн 15 дугаар хуудсанд тухайн эд хөрөнгийн ирээдүйд оруулж болох орлого, түрээсээр орлого олж болох нөхцлийг тооцоолсон. Орлогын хандлагаар 2.185.024.440 төгрөг гэж гаргасан. Өртгийн хандлагаар үнэлгээ гаргасан. Өртгийн хандлага гэдэг нь тухайн барилга байгууламжийг тайлангийн өдрөөр шинээр барьж байгуулахад шаардагдах тооцооллыг хийж, энэхүү тооцооллоор 329.566.858 төгрөг гэж гарсан. Хамгийн сүүлд жишиг үнийн хандлагаар үнэлсэн бөгөөд хандлагууд дотроо маш олон аргуудтай байдаг бөгөөд энэхүү арга нь Хөрөнгийн үнэлгээний тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасан дуудлага худалдааны зах зээлийн үнэ цэнэ гэдгээр тогтоогдож байгаа. Зах зээлийн жишиг үнийн хандлагын дагуу нийтэд арилжаалагдах жиших зүйлсийн аргыг сонгож авсан. Энэ нь өнөөдөр тухайн үл хөдлөх хөрөнгөтэй ижил төстэй, ижил байршил, бүтэц хийцийн хувьд хамгийн ойр барилгуудтай жишиж зах зээлийн үнэ цэнийг тогтоосон бөгөөд 791.203.200 төгрөгөөр үнэлсэн. Энэхүү гурван хандлагад тооцоо хийж үзээд үнэлгээний зорилго, ажлын хамрах хүрээнд тулгуурлаад аль хандлага нь бидэнд хамгийн бодит үнэлгээг тогтоохыг сонгосон. Нэхэмжлэгч талын тайлбарлаад байгаа орон сууцтай харьцуулсан гэх тайлбартай холбогдуулан хэлэхэд бид хөрөнгөтэй харьцуулж байгаа нь математик тооцооллоор 1, 2 дахь хөрөнгийн нэгж м.кв талбайн үнийг эхний харьцуулсан хөрөнгийг 1.967.0**төгрөгөөр тогтоож, хоёр дахь хөрөнгийг 1.536.640 төгрөг гэж тогтоосон. Үүнийг математик тооцооллоор дунджлан авч байгаа учраас бид орон сууцтай харьцуулсан харьцуулалт дээр итгэлцүүр өгөх шаардлагагүй гэж үзээд математик дунджийг аваад 1 м.кв талбай нь 1.752.000 буюу 791.203.200 төгрөг гэж үнэлсэн юм. Үүнээс гадна үнэлсэн үл хөдлөх эд хөрөнгүүд нь харьцуулсан орон сууцны зоорийн давхарт байдаг болохыг шүүх анхаарч үзнэ үү. Мөн СЭХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд СЭ ХХК нь үнэлгээ хийх, гарын үсэг зурах, шинжээчийн дүгнэлт гаргах эрхийг надад итгэмжлэлээр олгосон учраас уг итгэмжлэлийн дагуу үнэлгээ хүчин төгөлдөр болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А** дугаар КБ ХХК-д банкны эрх хүлээн авагч томилох тухай тушаал, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А*** дугаар КБ ХХК дахь банкны эрх хүлээн авах арга хэмжээг сунгах тухай тушаал, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А*** дүгээрКБ ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацааг сунгах тухай тушаал, 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А*** дүгээр КБ ХХК-д банкны эрх хүлээн авагч томилох тухай тушаал, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны КБ ХХК дахь банкны эрх хүлээн авагчид хүргүүлсэн мэдэгдэл, маргаан бүхий объектын фото зураг, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А*** дугаар КБ ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацааг сунгах тухай тушаал,

Хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн *** тоот шинжээч томилох тухай тогтоол, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд КБ ХХК дахь банкны эрх хүлээн авагч Ш.Б гаргасан хүсэлт, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны ХХС ХХК-ийн үүсгэн байгуулагч нарт хүргүүлсэн мэдэгдэл, 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, СЭХХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, тус шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 183/ГХ2016/****** дугаар гүйцэтгэх хуудас, тус шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2016/006**дугаар захирамж, ***********дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дугаар эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн ************** дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол, Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас КБ ХХК дахь банкны эрх хүлээн авагчид хүргүүлсэн мэдэгдэл, Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас Б.Ад хүргүүлсэн мэдэгдэл, СЭХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, СЭХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, СЭХХК-иас Г.От 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр олгосон итгэмжлэл, хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: СЭХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг 791.203.200 төгрөгөөр үнэлснийг 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр ******* тоот албан бичгээр нэхэмжлэгч талд мэдэгдсэн. Дээрх агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хийхдээ жишиг үнийн аргыг үнэлгээний Олон улсын стандартад заасан заалтын дагуу үнэлээгүй гэж үзэж байна. Улсын бүртгэлийн **************** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион Оргил / ***** /, Махатма Гандийн гудамж, **дугаар байрны зоорийн давхрын Е хэсгийн**, **, ***, тоот агуулахын зориулалттай, 451.6 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө нь бие даасан барилга биш, 3 давхар орон сууцны барилгын зоорийн давхар, 451.6 м.кв талбайтай, 12 өрөөтэй бөгөөд нийт өрөө талбай нь ердөө 4 цонхтой байхад орон сууцны зориулалттай барилгатай жиших ёсгүй байсан. Хөрөнгийн үнэлгээний байгууллагаар СЭХХК-ийг томилсон боловч тус байгууллагын гүйцэтгэх захирал Д.Дмэргэшсэн үнэлгээчин Г.От итгэмжлэл олгож үнэлгээний ажлыг гүйцэтгүүлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд СЭХХК-ийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэлтэй гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээг талууд харилцан тохиролцож тогтоогоогүй тул хөндлөнгийн шинжээчээр СЭХХК-ийг томилсон. Уг үнэлгээ гаргасан Г.О нь мэргэжлээрээ 10 жил ажилласан, туршлагатай үнэлгээчин бөгөөд үнэлгээг хуулийн дагуу гаргаж, тус компани тогтоосон хугацаанд үнэлгээний тайланг ирүүлсэн. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж,

 

4.Хариуцагч СЭХХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:: Уг Үнэлгээний тайланг гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Үнэлгээний Олон Улсын стандарт, Шүүхийн шинжилгээний тухай хуулийг баримтлан хөрөнгийн үнэлгээний тайланг бэлтгэн гаргасан. Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу хөрөнгийн үнэлгээний тайланг бэлтгэн гаргахдаа орлогын, өртгийн, зах зээлийн гэсэн 3 хандлагыг удирдлага болгосон. Мөн үнэлгээний Олон Улсын стандартын дагуу хөрөнгийн үнэлгээний тайлангийн 15 дугаар хуудсанд тухайн эд хөрөнгийн ирээдүйд оруулж болох орлого, түрээсээр орлого олж болох нөхцлийг тооцоолсон. Тухайн үл хөдлөх хөрөнгөтэй ижил төстэй, ижил байршил, бүтэц хийцийн хувьд хамгийн ойр барилгуудтай жишиж зах зээлийн үнэ цэнийг тогтоосон бөгөөд 791.203.200 төгрөгөөр үнэлсэн. Энэхүү гурван хандлагад тооцоо хийж үзээд үнэлгээний зорилго, ажлын хамрах хүрээнд тулгуурлаад аль хандлага нь бидэнд хамгийн бодит үнэлгээг тогтоохыг сонгосон. Нэхэмжлэгч талын тайлбарлаад байгаа орон сууцтай харьцуулсан гэх тайлбартай холбогдуулан хэлэхэд хөрөнгөтэй харьцуулж байгаа нь математик тооцооллоор 1, 2 дахь хөрөнгийн нэгж м.кв талбайн үнийг эхний харьцуулсан хөрөнгийг 1.967.0**төгрөгөөр тогтоож, хоёр дахь хөрөнгийг 1.536.640 төгрөг гэж тогтоосон. Үүнийг математик тооцооллоор дунджлан авч байгаа учраас орон сууцтай харьцуулсан харьцуулалт дээр итгэлцүүр өгөх шаардлагагүй гэж үзээд математик дунджийг аваад 1 м.кв талбай нь 1.752.000 төгрөг буюу 791.203.200 төгрөг гэж үнэлсэн юм. Үүнээс гадна үнэлсэн үл хөдлөх эд хөрөнгүүд нь харьцуулсан орон сууцны зоорийн давхарт байдаг. Мөн СЭХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд тус компани нь үнэлгээ хийх, гарын үсэг зурах, шинжээчийн дүгнэлт гаргах эрхийг надад итгэмжлэлээр олгосон учраас уг итгэмжлэлийн дагуу үнэлгээ хүчин төгөлдөр болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тус тус маргасан болно.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6. ХХС ХХК ньКБ ХХК-тай 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж, 400.000.000 төгрөгийг, жилийн 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж, Улсын бүртгэлийн **************** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион Оргил / ***** /, Махатма Гандийн гудамж, **дугаар байрны зоорийн давхрын Е хэсгийн**, **, ***, тоот агуулахын зориулалттай, 451.6 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд тавьсан байна.

 

7. ХХС ХХК зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас Капитрон банк ХХК Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ХХС ХХК 384.559.575 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 20-ноос 2017 оны 5 дугаар сарын 20-ны дотор хэсэгчлэн хувааж төлөх, эвлэрлийн гэрээнд заасан хуваарьт хугацаанд төлөөгүй тохиолдолд дээр дурдсан барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд харилцан тохиролцсноор тус шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2016/006**дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэжээ.

 

8.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба дээрх шүүхийн шийдвэр, тус шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн албадан гүйцэтгүүлэх захирамж, 183/ГХ2016/****** тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ***********дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гаргаж, ажиллагааг эхлүүлсэн байна.

 

9.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дугаар тогтоолоор ХХС ХХК-ийн барьцаалсан Б.Ариунболдын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион Оргил / ***** /, Махатма Гандийн гудамж, **дугаар байрны зоорийн давхрын Е хэсгийн**, **, ***, тоот агуулахын зориулалттай, 451.6 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ************** дугаар тогтоолоор үл хөдлөх хөрөнгийг хураасан байна.

 

10.Улмаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч буюу төлбөр төлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагч нар харилцан тохирч тогтооно, хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус мэргэжлийн үнэлгээчний саналыг үндэслэн тогтооно... гэж зааснаар төлбөр төлөгчийн үл хөдлөх хөрөнгүүдэд үнэлгээ тогтоолгохоор СЭХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн ба тус компани үл хөдлөх эд хөрөнгийг 791.203.200 төгрөгөөр үнэлсэн байна.

 

11.СЭ ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Д хөрөнгийн үнэлгээ хийх ************ тоот тусгай зөвшөөрөлтэй мэргэшсэн үнэлгээчин Г.От эд хөрөнгийг үнэлэх, үнэлгээний тайланг бэлтгэх, гарын үсэг зурах, тэмдгээр баталгаажуулах бүрэн эрхийг олгож, тэрээр үнэлгээг гүйцэтгэж, улмаар үнэлгээний тайланд үнэлгээчний хамт гарын үсэг зурсан, тайланд тус компанийн гүйцэтгэх захирал Д.Дгарын үсэг зурж, компанийн тамга дарж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтэх газарт ирүүлсэн нь нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна.

 

12.Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг ...Тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртөгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно... гэж заажээ.

 

13.СЭХХК төлбөр төлөгчийн хөрөнгөд зах зээлийн, орлогын, өртөгийн хандлагын арга тус бүрээр үнэлгээ хийж, үнэлэгдэж буй хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний зардлын хандлага болон барилгын төсөвт тооцооллоор, газрыг нормативын аргаар үнэлж, Улсын бүртгэлийн **************** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион Оргил / ***** /, Махатма Гандийн гудамж, **дугаар байрны зоорийн давхрын Е хэсгийн**, **, ***, тоот агуулахын зориулалттай, 451.6 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн үнийг 791.203.200 төгрөгөөр тогтоосон, хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртгийн өнөөгийн үнэ байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиг судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан байна.

 

14.Түүнчлэн үнэлгээчний харьцуулсан Модерн таун хотхоны орон сууцны барилгын зоорийн давхарт үнэлэгдэж буй эд хөрөнгүүд байрлах тул нэхэмжлэгчийн гаргасан тайлбар үндэслэлгүй, дээрх шинжээчийн тогтоосон үнэлгээ зах зээлийн үнээс хэт бага, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй, үнэлгээ тогтоосон ажиллагаа хууль зөрчөөгүй байна.

 

15.Иймд Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба, СЭХХК-д тус тус холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухайКБ ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба, СЭХХК-д тус тус холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухайКБ ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгчКБ ХХК дахь банкны эрх хүлээн авагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН