Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2022/01230

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2022/01230

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:

 

Хариуцагч:

Нэхэмжлэлийн шаардлага:Орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцыг буцаан гаргуулах, хохиролд 71.563.813 төгрөг гаргуулах тухай,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага:Орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 37.000.000 төгрөг, засварын зардалд 4*.4*1000 төгрөг нийт 86.4*1.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д,

 

ХариуцагчБ.Б, түүний өмгөөлөгч Т.М ,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч МТ ХХК ХХК ньБ.Бт холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцыг буцаан гаргуулах, хохиролд 71.563.813 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

МТ ХХК ХХК ньБ.Бтэй 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ***/* тоот орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Агниста хотхон, *** дүгээр байрны * тоотод байрлах, 132 м.кв талбай бүхий орон сууцны дотоод заслын үнийг хасч 396.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Гэрээнд заасны дагууБ.Б төлбөрийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дотор бүрэн төлж дуусгах ёстой байсан. Гэвч хариуцагч 37.000.000 төгрөг төлж, өнөөдрийг хүртэл хугацаанд нэг ч төгрөг нэмж төлөөгүй байна.Б.Б 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр манай байгууллагад хандан байрны үлдэгдэл төлбөрийг 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна, хэрвээ төлбөрийг төлж барагдуулахгүй бол төлсөн төлбөрөөс гэрээ байгуулсан, анх байранд орсон хугацаанаас хойшхи хугацааг түрээсээр амьдарснаар тооцож, тооцоог суутгуулан байрыг чөлөөлж өгнө гэж хүсэлт гаргасныг манайх хүлээн зөвшөөрсөн юм. ГэвчБ.Б өнөөдрийг хүртэл огт төлбөрөө төлөөгүй ба орон сууцыг чөлөөлж өгөөгүй. Тэрээр анх байранд нүүж орохдоо хана, тааз, шал гээд дотоод заслын ажлыг хийж гүйцэтгэсэн гэх боловч түүнээс хойш даруй 3 жилийн хугацаа өнгөрсөн тул манай компанийн зүгээс уг орон сууцанд дахин засвар хийх шаардлагатай юм. Мөн бидний зүгээс хариуцагчБ.Бт гэрээнд заасны дагуу төлбөрөө төлөхийг удаа дараа мэдэгдэж байсан. Бидний зүгээс төлбөр төлөхийг шаардсаны дагуу хариуцагч нь 2021 оны 2 дугаар сард манайд хүсэлт гаргасан, тэрхүү хүсэлтийг Иргэний хуулийн 225.1-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэх боломжтой.Б.Б гэрээний дагуу үүргээ биелүүлж, төлбөрийг төлсөн бол манай компани гэрээнд зааснаар өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх байсан. Гэтэл үүргээ биелүүлэхгүй, 4 жил шахам орон сууцанд үнэ төлбөргүй амьдарч компанийг хохироож байх тул мөн хуулийн 205.1-т зааснаар орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, үр дагавар буюу орон сууцыг буцаан гаргуулж өгнө үү. ТүүнчлэнБ.Б 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр тус компанид хандан байрны үлдэгдэл төлбөрийг 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна, хэрэв төлбөрийг төлөхгүй бол төлсөн төлбөрөөс гэрээ байгуулсан, анх байранд орсон хугацаанаас хойшхи хугацааг түрээсээр амьдарснаар тооцож, тооцоог суутгуулан байрыг чөлөөлж өгнө гэж хүсэлт гаргасан. Хариуцагч гэрээний үүргээ зөрчсөнөөс манайх гэрээнээс татгалзаж хохирлоо дараахь байдлаар нэхэмжилж байна. ТЗ ХХК нь МБ ХХК-тай хамтран сар бүр орон сууцны үнийн индекс, түрээсийн үнийн индексийг гаргадаг, дундаж үнийн судалгааг зах зээл дээрх нээлттэй эх сурвалжаас боловсруулсан үнэн зөв гэж үнэлдэг. Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд байрлах, Агниста хотхоны 4 өрөө орон сууцны нэг сарын түрээсийн дундаж үнийн мэдээллийг 2018 оноос 2021 оны 11 дүгээр сар хүртэл оноор нь тооцож гаргасныг үндэслэн анх нэхэмжилсэн 47.900.000 төгрөг дээр 2021 оны 7 дугаар сараас 2021 оны 11 сар хүртэл сарын 2.800.000 төгрөгөөр тооцож, 14.000.000 төгрөг, 2021 оны 12 сар, 2022 оны 1 дүгээр сараас 4 дүгээр сар хүртэл сарын 3.221.271 төгрөгөөр тооцож, *.663.813 төгрөг нийт 71.536.813 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар компанид учирсан хохирол гэж нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч хариу тайлбартаа:

Миний бие МТ ХХК ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ***/* тоот орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Агниста хотхон, *** дүгээр байрны * тоот орон сууцыг 3*6.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, үнэд 37.000.000 төгрөгийг төлж, орон сууцыг хүлээн авсан. Намайг уг орон орон сууцыг хүлээн авахад дотор засал хийгдээгүй хүн амьдрах боломжгүй байсан тул 4*.4*1.000 төгрөгөөр бүрэн засварыг хийсэн. Орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу МТ ХХК ХХК нь орон сууцыг бүрэн ашиглалтад оруулж хүлээлгэн өгөөгүй бөгөөд байрыг хүлээлгэж өгөх явцад засварын ажил хийхийг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрсөн. Мөн нэхэмжлэгч МТ ХХК ХХК Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйлд заасны дагуу гэрээнээс татгалзах талаар мэдэгдээгүй. Түүнчлэн тус компани уг орон сууцыг шаардах эрхгүй гэж үзэж байна. Учир нь дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Улсын бүртгэлд бүртгүүлээгүй, МТ ХХК ХХК-ийг орон сууцны өмчлөгч болохыг нотолсон баримт байхгүй. Талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдаагүй. Хэрэв түрээсийн гэрээ байгуулагдсан бол гэрээнээс учирсан хохирлоо шаардах эрхтэй. Мөн гэрээнээс татгалзах гэж байгаа бол тодорхой үндэслэлээр саналаа илэрхийлсэн байх ёстой. Үүнтэй холбоотой МТ ХХК ХХК нь гэрээнээс татгалзах талаар нэг ч удаа тодорхой санал гаргаж байгаагүй.Б.Бийн бичиж өгсөн тодорхойлолт нь тухайн гэрээний үүргийг хойшлуулж буй нөхцөл байдал болохоос биш, гэрээнээс татгалзахтай холбоотой саналыг гаргаагүй юм. Мөн хохирол учирсан гэх асуудал хангалттай нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ХариуцагчБ.Б нь МТ ХХК ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 37.000.000 төгрөг, орон сууцанд ороход гарсан засварын зардал 4*.4*1.000 төгрөг нийт 86.4*1.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Б.Болдмөр нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Агниста хотхон, *** дүгээр байрны * тоот орон сууцыг 3*6.000.000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг төлснөөр өмчлөх эрхийн гэрчилгээг авах байсан. Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан даруйд орон сууцны эзэмшил ашиглалтыг нэхэмжлэгч өөрөө сайн дураараа хүлээлгэж өгсөн. Үүний дагуу бид сайн дураараа өмчилж, ашиглаж байгаа. Мөн тухайн орон сууцыг хүн амьдрах боломжтой болгохын тулд 4*.4*1.000 төгрөгийн засварын ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ талаар нэхэмжлэгч МТ ХХК ХХК маргахгүй байгаа. Нөгөө талаар нэхэмжлэгч компани хүн амьдрах боломжтой, эрхийн доголдолгүй эд хөрөнгийг хариуцагчБ.Бт хүлээлгэн өгөх ёстой байсан. Маргаан бүхий орон сууцыг анх хүлээж авахад хүн амьдрах боломжгүй байсан ба хариуцагч орон сууцыг хүлээн авч, засан сайжруулсан. Хэрвээ тухайн гэрээний харилцаа дуусгавар болсон гэж үзэж байгаа бол худалдан авагчийн хөрөнгөөр худалдагчийн эд хөрөнгийн үнэлгээ нэмэгдсэн. Тухайн орон сууцны үнэ засвар хийсэн зардалтай дүйцэхүйц хэмжээнд хүртэл нэмэгдсэн. Бидний зүгээс гэрээнээсээ татгалзаж урьдчилгаа төлбөрт төлсөн 37.000.000 төгрөг, орон сууцны засварын төлбөрт зарцуулсан 4*.4*1.000 төгрөг, нийт 86.4*1.000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч тал хэрэгт авагдсан ХБ ХХК-ийн дансны хуулгыгБ.Бийн өөрийнх нь данс биш, барилгын материалд хэрэглэсэн гэх эдгээр баримтууд нь өөр хүний данснаас гарсан учраас уг зардлыг хариуцагчБ.Бөөс гарсан гэж үзэхгүй гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. ХБ ХХК-ийн Т Б гэх данс нь манай аавын данс юм. Учир нь би өөрийн дансаа ашиглаж болохгүй байгаа ба аавынхаа дансыг итгэмжлэлээр ашигладаг. Манай аав *0 настай хөгшин хүн байдаг, надад захиран зарцуулах эрхээ өгсөн. Ямар дугаартай утаснаас ийм гүйлгээ хийгддэг вэ гэдэг нь дансны хуулган дээрээс харагддаг. Тэр дугаар хэний дугаар эзэмшлийн дугаар вэ гэдгийг би М ХХК-иас лавлагааг аваад хавсаргасан байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

Бидний зүгээс анх бусдын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээнээс татгалзаж, татгалзсны үр дагаврыг арилгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Үлдэгдэл төлбөрийн тухайд барилгын материал авсан гэх ХБ ХХК-ийн дансны хуулгын баримт байдаг. Тухайн дансны хуулгууд нь хариуцагчБ.Бийн өөрийнх нь дансны хуулгын баримт биш. Тэгэхээр барилгын материалд хэрэглэсэн гэх эдгээр баримтууд нь өөр хүний данснаас гарсан учраас уг зардлыг хариуцагчБ.Бөөс гарсан гэж үзэх боломжгүй. Хүний дансны зарлагын хуулгыг гаргаж өгсөн атлаа надаас гарсан зардал гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. МөнБ.Бийн дотоод заслын ажлыг хийж гүйцэтгэсэн гэх баримтууд ньБ.Б уг эд зүйлсийг авсан гэдгийг нотлохгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хариуцагчБ.Б нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон тайлбараа баримтаар нотлох үүрэгтэй. Засвар хийх зорилгоор бараа материалууд худалдан авсан гэх шаардлага нь тодорхойгүй байна. Харин засварын зардлаас хоёр иргэнтэй байгуулсан гэрээ нотлох баримтын шаардлага хангасан, тэдэнд төлбөр төлсөн нь тогтоогдож байх тул 21.1*0.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ,Б.Бийн МТ ХХК ХХК-д 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гаргасан хүсэлт,Б.Бийн иргэний үнэмлэхний хуулбар, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Агниста хотхон, *** дүгээр байр, * тоот орон сууцны хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Агниста хотхон, *** хаягт байрлах, 2037.35 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 80 хувийн гүйцэтгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, ТЗ ХХК-ийн үнийн мэдээлэл, 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн №*** А дугаар эвлэрлийн гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №БГ***** тоот барьцааны гэрээ, 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн ****** дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт,

Хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн барилгад засварын ажил хийх гэрээ, 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн барилгад засварын ажил хийх гэрээ, ХБ ны тооцооны хуудас, орлогын ордер, зарлагын баримт, ХБ ны *********** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: МТ ХХК ХХК ньБ.Бтэй 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ***/* тоот орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Агниста хотхон, *** дүгээр байрны * тоотод байрлах, 132 м.кв талбай бүхий орон сууцны дотоод заслын үнийг хасч 3*6.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Гэрээнд заасны дагууБ.Б төлбөрийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дотор бүрэн төлж дуусгах ёстой байсан боловч 37.000.000 төгрөг төлж, өнөөдрийг хүртэл хугацаанд нэг ч төгрөг нэмж төлөөгүй байна.Б.Б 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр манай байгууллагад хандан байрны үлдэгдэл төлбөрийг 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна, хэрвээ төлбөрийг төлж барагдуулахгүй бол төлсөн төлбөрөөс гэрээ байгуулсан, анх байранд орсон хугацаанаас хойшхи хугацааг түрээсээр амьдарснаар тооцож, тооцоог суутгуулан байрыг чөлөөлж өгнө гэж хүсэлт гаргасныг манайх хүлээн зөвшөөрсөн юм. ГэвчБ.Б өнөөдрийг хүртэл огт төлбөрөө төлөөгүй ба орон сууцыг чөлөөлж өгөөгүй. Бидний зүгээс төлбөр төлөхийг шаардсаны дагуу хариуцагч нь 2021 оны 2 дугаар сард гаргасан хүсэлтээр нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэх боломжтой. Иймд Иргэний хуулийн 225, 205, 21*, 227 дугаар зүйлд зааснаар орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцыг буцаан гаргуулж, компанид учирсан хохиролд 71.563.813 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Миний бие МТ ХХК ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ***/* тоот орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Агниста хотхон, *** дүгээр байрны * тоот орон сууцыг 3*6.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 37.000.000 төгрөгийг төлж, орон сууцыг хүлээн авсан. Намайг уг орон орон сууцыг хүлээн авахад дотор засал хийгдээгүй хүн амьдрах боломжгүй байсан тул 4*.4*1.000 төгрөгөөр бүрэн засварыг хийсэн. Орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу МТ ХХК ХХК нь орон сууцыг бүрэн ашиглалтад оруулж хүлээлгэн өгөөгүй бөгөөд байрыг хүлээлгэж өгөх явцад засварын ажил хийхийг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрсөн. Мөн нэхэмжлэгч МТ ХХК ХХК Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйлд заасны дагуу гэрээнээс татгалзах талаар мэдэгдээгүй. Түүнчлэн уг орон сууцыг шаардах эрхгүй гэж үзэж байна. Учир нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Улсын бүртгэлд бүртгүүлээгүй, МТ ХХК ХХК-ийг орон сууцны өмчлөгч болохыг нотолсон баримт байхгүй. Талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдаагүй. Хэрвээ түрээсийн гэрээ байгуулагдсан бол гэрээнээс учирсан хохирлоо шаардах эрхтэй. Мөн гэрээнээс татгалзах гэж байгаа бол тодорхой үндэслэлээр саналаа илэрхийлсэн байх ёстой. Үүнтэй холбоотой тус компани гэрээнээс татгалзах талаар нэг ч удаа тодорхой санал гаргаж байгаагүй.Б.Бийн бичиж өгсөн тодорхойлолт нь тухайн гэрээний үүргийг хойшлуулж буй нөхцөл байдал болохоос биш, гэрээнээс татгалзахтай холбоотой саналыг гаргаагүй юм. Мөн хохирол учирсан гэх асуудал хангалттай нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргасан.

 

4.Хариуцагч дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: Маргаан бүхий орон сууцыг хүн амьдрах боломжтой болгохын тулд 4*.4*1.000 төгрөгийн засварын ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ талаар нэхэмжлэгч МТ ХХК ХХК маргахгүй байгаа. Нөгөө талаар тус компани нь хүн амьдрах боломжтой, эрхийн доголдолгүй эд хөрөнгийг хариуцагчид хүлээлгэн өгөх ёстой байсан. Маргаан бүхий орон сууцыг анх хүлээж авахад хүн амьдрах боломжгүй байсан ба орон сууцыг хүлээн авч, засан сайжруулсан. Хэрвээ тухайн гэрээний харилцаа дуусгавар болсон гэж үзэж байгаа бол худалдан авагчийн хөрөнгөөр худалдагчийн эд хөрөнгийн үнэлгээ нэмэгдсэн. Бидний зүгээс гэрээнээсээ татгалзаж орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 37.000.000 төгрөг, орон сууцны засварын төлбөрт 4*.4*1.000 төгрөг, нийт 86.4*1.000 төгрөгийг буцаан гаргуулна гэж тайлбарласан.

 

5.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн. Үүнд: Үлдэгдэл төлбөрийн тухайд барилгын материал авсан гэх ХБ ХХК-ийн хуулгууд нь хариуцагчБ.Бийн өөрийнх нь дансны хуулгын баримт биш. Тэгэхээр барилгын материалд хэрэглэсэн гэх эдгээр баримтууд нь өөр хүний данснаас гарсан учраас уг зардлыг хариуцагчБ.Бөөс гарсан гэж үзэх боломжгүй. МөнБ.Бийн дотоод заслын ажлыг хийж гүйцэтгэсэн гэх баримтуудаарБ.Б уг эд зүйлсийг авсан гэдгийг нотлохгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хариуцагчБ.Б нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон тайлбараа баримтаар нотлох үүрэгтэй. Харин засварын зардлаас хоёр иргэнтэй байгуулсан гэрээ нотлох баримтын шаардлага хангасан, тэдэнд төлбөр төлсөн нь тогтоогдож байх тул 21.1*0.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргасан.

 

6.Хэрэгт авагдсан болох шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7. МТ ХХК ХХК,Б.Бтэй 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ***/* тоот орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Агниста хотхоны *** дүгээр байрны * тоотод байрлах, 132 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 3*6.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авагч төлбөрийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах, гэрээний 6.4-т зааснаар төлбөрийг бүрэн төлснөөр худалдагч тал худалдан авагчид орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.

 

8.Дээрх гэрээний дагуу худалдан авагчБ.Б урьдчилгаа төлбөрт 37.000.000 төгрөгийг худалдагч МТ ХХК ХК-д төлж, орон сууцанд 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс амьдарч эхэлсэн байх ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т ...Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ... гэж зааснаар зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, энэ талаар талууд маргаагүй болно.

 

*.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т ...Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй... гэж, 225.2-т ...Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ... гэж тус тус заасан.

 

10.ХариуцагчБ.Б гэрээний үүргээ биелүүлээгүй буюу орон сууцны урьдчилгаа төлбөрт 37.000.000 төгрөг төлснөөс өөр төлөлт хийгээгүйгээс нэхэмжлэгч МТ ХХК ХХК төлбөрөө төлөхийг шаардахадБ.Б 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр тус компанид хандан ...Гэрээний үлдэгдэл төлбөрийг 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна, хэрвээ дээрх хугацаанд төлж чадахгүй бол байрны төлбөрт төлсөн төлбөрөөс анх гэрээ байгуулсан хугацаанаас хойшхи хугацааг түрээсээр амьдарснаар тооцож суутгуулж, байрыг суллаж өгөх болно. Мөн 2021 оны 4 дүгээр сарын 15-ны дотор 100.000.000-200.000.000 төгрөгийн төлбөрийг хийж, үлдэгдэл төлбөрийг банкны зээлд хамрагдах боломжтой талаар ХБ ны хүмүүстэй ярилцсан болно... гэх хүсэлт гаргаж өгсөн байна.

 

11.Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч МТ ХХК ХХК нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг урьдчилан сануулсан, улмаар хариуцагчБ.Б төлбөр төлөх хугацааг зааж төлбөрөө төлөх, төлөхгүй тохиолдолд орон сууцыг суллаж, түрээсийн төлбөрт тооцож суутгуулах талаар хүсэлтдээ дурдсанаас дүгнэхэд тухайн хугацаанаас гэрээнээс татгалзах саналыг мэдэгдсэн, өөрөөр хэлбэл нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзэхээр байна.

 

12.Хариуцагч тал нэхэмжлэгч МТ ХХК ХХК-ийг тухайн орон сууцны өмчлөгч биш тул гэрээнээс татгалзах, орон сууцыг буцаан гаргуулах эрхгүй гэж тайлбарлаж байх боловч тус компаниБ.Бтой орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулсан, гэрээний нэг тал үүргээ зөрчсөн, гэрээнээс татгалзахад заавал өмчлөгч байхыг шаардахгүй юм.

 

13.Нөгөө талаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, МТ ХХК ХХК-ийн захиалгатай 46 автомашины зогсоолтой, үйлчилгээтэй, 37 айлын орон сууцны барилгыг 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын ****** дугаар актаар хүлээлгэн өгсөн, түүнчлэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил гудамж, *** хаягт байрлах, 2307.35 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр нэхэмжлэгч МТ ХХК ХХК-ийг бүртгэж, улсын бүртгэлийн Ү-220603557* дугаартай гэрчилгээ олгосныг дурдах нь зүйтэй.

 

14.Хариуцагч тал нэхэмжлэгчийг орон сууц худалдах худалдан авах гэрээнээс татгалзах гэж байгаа бол саналаа илэрхийлсэн байх ёстой, гэтэл гэрээнээс татгалзах талаар нэг ч удаа тодорхой санал гаргаж байгаагүй.Б.Бийн бичиж өгсөн хүсэлт нь тухайн гэрээний үүргийг хойшлуулж буй нөхцөл байдал болохоос биш, гэрээнээс татгалзахтай холбоотой саналыг гаргасан гэж үзэхгүй гэж тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа нь үндэслэлгүй, нөгөө талаар хариуцагч нь талуудын хооронд байгуулсан дээрх гэрээнээс өөрөө татгалзаж, улмаар орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 37.000.000 төгрөг, орон сууцны засварын төлбөрт 4*.4*1.000 төгрөг, нийт 86.4*1.000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.

 

15.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т ...Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй... гэж зааснаар худалдан авагчБ.Б гэрээний үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах үндэслэл болж байх бөгөөд худалдагч МТ ХХК ХХК, худалдан авагчБ.Б нар гэрээнээс татгалзаж байх тул Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Агниста хотхон, *** дүгээр байрны * тоот орон сууцыгБ.Бийн эзэмшлээс МТ ХХК ХХК-ийн эзэмшилд буцаан шилжүүлж,Б.Бөөс орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 37.000.000 төгрөгийг буцаан гаргуулж, МТ ХХК ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

16.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т ...Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал, буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцохоор... хуульчилсан дагуу хариуцагчийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны дотор төлбөрөө төлөөгүй, тэр үеэс үүрэг зөрчсөн гэж 2018 оны 7 дугаар сараас 2022 оны 4 дүгээр сар хүртэл түрээсийн төлбөрийг хохиролд тооцож 71.563.813 төгрөг нэхэмжилсний зарим хэсгийг гаргуулах нь зүйтэй.

 

17.ТодруулбалБ.Б нь 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр МТ ХХК ХХК-д хандаж төлбөр төлөх хугацааг зааж /2021 оны 4 дүгээр сарын 15-ны/ дотор төлбөрөө төлөх, төлөхгүй тохиолдолд орон сууцыг суллаж, түрээсийн төлбөрт тооцож суутгуулах талаар хүсэлтдээ дурдаж байсан байна. Иймд тухайн хугацаанаас гэрээнээс татгалзах саналыг мэдэгдсэн, өөрөөр хэлбэл нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж, нэхэмжлэгчийг дээрх хугацаанаас хойшхи түрээсийн төлбөрийг хохиролд тооцон нэхэмжлэх эрхтэй гэж үзэж, 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа буюу 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ТЗ ХХК-ийн түрээсийн үнийн индекс буюу 2021 оны нэг сарын түрээсийн төлбөр 3.221.271 төгрөгөөр тооцож, нийт *.663.813 төгрөгийгБ.Бөөс гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

18.ТүүнчлэнБ.Б орон сууцанд орохдоо тус компанитай тохирч засварын ажил хийсэн, зардалд 4*.185.000 төгрөг гарсныг буцаан гаргуулахаар шаардаж, нэхэмжлэгч тал засварын ажил хийсэн талаар маргаагүй боловч тийм хэмжээний зардал гарсныг хариуцагч нотлох, шүүх баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан эсэхэд дүгнэлт хийх учиртай.

 

1*.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээр гаргасан засварын ажлыг хийхэд зарим барилгын материал худалдан авахад ашигласан карт буюу банкны дансны хуулга өөрийнх нь биш, зардлыгБ.Бөөс гарсан гэж үзэхгүй, зарим бараа материал авсан гэх зарлагын баримт нь худалдагч байгууллага зарсан гэдгийг тодорхойлж байгаа болохоос хариуцагч авсан гэдгийг тодорхойлох боломжгүй, нотлох баримтын шаардлага бүрэн хангаагүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй, тэрээр шаардлагаа бүрэн нотлоогүй, харинБ.Б хоёр иргэнтэй засварын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тэдэнд төлбөр төлсөн нь тогтоогдож байх ба нэхэмжлэгч тал шаардлага хангасан хэмжээний зардлыг төлөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбарласныг тус тус үндэслэн МТ ХХК ХХК-иас 21.1*0.000 төгрөгийг гаргуулж,Б.Бт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28.301.000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Агниста хотхон, *** дүгээр байрны * тоот, 132 м.кв талбай бүхий орон сууцыгБ.Бийн эзэмшлээс МТ ХХК ХХК-ийн эзэмшилд буцаан шилжүүлж, МТ ХХК ХХК-иас 37.000.000 /гучин долоон сая/ төгрөгийг буцаан гаргуулж,Б.Бт олгосугай.

 

2.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтланБ.Бөөс *.663.813 /есөн сая зургаан зуун жаран гурван мянга найман зуун арван гурван/ төгрөг гаргуулж, МТ ХХК ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 61.*00.000 /жаран нэгэн сая есөн зуун мянган/ төгрөг, нэхэмжилсэн хэсгийг, МТ ХХК ХХК-иас 21.1*0.000 /хорин нэгэн сая нэг зуун ерэн мянган/ төгрөг гаргуулж,Б.Бт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28.301.000 /хорин найман сая гурван зуун нэгэн мянган/ төгрөг нэхэмжилсэн хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 7*5.400 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 748.355 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчБ.Бөөс 585.*6* төгрөг гаргуулж, нэхэмжлэгч МТ ХХК ХХК-д олгож, МТ ХХК ХХК-иас 263.*00 төгрөг гаргуулж,Б.Бт олгосугай.

 

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11* дүгээр зүйлийн 11*.4, 11*.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН