Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 104/ШШ2022/00283

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, *******,*******,******* тоот хаягт оршин суух, ******* /РД:*******/

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, *******,******* тоот хаягт байрлах улсын бүртгэлийн хаягтай, Налайх дүүрэг, *******, хотхонд байрлах******* ХХК /РД:*******/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, ,,,, тоот хаягт оршин суух, /РД:/,

Хариуцагч: Хануул дүүрэг, ,, тоот хаягт оршин суух, /РД:/ нарт холбогдох

 

 иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Т.,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Мөнхбат,

Хариуцагч Д.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Хариуцагч******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагч Ц. нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй болно.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би тоот орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж Налайх дүүргийн нд баригдах тауэр төслийн барилгаас 70 м.кв талбай орон сууцыг 91000000 төгрөгөөр авахаар болсон. өдөр өөрийн өмчлөлийн улсын дугаартай ачааны машиныг 60000000 төгрөгт тооцож Д.ын нэр дээр шилжүүлсэн. ... гэрээ байгуулснаас хойш ажил гүйцэтгэгч тал гэрээний үүргээ биелүүлээгүй, орон сууцыг 2020 оны 04 -р улиралд багтаан ашиглалтад оруулаагүй байна. Одоог хүртэл барилгын ажлаа эхлүүлээгүй. ХХК-н менежер од 115 тонн цемент нийлүүлсэн. Цементийн төлбөрийг увуу цувуулан төлсөөр одоо 1 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймээс өөрийн шилжүүлсэн 60000000 төгрөг болон алданги 3690000 төгрөг, нийт 63690000 төгрөгийг ХХК болон Д. нараас гаргуулах, цементийн төлбөрийн үлдэгдэл 1000000 төгрөгийг Ц.оос гаргуулахаар нэхэмжилж байна. той орон сууц захиалгын гэрээг байгуулсан бөгөөд ын зааврын дагуу машины эзэмших эрхийг Д.од шилжүүлж өгсөн. ын компанийн хүн гэж ойлгож байсан. гэв.

 

2.Хариуцагч Д.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Орон сууц захиалан бариулах гэрээний урьдчилгаа төлбөрт улсын дугаартай автомашиныг өгсөн. Тухайн орон сууц захиалан бариулах гэрээнд Д. гарын үсэг зурах, оролцох эрхгүй, хамааралгүй этгээд юм. Тухайн үед иргэн П. нь******* ХХК-ийн баригдаж байгаа барилгын гадна фасадын ажлыг хийж гүйцэтгэж байсан. Бусдаар орон сууц захиалан бариулах гэрээтэй холбоотой, түүнд оролцох эрх бүхий хүн байгаагүй. Мөн******* ХХК-ийн ажилчин биш, зүгээр л хөдөлмөрийн гэрээгээ байгуулж ажил гүйцэтгэж байсан. Автомашиныг нэхэмжлэгч Т. нь өөрөө Д.ын нэр дээр шилжүүлж өгсөн. Харин Д. нь уг орон сууц захиалан бариулах гэрээний оролцогч биш, хамааралгүй гэдгийг нь мэдэж байсан хэр нь хамт явж нэр дээр нь шилжүүлж өгсөн. Д. нь ажил гүйцэтгэж байхдаа Ц., Ц. нарын гуйлтаар тус болох үүднээс л тухайн үед өөрийн нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрсөн. улсын дугаартай машиныг өөрийн нэр дээр шилжүүлж аваад, авто ломбардаас мөнгө аваад өгөөч гэхээр 18,000,000 төгрөг авч өгсөн..******* ХХК-ийг шүүхэд төлөөлж байгаа Д.гийн нэр дээр улсын дугаартай машиныг шилжүүлж өгсөн гэв.

 

3. Хариуцагч******* ХХК-с тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Манай компани иргэн Т.тай албан ёсны орон сууц захиалгын гэрээ байгуулаагүй бөгөөд манай компанид ажиллаж байсан Ц. нь байгууллагын тамга тэмдэг, гарын үсэгтэй гэрээг ашиглан иргэн Т. болон бусад этгээдтэй орон сууц захиалгын гэрээ байгуулсан нь илэрсэн тул уг асуудал цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлж байгаа. Мөн 60 машин элсийг ч манай компани хүлээж аваагүй барилгын ажилд зарцуулаагүйн сацуу Ц. гэгч нь уг элсийг бусдад худалдаж, мөнгийг нь өөртөө ашигласан байдаг. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч Ц. тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 1 сая төгрөгийг төлөх боломжгүй. Миний бие тус компанид борлуулагчаар ажиллаж байгаад гарсан. Уг цементийн мөнгийг компани гаргаж төлөх ёстой. Компанийн захирлын тушаалаар уг цементийг нисэхийн барилга дээр буулгасан. Эндээс өөрийн гарт нэг ч төгрөг аваагүй. Бүх мөнгийг компани авсан гэж бодож байна. Тийм болохоор энэ хэргийн надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгч тал Т.гийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2020 оны дугаартай орон сууц захиалан бариулах гэрээний хуулбар, 2 өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний хуулбар, өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хуулбар, өдрийн 0499 дугаартай итгэмжлэл, Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн дугаартай албан бичгийн хуулбар, түүнд хавсаргасан баримтын хуулбар зэргийг /хэргийн 4-12, 138-148-р хуудас/, хариуцагч Д.оос ХХК, ломбардын төлбөрийн хуулга, өдрийн дугаартай тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, өдрийн ажил гүйцэтгэх гэрээ зэргийг /хэргийн 101-102, 165-170-р хуудас/ хэрэгт ирүүлжээ

 

6. Нэхэмжлэгч талын хүсэлтээр Улсын бүртгэлийн газар, Авто тээврийн үндэсний төвөөс нотлох баримт гаргуулах ажиллагааг шүүх хийж гүйцэтгэжээ. /хэргийн 151-153, 174-р хуудас/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.  Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

2.  Нэхэмжлэгч тал хариуцагч******* ХХК, хариуцагч Д. нараас орон сууц захиалгын гэрээний үүргийн дагуу шилжүүлсэн машины үнэ 60000000 төгрөг, гэрээний алданги 3690000 төгрөг гаргуулах, хариуцагч Ц.оос худалдах, худалдан авах гэрээний үүрэг цементийн үнэ 1000000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

3.  Хариуцагч******* ХХК нь орон сууц захиалгын гэрээг компани байгуулаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Д., орон сууц захиалгын гэрээний оролцогч биш бөгөөд Т.гаас шилжүүлэн авсан машиныг Д.д шилжүүлэн өгсөн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж, хариуцагч Ц. цементийг компани худалдан авсан тул би төлөх үндэслэлгүй гэж тус тус маргаж байна.

 

4.  Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

-2020 оны 05 сарын 13 өдөр******* ХХК, Т. нар Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулжээ. Гэрээний 1-р зүйлийн 1.2-т орон сууцыг 2020 оны 04-р улиралд ашиглалтад оруулахаар, мөн 5-р зүйлийн 5.1-д үүргээ биелүүлээгүй хожимдсон тохиолдолд үнийн дүнгээс хоног тутамд 0,3 хувийг торгуулийн аль буруутай талдаа ноогдуулахаар 2 тал тохирчээ. /хэргийн 5-7-р хуудас/

 

- өдөр Т., Д. нар улсын дугаартай, маркийн автомашиныг 60000000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээг байгуулсан талаарх баримт хэрэгт авагдсан байна. /хэргийн 9-р хуудас/

 

-Хариуцагч Д. 2020 оны 06 сарын 18 өдрөөс 2020 оны 08 сарын 11 хүртэл ломбардаас 18000000 төгрөгийг зээл авч төлсөн талаарх төлбөрийн хуулга хэрэгт авагджээ. /хэргийн 101-р хуудас/

 

-2020 оны 08 сарын 11 өдөр худалдагч Д., худалдан авагч Д. нар улсын дугаартай маркийн автомашиныг 65000000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг байгуулжээ. /хэргийн 102-р хуудас/

 

Нэхэмжлэгч Т., хариуцагч Д. нар улсын дугаартай автомашиныг худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн байх боловч бодитоор худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй талаар нэхэмжлэгч болон хариуцагч Д. нар мэдүүлжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д. шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчтэй 9 давхарт байгаа орон сууцнаас өгье гэж ярьсан. Харин автомашиныг хариуцагч Д. ломбардад тавьсан байсныг би 18000000 төгрөг болох өөрийнхөө мөнгөөр гаргуулж авсан. Тийм болохоор манайх тусдаа хэрэг нээж хариуцагч оос дахиж мөнгө нэхэмжлэхгүйгээр энэ хэрэгтэй хамтад нь шийдүүлэх хүсэлтэй байгаа гэх тайлбар /хэргийн 179-182-р хуудас/-аар байрны урьдчилгаанд тооцож шилжүүлсэн автомашин хариуцагч талын өмчлөлд шилжсэн, хариуцагч Д. болон Д. нарын хооронд бодитоор автомашин, худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй гэж үзлээ.

 

Хариуцагч талаас машины үнэлгээтэй холбоотой маргаан үүсгээгүй, холбогдох баримтыг ирүүлээгүй тул******* ХХК-с 60000000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч талд олгохоор шийдвэрлэв.

 

Хариуцагч******* ХХК-аас эрх бүхий этгээд нэхэмжлэгч талтай гэрээг байгуулаагүй гэж маргаж байх боловч нэхэмжлэгч талын гэрээний үүргийн гүйцэтгэл болох автомашиныг өмчлөлдөө шилжүүлэн хүлээн авснаар эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн буюу орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр гэж үзлээ.

 

Талуудын хооронд байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний 5-р зүйлийн 5.1-д зааснаар хариуцагч******* ХХК нь 2020 оны 04 дүгээр улиралд орон сууцыг ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй байх тул 205 хоногийн алданги 3690000 төгрөгийг хариуцагч******* ХХК-с гаргуулан нэхэмжлэгч талд олгохоор шийдвэрлэв.

 

Хариуцагч Д. уг маргааны хариуцагч этгээд биш байх тул Д.од холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Хариуцагч Ц. цемент худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 1000000 төгрөгийг гаргуулах шаардлагыг эс зөвшөөрөн маргаж байгаа /Миний бие тус компанид борлуулагчаар ажиллаж байгаад гарсан. ... компанийн захирлын тушаалаар уг цементийг нисэхийн барилга дээр буулгасан гэх тайлбар ирүүлсэн / боловч өөрийн татгалзлыг нотолсон баримтыг хэрэгт ирүүлээгүй байх тул нэхэмжлэгч Т. болон хариуцагч Ц. нарын хооронд цемент худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзлээ.

 

Хариуцагч тал гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн талаарх баримтыг хэрэгт ирүүлээгүй, өөрийн татгалзлыг баримтаар нотлоогүй тул хариуцагч Ц.оос цементийн үнийн үлдэгдэл 1000000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

5.  Нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 481400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Ц.оос 1000000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 28550 төгрөг,******* ХХК-с 63690000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 452850 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч талд олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийн 232.1, 243 дугаар зүйлийн 243.1,-д заасныг баримтлан хариуцагч******* ХХК /РД:*******/-аас 63690000 /жаран гурван сая зургаан зуун ерэн мянга/ төгрөг, хариуцагч , /РД:/-оос 1000000 /нэг сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* /РД:*******/-д олгож, нэхэмжлэлээс хариуцагч /РД:/-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Т.гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 481400 /дөрвөн зуун наян нэгэн мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч******* ХХК-аас 452850 /дөрвөн зуун тавин хоёр мянга найман зуун тавин/ төгрөг, хариуцагч У.оос 28550 /хорин найман мянга таван зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******0 дугаар зүйлийн*******0.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА