Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2022/01930

 

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрэг, ... тоотод байрлах, регистр .., Б...Х... ХХК,

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрэг, ... тоотод байрлах, регистр .., Б...Г...ХХК,

Хариуцагч:Баянгол дүүрэг, ... тоотод байрлах, регистр ..., Т...ББСБ, ХХК,

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, ... тоотод оршин суух, ..., БНХАУ-ын иргэн W..., 

Нэхэмжлэлийн шаардлага:Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч Б.Э..., хариуцагч Т...ББСБ, ХХК-ийн төлөөлөгч О.М..., өмгөөлөгч Ж.С..., хариуцагч W...-ийн өмгөөлөгч Ш.Б.., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б...Х... ХХК, Б...Г...ХХК-иуд нь Т...ББСБ, ХХК болон W... нарт холбогдуулан Т...ББСБ, ХХК, W... нарын хооронд 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан ... дугаартай, үл хөдлөх өд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Б...Х... ХХК нь 100 000 000 төгрөгийн зээл авах зорилгоор 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Т...ББСБ, ХХК-тай ... тоот зээлийн гэрээ, мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор ... тоот барьцааны гэрээ байгуулан өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн ... тоотод байршилтай, 977, 96 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.

Мөн Б...Г...ХХК нь 100 000 000 төгрөгийн зээл авах зорилгоор 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Т...ББСБ, ХХК-тай ... тоот зээлийн гэрээ, мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 01/2015 тоот барьцааны гэрээ байгуулан өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн ... ШТС-ын зүүн талд байрлах 10 000 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг барьцаалсан.

Б...Х... ХХК, Б...Г...ХХК-ийн Т...ББСБ, ХХК-тай байгуулсан ..., ... тоот зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоход талууд харилцан тохиролцож 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Т...ББСБ, ХХК нь Б...Г...ХХК-тай ... дугаартай зээлийн нэмэлт гэрээ, Б...Х... ХХК-тай ... дугаартай зээлийн нэмэлт гэрээг тус тус байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу Т...ББСБ, ХХК нь Б...Х... ХХК, Б...Г...ХХК-д тус тус нэмж 100 000 000 төгрөгийн зээл олгох, Б...Х... ХХК, Б...Г...ХХК-иуд нь зээлийг төлж дуусах хүртэл хугацаанд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Б...Г...ХХК нь өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн ... шатахуун түгээх станцын зүүн талд байрлах 10 000 м.кв талбай бүхий газар эзэмших эрх, Б...Х... ХХК нь өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн ... тоотод байршилтай, 977,96 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг түр Т...ББСБ, ХХК-д шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн. Уг гэрээнүүд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн хамт шилжүүлэх гэрээ, Газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээ гэсэн нэртэй боловч үнэн хэрэгтээ талуудын хооронд байгуулсан ..., ... дугаартай зээлийн нэмэлт гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангах, барьцааны гэрээ болохыг талууд хэн хэн нь мэдэж байсан бөгөөд Т...ББСБ, ХХК нь барьцаанд үл хөдлөх хөрөнгө болон газрыг авах, Б...Х... ХХК, Б...Г...ХХК-иуд нь үл хөдлөх хөрөнгө болон газрыг барьцаанд тавих хүсэл зоригоо илэрхийлж, зээлийн нэмэлт гэрээ байгуулсан.Дээрх барьцаанд тавих зорилгоор хийсэн гэрээнүүдийн үндсэн дээр газар эзэмших эрх болон үл хөдлөх хөрөнгө эзэмших эрх нь Т...ББСБ, ХХК-ийн нэр дээр шилжсэн.Гэтэл барьцаанд тавих зорилгоор шилжүүлсэн байхад 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах” тухай ... тоот гэрээ болон 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээгээр W...-гийн нэр дээр шилжүүлсэн байна.Дээрх 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр байгуулсан зээлийн нэмэлт гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж, гэрээний харилцааг дүгнэж, гэрээг дуусгавар болгоогүй.Гэтэл Т...ББСБ, ХХК нь дур мэдэн Б...Х... ХХК, Б...Г...ХХК-д мэдэгдэхгүйгээр БНХАУ-ын иргэн W...-д барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдсан байна.Энэ нь хууль ёсны өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн үйл баримт юм.Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар Т...ББСБ, ХХК болон БНХАУ-ын иргэн W... нарын хооронд 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан ... дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.

Хариуцагч Т...ББСБ, ХХК хариу тайлбартаа:Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т “...нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага...” тодорхой, ойлгомжтой байх шаардлагыг хуульчилсан байх боловч нэхэмжлэгч нарын нэхэмжлэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл болох нь тодорхойгүй, ямар шаардлага гаргаад байгаа нь ойлгомжгүй байна.Түүнчлэн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар уг гэрээ нь ямар хуулийг хэрхэн зөрчсөн, эсхүл нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тодорхойлоогүй байна.Б...Х... ХХК нь Т...ББСБ, ХХК болон БНХАУ-ын иргэн W... нарт холбогдуулан дээрх нэхэмжлэлийн шаардлага буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг зөрчиж хийсэн хэлцэл гэж хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг мөн шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн. Б...Г...ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болон Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдуулан Т...ББСБ, ХХК-д газар эзэмшүүлэх болон БНХАУ-ын иргэн W...-д газар ашиглуулах тухай захирамжуудыг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн ... магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн.Мөн Б...Х... ХХК болон Б...Г...ХХК нь мөн л хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Монголын Олон Улсын ба Үндэсний арбитрт гаргасан бөгөөд тус арбитрын 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 105 дугаар шийдвэрээр арбитрын ажиллагааг дуусгавар болгосон. Нэхэмжлэлд “...Уг гэрээнүүд “Үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн хамт шилжүүлэх гэрээ”, “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэсэн нэртэй боловч ... ” гэж дурдсан байх бөгөөд мөн л уг гэрээнүүд болох 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ... дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн хамт шилжүүлэх гэрээ”, 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ... дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн  ... дүгээр захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг тус шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн.

Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, тогтоолыг үндэслэн Т...ББСБ, ХХК болон БНХАУ-ын иргэн W... нарын хооронд байгуулагдсан 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь хууль болон хэлцлийн шаардлагыг бүрэн хангасан хүчин төгөлдөр гэрээ бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэснийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг буюу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч W... хариу тайлбартаа:Топфинанс ББСБ ХХК, БНХАУ-ын иргэн В... \Ү...\ нарын хооронд байгуулсан 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ... дугаар Үл хөдлөх худалдах худалдан авах гэрээний дагуу Хятад улсын иргэн W... нь Сонгинохайрхан дүүргийн ... байрлах 977 м2 ... дугаар улсын бүртгэлийн дугаартай барилга, 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ... дугаар газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн ... дугаар бүхий 10000 м.кв талбайтай, 5 жилээр эзэмших ...тоот гэрчилгээтэй газрын хамтаар хуульд заасны дагуу худалдан авсан.Уг гэрээ нь Иргэний хуулийн дагуу байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчөөгүй болно.Дээрх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.Иймд Топфинанс ББСБ ХХК, БНХАУ-ын иргэн W... нарын хооронд байгуулсан 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ... дугаар үл хөдлөх худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс:Б...Х... ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Б...Г...ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Б...Х... ХХК болон Б...Г...ХХК-иас С.Чулуунцэцэгт олгосон итгэмжлэл, Т...ББСБ, ХХК-ийн Б...Х... ХХК-тай 2013 оны 5 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээл, зээлийн хүү төлөх хуваарь, Т...ББСБ, ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн кассын орлогын ордерууд, бэлэн мөнгөний орлогын баримт, Хаан банкны 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн мөнгөн шилжүүлэгийн баримт, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн ... дүгээр тогтоолыг шүүхэд өгсөн./хх 5-16, 17-21, 22-23, 24-33, 40-43/

Хариуцагч Т...ББСБ, ХХК-иас:Улсын бүртгэлийн гэрчилгээ, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн ... дугаартай “Гомдол хянан шийдвэрлэх тухай” тогтоол, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн ... дугаартай магадлал, Монголын олон улсын үндэсний арбитрын 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 105 дугаар шийдвэр, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаартай “Гомдол хянан хэлэлцэх тухай” тогтоолыг шүүхэд өгсөн./хх 51, 57-59, 60-61, 62-70, 71-75, 76, 77-79, 80-82/

Хариуцагч W...-аас Т...ББСБ, ХХК-ийн Б...Х... ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан “Эд хөрөнгө хөлслөх гэрээ”, С.М...ын гадаад паспортын хуулбар, Т...ББСБ, ХХК-ийн W...-тай 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хийсэн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, W...-гийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн ... тоотод байршилтай, 977,96 м.кв талбайтай, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Т...ББСБ, ХХК-ийн дүрэм, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1019 дугаар магадлал, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай ... дугаар захирамж, мөн өдрийн ... дугаартай гүйцэтгэх хуудсыг шүүхэд өгсөн./хх 97-117/

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Т...ББСБ, ХХК-ийн W...-тай 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хийсэн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн “Зээлийн нэмэлт гэрээ”, Т...ББСБ, ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн бүртгэл, статистикийн албанд хүргүүлсэн 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн “Зээлийн барьцаа чөлөөлүүлэх тухай” хүсэлт, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдөр ирүүлсэн хариу, Б...Х... ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн ... тоотод байршилтай, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай, 977,96 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн ... дугаартай гэрчилгээ, 2014 оны 1 дүгээр сарын барьцааны гэрээ,  2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл, Т...ББСБ, ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Тахилт 18210/ Товчооны зам 32 тоотод байршилтай, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай, 977,96 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн гэрчилгээ, БНХАУ-ын иргэн W...-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн ...тоотод байршилтай, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай, 977,96 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн . дугаартай.. гэрчилгээ, 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн барьцааны гэрээ, зээлийн гэрээ болох баримтуудыг шүүх бүрдүүлсэн.(хх-85-87, 140-152)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:

Т...ББСБ, ХХК нь 2016 оны 4 дүгээр сарын 4-ны өдөр Б...Г...ХХК-тай ... дугаартай зээлийн нэмэлт гэрээ, Б...Х... ХХК-тай ... дугаартай зээлийн нэмэлт гэрээг тус тус байгуулж, гэрээний дагуу Т...ББСБ, ХХК нь Б...Х... ХХК, Б...Г...ХХК-д тус тус нэмж 100 000 000 төгрөгийн зээл олгож, Б...Х... ХХК, Б...Г...ХХК-иуд нь зээлийг төлж дуусах хүртэл хугацаанд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Б...Г...ХХК нь өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, МТ шатахуун түгээх станцын зүүн талд байрлах 10 000 м.кв талбай бүхий газар эзэмших эрх, Б...Х... ХХК нь өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн ... тоотод байршилтай, 977,96 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг түр Т...ББСБ, ХХК-д шилжүүлэх үүргийг хүлээсэн гэрээнүүд нь үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн хамт шилжүүлэх гэрээ, газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээ гэх нэртэй боловч үнэн хэрэгтээ талуудын хооронд байгуулсан ..., ... дугаартай зээлийн нэмэлт гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангах, барьцааны гэрээ байсан.

Б...Х... ХХК, Б...Г...ХХК нь зээлийн барьцаанд тавих зорилгоор хийсэн гэрээний үндсэн дээр газар эзэмших эрх болон үл хөдлөх хөрөнгө эзэмших эрхийг Т...ББСБ, ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн байхад 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах” тухай ... тоот гэрээ болон 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээгээр W...-гийн нэр дээр шилжүүлсэн байна.

Т...ББСБ, ХХК-ийн Б...Х... ХХК, Б...Г...ХХК-тай 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр байгуулсан зээлийн нэмэлт гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж, гэрээний харилцааг дүгнэж, гэрээг дуусгавар болгоогүй байхад Т...ББСБ, ХХК нь Б...Х... ХХК, Б...Г...ХХК-д мэдэгдэхгүйгээр БНХАУ-ын иргэн W...-д барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдсан байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар Т...ББСБ, ХХК болон БНХАУ-ын иргэн W... нарын хооронд 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан ... дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэж тайлбарласан.

Хариуцагч Т...ББСБ, ХХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд:

Т...ББСБ, ХХК болон БНХАУ-ын иргэн W... нарын хооронд байгуулагдсан 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь хууль болон хэлцлийн шаардлагыг бүрэн хангасан хүчин төгөлдөр гэрээ бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр гарсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэснийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарласан.

Хариуцагч W... нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Топфинанс ББСБ ХХК-тай 2017 оны 3  дугаар сарын 30-ны өдөр байгуулсан ... дугаар Үл хөдлөх худалдах худалдан авах гэрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн ... хороонд байрлах 977,96 м.кв ... дугаар улсын бүртгэлийн дугаартай барилга болон 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ... дугаар газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн ... байрлах 1... дугаар бүхий 10000 м.кв талбайтай 5 жилээр эзэмших ... тоот гэрчилгээтэй газрын хамтаар хуульд заасны дагуу худалдан авсан гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Т...ББСБ, ХХК-ийн Б...Х... ХХК-тай 2013 оны 5 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээл, зээлийн хүү төлөх хуваарь, Т...ББСБ, ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн кассын орлогын ордерууд, бэлэн мөнгөний орлогын баримт, Хаан банкны 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн мөнгөн шилжүүлэгийн баримт, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн ... дүгээр тогтоол, Т...ББСБ, ХХК-ийн Б...Х... ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан “Эд хөрөнгө хөлслөх гэрээ”, Т...ББСБ, ХХК-ийн W...-тай 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хийсэн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, W...-гийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 2... тоотод байршилтай, 977,96 м.кв талбайтай, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1019 дугаар магадлал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн ... дугаартай магадлал, талуудын тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь Т...ББСБ, ХХК-ийн БНХАУ-ын иргэн W...-тай 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан ... дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулна гэж шаардаж байгаа нь талуудын маргааны зүйл болж байна.

Б...Г...ХХК болон  Б...Х... ХХК нь Т...ББСБ, ХХК-иас 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр тус бүр 100 000 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж, барьцаанд Б...Г...ХХК-ийн эзэмшлийн газар, Б...Х... ХХК-ийн өмчлөлийн барилгыг барьцаалсан, улмаар гэрээний хугацааг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр сунгасан, мөн  2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээгээр зээлдэгч нар нэмж тус бүр 100 000 000 төгрөг зээлж, хугацааг 6 сараар сунгаж, уг гэрээний үүргийг биелүүлэх хүртэл нэхэмжлэгч нарын өмчлөлийн барилга, эзэмшлийн газрыг Т...ББСБ, ХХК-ийн өмчлөл болон эзэмшилд шилжүүлэхээр харилцан тохиролцсон байх бөгөөд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан хөрөнгүүдийг гэрээний төлбөрт тооцуулан барьцааны зүйлийн өмчлөх болон ашиглах эрхийг шилжүүлж, зээлийн гэрээг дуусгавар болгохоор тохиролцсон гэж дүгнэсэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаар магадлал байна.

Сонгинохайрхан дүүргийн 2... тоотод байршилтай, 977,96 м.кв талбайтай, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Т...ББСБ, ХХК-д шилжин бүртгэгдсэн байх бөгөөд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 83.1-т “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасан байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна гэж заасан байх бөгөөд хууль зөрчсөн гэдэгт хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй байх нөхцөл хамаардаг байна.

Т...ББСБ, ХХК-ийн W...-тай 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь хуулийн хориглосон заалтыг зөрчсөн, хуулийн шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Т...ББСБ, ХХК-ийн БНХАУ-ын иргэн W... нарын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 39 дугаар зүйлийн 39.2, 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар нэг тал нь хүсэл зоригоо илэрхийлж, нөгөө тал түүнийг хүлээн авснаар тохиролцож, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т “Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй”, 41.2-т “Энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй” гэж заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т “Барьцаалагч, барьцаалуулагч нь энэ хуулийн 11.2-т зааснаар харилцан тохиролцсон бол барьцааны зүйлийг шууд худалдаж болно” гэж заасан байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т барьцааны газрыг шүүхээс гадуур худалдахыг хориглоно гэж заасан байх боловч нэхэмжлэгч Б...Г...ХХК нь өөрийн эзэмшил газрын эзэмших эрхийг барьцаалах зорилгоорТ...ББСБ, ХХК-д шилжүүлсэн гэж тайлбарлаж байна.

Мөн Б...Г...ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах, 10000 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхээ хуульд заасан журмын дагуу шилжүүлсэн болохыг дүгнэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн ... дугаар магадлал байна./хх 62-75/

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болохоор заасан байх боловч дээрх хэлцлийн үр дагавар нь нэхэмжлэгчид шууд хамааралгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 307 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг баримтлан Т...ББСБ, ХХК болон БНХАУ-ын иргэн W... нарын хооронд 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан ... дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай Б...Х... ХХК, Б...Г...ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 307 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           З.ДОРЖНАМЖИН