Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2022/01452

 

 

 

 

 

 

 

2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр

          Дугаар 183/ШШ2022/01452

Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Солонго төвийн******* тоот хаягт байрлах,******* ХЗХ /рд:*******/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа-2, Өлзийтийн зам гудамж,******* дугаар байр,*******од оршин суух,******* онд төрсөн, настай, эмэгтэй, Боржигон овогт*******ийн******* /рд:ЙЮ78073000/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа-2, Өлзийтийн зам гудамж,******* дугаар байр,*******од оршин суух,онд төрсөн,тай, эрэгтэй,  Боржигин хиад овогтийн /рд:ТЖ75062972/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 8 280 109 төгрөг гаргуулах,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага:*******9 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.   

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Шунхлайн хишиг ХЗХ нь, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8 280 109 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Хариуцагч, нар нь*******9 оны  7 дугаар сарын 17-ны өдөр манай хадгаламж зээлийн хоршооны гишүүнээр элсэн тухайн өдрөө №19071701 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 12 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй, 5 000 000 төгрөгийн зээл авсан. Хоршооны зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг шаардан удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж байна. Иймд зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 5 000 000 төгрөг, зээлийн хүү 3 280 109 төгрөг, нийт 8 208 109 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа бөгөөд өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан нэмэгдүүлсэн хүү тооцоогүй” гэв.

2. Хариуцагч нар хариу тайлбартаа: “...Нэхэмжилж буй үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх гэх хүнтэй зарын сонины дагуу мөнгө байршуулж өгнө, барьцаагүйгээр зээл олгоно гэх зарын дагуу холбогдож******* тоот хаягт очиж уулзаж байсан. Үүний дагуу Улаанбаатар банкны дансанд 100 000 000 төгрөг байршуулах аман гэрээ хийн анх харилцаа ингэж эхэлсэн. 100 000 000 төгрөг байршуулахдаа нь өөрийн хамаарал бүхий хүмүүсийн данснаас байршуулаад би буцаагаад өгөх ёстой мөнгийг өгсөн бөгөөд хүүнд нь 9 000 000 гаруй төгрөг өгсөн. нь чи надад мөнгө төлөх ёстой хүү чинь дутуу байна гэх шаардлага тавиад 5 000 000 төгрөг дутуу энийг төл гэх шахалт дарамтад ороод ямар нэгэн байдлаар үүнийг төл гэж шахаад байсан учраас тухайн үед манайд ХЗХ гэх нэр төдий хоршоо байдаг, энэнд гэрээ хийгээд үүнийг төл гэж тулган шаардсан. Өөрөө бүх бичиг баримтыг гаргаж гарын үсэг зур ингэж төл гэсэн. Би өөрөө хуулийн мэдлэггүйгээс болоод тухайн үед дарамтад нь ороод гарын үсэг зурсан буцаагаад 5 000 000 төгрөгийгт өгсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би зөндөө мөнгө төлж илүү хохиролд орсон” гэв.

 

3. Хариуцагч нараас нэхэмжлэгчид холбогдуулан 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч нар сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “...Миний бие тухайн үед хууль тогтоомж сайн мэддэггүйн улмаас хариуцагчид төлөх ёсгүй мөнгийг төлж түүнчлэн дарамт, шахалт орж байгуулах ёсгүй гэрээг байгуулсан болохоо хожим мэдсэн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэснийг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан. Гэтэл нь надаас нэхэж 5 000 000 төгрөгийн хүү төлөхийг шаардаж шахалт дарамт үзүүлж*******9 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Шунхлайн хишиг ХЗХ-ны гишүүнээр элсэх өргөдөл бичүүлж биднээс тус бүр 50 000 төгрөгийн хураамж тушаалгасан. Бидэнд тус хадгаламж зээлийн хоршоонд элсэх ямар ч хүсэл, шаардлага байгаагүй. Улмаар зээлийн гэрээг хуурамчаар байгуулж 5 000 000 төгрөгийг зээлдүүлсэн мэт баримтыг бүрдүүлсэн. Үүнийг бүрдүүлэхдээ миний Голомт банкны дансанд Шунхлайн хишиг ХЗХ-ны данснаас 3 болон 2 сая төгрөгийг хувааж*******9 оны 7 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлээд шууд бэлнээр гаргуулж өөрөө буцааж авсан. Бодитойгоор зээл олгоогүй. Энэ мөнгөө буцаан авангуутаа 19071701 тоот гэрээний мөнгө хүлээлцсэн тухай баримт гэх зүйл дээр зээл авсан 5 000 000 төгрөгийг хаан банкны 5046304216 тоот дансаар хүлээн авлаа гэж бичээд гарын үсэг зуруулсан нь үүнийг нотолно. Надад ямар нэг хувь, хуулбар өгөөгүй. Хүлээлгэн өгсөн гэх гарын үсэг хэнийх ч болохыг мэдэхгүй байна. Бид зээл авахаар албан ёсоор хүсэлт гаргаагүй.ийн шахалтаар түүний бэлтгэсэн гэрээн дээр гарын үсэг зурсан тул Шунхлайн хишиг ХЗХ-тай байгуулсан*******9 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 19071701 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж өгнө үү” гэж тайлбарласан.

 

4. Нэхэмжлэгч хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлд “...Шунхлайн хишиг ХЗХ нь Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 3.1.1-т заасны дагуу*******7 оноос санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу хадгаламж, зээлийн үйл ажиллагаа явуулж байна., нар нь*******9 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Шунхлайн хишиг ХЗХ-д гишүүнээр элсэн орж 5 000 000 төгрөг зээлэхээр зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагч Шунхлайн хишиг ХЗХ нь, нарыг хүчээр зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан, зээл авах хүсэлт сонирхолгүй байхад зээл олгосон гэх тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй. Тэд эрх зүйн бүрэн чадамжтай этгээдүүд бөгөөд хоршооны гишүүнээр элсэхийг хүссэн учир гишүүнээр элсэж 5 000 000 төгрөгийн зээл олгосон. Зээлийн гэрээ, гишүүнээр элсэх өргөдөл, мөнгө хүлээлцсэн баримтад тэд өөрсдөө гарын үсгээ зурсан бөгөөд тухайн үенд үнэхээр мөнгө хүлээж аваагүй байсан бол гарын үсэг зурахгүй байсан. Учир нь ямар баримт гэдэг нь тодорхой бичигдсэн байсан бөгөөд бид хүчээр, дарамж шахалт үзүүлж баримтад гарын үсэг зуруулсан зүйл огт байхгүй. Мөн хоршооны зүгээс хувийн данстай харьцаж байгаа юм шиг Р.Оюун-Эрдэнийн дансанд мөнгө хийгээд дараа нь шууд бэлнээр нь буцааж авах боломжгүй. Машин шилжүүлсэн гэх Итгэл гэх хүнийг танихгүй бөгөөд Шунхлайн хишиг ХЗХ болон, нар нь барьцаагүй 5 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан, 8830 УБЗ улсын дугаартай автомашиныг хэн нэгний нэр дээр шилжүүлсэн нь хадгаламж зээлийн хоршоонд хамааралгүй юм. Мөн, нарын зээлсэн гэх 100 000 000 төгрөг Шунхлай хишиг ХЗХ-д хамааралгүй бөгөөд байгууллагын зүгээс, нартай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжилсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх тайлбарыг гаргасан.

 

5. Нэхэмжлэгч талаас,, нарын Шунхлайн хишиг ХЗХ-д гаргасан өргөдөл, хариуцагч нарын хадгаламж зээлийн хоршооны гишүүний анкет, Голомт банк ХХК-ийн*******9 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн орлогын мэдүүлэг,*******9 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн №19071701 дугаар зээлийн гэрээ, мөнгө хүлээлцсэн тухай баримт, Шунхлайн хишиг ХЗХ-ны дансны хуулга зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

6. Хариуцагч талаас, Улаанбаатар хотын банкны*******9 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн иргэдийн харилцах дансны зарлагын баримт, Хаан банкны*******9 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн орлогын мэдүүлгийн баримт, мөн*******9 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, Авто тээврийн үндэсний төвийн өмнөх өмчлөгчдийн мэдээлэл, тээврийн хэрэгслийн лавлагаа, Худалдаа хөгжлийн банкны*******9 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн зарлагын маягт, мөн өдрийн орлогын ордер, Улаанбаатар хотын банкны*******9 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн шилжүүлгийн баримтууд, Р.Оюун-Эрдэнийн Хаан банк дахь 5046304216 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Р.Оюун-Эрдэнийн Голомт банк дахь тоот дансны хуулга, Зар мэдээ сурталчилгаа сонин ХМХ-ын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 01/32 дугаартай тодорхойлолт, Зар мэдээ сонины*******9 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 42 дугаарын 9 дүгээр тал зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

7. Шүүх хариуцагч нарын хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг баримтлан Хаан банк ХХК-иасын Хаан банк дахь тоот дансны*******9 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс*******9 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны хуулга, Шунхлайн хишиг ХЗХ-ны тэргүүлэгчдийн зөвлөлийн*******8 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 15 дугаартай Ажилтанд зээл олгох зөвшөөрлийг олгох тухай тушаал, мөн өдрийн 16 дугаартай хурлын тэмдэглэл, Шунхлайн хишиг ХЗХ, нарын хооронд*******8 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ зэргийг нотлох баримтаар гаргуулж хэрэгт хавсаргасан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Хариуцагч, нар нь*******9 оны  7 дугаар сарын 17-ны өдөр манай хадгаламж зээлийн хоршооны гишүүнээр элсэн тухайн өдрөө №19071701 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 12 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй, 5 000 000 төгрөгийн зээл авсан. Хоршооны зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг шаардан удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж байна. Иймд зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 5 000 000 төгрөг, зээлийн хүү 3 280 109 төгрөг, нийт 8 208 109 төгрөг гаргуулж өгнө үү” гэв. 

 

3. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...Анх гэх хүнтэй мөнгө байршуулж өгнө, барьцаагүйгээр зээл олгоно гэх сонины зарын дагуу холбогдож,******* тоот хаягт очиж уулзан Улаанбаатар банкны дансанд 100 000 000 төгрөг байршуулах аман гэрээ хийснээр анх харилцаа эхэлсэн. Тус 100 000 000 төгрөгийг нь өөрийн хамаарал бүхий хүмүүсийн данснаас байршуулаад би буцаагаад өгөхдөө 9 000 000 гаруй төгрөгийн хүү төлсөн. Гэтэл нь төлөх ёстой хүүгээс чинь 5 000 000 төгрөг дутуу байна, үүнийг ямар нэгэн байдлаар төл гэж шахаад, тухайн үед манайд ХЗХ гэх нэр төдий хоршоо байдаг, энэнд гэрээ хийгээд үүнийг төл гэж тулган шаардсан. Өөрөө бүх бичиг баримтыг гаргаж гарын үсэг зур ингэж төл гэсэн. Ингээд хуулийн мэдлэггүйгээс болоод тухайн үед дарамтад нь ороод гарын үсэг зурсан буцаагаад 5 000 000 төгрөгийгөд өгсөн” гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Шунхлайн хишиг Хадгаламж зээлийн хоршоо нь Санхүүгийн зохицуулах хорооноос*******7 оны 6 дугаар сарын 07-ны өдөр олгосон тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээний дагуу хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг байх бөгөөд хариуцагч, нар нь*******9 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Шунхлайн хишиг ХЗХ-д гишүүнээр элсэх хүсэлтийг гаргаж, хоршооны гишүүний анкет бөглөн, тодорхойлолт гаргаж, гишүүн тус бүрийн 50 000 төгрөгийн хураамж төлснөөр тус хоршооны гишүүн болсон байна.

 

Мөн өдрөө, нар нь Шунхлайн хишиг ХЗХ-той №19071701 тоот зээлийн гэрээ байгуулж, тус гэрээгээр Шунхлайн хишиг ХЗХ-ноос 5 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 30 хоногийн 5 хувийн хүүтэй зээлдэхээр талууд харилцан тохиролцож, гэрээнд талууд хүсэлт зоригоо илэрхийлэн гарын үсэг зурсан, хоршооны тамга дарагджээ.

 

Дээрхээс үзвэл талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар тус зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас шаардах эрхтэй байна.

 

Тус хадгаламж зээлийн хоршооноос зээлийн гэрээний зүйл болох 5 000 000 төгрөгийг зээлдэгч Р.Оюун-Эрдэнийн Голомт банк дахь дансанд*******9 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 3 000 000 төгрөг, 2 000 000 төгрөгөөр тус тус шилжүүлсэн байна.

 

Хариуцагч*******9 оны 7 дугаар сарын 18-ны өдөр өөрийн Голомт банк дахь тоот данснаас 5 000 000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн баримт хавтаст хэргийн 95 дугаар талд авагдсан, хариуцагч нарын тус 5 000 000 төгрөгийг аваад буцаажөд хүлээлгэж өгсөн гэх тайлбар хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул зээлдүүлэгчийг зээлийн гэрээний зүйл болох 5 000 000 төгрөгийг зээлдэгчид хүлээлгэн өгч, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

Түүнчлэн хавтаст хэргийн 40-62 дугаар талд хариуцагч Р.Оюун-Эрдэнийн харилцан дансны зарлагын баримт, мөнгөн шилжүүлэг, хүү гэсэн утгатайгаар Т.Гантуулын данс руу 1 200 000 төгрөгийн орлогын гүйлгээ хийсэн, Жей траст кредит ХХК руу хийсэн орлогын ордер, амтлаг тахианы тооцоо гэсэн утгатайэс Мөнхгэрэлийн данс руу хийсэн гүйлгээнүүдийн баримт зэрэг авагдсан байх боловч дээрх зээлийн гэрээний зүйл болох 5 000 000 төгрөгийгтэй зарын дагуу холбогдож, 100 000 000 төгрөг зээлдэхээр тохирсон аман хэлцэлтэй хамааралтай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Мөн хариуцагчийн гаргасан*******9 оны 8 дугаар сарын 19-ны өдөрын Хаан банкны тоот дансанд 580 000 төгрөг шилжүүлсэн, 8830 УБЗ улсын дугаартай автомашинтай холбоотой тайлбарууд  тус хэрэгт хамааралгүй байна.

 

5. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар  хариуцагч нараас үндсэн зээл 5 000 000 төгрөг,*******9 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны зээлийн хүү 3 280 109 төгрөг, нийт 8 208 109 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

6. Сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

 

7. Хариуцагч нар сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “...Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийгээгүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан. Тухайн үед хууль сайн мэддэггүйн улмаас төлөх ёсгүй мөнгийг төлж, дарамт шахалтад орж байгуулах ёсгүй гэрээг байгуулсан болохоо хожим мэдсэн. надаас 5 000 000 төгрөгийн хүү шаардаж, шахалт дарамт үзүүлж*******9 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Шунхлайн хишиг ХЗХ-ны гишүүнээр элсэх өргөдөл бичүүлж, биднээр тус бүр 50 000 төгрөгийн хураамж тушаалгасан. Бидэнд тус хадгаламж зээлийн хоршоонд элсэх ямар ч хүсэл, шаардлага байгаагүй. Улмаар зээлийн гэрээг хуурамчаар байгуулж 5 000 000 төгрөгийг зээлдүүлсэн мэт баримтыг бүрдүүлсэн, бодитойгоор зээл олгоогүй. Энэ мөнгөө буцаан авангуутаа 19071701 тоот гэрээний мөнгө хүлээлцсэн тухай баримт гэх зүйл дээр зээл авсан 5 000 000 төгрөгийг хаан банкны 5046304216 тоот дансаар хүлээн авлаа гэж бичээд гарын үсэг зуруулсан. Мөн нь Шунхлайн хишиг ХЗХ-г төлөөлөх эрхтэй этгээд биш атал гэрээнд гүйцэтгэх захирал гэж, хавсралтад зээлийн ажилтан гэж гарын үсэг зурсан, хоршооны дүрмийн 3.1.2-т заасан Сонгинохайрхан дүүргийн харьяаллын бус хүмүүст зээл олгосон, талуудын байгуулсан хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл, мөн хуулийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, бодит байдал дээр өөр эрх зүйн харилцааг халхавч байгуулсан хэлцэл тул Шунхлайн хишиг ХЗХ-тай байгуулсан*******9 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 19071701 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү” гэж тодорхойлсон.

 

8. Нэхэмжлэгч хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг “...Р.Оюун-Эрдэнэ, нар нь*******9 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Шунхлайн хишиг ХЗХ-д гишүүнээр элсэн орж 5 000 000 төгрөг зээлэхээр болж зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагч нар хүчээр зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан, зээл авах хүсэлт сонирхолгүй байхад зээл олгосон гэж байгаа нь үндэслэлгүй. Тэд эрх зүйн бүрэн чадамжтай этгээдүүд бөгөөд хоршооны гишүүнээр элсэх хүсэлтээ гаргаж, гишүүнээр элсэх өргөдөл, зээлийн гэрээ, мөнгө хүлээлцсэн баримтад гарын үсгээ зурсан бөгөөд үнэхээр мөнгө хүлээж аваагүй байсан бол гарын үсэг зурахгүй байсан. Учир нь тус баримт ямар баримт гэдэг нь тодорхой бичигдсэн байсан бөгөөд бид хүчээр, дарамж шахалт үзүүлж баримтад гарын үсэг зуруулсан зүйл огт байхгүй. Машин шилжүүлсэн гэх Итгэл гэх хүнийг танихгүй, Шунхлай хишиг ХЗХ болон, нар нь барьцаагүй 5 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан, 8830 УБЗ улсын дугаартай автомашиныг хэн нэгний нэр дээр шилжүүлсэн нь хадгаламж зээлийн хоршоонд хамааралгүй юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх үндэслэлээр няцаасан.

 

9. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.3-т хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болох талаар зохицуулсан бөгөөд төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн гэж үзвэл Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д төлөөлүүлсэн этгээд маргаагүй бол хүчин төгөлдөр байхаар хуульчилжээ. 

 

Иймд тус зээлийн гэрээ байгуулагдсан талаар Шунхлайн хишиг Хадгаламж зээлийн хоршоо маргаагүй, гэрээний үүргийг шаардан нэхэмжилж байгаа тул төлөөлөх бүрэн эрхгүй этгээд хэлцэл байгуулсан гэж үзэхгүй гэж шүүх дүгнэсэн бөгөөд тус дүгнэлт Шунхлайн хишиг Хадгаламж зээлийн хоршоонытэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажилтанд зээл олгох зөвшөөрөл олгосон тогтоол, гэрчийн мэдүүлэг зэрэгт үндэслээгүй байна. Өөрөөр хэлбэл шүүх эдгээр баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй байна.

 

Түүнчлэн тус хэлцлийг хариуцагчийн маргаж буй Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн, 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн, 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж дүгнэх үндэслэл хэргийн баримт, талуудын тайлбараар тогтоогдоогүй тул 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцуулахыг хүссэн хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147 500 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 147 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Шунхлай хишиг ХЗХ-д олгох нь хуульд нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч, нараас 8 280 109 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Шунхлай хишиг ХЗХ-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Р.Оюун-Эрдэнэ, нарын*******9 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн №19071701 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147 500 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 147 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Шунхлай хишиг ХЗХ-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МӨНГӨНТУУЛ