Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2022/01437

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр

          Дугаар 183/ШШ2022/01437

Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:******* дүүргийн 1 дүгээр хороо, Автозамчдын  гудамж, 40  дүгээр байрны 32 тоотод оршин суух,*******д төрсөн,*******тай, эрэгтэй, Хотгойд овогт*******ын******* /рд:*******/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-45, өөрийн төв байранд байрлах,******* ТӨХК /рд:2685221/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага:******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 27-ний өдрийн Б/355 тоот С.Эрдэнэбаярын хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлж, ажилд томилох тушаалын дагуу өөр ажилд буруу шилжүүлсэн болохыг тогтоолгох, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/378 тоот С.Эрдэнэбаярыг ажлаас халах тушаалын дагуу ажлаас үндэслэлгүйгээр халсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан******* ТӨХК-ийн Улаанбаатар салбарын Захиргаа, аж ахуйн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 36 362 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах, 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын нийт 7 өдрийн хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг олгохыг хариуцагчид даалгахаар тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******,, 

Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Х.Хонгорзул нар оролцов.  

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Эрдэнэбаяр тус шүүхэд хариуцагч******* ТӨХК-д холбогдуулан Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 27-ний өдрийн Б/355 тоот С.Эрдэнэбаярын хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлж, ажилд томилох тушаалын дагуу өөр ажилд буруу шилжүүлсэн болохыг тогтоолгох, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/378 тоот С.Эрдэнэбаярыг ажлаас халах тушаалын дагуу ажлаас үндэслэлгүйгээр халсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан******* ТӨХК-ийн Улаанбаатар салбарын Захиргаа, аж ахуйн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 36 362 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах, 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын нийт 7 өдрийн хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг олгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Миний бие******* ТӨХК-ийн Улаанбаатар салбарын захиргаа, аж ахуйн албаны даргын албан тушаалд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн туршилтаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр жинхэлж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Үүнээс хойш хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам болон холбогдох бусад дүрэм, журам, Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу хариуцсан үүргээ гүйцэтгэж ирсэн. Гэтэл 2020 оны 7 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд 2 хоног эрүүл мэндийн шалтгааны улмаас ажилдаа ирж чадаагүй байхад гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлан, Улаанбаатар салбарын Захиргаа аж ахуйн албаны даргын ажил үүргээс чөлөөлж, Улаанбаатар салбарын Захиргаа аж ахуйн албаны дотоод ажил хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон. Өвчтэй байснаа нотолсон эмнэлгийн магадалгааг байгууллагад гаргаж өгөхөд хуурамчаар олгосон гэж Мэргэжлийн хяналтын газар гомдол гаргаж шалгуулсан боловч холбогдох хууль, дүрэм журам зааврын дагуу олгогдсон болох нь тогтоогдсон. Энэхүү тушаал гарсан ч эрүүл мэндийн шалтгаантай байгаа талаар албаны ажилтнууд болон хэлтсийн шинэ дарга болохт мэдэгдсэн атал мөн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/378 тоот тушаалаар ажлаас халсан. Хөдөлмөрийн тухай хууль болон тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээгээр эрүүл мэндийн байдлын улмаас чөлөө авах нь ажлаа тасалсанд тооцогдохгүй байхаас гадна би ажиллаж эхэлснээс хойш хөдөлмөрийн ямар нэг зөрчил гаргаж байгаагүй тул бөгөөд сануулах, цалин бууруулах зэрэг сахилгын шийтгэл ногдуулах боломжтой байсан. Мөн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 24-ний өдрийг хүртэлх хугацаанд тус компанийн Улаанбаатар салбарын даргын албан тушаал хашдаг надтай 3 удаа уулзаж “гүйцэтгэх захирал чамайг ажлаас гарах өргөдлөө өг гэж байна, чи өргөдлөө өг, арга хэмжээ авна” гэх мэтээр ажлын байрны дарамт үзүүлсэн, би боломжгүй гэдгээ хэлсэн. Гэтэл ярилцсанаас хойш 6 хоногийн дараа албан тушаал бууруулж, дахин 4 хоногийн дараа ажлаас халах арга хэмжээ авсанд гомдолтой байна. 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны нийт ажлын 7 өдрийн эмнэлгийн хуудсыг батлуулахаар тус байгууллагад өгсөн боловч баталж, нийгмийн даатгалд хүргүүлээгүй. Иймд тус компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 27-ний өдрийн Б/355 тоот хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлж, ажилд томилох тушаалаар өөр ажилд буруу шилжүүлсэн болохыг тогтоолгох, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/378 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 36 362 000 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэх, 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын нийт 7 өдрийн хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг олгохыг тус тус даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэж тайлбарласан.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хариу тайлбартаа: “...Улаанбаатар салбарын Захиргаа, аж ахуйн салбарын даргаар ажиллаж байсан С.Эрдэнэбаяр нь компанийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллах хугацаанд буюу 2020 оны 7 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд ажлын 2 өдөр ажил тасалж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй тул гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б/355 тоот тушаалаар түүний хөдөлмөрийн гэрээг цуцалж, мөн өдрөөс Улаанбаатар салбарын Захиргаа, аж ахуйн албаны Дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр томилсон. Манай байгууллага нь хагас цэрэгжилтийн зохион байгуулалтай үйл ажиллагаагаа явуулдаг. Ковид-19 цар тахлын улмаас тус компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 163 дугаар тушаалаар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байсан хугацааг 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгасан, энэхүү тушаалаар нийт ажилчид нь тухайн салбарын захиргааны зөвшөөрөлгүйгээр ажил амралтын өдрүүдэд хөдөө орон нутагт явахгүйгээр сонор сэрэмжтэй байж, сахилга баттай, хариуцлагатай байж, зохион байгуулалттайгаар авч хэрэгжүүлэх талаар зохицуулсан байсан. С.Эрдэнэбаяр нь 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлээд нэг ч удаа холбогдож, ажил гарсан эсвэл бие өвдсөн гэх мэт зүйлийг хэлээгүй, яриагүй. Манай байгууллага Даваа гариг бүр шуурхай хурал хийдэг, бусад ажлын өдрүүдийн өглөөний шуурхай хуралд ерөнхий инженерүүд оролцдог боловч би 7 дугаар сарын 16-ны өдөр 5 хоногийн амралтаас ажилчид маань цуглаж байгаа, мөн дээрээс нь бэлэн байдал зарласан байсан учраас өөр дээрээ хурал зарласан. Ингэхэд С.Эрдэнэбаяр ирээгүй. Албаны дарга нь байх учир хуулийн зөвлөхийг оролцуулж болох уу гэж захиргаа аж ахуйн албаны мэргэжилтэн Нарантуяа санал гаргаж байсан. Хурлын дараа би хуулийн зөвлөхт “С.Эрдэнэбаяр даргатайгаа холбогд, юу болсон талаар олж мэд” гэж хэлсэн, нь “даргатай холбогдсон, утас нь болж байна, Хөвсгөл аймгийнхаа цаашаа гарсан тул усанд боогдсон юм шиг байна. Тань руу өөрөө ярина гэж байна” гэж хэлсэн, гэтэл яриагүй. 17-ны өглөө захиргаа аж ахуйн дарга ирсэн үү гэж асуухад ирээгүй гэсэн, яагаад өнөөдөр бас ирсэнгүй вэ, дахиад холбогдоод үз гэхэд үдээс хойш нь надад “өчигдөр санаа зовоод хэлж чадаагүй юм аа, эхнэр нь жуулчны бааз дээрээ ганцаараа тул орхиж ирж чадахгүй байна” гэж надад хэлсэн гэсэн. 17-ны өдөр нь баасан гариг байсан, энэ хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлыг шалгаж, бүртгэл хийгдсэн, захиргаа аж ахуйн дарга ажил тасалсан гэж бүртгэл мэдээлэлд бүртгэгдсэн. Ингээд 20-ны даваа гаригт С.Эрдэнэбаяр ажилдаа ирж, шуурхай хуралд суусан, түүнээс дээрх өдрүүдэд ажилдаа ирээгүй шалтгааныг тодруулахад “Хөвсгөл аймаг руу явсан. Амралтын газарт эхнэр ганцаараа байгаа учраас ажилдаа очиж чадаагүй” гэх тайлбарыг хэлсэн, үүнийг шуурхайд орсон бүх хүмүүс сонссон. Иймд С.Эрдэнэбаяр нь 2020 оны 7 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй, ирээгүй шалтгаан буюу өвдсөний улмаас гэдгээ ямар нэгэн байдлаар илэрхийлээгүй, өвчтэй байсныг тодорхойлох нотлох баримт болох эмнэлгийн магадалгааг ажилдаа ирэхдээ салбарын захиргаанд огт өгөөгүй. Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн хүндэтгэн үзэх шалтгаантайгаар ажилдаа ирэх боломжгүй болсон бол тухайн өдрийн 12 цагаас өмнө өөрийн хариуцсан удирдах албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй тул түүнийг 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б/355 тоот тушаалаар, Хөдөлмөрийн гэрээний 6.2.3в заалтад заасан шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатай биелүүлээгүй гэх үндэслэлээр, салбарын захиргааны аж ахуйн албанд дотоод ажлыг хариуцсан мэргэжилтнээр томилсон. Гэтэл С.Эрдэнэбаярыг үүнийг зөвшөөрөөгүй, мөн ажилдаа ирээгүй тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчлийг гаргасан гэх үндэслэлээр 2020 оны 7 дугаар сарын 31-ны өдрийн Б/378 тоот тушаалаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. 2020 оны 7 дугаар сарын 28-аас 8 дугаар сарын 05-ны хооронд өвчтэй байсан гэдэг боловч уг баримтаа гаргаж өгөөгүй, эмнэлгийн лист нь 5-нд бичигдсэн, бидэнд 17-нд хуулийн зөвлөхөөр явуулсан байсан. Нэхэмжлэгч С.Эрдэнэбаяр нь эмнэлгийн байгууллагатай үгсэн хуйвалдаж, холбогдох баримтуудыг хуурамчаар үйлдэж шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас,******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/378 дугаар С.Эрдэнэбаярыг ажлаас халах тухай тушаал, С.Эрдэнэбаярын 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн өргөдөл,******* ТӨХК, С.Эрдэнэбаяр нарын хооронд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

4. Хариуцагч талаас, ЦДҮС ТӨХК-ийн Улаанбаатар салбарын ЗААА-ын даргаын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр бичгээр гаргасан тайлбар, мөн тус байгууллагын хуулийн зөвлөхийн 2020 оны 8 дугаар сарын 03, 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрүүдэд бичгээр гаргасан тайлбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, ЦДҮС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/161, 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/163 дугаартай өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих хугацааг сунгах тухай тушаал, ЦДҮС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/138 дугаартай журам шинэчлэх тухай тушаал, ЦДҮС ТӨХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, ЦДҮС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б/355 дугаар С.Эрдэнэбаярын хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал, С.Эрдэнэбаярын эмнэлгийн магадалгаа, эмнэлгийн хуудас, хураангуй тайлан,ийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр бичгээр гаргасан ЦДҮС ТӨХК-ийн Улаанбаатар салбарын Захиргаа, аж ахуйн албаны дарга байсан С.Эрдэнэбаярын ажлаас чөлөөлөгдөх болсонтой холбоотой тайлбар, ЦДҮС ТӨХК, С.Эрдэнэбаяр нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

5. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг баримтлан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хөдөлмөр нийгмийн хамгааллын ахлах мэргэжилтний С.Эрдэнэбаяр болон******* ТӨХК нарын хооронд үүссэн хөдөлмөрийн маргаанд гаргасан хяналт шалгалтын дүгнэлтийг нотлох баримтаар гаргуулж хэрэгт хавсаргасан.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна. 

 

2. Нэхэмжлэгч С.Эрдэнэбаяр нь 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр тус шүүхэд хариуцагч Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-д холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 27-ний өдрийн Б/355 тоот хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлж, ажилд томилох тушаалыг хүчингүй болгуулах, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/378 тоот ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан Улаанбаатар салбарын Захиргаа, аж ахуйн албаны даргын албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 1 071 576 төгрөг, шагналт цалин болох үндсэн цалингийн 50 хувь буюу 535 788 төгрөг нийт 1 67 364 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг тус тус даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны явцад 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 2 873 772 төгрөг, шагналт цалин болох үндсэн цалингийн 50 хувь буюу 1 436 886 төгрөг нийт 4 310 658 төгрөг гаргуулах, 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын нийт 7 өдрийн хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг олгохыг хариуцагчид даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.

 

2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 27-ний өдрийн Б/355 тоот С.Эрдэнэбаярын хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлж, ажилд томилох тушаалын дагуу өөр ажилд буруу шилжүүлсэн болохыг тогтоолгох, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/378 тоот С.Эрдэнэбаярыг ажлаас халах тушаалын дагуу ажлаас үндэслэлгүйгээр халсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан******* ТӨХК-ийн Улаанбаатар салбарын Захиргаа, аж ахуйн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 2 873 772 төгрөг, шагналт цалин болох үндсэн цалингийн 50 хувь буюу 1 436 886 төгрөг нийт 4 310 658 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах, 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын нийт 7 өдрийн хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг олгохыг хариуцагчид даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

 

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие******* ТӨХК-ийн Улаанбаатар салбарын захиргаа, аж ахуйн албаны даргын албан тушаалд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн туршилтаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр жинхэлж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Үүнээс хойш хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам болон холбогдох бусад дүрэм, журам, Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу хариуцсан үүргээ гүйцэтгэж ирсэн. Гэтэл 2020 оны 7 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд 2 хоног эрүүл мэндийн шалтгааны улмаас ажилдаа ирж чадаагүй байхад гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлан, Улаанбаатар салбарын Захиргаа аж ахуйн албаны даргын ажил үүргээс чөлөөлж, Улаанбаатар салбарын Захиргаа аж ахуйн албаны дотоод ажил хариуцсан мэргэжилтэн албан тушаалд томилсон. Тус тушаалын агуулга, үндсэн зорилгыг харахад бол албан тушаал бууруулж байгаа харагдаад байдаг, сахилгын зөрчил ногдуулсан гэж тайлбарлаад байдаг. Гэтэл тухайн үед үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуульд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл байгаагүй, зөвхөн ажлаас халах, цалинг 20 хувиар 3 сар хүртэлх хугацаагаар бууруулах, сануулах гэж заасан байдаг. Тэгэхээр ажил олгогч нь хуульд байхгүй эрх эдлэн, хууль бусаар сахилгын зөрчлийн шийтгэл оногдуулсан. Энэхүү тушаал гарсан ч эрүүл мэндийн шалтгаантай байгаа талаар албаны ажилтнууд болон хэлтсийн шинэ дарга болохт мэдэгдсэн атал өмнөх тушаалдаа үндэслэж, гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/378 тоот тушаалаар ажлаас халсан. Иймд өмнөх шийдвэр хууль бус бол дараа дараагийн шийдвэр нь мөн хууль бус байх зарчим байгаа.  Мөн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны нийт ажлын 7 өдрийн эмнэлгийн хуудсыг батлуулахаар тус байгууллагад өгөхөд баталж, нийгмийн даатгалд хүргүүлээгүй. Иймд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 27-ний өдрийн Б/355 тоот С.Эрдэнэбаярын хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлж, ажилд томилох тушаалын дагуу өөр ажилд буруу шилжүүлсэн болохыг тогтоолгох, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/378 тоот С.Эрдэнэбаярыг ажлаас халах тушаалын дагуу ажлаас үндэслэлгүйгээр халсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан******* ТӨХК-ийн Улаанбаатар салбарын Захиргаа, аж ахуйн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 36 362 000 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах, 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын нийт 7 өдрийн хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэв.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...Улаанбаатар салбарын Захиргаа, аж ахуйн салбарын даргаар ажиллаж байсан С.Эрдэнэбаяр нь компанийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллах хугацаанд буюу 2020 оны 7 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд ажлын 2 өдөр ажил тасалж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй тул гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б/355 тоот тушаалаар түүний хөдөлмөрийн гэрээг цуцалж, мөн өдрөөс Улаанбаатар салбарын Захиргаа, аж ахуйн албаны Дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр томилсон. Ковид-19 цар тахлын улмаас тус компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 163 дугаар тушаалаар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байсан хугацааг 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгасан, энэхүү тушаалаар нийт ажилчид нь тухайн салбарын захиргааны зөвшөөрөлгүйгээр ажил амралтын өдрүүдэд хөдөө орон нутагт явахгүйгээр сонор сэрэмжтэй байж, сахилга баттай, хариуцлагатай байж, зохион байгуулалттайгаар авч хэрэгжүүлэх талаар зохицуулсан байсан. С.Эрдэнэбаяр нь 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлээд нэг ч удаа холбогдож, ажил гарсан эсвэл бие өвдсөн гэх мэт зүйлийг хэлээгүй, яриагүй. 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн шуурхай хуралд С.Эрдэнэбаяр ирээгүй тул хурлын дараа хуулийн зөвлөхт “С.Эрдэнэбаяр даргатайгаа холбогд, юу болсон талаар олж мэд” гэж хэлсэн, нь “даргатай холбогдсон, утас нь болж байна, Хөвсгөл аймгийнхаа цаашаа гарсан тул усанд боогдсон юм шиг байна. Тань руу өөрөө ярина гэж байна” гэж хэлсэн, гэтэл яриагүй. 17-ны өглөө захиргаа аж ахуйн дарга ирсэн үү гэж асуухад ирээгүй гэсэн, яагаад өнөөдөр бас ирсэнгүй вэ, дахиад холбогдоод үз гэхэд үдээс хойш нь надад “өчигдөр санаа зовоод хэлж чадаагүй юм аа, эхнэр нь жуулчны бааз дээрээ ганцаараа тул орхиж ирж чадахгүй байна” гэж надад хэлсэн гэсэн. 17-ны өдөр нь баасан гариг байсан, энэ хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлыг шалгаж, бүртгэл хийгдсэн, захиргаа аж ахуйн дарга ажил тасалсан гэж бүртгэл мэдээлэлд бүртгэгдсэн. Ингээд 20-ны даваа гаригт С.Эрдэнэбаяр ажилдаа ирж, шуурхай хуралд суусан, түүнээс дээрх өдрүүдэд ажилдаа ирээгүй шалтгааныг тодруулахад “Хөвсгөл аймаг руу явсан. Амралтын газарт эхнэр ганцаараа байгаа учраас ажилдаа очиж чадаагүй” гэх тайлбарыг хэлсэн, үүнийг шуурхайд орсон бүх хүмүүс сонссон. Иймд С.Эрдэнэбаяр нь 2020 оны 7 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй, ирээгүй шалтгаан буюу өвдсөний улмаас гэдгээ ямар нэгэн байдлаар илэрхийлээгүй, өвчтэй байсныг тодорхойлох нотлох баримт болох эмнэлгийн магадалгааг ажилдаа ирэхдээ салбарын захиргаанд огт өгөөгүй. Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн хүндэтгэн үзэх шалтгаантайгаар ажилдаа ирэх боломжгүй болсон бол тухайн өдрийн 12 цагаас өмнө өөрийн хариуцсан удирдах албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй тул түүнийг 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б/355 тоот тушаалаар, Хөдөлмөрийн гэрээний 6.2.3в заалтад заасан шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатай биелүүлээгүй гэх үндэслэлээр, салбарын захиргааны аж ахуйн албанд дотоод ажлыг хариуцсан мэргэжилтнээр томилсон. Гэтэл С.Эрдэнэбаярыг үүнийг зөвшөөрөөгүй, мөн ажилдаа ирээгүй тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчлийг гаргасан гэх үндэслэлээр 2020 оны 7 дугаар сарын 31-ны өдрийн Б/378 тоот тушаалаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч С.Эрдэнэбаяр нь******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 27, 31-ний өдрийн тушаалуудад гомдлоо 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр тус шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гомдлоо гаргана” гэж заасантай нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч С.Эрдэнэбаяр болон хариуцагч******* ТӨХК нарын хооронд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр С.Эрдэнэбаярыг тус компанийн Захиргаа, удирдлагын албаны даргаар ажиллуулахаар талууд тохиролцсон байх бөгөөд талууд тус гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3 дахь заалтад хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох ноцтой зөрчлийн нэр төрлийг тухайлан тусгасан байх тул уг гэрээг талуудын чөлөөт байдлыг хангасан, хөдөлмөрлөх гол нөхцөлийг тохиролцсон Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт нийцсэн гэрээ гэж шүүх дүгнэв.

 

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/161 тоот тушаалаар Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, шугам тоноглолын найдвартай ажиллагааг хангах зорилгоор компанийн хэмжээнд 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих хугацааг сунгаж, энэ хугацаанд нийт ажилтнууд компани, салбарын захиргааны зөвшөөрөлгүйгээр ...хөдөө орон нутагт явахгүй байх, сонор сэрэмж, хариуцлага, сахилга батыг дээшлүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг хэлтэс, салбарын дарга нарт даалгаж шийдвэрлэн, дээрх хугацааг 7 дугаар сарын 16-ны өдрийн А/163 тоот тушаалаар 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар сунгасан байна.

 

Нэхэмжлэгч С.Эрдэнэбаяр нь******* ТӨХК-ийн Улаанбаатар салбарын Захиргаа, аж ахуйн албаны даргын албан тушаал хашиж байсан тул дээрх тушаалыг биелүүлж ажиллах үүрэгтэй байсан.

 

Улмаар С.Эрдэнэбаяр нь 2020 оны 7 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй болох нь хэргийн баримт талуудын тайлбараар тогтоогдох бөгөөд С.Эрдэнэбаяр нь эмнэлгийн магадалгаагаар өвчтэй байсан шалтгаанаа хөдөлмөрийн гэрээний 4.1.8-д “Ажилтан нь хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирэхгүй байх тохиолдолд тухайн өдрийн 12 цагаас өмнө өөрийн хариуцсан удирдах албан тушаалтанд заавал мэдэгдэх” гэж зааснаар мэдэгдсэн эсэх, мөн өвчний улмаас ажлаас чөлөөлсөн гэх дээрх эмнэлгийн магадалгааг 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн тушаал гарахаас өмнө хариуцагч байгууллагад хүргүүлсэн эсэхээ нотлоогүй.

 

Мөн нэхэмжлэгч С.Эрдэнэбаярын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан “...2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр эмнэлгийн магадалгааг авсан” гэж тайлбар, гэрч нарын “...С.Эрдэнэбаяр нь ...дээрх өдрүүдэд хувийн ажлаар хөдөө явсан гэж шуурхай хуралдаанд тайлбарласан” гэх мэдүүлэг зэргээс нэхэмжлэгч С.Эрдэнэбаярыг хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3-ын в-д “...эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй” гэж заасан ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэх үндэслэлтэй.

 

Ийнхүү тус зөрчлийн улмаас ажил олгогч нь******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б/355 тоот тушаалаар С.Эрдэнэбаярыг компанийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллах хугацаанд буюу 2020 оны 7 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд ажлын 2 өдөр ажил тасалж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй гэх үндэслэлээр, С.Эрдэнэбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, Улаанбаатар салбарын Захиргаа, аж ахуйн албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцэх боловч мөн тушаалаар С.Эрдэнэбаярыг Улаанбаатар салбарын Захиргаа, аж ахуйн албанд дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр томилсон Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасантай нийцээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь ажилтны сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 13.1.3-т зааснаар ажлаас халах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаар хуульчилсан атал албан тушаал бууруулсан нь хууль зөрчсөн, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

5. Иймд тус тушаалыг үндэслэж гарсан Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/378 тоот тушаал мөн үндэслэлгүй тул шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар С.Эрдэнэбаярыг******* ТӨХК-ийн Улаанбаатар салбарын Захиргаа удирдлагын албаны дарга албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.  

 

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилтныг ажилд эргүүлэн тогтоосон бол түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгохоор хуульчилсны дагуу Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д зааснаар ажилтны 1 өдрийн цалинг 53 259 төгрөгөөр тодорхойлж, 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажилгүй байсан нийт 448 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 23 860 032 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч С.Эрдэнэбаярын ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгахаар шийдвэрлэв.  

 

Шүүх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс тооцсон тул 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын нийт 7 өдрийн хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг гаргуулах үндэслэлгүй, мөн шагнал цалин олгох талаар дундаж цалин хөлс тодорхойлох журамд тусгаагүй тул нэхэмжлэлийн эдгээр шаардлагыг болон илүү нэхэмжилсэн цалин хөлс 12 501 968 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

7. Дээрх нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх иргэний хэрэгт багтах тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 277 250 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Эрдэнэбаярыг******* ТӨХК-ийн Улаанбаатар салбарын Захиргаа удирдлагын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт хариуцагчаас 23 860 032 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Эрдэнэбаярт олгож, хариуцагч байгууллагад нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын нийт 7 өдрийн хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж гаргуулах, илүү нэхэмжилсэн цалин хөлс 12 501 968 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч С.Эрдэнэбаяр нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 277 250 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МӨНГӨНТУУЛ