Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2022/01777

 

 

 

 

 

                                         2022            05            26

                 184/ШШ2022/01777

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, .. дугаар хороо, .. дугаар гудамж, .. тоот хаягт оршин суух, эрэгтэй, М овогт Б-ийн Б /регистрийн дугаар:......../-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ...дүгээр хороо... дугаар хэсэг гудамж, .. тоот хаягт оршин суух, эрэгтэй, Х овогт А-ын А /регистрийн дугаар: ...../,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ... дүгээр хороо... дугаар хэсэг гудамж, ..тоот хаягт оршин суух, эмэгтэй, Х овогт Б-ын У /рд:..../ нарт холбогдох,

 Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, ..0-..0 У.. улсын дугаартай М маркийн автомашины өмчлөх эрхийг буцаан шилжлүүлэхийг хариуцагч нарт даалгах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагч А.А, хариуцагч Б.Угийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, түүний өмгөөлөгч Ц.С, хариуцагч А.Аын өмгөөлөгч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Намуундарь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Бнь хариуцагч Б.У, А.А нарт холбогдуулан холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, ..0-..0 У.. улсын дугаартай М маркийн автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Б.Б нь М маркийн автомашины урьдчилгаа төлбөр болох 100,000,000 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр, үлдэгдэл 293,025,466 төгрөгийг 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Капитал банк ХХК дахь 200... тоот өөрийн харилцах данснаас Мо ХХК-ийн Голомт банкны харилцах дансанд тус тус шилжүүлсэн. Тухайн тээврийн хэрэгслийг авах үед Капитал банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Аод худалдахаар харилцан тохиролцсон. Тухайн тээврийн хэрэгслийг А.А худалдан авахдаа төлбөрийг нь дараа төлөхөөр, эсхүл Б.Б-ийн хүргэн Б.Бын авах гэж буй зээлээс хасаж тооцохоор амаар гэрээ байгуулсан. Нэгэнт А.Аод худалдахаар тохирсон учраас Мо ХХК-ийн захиалгын гэрээг худалдан авагчийн нэрээр байгуулан, мөнгө хүлээж авсан. Түүний дараа тухайн тээврийн хэрэгсэлтэй холбоотой төлбөр төлөгдсөн эсэхийг удаа дараа Б.Б-ийнзүгээс шаардаж байсан. Гэвч 2019 онд Капитал банкны эрх хүлээн авагчаас Б.Бад холбогдуулан зээлийг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл тухайн нэхэмжлэлээс харвал Ммаркийн автомашины 393,000,000 төгрөгийг Б.Бын авсан зээлээс хасаж тооцсон гэх үйл баримт нэхэмжлэлийн шаардлага болон хавсаргасан баримтаас зэргээс нь харагддаггүй. Тийм учраас Б.Бнэгэнт төлбөрөө төлсөн машинаа өөрөө авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т заасны дагуу тухайн тээврийн хэрэгслийн өмчлөх эрх нь үүссэн. А.Аод тухайн тээврийн хэрэгслийг худалдах ам тохироо буюу гэрээ хэрэгжих боломжгүй болсон учраас Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасны дагуу гэрээнээс татгалзаж, тээврийн хэрэгслээ буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасан. Иймд Б.Б-ийг .... У... М маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоож, тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү” гэж тодорхойлсон.

 

2. Хариуцагч А.А нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг талуудын хооронд байгуулагдсан автомашин худалдах, худалдан авах гэрээ биелэгдээгүй учраас гэрээнээс татгалзаж, өгсөн авсан зүйлээ буцаан авахаар эцсийн байдлаар тодорхойлж байна гэж ойлголоо. 2014 онд автомашины төлбөрт 293,000,000 төгрөг төлсөн өдөр нь Капитал банкны удирдлагын захиран зарцуулах, зарлага гаргах эрхтэй данснаас Б.Б-ийн данс руу 500,000,000 төгрөг орсон. Энэ тухайн автомашины мөнгө байсан. Өмнөх шүүх хуралдаанд А.А ямар шалтгааны улмаас Б.Б-ийн данс руу 500,000,000 төгрөг өгөх болсон гэдгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж чадаагүй. Тэгэхээр автомашины мөнгийг бүрэн төлсөн, дээр нь нэмээд Б.Бүдээс авах авлагатай байгаа гэж харагдаж байна. Б.Б-ийн зүгээс “Би “Мо” ХХК-аас машин худалдан авахаар тохирсон” гэж хэлдэг. Гэтэл Мо ХХК-ийн ажилтан гэрчээр мэдүүлэг өгөхөд “Б.Б-тэй ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулаагүй, тухайн автомашиныг худалдаагүй. Энэ автомашиныг худалдах, худалдан авах гэрээг А.Атой байгуулсан, өмнө нь манайхаас машин авдаг байсан” гэж хэлдэг. Б.Б ямар нэгэн байдлаар Мо ХХК-аас машин авсан гэх үйл баримт нь тогтоогддоггүй. Эхний машин авсан гэх харилцаа нь тогтоогдохгүй байхад Б.Б өөрийн авсан гэж бодож байгаа тээврийн хэрэгслийг бусад этгээдэд худалдах, шилжүүлэх эрх нь үүсэхгүй. Хэдийгээр автомашин гэдэг нь хөдлөх хөрөнгө ч гэсэн улсын бүртгэлийн гэрчилгээгээр баталгааждаг. Мо ХХК-аас автомашин худалдаж аваад, өөрийнхөө нэр дээр шилжүүлээгүй бол өмчлөх эрх үүсээгүй машинаа бусад этгээдэд шилжүүлж, гуравдагч этгээдийн зээлийн төлбөрийг хаана гэдэг нь ямар ч логикгүй, хийсвэр ойлголт байна. Мөн машины мөнгийг дараа өгөхөөр, эсхүл Б.Бын зээлээс хасахаар тохирсон нь он цаг дарааллын хувьд алдаатай. А.А нь 2013 онд автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Б.Б түүнээс 2 жилийн дараа буюу 2015 онд зээл авсан. Тэгэхээр Б.Б“2 жилийн дараа манай хүргэн танайхаас зээл авна, түүнээс нь хасаад өгөөрэй” гэж хэлнэ гэж байхгүй. Б.Быг гэрчээр асуухад ямар машиныг хэзээ, хэдэн төгрөгөөр авсан талаар огт мэдэхгүй байсан. Гэрч Туул нь “А.Аын зүгээс жил бүр “Mо”  ХХК-аас машин авдаг. Үүний дагуу 2013 онд шинэ машин авсан. Мөн түүний бүх засвар, үйлчилгээг А.А өөрийнхөө компаниар дамжуулан хийлгэсэн. Б.Бгэдэг хүн ямар ч байдлаар энэ харилцаанд оролцоогүй” гэж мэдүүлдэг. Б.Бнь өөрийнхөө дансаар мөнгө орж, гарсныг далимдуулан, нэхэмжлэл гаргасан. Өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах буюу автомашиныг шилжүүлэх агуулга бүхий нэхэмжлэл гаргасан бол хэнээс гаргуулах гэж байгаагаа тодорхой болгох ёстой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжтэй буюу иргэн, хуулийн этгээд тухай шүүхийн шийдвэрийг заавал биелүүлнэ гэж заасан. Үүний дагуу шүүхээс гарч байгаа шийдвэр биелэгдэх боломжтой байх ёстой. Хэрэв А.Аоос автомашиныг нэхэмжилж байгаа бол тус автомашин А.Аын эзэмшил, ашиглалтад байхгүй. Б.У нь тухайн автомашины өмчлөх эрхийг гуравдагч этгээдээс гэрээний журмаар шилжүүлэн авсан, шударга өмчлөгч нь юм. Тэгэхээр Б.Угаас мөн автомашиныг гаргуулах боломжгүй буюу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүхээс гарах шийдвэр биелэгдэх боломж байхгүй. 2013 онд автомашиныг худалдаж авахаар төлбөрийг төлсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг 2021 онд гаргасан. Уг харилцаа болсноос хойш 8 жилийн дараа нэхэмжлэл гаргасан гэсэн үг. Гэрээнээс татгалзаж, хөрөнгө гаргуулахаар шаардаж байгаа бол Иргэний хуулийн 72 дугаар зүйлд зааснаар гэрээний харилцаанаас үүссэн асуудлын хөөн хэлэлцэх хугацаа нь 3 жил байна. Нөгөө талаар хөөн хэлэлцэх хугацаа ч мөн дууссан. 2019 онд Капитал банк Б.Быг шүүхэд өгөх үед тухайн автомашины үнийг зээлээс хасаагүй гэдгийг мэдсэн гэдэг зүйл ярьдаг. Хавтаст хэрэгт Б.Б болон Капитал банк нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ авагдсан. Үүнд ямар нэгэн байдлаар А.Атой автомашины төлбөр өгч, авахаар тохиролцсон зүйл байхгүй. Нэмэлт гэрээнд ч тэр талаар бичигдээгүй. 2019 онд машины үнэ Б.Бын авсан зээлээс хасагдаагүй гэдгийг мэдсэн даруйдаа нэхэмжлэл гаргасан гэж байгаа боловч нэхэмжлэлийг 2021 онд гаргасан. Нэхэмжлэгч талын ярьж байгаа бүх зүйлс хоорондоо логик, уялдаа байхгүйгээс гадна үндэслэлгүй байна. Өнөөдрийг хүртэл нэхэмжлэлийн шаардлага тодорхой болохгүй, өөрчлөгдөөд байгаа нь нэхэмжлэгчийн зүгээс тухайн нөхцөл байдлыг өөрчлөн, эргүүлж, бодит бус байсан гэдгийг харуулж байна. Өмнөх хуралдааны үед энэ маргаан зээлийн харилцаа байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А Б.Бүдээс мөнгө зээлсэн гэж хэлж байсан. Дараагийн удаа нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байсан. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанд гэрээнээс татгалзах асуудал ярьж байна. Нэхэмжлэлийн шаардлага удаа дараа өөрчлөгдөж байгаа нь тухайн асуудал бодит бус гэдгийг харуулж байна. Иймд шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

3. Хариуцагч Б.Угийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Б.У нь маргаан бүхий Ммаркийн автомашиныг Б компаниас бэлэглэлийн гэрээгээр авсан. Энэхүү гэрээ нь хууль зөрчсөн үйлдэл буюу нийтээр дагаж мөрдөх зан суртахууныг зөрчөөгүй бөгөөд Б.У нь автомашиныг хууль ёсны дагуу өмчлөлдөө олж авсан. Мөн Б.У нь Б.Б-тэй ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсгээгүй. Б.Бнь Б.Угаас эд хөрөнгө зүйл нэхэмжлэх гэж байгаа бол хуулийн дагуу ямар нэгэн харилцаанд орсон байх ёстой. Иймд Б.Бнь Б.Угаас хуульд заасны дагуу ямар нэгэн зүйл шаардах эрх үүсэхгүй. Бэлэглэлийн гэрээний нэг онцлог нь бэлэн хүлээн авагч нөгөө талд ямар нэгэн байдлаар хариу үүрэг хүлээхгүй. Тиймээс Б компани Б.Утай бэлэглэлийн гэрээ байгуулан, бэлэг хүлээн авагч хүлээн зөвшөөрсний дагуу буюу гэрээний дагуу эд хөрөнгө шилжилт хөдөлгөөн хийгдсэн тохиолдолд бэлэглэлийн гэрээ хуульд заасан шаардлагыг хангаж байна гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн.

 

4. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Б.Б-ээс Ц.Эт олгосон 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 0133 дугаартай итгэмжлэл, Капитал банкны 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн төлбөрийн баримт, 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн төлбөрийн баримт, кассын зарлагын баримт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны .. дугаар сарын ..-ний өдрийн “Иргэний хэрэг үүсгэх тухай” ......... дугаартай захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны .. дугаар сарын ..-ны өдрийн “Гомдол хянан шийдвэрлэх тухай” .... дугаартай тогтоол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны .. дугаар сарын ..-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” ... дугаартай захирамж, .

                                                                                                         

5. Хариуцагч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Автотээврийн үндэсний төвийн “Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн мэдээлэл”, Тээврийн хэрэгслийн лавлагаа, 2013 оны .. дугаар сарын ..-ны өдрийн ... дугаартай “Автомашин худалдан авах захиалгын хуудас”, Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 34-ний өдрийн тодорхойлолт, Б.Б-тэй холбоотой эх үүсвэрийн зарцуулалтын тооцоо гэх баримт, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Б” ХХК, Б.У нарын хооронд байгуулагдсан “Бэлэглэлийн гэрээ”, 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн хариуцагч Б.Угаас М.Ат олгосон итгэмжлэл, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А.Аоос Ц.С-д олгосон итгэмжлэл.

 

6. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах баримтуудыг цуглуулсан. Үүнд: Автотээврийн үндэсний төвийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаартай албан бичиг /хавсралтаар: Тээврийн хэрэгслийн лавлагаа,тээврийн хэрэгслийг бүртгэх маягт, зам тээврийн хяналт бүртгэлийн газарт хаягласан “Мо” ХХК-ийн 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 683 дугаартай албан бичиг, Б ХХК-ийн 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 14/63 дугаартай албан бичиг, Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн .... дугаартай албан бичиг /хавсралтаар: Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн Б.Б-ад холбогдуулан гаргасан нэхэмжлэл, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаартай “Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ”, 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 07 дугаартай “Зээлийн гэрээ”, Капитал банк дахь Б-ны дансны хуулга, зээл, хүүгийн тооцоолол/, гэрч Б.Бын гэрчийн мэдүүлэг,

 

7. Шүүх хариуцагчийн хүсэлтээр дараах баримтуудыг цуглуулсан. Үүнд: Мо ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1173 дугаартай албан бичиг, M автомашин хүлээлцсэн акт, “Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн ... дугаартай албан бичиг /хавсралтаар .... иргэдийн харилцах дансны хуулга/, “Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн .... дугаартай албан бичиг /хавсралтаар Б.Б-ийндансны хуулга/, Д.А, С.Т нарын гэрчийн мэдүүлэг.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

1. Нэхэмжлэгч Б.Бнь хариуцагч А.Аод холбогдуулан, худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж үр дагаврыг арилгуулах, хариуцагч Б.Уд холбогдуулан үндэслэлгүй олж авсан эд хөрөнгө болох  ..0-..0 У.. улсын дугаартай Ммаркийн тээврийн хэрэгслийг буцаан гаргуулах шаардлагыг тус тус гаргасан.

1.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо, 2013 онд Б.Бөөрийн захиалж, үнийг төлсөн ..0-..0 У.. улсын дугаартай Ммаркийн тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг А.Аод шилжүүлэх, А.А нь Б.Б-ийнхүргэн Б.Бын Капитрон банк ХХК-иас авсан зээлээс суутган тооцох байдлаар тээврийн хэрэгслийн үнийг төлөхөөр харилцан тохиролцож амаар гэрээ байгуулсан гэжээ.

1.2 Тээврийн хэрэгслийн үнийг А.А Б.Бүдэд төлөөгүй, гэрээний үндсэн үүргээ зөрчсөн тул түүнтэй байгуулсан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн ..0-..0 У.. улсын дугаартай Ммаркийн тээврийн хэрэгслийг буцаах үндэслэлтэй ба хариуцагч Б.У уг тээврийн хэрэгслийг бэлэглэлийн гэрээгээр буюу үнэ төлбөргүй олж авсан учир түүнээс гэрээний зүйлийг буцаан гаргуулна хэмээн хариуцагч Б.Уд холбогдуулан гаргасан шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.  

2. Нэхэмжлэгч Б.Бхариуцагч А.А нарын хооронд хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, худалдан авагч А.А үндсэн үүргийн зөрчил гаргасан, эсхүл гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч Б.БИргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, түүнд шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй юм. Үүрэг гүйцэтгүүлэгч Иргэний хуулийн нарийвчилсан зохицуулалт болох 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар гэрээг цуцлах эрхтэй боловч шилжүүлгийн харилцан буцаалтыг 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар шаардах нь зохистой гэж үзсэн.

3. Нэхэмжлэгч Б.Бнь ..0-..0 У.. улсын дугаартай Ммаркийн тээврийн хэрэгслийг хариуцагч А.Аод худалдсан, эсхүл Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар автомашин захиалах эрхээ зарсан буюу Mо ХХК-тай байгуулсан гэрээний үүрэг гүйцэтгүүлэгчийг солихоор харилцан тохиролцсон гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтын хэмжээнд тогтоогдоогүй ба нэхэмжлэгч энэ үндэслэлээ нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй.

4. Ийнхүү Б.Бболон А.А нарын хооронд автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаагүй, Mо ХХК-тай байгуулсан гэрээний үүрэг гүйцэтгүүлэгчийг солихоор талууд тохироогүй тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах, улмаар шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардах ойлголт байх боломжгүй юм.

5. Нэхэмжлэгч Б.Бнь Мо” ХХК-д автомашины үнэ нэрээр 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 100,000,000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 293,025,466 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Харин Мо” ХХК-тай нэхэмжлэгч Б.Ббиш, хариуцагч А.А Ммаркийн тээврийн хэрэгслийг худалдан авахаар захиалга өгсөн баримт авагджээ.

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хэмжээнд тогтоогдсон дээрх үйл баримтаас үзвэл, хариуцагч А.А Мо ХХК-тай Ммаркийн автомашины тээврийн хэрэгсэл худалдаж авахаар гэрээ байгуулсан, түүний төлбөрийг нэхэмжлэгч Б.Бхийсэн гэж үзэхээр байна.

7. Хариуцагч А.А нь Б.Б-ийнтөлсөн мөнгөөр тээврийн хэрэгслийг авсан үйл баримт нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасан өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлд хамаарч болох боловч энэ тохиолдолд эд хөрөнгийг бус харин гаргасан зардлаа төлүүлэхээр шаардах боломжтой.

8. Нэхэмжлэгч Б.Бнь хариуцагч А.Аын өмнөөс тээврийн хэрэгслийн үнийг төлсөн үйл баримт нь Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1-д зааснаар бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн явдал бишээс гадна, энэ тохиолдолд мөн л эд хөрөнгө бус гаргасан зардлаа шаардах боломжтой.

9. Хариуцагч А.А үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн ба уг хөрөнгийг хариуцагч Б.У хариу төлбөргүйгээр олж авсан бол түүнээс Иргэний хуулийн 494 дүгээр зүйлийн 494.1-д зааснаар хөрөнгийг буцаан шаардах боломжтой. Гэтэл хариуцагч А.А хөрөнгийг Мо ХХК-тай байгуулсан худалдах-худалдан авах гэрээний дагуу олж авсан болох нь хэрэгт авагдсан Мо ХХК-ийн захиалгын хуудас, гэрч Д.А-ын “Автомашиныг гэрээ байгуулсан хүнд гаргаж өгдөг. А.А өөрөө машины доторх тоноглолоо сонгож байсан. Тухайн автомашиныг захиалах үед А.А гэдэг хүн ганцаараа явж байсан” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч Б.Бнь хариуцагч Б.Угаас хөрөнгийг буюу автомашиныг шаардах эрхгүй юм.

9. Иймд А.Атой байгуулсан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж үр дагаврыг арилгуулах, Ммаркийн автомашины тээврийн хэрэгслийг шилжүүлэн авсан Б.Угаас уг хөрөнгийг буцаан шаардсан Б.Б-ийннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

10. Нэхэмжлэгч Б.Бхариуцагч А.А-ын өмнөөс маргаан бүхий автомашины үнэд төлсөн төлбөрөө өөр үндэслэлээр, жич нэхэмжлэхэд энэхүү шийдвэр саад болохгүй юм.

11. Нэхэмжлэгч Б.Бнэхэмжлэл гаргахдаа тэмдэгтийн хураамжид 682,950 төгрөг төлсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасантай нийцэхгүй байна.

12. Иймд тээврийн хэрэгслийн үнэ болох 393,025,466 төгрөгөөс тэмдэгтийн хураамжийг тооцон, дутуу төлсөн 1,440,127 төгрөгийг нэхэмжлэгч Б.Бэс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нөхөн гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 494 дүгээр зүйлийн 494.1-д заасан үндэслэлгүй тул А.Атой байгуулсан ........ арлын дугаартай Ммаркийн тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, тээврийн хэрэгслийг хариуцагч Б.Угаас буцаан гаргуулах тухай Б.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 682,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 1,440,127  төгрөгийг нэхэмжлэгч Б.Б-ээс нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХИШИГБААТАР