Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2022/02001

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2022/02001

Улаанбаатар хот

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “М” ХХК

 

Хариуцагч: “Б” ХХК

 

Хариуцагч: “Д” ХХК

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “Д” ХХК

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “Д” ХХК

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “Э” ХХК

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “А” ХХК

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “Үэ” ХХК

 

Нэхэмжлэлийн шаардлага: хариуцагч “Б” ХХК-иас 46 362 228 төгрөг, хариуцагч “Д” ХХК-иас 5 984 759 төгрөгийг тус тус гаргуулах,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: хариуцагч “Б” ХХК нь нэхэмжлэгч “М” ХХК-иас 5 758 000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгчээс хариуцагчид нийлүүлсэн 24/2 дугаартай хар хөх өнгийн утасны кг бүрийн үнийг 5 470 төгрөгөөр буюу 17.95 хувиар, цагаан саарал өнгийн утасны кг бүрийн үнийг 3 270 төгрөгөөр буюу 11.57 хувиар бууруулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ц, Т.А, хариуцагчийн төлөөлөгч Ж.Б, хариуцагчийн өмгөөлөгч Л.Б, гуравдагч этгээд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Ш.М.

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Хонгорзул.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 47 792 768 төгрөг, хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан 5 984 759 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 250 тоот тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд үндэсний үйлдвэрийг хөгжүүлэх, ЕБС-ийн сурагчдыг эрүүл ахуйн шаардлага хангасан дүрэмт хувцсаар хангах зорилгоор Үйлдвэр хүнс, хөдөө аж ахуйн яам болон манай компанийн хооронд 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ХҮГСДХ-1/9 дугаар гэрээ байгуулж, 183 000 000 төгрөгийн зээл олгогдсон ба уг санхүүжилтээр 10.5 тн хонины ноосон ээрмэл утас үйлдвэрлэж, ээрсэн утсыг сүлжмэлийн нэр бүхий үйлдвэрүүдэд олгохоор шийдвэрлэсэн.

 

2. Дээрх гэрээний дагуу “Могол” ХХК болон “Б” ХХК-ийн хооронд 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан МБ-01 дугаар “Хонины ноосон ээрмэл утас худалдах-худалдан гэрээ”-ний дагуу манайх “Б” ХХК-д 2 389 кг буюу 69 226 630 төгрөгийн үнэ хонины ноосон ээрмэл утсыг зээлээр нийлүүлсэн. 2 талын санхүүгийн тооцоогоор гэрээний дагуу нийлүүлсэн утасны төлбөрийн нийт үлдэгдэл 37 846 605 төгрөг гарсныг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаагаар тооцоо нийлж, баталгаажуулсан. Дээрх гэрээний 6.3-т талууд гэрээт ажлаа графикт хугацаанд нь биелүүлээгүй буюу гэрээнд заасан үнийг бүрэн болон хэсэгчилж төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хожимдсон хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги хүлээнэ. Торгуулийн дүн нь төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй. Хохирогч талын банкны зээлийн хүү, торгуулийг бүрэн хариуцаж ажиллана гэж тохиролцсон.

 

3. Гэрээнд зааснаар хариуцагч “Б” ХХК нь худалдах-худалдан авах гэрээний үүрэгт утасны төлбөрийн үлдэгдэл 37 846 605 төгрөг, алданги 18 923 302 төгрөг, нийт 56 769 907 төгрөг болж байгаа. Хариуцагч нь уг утсыг биднээс худалдан авсан атлаа бидний зөвшөөрөлгүй бусдад нийлүүлсэн. Шүүхэд анх 56 769 907 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан боловч одоо уг шаардлагын хэмжээгээ утасны төлбөрийн үлдэгдэл 37 846 605 төгрөгийг 30 908 152 төгрөг болгож, алданги 18 923 302 төгрөгийг 15 454 076 төгрөг болгон тус тус багасгаж байна. Иймд нийт 46 362 228 төгрөгийг хариуцагч “Б” ХХК-иас гаргуулж өгнө үү.

 

 4. “Д” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцохдоо “...211.7 кг саарал утас “Б” ХХК-иар дамжуулан авсан. Утасны төлбөрийг “М” ХХК-д төлөх ёстой” гэсэн тайлбар гаргасан. “Моголноос” ХХК нь “Б” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 56 769 907 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 211.7 кг саарал утасны төлбөрийг “Д” ХХК төлөх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрч, тайлбар гаргасан тул “Д” ХХК-иас утасны үнэ 5 984 759 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч “Б” ХХК хариу тайлбартаа: Хонины ноосон ээрмэл утас худалдах-худалдан авах МБ-01 дугаартай гэрээг талууд 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан. Нэхэмжлэгч нь Төв аймагт оршдог тул хотын төвд байх манай агуулахад зарим утсыг гэрээнээс гадуур гуравдагч этгээдэд тараалгахаар өгөөд одоо тэр утасны үнийг манайхаас нэхэж байх тул бид төлөх үүрэггүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн гуравдагч этгээд нарт гэрээнээс гадуур 1 103 кг утсыг биднээр тараалгасан. Нэхэмжлэгч нь 730 кг утсыг буцаан авсан. Манайх 3213.16 кг утас хүлээн авсан утасны үнэ нь 92 125 440 төгрөг болсон. Үүнээс манай компани 89 794 350 төгрөгийн 34 911 650 төгрөгийг бэлэн мөнгөөр, 54 882 804 төгрөгийг бэлэн бус бүтээгдэхүүнээр тус тус төлсөн. Гэрээгээр авсан 2 125 440 төгрөгийн үнэ бүхий утасны төлсөн мөнгөө хасахаар 2 330  990 төгрөгийн өглөгтэйг зөвшөөрдөг. Уг 2 330 990 төгрөгөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хүлээн зөвшөөрч хасагдаж байгаа 1 130 539 төгрөгийг хасахаар утастай холбоотой хоёр компанийн дунд 901 450 төгрөгийн харилцан тооцоо үлдэж байна.

 

5.1 Бидний хоорондоо тохиролцож чадахгүй байгаа асуудал дээр дөрөв, таван компани орж ирдэг. Үүний нэг нь “Д” ХХК бөгөөд одоо “М” ХХК нь “Дүдө” ХХК-тай холбоотой 352.510 кг утас, “А” ХХК-тай холбоотой 71.530 кг утас, “Э” ХХК-тай холбоотой 107.5 кг утас, “Үүлэн сүлжээ” ХХК-тай холбоотой 360.1 кг утас, нийт 891.740 кг буюу 25 636 855 төгрөгийн үнэ бүхий утасны асуудал. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг манай компани хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь, бид “Моголноос” ХХК-ийн захирал Ч.Эрдэнэбатын өгсөн үүргийн дагуу бусад компаниудад олгосон. Иймд уг утасны үнийг манайхаас нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.

 

6. Хариуцагч “Б” ХХК нь нэхэмжлэгчид холбогдуулан нэхэмжлэгчээс хариуцагчид нийлүүлсэн 24/2 дугаартай хар хөх өнгийн утасны кг бүрийн үнийг 5 470 төгрөгөөр буюу 17.95 хувиар, цагаан саарал өнгийн утасны кг бүрийн үнийг 3 270 төгрөгөөр буюу 11.57 хувиар бууруулахыг даалгах, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5 758 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдаанд дээрх сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан.

 

7. Хариуцагч “Дөрвөн ” ХХК хариу тайлбартаа: Утас өгсөн, авсан, үнийн дүн дээр маргахгүй. “Б” ХХК-ийн агуулахаас 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр утас авсан. Талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байдаг. Өөрөөр хэлбэл, худалдан авагч нь үнийн төлөхөөс өмнө эд зүйлийг шилжүүлээд тодорхой хугацааны дараа үнийг төлнө. 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр утсаа аваад тухайн оны намар утасны мөнгийг төлнө гэдэг байдлаар амаар хэлэлцээр хийгдсэн. Бичгээр хийгдээгүй. Иргэний хуулийн 263 дугаар зүйлд заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ. Хэрэв бичгээр хийгээгүй бол Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулагдсан гэж үзнэ гэх хуулийн зохицуулалт байгаа. Мөн 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс хойш нэхэмжилж буй үнийн дүнг буюу 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд уг мөнгийг албан бичгээр болон амаар шаардаж, нэхэж байсан тохиолдол байдаггүй. Иймд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул бид төлбөр төлөх үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.

 

7.1 Хариуцагч “Д” ХХК-ийн санхүүгийн чадамж доройтсон, хөрөнгө орлого байхгүй болсон ба байнга Х тайлан гаргаж байгаа. Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны даргын шийдвэрээс болж хийсэн бүтээгдэхүүнээ нийлүүлж чадаагүй учир төлөх боломжгүй байна.

 

7.2 Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Өөрөөр хэлбэл, 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр утсаа хүлээлгэж өгөөд, үүрэг гүйцэтгэх хугацаа нь 2014 оны намар байсан. Түүнээс хойш шаардах эрхээ хэрэгжүүлэлгүй 7 жил өнгөрсөн ба хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа шаардаж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

8. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан Оёдол, нэхмэл, сүлжмэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхэд зээлийн бодлогоор дэмжиж, борлуулалтад нь дэмжлэг үзүүлэх бодлогын хүрээнд 2013 онд Монголын Оёдлын нэгдсэн холбоо, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос санаачлан Сурагчийн дүрэмт хувцас кластераар үйлдвэрлэх, Монгол ноосон даавуу үйлдвэрлэх төслүүдийг дэмжихийг “М” ХХК төслөө ирүүлж, тухайн үедээ үйлдвэрлэлийн салбартаа ямар ч өрсөлдөгчгүй, сонгон шалгаруулалтгүй шалгарсан. 2013 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлийг дэмжих тухай 250 тоот тогтоолоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 17 тэрбум төгрөг, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 6 тэрбум төгрөг, нийт 23 тэрбум төгрөгийг сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл эрхлэгчдэд 2013 онд багтаан төлөгдөх нөхцөлтэй, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргасан. Энэ ажлыг зохион байгуулж. хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллахыг Үйлдвэр хүнс, хөдөө аж ахуйн яамны сайд, Хөдөлмөрийн сайд, Боловсрол Шинжлэх Ухааны сайд нарт даалгасан. Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх ажпын хүрээнд 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Хөдөлмөрийн яамны хооронд байгуулсан ҮХААЯ-20130716-001, ХЯ-9/2013/2 тоот дамжуулан зээлдүүлэх гэрээг үндэслэн 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх ноосон даавуу үйлдвэрлэх санхүүжилтэд зориулж 12  тэрбум төгрөгийн ХҮГСДХ-1/8 тоот Зээлийн гэрээ, 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Сурагчийн дүрэмт хувцасны иж бүрдэл болох хонины ноосон ээрмэл утас үйлдвэрлэх санхүүжилтэд зориулж 183 000 000 төгрөгийн ХҮГСДХ-1/9 тоот Зээлийн гэрээг барьцаагүйгээр 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл, жилийн 7 хувийн хүүтэй байгуулсан. Үйлдвэр хүнс, хөдөө аж ахуйн яам 12 061 170 000 төгрөг шилжүүлсэн. МБ-01 тоот гэрээний дагуу хариуцагч нь хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийг дэмжиж байна гэжээ. 

 

9. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Д” ХХК тайлбартаа: “Б” ХХК-иас ямар нэгэн бараа материал, утас болон сүлжмэл эдлэл аваагүйгээр үл барам энэ компанитай нэг ч удаа холбогдож байгаагүй, энэ хэрэгт хамааралгүй гэжээ.

 

10. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Э” ХХК тайлбартаа: Манай компани 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдөр ноос ноолууран эдлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Тухайн үед салбарын жижиг дунд олон үйлдвэрүүд оролцож байсан сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх, нийлүүлэх ажилд оролцохоор шийдвэрлэсэн. Энэ зорилгоор ээрмэл утас нийлүүлэгч “М” ХХК-тай холбогдоход “...үйлдвэр нь Төв аймагт байрладаг, утас ирж авч болно, эсхүл Улаанбаатар хотод “Бээсткашимер” ХХК-ийн агуулахаас авч болно” гэсний дагуу “Бээсткашимер” ХХК-ийн агуулахаас 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 17 кг, 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 90.5 кг саарал утас авсан. “Бээсткашимер” ХХК-иас 4000 ширхэг угаалгын заавар, 1600 ширхэг гялгар уут авсан бөгөөд ээрмэл утас аваагүй. Дээрх түүхий эдээр 500 ширхэг сурагч ноосон майк үйлдвэрлэсэн боловч манай бүтээгдэхүүнийг авах ёстой байсан оёдлын компаниуд аваагүй тул одоо хүртэл хадгалагдаж байгаа. “Б ХХК болон “М” ХХК-ийн хооронд үүссэн маргааны талаар бидэнд дээрхээс өөр мэдэх зүйл байхгүй. Шүүх хуралдааныг бидний оролцоогүй хийж өгнө үү гэжээ.

 

11. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ү” ХХК тайлбартаа: Манай компани сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх ажилд оролцсон. “Б” ХХК-иас утас авч үйлдвэрлэсэн боловч борлуулалт зогссон тул 2015 оноос үйлдвэрлэл явуулаагүй. “Б” ХХК-тай хамтарч ажиллаж, утас авч хийсэн майкаа тухайн үед буцаасан тушаасан. Шүүх хуралдааныг бидний оролцоогүй хийж өгнө үү гэжээ.

 

12. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Д” ХХК тайлбартаа: “Д” ХХК нь 2013 онд сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх ажилд оролцсон. Ээрмэл утсаа “М” ХХК-иас авахаар 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдөр МБ-05 дугаартай гэрээ байгуулж, гэрээний дагуу ээрмэл утсаа “М” ХХК-иас шууд хүлээн авч ажиллаа. Манай хоёр компанийн хооронд төлбөр тооцооны асуудалгүй болсон. “Б” ХХК-иас ээрмэл утас авч байгаагүй, манай хоёр байгууллагын хооронд ээрмэл утасны талаар ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй. Шүүх хуралдааныг бидний оролцоогүй хийж өгнө үү гэжээ.

 

13. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “А” ХХК шүүхэд тайлбар гаргаагүй.

 

14. Талуудаас болон зохигчийн хүсэлтээр шүүх хонины ноосон ээрмэл утас худалдах, худалдан авах 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 14Б-01 дугаар гэрээ, “М” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 20/026 дугаар төлбөр тооцоог дуусгах тухай албан бичиг, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа, “Моголноос” ХХК-ийн 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 31 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 12/40 дугаартай нэхэмжлэх, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 186 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн ХҮГСДХ-1/9 дугаартай зээлийн гэрээ, даавууны төлбөр тооцоо хийх графикт хуваарь, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, “Хаан банк” ХХК-ийн 5099999690 тоот дансны депозит дэлгэрэнгүй дансны хуулга, зарлагын баримт, 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн дүрэмт хувцасны сүлжмэл майк, задгай энгэртэй цамц /кардиган/-нд өгөх санал, дүгнэлт, 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Моголноос” ХХК-иас “Бээст кашимер” ХХК-д хүлээлгэн өгсөн утасны тооцооны хуудас, тооцооны баримтын жагсаалт, “Моголноос” ХХК болон “Бээст кашимер” ХХК нарын тооцооны үлдэгдлийн баталгаа, 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Моголнос” ХХК-ийн хүлээн авсан утасны 2013 оны тооцоо, “Моголноос” ХХК болон “Бээст кашимер” ХХК нарын тооцооны үлдэгдлийн баталгааны хуудас, “Бээст кашимер” ХХК-ийн орлогын баримт, “Моголноос” ХХК-ийн зарлагын баримт, “Моголноос” ХХК-ийн нэхэмжлэх № 0706, “Бээст кашимер” ХХК-ийн 2013 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн орлогын баримт, 2013 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн зарлагын баримт, 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн зарлагын баримт,“Моголноос” ХХК-иас “Бээст кашимер” ХХК-д нийлүүлсэн бараа материалын 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн орлогын баримт, “Моголноос” ХХК-иас “Бээст кашимер” ХХК-д нийлүүлсэн бараа материалын 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн орлогын баримт, “Моголноос” ХХК-иас “Бээст кашимер” ХХК-д нийлүүлсэн бараа материалын 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн зарлагын баримт,“Моголноос” ХХК-иас “Бээст кашимер” ХХК-д нийлүүлсэн бараа материалын 2016 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн орлогын баримт, “Моголноос” ХХК-иас “Бээст кашимер” ХХК-д нийлүүлсэн бараа материалын 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн зарлагын баримт, “Моголноос” ХХК-иас “Бээст кашимер” ХХК-д нийлүүлсэн бараа материалын 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн зарлагын баримт, “Моголноос” ХХК-иас “Бээст кашимер” ХХК-д нийлүүлсэн бараа материалын 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн орлогын баримт, “Моголноос” ХХК-иас “Бээст кашимер” ХХК-д нийлүүлсэн бараа материалын 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн орлогын баримт, “Моголноос” ХХК-иас “Бээст кашимер” ХХК-д нийлүүлсэн бараа материалын 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн зарлагын баримт, “Моголноос” ХХК-иас “Бээст кашимер” ХХК-д нийлүүлсэн бараа материалын 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн зарлагын баримт, “Моголноос” ХХК-иас “Бээст кашимер” ХХК-д нийлүүлсэн бараа материалын 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн зарлагын баримт, “Моголноос” ХХК-иас “Бээст кашимер” ХХК-д нийлүүлсэн бараа материалын 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн зарлагын баримт, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн тооцооны баримтын жагсаалт, 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Моголноос” ХХК-иас “Бээст кашимер” ХХК-д хүлээлгэн өгсөн утасны тооцоо, 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “Моголноос” ХХК-иас “Бээст кашимер” ХХК-д хүлээлгэн өгсөн утасны тооцоо, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа, “Моголноос” ХХК-ийн тооцооны баримтын жагсаалт, “Моголноос” ХХК-ийн 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн зарлагын баримт, “Моголноос” ХХК-ийн 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн орлогын баримт, 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн утасны жагсаалт, “Моголноос” ХХК-ийн 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн зарлагын баримт, “Моголноос” ХХК-ийн 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн орлогын баримт, 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн утасны жагсаалт, “Бээст кашимер” ХХК-ийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн зарлагын баримт, “Бээст кашимер” ХХК-иас “Моголноос” ХХК-д буцаан хүлээлгэн өгсөн сурагч 24/2 саарал утасны тооцоо, ноос ноолуурын сорилтын төвийн итгэмжлэгдсэн лабораторийн 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 439 дугаартай сорилтын дүн, ноос ноолуурын сорилтын төвийн итгэмжлэгдсэн лабораторийн 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 482 дугаартай сорилтын дүн, “Моголноос” ХХК-иас “Бээст кашимер” ХХК-тай 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр уулзаж ярилцсан тухай тэмдэглэл, ШУТИС-ийн харъяа хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн итгэмжлэгдсэн лабораторийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17 дугаартай сорилтын дүн, ШУТИС-ийн харъяа хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн итгэмжлэгдсэн лабораторийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 18 дугаартай сорилтын дүн, ШУТИС-ийн харъяа хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн итгэмжлэгдсэн лабораторийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 19  дүгээр сорилтын дүн, ШУТИС-ийн харьяа хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн итгэмжлэгдсэн лабораторийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаартай сорилтын дүн, хонины ноосон ээрмэл утас худалдах, худалдан авах 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 14Б-04 дугаартай гэрээ, 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн “Шилмэл загвар” ХХК-иас “Бээст кашимер” ХХК-д нийлүүлсэн бараа материалын зарлагын баримт, 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Шилмэл загвар” ХХК-иас “Бээст кашимер” ХХК-д нийлүүлсэн бараа материалын зарлагын баримт, 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн “Бээст кашимер” ХХК-иас “Моголноос” ХХК-д нийлүүлсэн бараа материалын зарлагын баримт, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Моголноос” ХХК-иас “Бээст кашимер” ХХК-д нийлүүлсэн бараа материалын зарлагын баримт, 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Бээст кашимер” ХХК-иас “Шилмэл загвар” ХХК-д нийлүүлсэн бараа материалын зарлагын баримт, 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 06 дугаартай “Сурагчдын дүрэмт хувцас нийлүүлэх” хамтын гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Бээст кашимер” ХХК-иас “Шилмэл загвар” ХХК-д нийлүүлсэн бараа материалын зарлагын баримт, 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Бээст кашимер” ХХК-иас “Шилмэл загвар” ХХК-д нийлүүлсэн бараа материалын зарлагын баримт, 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Бээст кашимер” ХХК-иас “Шилмэл загвар” ХХК-д нийлүүлсэн бараа материалын зарлагын баримт, 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Бээст кашимер” ХХК-иас “Шилмэл загвар” ХХК-д нийлүүлсэн бараа материалын зарлагын баримт, 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Бээст кашимер” ХХК-иас “Шилмэл загвар” ХХК-д нийлүүлсэн бараа материалын зарлагын баримт, 5099999690 тоот дансны 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн депозит дэлгэрэнгүй дансны хуулга, 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 15/05 дугаартай төлбөрийн даалгавар, 2015 оны 7 дугаар сарын 29-ны өдрийн №15/19 дүгээр төлбөрийн даалгавар, “Моголноос” ХХК-иас “Бээст кашимер” ХХК-д МБ-01 тоот гэрээгээр нийлүүлсэн утасны тооцоо, “Бээст кашимер” ХХК-иас “Моголноос” ХХК-д хандсан 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 171 дугаартай мэдэгдэл, “Бээст кашимер” ХХК-иас “Моголноос” ХХК-д бараа материал нийлүүлсэн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн зарлагын баримт, “Бээст кашимер” ХХК-иас “Моголноос” ХХК-д буцаан хүлээлгэн өгсөн сурагч 24/02 саарал утасны тооцоо, “Бээст камимер” ХХК-ийн 5007711206 тоот дансны 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, “Бээст камимер” ХХК-ийн 5007711206 тоот дансны 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, “Бээст камимер” ХХК-ийн 5007711206 тоот дансны 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, “Бээст кашимер” ХХК-иас “Моголноос” ХХК-д нийлүүлсэн бараа материалын зарлагын баримт, 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн “Бээст кашимер” ХХК-иас “Моголноос” ХХК-д нийлүүлсэн бараа материалын зарлагын баримт, 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн “Бээст кашимер” ХХК-иас “Моголноос” ХХК-д нийлүүлсэн бараа материалын зарлагын баримт, “Моголноос” ХХК-ийн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн кассын орлогын ордер, “Бээст кашимер” ХХК-ийн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн кассын зарлагын ордер, “Моголноос” ХХК-ийн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн кассын орлогын ордер, “Бээст кашимер” ХХК-ийн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн кассын зарлагын ордер, “Бээст кашимер” ХХК-ийн 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн кассын зарлагын ордер, “Моголноос” ХХК-ийн 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, “Хаан банк” ХХК-ийн 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, “Бээст камимер” ХХК-ийн 5007711206 тоот дансны 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, “Моголноос” ХХК-иас 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсан утасны 2013 оны тооцооны баримт, “Бээст кашимер” ХХК нь “Моголноос” ХХК-иас 2014 оны 3 дугаар сарны 04-ний өдөр хүлээн авсан утасны тооцооны баримт, “Бээст кашимер” ХХК нь “Моголноос” ХХК-иас 2014 оны 6 дугаар сарны 20-ны өдөр хүлээн авсан утасны 2014 оны тооцооны баримт, “Моголноос” ХХК болон “Бээст кашимер” ХХК-иудын тооцооны үлдэгдлийн баталгаа, “Моголноос” ХХК-иас үйлдвэрийн байранд авчирч буулгасан утасны тооцоо, ШУТИС-ийн харъяа хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, хонины ноосон ээрмэл утас худалдах, худалдан авах 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн гэрээ, 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа, “Моголноос” ХХК-иас “Дү Дө” ХХК-д 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээлгэн өгсөн утасны тооцооны баримт, “Моголноос” ХХК-иас “ДүДө” ХХК-д 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр бараа материал хүлээн өгсөн зарлагын баримт, “Моголноос” ХХК-иас “ДүДө” ХХК-д 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр бараа материал хүлээлгэн өгсөн зарлагын баримт, “Моголноос” ХХК-иас “ДүДө” ХХК-д 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр бараа материал хүлээн өгсөн зарлагын баримт, “Моголноос” ХХК-иас “ДүДө” ХХК-д хандсан нэхэмжлэх, “Моголноос” ХХК-иас “ДүДө” ХХК-д 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бараа материал хүлээлгэн өгсөн зарлагын баримт, “Моголноос” ХХК-иас “ДүДө” ХХК-д хандсан 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн нэхэмжлэх, “Моголноос” ХХК-иас “ДүДө” ХХК-д 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бараа материал хүлээлгэн өгсөн зарлагын баримт, “Айбекс моникс” ХХК-д 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээлгэн өгсөн утасны тооцооны баримт, “Моголноос” ХХК-иас “Айбекс монекс” ХХК-д 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдөр бараа материал хүлээлгэн өгсөн зарлагын баримт, “Моголноос” ХХК-иас “Айбекс монекс” ХХК-д 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр бараа материал хүлээлгэн өгсөн зарлагын баримт, “Моголноос” ХХК-иас “Айбекс монекс” ХХК-д 2013 оны 8 дугаар сарын 02-ны өдөр бараа материал хүлээлгэн өгсөн зарлагын баримт, “Моголноос” ХХК-иас “Айбекс монекс” ХХК-д 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр бараа материал хүлээлгэн өгсөн зарлагын баримт, “Моголноос” ХХК-ийн тооцооны үлдэгдлийн баталгааны хуудас, “Моголноос” ХХК-иас “Айбекс монекс” ХХК-д хандсан №12/42 дугаартай нэхэмжлэх, Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 72 дугаар ажлын хэсгийн бүрлэлдэхүүн, ажлын удирдамж, төлөвлөгөө батлах тухай тушаал, сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлд олгосон зээлийн хэрэгжилтэд мониторинг хийх ажлын удирдамж, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны үйлдвэрлэлд олгосон зээлийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн ажлын тайлан, ХХААЯ-с хөнгөлөлттэй нөхцөлөөр авсан зээлийн зарцуулалтын тооцооны хуудас, 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 19/10 тоот “Бээст кашимер” ХХК-иас Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоонд зээл төлөлтийн талаар хандсан албан бичиг, “Бээст кашимер” ХХК-иас “Моголноос” ХХК-д бараа материал нийлүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн зарлагын баримт, “Бээст кашимер” ХХК-иас “Моголноос” ХХК-д бараа материал нийлүүлсэн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн зарлагын баримт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2016/03804 дүгээр зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, “Моголноос” ХХК болон “Үүлэн сүлжээ” ХХК-ийн хооронд 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 2014 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 23/01 тоот гэрээний дагуу нийлүүлсэн утасны тооцооны хуудас, “Моголноос” ХХК-иас “Үүлэн сүлжээ” ХХК-д 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр бараа материал нийлүүлсэн орлогын баримт, “Моголноос” ХХК-иас “Үүлэн сүлжээ” ХХК-д 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр бараа материал нийлүүлсэн зарлагын баримт, “Моголноос” ХХК-иас “Үүлэн сүлжээ” ХХК-д 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр бараа материал нийлүүлсэн зарлагын баримт, “Моголноос” ХХК-иас “Үүлэн сүлжээ” ХХК-д 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр бараа материал нийлүүлсэн зарлагын баримт, “Моголноос” ХХК-иас “Үүлэн сүлжээ” ХХК-д 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр бараа материал нийлүүлсэн орлогын баримт, “Моголноос” ХХК-иас “Бээст кашимер” ХХК-д МБ-01 тоот гэрээгээр нийлүүлсэн утасны тооцоо, 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, “Моголноос” ХХК-иас “Бээст кашимер” ХХК-д бараа материал нийлүүлсэн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн зарлагын баримт, “Моголноос” ХХК-иас “Бээст кашимер” ХХК-д бараа материал нийлүүлсэн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн зарлагын баримт, “Моголноос” ХХК-иас “Бээст кашимер” ХХК-д бараа материал нийлүүлсэн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн зарлагын баримт, “Моголноос” ХХК-иас “Бээст кашимер” ХХК-д бараа материал нийлүүлсэн 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн зарлагын баримт, “Бээст кашимер” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлс, “Моголноос” ХХК-ийн ажлын хөлсөнд олгосон утасны тооцоо нийлсэн акт, сүлжсэн бүтээгдэхүүний хяналтын хуудасны жагсаалт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгч, шүүх бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн хариуцагч “Б” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 35 908 152 төгрөгийг хангаж, үлдэх 10 454 076 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Д” ХХК-д холбогдох 5 984 759 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангаж, хариуцагч “Б” ХХК нь нэхэмжлэгчид холбогдох сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Хариуцагч “Б” ХХК-д холбогдох 46 362 228 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

2.1 Нэхэмжлэгч нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 37 846 605 төгрөг, алданги 18 923 302 төгрөг, нийт 56 769 907 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шүүхэд анх гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанд үлдэгдэл төлбөр 30 908 152 төгрөг, алданги 15 454 076 төгрөг, нийт 46 362 228 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ багасгасан.

 

2.2 Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан МБ-01 дугаартай, “Хонины ноосон ээрмэл утас худалдах, худалдан гэрээ”-ний дагуу нэхэмжлэгч нь “Б” ХХК-д 2 389 кг буюу 69 226 630 төгрөгийн үнэ хонины ноосон ээрмэл утсыг зээлээр нийлүүлсэн.

 

2.3 Төлбөрийн нийт үлдэгдэл 37 846 605 төгрөг гарсныг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаагаар тооцоо нийлж, баталгаажуулсан. Хариуцагч гэрээний үлдэгдэл төлбөрт 30 908 152 төгрөгийн үлдэгдэлтэй.

 

2.4 Гэрээний 6.3-т заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги 15 454 076 төгрөг.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “Хонины ноосон ээрмэл утас худалдах, худалдан авах МБ-01 дугаартай гэрээ”-г талууд 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан.

 

3.1 Нэхэмжлэгч нь Төв аймагт оршдог тул хотын төвд байх манай агуулахад зарим утсыг гэрээнээс гадуур гуравдагч этгээдэд тараалгахаар өгөөд одоо тэр утасны үнийг манайхаас нэхэж байх тул бид төлөх үүрэггүй. Нэхэмжлэгчийн гуравдагч этгээд нарт гэрээнээс гадуур 1 103 кг утсыг биднээр тараалгасан. Нэхэмжлэгч нь 730 кг утсыг буцаан авсан. Манайх 3213.16 кг утас хүлээн авсан бөгөөд утасны үнэ нь 92 125 440 төгрөг болсон. Үүнээс 34 911 650 төгрөгийг бэлнээр, 54 882 804 төгрөгийг бэлэн бус бүтээгдэхүүнээр, нийт 89 794 450 төгрөгийг төлсөн. Иймд бусдад тараалгасан утасны үнийг бид төлөх үүрэггүй.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Талуудын хооронд 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр МБ-01 дугаартай, “Хонины ноосон ээрмэл утас худалдах-худалдан авах гэрээ” байгуулагдаж, гэрээний 2.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь 24/2 ээрмэл цагаан саарал өнгөөр 2 339 кг, нэг кг-ийг 28 270 төгрөгөөр, хар хөх өнгөөр 868 кг, нэг кг-ийг 30 470 төгрөгөөр, нийт 92 571 490 төгрөгөөр хариуцагчид худалдах, хариуцагч нь төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байхаас гэрээний дагуу нэхэмжлэгчээс 2 389 кг ноосон утсыг хариуцагчид шилжүүлсэн үйл баримтын талаар зохигч маргаагүй.

 

6. Гэрээний зүйл, үнэ, талуудын эрх үүрэг зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдах авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байхаас гадна талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Иймд уг гэрээг мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзэв.

 

7. Гэрээний 5.1-д “худалдагч тал хонины ноосон ээрмэл утсыг зээлээр олгоно” гэсэн байх боловч уг гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулаагүй байна. Учир нь, хэдийгээр гэрээнд хонины ноосон утсыг худалдагч нь худалдан авагчид шилжүүлсний дараа худалдан авагч нь төлбөрийг худалдагчид шилжүүлэх талаар заасан байх боловч мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3-т зааснаар төлбөл зохих хүүгийн хэмжээний талаар тусгаагүй байна. Иймд талуудын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа бус, харин худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.  

 

8. Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгчээс өгсөн зөвшөөрлийн дагуу хариуцагч нь гуравдагчид этгээдэд гэрээний зүйлийг шилжүүлсэн ноосон утасны төлбөр байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь ноосон утсыг гуравдагчид этгээд шилжүүлэхийг хариуцагчид зөвшөөрсөн эсэх, хариуцагч уг төлбөрийг хариуцах эсэх талаар зохигчид маргаж байна.

 

9. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэх бөгөөд мөн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгч зөвшөөрсөн тохиолдолд ноосон утсыг бусад этгээдэд шилжүүлж, нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээс чөлөөлөгдөнө.

 

10. Талууд дээрх гэрээний үүргийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж баримтжуулсан байна. Уг баримтаар талууд 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд дээрх гэрээний үүрэгт хариуцагч нь нэхэмжлэгчид нийт 37 050 555 төгрөг төлөх үүрэгтэй гэжээ. Түүнчлэн, уг баримтад “Д” ХХК-д “Б” ХХК-иар дамжуулан өгсөн 352.51 кг ноосон утас буюу 9 965 458 төгрөгийн тооцоо, мөн гэрээнээс гадуур 2014 онд “Бээсткашимер” ХХК-иар дамжуулан бусад байгууллагад нийлүүлсэн ноосон утасны тооцоо ороогүй талаар дурдсан байх бөгөөд үүнийг нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс хариуцагчаар бусдад дамжуулан өгсөн дээрх тооцоог нэхэмжлэлийн шаардлагад хамааруулах боломжгүй байна.

 

11. Хариуцагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үүргээс мөн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар үүргээс чөлөөлөгдөх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотлох үүрэгтэй. Хэрэгт авагдсан “Б” ХХК-ийн зарлагын баримтуудад “...“М” ХХК-ийн хүсэлтээр” гэж бичсэн байгаа нь нэг талын буюу хариуцагчийн үйлдсэн баримт байна. Өөрөөр хэлбэл, уг баримт нь хариуцагч нэхэмжлэгчээс өгсөн зөвшөөрлийн дагуу ноосон утсыг бусдад шилжүүлсэн гэж үзэх үндэслэлийг нотолж чадахгүй байна.

 

10. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар гэрээний дагуу хариуцагчид шилжүүлсэн ноосон утасны үлдэгдэл төлбөр 30 908 152 төгрөгийг талуудын хооронд 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр үйлдсэн тооцооны үлдэгдлийн баталгааг үндэслэн хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

11. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд мөн зүйлийн 232.3-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ.

 

12. Гэрээний 6.3-т талууд гэрээний хариуцлага болох алдангийн хэмжээг хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тогтоосон байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. Өөрөөр хэлбэл, 30 908 152 төгрөгийн үүргийн алдангийн хэмжээ 15 454 076 төгрөгөөс хэтэрч болохгүй.

 

13. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно. Хэргийн нөхцөл байдал болох хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн хэмжээ, талууд 2017 онд үүргийн талаар тооцоо нийлж байсан зэргийг шүүх харгалзан үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар алдангийн хэмжээг 5 000 000 төгрөг болгон багасгах боломжтой гэж үзэв. Иймд хариуцагч нь гэрээний үүргийн хариуцлага буюу алданги 5 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

14.  Хариуцагч “Д” ХХК-д холбогдох 5 984 759 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

14.1 Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Д” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцохдоо “...211.7 кг саарал утас “Бээсткашимер” ХХК-иар дамжуулан авсан. Утасны төлбөрийг “Моголноос” ХХК-д төлөх ёстой” гэсэн тайлбар гаргасан тул 211.7 кг ноосон утасны үнэ 5 984 759 төгрөгийг гаргуулах.

 

15. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Хариуцагч “Д” ХХК-ийн санхүүгийн чадамж доройтсон, хөрөнгө орлого байхгүй, хуульд заасан шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн тул төлбөр төлөх үүргээс татгалзсан.

 

16. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

17. Хариуцагч нь “Д” ХХК нь “Б” ХХК-иар дамжуулан “М” ХХК-иас нийт 5 984 759 төгрөгийн үнэ бүхий 211.7 кг саарал ноосон утас худалдан авсныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд талууд уг үйл баримтын талаар маргаагүй.

 

18. Талуудын шүүхэд гаргасан тайлбар болон дээрх үйл баримтаас үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Талууд хэдийгээр ноосон утас худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй боловч хариуцагч нь уг 211.7 кг ноосон утсыг хариуцагч “Б” ХХК-иар дамжуулан нэхэмжлэгчээс хүлээн авсныг зөвшөөрсөн, энэ талаар маргаагүй тул мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д “Талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно” гэж заасны дагуу талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах хэлцэл байгуулагдсанд гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгчийг 211.7 кг саарал ноосон утсыг хариуцагчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

19. Маргааны зүйл нь нэхэмжлэгч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэснийг хэтрүүлсэн эсэх, хариуцагч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй эсэх болж байна.

 

20. Хариуцагч нь 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр дээрх ноосон утсыг нэхэмжлэгчээс хүлээн авсан үйл баримтыг үгүйсгээгүйгээс гадна талууд үүрэг гүйцэтгэх хугацааг тохирсон нь тогтоогдохгүй байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар ноосон утасны төлбөр 5 984 759 төгрөгийг нэхэмжлэгчид нэн даруй төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацаа 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөр дуусгавар болохоор байна.

 

21. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд мөн зүйлийн 76.2-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүсдэг.

 

22. Хариуцагч Дөрвөн улира” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр оролцож тайлбар гаргасан. Уг тайлбартаа дээрх үйл баримтын талаар дурдсан байх тул нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацааг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс тоолох үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, мөн өдрөөр нэхэмжлэгчид хуульд заасан шаардах эрх үүссэн байна.

 

23. Хариуцагчийн санхүүгийн чадамж доройтсон, хөрөнгө орлогогүй болсон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан 211.7 кг саарал ноосон утасны үнэ 5 984 759 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

24. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагчаас 5 984 759 төгрөгийг шаардах эрхтэй.

 

25. Хариуцагч “Б” ХХК нь нэхэмжлэгчид холбогдуулан нэхэмжлэгчээс хариуцагчид нийлүүлсэн 24/2 дугаартай хар хөх өнгийн утасны кг бүрийн үнийг 5 470 төгрөгөөр буюу 17.95 хувиар, цагаан саарал өнгийн утасны кг бүрийн үнийг 3 270 төгрөгөөр буюу 11.57 хувиар бууруулахыг даалгах, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5 758 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдаанд хариуцагч нь дээрх сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан бөгөөд уг татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

26. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 441 799 төгрөгийг, хариуцагч “Бээсткашимер” ХХК-иас “хариуцагчид нийлүүлсэн 24/2 дугаартай хар хөх өнгийн утасны кг бүрийн үнийг 5 470 төгрөгөөр буюу 17.95 хувиар, цагаан саарал өнгийн утасны кг бүрийн үнийг 3 270 төгрөгөөр буюу 11.57 хувиар бууруулахыг даалгах” сөрөг нэхэмжлэлд төлсөн 206 950 төгрөгийг, 5 758 000 төгрөг гаргуулах сөрөг шаардлагад төлсөн 177 240 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Бээсткашимер” ХХК-иас 337 491 төгрөг, хариуцагч Д” ХХК-иас 107 078 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс хариуцагч Д” ХХК-д холбогдох 5 984 759 төгрөг гаргуулах шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид 110 706 төгрөг нөхөн гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч “Б” ХХК-иас нэхэмжлэгчид холбогдох 5 758 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлд 107 078 төгрөг төлөхөөс 177 240 төгрөгийг буюу илүү төлсөн төлсөн 70 162 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч “Бээсткашимер” ХХК-д олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-иас 35 908 152 төгрөг, хариуцагч Д” ХХК-иас 5 984 759 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, хариуцагч “Б” ХХК-д холбогдох шаардлагаас үлдэх 10 454 076 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-д холбогдох “хариуцагчид нийлүүлсэн 24/2 дугаартай хар хөх өнгийн утасны кг бүрийн үнийг 5 470 төгрөгөөр буюу 17.95 хувиар, цагаан саарал өнгийн утасны кг бүрийн үнийг 3 270 төгрөгөөр буюу 11.57 хувиар бууруулахыг даалгах”, 5 758 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ хариуцагч “Б” ХХК тус тус татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 441 799 төгрөгийг, хариуцагч “Б” ХХК-иас төлсөн 384 190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-иас 337 491 төгрөг, хариуцагч Дөрвөн улирал кашимер” ХХК-иас 107 078 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 110 706 төгрөг нөхөн гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч “Б” ХХК-иас илүү төлсөн төлсөн 70 162 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч “Б” ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               М.БАЯСГАЛАН