Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2022/01531

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 17 өдөр                   Дугаар 183/ШШ2022/01531                        Улаанбаатар хот

 

           

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б  дүүрэг, 15 тоотод оршин суух, Б овогт Ч С /РД:00000000 / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, 1402 тоот оршин суух, С овогт Ц О /РД:00000000 /,

Хариуцагч: Ч дүүрэг, 204 тоот оршин суух, Ж овогт Ж Г /РД:00000000 /,

Хариуцагч: С дүүрэг, 14 тоотод оршин суух С овогт П М /РД:00000000 / нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З,

Хариуцагч Ц.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э,

Хариуцагч Ж.Г,

Хариуцагч Ж.Гийн өмгөөлөгч Ч.Э,

Хариуцагч П.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.

 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ч.С нь хариуцагч Ц.О, Ж.Г, П.М нарт холбогдуулан 15 тоот хаягт байрлах 72,87 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулахыг даалгуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Миний бие Ч.С нь нөхрийн хамт байр худалдаж авахаар сонирхож байр хайж байхад нөхрийн ах Ж.Г нь уг байрны талаар хэлэхэд нь 2013 оны намар 11 дүгээр сарын үед анх очиж үзэж байсан. Ингээд 2014 оны 3 дугаар сард дахиж очиж байраа үзээд авахаар шийдээд 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Ж.Г ахын дансаар байрны урьдчилгаа төлбөрт 60 000 000 төгрөг шилжүүлсэн. Урьдчилгаа төлбөрөө өгсөн байсан учраас 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр уг Б дүүрэг, 15 тоот хаягт байрлах 000332 тоот гэрчилгээ, Ү-2204 тоот улсын бүртгэлийн дугаартай 72,87м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 130 000 000 сая төгрөгөөр Орон сууц худалдах худалдах авах гэрээ байгуулсан. Тухайн үед Ц.О нь шинэ байр захиалчихсан байгаа тул түр хүлээгээч гэсээр 2015 оны 2 дугаар сард байрнаасаа нүүж, суллаж өгөхөд нь гэрээний дараачийн төлбөр болох 50 000 000 төгрөгийг Ц.Огийн Хаан банкны 575300000 тоот дансанд шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 20 000 000 сая төгрөгийг гэрчилгээгээ хүлээн авсаны дараа өгөхөөр тохироод байрандаа орж 7 дахь  жилдээ амьдарч байна. Энэ хугацаанд байрны гэрчилгээ зээлийн барьцаанд байгаа тул удахгүй чөлөөлөөд нэр дээр чинь шилжүүлж өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн юм. Гэтэл 2021 оны 5 дугаар сарын 14-ний үед н.М гэгч эмэгтэй гэрт ирээд энэ байрыг 1 сарын өмнө өөрийн нэр дээрээ шилжүүлж авсан гэж байрны гэрчилгээ үзүүлээд, одоо даруй байр чөлөөлж өг гэж шаардаж, дайрч давшлаад байна.

Иймд бидний хувьд албан ёсоор хуулийн дагуу орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулаад орон сууцны үнэд 110 000 000 төгрөг төлчихсөн, мөн уг байрандаа амьдраад 7 жил болж байгаа учир тус орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэсэн.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. Нөхрийн ах нь байр зарж байгаа гээд уг байрыг нь авахаар болж 60 000 000 төгрөгийг Ж.Гт шилжүүлсэн. Дараа нь байраа авахаар 50 000 000 төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 13-нд Ц.Од шилжүүлсэн. Гэрчилгээ нь гарахаар үлдэгдэл 20 000 000 төгрөгийг нь өгөхөөр тохиролцсон. Гэтэл байрныхаа гэрчилгээг өгөөгүй, байр барьцаанд байгаа гэж байснаа 7 жилийн дараа гэнэт П.М гэдэг хүн ирээд байрнаас хөөсөн. Бидний хувьд албан ёсоор хуулйн дагуу орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж орон сууцны төлбөр болох 110 000 000 төгрөгийг төлсөн. Уг байрандаа 7 жилийн хугацаанд амьдарч байгаа тул орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай нотлох баримтыг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд гэрээндээ 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлбөрийг төлж дуусгана гэсэн заалттай байгаа тул бид нэхэмжлэлээ хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас 4 сарын өмнө гаргасан. Ц.Огийн байрыг бэлэглэлийн гэрээгээр дамжуулсан үйл баримтыг Ц.О, Ж.Г нар П.Мийг мөн хамааруулж гэрээгээр халхавчилсан залилан хийсэн гэж харж байна. Тиймээс Ц.Од холбогдуулан өмчлөгчөөр тогтоолгоно гэсэн. Ц.О нь байраа барьцаанд тавьсан, худалдсан талаараа нэхэмжлэгчид нэг ч удаа хэлж байгаагүй. Ж.Г нь Ц.О, П.Мтэй ярилцаад энэ асуудлыг зохицуулах ёстой. Нэхэмжлэгч нь анхны өмчлөгч буюу Ц.Огаас тус байрыг худалдан авч худалдах худалдан авах гэрээ байгуулсан. 2 бэлэглэлийн гэрээ дамжихдаа хоёулаа хариу төлбөргүйгээр шилжсэн байдаг. Иймээс П.М хохирсон гэж ярих нь үндэслэлгүй юм. Хэрэв үнэхээр хохирсон бол анхны өмчлөгч Ц.О болон Ц.О ээс хохирлоо нэхэмжлэх хэрэгтэй. Нэхэмжлэгчийн Үндсэн хуульд заасан өмчлөх эрх зөрчигдөж, хамгийн ихээр хохирч байна. Энэ байрны төлбөрт манайхаас үлдэгдэл 10 000 000 төгрөгийн үлдэгдэл байгаа гэж үзэж байна, уг 10 000 000 төгрөгийг шүүхийн шийдвэр гарсаны дараа эсхүл одоо төлсөн ч татгалзахгүй гэв.

 

            2.Хариуцагч Ц.О хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлээ шүүхэд 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр гаргаснаас үзэхэд нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн буюу Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байна” гэсний зөрчсөн байна. Иймд Ц.О миний бие Ч.С гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн.

            1.Хариуцагч Ц.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ц.О нь Ж.Г гэдэг хүнээс авлагатай байсан учраас Ж.Гт итгэмжлэл олгосон. Ц.О нь байртай холбогдолтой 50 000 000 төгрөгийг Ч.Сгаас авсан талаараа хүлээн зөвшөөрдөг. 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Ж.Г гэх хүнд барьцаанд тавих зорилгоор итгэмжлэл нотариатаар баталгаажуулж өгч байсан. Тухайн үед Ж.Г н.Бямбацогт гэх найзыгаа дагуулж ирээд энэ хүнд байраа барьцаалаад итгэмжлэл гаргаад өг, зээл авах гэж байгаа гэж хэлсэн.Тус өдөр дахин тэр нотариат дээр очоод итгэмжлэл гаргаж өгч н.Бямбацогт гэх хүн дээр орон сууцыг Капитал банкны барьцаанд тавьсан. Ж.Г нь өөрийн дүүгийн эхнэр болох Ч.Сд 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр нэг нотариат дээр очоод байраа худалдсан байдаг. Худалдах худалдан авах гэрээндээ 80 000 000 төгрөгийг хүлээлгэж өгсөн, 50 000 000 төгрөгийг банкны зээлээр гаргаж өгнө гэж бичсэн. Ц.О нь Ж.Гтой эртний танилууд байсан ба н.Ганбаярын эгчийн 2 байрыг барьцаалаад алдсан байдаг. Чиний байрыг барьцаалаад өмнөх 2 байрыг гаргаж өгнө гэж хэлээд барьцаанд тавиулсан гэж байсан. 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Ж.Г гэдэг хүн миний өмнөөс дур мэдээд гэрээ хийсэн байсан гэсэн. Тухайн үед Ж.Г ахад хамаатан гэсэн болохоор Ч.Сгаас 50 000 000 төгрөгийг нь аваад байраа чөлөөлж өгсөн. Үүнээс хойш ямар нэгэн мөнгө гаргаж өгөөгүй, мөнгөө өгвөл байрыг чөлөөлж өгнө гэсэн боловч Ч.С нь өнөөдрийг хүртэл мөнгийг өгөөгүй. Байрны мөнгийг төлөх талаар Ч.С гэрт очиж уулзахад залилан хийлээ гэж хэлсэн. Очиж уулзах үед л Ж.Г руу 60 000 000 төгрөгийг өмнө нь шилжүүлсэн гэдгийг мэдсэн. Бид ахтай чинь уулзана гээд Ч.С гэр рүү П.М, Ж.Гтой очсон. Ж.Г хэлэхдээ би бүгдийг нь зохицуулна, тайван бай гэсэн. Бид нар нэхэмжлэгчийг луйвардаагүй, харин Ж.Г болон түүний төрсөн дүү, дүүгийн эхнэр нэхэмжлэгч нар тохиролцоод хариуцагчийг хохироож байна. Барьцаанд тавьсан үйлдлүүдийг бүгд Ж.Г хийсэн. Манай талаас өөрсдийн эд хөрөнгийг үнийг нь төлөөгүй байхад Ч.Сд гаргаж өгөх боломжгүй. 2014 оноос 2020 он хүртэл Ч.С гэдэг хүн байрныхаа гэрчилгээг огт шаардаж байгаагүй. Энэ байрны хууль ёсны өмчлөгч нь Ц.О байсан. Тухайн үед шилжүүлсэн 50 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцааж өгөх боломжтой. Нэхэмжлэгч нь байрны үнэд 10 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй, төлөхөд бэлэн гэж байгааг зөвшөөрөхгүй, бусад мөнгийг нь өгөөгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Энэ хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлж байсан нь тодорхойгүй, тэр талаар нотлох баримт байхгүй. Бид 7 жил үлдэгдэл мөнгөө төлөхийг нь хангалттай хүлээсэн. Энэ байр Ц.Огийн өмчлөлийн байр гэдгийг нэхэмжлэгч мэдэж байсан байж Ж.Гт мөнгөө шилжүүлсэн гээд үнийг нь төлөөгүй үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Ц.Огаас шаардах нь боломжгүй, 50 000 000 төгрөгөөс бусад асуудлыг Ж.Гтой уулзаад шийдэх ёстой. Энэ маргаан бүхий байр бол Ц.Огийн өмчлөл бөгөөд Ц.О нь Ч.Сг үлдсэн мөнгөө өгөхгүй байсан учраас Ц.От өр төлбөртөө шилжүүлээд Ц.О нь П.М рүү шилжүүлсэн. Энэ талаараа өмнө нь мэдэгдсэн. Манайхаас нэг ч удаа гэрчилгээгээ авна гээд шаардаж байгаагүй. Гэрээнд улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гэж заасан байдаг, гэтэл бүртгүүлээгүй. Гэрчилгээ гарсны дараа үлдэгдэл 20 000 000 төгрөгийг өгнө гэж тохиролцоогүй, одоо болохоор 10 000 000 төгрөгийг төлнө гэж байгааг зөвшөөрөхгүй. Уг байр нь барьцаанд байгааг мэдэж байсан, тиймээс ч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ нэхээгүй байсан, тэгээд байрны эзэнд мөнгөө өгөөгүй байхад байрыг шилжүүлж өгөх үндэслэлгүй гэв.

            3.Хариуцагч Ж.Г хариу тайлбартаа: Миний бие иргэн Ц.Отай харилцан тохиролцож 15 тоотод байрлах, 72,87 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдаж авахаар 2014 оны 1 дүгээр сард тохиролцож нийт 130 000 000 төгрөгөөр тохирсон. Уг байрыг дүү болох Ч.Сд зарахаар 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж Ч.С миний данс руу нийт 60 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Ц.Од 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 20 000 000 төгрөг данс руу нь шилжүүлсэн. Мөн 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр уг орон сууцыг Капитал банк ХХК-ийн барьцаанд тавьж 40 000 000 төгрөгийг хамт явж байхдаа бэлнээр өгсөн. Уг байрыг зээлийн барьцаанд тавиад авч чадахгүй 2019 онд шүүхээр шийдвэрлүүлж чөлөөлөгдсөн. Энэ хугацаанд Ч.С байрныхаа бичиг баримтыг байнга надаас шаардаж байсан. Мөн Ц.О үлдэгдэл болох 20 000 000 төгрөгөө шаардаж байсан. Ч.С надад шилжүүлсэн 60 000 000 төгрөгийг Ц.Од өгсөн болно. Ч.Сгаас 2016 он, 2017 онуудад бэлнээр цувуулан 2 000 000 төгрөг, 3 000 000 төгрөг, 2 000 000 төгрөгүүдийг авч байсан юм гэв.

 

            4.Хариуцагч П.М хариу тайлбартаа: Ч.С нэхэмжлэлтэй П.М надад холбогдох иргэний хэрэгт миний бие 2021 оны хавар бусдаас Б дүүрэг, 15 тоотод байрлах Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204 дугаартай 72.87м2 талбай бүхий 2 өрөө байрыг худалдаж авсан. Байрыг худалдаж авахын өмнө худалдах гэж байгаа хүнтэйгээ очиж үзэхэд ямар нэг асуудал үүсээгүй, мөн гэрээ байгуулж өмчлөх эрхийн гэрчилгээг ч өөрийн нэр дээр шилжүүлэхэд ямар нэг асуудал үүсээгүй саадгүй шилжсэн. Улмаар байрыг суллаж өгөхийг байранд сууж байсан хүмүүсээс шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргахад нэхэмжлэлийг маань хэрэгсэхгүй болгосон мөртлөө намайг шүүхэд хариуцагчаар дуудаж байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ямар нэг хууль зөрчөөгүй, бусдын барьцаанд байгаа хөрөнгийг худалдаж аваагүй. Өмчлөх эрхийн бүртгэлийг шууд бүртгэж, энэхүү орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон байтал Ц.О, Ж.Г гэх хүмүүстэй хамтатган намайг хариуцагч болгосон байна. Би энэ хүмүүстэй ямар нэг хамаарал байхгүй, танихгүй билээ. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т заасан үндэслэлээр би өөртөө өмчлөх эрхийг хууль ёсоор шилжүүлж авсан хууль ёсны өмчлөгч учир энэ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Гэрээ байгуулаад улсын бүртгэлд бүртгүүлэхэд тус үл хөдлөх эд хөрөнгө барьцаанд байсан бол нэр шилжих боломжгүй байсан. Гэтэл хэн нэгэнд барьцаалагдаагүй тус эд хөрөнгө өмчлөх эрх хууль ёсны дагуу шилжиж байсан учраас П.М нь уг орон сууцны шударга өмчлөгч мөн. Энэ хүмүүсийн өмнөх асуудал П.Мтэй хамааралгүй. Маргаж байгаа талууд хоорондоо асуудлаа шийдэх хэрэгтэй гэв.

 

            5.Нэхэмжлэгчээс 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн №465 тоот Ч.С, Ц.О нарын хооронд байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Ц.Огаас Ж.Гт олгосон итгэмжлэл, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Ч.Сгаас С.Базарсадад олгосон итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000332 тоот гэрчилгээний хуулбар, Ч.С иргэний үнэмлэхний лавлагаа, 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Ц.Од 50 000 000 төгрөг шилжүүлсэн баримт, 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Ж.Гт 60 000 000 төгрөг шилжүүлсэн баримт, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Б дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Ч.Огийн СӨХ-ны төлбөр төлсөн баримтууд, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд П.Мийн Ч.Сд холбогдуулж гаргасан нэхэмжлэл, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Ч.Сгаас М.Зд олгосон итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 2-13, 72, 121, 122-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагч Ц.Огаас хариу тайлбар, 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Ц.Огаас Э.Эд олгосон итгэмжлэл, 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2017/01708 дугаар шийдвэр, 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Ц.Огаас Э.Эд олгосон итгэмжлэл, Ү-2204 тоот үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 23, 30, 37-44, 104-р хуудас/,

хариуцагч Ж.Гоос хариу тайлбар, 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Ц.Од 20 000 000 төгрөг шилжүүлсэн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 66-68-р хуудас/,

хариуцагч П.Мээс 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн П.Мээс Н.Жт олгосон итгэмжлэл, П.Мийн хариу тайлбар, 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж /хх-ийн 110-111, 191-193-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

6.Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Хаан банк ХХК-иас Ц.Огийн 575300000 тоот дансны 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх, Ж.Гийн 502700000 тоот дансны 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны дансны хуулга, Шүүхийн тусгай архиваас 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2017/01625 тоот Улсын дээд шүүхийн тогтоол, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас 15 тоот хаягт байрлах 72,87 м.кв талбай бүхий орон сууцны дэлгэрэнгүй лавлагаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас Ү-2204дугаартай 15 тоот хаягт байрлах 72,87 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэг /2011 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Ц.Огийн гаргасан эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2011 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт Мон-тед ХХК-ийн гэрчилгээ авах тухай хүсэлт, Ц.Огийн иргэний үнэмлэхний хуулбар, 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 80 тоот Мон-тед ХХК-ийн тодорхойлолт гаргах тухай албан бичиг, 2001 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №01/10 тоот Мон-тед ХХК болон Ц.С нарын хооронд байгуулагдсан Улаанбаатар хотын Б дүүргийн 6 дугаар хороонд барьж буй 30 айлын орон сууцанд байр захиалан бариулах гэрээ, 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 06/133 тоот Хот төлөвлөлт, эрдэм шинжилгээ зураг төслийн хүрээлэнгийн мэдээлэл, технологийн төвөөс Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хүргүүлсэн тодорхойлолт, хавсралт, гэрэл зургууд, 2002 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 26/2002 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комиссын акт, Ү-2204тоот Ц.Огийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, 2013 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Ц.Огийн гаргасан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 8000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт, 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Жилкомпроект ХХК-ийн Б дүүргийн Улсын бүртгэлийн газарт гаргасан хүсэлт, 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б дүүргийн Үл хөдлөх эд хөрөнгийн газарт гаргасан гараар бичсэн өргөдлийн хуулбар, гэрэл зураг, Ү-2204дугаартай Ц.Огийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, 2010 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Жилкомпроект ХХК-д олгосон тусгай зөвшөөрөл, Ү-2204дугаартай Ц.Огийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Ц.О ийн гаргасан эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 20 000 төгрөгийн орлогын мэдүүлэг, 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 02-07/2468 тоот Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас Б дүүрэг дэх Засаг даргын Тамгын газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн албан бичгийн хариу, 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Ганманлай ХХК-ийн Б дүүргийн Улсын бүртгэлийн газарт гаргасан хүсэлт, 20104 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Ц.Огийн гараар бичсэн өргөдөл, 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Ц.О, Д.Цнарын хооронд байгуулагдсан Орон сууц бэлэглэлийн гэрээ, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Ц.Оийн гаргасан эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Бэлэглэх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн төлбөрийн баримт, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Ц.О, Ц.О нарын хооронд байгуулагдан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ, Ү-2204дугаартай Ц.Оийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн П.Мийн гаргасан эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Арилжих гэрээг бүртгүүлэхэд төлсөн төлбөрийн баримт, 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Ц.О, П.М нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ, Ү-2204дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гэсэн баримтуудыг /хх-ийн хуудас/,

мөн Б дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс 15 тоот хаягт байрлах 72,87 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн барьцаалбарыг бүртгэсэн лавлагааг /2011 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Ц.Огийн гаргасан эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2011 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Мон-тед ХХК-ийн гэрчилгээ авах тухай хүсэлт, Ц.С иргэний үнэмлэхний хуулбар, 2001 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №01/10 тоот Мон-тед ХХК болон Ц.О нарын хооронд байгуулагдсан Улаанбаатар хотын Б дүүргийн 6 дугаар хороонд барьж буй 30 айлын орон сууцанд байр бариулах гэрээ, 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 06/133 тоот Хот төлөвлөлт, эрдэм шинжилгээ зураг төслийн хүрээлэнгийн мэдээлэл технологийн төвөөс Үл хөдлөх эд хөрөнгийн газарт хүргүүлсэн албан бичгийн хариу, хавсралт, гэрэл зураг, 002 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 26/2002 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комиссын акт, Ү-2204тоот Ц.Огийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, 2013 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Ц.Огийн гаргасан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2010 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Жилкомпроект ХХК-д олгосон тусгай зөвшөөрөл, Ү-2204дугаартай Ц.Огийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Ж.Огийн гаргасан эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 59 550 төгрөгийн шилжүүлгийн баримт, 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №ЗГ1211/49 тоот Ханбогд капитал ББСБ болон Ж.Г нарын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөх хуваарь, 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн БГ1211/49 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Ж.Гийн иргэний үнэмлэхний хуулбар, 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ1211/49 тоот Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөх хуваарь, 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Ц.Огийн гаргасан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 14/27 тоот Ханбогд капитал ББСБ ХХК-ийн барьцаанаас чөлөөлөх тухай албан бичиг, 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Ц.Огийн гаргасан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 20 000 төгрөгийн орлогын баримт, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас Б дүүрэг дэх Засаг даргын Тамгын газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн албан бичгийн хариу, 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Ганманлай ХХК-ийн Б дүүргийн Улсын бүртгэлийн газарт гаргасан хүсэлт, 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Ц.Огийн гараар бичсэн өргөдөл, 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Ц.О, Д.Цнарын хооронд байгуулагдсан Орон сууц бэлэглэлийн гэрээ, Ц.Огийг өмчлөлийн Ү-2204дугаарт бүртгэлтэй орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-ийн 203-252-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүх бүрдүүлсэн.

хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр А.Быг гэрчээр асууж тэмдэглэлийг /хх-ийн 125-129-р хуудас/ хэрэгт хавсаргасан.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

2.Нэхэмжлэгч Ч.С нь хариуцагч Ц.Огийн өмчлөлийн 15 тоот хаягт байрлах 72,87 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авахаар хариуцагч Ж.Гтой тохиролцож, 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, орон сууцны үнэд 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 60 000 000 төгрөгийг хариуцагч Ж.Гт, 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 50 000 000 төгрөгийг хариуцагч Ц.Од шилжүүлж, орон сууцыг хүлээн авсан, үлдэх 20 000 000 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүлээн авсны дараа төлөхөөр харилцан тохиролцсон боловч өмчлөх эрхийг шилжүүлж өгөхгүй байх тул орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгуулахаар шаардах эрхээ тодорхойлсон.

3.Хариуцагч Ц.О нь 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууцны үнэд 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 50 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Сгаас хүлээн авч, орон сууцыг хүлээлгэн өгсөн боловч үлдэх төлбөрийг төлөөгүй тул өмчлөгчөөр тогтоохыг зөвшөөрөхгүй, хариуцагч Ж.Гоос орон сууцны үнэд 60 000 000 төгрөгийг хүлээн аваагүй, нэхэмжлэгч хүлээн авсан эд хөрөнгийн үнийг төлөөгүй, тиймээс улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөх боломжгүй, нэхэмжлэгч нь орон сууцны үлдэгдэл төлбөрөө төлөөгүйгээс орон сууцыг Ц.От бэлэглэлийн гэрээгээр өр төлбөртөө тооцон шилжүүлсэн гэсэн.

4.Хариуцагч Ж.Г нь хариуцагч Ц.Огаас өгсөн итгэмжлэлийн дагуу 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Ч.Сд орон сууцыг 130 000 000 төгрөгөөр худалдсан, орон сууцны үнэд 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 60 000 000 төгрөгийг Ч.С нь шилжүүлснээс 20 000 000 төгрөгийг 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр дансаар, 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 50 000 000 төгрөгийг бэлнээр нь хариуцагч Ц.Од өгсөн, нэхэмжлэгч Ч.С надаас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг, хариуцагч Ц.О надаас орон сууцны үлдэгдэл төлбөрөө шаардаад байсан гэсэн.

5.Хариуцагч П.М нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, орон сууцыг иргэн Ц.Обэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан, улсын бүртгэлд бүртгүүлэхэд хэн нэгэнд худалдагдаагүй, барьцаалагдаагүй байсан учраас миний нэр дээр шилжсэн, тиймээс орон сууцыг хууль ёсоор, гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлэн авсан тул миний бие шударга өмчлөгч гэж үгүйсгэсэн.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч Ц.О нь гэрээний зүйл болох Нийслэлийн Б дүүргийн 45 тоот хаягт байрлах 72,87 м.кв талбайтай хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр бүртгэгдсэн болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №0003 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

Мөн 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн №409 дугаартай Итгэмжлэлийг Ц.Огаас Ж.Гт 2 жилийн хугацаатайгаар Б дүүргийн 6 дугаар хороо, 13 хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж монтед 1 байр, 45 тоот хаягт байрлах 72,87 м.кв талбайтай хоёр өрөө, орон сууцны зориулалттай орон сууцыг худалдах, захиран зарцуулах, холбогдох гэрээ хэлцэлд төлөөлж гарын үсэг зурах, нотариатаар гэрчлүүлэх, төлбөр тооцоог хүлээн авах, банкны зээлийн барьцаанд тавих, холбогдох гэрээ хэлцэл, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, ЭХЭБГазарт бүртгүүлэх, хүлээн авах, лавлагаа авах үйлдэл хийх эрхийг олгожээ.

Нэхэмжлэгч Ч.С нь хариуцагч Ц.Отай 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж Ц.Огийн өмчлөлийн Б дүүргийн  15 тоот хаягт байрлах 00033 тоот гэрчилгээ, Ү-2204тоот улсын бүртгэлийн дугаартай 72,87 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдагч тал Ц.О нь худалдан авагч тал Ч.Сд 130 000 000 төгрөгөөр худалдахаар, төлбөрийг 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж дуусгахаар харилцан тохиролцсон байна.

Зохигч талууд 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг Ц.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гтой байгуулсан, дээрх орон сууц худалдах, худалдан авах гэрээнд Ц.Ог төлөөлөн Ж.Г гарын үсэг зурсан талаар маргаагүй болно.

Талуудын байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний 4-д “уг орон сууц нь худалдагдаагүй, барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, хөлслүүлээгүй болно”, 5-д “гэрээ нотариатчаар гэрчлэгдэн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно”, 7-д “нэмэлт нөхцөл: урьдчилгаа 80 000 000 төгрөгийг худалдагч талд бэлнээр төлсөн. Үлдэгдэл 50 000 000 төгрөгийг банкны зээлээр төлнө” гэжээ.

7.Талуудын маргааны зүйл нь орон сууцны үнийг төлсөн эсэх талаар байна, орон сууцыг хариуцагч Ц.О нь нэхэмжлэгч Ч.Сд шилжүүлэн өгсөн, нэхэмжлэгч нь дээрх орон сууцыг 2015 оноос хойш эзэмшиж, ашиглаж байгаа талаар маргаагүй байна.

8.Зохигчийн хооронд буюу нэхэмжлэгч Ч.С, хариуцагч Ц.О нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлж орон сууцны үнэд 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч Ж.Гт 60 000 000 төгрөгийг, 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 50 000 000 төгрөгийг хариуцагч Ц.Од тус тус шилжүүлсэн, үлдэх 20 000 000 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүлээн авсны дараа төлөхөөр харилцан тохиролцсон тул хариуцагч Ц.Огаас орон сууцыг өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлж, өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсан.

Хариуцагч Ц.О нь орон сууцны үнэд 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 50 000 000 төгрөгийг төлсөн талаар маргахгүй, уг 50 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Ч.С нь шилжүүлэн өгсөн тул орон сууцыг түүнд шилжүүлэн өгсөн боловч үлдэх төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй тул орон сууцыг өр төлбөртөө тооцон Ц.От шилжүүлсэн, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул шаардах эрхгүй гэж маргасан.

 Хариуцагчийн төлөөлөгч нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шаардах эрхийн хугацаа өнгөрсөн гэж маргасан боловч хариуцагч Ц.О нь нэхэмжлэгчид биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой бичиг баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, гэрээний зүйл болох орон сууц нь зээлийн барьцаанд байсан болох нь хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/01708 дугаартай шийдвэрээр Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Альгарб ХХК, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 613 720 381 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй, барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, холбогдох бичиг баримтыг Б дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүргэхийг Капитал банкинд даалгах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8, 56-т зааснаар нэхэмжлэгч Капитал банк ХХК, Альгарб ХХК-ийн хооронд 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан 75 тоот барьцааны гэрээний 2.1 дэх заалтын Б дүүргийн 15 тоот 72,87 м.кв талбай бүхий орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож, Ц.Огийн өмчлөлийн Б дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Монтед 1-ын 15 тоот 72,87 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаанаас чөлөөлж, түүнтэй холбоотой бичиг баримтыг БЗД-ийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг Капитал банк ХХК-нд даалгажээ.

Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 01625 дугаар тогтоолоор бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэвээр үлдээсэн байна.

Иймд хариуцагч Ц.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шаардах эрх нь 6 жилийн хугацаатай гэсэн тайлбар нь үндэслэлгүй, орон сууц худалдах, худалдан авах гэрээний зүйл болох орон сууц нь зээлийн барьцаанд байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэх боломжгүй байсан талаар хэн аль нь маргаагүй болно.

Гэрээний зүйл болох орон сууцыг нэхэмжлэгч нь 2015 оны 7 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа гэж тайлбарласан бөгөөд уг орон сууцанд оршин суудаг, эзэмшиж ашиглаж байгаа болох нь түүний оршин суугаа хаягийн тодорхойлолт, орон сууцны төлбөр, зардлыг төлсөн талаарх баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь орон сууцны үнэд 120 000 000 төгрөгийг төлсөн, 7 жилийн хугацаанд эзэмшиж, ашиглаж байгаа гэж өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж, үлдэх 10 000 000 төгрөгийг гэрчилгээ гарсны дараа буюу өмчлөгчөөр тогтоосны дараа төлөх боломжтой гэсэн боловч хариуцагч нь орон сууцны үлдэгдэл төлбөр нь 10 000 000 төгрөг биш, орон сууцны үнэд 50 000 000 төгрөгийг л төлсөн, үлдэх 80 000 000 төгрөгийг төлөөгүй гэж маргаж, гэрээний зүйл болох орон сууц нь хариуцагч Ц.Огийн биш хариуцагч П.Мийн өмчлөлд шилжсэн байна.

Нэхэмжлэгч нь орон сууцны үнэд 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч Ж.Гт 60 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэсэн боловч хэрэгт авагдсан итгэмжлэлийг 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Ц.Огаас Ж.Гт олгосон, Б дүүргийн 15 тоот 72,87 м.кв орон сууцны өмчлөгчөөр хариуцагч Ц.О нь 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр бүртгэгджээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 6/2071 албан бичгээр “...Б дүүргийн 15 тоот хаягт байршилтай, 158 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрх анх 2011 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2204дугаарт иргэн Ц.Огийн өмчлөлд бүртгэгдэж, 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдөр орон сууцны талбай 163,87 м.кв талбайтай болж хэмжээ өөрчлөгдсөнийг бүртгэсэн, 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр уг 163,87 м.кв талбайтай орон сууцнаас 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр Д.Цогт-Эрдэнэийн өмчлөлд 91 м.кв талбайг салгаж бүртгэж, өмчлөгчийн хүсэлт, холбогдох нотлох баримтыг үндэслэн орон сууцны талбай 72,87 м.кв болж хэмжээ өөрчлөгдсөнийг бүртгэсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлжээ.

Хэрэгт авагдсан ХААН банкны депозит дансны хуулгаар 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар 50 000 000 төгрөгийг Ч.Сгаас Ц.Од шилжүүлсэн байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй, 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар Ч.Сгаас Ж.Гт 60 000 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байгаа боловч хариуцагч Ц.Огийн болон хариуцагч Ж.Гийн ХААН банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2014 оны 5 дугаар сарын 22-нд Ж.Гоос байрны үнэ 20 000 000 төгрөгийг Ц.Од шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

            Хариуцагч Ж.Г нь орон сууцны үнэд нэхэмжлэгчээс шилжүүлсэн 60 000 000 төгрөгний 20 000 000 төгрөгийг хариуцагч Ц.Од шилжүүлэн өгч, 40 000 000 төгрөгийг өөртөө хэрэглэж байгаад 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч Ц.Од 50 000 000 төгрөг болгон бэлнээр өгсөн гэснийг хариуцагч Ц.О нь хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд хариуцагч Ж.Г нь мөнгө шилжүүлсэн талаарх тайлбараа баримтаар нотлоогүй, гэрч А.Бын мэдүүлгээр нотлогдоно гэсэн.

            Шүүх хуралдаанд гэрч А.Б мэдүүлэхдээ “...барилга барьж байгаа Ц.Од мөнгө хэрэгтэй байгаа болохоор гэж надад Ж.Г хэлсэн, Ж.Г надаас гуйгаад Ц.Огийн  нэр дээр байсан байрыг өөрийн нэр дээр итгэмжлэл гаргуулан Альгарб ХХК-иас 380 000 000 төгрөгийн зээл аваад 280 000 000 төгрөгийг нь Ж.Г, Ц.О нар надаас бэлнээр аваад явсан” гэсэн болно.

            Иймд нэхэмжлэгч нь орон сууцны үнэд 60 000 000 төгрөгийг Ж.Гт, 50 000 000 төгрөгийг Ц.Од, үлдэх 20 000 000 төгрөгийг гэрчилгээ гарахаар өгнө гэж тохиролцсон гэсэн боловч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 10 000 000 төгрөгийг нь Ж.Г Ц.Од төлсөн тул үлдэх 10 000 000 төгрөгийг орон сууцны үнэд хариуцагч Ц.Од төлнө гэж, хариуцагч Ц.О нь орон сууцны үнэд нэхэмжлэгч Ц.Сгаас 50 000 000 төгрөгийг хүлээн авсан, Ж.Г нь 20 000 000 төгрөгийг өөр байрны төлбөрт өгсөн, 50 000 000 төгрөгийг бэлнээр өгөөгүй гэж маргаж байна.

            Хэрэгт авагдсан хариуцагч Ж.Гийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2014 оны 5 дугаар сарын 22-нд Ц.Сгаас 60 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан боловч хариуцагч Ц.О нь Ж.Гт орон сууцны төлбөр тооцоог хүлээн авах, орон сууцыг захиран зарцуулах итгэмжлэлийг олгоогүй, гэрээний зүйл болох орон сууц нь Ц.Огийн өмчлөлд бүртгэгдээгүй байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Гэвч нэхэмжлэгчийн 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч Ж.Гт шилжүүлсэн байрны үнэ 60 000 000 төгрөгнөөс 20 000 000 төгрөгийг Ц.Од шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч Ц.О нь гэрээний зүйл болох орон сууцны үнэд төлөгдөөгүй, өөр байрны үнэ гэсэн боловч энэ талаарх тайлбараа баримтаар нотлоогүй, талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний 7-д “нэмэлт нөхцөл: урьдчилгаа 80 000 000 төгрөгийг худалдагч талд бэлнээр төлсөн. Үлдэгдэл 50 000 000 төгрөгийг банкны зээлээр төлнө” гэсэн байх тул байрны үнэд нэхэмжлэгч нь хариуцагч Ж.Гт 60 000 000 төгрөг, хариуцагч Ц.Од 50 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн гэж тооцож, үлдэх 20 000 000 төгрөгийг нь өмчлөгчөөр тогтоосны дараа төлөх боломжтой гэсэн боловч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа орон сууцны үнэд 10 000 000 төгрөгийг л төлнө гэж маргасан тул нэхэмжлэгчийг орон сууцны үнийг бүрэн төлөөгүй, үүргээ биелүүлээгүй байж өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсан нь үндэслэлгүй байна гэж үзэв.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар өмчлөгчөөр тогтоолгох, баримт бичиг гаргаж өгөхийг даалгахаар шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй буюу үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцны үнийг бүрэн төлөөгүй байж хариуцагчаас үүргээ биелүүлэхийг шаардсан нь үндэслэлгүй, мөн хариуцагч Ц.Од холбогдуулж өмчлөгчөөр тогтоолгоно гэсэн боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь хариуцагч П.Мт шилжсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй” боловч нэхэмжлэгч нь орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулснаас хойш хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаагүй байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 6/2071 албан бичгээр “...Б дүүргийн 15 тоот хаягт байршилтай, 158 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрх 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр иргэн Ц.Оийн өмчлөлд, 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр иргэн П.Мийн өмчлөлд тус тус шилжин бүртгэгдсэн байна” гэжээ.

Хэрэгт авагдсан 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр хариуцагч Ц.О, Ц.О нар нь харилцан тохиролцож, Б дүүргийн  15 тоот орон сууцыг хариу төлбөргүйгээр шилжүүлэхээр харилцан тохиролцож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд хууль ёсны өмчлөгчөөр нь Ц.О бүртгэгдсэн.

Мөн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр Ц.О нь хариуцагч П.Мт Б дүүргийн  15 тоот 72,87 м.кв орон сууцыг хариу төлбөргүйгээр шилжүүлэхээр тохиролцож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр П.Мийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлжээ.

Хариуцагч П.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж зааснаар хариуцагчид уг орон сууцыг өмчлөх эрх үүссэн, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар “эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно” гэж зааснаар үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууцны шударга өмчлөгч тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хариуцагч Ц.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д “гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно” гэж зааснаар нэхэмжлэгч нь худалдан авсан орон сууцныхаа үнийг төлөхгүй байсан тул орон сууцыг шилжүүлсэн гэж мэтгэлцсэн.

Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-д “худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно” гэж зааснаар нэхэмжлэгч Ч.С нь гэрээний зүйл болох орон сууцыг хүлээн авч, уг орон сууцанд амьдарч байгаа гэж тайлбарласан боловч Б дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2022.05.02-ны өдрийн 8/706 тоот албан бичгээр үл хөдлөх эд хөрөнгө нь үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдээгүй байна гэсэн байх тул нэхэмжлэгч Ч.С хариуцагч Ц.О нар нь өмчлөх эрхийг шилжүүлэх талаар хүсэлтээ холбогдох газарт гаргаагүй, орон сууц худалдах, худалдан авах гэрээгээ улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй байна.

Хариуцагч Ц.О нь нэхэмжлэгчид орон сууцыг шилжүүлэн өгч түүнээс орон сууцны үнэд 50 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан боловч нэхэмжлэгчийг үүргээ биелүүлээгүй орон сууцны үнийг төлөөгүй гэж орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлэхээс татгалзаж, гэрээний зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлсэн гэж тайлбарласан боловч энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй, гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах талаар сануулсан талаарх баримтгүй байна.

 Хэдийгээр Ц.О, хариуцагч П.М нарын өмчлөл хууль ёсны дагуу үүссэн гэсэн боловч орон сууцыг бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн, уг орон сууцыг Ц.О, П.М нар нь бодитойгоор хүлээн аваагүй байгаа боловч хариуцагч П.Мийн өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцохоор байна.

Иймд нэхэмжлэгч Ч.С хариуцагч Ц.О, Ж.Г, П.М нарт холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, бичиг баримт гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 808 301 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.3, 116, 118 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.3, 109 дүгээр зүйлийн 109.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.С хариуцагч Ц.О, Ж.Г, П.М нарт холбогдуулан гаргасан 15 тоот хаягт байрлах 72,87 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулахыг даалгах  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ч.С улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 808 301 төгрөгийг, улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ХУЛАН