Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/01782

 

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 20 өдөр Дуга210/МА2023/01782

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2023/02119 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ч.С-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Ц.О, Ж.Г, П.М нарт холбогдох,

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, *******гийн хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Мон тедийн 1-р байр, 15 тоот, 72,89 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа, хариуцагч*******, хариуцагч*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхдагина, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяртогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч ******* нь 2011 онд байр худалдаж аваад, хариуцагч болох*******ийн хэлсний дагуу маргаан бүхий*******гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, Монте 1 дүгээр байр 15 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн 220403820 тоот дугаартай, 72.87 м.кв 2 өрөө орон сууцыг авахаар тохиролцсон.

Ийнхүү*******гаас*******т олгосон итгэмжлэлийн дагуу гэрээ хийж тухайн байрыг худалдаж авсан.*******гаас*******т олгосон итгэмжлэлд уг орон сууцыг захиран зарцуулах, төлбөр тооцоог хүлээж авах эрхийг олгосон байсан учир төлөөлөгч болох*******ийн дансанд 60,000,000 төгрөгийг шилжүүлсэн, үлдсэн мөнгийг*******гийн дансанд шилжүүлсэн.

Ийнхүү орон сууцны өмчлөх эрхийг баталгаажуулах зорилгоор Улсын бүртгэлийн газар гэрчилгээг шилжүүлж өгөх шаардлага тавихад одоо банкны барьцаанд байгаа гэж хэлээд шилжүүлэлгүй өнгөрсөн. Үүнээс хойш 6, 7 жилийн дараа гэнэт банкны асуудал үүсээд, энэ орон сууц нь банкны барьцаанаас шүүхийн шийдвэрээр чөлөөлөгдөх шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд нэлээд саатаж байгаад өөр дээрээ шилжүүлж авах боломж олдсон боловч гэнэт*******,******* нар нь энэ байрыг чөлөөлүүлэх талаар шаардаж эхэлсэн.

Иймд өөрийнхөө хууль ёсны эрх ашгийг хамгаалуулахаар 2021.05.21-ний өдөр шүүхэд хандсан бөгөөд худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шилжсэн байрны өмчлөх эрхийг, нотлох эрх зүйн баримт бичгийг эрх бүхий этгээдэд хүргүүлэхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү.

Хариуцагч*******оос татгалзаж байна, учир нь түүний хувьд хувь хүний зүгээс бус*******гаас авсан итгэмжлэлийн үндсэн дээр энэ эрх зүйн харилцаанд оролцсон буюу жинхэнэ хариуцагч биш гэж үзэж байна. Харин хариуцагч*******,******* нарын нэр дээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдсэн байгаа учир*******,******* нарт энэ үүргийг хүлээлгэж өгнө үү.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-т заасны дагуу төлбөрийг хэзээ шилжүүлсэн, эд хөрөнгийг хэзээ хүлээлгэж өгсөн талаар бүх баримт хэрэгт авагдсан авагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч*******гийн тайлбар, татгалзлын агуулга:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан 2021.05.21-ний өдрийн нэхэмжлэлдээ 2014.07.07-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 1 дүгээр байр, 15 тоот хаягт байрлах, 72.87 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 130,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцоод 110,000,000 төгрөгөөр худалдсан учир үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бичиг баримтыг хариуцагч талаас гаргуулахыг даалгаж өгнө үү гэж нэхэмжилсэн байдаг.

Гэтэл 2014.07.07-ны өдөр тухайн байрны өмчлөгч болох******* нь*******т 409 тоот итгэмжлэл олгосон. Тодруулбал тухайн байрыг захиран зарцуулах, борлуулах, худалдах эрхтэй гэсэн итгэмжлэл олгосон. Энэ нь ямар зорилготой вэ гэхээр, хавтаст хэрэгт гэрч н.Бямбацогтын мэдүүлэгт,************** нар нь нийлээд н.Бямбацогтын Альгарб гэх компаниас зээл авах зорилгоор тухайн итгэмжлэлийг олгосон байдаг.

Улмаар н.Бямбацогттой 2014.07.07-ны өдөр зээлийн гэрээгээ байгуулаад байрыг барьцаанд тавьсан байдаг.*******гийн төлөөлөгч буюу******* нь яг тухайн өдөр өөрийнхөө дүүгийн эхнэр болох *******д уг байрыг 80,000,000 төгрөгөөр төлсөн, 50,000,000 төгрөгийг нь банкны зээлээр 2015.09.01-ний өдрийн дотор төлнө гэсэн хэлцэл хийсэн.

Энэ нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т заасны заасны дагуу төлөөлөгчийн үүргээ зөрчсөн байдаг. Учир нь н.Бямбацогтын Альгарб гэх компаниас зээл авах зорилгоор*******т итгэмжлэл олгосон байхад, түүний зөвшөөрөлгүйгээр, гэрчилгээний эх хувьгүйгээр худалдах, худалдан авах гэрээг *******тай байгуулсан байсан. Нэхэмжлэл тайлбартаа байрыг 2013 онд үзээд 2014.05.22-ны өдөр 60,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэдэг боловч 2015 оны 02 сард******* руу 50,000,000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгийг шилжүүлж авсан талаар манай талаас хүлээн зөвшөөрнө.

Гэтэл итгэмжлэл олгохоор өмнө буюу 2014.07.07-ны өдрөөс өмнө байрыг ямар нэгэн байдлаар зарах, төлбөр тооцоо хийх бүрэн эрх*******т очоогүй байхад, тэрээр шууд 60,000,000 төгрөгийг хүлээж авсан нь банкны баримтаар нотлогддог. Мөн нэхэмжлэгчийн зүгээс 110,000,000 төгрөгийг төлсөн гэдэг боловч*******гийн хувьд 50,000,000 төгрөгийг нь хүлээж авсан байдаг.

Ц.Одзаяагийн хувьд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож өөрийн байрыг чөлөөлүүлж авсан. Ийнхүү 2017.06.09-ний өдрөөс эхлэн байрыг*******д гэрчилгээ гаргаж өгөхөөр даалгасан боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдалгүй удааширсаар 2021.05.24-ний өдөр тухайн байрны гэрчилгээг Капитал банкнаас чөлөөлүүлж авсан. Тухайн үед Капитал банк өөрөө дампуурсан байсан, эрх хүлээн авагчаас хүлээн авахад төвөгтэй байсан учир асуудал ийнхүү хойшлогдсон. Үүнээс шалтгаалан*******гийн хувьд Ц.Оюунчимэгтэй өр, төлбөр тооцооны асуудалд орсон байдаг.

Ийнхүү гэрчилгээгээ чөлөөлүүлж аваад 7 жил амьдарсан ******* дээр******* болон Ц.Оюунчимэг, төлөөлөгч миний бие бид 3 очиж, маш олон удаа байрыг чөлөөлж өгнө үү, эсхүл үлдэгдэл төлбөрөө өгнө үү асуудлаа нэг тийш нь шийднэ үү гэдэг хүсэлтийг тавьсан боловч байрны мөнгийг төлсөн, чөлөөлж өгөх боломж байхгүй гэсэн хариуг өгдөг.

Иймд арга буюу******* нь хамаатны эгч болох Ц.Оюунчимэгт тавьсан өрөндөө уг байрыг шилжүүлсэн. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т энэ хуулийн 63.3-т заасан үүргээ биелүүлээгүйгээс төлөөлүүлэгчид учирсан гэм хорыг төлөөлөгч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагч*******оос татгалзаж байна гэдгийг манайх хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 60,000,000 төгрөгийг*******ийн дансанд шилжүүлсэн гэх боловч тухайн төлбөрийг*******д шилжүүлсэн гэх баримт байдаггүй.

******* нь байрыг худалдах, худалдан авах гэрээг*******той байгуулсан, уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн тохиолдолд гэрээнд заасан өөрийн үүргийг биелүүлээгүй буюу үлдэгдэл 50,000,000 төгрөгийн бүрэн төлж барагдуулаагүй байж, хариуцагч нараас гэрчилгээ гаргуулахыг шаардах боломжгүй гэж үзэж байна.

Гэрээнд заасны дагуу 80,000,000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан гэх боловч энэ төлбөрийг төлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй байдаг.

Мөн 20,000,000 төгрөгийг өгөх боломжтой бэлэн байна гэх зэргээр зөрүүтэй тайлбар гаргадаг, өөрийн хамаатан садан буюу нөхрийнхөө ахтай нийлээд гэрээнд тусгагдсан үүргээ биелүүлэлгүй хүний байранд үнэгүй 7 жил амьдарчихаад одоо гэрчилгээ гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг нь манайх хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Хариуцагч*******ийн тайлбар, татгалзлын агуулга:

Ц.Одзаяа надад итгэмжлэл хийж өгсөн, тухайн итгэмжлэлээр байрыг зарах, мөнгийг хэрэглэх бүх эрхийг 2014.07.07-ны өдөр надад олгосон. Тэрнээс өмнө бид ярилцаад,******* нь орон сууцаа солих шаардлагатай, энэ байрыг зараад өөр байр авна гэсний дагуу 2014.05.22-ны өдөр түүний данс руу байрны мөнгө гэсэн гүйлгээний утгатайгаар 20,000,000 төгрөг өгсөн.*******гийн төлөөлөгчийн дурдсанчлан 2014 оны 07 сард Альгарб ХХК-аар дамжуулан Капитал банкны өрөнд түүнд 30,000,000 төгрөгийг мөн өгсөн байдаг, гэвч энэ нь ямар нэгэн баримтгүй учир нотлогдохгүй байна.

Итгэмжлэл олгохоос өмнө төлбөр тооцооны асуудал хийгдсэн гэх талаар гаргасан тайлбарын хувьд*******гийн хувьд мэдэж байсан, бидний хооронд ямар нэгэн мөнгө төгрөгийн асуудал байгаагүй. Харин 2016, 2017 оноос хойш л мөнгө төгрөгийн асуудал гарсан. 2017-2021 оны хооронд байр шилжигдээгүй нөхцөл байдал нь мөнгө аваад л шилжүүлнэ гэсэн бодолтой байх шиг байна, өөр ярих юм байхгүй гэжээ.

 

4. Хариуцагч*******ийн тайлбар, татгалзал, сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

П.Мөнгөнцэцэгийн хувьд энэ байрыг 2021.05.04-ний өдөр Ц.Оюунчимэгээс шилжүүлэн өөрийн өмчлөлд авсан. Ингэхдээ, байрны зохион байгуулалттай танилцаж, очиж үзэж байсан талаар төлөөлөгчийн зүгээс би хэлж байсан. Байртай танилцаад дотор нь байгаа хүн яах юм бэ гэхэд, удахгүй нүүгээд явчихна гэдэг зүйлийг ярьдаг байсан.

Тухайн үед байрыг Ц.Оюунчимэг*******тэй хамт очоод үзэхэд, *******гийн зүгээс дургүйцэж, хэл ам гаргасан асуудал байдаггүй. Тэгээд*******ийн нэр дээр шилжүүлэхэд Улсын бүртгэлийн газар, нотариат дээр ямар нэгэн байдлаар асуудал гараагүй тул*******ийн хувьд өөрийгөө шударга өмчлөгч байна гэсэн итгэл үнэмшил төрсөн.

Өөрөөр хэлбэл 2021.05.04-ний өдөр байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр, хууль ёсны гэх үндэслэлтэй.******* нь тухайн байрны хууль ёсны өмчлөгч гэдгээ баталгаажуулж өөрийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэх хүсэл зорилготой байдаг. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй,*******ийн хувьд өөрийгөө тухайн байрны өмчлөгч гэсэн байр суурьтай байна.

Миний бие Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Мон тедийн 1 дүгээр байр, 15 тоот, 72,89 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг н.Оюунчимэгээс бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн бүртгэл хийлгүүлэн, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд миний нэр дээр бүртгэл хийгдсэн, тухай үед ******* нь тус орон сууцыг түрээслэн амьдарч байсан боловч сүүлдээ миний өмч хөрөнгө гэж маргаж, шаардаж байгаа нь үндэслэлгүй юм.

Иймд миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн 000855413 дугаартай гэрчилгээ бүхий, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204038202 дугаарт бүртгэл бүхий орон сууцыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар иргэн *******гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Оюунчимэгийн тайлбарын агуулга:

Уг орон сууцыг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хариуцагч 0046 дугаартай бэлэглэлийн гэрээгээр өөрийн өмчлөлд шилжүүлж авсан. Энэ баримт нь хэрэгт авагдсан. Нэг этгээдээс нөгөө этгээд рүү шилжүүлэх талаар Иргэний хуулийн 110 дугаар зүйл маш тодорхой зохицуулж өгсөн байдаг. Үүний дагуу гэрээ хуульд заасан шаардлагыг хангаж Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, өмчлөх эрхийг өөр дээрээ шилжүүлж авсан.

Мөн өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийн хүрээнд 2021.04.28-ны өдөр хариуцагч*******т тодорхой төлбөр тооцоонд шилжүүлж өгсөн байдаг. Ингэхдээ мөн адил хуулийн шаардлага хангасан, хуулийн хүрээнд бэлэглэлийн гэрээ байгуулж шилжүүлсэн, энэ талаарх баримт мөн хавтаст хэргийн 185-186 дугаар талд авагдсан. Ийнхүү хариуцагч*******ийн нэр дээр тухайн байрны эрх шилжсэн. Харин******* гэдэг хүнээс байрыг хэрхэн шилжүүлж авсан бэ гэхээр, тодорхой хэмжээний төлбөр мөнгөний өртэй байсан тул үүндээ суутгаж авсан.

Тухайн үед байрыг эзэмшиж байгаа ******* гэх хүний байрыг худалдаж авахаар тохиролцсон боловч гэрээний үүргээ биелүүлээгүй учир зүгээр түрээсэлж байгаа гэдэг зүйлийг ярьсан.

Мөн байранд очиж шаардах эрхээ хэрэгжүүлэх зорилгоор хэд хэдэн удаа хамт очиж байсан. Улсын бүртгэл дээр байрны өмчлөх эрхийг ямар нэгэн асуудалгүйгээр шилжүүлж өгсөн тул манай талаас эргэлзээ үүсээгүй. Үүний дагуу Ц.Оюунчимэг нь хуулийн дагуу өөрийн эрхийн хүрээнд гуравдагч этгээд*******т шилжүүлж өгсөн талаарх баримт мөн хэрэгт авагдсан.

Иймд гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг хөндөхгүй шийдвэрийг гаргаж өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.3, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг Ц.Оюунчимэг,******* нарын хооронд 2021.01.22-ны өдөр байгуулагдсан 0046 дугаар үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ,*******, Ц.Оюунчимэг нарын хооронд байгуулагдсан 2021.04.28-ны өдрийн 1035 дугаар үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэгч *******г өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2204038202 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, Монте 1 дүгээр байр 15 тоот хаягт байрлах, 72.87 мкв талбай бүхий, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэгч ******* нь орон сууц худалдах худалдан авах гэрээний үүрэгт 20,000,000 төгрөгийг хариуцагч*******д төлмөгц уг орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг *******д гаргаж өгөхийг хариуцагч*******,******* нарт даалгаж, нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай хариуцагч*******ийн сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 808,301 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******,******* нараас 808,301 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, хариуцагч*******ийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 737,751 төгрөгийг улсын орлогоос буцаан олгож, үлдэх 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

7. Хариуцагч Ч.Одзаяагийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.3, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг Ц.Оюунчимэг,******* нарын 2021.01.22-ны өдөр байгуулагдсан 0046 дугаар үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ,*******, Ц.Оюунчимэг нарын хооронд байгуулагдсан 2021.04.28-ны өдрийн 1035 дугаар үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэгч *******г өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2204038202 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг 6-р хороо, 13-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, Монтэд 1-р байр, 15 тоот хаягт байрлах, 72,89 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэгч ******* нь орон сууц худалдах худалдан авах гэрээний үүрэгт 20,000,000 төгрөгийг хариуцагч*******д төлмөгц уг орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг *******д гаргаж өгөхийг хариуцагч*******,******* нарт даалгаж, нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай хариуцагч*******ийн сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь бодит нөхцөл байдалд буруу дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9.1-д 2014.07.07-ны өдөр*******, ******* нарын хооронд Орон сууц худалдах худалдан авах 5465 дугаар гэрээ байгуулагдаж, Баянзүрх дүүргийн 6-р хороо, 13-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, монтед 1-р байр 15 тоот хаягт байрлах 000332773 тоот гэрчилгээ Ү-2204038202 тоот улсын бүртгэлийн дугаартай, 72,87 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 130,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож,*******г төлөөлж түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, ******* нар гарын үсэг зурж баталгаажуулсан гэжээ.

Тодруулбал, 2014.07.07-ны өдрийн 409 дугаар итгэмжлэлийг*******т олгохдоо банкны барьцаанд тавих зорилгоор олгосон ба******* нь надад зээл олгохгүй байна гэсэн тул А.Бямбацогтод итгэмжлэл өгч, итгэмжлэлийн хүрээнд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2014.07.07-ны өдөр Капитал банкны барьцаанд тавьсан.

2014.07.07-ны өдөр хоёр итгэмжлэл олгогдож, А.Бямбацогтод олгосон итгэмжлэл хуулийн хүрээнд хүчин төгөлдөр болж, Капитал банкинд зээлийн барьцаанд тавьсан,*******т олгосон миний итгэмжлэл нь хүсэл зоригийн илэрхийлэл нь хүчин төгөлдөр бус байсан.

Гэвч анхан шатны шүүх энэ үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүй талуудыг мэтгэлцүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл нэг үл хөдлөх эд хөрөнгийг хоёр өөр итгэмжлэлээр худалдан борлуулж, барьцаанд тавьж байгаа үйлдэл нь ойлгомжгүй байна.

Ж.Ганзориг таны өгсөн итгэмжлэлээр өөрийн дүүтэйгээ гэрээ байгуулан мөнгө авсан талаараа хэлж, орон сууцыг манай дүүд худалдчих гэсний дагуу 2015.02.13-ны өдөр *******гаас 50,000,000 төгрөг авч, өөрийн орон сууцандаа оруулсан. 2014.07.07-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээ-нд орон сууцны төлбөрийг 130,000,000 төгрөгөөр тохирч төлбөрийг 2015.09.01-ний дотор барагдуулахаар тохиролцсон. Гэтэл 2014.07.07-ны өдрийн итгэмжлэлээр, мөн өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байхад ******* нь ямар учраас 2014.05.22-ны өдөр 60,000,000 төгрөгийг******* луу шилжүүлээд байгаа нь ойлгомжгүй байна.

Мөн 2014.05.22-ны өдөр*******оос миний данс руу 20,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд энэ мөнгө нь маргаан бүхий орон сууцтай ямар ч холбоогүй талаар тодорхой тайлбарласан байтал анхан шатны шүүх энэ асуудлыг анхаарч үзээгүй.

2014.07.07-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээнд тусгагдсан 80,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн гэх боловч надад өгсөн талаарх нотлох баримт хэргийн материалд байхгүй, гэрээнд үлдэгдэл 50,000,000 төгрөгийг банкны зээлээр төлнө гэсэн ба ямар банкнаас зээл авч яаж төлсөн талаарх баримт хэргийн материалд авагдаагүй байхад анхан шатны шүүх 2014.05.22-ны өдөр 60,000,000 төгрөгийг*******т өгснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй гэж дүгнээд 2015.02.13-ны өдөр******* надад 50,000,000 төгрөгийн хамт нийт 110,000,000 төгрөгийг төлсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Миний зүгээс үүргээ биелүүлж 2015 онд орон сууцыг *******д шилжүүлэн өгсөн ба ******* нь 2015.02.13-ны өдрөөс хойш надад орон сууцны төлбөр төлөөгүй, үлдэгдэл 80,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй, миний хүсэл зоригийн илэрхийлэл нь 2014.07.07-ны өдөр бус 2015.02.13-ны өдөр байсан байтал анхан шатны шүүх үүнийг анхаарч үзэлгүй маргаан бүхий орон сууцны төлбөрийг ******* нь төлсөн тул өмчлөгч мөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Миний бие анхнаасаа маргаан бүхий орон сууцыг худалдах бус зээлийн барьцаанд тавих байсан гэдгийг тогтоосон атлаа маргаан бүхий орон сууцыг барьцаанаас чөлөөлсний дараа өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх үед үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохиролцсон гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2023/02119 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч*******гийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтыг тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүй үнэлж дүгнэсэн. Уг хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг нэг бүрчлэн үнэлж дүгнэсэн. Мөн хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуульд зааснаар итгэмжлэл болон худалдах, худалдан авах гэрээний талаарх зохицуулалтыг баримталсан байна. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт хэсгийн 14-т зааснаар тухайн хэргийн үйл баримтуудыг тогтоож, хэргийг шийдвэрлэсэн.

Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг дамжуулан цаг хугацааны болон тухайн үеийн бүх үйл баримтуудыг үнэлж дүгнэсэн. Хариуцагч болон гуравдагч этгээд нарын хоорондын асуудлыг хэрэгт авагдсан нотлох баримттай харьцуулан үзсэн байдаг. Гэтэл тухайн орон сууцны төлбөрт хэдэн төгрөг авсан талаарх тооцоо нийлсэн акт хэргийн материалд авагдаагүй.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

9. Хариуцагч*******ийн давж заалдах гомдлын агуулга:

Миний бие нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Монтед 1 байр, 15 тоот, 72,89 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2021.05.04-ний өдөр Ц.Оюунчимэгээс бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлэн авсан.

Ингээд тус байрыг чөлөөлөхийг шаардаж Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч ******* нэхэмжлэл гаргасан гээд миний нэхэмжлэлийг буцаасан ба улмаар энэ хэрэгт намайг хариуцагчаар татсан.

******* нь намайг дээрх байрыг бэлэглэлийн гэрээгээр хариу төлбөргүй авсан, харин өөрийгөө уг байрны мөнгийг төлсөн гэх агуулга бүхий тайлбар гаргасан ба шүүх тэр тайлбарыг дэмжиж миний өмчлөх эрхийг үгүйсгэж байна.

Түүнчлэн миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жавзандолгорт олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан байхад 2023.06.23-ны өдөр шүүх хуралдаан явагдсан нь энэхүү шүүх хуралдаан болоод, шүүхийн шийдвэр хүчингүй болох ноцтой нөхцөл гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч*******ийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Уг нөхцөл байдлын талаар анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэсэн байдаг. Гэрээг байгуулсан гэж үзсэн тохиолдолд*******тай ярилцах ёстой бөгөөд *******тай ярилцах асуудал биш байна. Мөн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах талаар хуульд тусгайлан зааж өгсөн. Эрхийн доголдолгүй худалдах, худалдан авах гэрээг байгуулж байгаа тохиолдолд хүлээн авах ёстой. Уг асуудал нь *******гийн нэхэмжлэлтэй хэрэг маргаанд холбогдох хууль зүйн боломж байхгүй гэв.

 

11. Хариуцагч*******гийн хариуцагч*******ийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна гэв.

 

12. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагч нарын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Гуравдагч этгээдийн хувьд 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд хууль зүйн хүрээнд шилжүүлэн авсан. Гэтэл анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Иймд хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна гэв.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******,*******,******* нарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч*******оос татгалзсан байна.

 

Хариуцагч Ж.Одзаяа нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, үндэслэлээ ... зээл авах зорилгоор*******т орон сууцыг захиран зарцуулах, борлуулах эрхийг итгэмжлэлээр олгосон,******* зөвшөөрөлгүйгээр худалдах-худалдан авах гэрээг *******тай байгуулсан, ... гэрээг хүчин төгөлдөр гэж үзвэл гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа ... гэх агуулгаар, хариуцагч*******ийн хувьд орон сууцыг Ц.Оюунчимэгээс шилжүүлэн өөрийн өмчлөлд бүртгүүлэн авсан гэх агуулгаар тус тус тайлбарлаж, маргасан байна. Хариуцагч******* нь нэхэмжлэгч *******гийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг үндэслээд*******, Ц.Оюунчимэг нарын хооронд байгуулагдсан 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 46 дугаартай бэлэглэлийн гэрээ, Ц.Оюунчимэг,******* нарын хооронд байгуулагдсан 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1035 дугаартай бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэгч *******г маргаж буй орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцэхгүй байна.

 

Учир нь нэхэмжлэгч ******* нь дээрх 2 гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.

 

Мөн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулгаас үзвэл, өмчийн эрхтэй холбоотой бус худалдах-худалдан авах гэрээний зүйл болох орон сууцны өмчлөх эрх, холбогдох баримт бичгийг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна. Хариуцагч******* нь гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргажээ.

 

4.Талуудын маргаж буй Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хорооллын Монте 1 дүгээр байрны 15 тоотод байрлах орон сууцны өмчлөх эрх нь*******гаас Ц.Оюунчимэгт, Ц.Оюунчимэгээс*******т гэрээний үндсэн дээр тус тус шилжсэн байна. Хариуцагч******* маргааны зүйлийн өмчлөгч биш учир орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч *******д шилжүүлэх боломжгүй юм.

 

Эдгээр нөхцөл байдалтай холбогдон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулж, талуудыг мэтгэлцүүлэх шаардлагатай байна.

 

5.Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2023/02119 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Ц.Одзаяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 808,310 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

  ШҮҮГЧИД  Э.ЗОЛЗАЯА

 

Ч.ЦЭНД