Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 131/ШШ2022/00407

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 Нэхэмжлэгч:  суманд байрлах, ******* регистрийн дугаартай, Чандмань Андууд Хадгаламж,*******,

Хариуцагч: -р багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******,

Хариуцагч: -р багт оршин суух, ******* регистрийн дугаартай ******* овогт ын ,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг 2,880,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч /цахимаар/, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золцэцэг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч Чандмань Андууд Хадгаламж,******* нь Л.*******, М. нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэг 2,880,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд үйл ажиллагаа явуулдаг Чандмань андууд хадгаламж,******* нь 2005 онд үүсгэн байгуулагдаж байсан, сумын иргэд хөдөлмөрчдөөс гишүүд нь бүрдсэн, эрхлэх үйл ажиллагаа нь гишүүдээс хадгаламж татах, зээл олгох, бусад лизингийн цогц үйлчилгээ үзүүлдэг, өдгөө 268 гишүүнтэй хоршоо юм.

1.2. Л.******* нь 2015 оны 04 сарын 28-ны өдөр дугаар №43/604 тоот зээлийн гэрээгээр 3250.000 төгрөгийг лизингийн зориулалтаар нэг сарын 2 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай авсан. Энэ хугацаанаас хойш зээлээ хугацаанд нь төлөлгүй явж байгаад түүний хүсэлтээр 2016 оны 09 сарын 30-ны өдөр зээлийн гэрээг сунгаж шинээр гэрээ байгуулсан. Энэ өдөр хийсэн зээлийн гэрээнд түүний эхнэр М. батлан даалтын гэрээг манай хоршоотой хийсэн юм. Ингээд Л.*******, М. нар нь манай хоршооноос авсан үндсэн зээлийн үлдэгдэл 2,620,000 төгрөг, түүний хүүгийн авлага 260,000 төгрөг буюу нийт 2,880,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

1.3. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Наад хүмүүс чинь Чандмань андууд хоршооноос зээл аваад зээлээ эргүүлж төлөөгүй. Дүү болох н.Өлзий гэдэг хүний зээлийг нэмсэн. Би 4 жилийн хугацаанд хүмүүсийн авсан мөнгө эргэж орж ирэхгүй байна. Миний биеийн байдал хүнд байна гэв.

1.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хангаж өгнө үү, шүүхэд гаргах тайлбар байхгүй, хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү гэв.

 2. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. хариу тайлбартаа: Надад холбогдуулж Чандмань андууд ХЗХоршоо нь 2.880.000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.1.Нэхэмжлэлд дурдсан 2015 оны 04 сарын 28-ны өдрийн №43/604 тоот гэрээг би хийгээгүй. Зээлийн гэрээний дугаар буруу байна. Ер нь ч тэгээд энэ хадгаламж,******* гэрээ хийхдээ зөвхөн нэг хувийг хийгээд байгууллагадаа авчихдаг, зээлийн гэрээг сунгахдаа зээлдэгчийг байлцуулдаггүй өөрсдөө сунгаад явдаг. Би тус ХЗХоршооноос 2.500.000 төгрөгийг лизингийн бус бэлэн мөнгөөр авсан бөгөөд ХЗХоршоо нь 30 хувь нэмэгдэл гэж миний зээл дээр 750.000 төгрөгийг хий нэмж 3.250.000 төгрөгийг зээлсэн болж харагдсан. Дараа нь тус ХЗХоршооны дарга тэй уулзахад манайхаас бэлэн мөнгө авахад 30 хувь нэмэгдэл гэж байдаггүй ээ, манай ажилтан л ийм балай зүйл хийгээд байгаа юм гэж хэлж байсан юм. Тэгэхэд нь би аваагүй мөнгийг төлж чадахгүй гэдгээ албан ёсоор хэлсэн бөгөөд түүний дараа ч удаа дараа хэлж байсан. Үүнээс хойш өөрийн авсан 2.500.000 төгрөгийг хүүгийн хамт төлсөн гэж үзэж байгаа. Би төлөлт хийхдээ банкны дансаар болон бэлэн мөнгөөр хийдэг байсан.

2.2. Би ХААН банкны 5240015529 гэх өөрийн данснаас энэ ХЗХоршооны данс болох ХААН банкны 5240048656 тоот дансанд 2015 оноос хойш төлсөн мөнгөний дүн 3.042.700 төгрөг, үүнээс гадна захирал т 100.000 төгрөг, 200.000 төгрөг зэргийг тус тус гар дээр нь өгсөн. Одоогоор өөрийн мэдэж байгаа дүн нь 3.342.700 төгрөгийг төлсөн байна. Цаашлаад нэхэмжлэлд 2.620.000 төгрөг, хүү 260.000 төгрөг, нийт 2.880.000 төгрөгийг яаж тооцсон нь тодорхой биш байна. Харин ч хууль бусаар надаас авсан 30 хувь буюу 750.000 төгрөг, түүний хүүг би төлөх ёсгүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

2.3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас 2,880,000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн байдаг. Дараа нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад 2.620.000 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэл нь М. нь маргаан бүхий 2016 оны 9 дүгээр сарын 30, 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн гэрээн дээр аль аль дээр нь гарын үсэг зураагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогддог учраас зээлдэгчийн эрх, үүрэг үүсээгүй. Мөн хамтран зээлдэгч гэж үзэхгүй. Зээлийн гэрээний оролцогч гэж үзэх боломжгүй. Тиймээс нэхэмжлэгч талаас М.гаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж үзэж байгаа учраас М.д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах саналтай байна. Л.*******ын хувьд 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн гэрээн дээр 24 сарын хугацаатай лизингийн зээл 3.250.000 төгрөгийн авсан гээд гэрээд байгуулсан байдаг. Тус гэрээнд Л.*******ын гарын үсэг байдаг хэдий ч шинжээчийн дүгнэлтээр биш болох нь тогтоогддог. Нэхэмжлэгч талаас 3.250.000 төгрөгийг олгосон, шилжүүлсэн баримт хавтаст хэрэгт огт байдаггүй. Л.*******ын зүгээс анхнаасаа би ямар нэгэн хадгаламж,*******ноос зээл авч байгаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэх байр суурьтай оролцдог. М. нь би 2.500.000 төгрөгийн зээл авч байсан. Зээл авахдаа гарын үсэг ямар нэгэн баримт дээр зурж байгаагүй. Хоршооны дүрэмд 30% нэмэгдэл авдаг гээд 750.000 төгрөг нэмээд нийт 3.250.000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм байна. Миний зүгээс 2.500.000 төгрөгийг авсан гэдэг байр суурьтай байдаг. М.гийн зүгээс 2.500.000 төгрөгөө 11.294.241 төгрөг болгоод буюу хэд дахин нугалаад төлсөн байдаг. Нэхэмжлэгч талаас нотлох баримтыг гаргаж өгсөн байдаг. М. нь 2016 оны 11 сарын 30-ны өдөр 2.470.000 төгрөг, 2016 оны 11 сарын 30-ны өдөр 25.000 төгрөг зэрэг мөнгийг төлсөн баримтууд байдаг. Дансны хуулгаар 3.877.541 төгрөг, хариуцагчаас гаргаж өгсөн баримтаар М. нь 7.417.300 төгрөг нийт 11.294.841 төгрөгийг төлсөн нь баримтуудаар тогтоогдож байгаа учраас Л.*******, М. нарын зүгээс Чандмань андууд хоршоонд ямар нэгэн төлөх төлбөр байхгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна

Энэ маргаантай холбоотой хэд хэдэн шүүх хурал болсон. 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 4.700.000 төгрөгийг хариуцагч нарт огт олгоогүй байдаг. Нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарлахдаа 2016 оны 9 сарын 30-ны өдрийн өмнөх зээл, хүү болох 3.693.529 төгрөгийн үлдэгдэл дээр н.Өлзийгийн зээл 1.600.740 төгрөгийг нэмж нэгтгээд шинэ зээлийн гэрээ гаргасан юм. Энэ зээлийг сунгаснаас хойш 2016 оны 12 сарын 13-ны өдөр 2.470.000 төгрөгийг 1 удаа төлсөн. 300.000 төгрөгийг бэлнээр төлж байсан гэдэг. Тэгэхээр хамгийн сүүл байгуулсан гэрээнд заасан мөнгийг бодитоор олгоогүй. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-д заасан шаардлагыг хангаагүй гэрээнүүд байна гэв.

3. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч ээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2006 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 331001010 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 43000628 дугаар зээлийн гэрээний хуулбар, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 43/628 дугаар барьцааны гэрээний хуулбар, Чандмань андууд Хадгаламж,*******ны 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 43/628 дугаар батлан даалтын гэрээ, Чандмань андууд Хадгаламж,******* зээл олголт гэх баримт, Чандмань андууд ХЗХ 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн эргэн төлөлт гэх баримтууд, Чандмань андууд Хадгаламж,******* зээл олголт, Чандмань андууд ХЗХ 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн эргэн төлөлт гэх баримтууд, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Чандмань андууд Хадгаламж,*******нд гэсэн тодорхойлолт, 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Чандмань андууд Хадгаламж,*******нд гэсэн тодорхойлолт, Чандмань андууд хадгаламж,*******ны дүрэм 15 хуудас, 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 43/604 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 43/604 Барьцааны гэрээ, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0309000016 дугаар гэрчилгээний хуулбар, Чандмань андууд хадгаламж,*******нд гаргасан өргөдөл, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Чандмань андууд хадгаламж,*******ны тэргүүлэгчдийн даргын 2005 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 01 дугаартай Ажилд томилох тухай тушаал, Чандмань андууд хадгаламж,*******ны ХААН банк ХХК дахь Депозит дансны дэлгэрэнгүй хуулга 22 хуудас, Чандмань андууд ХЗХ зээлийн эргэн төлөлт гэх баримтууд, зээлийн эргэн төлөлт үлдэгдлийн баталгаа гэх 2 хуудас гар бичмэл баримт, Энхнахиа ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр тодорхойлолт, хавсралт 2 хуудас, Гишүүний гэрээ 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэх баримт, Чандмань андууд ХЗХ хувь нийлүүлсэн хөрөнгийн тайлан гэх баримт 6 хуудас, Чандмань андууд ХЗХ, Эрсдэлийн хорооны хурлын тогтоол 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гэх баримт, Чандмань андууд ХЗХ-ны 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Кассын зарлагын баримт, Чандмань андууд ХЗХ-ны 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн эргэн төлөлт гэх баримтууд, Чандмань андууд ХЗХ-ны 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн эргэн төлөлт гэх баримт, Чандмань андууд ХЗХ-ны 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн эргэн төлөлт гэх баримт, Чандмань андууд ХЗХ-ны 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн эргэн төлөлт гэх баримт, Чандмань андууд ХЗХ-ны 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн эргэн төлөлт гэх баримт, Чандмань андууд ХЗХ-ны 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн эргэн төлөлт гэх баримт, Чандмань андууд ХЗХ-ны 2015 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн зээлийн эргэн төлөлт гэх баримт, Чандмань андууд ХЗХ-ны 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн эргэн төлөлт гэх баримт, Чандмань андууд ХЗХ-ны 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн эргэн төлөлт гэх баримт, Чандмань андууд ХЗХ-ны 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн эргэн төлөлт гэх баримт, Чандмань андууд ХЗХ-ны 2015 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн эргэн төлөлт гэх баримт, Чандмань андууд ХЗХ-ны 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн эргэн төлөлт гэх баримт, Чандмань андууд ХЗХ-ны 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн эргэн төлөлт гэх баримт, Чандмань андууд ХЗХ-ны 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн эргэн төлөлт гэх баримт, Чандмань андууд ХЗХ-ны 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн эргэн төлөлт гэх баримт гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

4. Хариуцагч М.гаас итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар, М.гийн ХААН банк ХХК дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга 14 хуудас, Л.*******ын иргэний үнэмлэхний хуулбар, 0892684 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 000239908 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Чандмань андууд Хадгаламж,*******нд гэсэн тодорхойлолт, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0309000016 дугаар гэрчилгээний хуулбар, итгэмжлэл ширхэг, итгэмжлэлүүд, итгэмжлэл гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн

5. Шүүхээс хариуцагч Л.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн хүсэлтээр шинжээч томилж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 035 дугаар дүгнэлтийг гаргуулсан. Мөн хариуцагч Л.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн хүсэлтээр шинжээч томилж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 085 дугаар дүгнэлтийг гаргуулсан. Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1/149 дүгээр албан бичиг, Чандмань андууд ХЗХ-ны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 30-4/609 дүгээр албан бичиг, хавсралт 3 хуудас зэрэг баримтыг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Чандмань-Андууд хадгаламж,*******ноос хариуцагч Л.*******, М. нарт холбогдуулан тус хоршоотой байгуулсан гэрээний үүрэгт 2,880,000 төгрөгийг гаргуулахаар 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан.

Хариуцагч нараас нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, Чандмань-Андууд хадгаламж,*******той гэрээ байгуулж, гарын үсэг зурж байгаагүй, нэхэмжлэлийн үндэслэл болгож буй 2016 оны гэрээгээр нэхэмжлээд буй мөнгө нь өмнөх 2015 оны зээлийн гэрээтэй салшгүй холбоотой, 4,700,000 төгрөгийг бодитоор олгоогүй, өмнөх зээлийг хаах зорилгоор шинээр зээлийн гэрээ байгуулан мөнгийг нь суутган авсан, тухайн гэрээнүүд хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргажээ.

Зохигчдын шүүхэд гаргасан тайлбараас дүгнэхэд, Чандмань-Андууд хадгаламж,*******ноос хариуцагч Л.*******, М. нарт зээлийн зориулалтаар мөнгийг шилжүүлэн өгсөн, зээлсэн мөнгийг буцаан төлж байсан үйл баримтад хэн аль нь маргахгүй боловч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, шилжүүлэн өгсөн болон буцаан төлсөн мөнгөний хэмжээнд зөрүүтэй тайлбаруудыг гарган мэтгэлцэж байна.

Нэг. Хэрэгт авагдсан баримтуудаас дараах үйл баримт тогтоогдов.

Нэхэмжлэгч Чандмань-Андууд хадгаламж,*******ноос 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 3,250,000 төгрөгийг хариуцагч Л.*******т зээлүүлсэн зээлийн гэрээг /1хх-120/ бичгээр байгуулсан байх боловч тус гэрээг хариуцагч Л.******* байгуулаагүй хэмээн шүүхэд татгалзсан тайлбар гаргасан нь шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 85 дугаартай дүгнэлтээр /2хх-32-47/ нотлогдсон, гэрээнд зурагдсан гарын үсэг Л.*******ын гарын үсэг биш байна.

Гэхдээ тус зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй ч хариуцагч М. нь гэрээний дагуу 2,500,000 төгрөгийг шилжүүлэн авсан болохоо хүлээн зөвшөөрөх бөгөөд харин нэхэмжлэгч Чандмань-Андууд хадгаламж,*******ноос гэрээ байгуулагдсан дүнгээр буюу 3,250,000 төгрөгийг Л.*******, М. нарын хэн алинд нь шилжүүлэн өгсөн болохоо нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул Чандмань-Андууд хадгаламж,******* нь 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээний үндсэн дээр хариуцагч М.д 2,500,000 төгрөгийг шилжүүлсэн гэж үзэхээр байна.

Хариуцагч М. нь шилжүүлэн авсан тус 2,500,000 төгрөгөөс нэхэмжлэгч Чандмань-Андууд хадгаламж,*******ны Хаан банк дахь 5240048656 дугаарын дансанд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 130,000 төгрөг /1хх-40/, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 9500 төгрөг /1хх-41/, 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 84,200 төгрөг /1хх-42/, 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 80,000 төгрөг /1хх-44/, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 30,000 төгрөг /1хх-45/ тус тус шилжүүлсэн, нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Наранчимэгт 300,000 төгрөгийг бэлнээр өгсөн, нийт дүнгээр 633,700 төгрөгийг буцаан өгсөн болох нь тогтоогдсон, нэхэмжлэгчээс үүнийг хүлээн зөвшөөрсөн.

Харин нэхэмжлэгч Чандмань-Андууд хадгаламж,*******ноос 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Л.*******тай 4,700,000 төгрөгийг 2,7 хувийн хүүтэйгээр 16 сарын хугацаатай зээлийн гэрээг байгуулах болсон үндэслэлээ ... 2015 оны зээлийн гэрээний 4,306,050 төгрөгийн үлдэгдэл дээр М.гийн дүү М.Өлзийгийн 569,250 төгрөгийн зээлийг нэмэж, тухайн зээлүүдийг хаах зорилгоор шинээр гэрээ байгуулсан.... гэж тайлбарласан.

Шүүхээс түүний тайлбарт дурдагдсан 2015 оны зээлийн үлдэгдэл гэх 4,306,050 төгрөгийг хэрхэн тооцсон, үндсэн зээл, хүүгийн тооцоолол тус бүр хэд болохыг тодруулахад нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн тус үндэслэлээ тайлбарлаж чадахгүй, хариуцагчаас тус зээлийн гэрээг үгүйсгэсэн тайлбарыг гаргах тул шүүхээс хэрэгт авагдсан баримтуудыг хэргийн оролцогчдын тайлбартай харьцуулан зээлийн гэрээний зорилго, үндэслэлийг тодорхойлоход 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ нь 2015 оны гэрээний хугацаа, нөхцөлийг өөрчлөх зорилгоор Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасны дагуу өмнөх үүргийг дуусгавар болгож, үүргийг сольсон шинэ гэрээ гэж дүгнэлээ.

Учир нь нэхэмжлэгч талаас хэрэгт хавсаргасан Чандмань-Андууд хадгаламж,*******ны 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Кассын зарлагын ордер /1хх-87/ гэсэн баримтад Л.*******т 4,700,000 төгрөг, мөнгө хүлээн авсан М. гэж, мөн өдрийн Кассын орлогын ордер /1хх-84/ гэсэн баримтад М.Өлзий 569,250 төгрөг, мөнгө тушаасан М. гэж, мөн өдрийн Кассын орлогын ордер /1хх-83/ гэсэн баримтад Л.******* 4,306,050 төгрөг, мөнгө тушаасан М. гэж тус тус гарын үсэг зурсан, тус баримтыг зохигчид шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч, мөнгө шилжүүлэн өгсөн буцаан авсан үйл баримтад маргаангүй байна.

Эдгээр баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч Чандмань-Андууд хадгаламж,*******ноос 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Л.*******тай 4,700,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулах болсон үндэслэл нь Л.*******ын нэр дээрх 2015 оны зээлийн гэрээний үлдэгдэл болон М.Өлзийгийн зээлийн үлдэгдлийг хаах зорилгоор буюу өмнөх зээлийн үүргийг дуусгавар болгож, шинээр 4,700,000 төгрөгийг буцаан өгөх үүргийг хүлээхээр гэрээ байгуулсан нь тогтоогдох ба гэрээний дагуу 4,700,000 төгрөгийг М. хүлээн авч, мөн өдөртөө Чандмань-Андууд хадгаламж,*******нд буцаан шилжүүлжээ.

Хариуцагч Л.*******аас тус зээлийн гэрээг байгуулаагүй гэх боловч шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 35 дугаартай дүгнэлтээр гэрээнд Л.*******ыг гарын үсэг зурсан болохыг тогтоосон тул гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг М. хүлээн авсан ч гэрээ байгуулсан этгээд гэрээний үүргийг давхар хариуцах ёстой.

Ийнхүү 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээ байгуулагдснаас хойш М. нь дээр дурдсанаар гэрээ байгуулагдсан өдөртөө өмнөх зээлээ хаасан гэж 4,306,050 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 25,000 төгрөгийг /1хх-81/, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 2,470,000 төгрөгийг /1хх-47/ Чандмань-Андууд хадгаламж,*******ндбуцаан өгсөн үйл баримтууд тогтоогдож байна. /Хариуцагч нар нь өөрсдийн зээлсэн 4,700,000 төгрөгөөс М.Өлзийгийн зээлийг хаасан байх тул 569,250 төгрөг хасагдахгүй/

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2-т зааснаар мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагддаг бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь мэтгэлцэхдээ өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд хариуцагч талыг 2015, 2016 онд байгуулагдсан гэрээний дагуу үүргээ огт гүйцэтгээгүй буюу мөнгө төлөөгүй хэмээн өмнө гаргасан тайлбаруудаа үгүйсгэж, тэдгээрийн төлсөн зээлийн мөнгөнүүд нь Л.*******, М. нартай байгуулсан өөр зээлийн гэрээний үүрэгт хамаарна гэх боловч түүний энэ тайлбар нотлогдохгүй, хариуцагч талаас Чандмань-Андууд хадгаламж,*******той байгуулсан өөр зээлийн гэрээний харилцаа байхгүй гэж тайлбарласныг болон хэрэгт авагдсан баримтуудыг нэхэмжлэгч баримтаар няцааж чадахгүй байх тул түүний энэ тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Хоёр: Хууль зүйн үндэслэлийн тухайд, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон үйл баримт хуульд нийцэх эсэх.

Нэхэмжлэгч Чандмань-Андууд хадгаламж,******* нь Хадгаламж,*******ны тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах үүрэгтэй, тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар хадгаламж,******* гэж гишүүдийнхээ эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлэх ардчилсан удирдлага, хамтын хяналт бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээд юм.

Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар хадгаламж,******* нь ...зөвхөн гишүүддээ зээл олгож болно, 18 дугаар зүйлийн 18.1.2-т зааснаар гишүүн бус этгээдэд зээл олгох...-ыг хориглоно, 21 дүгээр зүйлийн 21.3-т ...хоршоо гишүүнээр элсүүлэх асуудлыг дүрэмд өөрөөр заагаагүй бол тэргүүлэгчдийн хурлаар 30 хоногийн дотор шийдвэрлэнэ, 20 дугаар зүйлийн 20.1-д тэргүүлэгчдийн зөвлөл гишүүдийн бүртгэлийг хөтөлж, ...өөрчлөлтийг хууль заасан хугацаанд Хороонд мэдэгдэнэ, 20.2-т гишүүний эрх нь хадгаламж,*******нд оруулах хөрөнгийг доод хэмжээг бүрэн оруулснаар үүснэ... гэж тус тус зохицуулсан.

Хариуцагч Л.*******, М. нарыг хоршооны гишүүн болохыг нотолсон, тухайлбал, хоршоонд хувь хөрөнгө оруулсан, гишүүний хураамж төлсөн тухай болон хоршооны гишүүнээр элсэх хүсэлт шийдвэрлэсэн тэргүүлэгчдийн хурлын шийдвэр, гишүүдийн бүртгэлд өөрчлөлт оруулсан тухай баримт хэрэгт авагдаагүй, /тухайн баримт нэхэмжлэгч талд байхгүй[1]/ түүнчлэн Чандмань-Андууд хадгаламж,*******ны улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаагаар хариуцагч нар нь хоршооны гишүүнээр бүртгэлгүй болох нь тогтоогдсон тул Л.*******, М. нар хоршооны гишүүн биш байна.

Хэрэгт Л.*******ын гишүүний гэрээ гэх баримтыг нэхэмжлэгч талаас гарган өгсөн ч хариуцагч талаас үүнийг эс зөвшөөрч ийм баримт үйлдэж байгаагүй гэж тайлбар гаргасан үүнээс гадна хууль болон дүрэмд заасны дагуу хариуцагчийг хоршооны гишүүнээр элслүүлсэн нь тогтоогдоогүй тул хариуцагч Л.*******ыг хоршооны гишүүн гэж үзэх боломжгүй.

Ийнхүү хадгаламж,******* тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа эрхлэхдээ зөвхөн тухайн хоршооны гишүүдэд зээл олгохыг хуулиар журамласан байхад нэхэмжлэгч Чандмань-Андууд хадгаламж,******* нь өөрийн үйл ажиллагааны үндсэн зорилгыг зөрчиж, хоршооны гишүүн бус этгээдүүд болох Л.*******, М. нарт зээл олгосон байх тул талуудын хооронд байгуулагдсан 2015, 2016 оны гэрээнүүд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д хуулийн этгээд үйл ажиллгааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэж заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна.

Иймд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг гэрээний дагуу шаардах эрхгүй болох тул нэхэмжлэгч Чандмань-Андууд хадгаламж,******* нь зээлийн гэрээгээр тохиролцсон хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нараас тооцон авах эрхгүй болно.

Гэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй учраас хариуцагч М., Л.******* нь хэлцлээр шилжүүлэн авсан зээлийн үндсэн мөнгийг буцаан өгөх үүрэг хүлээнэ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Чандмань-Андууд хадгаламж,******* нь хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсны улмаас хүү, нэмэгдүүлсэн тооцох эрхгүй болсон учраас Л.*******, М. нарт 2015 онд шилжүүлэн өгсөн 2,500,000 төгрөг, 2016 онд шилжүүлэн өгсөн 4,700,000 төгрөг, нийт 7,200,000 төгрөгийг тэдгээрээс буцаан авах эрхтэй.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээний дагуу 633,700 төгрөгийг, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 4,306,050 төгрөгийг, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 25,000 төгрөгийг, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 2,470,000 төгрөгийг, нийт 7,259,450 төгрөгийг Чандмань-Андууд хадгаламж,*******нд буцаан өгсөн байх бөгөөд хариуцагч нарын төлсөн эдгээр мөнгийг нэхэмжлэгч нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд тооцон суутган авдаг байсан нь үндэслэлгүй байх тул тэдгээрийн төлсөн мөнгө бүхэлдээ зээлийн үндсэн мөнгөнд тооцогдох ёстой, иймд хариуцагч нар шилжүүлэн авсан мөнгөө бүрэн төлж барагдуулсан байна. Гэрээ хүчин төгөлдөр бус тул гэрээгээр хүлээлгэсэн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хариуцагч нарт үүсэхгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Чандмань-Андууд хадгаламж,******* нь хүчин төгөлдөр бус гэрээг хариуцагч нартай байгуулсны улмаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон гаргуулах боломжгүй болсон, хариуцагч нар нь шилжүүлэн авсан 7,200,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн зээлийн үлдэгдэл 2,620,000, хүү 260,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Чандмань-Андууд хадгаламж,*******ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9, 56.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Чандмань-Андууд хадгаламж,*******ны Л.*******, М. нарт холбогдуулан гаргасан Зээлийн гэрээний үүрэгт 2,880,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Чандмань-Андууд хадгаламж,*******ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т заасны дагуу шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ