Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2022/01044

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 сары 05 өдөр

181/ШШ2022/01044

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  ******* ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******ХХК/РД: /-д холбогдох,

 

270,314,976 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 120,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянжаргал, Б.Золжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай ******* ХХК нь*******ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр УБ2103-31, УБ2103-32 дугаартай, 2021 оны 05 дугаар сарын 29-ны өдөр УБ21/07, УБ21/08 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-г тус тус байгуулсан.

УБ2103-31, УБ2103-32 тоот Санхүүгийн түрээсийн гэрээ-г 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр тус тус байгуулсан ба бид 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр урьдчилгаа төлбөр 60,800,000/жаран сая найман зуун мянган/ төгрөг, даатгалд 9,120,000/есөн сая нэг зуун хорин мянган/ төгрөг, 4, 5 дугаар сарын хуваарьт төлбөрт 72,594,976/далан хоёр сая таван зуун ерэн дөрвөн мянга есөн зуун далан зургаан/ төгрөг, нийт 142,514,976/нэг зуун дөчин хоёр сая таван зуун арван дөрвөн мянга есөн зуун далан зургаан/ төгрөгийг төлсөн.

УБ21/07, УБ21/08 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-г 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр тус тус байгуулсан ба манай компаниас урьдчилгаа 77,800,000/далан долоон сая найман зуун мянган/ төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төлбөрт 50,000,000/тавин сая/ төгрөг, нийт 127,800,000 төгрөгийг төлсөн.

Манай компаний Дорноговь аймгийн Хатанбулаг сум, Халив багт байрлах, Элстэй уурхайд 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ковид-19 өвчин гарч 6, 7 дугаар сард уурхай бүрэн ажиллаагүй болно. Уурхайн үйл ажиллагаа 2 cap бүтэн зогссон тул бид төлбөрийг төлж чадаагүй нь үнэн/Энэ тухай нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх болно/.

8 дугаар сараас уурхайн үйл ажиллагаа эхлэх үед бид өөрсдийн боломжоор 8 дугаар сарын 17-ны өдөр 50 000 000 төгрөгийг төлбөрт хийсэн. 8 сард үйлдвэрээс гарсан хүдрийн тээвэрлэлт хийгдэж 9 сарын эхээр мөнгө нь орж ирдэг тухайгаа хэлж, төлж дуусгахаар харилцан ярилцсан боловч бидний саналыг хүлээн авалгүй 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр*******ХХК-ний хэлтсийн дарга н.Эрдэнэбаатар, хуульч н.Батжаргал нарын 15 хүн ирж 4 өөрөө буулгагчийг авсан явсан болно.

Иймд*******ХХК хуульд заасан шаардлагыг хангаагүй гэрээг байгуулж, Монгол Улсын иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчиж, түрээслэгч байгууллагын саналыг үл хайхран уурхайн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч машин тоног төхөөрөмжүүд буцаан татсан тул*******ХХК-тай байгуулсан УБ2103-31, УБ2103-32, УБ21/07, УБ21/08 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-ний төлбөрт төлсөн нийт 270 314 976 /хоёр зуун далан мянга гурван зуун арван дөрвөн төгрөг есөн зуун далан зургаан мянган/ төгрөгийг яаралтай гаргуулж өгнө үү гаргуулж өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн тухайд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвгөөрөхгүй байгаа. Гэрээгээр техникүүдийг буцаан авахад зарцуулах зардал 30,000,000 төгрөг гэдэг нь тогтоогдохгүй байгаа. Хариуцагч талаас энэ талаар хэрэгт гаргасан баримт байхгүй. Манай уурхай Улаанбаатар хотоос 750 км-ийн зайтай оршдог бөгөөд байнга нааш цааж нь түрээсийн техник хэрэгсэл зөөвөрлдгийн хувьд манай компаний сүүлд хийгдсэн гэрээгээр машин түрээслээд түрээсийн машиныг тээвэрлэхэд гарах зардал 4,600,000 төгрөг болох хэмжээний зардал гарсан байдаг.

Гэтэл хариуцагч тал эхнээсээ гэрээгээ зөрчсөн бөгөөд өөрөө буулгагч техникүүдийг манай талд хариуцагч компани нь хүлээлгэж өгөх үүрэгтэй байсан. Эхний 2 техникүүдийг хариуцагч компани манай компаний уурхайд хүргэж өгөх нөхцөлтэйгөөр талууд харилцан тохиролцсон. Гэвч эхний хоёр техникийг уурхайд хүргэж өгөөгүй бөгөөд 425 км яваад Дорноговь аймагт бид нарыг дуудаад уурхайгаас уурхайн дарга ирээд акт үйлдээд, хариуцагч компаниас бинзений мөнгө байхгүй гэсэн тайлбар хэлсэн учраас бид өөрсдийн зардлаар цааш нь уурхайруу авч явсан. Харин дараагийн 2 өөрөө буулгагчийн хувьд эдгээр техник нь Замын-Үүд суманд ирчихсэн манай байгууллага хүн хүч хүрэлцэхгүй учир та нар өөрсдөө ирээд аваач гэсэн хариуцагч байгууллагын хүсэлтийн дагуу ******* ХХК-ийн уурхайн дарга очоод Замын-Үүд сумын пост дээр өөрөө буулгагч техникүүдийг хоёр хөлсний жолооч авчирч өгсөн бөгөөд бид акт үйлдэж мэдэхгүй,*******ХХК-тай гэрээгээр ажилдаггүй.

Зөвхөн эдгээр техникүүдийг хүргэж өгөх үүрэг авсан, нэг жолоочийн хөлс 150,000 буюу хоёр жолоочийн хөлс нийт 300,000 төгрөг төлөхийг биднээс шаардсан учир шаардсан төлбөрийг нь төлөөд үүнээс цааш техникүүдийг бид өөрсдийн зардлаар авч явсан байдаг гэв. Энэ бүх зардлууд нийлээд нэг техникийн зардал 30,000,000 төгрөг болох боломжгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагад холбоотой нотлох баримтаа хариуцагч тал шүүхэд ирүүлээгүй учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн 4 өөрөө буулгагч техникүүд нь яг одоогоор нэхэмжлэгч компаний эзэмшилд байхгүй байгаа. гэв.

 

 

Хариуцагч Новел лизинг ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* ХХК /РД:2045931/-ийн нэхэмжлэлтэй Новел лизинг ХХК-д холбогдох Санхүүгийн түрээсийн гэрээ-ний төлбөрт төлсөн 270,314,976.00 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчаар*******ХХК-ийг оруулсан байна.

Тус хэрэгт хариудагчаар оролцож байгаа*******ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно. Холбогдох хариу тайлбарыг шүүх хуралдааны явцад гаргаж шүүх хуралдаанд оролцоно. гэв.

 

Хариуцагч*******ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэхүү гэрээ нь хуулийн хүрээнд хүчин төгөлдөр гэрээ гэж хариуцагч талаас үзэж байна. Учир нь нэгдүгээрт: Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 5 дугаар зүйлд санхүүгийн түрээсийн гэрээнд тавигдах шаардлагыг заасан байх ба энэ зүйлийн 5.1.1 дэх заалтад гэрээний хугацаа дуусавар болоход түрээсийн зүйлийг түрээслүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх талаар заасан байдаг. Энэ заалтыг дөрвөн санхүүгийн түрээсийн гэрээнд дөрвүүлэнд нь тусгасан байдаг. Иймээс санхүүгийн түрээсийн гэрээний шаарлагыг хангаж байгаа гэж үзэж байна.

Хоёрдугаарт: Санхүүгийн түрээсийн зүйл нь санхүүгийн түрээсийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасны дагуу барилга, байгууламж, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл зэрэг ашиглалтын явцад үндсэн шинж чанараа алдадгүй хөдлөх эд хөрөнгө нь санхүүгийн түрээсийн зүйл байна гэж заасан байх бөгөөд үүний дагуу өөрөө буулгагч хэрэгслүүд нь санхүүгийн түрээсийн гэрээний зүйл мөн байна.

Гуравдугаарт: Санхүүгийн түрээсийн гэрээний нийт дүн, түрээсийн төлбөрийг санхүүгийн түрээсийн гэрээгээр тооцохдоо Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар түрээсийн зүйлийг захиалах, худалдах, хүлээн авах, тээвэрлэх болон тэдгээртэй адилтгах зардлыг оруулан тооцсон байдаг. Дөрөвдүгээрт Санхүүгийн түрээсийн гэрээг байгуулахдаа санхүүгийн түрээсийн тухай хуулийн 8 дугаар зүйлийг үндэслэл болгосон ба энэ зүйлд заасан санхүүгийн түрээсийн гэрээг бичгээр байгуулах тухай заасан ба бодит үйл баримтын хувьд санхүүгийн түрээсийн гэрээ бичгээр байгуулагдсан байдаг. Мөн энэ зүйлийн 8.2.1-т заасны дагуу түрээслүүлэгч болон түрээслэгчийн албан ёсны нэр хаягыг, гэрээний хугацааг мөн санхүүгийн түрээсийн гэрээнд тусгасан байгаа. гэв.

 

Хариуцагч*******ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр УБ2103-31, УБ2103-32 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ, 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр СТГ-21/07, СТГ-21/08 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-г тус тус байгуулсан.

Нэхэмжлэгч нь дээрх гэрээ болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу өөрийн хүлээсэн үүргийг зохих ёсоор биелүүлж санхүүгийн түрээсийн зүйл болох 4 ширхэг өөрөө буулгагчийг ******* ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн. Гэтэл ******* ХХК нь Санхүүгийн түрээсийн төлбөрийг тогтмол хугацаанд төлж барагдуулах үндсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй.*******ХХК нь Санхүүгийн түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.3, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу түрээсийн зүйл болох 4 ширхэг өөрөө буулгагчийг өөрийн зардлаар буцаан авсан. Мөн ******* ХХК нь Санхүүгийн түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.3-т заасны дагуу түрээсийн зүйл болох өөрөө буулгагчийг өөрийн зардлаар манай*******ХХК-ийн Улаанбаатар хот дахь агуулахад буцаан хүлээлгэж өгөөгүй.

Иймд дээрхийг үндэслэн талуудын хооронд байгуулагдсан Санхүүгийн түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь заалтад заасныг баримтлан нийт 4 ширхэг өөрөө буулгагчийг буцаан авалтын төлбөр болох 120,000,000 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Шүүгч зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2021 оны 5 сарын 28-ны өдрийн № СТГ-21/08 Санхүүгийн түрээсийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 3 сарын 15-ны өдрийн УБ2103-32 Санхүүгийн түрээс/лизинг/-ийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 5 сарын 28-ны өдрийн № СТГ-21/07 Санхүүгийн түрээсийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 3 сарын 15-ны өдрийн УБ2103-31 Санхүүгийн түрээс/лизинг/-ийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан 2021 оны 5 сарын 28-ны өдрийн № СТГ-21/08 Санхүүгийн түрээсийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 5 сарын 28-ны өдрийн № СТГ-21/07 Санхүүгийн түрээсийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 3 сарын 15-ны өдрийн УБ2103-31 Санхүүгийн түрээс/лизинг/-ийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 3 сарын 15-ны өдрийн УБ2103-32 Санхүүгийн түрээс/лизинг/-ийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 09 сарын 29-ний өдрөөс 2021 оны 11 сарын 29-ний өдрийг хүртэл Хаан банкны депозит дансны хуулга, дансаар төлсөн дүнгийн хуваарилалт, 2021 оны 8 сарын 26-ны өдрийн Зээл хэвийн болгох тооцоо, иргэн О.Бямбадэлгэрийн тайлбар, иргэн Ц.Батсүхийн тайлбар, Хүнд даацын тээврийн хэрэгсэл хүлээлцэх акт, 2021 оны 7 сарын 05-ны өдрийн №01/00/2146 Гэрээний төлбөр түр хойшлуулах тухай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 8 сарын 17-ны өдрийн №01/00/2164 Мэдээлэл хүргүүлэх тухай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 7 сарын 05-ны өдрийн №01/00/1082 Хүсэлт гаргах тухай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 09 сарын 11-ний өдрийн 25 дугаар Урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ зохион байгуулах тухай Дорноговь аймгийн Хатанбулаг сумын онцгой комиссын шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч Новел лизинг ХХК-д холбогдуулан гэрээний төлбөрт урьдчилан төлсөн төлбөрт 270,314,976/хоёр зуун далан сая гурван зуун арван дөрвөн мянга есөн зуун далан зургаа/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч Новел лизинг ХХК нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдуулан гарсан зардалд 120,000,000/нэг зуун хорин сая/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Новел лизинг ХХК нь нэхэмжлэгч компани түрээсийн төлбөр төлөгдөөгүй 2/хоёр/ сар болсон тул 4/дөрөв/ ширхэг өөрөө буулгагч техникийг буцаан авсан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хүч түрэн уурхайд ирж, ямар нэгэн тайлбар хийлгүйгээр 4/дөрөв/ ширхэг өөрөө буулгагчийг аваад явсан, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр № УБ2103-31 Санхүүгийн түрээс/лизинг/-ийн гэрээ болон № УБ2103-32 Санхүүгийн түрээс/лизинг/-ийн гэрээ, 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр № СТГ-21/07 Санхүүгийн түрээсийн гэрээ болон № СТГ-21/08 Санхүүгийн түрээсийн гэрээг байгуулсан болох нь тус гэрээнүүдийн хуулбараар тогтоогдож байна.

 

Тус гэрээнүүдийн 1-ийн 1.2-т зааснаар түрээслүүлэгч нь түрээсийн зүйлийг Гэрээнд заасан нөхцөлөөр түрээслүүлэх, түрээслэгч түрээсийн төлбөрийг тогтмол хугацаанд хэсэгчлэн түрээслүүлэгчид төлөх, гэрээний хугацаа дуусаж, төлбөрийн үүрэг бүрэн хангагдсан нөхцөлд түрээсийн зүйлийн өмчлөх эрхийг түрээслэгчид шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн болох нь тус гэрээнүүдийн хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ., Санхүүгийн түрээс/лизинг/-ийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1Санхүүгийн түрээс гэж түрээслүүлэгч нь түрээслэгчийн захиалгын дагуу ... худалдан авч гэрээний үндсэн дээр тодорхой хугацаанд, төлбөртэйгээр түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөхийг ойлгох бөгөөд үүнийг анхдагч түрээс гэж үзнэ. гэж заасан.

 

Хариуцагч нь түрээсийн эд хөрөнгийг нэхэмжлэгчийн ашиглалтад шилжүүлэх, нэхэмжлэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээнүүд нь Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэг, Санхүүгийн түрээс/лизинг/-ийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан Санхүүгийн түрээсийн гэрээний шинжтэй байх тул тус гэрээнүүдийг Санхүүгийн түрээсийн гэрээ гэж үзнэ.

 

2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн № УБ2103-31 Санхүүгийн түрээс/лизинг/-ийн гэрээ/цаашид Санхүүгийн түрээсийн гэрээ-1 гэх/-ий 2-ын 2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.2, 2.3-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчтай нийт 380,000,000/гурван зуун наян сая/ төгрөгийн үнэтэй LC1ARMAFXL0018533 арлын дугаартай, 2020 онд үйлдвэрлэгдсэн XCMG-P9 маркийн өөрөө буулгагчийг урьдчилгаа төлбөрт 30,400,000/гучин сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг төлж, сарын 1.4/нэг аравны дөрөв/ хувийн хүү тооцож, 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл түрээслэхээр харилцан тохиролцсон болох нь Санхүүгийн түрээсийн гэрээ-1-ийн хуулбараар тогтоогдож байна.

 

2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн № УБ2103-32 Санхүүгийн түрээс/лизинг/-ийн гэрээ/цаашид Санхүүгийн түрээсийн гэрээ-2 гэх/-ий 2-ын 2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.2, 2.3-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчтай нийт 380,000,000/гурван зуун наян сая/ төгрөгийн үнэтэй LC1ARMAF8L0018532 арлын дугаартай, 2020 онд үйлдвэрлэгдсэн XCMG-P9 маркийн өөрөө буулгагчийг урьдчилгаа төлбөрт 30,400,000/гучин сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг төлж, сарын 1.4/нэг аравны дөрөв/ хувийн хүү тооцож, 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл түрээслэхээр харилцан тохиролцсон болох нь Санхүүгийн түрээсийн гэрээ-2-ын хуулбараар тогтоогдож байна.

 

2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн № СТГ-21/07 Санхүүгийн түрээсийн гэрээ/цаашид Санхүүгийн түрээсийн гэрээ-3 гэх/-ий 2-ын 2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.2, 2.3-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчтай нийт 389,000,000/гурван зуун наян есөн сая/ төгрөгийн үнэтэй LC1ARMAF7M004105 арлын дугаартай, 2021 онд үйлдвэрлэгдсэн XCMG.NXG5760DT маркийн өөрөө буулгагчийг урьдчилгаа төлбөрт 38,900,000/гучин найман сая есөн зуун мянга/ төгрөгийг төлж, сарын 1.6/нэг аравны зургаа/ хувийн хүү тооцож, 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэл түрээслэхээр харилцан тохиролцсон болох нь Санхүүгийн түрээсийн гэрээ-3-ын хуулбараар тогтоогдож байна.

 

2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн № СТГ-21/08 Санхүүгийн түрээсийн гэрээ/цаашид Санхүүгийн түрээсийн гэрээ-4 гэх/-ий 2-ын 2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.2, 2.3-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчтай нийт 389,000,000/гурван зуун наян есөн сая/ төгрөгийн үнэтэй LC1ARMAF9M0044106 арлын дугаартай, 2021 онд үйлдвэрлэгдсэн XCMG.NXG5760DT маркийн өөрөө буулгагчийг урьдчилгаа төлбөрт 38,900,000/гучин найман сая есөн зуун мянга/ төгрөгийг төлж, сарын 1.4/нэг аравны дөрөв/ хувийн хүү тооцож, 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэл түрээслэхээр харилцан тохиролцсон болох нь Санхүүгийн түрээсийн гэрээ-4-ийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Санхүүгийн түрээсийн гэрээ-1 болон Санхүүгийн түрээсийн гэрээ-2-ын урьдчилгаа төлбөр, даатгал, түрээсийн төлбөр, хүүнд нийт 162,514,976/нэг зуун жаран хоёр сая таван зуун арван дөрвөн мянга есөн зуун далан зургаа/ төгрөгийг төлсөн болох нь ******* ХХК-ийн төлбөрийн тооцоолол,*******ХХК-ийн Дансаар төлсөн дүнгийн хуваарилалтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Санхүүгийн түрээсийн гэрээ-3 болон Санхүүгийн түрээсийн гэрээ-4-ийн урьдчилгаа төлбөр, даатгал, түрээсийн төлбөр, хүүнд нийт 107,800,000/нэг зуун долоон сая найман зуун мянга/ төгрөгийг төлсөн болох нь ******* ХХК-ийн төлбөрийн тооцоолол,*******ХХК-ийн Дансаар төлсөн дүнгийн хуваарилалтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Санхүүгийн түрээсийн гэрээ-1 болон Санхүүгийн түрээсийн гэрээ-2, Санхүүгийн түрээсийн гэрээ-3 болон Санхүүгийн түрээсийн гэрээ-4-ийн үүргийн гүйцэтгэлд нийт 270,314,976/хоёр зуун далан сая гурван зуун арван дөрвөн мянга есөн зуун далан зургаа/ төгрөгийг төлсөн болох нь ******* ХХК-ийн төлбөрийн тооцоолол,*******ХХК-ийн Дансаар төлсөн дүнгийн хуваарилалтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Санхүүгийн түрээсийн гэрээ-1 болон Санхүүгийн түрээсийн гэрээ-2-ын 2021 оны 4 дүгээр сарын түрээсийн төлбөр болон хүү, 2021 оны 5 дугаар сарын түрээсийн төлбөр, хүүг төлсөн боловч 2021 оны 6, 7-р сарын төлбөрийг төлөөгүй, 2021 оны 8-р сарын 17-ны өдөр түрээсийн төлбөр болон хүүнд нийт 20,000,000/хорин сая/ төгрөгийг төлсөн болох нь ******* ХХК-ийн төлбөрийн тооцоолол,*******ХХК-ийн Дансаар төлсөн дүнгийн хуваарилалтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Санхүүгийн түрээсийн гэрээ-3 болон Санхүүгийн түрээсийн гэрээ-4-ийн 2021 оны 6 дугаар сарын түрээсийн төлбөр болон хүүнд нийт 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр нийт 13,025,944/арван гурван сая хорин таван мянга есөн зуун дөчин дөрөв/ төгрөгийг төлж, 2021 оны 7, 8 дугаар сарын түрээсийн төлбөр болон хүүг төлөөгүй болох нь ******* ХХК-ийн төлбөрийн тооцоолол,*******ХХК-ийн Дансаар төлсөн дүнгийн хуваарилалтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс халдварт өвчин гарснаас болоод тус оны 6, 7 дугаар сард уурхайн үйл ажиллагаа зогссон учир төлбөрийг төлж чадаагүй гэж маргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тус тайлбараа баримтаар нотлоогүй болно.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас Санхүүгийн түрээсийн гэрээ-1 болон Санхүүгийн түрээсийн гэрээ-2, Санхүүгийн түрээсийн гэрээ-3 болон Санхүүгийн түрээсийн гэрээ-4-ийн урьдчилгаа төлбөр, даатгал, түрээсийн төлбөр, хүүнд төлсөн нийт 270,314,976/хоёр зуун далан сая гурван зуун арван дөрвөн мянга есөн зуун далан зургаа/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Санхүүгийн түрээс/лизинг/-ийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т ... аль нэг нь гэрээг цуцлах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх бөгөөд гэрээнээс татгалзах, ийнхүү татгалзсанаас үүсэх үр дагаврыг шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна., Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ. гэж заасан.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцааж өгөх үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэг, Санхүүгийн түрээс/лизинг/-ийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн аль нэг тал нөгөө талдаа Санхүүгийн түрээсийн гэрээ-1 болон Санхүүгийн түрээсийн гэрээ-2, Санхүүгийн түрээсийн гэрээ-3 болон Санхүүгийн түрээсийн гэрээ-4-с татгалзаж байгаа талаар мэдэгдээгүй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч тал гэрээнээс татгалзсан гэж ойлгосон гэж тайлбарлаж байх боловч хариуцагч нь Санхүүгийн түрээсийн гэрээ-1 болон Санхүүгийн түрээсийн гэрээ-2, Санхүүгийн түрээсийн гэрээ-3 болон Санхүүгийн түрээсийн гэрээ-4-с татгалзсан болох нь тогтоогдохгүй байна.

 

Санхүүгийн түрээс/лизинг/-ийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1Түрээслүүлэгч урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр түрээсийн зүйлийг дараахь тохиолдолд түрээслэгчээс түр буцаан авах эрхтэй: гэж заасан.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч зөрчлөө арилгасан тохиолдолд түрээсийн зүйл болох өөрөө буулгагчийг буцаан өгнө гэж тайлбарлаж байх ба зохигчид тус гэрээнүүдээс татгалзаагүй байх тул хариуцагч нь өөрөө буулгагчийг түр буцаан авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Зохигчид Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэг, Санхүүгийн түрээс/лизинг/-ийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт зааснаар Санхүүгийн түрээсийн гэрээ-1 болон Санхүүгийн түрээсийн гэрээ-2, Санхүүгийн түрээсийн гэрээ-3 болон Санхүүгийн түрээсийн гэрээ-4-с татгалзаагүй байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах ... өөрсдөө тодорхойлох эрхтэй., 312 дугаар зүйлийн 312.1Санхүүгийн түрээсийн гэрээгээр ... түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Зохигчид Санхүүгийн түрээсийн гэрээ-1 болон Санхүүгийн түрээсийн гэрээ-2, Санхүүгийн түрээсийн гэрээ-3 болон Санхүүгийн түрээсийн гэрээ-4-с татгалзаагүй байх ба Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрөө буулгагчийг эзэмшиж, ашигласан хугацааны түрээсийн төлбөр болон гэрээнд заасан урьдчилгаа төлбөр, даатгал, хүүг төлөх үүрэгтэй байх тул хариуцагчаас нийт 270,314,976/хоёр зуун далан сая гурван зуун арван дөрвөн мянга есөн зуун далан зургаа/ төгрөгийг буцаан гаргуулах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 4/дөрөв/ ширхэг өөрөө буулгагчийг буцаан авахад гарсан зардал нийт 120,000,000/нэг зуун хорин сая/ төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Санхүүгийн түрээсийн гэрээ-1 болон Санхүүгийн түрээсийн гэрээ-2, Санхүүгийн түрээсийн гэрээ-3 болон Санхүүгийн түрээсийн гэрээ-4-ийн 4-ийн 4.1.3-т түрээсийн төлбөр болон хүүг 2/хоёр/ сар дараалан төлөөгүй тохиолдолд ... түрээсийн зүйлийг хураан авах;, 7-ийн 7.2-т ... түрээсийн төлбөр болон хүүг 2/хоёр/ сар дараалан төлөөгүй тохиолдолд ... түрээсийн зүйлийг хураан авах ... гэжээ.

 

Нэхэмжлэгч нь Санхүүгийн түрээсийн гэрээ-1 болон Санхүүгийн түрээсийн гэрээ-2, Санхүүгийн түрээсийн гэрээ-3 болон Санхүүгийн түрээсийн гэрээ-4-т заасан түрээсийн төлбөр болон хүүг төлөх хугацааг 2/хоёр/ сар дараалан төлөөгүй болох нь ******* ХХК-ийн төлбөрийн тооцоолол,*******ХХК-ийн Дансаар төлсөн дүнгийн хуваарилалтаар тогтоогдож байна.

 

Санхүүгийн түрээс/лизинг/-ийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1Түрээслүүлэгч урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр түрээсийн зүйлийг ... түр буцаан авах эрхтэй:, 15.1.4түрээслэгч түрээсийн төлбөрийг гурван удаа дараалан төлөөгүй; гэж заасан.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах ... өөрсдөө тодорхойлох эрхтэй., 202 дугаар зүйлийн 202.1Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан ... уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна ... гэж заасан.

 

Санхүүгийн түрээсийн гэрээ-1 болон Санхүүгийн түрээсийн гэрээ-2, Санхүүгийн түрээсийн гэрээ-3 болон Санхүүгийн түрээсийн гэрээ-4-ийн 4-ийн 4.1.3, 7-ийн 7.2-т заасан түрээсийн төлбөр төлөх хугацааг 2/хоёр/ сар дараалан төлөөгүй тохиолдолд түрээсийн зүйлийг хураан авах заалт Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар Санхүүгийн түрээс/лизинг/-ийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт нийцээгүй, нэхэмжлэгчид хохиролтой заалт болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар Санхүүгийн түрээсийн гэрээ-1 болон Санхүүгийн түрээсийн гэрээ-2, Санхүүгийн түрээсийн гэрээ-3 болон Санхүүгийн түрээсийн гэрээ-4-ийн 4-ийн 4.1.3, 7-ийн 7.2 дахь заалт нь хүчин төгөлдөр бус байна.

 

Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.5Гэрээний ... хэсгүүдийн аль нэг нь хүчин төгөлдөр бус байх ... тохиолдолд гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр байна. гэж заасан.

 

Санхүүгийн түрээсийн гэрээ-1 болон Санхүүгийн түрээсийн гэрээ-2, Санхүүгийн түрээсийн гэрээ-3 болон Санхүүгийн түрээсийн гэрээ-4-ийн 4-ийн 4.1.3, 7-ийн 7.2 дахь заалт нь хүчин төгөлдөр бус байх боловч Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.5 дахь хэсэгт зааснаар тус гэрээнүүд бүхэлдээ хүчин төгөлдөр байна.

 

Санхүүгийн түрээс/лизинг/-ийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3хууль, гэрээнд заасан үндэслэлээр түрээсийн зүйлийг буцаан авах ... холбогдсон зардлыг түрээслэгчээр нөхөн төлүүлэхээр шаардах; гэж заасан.

 

Санхүүгийн түрээсийн гэрээ-1 болон Санхүүгийн түрээсийн гэрээ-2, Санхүүгийн түрээсийн гэрээ-3 болон Санхүүгийн түрээсийн гэрээ-4-ийн 4-ийн 4.1.3, 7-ийн 7.2 дахь заалт нь хүчин төгөлдөр бус байх тул Санхүүгийн түрээс/лизинг/-ийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь тус гэрээнүүдэд заасан үндэслэлээр түрээсийн зүйлийг буцаан авсан гэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчээс 4/дөрөв/ ширхэг өөрөө буулгагчийг буцаан авахад гарсан зардал нийт 120,000,000/нэг зуун хорин сая/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч Новел лизиг ХХК-иас 270,314,976/хоёр зуун далан сая гурван зуун арван дөрвөн мянга есөн зуун далан зургаа/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 202.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Новел лизинг ХХК-ийн нэхэмжлэгч ******* ХХК-иас нийт 120,000,000/нэг зуун хорин сая/ төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,509,525 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 757,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч Новел лизиг ХХК-иас нийт 270,314,976/хоёр зуун далан сая гурван зуун арван дөрвөн мянга есөн зуун далан зургаа/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 202.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Новел лизинг ХХК-ийн нэхэмжлэгч ******* ХХК-иас нийт 120,000,000/нэг зуун хорин сая/ төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,509,525 төгрөгийг, хариуцагч Новел лизиг ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 757,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ