Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2022/01200

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 сары 18 өдөр

181/ШШ2022/01200

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******/РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*******/РД: /холбогдох,

 

82,368,000 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүрбадам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* /РД: ТИ90051161/би*******/ХЛ80052501/-тэй 2018 оны 10 сарын 30-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 48,000,000/дөчин найман сая/ төгрөгийг 3,5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай, cap бүрийн 29-ний өдөр хүүг төлж, хугацааны эцэст үндсэн зээлийг төлөх нөхцөлтэй 2019 оны 4 сарын 29-ний өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан.

Зээлдэгч******* нь зээл авсанаасаа хойш гэрээний үүргээ зөрчин огт төлбөр төлөөгүй ба удаа дараа сануулсан боловч утсаа авдаггүй, гэрийн хаягтаа оршин суухгүй, холбоо сураггүй болж байсан ба гэрээний хугацаа дууссан боловч зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцож 180 хоногийн алданги 24,000,000(хуулийн дагуу үндсэн зээлийн 50 хувь хүртэл) төгрөг, үндсэн зээлийн 48,000,000 төгрөг, түүний хүү болох 10,368,000 төгрөгийн хамт, нийт 82,368,000 төгрөгийг хариуцагч*******ээс гаргуулан өгнө үү.

Нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Танай шүүхэд нэхэмжлэгч Б.Туул би 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээний үүрэгт 82,368,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Би шүүхэд гаргасан өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч*******ээс зээлийн гэрээний үүрэгт гаргуулах 82,368,000 төгрөг гаргуулах гэж тодруулж байна.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Танай шүүхэд нэхэмжлэгч Б.Туул би 2019 оны 10 дугаар сарын 25-ны хариуцагч*******ээс зээлийн гэрээний үүрэгт 82,368,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Би шүүхэд гаргасан өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч*******ээс зээлийн гэрээний үүрэгт гаргуулах 82,368,000 төгрөгийг, ************** нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан барьцааны гэрээний Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 хороо, 11 хороолол, 9 байр, 57 тоот, 40 мкв талбай бүхий ГД:000246262, Ү-2203007323 үл хөдлөх гэрчилгээтэй, 3 өрөө орон сууцаар уүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэмэгдүүлж байна.

1. Зээлийн гэрээний үүрэгт хариуцагч*******ээс 82,368,000 төгрөг гаргуулах.

2. Хариуцагч*******ээс зээлийн гэрээний үүрэгт гаргуулах 82.368.000 төгрөгийг, ************** нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний, талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан барьцааны гэрээний барьцаалбар Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 хороо, 11 хороолол, 9 байр, 57 тоот, 40 мкв талбай бүхий ГД: 000246262, Ү-2203007323 үл хөдлөх гэрчилгээтэй, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах. гэв.

 

Хариуцагч Д.Туулын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүрбадам шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ******* яг болсон бодит байдал буюу н.Балжиннямаас мөнгө зээлээд хүмүүсийг хооронд нь холбож өгөөд зээлийн гэрээг н.Балжинням хөдөө явсан байсан учраас түүний өмнөөс байгуулсан талаар тайлбарласан байдаг. 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр банк бус санхүүгийн байгууллагын зээлийн 47,980,256 төгрөг, үндсэн зээл 29,000,000 төгрөг, 17,000,000 төгрөгийн хүүгээс нэмэгдүүлсэн хүү төлөгдсөн байдаг. Мөн энэ хугацаанд 2017 оноос 2019 оны 12 сар хүртэл энэ банк бус санхүүгийн байгууллагад ******* нь ажиллаж байсан байдаг ба нэхэмжлэгч өрөө банк бус санхүүгийн байгууллагад ажиллаж байсны хувьд байгуулсан зээлийг төлүүлэх зорилгоор н.Балжиннямтай зээлийн гэрээ байгуулсан нөхцөл байдал нь өөрийн өгсөн мэдүүлэг, тайлбар, бусад нолтох баримтаар нотлогдож байгаа гэж үзэж байна. Тиймээс Балжинням нь зээлийн төлбөрийг шаардлах эрхтэй. Хэрэв Балжинням нь өөрийн тайлбараар 62 сая төгрөгийг өгсөн гэж үзэж байгаа бол 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлийн дүнг шаардах эрхтэй гэж үзэж байна.

Хуулийн үндэслэлийн тухайд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасан байх бөгөөд Одгэрэлд Туул зээлсэн гэх нөхцөл байдал харагдахгүй байна гэж үзэж байна. Мөн зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т гэрээг зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулснаар хүчин төгөлдөр болно гэж заасан байдаг. Тиймээс гэрээний хувьд хүчин төгөлдөр болоогүй бөгөөд Тиймээс энэ гэрээ Иргэний хуулийн 282.4, 196.1.1-ийг зөрчсөн учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн, 56.1.2-т заасны дагуу дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болсон. Тиймээс нэхэмжлэгч талаас хүү болон алданги шаардах үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11-т зааснаар энэ хуулийн -т зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардагыг зөрчсөн хэлцэлийн талаар маргасан тохиолдолд энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэдгээр нь гэрчээр нотлох эрхээ алдах боловч нотолгооны бусад хэрэгслээр нотолж болно гэж заасан байдаг. Тиймээс н.Балжинням гэх гэрчээр нотлуулсан н.Балжинням нь өрөө Одгэрэлд зээлээгүй Туулд зээлдүүлсэн гэдгийг нотлуулсан, ******* нь өөрөө зээлсэн гэж гэрчээр нотлуулах эрхээ дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэгч тал алдсан гэж үзэж байна. Энэ зээлийн мөнгийг анх авсан 2017 оны 6 дугаар сарын 8 -ны өдрийн Эм Эй ЭФ ББСБ-аас авсан 30 сая төгрөг түүний үндсэн төлбөр 29 сая төгрөг, 17 сая төгрөгний хүү, 1,080,000 төгрөгний нэмэгдүүлсэн хүүг нийт 47,980,000 төгрөгийг нэхэмжилсэн байгаа бөгөөд үүнээс хариуцагч нь 30,000,000 төгрөгийн зээлийг авч ашигласан ба 48 сая төгрөгийг аваагүй гэж үзэж байгаа. Тиймээс 38,000,000 төгрөгнөөс тооцвол 1 сарын хүү 1,080,000 төгрөг 6 сарын хүү 6,048,000 төгрөгийг хүүнд шаардлах ёстой гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-т зааснаар хүүгээс анз тооцохгүй гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь 17,000,000 төгрөгний хүү, 1,080,000 төгрөгний нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тиймээс хариуцагчийн зүгээс хэрэв Балжиннямд төлөх шаардлагатай бол 6 сарын хүү 6,048,000 төгрөг 30,000,000 төгрөгийн алданги 15,000,000 төгрөг, 51,480,000 төгрөгийг төлөх үндэслэлтэй. Тиймээс нэхэмжлэлий шаардлагаас 40,850,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. гэв.

 

Шүүгч зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2018 оны 10 сарын 30-ны өдрийн Зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 10 сарын 30-ны өдрийн Барьцааны гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ү-2203007323 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн банкны 2018 оны 10 сарын 29-ний өдрийн Орлогын мэдүүлэгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 09 сарын 08-ны өдрийн*******ийн төлбөр төлөх тухай өргөдөл, 2018 оны 10 сарын 29-ний өдрийн Төрийн банкны Кассын орлогын баримт, 2022 оны 04 сарын 13-ны өдрийн Төрийн банкны Зээлийн дансны харилцагчийн дансны хуулга, 2022 оны 03 сарын 29-ний өдрийн Төрийн банкны Харилцах дансны харилцагчийн дансны хуулга, хариуцагчийн баримтаар гаргасан 2017 оны 06 сарын 08-ны өдрийн №0017060320 Зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 06 сарын 08-ны өдрийн №0017060320-1 Барьцааны гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Эм Эй Эф ББСБ ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өлрийн № 217 албан бичиг, 2022 оны 03 сарын 10-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, 2022 оны 03 сарын 28-ны өдрийн Төрийн банкны харилцах дансны хуулгыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* хариуцагч*******д холбогдуулан үндсэн зээл 48,000,000/дөчин найман сая/ төгрөгийг, хүү 10,368,000/арван сая гурван зуун жаран найман мянга/ төгрөгийг, алдангид 24,000,000/хорин дөрвөн сая/ төгрөгийг, нийт 82,368,000/наян хоёр сая гурван зуун жаран найман мянга/ төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Д.Одгэрэл нь ******* зээлийг шаардах эрхгүй, талууд гэрээний нөхцөлийг тохироогүй гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ байгуулсан болох нь Зээлийн гэрээний болон Барьцааны гэрээний хуулбараар нотлогдож байна.

2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Зээлийн гэрээний 1-ийн 1.1, 2-ын 2.1, 2.2. 2.4-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид 48,000,000/дөчин найман сая/ төгрөгийг, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл сарын 3.6/гурав аравны зургаа/ хувийн хүүтэй шилжүүлэх, хариуцагч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь иргэн Д.Балжинням 48,000,000/дөчин найман сая/ төгрөгийн зээлийг олгосон гэж маргаж байх боловч нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хариуцагчид 48,000,000/дөчин найман сая/ төгрөгийг шилжүүлсэн болох нь Төрийн банк ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Кассын орлогын баримт, Төрийн банк ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Орлогын мэдүүлэг, Төрийн банк ХХК дахь 340601533389 дугаар Зээлийн дансны харилцагчийн хуулга болон 341801633361 дугаар Харилцах дансны харилцагчийн хуулга, Д.Балжиннямын 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Төрийн банк ХХК-тай хадгаламж барьцаалсан зээлийн гэрээ байгуулж хариуцагчид 48,000,000/дөчин найман сая/ төгрөгийн зээлийг олгосон болох нь Төрийн банк ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Кассын орлогын баримт, Төрийн банк ХХК дахь 340601533389 дугаар Зээлийн дансны харилцагчийн хуулга болон 341801633361 дугаар Харилцах дансны харилцагчийн хуулгаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө .... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан .... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Зохигчид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан Зээлийн гэрээ/цаашид Гэрээ гэх/ байгуулсан болох нь Төрийн банк ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Кассын орлогын баримт, Төрийн банк ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Орлогын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид 48,000,000/дөчин найман сая/ төгрөгийн зээлийн төлбөрт төлөлт хийгээгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас үндсэн зээлийн төлбөрт 48,000,000/дөчин найман сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн хүүнд 10,368,000/арван сая гурван зуун жаран найман мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ ... гэж заасан.

 

Гэрээний 2-ын 2.4-т зааснаар 48,000,000/дөчин найман сая/ төгрөгийн зээлийн сарын хүүг 3.6/гурав аравны зургаа/ хувиар тогтоосон болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Зохигчид хүү тогтоосон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт нийцсэн байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид хүүний төлбөрт төлөлт хийгээгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас зээлийн хүүнд 10,368,000/48,000,000х3.6%=1,728,000, 1,728,000x6=10,368,000/ /арван сая гурван зуун жаран найман мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 24,000,000/хорин дөрвөн сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хариуцагч нь үндсэн зээл 48,000,000/дөчин найман сая/ төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн дотор төлж барагдуулах үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбараар огтоогдож байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6Хууль болон гэрээнд заасан ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ., 232 дугаар зүйлийн 232.4-т ... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж заасан.

 

Зохигчид Гэрээний 2-ын 2.7-д зааснаар алдангийг 0.5/тэг аравны тав/ хувиар тогтоосон болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид нийт 24,000,000/48,000,000х0.5%=240,000, 240,000x179=42,960,000, 48,000,000:2=24,000,000/ /хорин дөрвөн сая/ төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байх боловч алдангийн хэмжээ илт их байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно. гэж заасан.

 

Зохигчид Гэрээгээр сарын 3.6/гурав аравны зургаа/ хувийн хүү тогтоосон байх ба тус хүү нь зээл олгох эрх бүхий этгээд болох арилжааны банкны хүүнээс өндөр байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь Эм Эй ЭФ ББСБ ХХК-д зээлийн эдийн засагчаар ажиллаж байхдаа хариуцагчид 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр олгосон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг гүйцэтгүүлэхээр хариуцагчид 48,000,000/дөчин найман сая/ төгрөгийн зээлийг олгосон нөхцөл байдал 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн № 0017060320 Зээлийн гээний хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь өөрт болон Эм Эй ЭФ ББСБ ХХК-д ашигтай өндөр хүү тогтоосон зээлийн гэрээ байгуулсан байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар хэргийн тус нөхцөл байдлыг харгалзан үзэж хариуцагчийн нэхэмжлэгчид төлөх алдангийг 50/тавь/ хувиар багасгах үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид нийт 12,000,000/24,000,000-12,000,000=12,000,000/ /арван хоёр сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 12,000,000/арван хоёр сая/ төгрөгийг хэрэсгэхгүй болгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь Гэрээний үүргийн гүйцэтгэлд Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 хороо, 11 хороолол, 9 байр, 57 тоот, 40 мкв талбай бүхий ГД: 000246262, улсын бүртгэлийн Ү-2203007323 дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь Барьцааны гэрээ/цаашид Барьцааны гэрээ гэх/-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-т ... үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ., 166 дугаар зүйлийн 166.1Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ. гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд ... үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй., 175 дугаар зүйлийн 175.1-т ... энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй ... тохиолдолд ... үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэж заасан.

 

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь ипотекийн шаардлагыг хангах хугацааг хэтрүүлсэн болох нь Гэрээний хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдоу байна.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь энэхүү шийдвэрт заасан төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 хороо, 11 хороолол, 9 байр, 57 тоот, 40 мкв талбай бүхий ГД: 000246262, улсын бүртгэлийн Ү-2203007323 дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232 дугаар зүйлийн 232.8, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******ээс нийт 70,368,000/далан сая гурван зуун жаран найман мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, үлдсэн 12,000,000/арван хоёр сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч******* нь энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 хороо, 11 хороолол, 9 байр, 57 тоот, 40 мкв талбай бүхий ГД: 000246262, улсын бүртгэлийн Ү-2203007323 дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийн хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах үндэслэлтэй зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 639,990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 579,990 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

115 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус

 

:

 

1.  Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232 дугаар зүйлийн 232.8, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******ээс нийт 70,368,000/далан сая гурван зуун жаран найман мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, үлдсэн 12,000,000/арван хоёр сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч******* нь энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 хороо, 11 хороолол, 9 байр, 57 тоот, 40 мкв талбай бүхий ГД: 000246262, улсын бүртгэлийн Ү-2203007323 дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийн хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 639,990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 579,990 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

, С.ХИШИГБАТ