| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2021/01069/И |
| Дугаар | 101/ШШ2022/02733 |
| Огноо | 2022-06-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 101/ШШ2022/02733
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Т******* ХХК
Хариуцагч: О******* ХХК
Зээлийн гэрээний үүрэгт 6,041,0,309.01 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Зоригт, иуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Эрдэнэ, иуцагчийн өмгөөлөгч О.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Зоригт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О ХХК нь тус банктай 2017 оны 5 сарын 11-ний өдөр 12/17/80 тоот зээлийн болон 12/17/81 тоот барьцааны гэрээ байгуулан, 1,500,000,000 төгрөгийг жилийн 26,4 хувийн, сарын 2,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан.
Дээрх зээлийг хуваарийн дагуу төлж байсан боловч 2017 оны 9 сарын 12-ны өдөр О ХХК нь эргэлтийн хөрөнгийн нэмэлт зээл хүссэнийг банк хүлээн авч 2017 оны 9 сарын 15-ны өдөр 12/17-150 тоот зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулан эргэлтийн хөрөнгийн 1,900,000,000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 26,4 хувийн хүүтэй олгож зээлдэгчийн хүсэлтийг хангасан. Зээлдэгч О ХХК нь банктай 2017 оны 5 сарын 11-ний өдөр байгуулсан 12/17/80 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2017 оны 5 сарын 11-ний өдөр 12/17/81 тоот барьцааны гэрээ, 2017 оны 9 сарын 15-ны өдөр байгуулсан 12/17-150 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2017 оны 9 сарын 15-ны өдөр 12/17-1 тоот барьцааны гэрээ, 2017 оны 9 сарын 15-ны өдөр байгуулсан 12/17/-150 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах зорилгоор 2017 оны 9 сарын 15-ны өдөр 12/17/-153 тоот фидуцийн гэрээнүүдийг тус тус байгуулсан.
О ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:
1. 2017 оны 5 сарын 11-ний өдөр байгуулсан 12/17/81 тоот барьцааны гэрээгээр:
- Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 хороолол, 30 дугаар тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205009889 тай м.кв талбайтай орон сууц,
- Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нарны зам гудамж, ******* дүгээр ******* тоотод байрлах, улсын бүртгэлийн ******* тай, 99,65 м.кв талбайтай орон сууц,
- Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Толгойт,******* тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-220*******35779 тай 20,4 м.кв талбайтай орон сууц,
- Баянгол дүүргийн 1 хороо, Алтай хотхон энгельс гудамж дүгээр тоотод байрлах, улсын бүртгэлийн бүртгэлийн тай 89,9 м.кв талбайтай орон сууц,
- Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун бүс, Москва гудамж /4 21 тоотод байрлах, улсын бүртгэлийн тай, 80,89 м.кв талбайтай орон сууц,
- Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, ар зайсан гудамж 94 дүгээр *******1 тоотод байрлах, улсын бүртгэлийн тай, 312 м.кв талбайтай орон сууц,
- Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхон, Махатма гандигийн гудамж, 59 дүгээр тоотод байрлах, улсын бүртгэлийн тай, 69,9 м.кв талбайтай орон сууц, 18 м.кв талбайтай авто зогсоол,
- Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Нарны зам дугаар тоотод байрлах, улсын бүртгэлийн тай, 121,38 м.кв талбайтай орон сууц, дугаар зоорийн давхрын 209 тоотод байрлах, 18 м.кв талбайтай, авто зогсоол,
- Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Нарны зам гудамж *******3/1 тоотод байрлах, улсын бүртгэлийн тай, 91,41 м.кв талбайтай орон сууц,
- 2017 оны 5 сарын 08-ны өдөр Ч ХХК-тай байгуулсан хөрс хуулын ажил АГГ-02/17 тай гэрээний орлого,
2. 2017 оны 9 сарын 15-ны өдөр байгуулсан 12/17-1 тоот барьцааны гэрээгээр:
- Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Нарны зам гудамж, 115 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220*******6730 тай, 921 м.кв талбайтай үйлчилгээний зориултай үл хөдлөх хөрөнгө,
- Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Нарны зам гудамж, 115-*******2 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-22077099 тай, 61 м.кв талбайтай, үйлчилгээний зориултай үл хөдлөх хөрөнгө,
- Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрлах, 6 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар,
- О ХХК-н зээлээр БНХАУ-с худалдан авах гэж буй 20 ширхэг ачааны авто машин,
3. 2017 оны 9 сарын 15-ны өдөр байгуулсан 12/17/-153 тоот фидуцийн гэрээгээр:
- Хово ачааны машин, УНЗ улсын тай, LZZJLMND3AB023695 арлын тай,
- Тоёота ланд круйзер-80 маркийн, УББ улсын тай, HDJ8*******0607 арлын тай,
- LIU Gong ZL 50C маркийн ачигч, УБ улсын тай, ZL50CNL11124 арлын тай,
- Mazda Bongo бага оврын ачааны машин, УНН улсын тай үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүд;
Банк, гэрээний дагуу зээлдэгч О ХХК-ийн т*******ин дахь *******6000049971 тоот илцах дансанд 2017 оны 5 12-ны өдөр 1,500,000,000 төгрөг, 2019 оны 9 сарын 08-ны өдөр 1,900,000,000 төгрөг, нийт 3,0,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.
Хариуцагч О ХХК нь 2017 оны 5 сарын 11-ний өдрийн хөрөнгө оруулын зээл авснаас хойш үндсэн зээлд *******1,419,187.94 төгрөг, хүүд 269,063,013.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 882,4*******.95 төгрөг, нийт 371,364,612.58 төгрөг, 2017 оны 9 сарын 15-ны өдрийн 12/17-150 тоот эргэлтийн хөрөнгийн зээл авснаас хойш үндсэн хүүнээс 170,6,575.34 төгрөгийг тус тус төлсөн ба зээлдэгч нь эргэн төлөлтийн хувиараа зөрчсан тул банкны зүгээс биечлэн уулзаж, удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч үр дүнд хүрээгүй.
Иймд О ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2017 оны 5 сарын 11-ний өдрийн 12/17/80 тоот зээлийн гэрээний үндсэн төлбөр 1,398,580,812.06 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,*******5,4,762.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 145,231,211.64 төгрөг, нийт 2,649,596,5.77 төгрөг,
2017 оны 9 сарын 15-ны өдрийн 12/17-150 тоот зээлийн гэрээний үндсэн төлбөр 1,900,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,459,449,863.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 32,005,660.17 төгрөг, нийт 3,391,455,3.24 төгрөг төлөгдөөгүй байгаа тул 2017 оны 9 сарын 15-ны өдрийн гэрээг цуцалж, дээрх хоёр зээлийн гэрээний үүрэгт нийт 6,041,0,309.01 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Энэ зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах хүсэлттэй байна гэв.
Хариуцагч Оюубайгаль ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О ХХК нь банктай 2017 оны 5 сарын 11-ний өдөр 12/17/80 тоот зээлийн болон 12/17/81 тоот барьцааны гэрээ байгуулан, 1,500,000,000 төгрөгийг жилийн 26,4 хувийн, сарын 2,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Эдгээр зээлийг зориулын авах болсон шгаан нь Дорноговь аймагт байрлах Алагтолгой нүүрсний уурхайд хөрс суулгын ажил хийх зориулаар ашиглаж, 2018 оны 02 сар хүртэл зээлийн гэрээний үүргийг график дагуу гүйцэтгэж хэвийн төлж явсан. Хөрс суулгын ажил тоног төхөөрөмж авах зорилгоор 2017 оны 9 сарын 15-ны өдөр 12/17-150 тоот зээлийн гэрээ байгуулж, 1,900,000,000 төгрөгийг зээлж авсан байдаг. 2017 оны 5 сарын 11-ний өдрийн зээлийн тухайд Ч ХХК-тай хөрс хуулын ажлын гэрээ байгуулж, ажил гүйцэтгэж байсан. Энэ ажлын хүрээнд техник тоног төхөөрөмж авах, хүн хүч, цалин хөлс, үйл ажиллагаанд тус мөнгийг зарцуулж байсан. Ч ХХК-ийн зүгээс 2018 оноос эхэлж, хөрс хуулын ажлын хөлсийг өгөх боломжгүй, мөн тухайн компанийн гүйцэтгэх захирал солигдсоны улмаас хөрс хуулын ажлын гэрээг цуцлах зэрэг нөхцөлүүд гарч ирсэн. Үүнээс шгаалж тухайн компанитай маргаан үүсэж эхэлсэн. Ажлын нөхцөл байдлаас шгаалж Т******* ХХК-ийн зээлийн нөхцөлүүдэд саад учирч байсан. 2018 оны 01 сарын 12-ны өдөр, 2018 оны 12 сарын 11-ний өдрийн 1/47 тоот албан бичгээр Ч ХХК-д хөрс хуулын ажлын хөлсийг авахаар мэдэгдлээ хүргүүлж байсан. Энэ талаар Т******* ХХК-д цаг тухай бүрт нь мэдэгдлээ өгч байснаас гадна, 1,500,000,000 төгрөгийн зээлээс нийт 621,364,612 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрт төлсөн. Зээлийн эргэн төлөлтөд хөндлөнгийн ковидын нөхцөл байдал болон хил хаасантай холбоотойгоор нүүрсний экспортод доголдол гарсан. Гол гэрээ байгуулж, ажиллаж байсан компанийн гүйцэтгэх удирдлага солигдоод гэрээг цуцлах арга хэмжээ авсантай холбоотойгоор өмнөх ажлын гүйцэтгэлийн төлбөр орж ирээгүйгээс шгаалж зээлийн эргэн төлөлт саатаж эхэлсэн. Бидний зүгээс ковидын нөхцөл байдлаас шгаалан зээлийн эргэн төлөлтийн хугацааг тодорхой хэмжээнд сунгах хүсэлтүүдийг өгч байсан. Манай зүгээс Т******* ХХК-д хэд хэдэн удаа зээлийн эргэн төлөлтөд өөрчлөлт оруулах, хугацааг сунгах хүсэлтүүдийг өгсөн боловч Т******* ХХК-иас ямар нэг иу ирж байгаагүй. Тийм учраас манай компанийн зүгээс 2017 оны 02 сар хүртэлх хугацаанд боломжоороо 671,564,617 төгрөгийг төлсөн байдаг. Т******* ХХК нь бидний өмнө өгч байсан албан тоотуудад иу өгч байгаагүй боловч 2019 оны 02 сарын 28-ны өдрийн мэдэгдлээр 2017 оны 5 сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөрт 1,238,580,812.6 төгрөг, зээлийн хүү 413,1,145. төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37,156,220.86 төгрөг, нийт 1,706,915,1.32 төгрөгийг 2019 оны 3 сарын 15-ны өдөр төлөхийг шаардсан байдаг. Энэхүү мэдэгдлийг тухайн үеийн манай компанийн гүйцэтгэх удирдлага Д.Чулуунбат хүлээж авч байсан. Энэхүү мэдэгдлийн дагуу манай компанийн зүгээс 2019 оны 3 сарын 11-ний өдрийн 1/1*******6 тоот албан бичгээр 80 м.кв, 71 м.кв зээлийн барьцаалсан хөрөнгүүдийг борлуулж, зээл төлөх хүсэлтүүдийг гаргаж байсан. Тухайн үед энэ хүсэлттэй холбоотой шийдвэр Т******* ХХК-иас ирж байгаагүй. Ийнхүү Т******* ХХК-иас бидний 2019 оны 03 сарын 11-ний өдөр гаргасан хүсэлтэд иу тайлбар өгөөгүй боловч 2019 оны 03 сарын 18-ны өдрийн 12/19/46 тоот албан бичгээр зээлийн гэрээг цуцлах мэдэгдлийг хүргүүлж байсан. Банк нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаасаа өмнө цуцалж байна гэх мэдэгдлийг манай компанид хүргүүлсэн байдаг. Зээлийн гэрээний 6.2, 6.2.1, 6.3-т зааснаар гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан тохиолдолд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, урсгал зардлыг нэг удаа шаардах эрх зээлдэгчид байдаг. Т******* ХХК-ийн зүгээс энэ эрхээ хэрэгжүүлээгүй 2 жилийн хугацаанд манай компаниас зээлийн үндсэн барьцаа хөрөнгүүдийг 12 сарын хугацаанд шилжүүлэх, үндсэн зээлийн төлбөрийг сунгах гэх зэрэг янз бүрийн хүсэлтүүдийг өгсөн боловч зээлийг нэг талын санаачилгаар цуцалсан талаар манай хүсэлтүүдэд иу мэдэгдэл өгөөгүй, 2 жилийн дараах өндөр үнийн дүнтэй нэхэмжлэл гаргаж байгааг хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Бидний зүгээс гэрээг цуцалсантай холбоотой зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зогсож байна гэж үзсэн. Гэсэн хэдий ч 2019 оны 6 сарын 24-ний өдөр 50,000,000 төгрөг, 2020 оны 7 сард *******,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөгийг банканд төлсөн байдаг. Манай зүгээс нэг талын санаачилгаар гэрээг цуцалснаас хойших нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү нэхэмжилж байгаа асуудлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Манай компанийн зүгээс зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлах өдөр буюу 2019 оны 03 сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 891,609,6 төгрөгийг шаардах эрхгүй гэж үзэж байна. 2017 оны 9 сарын 15-ны өдөр байгуулсан гэрээгээр 1,900,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатайгаар үндсэн төлбөрийг 12 сарын хугацаатайгаар хойшлуулах хүсэлтүүдийг гаргаж байсан. Энэхүү зээлийн гэрээгээр нэмэлт тоног төхөөрөмж авах учраас зээлийг авсан. Тухайн зээлийн төлбөрт 2018 оны 02 сар хүртэлх хугацаанд 170,6,575 төгрөгийг төлсөн байгаа. Энэхүү гэрээний явцад 2 зээлийн хүрээнд манай компанийн орлогын асуудал, ковидын нөхцөл байдал, нүүрсний экспорт, Ч ХХК-ийн гүйцэтгэх удирдлага солигдсоны улмаас хөрс хуулын гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан асуудал, үндсэн болон хийгдсэн ажлуудын ажлын хөлсийг өгөөгүй асуудлуудаар зээлийн эргэн төлөлтөд саад учирч болох асуудлуудаар Т******* ХХК-д мэдэгдэл өгч байсан. Гэвч 2019 оны 02 сарын 28-ны өдрийн 121921 тоот мэдэгдлээр тухайн зээлийн төлбөрийг 2019 оны 3 сарын 15-ны өдөр төлөх мэдэгдлийг өгч төлөөгүйн улмаас банк нэг талын санаачилгаар гэрээг цуцлах мэдэгдлийг өгч байсан байна. Манай талаас 2019 оны 3 сарын 11-ний өдөр хүсэлтээ өгч байсан. 2 үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн төлбөрийг төлөх саналыг тавьж байсан боловч тухайн хүсэлтэд иу өгөлгүй явсаар 2019 оны 3 сарын 11-ний өдрийн 12/19/47 тоот мэдэгдлээр зээлийг нэг талын санаачилгаар цуцлах мэдэгдлийг өгсөн. Энэхүү мэдэгдэл дээр нийт 2,482,799,6 төгрөгийг төлөхийг шаардсан. Үүний дараа манай компанийн зүгээс Т******* ХХК руу удаа дараа хүсэлтүүдийг өгч байсан. Үүнээс дурдвал 2020 оны 01 сарын 24-ний өдөр 1/01 тоот барьцаа 9 хөрөнгө 961,53 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгүүдийг банкны эзэмшилд 12 сарын хугацаатай шилжүүлж, 12 сарын хугацаанд зээлээ эргэн төлөх хүсэлтүүдийг гаргаж байсан. Энэ хүсэлтийн дагуу Т******* ХХК-иас ямар нэг иу өгөөгүй учраас 2020 оны 4 сарын 30-ны өдөр 1/05 тоотоор дахин хүсэлтээ гаргаж байсан. Бид нэг талын санаачилгаар гэрээг цуцалснаас хойших зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Манай компани нэхэмжлэлийн шаардлагаас 4,371,9,261 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжтой гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч О.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох зээлийн гэрээг цуцалснаас хойш буюу 2019 оны 3 сарын 18-ны өдрөөс хойш тооцогдсон хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргаж байгаа. Т******* ХХК нь 2019 оны 3 сарын 18-ны өдөр 2 зээлийн гэрээг цуцалсан гэх мэдэгдлийг хүргүүлсэн. Тэр үйл баримт болох үед банк аль хэдийнээ нэг талын санаачилгаар гэрээг цуцалчихсан байсан. Гэрээг цуцалсан тухайгаа О ХХК-д мэдэгдсэн. Зээлийн гэрээг байгуулахдаа Т******* ХХК-г төлөөлж захирал н.Амараа гэж хүн гарын үсэг зурсан. Гэрээг цуцалсан мэдэгдэл дээр мөн хүн гарын үсэг зурсан байгаа. Хэрвээ н.Амараа гэж хүний гарын үсэг хүчин төгөлдөр биш гэж үзвэл тухайн зээлийн гэрээ хүчин төгөлдөр биш гэж яригдана. Гэрээг цуцалсан мэдэгдэл дээр компанийг төлөөлөх эрх бүхий этгээд зурсан байна гэж үзэж байна. Мөн Т******* ХХК нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээг цуцлах тухай нэхэмжлэлийг гаргаагүй. Зөвхөн зээлийн төлбөр, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаж байгаа нь гэрээг цуцалсан гэдгийг өөрсдөө зөвшөөрч, шүүхээр цуцлуулах шаардлагагүй гэж үзсэн байна гэж үзэж байна. Т******* ХХК нь Иргэний хуулийн 225 зүйлийн 225.1, талуудын хооронд байгуулсан гэрээний 6 зүйлийн 6.2, 6.2.1-т заасан нөхцөл байдал үүссэн буюу график төлөлтийн эргэн төлөлтийн хугацаа өнгөрсөн учраас зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцаллаа гэх шийдвэрийг гаргасан. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6 зүйлийн 6.3-т гэрээг цуцалсан тохиолдлыг зохицуулж өгсөн. Гэрээг цуцалсан тохиолдолд банк нэн даруй шүүхэд хандаж шаардах эрхээ хэрэгжүүлнэ гэж байгаа. Энэ гэрээгээр заасан эрхээ Т******* ХХК нь 2 жилийн дараа хэрэгжүүлж байгаа. 2019 оны 3 сард гэрээгээ цуцалчхаад 2021 оны 01 сард шүүхэд хандсан. Энэ хугацаанд зээлдэгчээс гаргасан ямар ч хүсэлтэд иу өгөөгүй, шийдвэрлэх арга хэмжээ аваагүй, өөрсдөө шүүхэд хандаагүй эс үйлдэхүй байгаа. Банкны шаардах эрхээ хэрэгжүүлээгүй энэ эс үйлдэхүй нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зохиомлоор нэмэгдэх нөхцөл болсон байна. Тухайн үед мэдэгдэл өгөхдөө шаардах эрхийнхээ хүрээнд банк шүүхийн журмаар дээрх мөнгөн төлбөрийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэмжээг авах болно гэдгийг дурдаж өгсөн мөртлөө энэ эрхээ эдлээгүй 2 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь иуцагч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэггүй байна. 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 зүйлийн 25.2-т хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж заасан байгаа. Талуудын хооронд байгуулсан гэрээн дээр энэ зохицуул байхгүй. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээг цуцалснаас хойш хүүг ямар хэмжээгээр тооцож болох юм бэ гэдгийг зээлийн гэрээнд тодорхойлж өгөөгүй байгаа. Хуулийн шаардлагыг хангаагүй болохоор зээлийн гэрээг цуцалснаас хойших хүүг шаардах эрхгүй байна. Ийм хоёр үндэслэлээр зээлийн гэрээг цуцалснаас хойших зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүд Ч.Э, Ш.Булга-Эрдэнэ нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Т*******, О ХХК нарын хооронд үүссэн зээлийн гэрээний барьцаанд Э, Булга-Эрдэнэ нар өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалж оролцсон. 2017 оны 5 сарын 05-ны өдрийн итгэмжлэлээр Ч.Э, Ш.Булга-Эрдэнэ нар өөрийн өмчлөлийн орон сууцыг зээлийн барьцаанд тавих эрхийг О ХХК-ийн захирал Чулуунбатад олгосон. Барьцааны гэрээний 5, 6 т эдгээр хөрөнгүүд тусгагдсан байгаа. Мөн итгэмжлэлээр энэ хөрөнгүүдийг барьцаанд тавьсан. Эдгээр зээлийн гэрээний ялгаатай тал нь 2017 оны 5 сарын 11-ний өдрийн гэрээнд О ХХК-ийн захирал Д.Чулуунбат итгэмжлэлээр, 2017 оны 5 сарын 19-ний зээлийн гэрээнд гуравдагч этгээд болох Ч.Э өөрийн биеэр оролцсон. О ХХК-ийн захирал Д.Чулуунбатад олгосон итгэмжлэл болон гэрээний хувьд маргах зүйл байхгүй.
Нэхэмжлэгчийн зүгээс Ч.Энхсайханыг иуцагчаар татаагүй байхад нэхэмжлэлийн шаардлага нь барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах шаардлага гаргасан тул барьцаа хөрөнгийн өмчлөгч нарыг уг хэрэгт иуцагчаар оролцуулах байсан. Энэхүү зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын хувьд үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нар нь иуцагчаар оролцох байсан. Гэтэл эдгээр этгээдүүд гуравдагч этгээдийн хувиар оролцож байгаа тул Булга-Эрдэнэ, Э нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэсэн тайлбар гаргаж байна. Би тусгайлан шаардлага гаргаагүй гэдгийг хэлмээр байна. Барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулах шаардлагад эдгээр хоёр иргэн хамааралгүй гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Болдмаа шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Нарны зам тоотод Зайрлах эрхийн бүртгэлийн тай, 121,38м.кв 4 өрөө орон сууц, дуаарр зоорийн давын 18м.кв 209 тоот автозогсоолыг нөхөр Х.Бум-Эрдэнэтэй хамтран өмчилдөг бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр О ХХК-ийг банкнаас зээл авах үед компанийн захирал Д.Чулуунбатад итгэмжлэл олгож барьцаалсан болно. Тухайн үед нөхрийнхөө найзын ажилд туслахаар өөрийн орон байрыг барьцаалах итгэмжлэлд гарын үсэг зурсан ч хэдэн тэрбумын зээл авах тухай мэдээгүй, итгэмжлэлд аль банкнаас, хэдий хэмжээний зээл авах тухай бичигдээгүй байсан.
Иймд Т*******наас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй бөгөөд банк О ХХК-с зээлийн эргэн төлөлтийг мөнгөн хэлбэрээр шаардаж төлүүлнө үү.
Э.Болдмаа миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байх тул намайг байлцуулахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлж өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Чулуунбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лханаасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зовшөөрч байна. Д.Чулуунбат нь О ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал байхдаа Т*******наас 2017 оны 5 сарын 11-ний өдрийн 12/17/ 80 тоот Зээлийн гэрээ, 2017 оны 9 дугээр сарын 15-нд 12/17/150 тоот Зээлийн гэрээг тус тус байгуулж зээл авсан бөгөөд зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 хороо, Нарын зам гудамж, ******* байр ******* тоот хаягт байрпгай, улсын бүртгэлийн ******* тай, 99,65 м кв тайлбайтай, 3 өрөө орон сууцны зориултай үл хөдлөх хөрөнгийг бусад иргэдийн хөрөнгийн хамт барьцаалсан болно.
Д.Чулуунбат нь О ХХК-ийн захирлын хувьд зээлийн гэрээ, барьцааны гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд тухайн зээлээс хувьдаа ашигласан зүйл байхгүй. Компанийн үйл ажиллагаа доголдож, санхүүжилт саатсанаас зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь хийж чадаагуй, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа тухай иу тайлбар гаргасан байх тул түүний хувийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 хороо, Нарын зам гудамж, ******* байр ******* тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн ******* тай, 99,65 м.кв тайлбайтай, 3 өрөө орон сууцны зориултай үл хөдлөх хөрөнгөөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Хүрэлтогоо шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие, өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 хороо, байр тоот орон сууцыг О ХХК-ийн Т*******наас зээл авахад нь барьцаалах эрх олгосон. Зээлийг хугацаанд нь төлөөгүй гэдгийг мэдэж байсан ч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй. Би шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэнэ үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Батчулуун шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие, гэр бүлийн хамт өмчилдөг Баянгол дүүргийн 7 хороо 4 хороолол, 30 байр тоот орон сууцыг О ХХК-ийн Т*******наас зээл авахад нь барьцаалах эрх олгосон. Зээлийг хугацаанд нь төлөөгүй гэдгийг мэдэж байсан ч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй. Би шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэнэ үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Оюунханд шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие, Сонгинохайрхан дүүргийн 18 хороо,******* тоот, Баянзүрх дүүргийн 25 хороо, Хомланд хотхон *******3/1 байр, тоот орон сууцыг өмчилдөг бөгөөд О ХХК-ийн Т*******наас 1,500,000,000 төгрөгийн зээл авахад нь Д.Чулуунбатад итгэмжлэл олгосон. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй. Би шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэхэд татгалзахгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, гуравдагч этгээдүүдийн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т******* ХХК нь иуцагч О ХХК болон Д.Чулуунбатад тус тус холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 6,041,0,309.01 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдврэлэх ажиллагааны үед иуцагч Д.Чулуунбатаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь О ХХК-иас гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг эс зөвшөөрч талууд маргаж байна.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Т******* ХХК болон О ХХК-ийн хооронд 2017 оны 5 сарын 11-ний өдөр 12/17/80 тоот зээлийн болон 12/17/81 тоот барьцааны гэрээ байгуулагдаж, зээлдэгч О ХХК нь 1,500,000,000 төгрөгийн зээлийг жилийн 26,4 хувийн, сарын 2,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2017 оны 9 сарын 15-ны өдөр 12/17-150 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, зээлдэгч нь 1,900,000,000 төгрөгийн зээлийг жилийн 26,4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай тус тус зээлж авсан. Зээлдэгч О ХХК нь банктай 2017 оны 5 сарын 11-ний өдөр байгуулсан 12/17/80 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2017 оны 5 сарын 11-ний өдөр 12/17/81 тоот барьцааны гэрээ, 2017 оны 9 сарын 15-ны өдөр байгуулсан 12/17-150 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2017 оны 9 сарын 15-ны өдөр 12/17-1 тоот барьцааны гэрээ, 2017 оны 9 сарын 15-ны өдөр байгуулсан 12/17/-150 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах зорилгоор 2017 оны 9 сарын 15-ны өдөр 12/17/-153 тоот фидуцийн гэрээнүүдийг тус тус байгуулсан байна.
Талуудын байгуулсан дээрх зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 4 зүйлийн 4.1-д заасан банк, зээлийн үйл эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан өгөх үүргийг тус тус хүлээх зохицуултай нийцсэн, хүчин төгөлдөр байна.
2017 оны 5 сарын 11-ний өдрийн зээлийн гэрээгээр зээлдэгчид 1,500,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай буюу эхний 6 сарын хугацаанд зөвхөн хүү төлж, үндсэн төлбөр төлөхөөс түр чөлөөлөгдсөн байх бөгөөд 2017 оны 12 сарын 15-ны өдрөөс эхлэн зээл, зээлийн хүүнд сар бүрийн 15-нд зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан дүнгээр төлөлт хийж 2019 оны 5 сарын 15-ны өдөр төлж дуусгахаар,
2017 оны 9 сарын 15-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдэгчид 1,900,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай буюу эхний 1 жилийн хугацаанд зөвхөн хүү төлж, үндсэн төлбөр төлөхөөс түр чөлөөлөгдсөн байх бөгөөд 2018 оны ******* сарын 20-ны өдрөөс эхлэн зээл, зээлийн хүүнд сар бүрийн 20-нд зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан дүнгээр төлөлт хийж 2022 оны 9 сарын 20-ны өдөр төлж дуусахаар гэрээний талууд тохирчээ.
Гэтэл иуцагч О ХХК нь 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд *******1,419,187.94 төгрөг, үндсэн хүүд 269,063,013.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 882,4*******.95 төгрөг, нийт 371,364,612.58 төгрөгийг, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрэээний үүрэгт үндсэн хүүд 170,6,575.34 төгрөгийг тус тус төлснөөр гэрээгээр хүлэээсэн үүргээ зөрчжээ.
Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс 2017 оны 5 сарын 11-ний өдрийн 12/17/80 тоот зээлийн гэрээний үндсэн төлбөр 1,398,580,812.06 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,*******5,4,762.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 145,231,211.64 төгрөг, нийт 2,649,596,5.77 төгрөг,
2017 оны 9 сарын 15-ны өдрийн 12/17-150 тоот зээлийн гэрээний үндсэн төлбөр 1,900,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,459,449,863.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 32,005,660.17 төгрөг, нийт 3,391,455,3.24 төгрөг төлөгдөөгүй байгаа тул 2017 оны 9 сарын 15-ны өдрийн гэрээг цуцалж, дээрх хоёр зээлийн гэрээний үүрэгт нийт 6,041,0,309.01 төгрөгийн төлбөр үүссэн болох нь зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, Зээл, хүүний тооцооны хуудас зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч буй татгалзлаа талбарлахдаа, Т*******наас О ХХК-д хүргүүлсэн 2019 оны 3 сарын 18-ны өдрийн 12/19-36 болон 12/19-37 тай Зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл-ийг үндэслэл болгож, мөн өдрөөр гэрээ цуцлагдах хүртэл хугацааны төлбөрийг Эвиденсе аудит ХХК-ийн 2021 оны 6 сарын 28-ны өдрийн тайланд тусгагдсан 4,371,9,261 төгрөгийн хэмжээнд зөвшөөрнө гэж маргасан.
Т*******наас О ХХК-д хүргүүлсэн 2019 оны 3 сарын 18-ны өдрийн 12/19-36 болон 12/19-37 тай Зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл-үүдээс үзэхэд, зээлийн гэрээг цуцалсан болохыг мэдэгдэж, тухайн өдөр зээл тус бүрийн төлбөрийн үлдэгдэл болон үүргийн гүйцэтгэл хангагдах хүртэл хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү нэмж тооцогдох зэргийг мэдэгджээ.
Т*******ны 2019 оны 12/19-36 болон 12/19-37 тай мэдэгдлүүдийг хүргүүлсэн албан тушаны гарын үсэг зурагдсан, мэдэгдэл хүлээн авсан талын гарын үсэг зурагдаагүй буюу мэдэгдлийг зээлдэгч хүлээн авсан эсэх тухайд талууд маргаагүй. Энэхүү мэдэгдэлд үүргийн гүйцэтгэл хангагдах хүртэл хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү нэмж тооцогдохыг уг мэдэгдлүүдээр зээлдэгчид мэдэгдэж байснаас үзэхэд, гэрээ цуцлагдсан гэж үзэх боломжгүй байна.
Тодруулбал, гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхээр банкны зүгээс хийсэн ажиллагааг буруутгах буюу гэрээ нэг талын санаачлагаар цуцлагдсан гэж үзэх боломжгүй байна.
Иргэний хуулийн 206 зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан. Тодруулбал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд үүргээ тогтоосон хугацаанд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд үүргээ аливаа хүндэтгэн үзэх шгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.
Иргэний хуулийн 189 зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар гэрээг байгуулах нь талуудын эрх боловч нэгэнт байгуулагдсан гэрээнээс татгалзах, цуцлах тохиолдолд нөгөө талын хүсэл зоригийг галзах журамтай.
Иргэний хуулийн 225 зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж, хуулийн 221 зүйлийн 221.1-д хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг галзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно гэж, мөн 221.3-д гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцлаж болно гэж,
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус зохицуулсан.
Талууд гэрээ байгуулахдаа, зээлдэгч эргэн төлөлтийн хуваарь зөрчиж, хугацаандаа зээлийг төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй зээлийн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээгээр тохиролцсон бөгөөд Иргэний хуулийн 4 зүйлийн 4.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж, мөн хуулийн 453 зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Зээлийн гэрээний 6.3-т банк гэрээг цуцалсан тохиолдолд зээдлэгчээс зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал, төлбөрийг нэн даруй төлөхийг шаардах эрхтэй. Энэхүү гэрээний 6.2-т заасан нөхцөлийг үндэслэн банк нэг талын санаачилгааг гэрээг цуцалсан тохиолдолд түүнээс үүдэн гарах үр дагавар, хохирлыг банк иуцахгүй гэж, 2.2.4-т гэрээнд заасан зээлийн хугацаа дууссан нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж тохирсон байх тул иуцагчийн татгалзал үндэслэлгүй.
Дээр дурьдсан үндэслэлүүдээр иуцагч О ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийт 6,041,0,309.01 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна.
Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд, Иргэний хуулийн 175 зүйлийн 175.1.-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэж заасныг баримтлан, иуцагч зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийг төлөөгүй тохиолдолд дээр дурьдсан барьцааны гэрээ тус бүрт тусгагдсан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй.
Тодруулбал, Иргэний хуулийн 156 зүйлийн 156.2-т ...үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэнэ гэж тус тус зохицуулснаар зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэнээр хүчин төгөлдөр болохоор хуульчилсан байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан 2017 оны 5 сарын 11-ний өдрийн 12/17-81 тоот барьцааны гэрээний барьцаалбарыг 2017 оны 5 сарын 12-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн (1 хх-19, ар тал/, 2017 оны 9 сарын 15-ны өдрийн 12/17-1 тоот барьцааны гэрээний барьцаалбарыг 2017 оны 9 сарын 15-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн (1 дүгээр хх-72) байх бөгөөд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын хооронд байгуулсан барьцааны гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгүүд нь зээлийн гэрээгээр үүрэг хүлээгээгүй, уг хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй оролцсон гуравдагч этгээдүүдийн өмчлөлийн үл хөдлөх болон эзэмшлийн эд хөрөнгүүд байх бөгөөд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 зүйлийн 4.3-д зааснаар барьцаалуулагч нь гуравдагч этгээд байж болно гэсэнтэй нийцэж байна.
Дээрх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан барьцааны гэрээ нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр бөгөөд Иргэний хуулийн 153 зүйлийн 153.1-д зааснаар, үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 4 зүйлийн 4.1, 453 зүйлийн 453.1-т заасныг баримтлан, иуцагч О ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 6,041,0,309.01 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т******* ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 зүйлийн 175.1-д заасныг баримтлан, иуцагч О ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд дор дурьдсан үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж, нэхэмжлэгч Төрийн банкинд олгохыг Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд даалгасугай. Үүнд:
2.1. 2017 оны 5 сарын 11-ний өдрийн 12/17/81 тоот барьцааны гэрээгээр барьцаалсан:
- Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 хороолол, 30 дугаар тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205009889 тай м.кв талбайтай орон сууц,
- Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нарны зам гудамж, ******* дүгээр ******* тоотод байрлах, улсын бүртгэлийн ******* тай, 99,65 м.кв талбайтай орон сууц,
- Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Толгойт,******* тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-220*******35779 тай 20,4 м.кв талбайтай орон сууц,
- Баянгол дүүргийн 1 хороо, Алтай хотхон энгельс гудамж дүгээр тоотод байрлах, улсын бүртгэлийн бүртгэлийн тай 89,9 м.кв талбайтай орон сууц,
- Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун бүс, Москва гудамж /4 21 тоотод байрлах, улсын бүртгэлийн тай, 80,89 м.кв талбайтай орон сууц,
- Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, ар зайсан гудамж 94 дүгээр *******1 тоотод байрлах, улсын бүртгэлийн тай, 312 м.кв талбайтай орон сууц,
- Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхон, Махатма гандигийн гудамж, 59 дүгээр тоотод байрлах, улсын бүртгэлийн тай, 69,9 м.кв талбайтай орон сууц, 18 м.кв талбайтай авто зогсоол,
- Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Нарны зам дугаар тоотод байрлах, улсын бүртгэлийн тай, 121,38 м.кв талбайтай орон сууц, дугаар зоорийн давхрын 209 тоотод байрлах, 18 м.кв талбайтай, авто зогсоол,
- Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Нарны зам гудамж *******3/1 тоотод байрлах, улсын бүртгэлийн тай, 91,41 м.кв талбайтай орон сууц,
- 2017 оны 5 сарын 08-ны өдөр Ч ХХК-тай байгуулсан хөрс хуулын ажил АГГ-02/17 тай гэрээний орлого,
2.2. 2017 оны 9 сарын 15-ны өдрийн 12/17-1 тоот барьцааны гэрээгээр барьцаалсан:
- Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Нарны зам гудамж, 115 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220*******6730 тай, 921 м.кв талбайтай үйлчилгээний зориултай үл хөдлөх хөрөнгө,
- Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Нарны зам гудамж, 115-*******2 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-22077099 тай, 61 м.кв талбайтай, үйлчилгээний зориултай үл хөдлөх хөрөнгө,
- Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрлах, 6 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар,
- О ХХК-ийн зээлээр БНХАУ-с худалдан авах гэж буй 20 ширхэг ачааны авто машин,
2.3. 2017 оны 9 сарын 15-ны өдрийн 12/17/-153 тоот фидуцийн гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлсэн:
- Хово ачааны машин, УНЗ улсын тай, LZZJLMND3AB023695 арлын тай,
- Тоёота ланд круйзер-80 маркийн, УББ улсын тай, HDJ8*******0607 арлын тай,
- LIU Gong ZL 50C маркийн ачигч, УБ улсын тай, ZL50CNL11124 арлын тай,
- Mazda Bongo бага оврын ачааны машин, УНН улсын тай үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүд;
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 зүйлийн *******6.5-д заасныг баримтлан иуцагч Д.Чулуунбатаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,433,412 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, иуцагч О ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 30,433,412 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т******* ХХК-д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА