Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 131/ШШ2022/00422

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 131/ШШ2022/00422

Баянхонгор аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн  Баянхонгор сумын 1-р багт байрлах, ******* регистрийн дугаартай, ******* хоршооны нэхэмжлэлтэй, Хариуцагч: Баянхонгор аймгийн  сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Хариуцагч: Баянхонгор аймгийн ******* холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 614.619.600 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцлээ. Шүх хуралдаанд Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, өмгөөлөгч Д.Уранчимэг, хариуцагч байгууллагын төлөөлөгч *******,*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* хоршоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Залаа Цагаан хоршоо нь 2006 оноос Баянхонгор аймгийн ******* өмч бүхий онд ашиглалтанд орсон хуучин уурын зуухыг менежментийн гэрээгээр ашиглаж байтал Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 06 сарын 27-ны өдрийн 05-07-003/62 ... тоот цаашид уурын зуухны үйл ажиллагааг явуулах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Гэтэл сумын Уурын зуухны хуучин барилгыг актлах талаар сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж хуучин уурын зуухыг актлуулах саналыг дэмжсэн тухай хүсэлтийг 2019 оны 09 сарын 06 ны өдрийн 69 тоот албан бичгээр аймгийн ИТХ-д хүргүүлсэнээс хойш одоог болтол шийдвэрлээгүй өдийг хүрлээ. Хуучин уурын зуухны барилгыг ашиглах боломжгүй гэсэн аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт гарсан тул сумын ИТХ-ын шийдвэрээр халаалт эхлэх хоног хугацаа ойртсон тул нэг талаас сумын ЗДТГ, түүнийг төлөөлж ЗДТГ-ын дарга*******, нөгөө талаас Залаа Цагаан хоршоог төлөөлж дарга нар Уурын зуухны хуучин барилгыг буулгаж шинээр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж , уг гэрээний дагуу Залаа-Цагаан хоршоо 100 хувь өөрийн хөрөнгөөр Уурын зуухны барилгын зураг төсвийг эрх бүхий байгууллагаар хийлгэж улмаар уг барилгыг барьж, тоног төхөөрөмжийг шинэчлэн 2019 оны 10 дугаар сарын 01 нд ашиглалтанд оруулан одоо үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барих, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд 354 169 600 төгрөгийг зарцуулсан.

Сумын ИТХ-аас Хүйтний улирал эхэлж халаалт авахад цөөхөн хоног үлдсэн учир хэрэглэгчдийн эрх ашгийн үүднээс хуучин барилгыг буулгах албан ёсны зөвшөөрөл гарах нь цаг хугацааны хувьд боломжгүй байсан ч хуучин барилгыг буулгаж шинээр барилга барьж гэрээт хугацаанд дуусгахыг шаардаж байсан. ЗДТГ-с Уурын зуухны хуучин барилгыг буулгаж шинээр барилга барих гэрээний 1-ийн 2-т түрээслэгчийн хөрөнгөөр шинэчилэн бариулж хүлээн авч эцсийн тооцоо хийнэ, 2-ийн 1-д гэрээний хугацааг 10 сарын 01 ны дотор дуусган хэрэглэгчдийг дулаанаар хангахыг үүрэг болгосон нь өөрөө дулаан хэрэглэгч олон нийтийн эрх ашгийн төлөө манай хоршоо гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн Залаа Цагаан хоршооны хувьд төрийн өмч болох уурын зуухны хуучин барилгыг дур мэдэн зөвшөөрөлгүй буулгаагүй. 2. Манай байгууллага дээрх гэрээнд заасан үүргээ биелүүлж хуучин барилгыг буулгаж шинээр барих уурын зуухыг барьж дуусган халаалтыг хугацаанд нь өгч хэрэглэгчдийг дулаанаар хангасан нь гэрээгээр заасан үүргээ бүрэн биелүүлсэн болно. 3.Сумын ИТХ-аас Хуучин барилгыг актлуулах , шинэ барилгын санхүүжилтыг шийдвэрлүүлэхээр аймгийн ИТХ-д 2019 оны 09 сарын 04-ний өдрийн 69 тоот албан бичиг хүргүүлсэн, манай байгууллагаас 2020 оны 5-р сард, 2021 оны 11-р сард аймгийн ИТХ-д , 2021 оны 12-р сард аймгийн Орон нутгийн өмчийн газарт дээрх хөрөнгийг шийдвэрлүүлэж өгөх тухай хүсэлтээ албан бичгээр удаа дараа хүргүүлсэн боловч шийдвэрлэж хариуг ирүүлээгүй эс үйлдэхүй нь Залаа Цагаан хоршооны хувьд өөрийн хөрөнгөөр барьсан Уурын зуухны зориулалт бүхий эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох боломжгүй байдал үүсч манай хоршооны хувьд ихээхэн хохирч , бидний эрх зөрчигдөж байна. 4.Сумын ИТХ нь шинээр барьсан болон хуучин уурын зуухны асуудлыг шийдвэрлээгүй байтлаа дулааны шугам сүлжээг бусдад түрээслэх нээлттэй сонгон шалгаруулалт зарлах тухай 2020 оны 04 сарын 23-ны өдрийн 22/03 тоот тогтоолыг хүчингүй болгохоор , манай байгууллага Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч сумын ИТХ-аас Эвлэрлийн гэрээ байгуулан , Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2020 оны 10-р сарын 14-ний өдрийн Дугаар 111/ШШ2020/0022 захирамж гарсан . / эвлэрлийн гэрээ сумын ИТХ-ын тогтоол, шүүгчийн захирамж хавсаргав/ Мөн сумын ИТХ-ын 2021 оны 07 сарын 05-ны өдрийн хуралдаанаар өмнөхийн адил манай оруулсан хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлээгүй байтлаа дулааны шугам сүлжээг нээлттэй сонгон шалгаруулалт зарлан түрээслэх тухай тогтоол дахин гарсаныг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу дээд шатны байгууллага болох аймгийн ИТХ-д гомдол гаргаснаар аймгийн ИТХ-ийн тэргүүлэгчдийн хурлаас 2021 оны 09 сарын 06-ны өдрийн 101 тоот тогтоолоор дулааны шугам сүлжээг бусдад түрээслэх нээлттэй сонгон шалгаруулалт зарлах боломжгүй учир Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 21/02 тоот тогтоолоор баталсан Түрээсийн гэрээний загвар, жишиг үнийг шинэчлэн батлах тухай тогтоолын дагуу Орон нутгийн өмчийн газартай гурвалсан гэрээ байгуулан 1 метр шугамыг 800 төгрөгөөр түрээслэн ажиллаж байна. 5.Сумын ИТХ-аас 2022 оны 3-р сард тогтоол гарч Орон нутгийн өмчит компани байгуулан дулаан үйлдвэрлэн түгээх үйл ажиллагааг тус компанаар гүйцэтгүүлэх тухай шийдвэрлэсэн. Иймд сумын ИТХ -ын тэргуүлэгчдийн хурлаар хэлэлцэж, 2019 оны 9 сарын 04 өдрийн 69 тоот хүсэлтээр шинээр уурын зуух барих асуудлыг концессийн тухай
хуулийн дагуу шийдвэрлүүлэх тухай аймгийн ИТХ-д хүргүүлсэн хүсэлт, Сумын
Засаг даргын тамгын газраас Залаа Цагаан" хоршоотой байгуулсан, 2019 оны 01
тоот Хуучин уурын зуухны барилгыг буулгаж шинээр барилгын ажил гүйцэтгэх
гэрээний 1- дэх заалтын 1.2-д түрээслэгчийн хөрөнгөөр шинэчлэн бариулж хүлээн
авч эцсийн тооцоо хийнэ гэсэн , 2-1 д гэрээний хугацааг 10 сарын 01 ний дотор
дуусган хэрэглэгчдийг дулаанаар хангахыг үүрэг болгосны дагуу 354 169 600
төгрөгийн хөрөнгө зарцуулсан боловч одоог болтол 2 жил 7 сарын хугацаа өнгөрч
эдийн засгаар хохироож байна. Манайх уг барилгыг барих тоног төхөөрөмжийг
шинэчлэхэд Голомт банкны зээлээс гадна, Банк бус санхүүгийн байгууллага
бусад иргэдээс 5-10 хувийн хүүтэй зээл авч нийт 260 450 000 төгрөгийн зээлийн хүү нийт 614,619,600 төгрөгөөр хохирч байна.
Иймд ЗДТГ-ын уурын зуух тоног
төхөөрөмжийн үнэ 354,169,600 төгрөг, уг мөнгийг гэрээнд зааснаар хугацаандаа
төлөөгүйгээс , бусдад төлсөн хүү 260 450 000 төгрөг бүгд 614,619,600 төгрөгийг гаргуулж өгнө үү.
..гэжээ. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* хоршоо нь 2006 оноос эхлэн сумын Засаг даргын Тамгын газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай сумын өмч бүхий уурын зууханд хөрөнгө оруулалт хийж, менежментийн гэрээ байгуулж 2006-2019 он хүртэл гэрээ хийж ажилласан. Анх сумын уурын зуух төвлөрсөн халаалттай бүрэн хэмжээнд ажилладаггүй байсан. Тус уурын зуух нь онд баригдсан бөгөөд 2019 онд ашиглалтын хугацаа нь дууссан. Бидний зүгээс жил болгон хөрөнгө оруулалт хийж сумыг нийтэд нь төвлөрсөн халаалтаар хангаж ажиллаж ирсэн. 2019 оны 8 дугаар сард Мэргэжлийн хяналтын газраас уг уурын зуухыг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарснаар бидний зүгээс гэрээнд заасан хугацаанд уурын зуухыг шинээр барьж өнөөдрийг хүртэл халаалтыг түгээж ажиллаж байна. Уурын зуухыг барихад нийт 354,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Гэрээнд 10 дугаар сарын 01-ний дотор уурын зуухыг хүлээж аваад тооцоог хийнэ гэж заасан. Үүнээс хойш 3 жил болж байна. Үүн дээр тооцоо хийсэн зүйл байхгүй. Зарцуулсан мөнгөний хүүг тооцоод 354,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Тухайн үед бидний зүгээс санхүүгийн эх үүсвэрийг төлөвлөөгүй байсан учраас санхүүгийн нилээд их хэмжээний хэрэгцээ шаардлага гарсан. Тиймээс хувь хүн болон банкны өндөр хүүтэй зээл авч хөрөнгө оруулалтыг хийсэн. Тухайн барилгын захиалагч тал нь Засаг даргын Тамгын газар гэж гэрээ хийгдсэн байгаа. тухайн үеийн хоршооны дарга байсан хэдийн ч залгамж чанараараа 9 гишүүнтэй. Хоршооны гишүүдийнхээ хурлаар шийдэгдээд хоршооны хуулиараа даргаа томилдог. Захиалагч талаас хяналт тавиагүй гэдэг асуудал ярилаа. Тухайн үед сумаараа энэ асуудлыг хэлэлцээд 10 сарын 01-ний өдөр гээд халаалт эхэлнэ. Энэ халаалтыг эхлэхээс өмнө Мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан энэ барилга нураад унавал яах вэ, нэгдүгээрт хүн амины осол гарна, хоёрдугаарт өвлийн хүйтэнд нурж унаад дулаан үйлдвэрлэлийн асуудал доголдох болно гэдэг асуудлуудыг ярилцаж байгаад эдгээр шийдвэрүүдийг гаргасан.******* дарга өнөөдөр энэ асуудлыг ярьж байгаа нь их хожим ярьж байна. Адаглаад тендер зарлахад 30 хоног хугацаа шаардана, зураг төслийг хийхэд бас хэчнээн хугацаа орох билээ энэ хооронд бидний зүгээс урьдчилсан байдлаар зураг, төсөл хийлгээд зургийн дагуу ажилласан. Хяналт тавих асуудал дээр Засаг даргын Тамгын газар өөрсдөө хяналт тавиад явах ёстой. Барилгын ажил хийгдэж байхад ямар үе шатандаа явж байна, халаалт эхлэх дөхөж байна шүү гэдэг асуудлаар ирж байсан. Мөн Аймгийн дотоод Аудитын газраас шалгалт ирж байсан. Шалгалтын актыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Улсын комисст хүлээлгэж өгөхийн хувьд бол магадлан гараагүй. Энэ асуудлыг хөөцөлдөөд 1 жил гаруй явж байна. Энэ асуудал яагаад бүтэхгүй байгаа вэ гэхээр өмчлөгчийн асуудал тодорхойгүй байна гэдэг. Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хуульд ...хүний хувь хөрөнгийг хэн ч авах эрхгүй... гэж заасан. Тус гэрээнд гэрээний аль аль ч талууд хууль, шүүхийн байгууллагад гомдол гаргах эрхгүй гэж заасан. Тэгэхээр энэ гэрээ хүний эрхийг зөрчсөн гэрээ гэж ойлгож байна. Би 2019 оноос хойш мөнгө, төгрөг нэхэмжлээд асуудал үүсгээд байсан зүйл байхгүй. Асуудалд маш хүндэтгэлтэй хандсан. Гэтэл бидний өөрсдийнхөө хөрөнгө оруулалтаар бий болгосон уурын зуухыг Тамгын газрын өмч гэдэг. Жил болгоны сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар оруулж уурын зуухыг бусдад түрээслэх, дуудлага худалдаанд оруулах гэсэн шийдвэрүүдийг гаргадаг байсан. Энэ нь бидний дараагийнхаа өвлийн бэлтгэл ажлыг хийх, засвар үйлчилгээ хийх зэрэг ажлууд дээр төвөг учруулдаг. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдахдаа бидэнд мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй. Тэгсэн мөртлөө уурын зуухыг түрээсэлнэ, тендер зарлах шийдвэрийг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр гаргаж байсан. 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр мөн тийм шийдвэр гаргаж байсан. Хар ухаанаар бодоход би амьдрах гээд барьсан миний гэрийг өөр газраас хэн нэгэн надад нэг ч төгрөг төлөхгүйгээр, надаар мэдүүлэхгүйгээр бусдад худалдах гээд байгаа шүү дээ. Үүний цаана бол ашиг сонирхол байгаа гэж бодож байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүсэлт уламжилсан байгаа. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өмнөх барилгын асуудлыг шийдэж өгөөч гэсэн хүсэлтийг уламжилсан. Үүнд одоо хүртэл албан ёсны хариу ирүүлээгүй. Тэр байтугай сумын Засаг дарга гэдэг хүн Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичиг байхдаа манайхаас явуулсан албан бичгийг бичиг хэргийн ажилтандаа бүртгүүлээгүй, даргадаа танилцуулаагүй, албан газартаа мэдэгдээгүй нуусан байсан. Хөрөнгийн үнэлгээний хувьд Энх нахиа ХХК-иар үнэлгээ гаргуулсан. Дотоод Аудитаас 2019 оны 10 сарын 19-ний өдөр 19/1 гэсэн албан шаардлагаар үүрэг өгч сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн байдаг. Албан шаардлагын хариуг 2019 оны 12 сарын 25-ны дотор Санхүүгийн Аудитын байгууллагад ирүүлнэ гэсэн байдаг. Барилгын зураг төслийн хувьд манайх зураг төслийг хэчнээн гүйцэтгэгч ч гэсэн хийлгэсэн. Захиалагч талаас огт санаачилга гаргаж ажиллаагүй. Зураг төслийг стандарт шаардлагын дагуу Улаанбаатар хотын компаниар хийлгэсэн. Хэрвээ би энэ барилгыг зөвшөөрөлгүй буулгасан юм бол яагаад хуулийн байгууллагад хандахгүй байгаа юм. Төрийн өмчийн барилгыг огт зөвшөөрөлгүй буулгасан юм бол яагаад над дээр хэрэг үүсгэхгүй байгаа юм. Би барилга барихад зарцуулсан хөрөнгөөл шаардаж байгаа. Одоо энэ уурын зуухыг цаашид түрээслэх эсэхээ мэдэхгүй байна. Шинэ сум төсөл хэрэгжиж байгаатай холбогдуулан дахин сонгон шалгаруулалт явуулж шинээр уурын зуух барих асуудал яригдаж байгаа. Иймд би хохирлоо гаргуулах хүсэлтэй байна.. гэв. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн хэлэлцүүлэгт тасралтгүй оролцлоо. Хэргийн материалд авагдсан материалуудыг бүрэн шинжлэн судалснаар өмгөөллийн хувьд бололцоотой болж байна гэж үзэж байна. Бидний гаргасан нэхэмжлэлийн шаардлага бол 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн сумын Засаг даргын Тамгын газрын дарга*******, ******* хоршооны дарга нарын хооронд байгуулсан сумын хуучин уурын зуухны барилгыг нурааж шинэ уурын зуухны барилгыг барих ажлыг гүйцэтгэх тухай гэрээ байгаа. Энэ гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний үндсэн шаардлагыг хангасан гэж үзэж байгаа. Ажил гүйцэтгэгч нар өөрийн материалаар ажил гүйцэтгэх захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч үнэ хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээх нь Ажил гүйцэтгэх гэрээ-ний үндсэн нөхцөл юм. Тус гэрээний нийтлэг үндэслэл нь Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр уг уурын зуухны барилгыг үргэлжлүүлэн ашиглах боломжгүй учраас шинэчлэх шаардлагатай гэж дүгнэсэн. Мөн уурын зуухны барилгыг тухайн үед менежментийн гэрээгээр үйл ажиллагаа явуулж байгаа ******* хоршоо үргэлжлүүлэн өөрийн хөрөнгөөр барина гэж заасан. Энэ нь хөрөнгийн асуудлыг хоёр тал харилцан тохиролцож, ******* хоршоо нь өөрийн хөрөнгөөр барина гэдгээ тохиролцсон. Хоёрдугаарт хөлс төлөх асуудлыг хуульд өөрөөр заагаагүй бол хөлсний хэмжээг талууд тохиролцоно гэсний дагуу тухайн барилгыг хүлээж авсны дараа гүйцэтгэгч төлөхөөр гэрээнд заасан. Ажлын гүйцэтгэл, төсвийг Иргэний хуулийн 354.1 дугаар зүйлд ...гэрээнд ажил гүйцэтгэх төсвийг өөрөө зохиож болно... гэж заасан. Тэгэхээр ******* хоршоо өөрийнхөө мөнгөөр тодорхой эрх бүхий байгууллагаар зургийг нь хийлгээд, төсвийг нь хийлгээд батлагдсан зураг, төсвийн дагуу барилгын ажлыг гүйцэтгэсэн. Газрын хувьд урьд нь зориулалтаар олгосон байсан газар дээр үргэлжлүүлж энэ барилгын ажлыг гүйцэтгэсэн. Гэрээний хугацааны тухайд 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор гэдэг хугацааг өгсөн. 354,000,000 төгрөгийг олоод тус мөнгөнд таарсан үйл ажиллагааг явуулсан. Тус барилгыг бүтээн байгуулахад ганцхан сарын хугацааг өгсөн. Үүнээс болж их хэмжээний мөнгө хэрэг болсон, их ч хэмжээний сэтгэл гарсан. Түүний үр дүнд өнөөдөр Баянхонгор аймгийн сумын уурын зуухны барилга буюу халаалтын үйл ажиллагаа доголдолтой, доголдолгүй ч явагдаж байгаа. Тийм ч учраас гэрээнд зааснаар уурын зуухны барилгын үйл ажиллагааг хэвийн үйл ажиллагаатай явуулна гэдэг үүргээ биелүүлсэн. Тийм ч учраас 2006 оноос хойш Баянхонгор аймгийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай байгуулсан менежментийн гэрээ өнөөдрийг хүртэл явж байгаа. Нэгэнт газар доорх өмч буюу шугам сүлжээ бол сумын Засаг даргын Тамгын газрын өмч учраас 2021 оноос эхлээд уг шугам, сүлжээг түрээсийн гэрээгээр ашиглаад төлбөр мөнгөө төлөөд явж байгаа. Иймээс Иргэний хуулийн 351 дүгээр зүйлд зааснаар захиалагч бол тодорхой хэмжээний үүрэг хүлээсэн. Гэрээнд заасан үр дүнг хүлээж авч хөлсийг тооцно, ажлын хугацаанд тодорхой хэмжээний материалаар хангах гүйцэтгэсэн ажил дээр шаардлага тавих гэдэг үүргээ биелүүлээгүй. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл энэ барилга дээр ямар нэгэн мэргэжлийн байгууллагаас энэ уурын зуухны шаардлагыг хангаагүй байна, даац хэмжээ нь хүрээгүй байна, энэ үйл ажиллагааг зогсоо гэсэн байдлаар ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа учир энэ уурын зуухны үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл хэвийн явагдаж байгаа. Уг гэрээ нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Тус гэрээг цуцлах талаар шаардлагыг хэн ч гаргаагүй. Энэ гэрээний нэг хэсэг биелэгдчихсэн. Яагаад гэвэл гэрээнд заасан үүргээ биелүүлээд ганцхан хөлс төлөх асуудал тооцоо хийгдээгүй учраас гэрээ бол хүчин төгөлдөр юм. Өмнөх уурын зуухны асуудалтай нэлээд холбож ярьж байна. Өмнөх уурын зуухны асуудлыг актлуулах, үндсэн хөрөнгөөс хасуулах асуудал бол Төрийн болон орон нутгийн өмчийн хууль болон Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн баталсан журмаар бол Баянхонгор аймгийн сумын Засаг даргын Тамгын газар эрхлэн гүйцэтгэх ёстой байсан. Энэ асуудлыг сумын Засаг даргын Тамгын газраас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж энэ асуудлыг хамтарч шийдвэрлэсэн учраас энэ нь эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэр. Энэ шийдвэрийн дагуу уурын зуухны барилгыг буулгаж, шинэчлэн байгуулсан. Түүнээс дур мэдэн буулгасан зүйл байхгүй. Гэрээнд заасан үүргээ 100 хувь биелүүлсэн. Гэрээний үүрэг 100 хувь биелэгдсэн учраас уурын зуухны барилгад зарцуулсан хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхээр нэхэмжлэл гаргасан. Хэргийн материалд авагдсан баримтуудаар *******гийн нэхэмжилсэн мөнгийг бүрэн гаргуулах боломжтой гэж бодож байгаа. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.. гэв.

Хариуцагч Баянхонгор аймгийн ******* дарга******* шүүхэд гаргасан тайлбартаа: Тус сумын төвлөрсөн халаалтын уурын зуух нь онд анх баригдсан бөгөөд тухайн үедээ нэгдлийн Ахуй үйлчилгээнд харъяалагдаж байгаад 1992 онд сумын ЗДТГ-ын үндсэн хөрөнгийн бүртгэлийн 1.440.659 төгрөгийн өртөгтэйгээр бүртгэгдсэн байдаг. Энэ цагаас эхлэн сумын ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээний алба ажиллуулж байсан бөгөөд 2002 оноос иргэн Энхбат, 2006 оноос ******* хоршоотой сумын ИТХ түрээсийн гэрээ хийн ажиллуулж байсан. 2019 оны 08 сарын 10-ны өдөр ******* хоршооны дарга нь хуучин барилга буулгаж, шинээр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж тухайн гэрээний 1.2 дахь заалтын дагуу шинжлэх ухаан, техник, эдийн засгийн шаардлага хангасан барилга байгууламжийг бэлэн болгох мөн гэрээний 4.1-т зааснаар чанартай материалаар барилгын ажлыг гүйцэтгэн зохих зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах үүрэг хүлээж мөн гэрээний 5.1 дэх заалтын дагуу тухайн барилгын талаар аль нэг байгууллага нь шүүхээр маргаан гаргах эрхгүйгээр гэрээ хийгдсэн. ******* хоршоо нь 1. Тухайн уурын зуухны барилгыг буулгах тухай Мэргэжлийн хяналтын байгуулллагаар дүгнэлт гаргуулаагүй, 2. Барилга буулгахад сумын ИТХ-аас ажлын хэсэг томилуулан тухайн барилгыг буулгах, буулгасан барилгын хийц, бусад материалыг зурагжуулан баталгаажуулж, ЗДТГ-ын үндсэн хөрөнгөөс хасуулан актлуулаагүй, 3. Мөн барилгын ажил эхлэхэд зохих зөвшөөрлийн байгууллагаас зөвшөөрлийг аваагүй, 4. Тухайн барилгын зураг төсвийг барилгын эрх бүхий байгууллагаар гаргуулж барилгын хөгжлийн төвөөр батлуулаагүй, 5. Барилгын ажлын явц ажлын зураг байхгүй, 6. Барилгыг улсын комиссоор хүлээлгэн өгөөгүй зэрэг МУ-д мөрдөгдөж буй барилгын тухай хуулийг ноцтой зөрчин тухайн хууль тогтоомж журмуудыг ямар ч шаардлага биелүүлээгүй. Эрчим хүч, Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт зөвшөөрөлгүйгээр тухайн барилгыг барьсан гэдэг. Энэ талаар тодорхой тайлбар гаргуулахаар манай ЗДТГ-нь аймгийн ГХБХБГ-т хандсан болно. ******* хоршоо нь зураг төсвийг эрх бүхий байгууллагаар хийлгэсэн гэх боловч барилгын зураг төсөв хийлгэх аргачлал журмын дагуу зөвхөн захиалагчийн өгсөн ажлын зургийн даалгаврын дагуу зураг төсвийн байгууллага нь зураг төсвийг хийж Барилгын хөгжлийн төвөөр батлуулсан байх ёстой. Гэвч сумын ЗДТГ нь тухайн уурын зуухны барилгын өмчлөгч нь болохын тухайд зураг төсвийн захиалга даалгаврыг зураг төсвийн эрх бүхий байгууллагад гаргах ёстой. ЗДТГ нь уурын зуухны барилгын зураг төсвийн талаар ямар ч зураг төсвийн байгууллагад хандаагүй бөгөөд зураг төсвийн захиалга өгөх эрхийг ******* хоршоо болон аль ч байгууллагад олгоогүй болно. Мөн ******* хоршооо нь тухайн уурын зуухны зураг төсөв, улсын комиссоор хүлээн авсан акт болон бусад баримтыг бүрдүүлж сумын ЗДТГ-т хүлээлгэн өгөх үндсэн хөрөнгөнд бүртгэх талаар нэг ч удаа хандаагүй. Иймд уурын зуухны барилгын хуучин барилгын үндсэн хийц болон бусад хэсгүүдийг буулган акт үйлдэж үндсэн хөрөнгийн бүртгэлээс хасуулаагүй. Барилгын тухай хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан..гэжээ. Хариуцагч байгууллагын төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 5 дугаар сард сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдсон. 2019 оны 8 дугаар сард ******* хоршооны дарга ...тухайн уурыг зуухыг мэргэжлийн хяналтын газраас ашиглах боломжгүй, нурааж шинээр барь гэсэн дүгнэлт гаргаж өглөө. Тийм учраас манайх өөрийн хөрөнгөөр барилгын ажлыг гүйцэтгүүлээд Засаг даргын Тамгын газарт шилжүүлж өгнө. Энэхүү гэрээ, энэхүү барилга нь Шинжлэх ухааны үндэслэлтэй барилгыг барьж байгуулна... гэж хэлсэн. Тухайн үедээ надад Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийг үзүүлээгүй. Тус гэрээ нь шинжлэх ухааны үндэслэлтэй барилга барина гэж л хийнэ гэж тусгагдсан байдаг. Тус гэрээнд гэрээний аль нэг талууд шүүх болон бусад байгууллагад гомдол гаргах эрхгүй гэж дурдсан байгаа. Барилгын тухай хуулиас харахад тухайн ******* хоршоо нь онд баригдсан барилгыг буулгахдаа Засаг даргын Тамгын газраас комисс томилуулж, зураг төсөв хийхдээ барилгын захиалагч нь ******* хоршоо биш манай Засаг даргын Тамгын газар учраас манай байгууллагаас захиалагчийн хүсэлт авах ёстой. Мөн төсвийг Барилгын хөгжлийн төвөөр батлуулсан байх ёстой. Барилгын зургийг Барилга хөгжлийн төв болоод Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраар батлуулсан зураг төслөөр барилга баригдах ёстой. ******* хоршоо нь Засаг даргын Тамгын газартай нэг ч удаа гэрээ хийгээгүй. Одоо ч гэрээгүй явж байгаа. Манай байгууллагатай 2021 онд байгуулсан гэрээ нь уурыг зуухыг түрээслэх гэрээ биш, инженерийн шугам сүлжээг түрээслэх гэрээ байгаа юм. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамгийн сүүлд хэдэн онд гэрээ байгуулсныг би мэдэхгүй байна. Түүнээс хойш манай байгууллагатай байгуулсан гэрээ гэж огт байхгүй. Тэгэхээр ******* хоршоо түүнээс хойш ямар ч гэрээгүйгээр уурын зуухыг эзэмшээд явж байгаа. Тэгээд ч ер нь барилгын зураг төсөлгүй, улсын комисс ажиллаагүй, Эрчим хүч болоод Онцгой байдлын газар мөн Мэргэжлийн хяналтын зүгээс тухайн барилга дээр улсын комисс ажиллаж явцын үнэлгээ хийгдээгүй барилгыг бидний зүгээс барилга баригдсан гэж үзэхгүй. Зүй нь бол тухайн барилгыг буулгасан бол сумын Засаг дарга Тамгын газар өмчлөгч болохынхоо хувьд комисс томилж буулгалтын үеийн зургийг авч баталгаажуулаад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд мэдэгдээд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд мэдүүлснээр аймгийн Орон нутгийн өмчийн газар тухайн барилгыг акталж буулгасан гэдгийг нотлох ёстой. Иймээс тухайн барилга нь Засаг даргын Тамгын газрын өмчлөлд 1,400,000 төгрөгийн бүртгэлтэйгээр явж байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна... гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ч бай сумын Засаг даргын Тамгын газартай ч бай ******* хоршоо нь 2006 оноос хойш ээлжит хувилбаруудаар гэрээ байгуулагдаад өнөөдрийг хүртэл явж байгаа. Тэр инженерийн шугамыг түрээслэх, уурын зуухны тоног төхөөрөмжийг түрээслэх гэдэг ч юм уу энэ асуудлууд ер нь бүрхэг явж байсан. Төрийн өмчийг тухайн аж ахуй нэгжтэй менежментийн гэрээ байгуулаад 10 гаруй жил болсон. Нөхцөл байдал 2020 оноос хойш үл ойлголцол үүссэнээс иргэн, захиргааны хэргийн шүүхээр хэрэг үүсээд явж байна. 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар ******* хоршоотой холбоотой асуудлыг хэлэлцээд Засаг даргын Тамгын газар тухайн хувийн хэвшлийн аж, ахуй нэгжийн санал хүсэлтийг үндэслээд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар суманд бүтээн байгуулагдаж байгаа сумын төвийн шинэчлэл нэг төслийн хүрээнд уурын зуухны хүчин чадлыг нэмэх, өргөтгөх асуудал яригдсан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар ******* хоршооноос гаргасан саналыг дэмжээд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч нарт албан бичиг хүргүүлсэн байдаг. Өмч, хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд санал огт орж ирээгүй. Засаг даргын Тамгын газрын өмч хэдий ч хувийн хэвшлийн аж ахуй нэгж өөрийн хөрөнгөөр хийгдсэн бараа, үйлчилгээ, барилга, байгууламжийн асуудал өнөөдрийг хүртэл сөхөгдөөгүй байгаа.. гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, Баянхонгор аймгийн сумын ИТХ-ийн тэргүүлэгчдийн 2019 оны 09 сарын 04-ний өдрийн 69 дугаар албан бичиг, Баянхонгор аймгийн МХГ-ын улсын байцаагчийн 2019 оны 06 сарын 17-ны өдрийн 05-07-003/62 дугаар дүгнэлт, 2019 оны 10 сарын 10-ны өдрийн 19-03/01 дугаартай улсын байцаагчийн албан шаардлага, 2019 оны 08 сарын 10-ны өдрийн Хуучин барилга буулгаж шинээр барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 сарын 26-ны өдрийн 0080 дугаар захирамж, Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 сарын 01-ний өдрийн 131/ШЗ2021/02058 дугаар захирамж, 2021 оны 08 сарын 12-ны өдрийн 131/ШЗ2021/01367 дугаар захирамж, ******* хоршооны 2021 оны 05 сарын 20-ны өдрийн 19 дугаартай албан бичиг, 2020 оны 12 сарын 15-ны өдрийн 34 дугаар албан бичиг, 2020 оны 11 сарын 18-ны өдрийн 18 дугаар албан бичиг, Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 12 сарын 17-ны өдрийн 1/993 дугаар албан бичиг, Баянхонгор аймгийн сумын ИТХ-ын 2022 оны 02 сарын 08-ны өдрийн 01 дугаар албан бичиг, сумын Засаг даргын 2005 оны 12 сарын 09-ний өдрийн 59 дугаар захирамж, 2018 он 05 сарын 31-ний өдрийн А/77 дугаар захирамж, Мэргэшсэн төсөвчин Ш.Алтантогосын сумын Уурын зуухны барилгын угсралтын ажлын төсөв, Барилгын зураг төслийн Урбанвижн ХХК-ийн сумын уурын зуухны барилгын ажлын зураг, Энх-Нахиа ХХК-ийн 2020 оны 08 сарын 07-ны өдрийн 42/2020 дугаартай сумын Уурын зуухны барилгын үнэлгээний тайлан, Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн менежментийн гэрээ 2018 оны 09 сарын 15-ны өдрийн 01, 2019 оны 09 сарын 15-ны өдрийн 01 дугаар гэрээ зэрэг хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

   

ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч ******* хоршоо нь Баянхонгор аймгийн сумын ЗДТГ, ИТХ-д холбогдуулан Хамтран ажиллах гэрээний үүрэг, түүнээс учирсан хохирол 614.619.600 төгрөг гаргуулахыг хүсэн шаарджээ. Нэхэмжлэгч нь шаардах эрхээ тодорхойлохдоо сумын Уурын зуухыг 2006 оноос менежментийн гэрээний дагуу эзэмшиж, ашиглаж, үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд хуучин уурын зуухны барилга нь Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 06 сарын 17-ны өдрийн 05-07-003/62 дугаар дүгнэлтээр цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсний дагуу ******* хоршооны тухайн үеийн удирдлага нь ******* дарга*******той 2019 оны 08 сарын 10-ны өдөр хуучин барилга буулгаж шинээр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулснаар уурын зуухны шинэ барилгыг буулгаж ******* хоршоо нь өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулсан тул барилга барихад оруулсан хөрөнгө 354.169.600 төгрөг, уг мөнгийг бусдаас болон банк, банк бус санхүүгийн байгууллагаас зээлж хүү төлбөрт зарцуулсан 260.450.000 төгрөг нийт 614.619.600 төгрөг гаргуулна гэжээ. Харин хариуцагч сумын ЗДТГ болон Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч уурын зуухны өмчлөлийн асуудал болон хуучин барилгын өмчлөлийг хуулийн дагуу дуусгавар болгоогүй, уурын зуухыг ******* хоршоо нь өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр буулгаж, шинээр барилга барьсан нь Барилгын тухай хууль тогтоомж зөрчсөн, эрх бүхий байгууллагуудын зөвшөөрөл, захиалагчийн зөвшөөрөл аваагүй, зураг төсөв нь хуулийн дагуу хийгдээгүй, улсын комисс хүлээн аваагүй тул төлбөрийг төлөх боломжгүй..гэж маргажээ. Үйл баримтаар ******* хоршоо нь 2006 оны 10 сараас маргаан бүхий уурын зуухны барилга, тоног төхөөрөмжийг сумын ЗДТГ-аас хүлээн авч Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн менежментийн гэрээгээр ашиглаж байсан болох нь тогтоогджээ. Улмаар Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 06 сарын 17-ны өдрийн 05-07-003/62 дугаар дүгнэлтээр сумын уурын зуухны барилга нь онд ашиглалтанд орсон, барилгын дотор засал муудсан, хөндийрсөн, ховсхорсон, хаалга эвдэрсэн, элэгдсэн, хана, дээврээр дулаан их алддаг, газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээ авагдаагүй зэргээр дулаан үйлдвэрлэл явуулах шаардлага, стандартыг хангахгүй, газар хөдлөлтийг тэсвэрлэх чадамжгүй, аюулгүй байдлыг хангахгүй байна..гэсэн дүгнэлт гарсан байна. Дээрх дүгнэлтийг үндэслэн ******* дарга*******, ******* хоршооны дарга нар нь 2019 оны 08 сарын 10-ны өдөр Хуучин барилга буулгаж, шинээр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 2019 оны 10 сарын 01-ний дотор гүйцэтгэгч буюу ******* хоршоо нь уурын зуухны хуучин барилгыг буулган шинэчлэн эрүүл ахуй ажиллагсдын ажиллах нөхцөлийг сайжруулсан чанарын шаардлага хангасан дүгнэлттэй барилгыг барьж Тамгын газрын өмч хөрөнгийг түрээслэгчийн хувьд хариуцан гүйцэтгэж хугацаанд нь захиалагчид шилжүүлэх, захиалагч нь барилга байгууламжийг хүлээн авч эцсийн тооцооо хийнэ... хэмээн тохиролцож, гэрээ байгуулсан байна. Уг гэрээний дагуу ******* хоршоо нь 2020 онд Барилгын зураг төслийн Урбанвижн ХХК аар сумын уурын зуухны барилгын зураг төсөл, мэргэшсэн төсөвчин Ш.Алтантогосоор уурын зуухны барилгын угсралтын ажлын төсөв тус тус гаргуулан уурын зуухны ажлыг гүйцэтгэж, ашиглалтанд оруулсан байна. Түүнчлэн Хөрөнгийн үнэлгээ гаргах эрх бүхий үнэлгээчин болох Энх-Нахиа ХХК аар 2020 оны 08 сарын 07-ны өдөр сумын Уурын зуухны барилгын үнэлгээний тайланг гаргуулан үнэлгээг 354.169.600 төгрөг гэж тогтоожээ. Шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. Хэргийн нөхцөл байдлаар сумын ЗДТГ буюу уурын зуухны барилгын өмчлөгч нь уг барилгыг буулган шинээр бариулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хуралд танилцуулан түүнээс шийдвэр гаргуулахгүйгээр хуучин барилгыг буулгуулсан нь хууль тогтоомж зөрчсөн байна. Гэвч энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж, хуучин уурын зуухны өмчлөлийн асуудал хуулийн дагуу дуусгавар болоогүй гэх үндэслэлээр сумын шинэ уурын зуухны барилгыг барихад оруулсан хөрөнгийг захиалагчаас гаргуулахгүй байх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл уурын зуухны барилгын өмчлөлийн асуудал нь нэхэмжлэгч ******* хоршооноос шалтгаалахгүйгээр шийдвэрлэгдэхгүй байгаа болох нь үйл баримтаар тогтоогдож байна. Тодруулбал: Баянхонгор аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 09 сарын 04-ний өдрийн 69 дугаар албан бичгээр Баянхонгор аймгийн ИТХ-д хандан сумын хуучин уурын зуухыг актлуулах, шинээр уурын зуух барих асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн ч аймгийн ИТХ аас тодорхой шийдвэр гараагүй бол ******* хоршооны нэхэмжлэлээр суманд шинээр баригдсан уурын зуухны барилгын өмчлөлчийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийх шаардлагатай тухай Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн болон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүд гарч байжээ.

Хууль хэрэглээний талаас нь авч үзэхэд сумын ЗДТГ нь өөрийн өмчлөлийн уурын зуухны үйл ажиллагааг сайжруулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, ард иргэддээ чанартай үйлчилгээг үзүүлэх зорилгоор гүйцэтгэгчийн хөрөнгөөр уурын зуухны барилгыг шинэчлэх зорилготой байсан бол эзэмшигч буюу ******* хоршоо нь үйл ажиллагаагаа өргөжүүлэх, өмчлөгчөөс гаргасан шаардлага болон мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг хэрэгжүүлэх зорилгоор өөрийн хөрөнгөөр барилгын ажлыг эхлүүлэн, ашиглалтанд оруулсан байгаагаас үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дүгээр зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв. Тодруулбал Иргэний хуулийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 343.2Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.., 343.3Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ..343.4Төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс хийж захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн бол худалдах-худалдан авах гэрээг зохицуулсан журам үйлчилнэ..гэжээ. Харин гүйцэтгэсэн ажлын хөлс төлөх журмыг хуулиар зохицуулахдаа 344.1Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно..345.1Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ ажил гүйцэтгэгч төсөв зохиож болно..гэжээ. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар Энх-нахиа ХХК, үнэлгээчин Л.Наранцэцэгийн дээрх үнэлгээ нь хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагын гаргасан тайлан гэж үзэх бөгөөд мөн хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байна. Түүнчлэн хөрөнгийн үнэлгээний тайлан, үнэлгээний дүнг хариуцагч нараас эс зөвшөөрсөн эсэх, дахин шинжээч томилох дүгнэлт гаргуулах хүсэлт, санал ирээгүй тул шүүх дахин хөрөнгийн үнэлгээ гаргуулах, шинжээч томилон дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзсэн болно.

Харин нэхэмжлэгч ******* хоршооны нэхэмжлэлийн зарим хэсэг болох ажил гүйцэтгэх гэрээний санхүүжилтэнд зарцуулсан мөнгөний хүү 260.450.000 төгрөг гаргуулах шаардлага нь зохигчдын хооронд үүссэн ажил гүйцэтгэх гэрээнээс шалтгаалсан хохирол эсэх нь тодорхойгүй, гэрээнд энэ тухай нарийвчлан тохиролцоогүй зэргээр шаардах эрх нь тодорхойгүй байна. Нөгөө талаар шүүх нэхэмжлэгчийн уурын зуухны барилгын ажлыг барихдаа зарцуулсан 354.169.600 төгрөгийг хариуцагчаас нөхөн гаргуулж байгаа тохиолдолд дахин 260.450.000 төгрөг гаргуулах нь нэг үйл баримтанд 2 удаа нөхөн төлбөр гаргуулж байгаа мэт ойлголт төрүүлэхээр байна. Түүнчлэн нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн 260.450.000 төгрөгийн шаардлагаа нотлох зорилгоор гаргасан зээлийн гэрээ бусад баримтууд нь энэ хэрэгт хамааралтай эсэх, сумын Уурын зуухны барилгыг барихдаа ашигласан мөнгө мөн эсэх, энэ мөнгөнд дээрх хэмжээний хүү төлсөн эсэх зэргийг нөхөн тогтоох боломжгүй байгааг дурдах нь зүйтэй байна. Иймд нэхэмжлэгч ******* хоршооны ажил гүйцэтгэх гэрээний санхүүжилтын мөнгийг бусдаас зээлсний хүү төлбөрт төлсөн 260.450.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Харин үндсэн шаардлагын 354.169.600 төгрөгийг сумын Уурын зуухны өмчлөгч буюу ажил гүйцэтгэх гэрээний захиалагч тал болох сумын ЗДТГ-аас гаргуулахаар шийдвэрлэлээ. Учир нь сумын ИТХ нь энэ гэрээний харилцаанд захиалагчийн хувиар оролцсон эсэх нь тодорхойгүй, хариуцагч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгааг тайлбарлах нь зүйтэй юм.

Нэхэмжлэгч ******* хоршоо нь нэхэмжлэлийн үнэд төлөгдвөл зохих улсын тэмдэгтийн хураамжийг хэрэг хянан шийдвэрлэгдэх хүртэл хойшлуулж өгөхийг хүссэнийг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч ******* хоршооноос нэхэмжлэлийн үнийн дүн болох 614.619.600 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 3.231.048 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар хариуцагч сумын ЗДТГ-аас нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэсэн шаардлага болох 354.169.600 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 1.928.798 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* хоршоонд олгох нь зүйтэй гэж үзэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан Баянхонгор аймгийн сумын ЗДТГ-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 354.169.600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* хоршоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 260.450.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* хоршооноос улсын тэмдэгтийн хураамж 3.231.048 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах, хариуцагч сумын ЗДТГ-аас улсын тэмдэгтийн хураамж 1.928.798 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* хоршоонд олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ч.БАЯРЦЭНГЭЛ