Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 153/шш2022/00456

 

 

 

 

 

 

    2022          07           27                                     153/ШШ2022/00456

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Жаргалан багт байрлах, “” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаартай захирамжаар Ховд аймаг, Жаргалант сумын Магсаржав багт байрлалтай, нэгж талбарын ******* дугаартай, 300 м.кв газарт үйлчилгээний төвийн барилгын ажил хийх, хамгаалалтын хашаа татахад саад хийхгүй байхыг С.*******өд даалгах тухай” нэхэмжлэлийг 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 153/2022/00379/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч “” ХХК-ийн захирал *******,

Хариуцагч С.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Аззаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ХХК-ийн захирал ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Ховд аймгийн Засаг даргын 2014 оны 09 сарын 16-ны өдрийн ******* дугаартай захирамжаар Ховд аймаг, Жаргалант сум 7-р баг Эрэнцэнгийн 2 гудамж хашааны дугаар 207 хаягтай, нэгж талбарын ******* дугаартай, 300 квадрат метр газрыг хууль ёсоор эзэмшдэг. Уг газар дээрээ манай компани шинээр барилга барихаар холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн барилга угсралтын ажил гүйцэтгэх компанитай гэрээ байгуулан ажлаа эхлүүлэхээр хамгаалалтын хашаа татахад зэргэлдээ байрлах Магсаржав баг Баянголын 4-н 407-н А хаягтай хашааны эзэн Сүхбаатар овогтой ******* нь эрх нь зөрчигдөөгүй байхад ямар ч үндэслэлгүйгээр эргэн тойрны хүмүүсийг турхиран үймээн үүсгэн, цахим сүлжээнд бичлэг хийх, хэл амаар доромжлох үйлдлийг хийж бидний үйл ажиллагаанд саад учруулан 3 удаа хашааг буулгуулсан болно. Хариуцагч С.*******ийн хувьд бидний барилгын ажил хийх гэж байгаа газарт түүний эзэмших эрх бүхий газар огт байхгүй гэдгийг дурдах нь зүйтэй. Тодруулбал хариуцагчийн хашаа болон барилгын хашааны хооронд 2 машин хангалттай зөрөхөөр хэмжээтэй гудамж үүсгэсэн, төв замаас тухайн гудам руу орох орц гарц нь чөлөөтэй байгаа. Хариуцагч нь манай компани энэхүү газрыг эзэмшиж эхэлснээс хойш утсаар надтай хэд хэдэн удаа ярьж энэ газрыг чи хууль бусаар авсан чамтай шүүхдэн гэж хэлж байсан боловч өдий хүртэл ямар нэгэн гомдол хууль хяналтын байгууллагад гаргаж, шийдвэрлүүлж байгаагүй. Харин бид газар дээрээ үйл ажиллагаа явуулах гэхээр л эсэргүүцэж, өдийг хүртэл газраа ашиглах боломж нөхцөл бүрдүүлэхгүй саад болсоор байсан. Хариуцагчийн хувьд өөрт огт байхгүй эрхийг байгаа мэтээр эндүүрч албан ёсны зөвшөөрөлтэй газраа үйл ажиллагаа явуулахад саад болж байгаа нь огтхон ч хуульд нийцэхгүй үйл ажиллагаа болоод байна. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

2.Хариуцагч С.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд 2022 оны 05-р сарын 23-ны өдрийн “” ХХК-ийн нэхэмжлэлтэй миний бие танилцан үзэж дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Тус компанийн нэр дээр олгогдсон 2014 оны 09-р сарын 16-ны өдрийн ******* тоот газар эзэмших гэрчилгээ нь анх олгогдох үйл явцдаа Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй олон хуулийн заалтыг зөрчиж байсан. Миний бие энэ тухай тухайн үеийн Засаг дарга болон эрх бүхий албан хаагчдад амаар болон бичгээр хандаж байсан боловч өөрсдийн эрх мэдэл албан тушаалыг ашиглан дээрх газар эзэмших гэрчилгээг төсөл сонгон шалгаруулах нэрийн дор шууд олгосон байдаг. Улмаар дээрх газрыг эзэмшигч гэх ХХК-ийн захиралд энэ тухай удаа дараа хэлж анхааруулж байсан, мөн хууль зөрчиж олгогдсон тухай, нийтийн эрх ашиг зөрчигдөж байгаа тухай зарчмын зөрүүтэй байдлыг нотлох бичиг баримтыг үзүүлж энэ тухай тайлбарласан боловч ойлгож нягталж үзээгүй ба зөвхөн өөрийн эрх ашгийг нэн тэргүүнд үзэн барилга барих хашааг барьсан. Миний эзэмших болон өмчлөх эрхийн хүрээнд тухайн бүсэд ямар нэгэн газар байхгүй бөгөөд гагцхүү төрийн байгууллагын хууль зөрчсөн үйлдэл, төрийн нэрийг барьж өөрийн албан тушаалын давуу байдлыг ашиглан танил талд боломж олгох, ард түмний нийтлэг эрх ашгийг зөрчиж бүдүүлэг шийдвэр гаргасан тухайн үеийн эрх бүхий албан тушаалтны буруу үйлдлийн эсрэг миний үзэл баримтлал нь дээрх асуудлын гол шалтгаан болж байна. Монгол улсын иргэн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэв.

Нэхэмжлэгч “” ХХК-ийн захирал *******ын шүүх хуралдаанд гаргасан тайлбар: Тухайн газар нь албан ёсны зөвшөөрөл нь олгогдсон ХХК-ийн эзэмшилд байгаа газар юм. Бид энэхүү газраа ашиглах гэхээр С.******* нь удаа дараа саад хийж, 3 удаа хашаа барих гэж оролдоход янз бүрээр сүрдүүлж хашааг буулгуулдаг. Шүүхээр бид заавал маргаан үүсгээд явах сонирхол байгаагүй. Өөрт олгогдсон эрхийнхээ дагуу тухайн газрыг ашиглаж үйлчилгээний төв барих сонирхолтой байна.

Утсаар холбогдож дарамталдаг. 2022 оны 05 дугаар сард бид газартаа хашаа барьж эхэлсэнд С.******* нь янз бүрийн юм ярьж дарамтлаад Газрын албанаас, Цагдаагийн байгууллагаас хүн дуудсан. Цагдаагийн албан тушаалтнуудын зүгээс зөвшөөрөлтэй газар дээр үйл ажиллагаа явуулж байгаа юм байна, бидэнд ярих юм алга гээд явсан. Газрын албаны мэргэжилтэн нь ирээд хашаагаа буулга, тэгээд шүүхээр асуудлаа шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. Албаны хүмүүс нь хашаагаа гэж буулга шаардлага тавьсан тул бид хашаагаа буулгаад шүүхэд хандсан гэв.

Хариуцагч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “” ХХК нь үйл ажиллагаанд саад учруулсан гэж байна. Зарчмын хувьд хууль зөрчигдөж байгааг иргэн хүний хувьд анхааруулах үүрэгтэй гэж үзсэн. Тухайн газар нь 2014 оны үед олгогдсон. 2017 оны 05 сард иргэдийн санал асуулгаар тухайн газрыг олгож болохгүй гэсэн шийдвэр гарсан. Хууль зөрчигдөж байна гэж холбогдох байгууллагаас дүгнэлт ирүүлээд байхад газрыг олгосон. Миний нүдэн дээр хууль зөрчигдөөд байхад би дуугүй өнгөрөөж чадахгүй. “” ХХК-нд олгосон газрын эсрэг талд манай аавынх амьдардаг. Манай аав олон жил насаараа том тээврийн машин барьдаг хүн түүгээр орж гардаг талбай юм. Хуулийн дагуу багийн иргэдийн саналыг авч, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулаад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулаад газрыг авсан бол надад маргах зүйл байхгүй. Хууль зөрчигдөж байгаа талаар би удаа дараа хэлсэн. Барилгын ажил явагдаад хашаа хайс татаж байхад миний бие гар хүрч тухайн эд хөрөнгөд хүрсэн зүйл байхгүй. Хашаагаа буулгахыг шаардсан нь үнэн. Хэрэв барилга баригдвал тэнд амьдарч байгаа 48 айлын орж гарах гарц хаагдах нөхцөл байдал үүсээд байгаа. “” ХХК нь 3 удаа хашаа татахад гар утсанд бичлэг хийж баримтжуулж авсан гэв.

Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт: Улсын тэмдэгтийн хураамж, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, аж ахуй нэгжийн газар эзэмших гэрчилгээний хуулбар, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний байгууллагын хуулбар, Ховд аймгийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаар захирамжийн хуулбар, ******* нэгж талбарын дугаартай газрын кадастрын зургийн байгууллагын хуулбар зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

            Хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримт: Ховд аймгийн “Шим-Ус” ОНӨААТҮГ-ын 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 80 дугаар дүгнэлтийн хуулбар, Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит компанийн Ховд аймгийн газрын 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 30/19 дугаар дүгнэлтийн хуулбар зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

            Хариуцагчийн хүсэлтээр Ховд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас *******, 8415110147 нэгж талбарын дугаартай газрын хувийн хэргийг байгууллагын хуулбар үнэн тэмдэг даруулан нотлох баримтаар шүүх бүрдүүлэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч “” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

            2. Нэхэмжлэгч “” ХХК нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “” ХХК нь зарласан тендерийн дагуу зохих баримт бичгийг бүрдүүлэн газар сонгон шалгаруулалтад оролцсон. Ховд аймгийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар “” ХХК-нд үйлчилгээний төв байгуулах зориулалтаар 300 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Тус компани нь үйлчилгээний төв барихаар 3 удаа хашаа татахад иргэн С.******* нь “...танай компани газрыг хууль зөрчиж авсан, барилга барих эрхгүй, хашаагаа буулгаарай гээд шаардлага тавьж, утсаар бичлэг хийдэг. Энэ талаар Цагдаагийн байгууллагад хандахад уг асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэсэн. Хамгийн сүүлд 2022 оны 05 дугаар сард хашаа татахад газрын албаны мэргэжилтнийг дагуулж ирсэн ба уг албан тушаалтны зүгээс та нар хашаа татах эрхгүй, шүүхэд хандаарай...” гэснээр хариуцагч С.*******ийн үйл ажиллагаа явуулахад саад болж буй үйлдлийг зогсоохыг шаардаж шүүхэд хандсан гэв.

            3. Хариуцагч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн. Үүнд: “” ХХК-нд газрыг олгохоос өмнө тухайн газрыг иргэн, аж ахуйн нэгжид олгож болох эсэх талаар эрх бүхий байгууллагууд дүгнэлт гаргасан. Мэргэжлийн байгууллага “ШИМ-УС” ОНӨААТҮГазар, Ховд аймаг дахь Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК нь төсөл сонгон шалгаруулалтад оруулах зарим байршлын газар нь кабель, шугамаас тал бүрдээ 5 м хэмжээтэй байна гэсэн заалт, Хот суурин ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6, 7-р заалтуудыг зөрчиж байгаа талаарх дүгнэлтийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүргүүлсээр байхад хууль зөрчиж дээрх байршлаас “” ХХК-нд газар олгосон. Уг газрыг олгосноос хойш 2 жилийн хугацаанд ашиглахгүй бол газрыг хүчингүй болгох ёстой. Гэтэл “” ХХК нь 2014 оноос хойш газраа ашиглаагүй.

            Мөн “” ХХК нь үйлчилгээний төв барих юм хажууд нь байгаа 48 айлын орон сууцанд амьдарч байгаа иргэдийн орж гарах гарцыг хаах тул иргэн хүний хувьд нийтийн эрх ашгийг хамгаалж, хууль зөрчиж олгогдсон газарт үйлчилгээний төв барихгүй байхыг шаардсан тухай тайлбараа гаргажээ.

            4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

            4.1. Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2014 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 5/04 дугаартай тогтоолыг үндэслэн Ховд аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/190 дугаартай захирамжаар Төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулж явуулахаар тогтоожээ. Төсөл сонгон шалгаруулалтыг 2014 оны 06 дугаар сарын 02-ны явуулснаар Ховд аймгийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжаар “” ХХК-нд 0,03 га газрыг үйлчилгээний төв байгуулах зорилгоор 15 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ.

            4.2. “” ХХК нь 0,03 га газарт үйлчилгээний төв барих зорилгоор 3 удаа хашаа татаж эхлэхэд хариуцагч С.******* нь хууль зөрчиж олгогдсон газарт хашаа татах эрхгүй, газрыг 2 жил дараалан ашиглаагүй, барилга баригдвал иргэдийн гарцыг хаах болно гээд хашаагаа буулгахыг шаарддаг. Хариуцагчийн шаардлагаар нэхэмжлэгч “” ХХК нь 3 удаа хашаагаа буулгасан. Хариуцагчийн энэхүү үйлдлийг зогсоохыг шаардаж нэхэмжлэгч “” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

            5. “” ХХК нь газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтад оролцож, газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулах комиссын хурлын болон эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр 300 м.кв газрыг эзэмших эрхийг хуулийн дагуу олж авсан нь “” ХХК-ийн нэгж талбарын *******, 8415110147 дугаартай хувийн хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. байна. /Хавтаст хэргийн 35-65 дахь тал/

6. Хариуцагч С.******* нь “ШИМ-УС” ОНӨААТҮГазрын 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 80 дугаар албан бичиг, Ховд аймаг дахь Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ийн 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 30/19 дугаар албан бичгээр тодорхой байршлын газрыг иргэдэд эзэмшүүлж болохгүй талаар тус тус дүгнэлт гаргасан байхад уг газрыг “” ХХК-нд олгосон нь хууль зөрчсөн, “” ХХК нь хашаа татаж, үйлчилгээний төв барих юм бол тэнд амьдарч буй иргэдийн эрх ашиг зөрчигдөж, орж гарах гарцыг хаах болно, нэхэмжлэгч “” ХХК нь 2 жил дараалан газрыг ашиглаагүй гэх татгалзал нь нэхэмжлэгч “” ХХК-нд хамааралгүй болох нь дараах үндэслэлээр тогтоогдов.

6.1. Ховд аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай А/190 дугаар захирамжаар үйлчилгээний зориулалтаар Жаргалант сумын Магсаржав, Жаргалант сумын 4-н байршилд нийт 0,25 га газарт газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт зарлажээ. Уг төсөл сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагын дагуу нэхэмжлэгч ХХК нь баримт бичгээ бүрдүүлсэн байна. ШИМ-УС ОНӨААТҮГазрын 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 80 дугаар албан бичиг, Ховд аймаг дахь Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ийн 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 30/19 дугаар албан бичгээр төсөл сонгон шалгаруулалт зарласан тодорхой байршлын газрыг иргэдэд эзэмшүүлж болохгүй талаар тус тус дүгнэлт гаргаж, дүгнэлтээ Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүргүүлжээ. Энэхүү дүгнэлттэй танилцсан эрх бүхий албан тушаалтан газар олгохыг зөвшөөрч, төсөл сонгон шалгаруулалт зарласан, зохих журмын дагуу төсөл сонгон шалгаруулалтад оролцож, газар эзэмших эрхийг аймгийн Засаг даргын 2014 оны ******* дугаар захирамжаар олж авсан нэхэмжлэгч “” ХХК-ийг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1.-д зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэж үзнэ.

6.2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6.-д Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар энэхүү газар эзэмших эрхийг хүчингүй болгох субьект нь аймаг, сумын Засаг дарга бөгөөд “” ХХК-нд 300 м.кв газрыг олгосон аймгийн Засаг даргын захирамж хүчинтэй байна.

Мөн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр №8401-2014/02050 дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг нэхэмжлэгч “” ХХК-ийг төлөөлж захирал *******, газрын албаны мэргэжилтнийг төлөөлж Д.Өлзийбаяр нар тус тус шинэчлэн хийсэн болохыг дурдах нь зүйтэй. Газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзвэл уг газрыг олгосон эрх бүхий албан тушаалтан тухайн газрыг цаашид ашиглуулах эсэхийг шийдвэрлэдэг болохоос иргэн С.******* нь бусдын эзэмшилд байгаа газрыг зориулалтын дагуу ашигласан эсэхэд шаардлага тавих эрх бүхий албан тушаалтан, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх нь хуулиар олгогдсон этгээд биш юм.

6.3. Нэхэмжлэгч “” ХХК нь 3 удаа тус газрыг ашиглахаар хашаа татсан, уг хашааг иргэн С.*******ийн шаардлагаар 3 удаа буулгасан нь гэдэгт хариуцагч маргахгүй байна. Хариуцагч С.*******ийн энэхүү үйлдлийг зогсоохыг шаардаж, цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтныг дуудахад шүүхэд хандахыг зөвлөсөн тайлбарыг нэхэмжлэгч гаргасан, хариуцагч С.******* нь нэхэмжлэгчийн уг тайлбарыг үгүйсгээгүй болно.

Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1.-д Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж зааснаар 300 м.кв газар нь нэхэмжлэгч “” ХХК-ийн эзэмшилд байгаа боловч уг газрыг ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан буюу хашаагаа буулгахыг шаардаж, 3 удаа хашааг нь буулгасан, утсаар бичлэг хийдэг, эрх бүхий албан тушаалтныг дуудаж үйл ажиллагааг нь зогсоодог үйлдлийг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардсан нэхэмжлэгч “” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь хуульд нийцнэ.

7. Нэхэмжлэгч “” ХХК-ийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******өөс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХК-нд олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар Ховд аймгийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаартай захирамжаар Ховд аймаг, Жаргалант сумын Магсаржав багт байрлалтай, нэгж талбарын ******* дугаартай, 300 м.кв газарт үйлчилгээний төвийн барилгын ажил хийх, хамгаалалтын хашаа татахад саад хийхгүй байхыг С.*******өд даалгаж, “” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******өөс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.РАУШАН