Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2022/03096

2022 06 29

101/ШШ2022/03096

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Данзан гудамж, 10 тоотод оршин суух, Мэргэд овогт Тамжидийн Намсрай /рд:ЦВ72031572/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цайз 9 дүгээр гудамж, 103 тоот хаягт оршин суух, Шангаа овогт Алтансүхийн Ганхавх /рд:УС69122533/-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 86,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Намсрай, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цэрмаа, Н.Ариунболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхдагина, Ц.Баяртогтох, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Батбаяр, гэрч С.Төрбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өөрийн өмчлөлийн газар болох Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо, Данзангийн гудамж 10 тоот газар өмчлөх эрхээ А.Ганхавхад шилжүүлж газрын үнийг 176,000,000 төгрөгөөр тохиролцсон. Гэрээ байгуулж газар өмчлөх эрх шилжүүлэх үед 90,000,000 төгрөгийг авч үлдэгдэл 86,000,000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар иргэд хоорондын хэлцэл байгуулж нотариатаар батлуулсан. Хэлцэлд заасан хугацаа өнгөрч А.Ганхавхаас үлдэгдэл төлбөрөө удаа дараа шаардсан боловч одоог хүртэл өгөхгүй, хэлцэлд заасан үүргээ биелүүлэхгүй байна. Одоо дээрх газар дээр барилга барьж ашиглалтад ороход бэлэн болсон байгаа юм. А.Ганхавхтай олон жил найз нөхрийн холбоотой явж байгаа хүн юм. Ганхавх миний өмчлөлийн Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо, 10 тоот газрыг 2014 оноос эхэлж худалдаж авах санал тавьж ирсэн ба би зарахгүй гэдэг байж байгаад сүүлдээ 2017 онд 200,000,000 төгрөг бол ав гэж санал хэлсэн. Тухайн үед газрыг 200,000,000 төгрөгөөр авахаар тохирсон. А.Ганхавх барилгын компанитай учир газрын нэрээ надад шилжүүлчих дээр нь хамтарч барилга баръя гэсэн санал тавьдаг байсан ч би хамтрах боломжгүй гэдгээ хэлсэн. Ингээд 2017 онд үнээ буулгаж 180,000,000 төгрөгөөр зарахаар болсон. А.Ганхавх эхний ээлжинд барилгын зөвшөөрөл энэ тэр хөөцөлдөх шаардлагатай тул газар өмчлөх эрх миний нэр дээр шилжсэн байх шаардлагатай байна гэсэн тул Транс Капитал ББСБ-д 10,000,000 төгрөгийг өөрийн барьцаанд байсныг А.Ганхавх үлдэх 7,980,000 төгрөгийг миний өмнөөс төлж чөлөөлж би ямар ч мөнгө авалгүй газраа чөлөөлсөн. 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр газрын төлбөрөө авахаар болж 90,000,000 төгрөг урьдчилж аваад 90,000,000 төгрөгийн гэрээ хийж 2019 онд шилжүүлэхээр тохирсон юм. Эхэлж бэлэн авах 90,000,000 төгрөгөөс ББСБ-иас зээл чөлөөлсөн 10,000,000 төгрөгийг суутгаж, А.Ганхавхын эхнэр Энхжаргалын нэр дээрх приус 20 маркийн 40-62 УБЦ улсын дугаартай автомашиныг 14,000,000 төгрөгт бодож үлдсэн 70,000,000 төгрөгийг бэлэн шилжүүлэхээр болсон. Энэ 70,000,000 нь А.Ганхавхын баримтаар гаргаж өгсөн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн 69,950,000 төгрөг юм. Дээрх авто машиныг 2017 онд А.Ганхавх ОХУ-руу явсан байх үед нь би эхнэр Энхжаргалтай хамт явж үзэж өгөөд 11,500,000 төгрөгөөр авч байсан машин юм. Харин үлдэгдэл 90,000,000 төгрөг дээр гэрээ хийх болоход А.Ганхавх 4,000,000 төгрөг хасаад 86,000,000 гэж гэрээ хийе би 4,000,000 төгрөгийг бэлэн өгнө. Эхнэртээ 4,000,000 төгрөгөөр хямдруулсан гэж хэлсэн гэсэн учир би зөвшөөрөөд 86,000,000 төгрөгөөр гэрээгээ хийсэн. Харин шүүхэд хандах болох үед нэгэнт баримтад дурдаагүй тул нэхэмжлэх боломжгүй гэж тайлбарлаж өгсөн тул нэхэмжлэлд 176,000,000 төгрөгөөр зарсан гэж бичсэн. Би одоо 4,000,000 төгрөгийн зөрүү нэхэхгүй байгаа боловч анх 180,000,000 төгрөгөөр зарахаар тохирсон болох нь миний 80097204 дугаараас А.Ганхавхын 89171848 дугаарт бичиж байсан зурвасууд дээр тодорхой байгаа юм. Би гэрээнд заасан хугацаа дуустал хүлээгээд 2019 оны 05 дугаар сараас эхэлж үлдэгдэл төлбөрөө нэхэж эхэлсэн боловч өгөхгүй байсан тул шүүхэд хандсан. Иймд Ганхавхаас хэлцлийн үүрэгт 86,000,000 төгрөгийг гаргуулан Т.Намсрайд олгохоор шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.Намсрай бид 2 олон жил найзалсан. 2017 онд Т.Намсрай газраа ББСБ-д алдах гэж байхад бид нар өөрийн хөрөнгөөр чөлөөлж авсан. Тухайн газарт би ажлын байр барих санал тавьж байсан. 2017 онд тухайн газрыг 50,000,000 төгрөгөөр худалдаж авахаар ярилцаж байсан. Миний хийсэн алдаа бол гэрээ хийгээгүй байдал нь болсон. Дараагаар нь газрын үнийн дүн нь өссөөр 90,000,000 төгрөг болсон. Нэгэнт ярилцаж тохирсон учраас гэж бодоод барилгын А даалгавар болон техник хэрэгсэл, барилга барих зөвшөөрөл зэргийг удаан хугацааны турш хөөцөлдсөн. Тухайн үед их хэмжээний зардал гарч байсан. Энэ талаараа Т.Намсрайд танилцуулж байсан. Т.Намсрай гэх хүн ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Манай эхнэр данснаасаа 70,000,000 төгрөгийг шилжүүлж гэж явуулсан. 8 жилийн хугацаанд Т.Намсрай гэх хүн тодорхой эрхэлсэн ажилгүй байсан учраас өр зээл тавьж амьдардаг байсан. Барилгын ажил эхлэхээр болсон боловч мөнгөгүй гэх шалтгаанаар газраа чөлөөлөхгүй байсан учраас 70,000,000 төгрөг шилжүүлэхээр болсон. Нотариатын газар очиход худалдаж байгаа тал нь төлбөрийг нь хийх ёстой байдаг. Би нотариатын төлбөрт 50,000 төгрөгийг төлж 69,950,000 төгрөгийг 2018 оны 08 сарын 16-ны өдөр шилжүүлсэн. Барилгын ажил эхлэх болоход газар чөлөөлөхгүй байсан учраас манай эхнэр газрын төлбөрийг нь төлөөд газраа чөлөөлүүл гэхэд би 69,950,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Приус машиныг 14,000,000 төгрөгт тооцон шилжүүлж, ББСБ-ийн зээлд 7,980,000 төгрөгийг төлж тухайн газрыг чөлөөлж авсан. Нийт 91,930,000 төгрөг төлсөн. Би зах зээлийн үнээс 2-3 дахин үнэтэй газрыг таньдаг хүнээсээ авахгүй, газрын үнийг 176,000,000 төгрөгөөр тохироогүй. Хамгийн сүүлд 90,000,000 төгрөгөөр тохирсон. Тухайн үеийн зах зээлийн ханшийг судлаад үзвэл уг газрын үнэ 70,000,000 төгрөгийн үнэ хүрэхээр газар байдаг боловч бид найзын хувьд 90,000,000 төгрөгөөр үнэлж худалдан аваад газрын төлбөрийг төлчихөөд нэмээд 86,000,000 төгрөг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

- нэхэмжлэгчээс гаргасан 2018 оны 08 сарын 16-ны өдрийн иргэд хоорондын хэлцэл, газар бэлэглэлийн гэрээ, улсын бүртгэлийн Ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын лавлагаа, кадастрын зураг, Юнител ХХК-ийн тодорхойлолт, захидал, фото зураг, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Хаан банк ХХК-ийн дансны хуулга, Эд хөрөнгийн бүртгэлийн газарт гаргасан өргөдөл, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, С.Төрбаатар, Э.Шинэбаяр нараас гаргасан тодорхойлолт, Транскапитал ББСБ-ын зээлийн дансны хуулга,

- хариуцагчаас гаргасан мөнгөн шилжүүлгийн баримт, гэрлэлт бүртгэлийн лавлагаа,

- шүүхийн журмаар бүрдүүлсэн Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа, Юнител ХХК-ийн лавлагаа, үзлэгийн тэмдэглэлүүд, нотариатын бүртгэлийн дэвтрийн хуулбар, Хөрөнгө-Эстимэйт ХХК-иас гаргасан үнэлгээний тайлан, Дамно ХХК-иас гаргасан үнэлгээний тайлан, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх эд хөрөнгийн түүхчилсэн лавлагаа, зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Намсрай нь хариуцагч А.Ганхавхад холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 86,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо, Данзангийн гудамж 10 тоотод байрлах газрын эрхийг А.Ганхавхад худалдахаар тохиролцсон. Газрын үлдэх төлбөр 86,000,000 төгрөгийг төлөөгүй байгаа гэж,

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...Газрын үнийг тогтоож тохиролцсон зүйл байхгүй. Газрыг худалдаж авахаар тохиролцоод үнээ тохироогүй байх үедээ приус маркийн автомашиныг 14,000,000 төгрөгт тооцож, мөн Т.Намрайн бусдад төлөх өр болох 7,980,000 төгрөгийг өмнөөс нь төлсөн байсан. Уг газрыг бид худалдаж аваад барилга барих үед газрын үнэ цэнэ нэмэгдсэн тул А.Ганхавх газрын үнийг нэмсээр байсан. Иймд нэг мөр болгох зорилгоор өмнө нь өгсөн мөнгийг хасаад үлдэх төлбөрийг 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хэлцлээр баталгаажуулсан. Түүнээс уг газар нь А.Ганхавхын хэлээд байгаа шиг хэмжээний үнэ хүрэх газар биш байсан гэж тус тус тайлбарлаж, маргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Т.Намсрай нь өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2204015553 дугаартай, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Данзангийн 1 дүгээр гудамж 10 тоот хаяг байршилтай, 630 м.кв талбай бүхий газрын эрхийг хариуцагч А.Ганхавхад шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсоны дагуу 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр А.Ганхавх нь 5,000,000 төгрөг төлөх, Т.Намсрай нь газрын эрхийг шилжүүлэх нөхцөлтэй худалдах-худалдан авах гэрээг байгуулсан байна. Уг гэрээг үндэслэн хариуцагч А.Ганхавх нь 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр маргаан бүхий газрын өмчлөгчөөр бүртгэгджээ. /1-р хх-ийн 131-133, 2-р хх-78-158 дугаар тал/

Дээрх худалдах-худалдан авах гэрээний үнэ болох 5,000,000 төгрөг нь газрын бодит үнэ биш, талууд тодорхой албан татвар бага төлөхийн тулд гэрээнд газрын үнийг бууруулж бичсэн гэж хэн аль нь тайлбарладаг.

Харин талууд дээрх тохиролцооны дагуу маргаан бүхий газрын үнэ болон төлөгдөөгүй үлдсэн төлбөрийн хэмжээнд маргаж, хэн аль нь газрын үнийг өөр, өөр байдлаар тодорхойлсон. Тодруулбал, нэхэмжлэгч нь анх нэхэмжлэл гаргахдаа 176,000,000 төгрөг гэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 186,000,000 төгрөг, 200,000,000 төгрөг гэж, хариуцагч нь 50,000,000 төгрөг, 90,000,000 төгрөг гэж тус тус харилцан зөрүүтэй тайлбар гаргасан.

Хариуцагч А.Ганхавхаас газрын үнэд 40-62 УБЦ улсын дугаартай, Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг 14,000,000 төгрөгөөр тооцон нэхэмжлэгч Т.Намсрайд шилжүүлсэн, мөн Т.Намсрайн банк бус санхүүгийн байгууллагад төлөх зээлийн үлдэгдэл төлбөр 7,980,000 төгрөг болон 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр дансаар 69,950,000 төгрөгийг тус тус А.Ганхавхаас Т.Намсрайд шилжүүлсэн үйл баримтыг талуудын хэн аль нь тайлбарласан. Энэ нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдсон. /1-р хх-32, 78-84 дүгээр тал/

Зохигчид 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр №6080 дугаар бүхий Иргэд хоорондын хэлцэл гэх нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч А.Ганхавх нь Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Данзан гудамж, 10 тоот хаягт байрлах газрын үнэ болох үлдэгдэл мөнгө 86,000,000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний дотор нэхэмжлэгч Т.Намсрайд төлж барагдуулах, Т.Намсрай нь 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор газрыг чөлөөлж өгөхөөр тохиролцсон байна. /1-р хх-ийн 4 дүгээр тал/

Дээрх худалдах-худалдан авах гэрээ, иргэд хоорондын хэлцэл гэх баримт, тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа, төлбөр төлсөн баримтуудаас үзэхэд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Данзангийн 1 дүгээр гудамж 10 тоот хаяг байрлах, 630 м.кв талбай бүхий газрын өмчлөх эрхийг Т.Намсрайгаас А.Ганхавхад шилжүүлсэн нь тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Зохигчдын хэн аль нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Иргэд хоорондын хэлцлийг өөр өөрийн нэхэмжлэл, татгалзлын үндэслэл болгон маргасан. Тодруулбал, Нэхэмжлэгч нь ...уг хэлцэл байгуулахаас өмнө 69,950,000 төгрөгийг надад төлж, үлдсэн төлбөр нь 86,000,000 төгрөг болохыг баталгаажуулсан гэж, хариуцагч нь ...уг хэлцлийг байгуулсаны дараа 69,950,000 төгрөгийг төлсөн. Энэ нь үлдэх 86,000,000 төгрөгөөс төлөгдсөн төлбөр гэж маргадаг.

Анх талууд 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр маргаан бүхий газрыг худалдах-худалдан авах гэрээ байгуулах үедээ газрын үнийг тодорхой тохиролцоогүй байх үедээ газрын эрхийг Т.Намсрайгаас А.Ганхавхад шилжүүлсэн, энэ үед А.Ганхавх нь 14,000,000 төгрөгт тооцож автомашин өгч, зээлийн төлбөр 7,980,000 төгрөгийг нь төлж явж байгаад Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээнд үнийг шууд заагаагүй бол талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцож болно гэж зааснаар худалдах-худалдан авах гэрээний үнийг 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Иргэд хоорондын хэлцлийг байгуулах замаар эцсийн байдлаар тохиролцож тогтоосон байна.

Энд, гэрээний үнэд шилжүүлсэн тээврийн хэрэгслийн эзэмшлийг нэхэмжлэгч Т.Намсрай нь 2017 онд өөртөө шилжүүлэн авч ашиглаж байсан, газрыг бүрэн чөлөөлсөний дараа 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр машины өмчлөх эрхийг шилжүүлж авсан үйл баримтыг талуудын хэн аль нь тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх Баянзүрх тойргийн 209 тамганы дугаартай нотариатч Ж.Наранцацралын гэрээ гэрчилсэн бүртгэлийн дэвтэрт үзлэг явуулсан. Уг үзлэгээр 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан Иргэд хоорондын хэлцэл нь нотариатийн бүртгэлийн 6080 дугаарт тухайн өдрийн нотариатчийн гэрчилсэн 2 дахь хэлцэл болж бүртгэгдсэн байна. /1-р хх-ийн 196-197 дугаар тал/

Зохигчид 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өглөө нотариатын байр орж Иргэд хоорондын хэлцлийг гэрчлүүлсэн үйл баримтын талаар тайлбарладаг ба А.Ганхавхаас 69,950,000 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 13 цаг 28 минутад Т.Намсрайн эзэмшлийн Хаан банк дахь 5064507599 тоот дансанд газрын үнэ Ганхавхаас гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн байна. /1-р хх-135, 203 дугаар тал/

Үүнээс үзэхэд талууд 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр нотариатын байранд өглөө орж Иргэд хоорондын хэлцлийг гэрчлүүлсний дараа өдөр буюу 13 цаг 28 минутад хариуцагч А.Ганхавх нь 69,950,000 төгрөгийг шилжүүлжээ. Иймд хариуцагч А.Ганхавхаас гаргасан ...хэлцлийг байгуулсаны дараа 69,950,000 төгрөгийг төлсөн. Энэ нь үлдэх 86,000,000 төгрөгөөс төлөгдсөн төлбөр гэх тайлбар үндэслэлтэй гэж үзэхээр байна.

Харин хариуцагч А.Ганхавх нь газрын төлбөрийг 90,000,000 төгрөгөөр тохиролцсон ба төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж маргах боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй. Тэрээр газрын төлбөрт тооцон нийт 107,980,000 /14,000,000+7,980,000+86,000,000/ төгрөгөөс зарим хэсгийг төлж, үлдэх хэсгийг төлөхөөр хэлцэл байгуулах замаар баталгаажуулсан байдал зэргийг хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбартай харьцуулан үзэхэд түүний гаргасан газрын үнийг 90,000,000 төгрөгөөр тохирсон гэх тайлбар зөрүүтэй, үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай утсаар харилцсан гэх захидалд үзлэг хийлгэх хүсэлт гарсныг шүүх хангаж, уг захидалд үзлэг явуулсан. Тухайн үзлэгээр нэхэмжлэгч Т.Намсрайгаас хариуцагч А.Ганхавх руу ...Андаа 100г эхэлж аваад газар чөлөөлөхөөр 80г авна мөн үү. Би нь тэгж ойлгосон шдэ. Мань чинь 180с өр хасахгүй гэж бодсон шдэ. Ингэж л тохирмоор байна. Өр хасахаар мань чинь байр авч чадахгүй. Наад мөнгөөр чинь 3 өрөө байр авчих санаа бгаамаа. Өөр арга алгаа түрүүн эхлээд 100, дараа нь 80 гэж ярьсан биз дээ андаа... гэх захидал илгээсэн байна. Уг захидалд хариуцагч А.Ганхавхаас газрын үнийг нэхэмжлэгч Т.Намсрайн уг захидалд хэлсэн үнийн дагуу зөвшөөрсөн агуулга бүхий хариу өгөөгүй байна. /1-р хх-55-60 дугаар тал/

Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3 дахь хэсэгт Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ гэж заасан. Тухайн захидлаас үзэхэд талууд гэрээний үнийг 180,000,000 төгрөг гэж харилцан тогтоосон баримт гэж үзэхээргүй, нэхэмжлэгчээс санал болгосон уг үнийн дүнгийн хүсэл зоригийн илэрхийллийг хариуцагч нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүлээн аваагүй байна.

Түүнчлэн уг захидлыг 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр илгээсэн байх ба талууд үүнээс хойш 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Иргэд хоорондын хэлцлийг байгуулжээ. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь газрын үнийг өөрийн хүссэн хэмжээгээр санал болгож, талууд газрын үнийг харилцан тохиролцохгүй явсаар эцсийн байдлаар 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр тохиролцож тогтоосон байна.

Нэхэмжлэгч нь ...2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Иргэд хоорондын хэлцлийг хариуцагч гэртээ бэлдэж ирээд манай гэрт надаар зуруулсан. Анхнаасаа газрын үлдэх үнийг 86,000,000 төгрөг болгож намайг хуурах зорилготой байсан байна гэж тайлбарласан боловч нотариатын бүртгэлийн дэвтрийн 6080 дахь дугаарт бүртгэгдсэн, уг хэлцлийн дугаар 6080 гэж дугаарлагдсан байдлаас үзэхэд талууд нотариатын байранд хэлцлийн эхийг бэлдэж гэрчлүүлсэн байна.

Иймд дээр дурдсан баримтууд, талуудын тайлбарыг нэгтгэн дүгнэвэл талуудын хэлцлээр баталгаажуулсан газрын төлвөл зохих үлдэх төлбөр 86,000,000 төгрөгөөс хариуцагчийн банкиар дамжуулан төлсөн 69,950,000 төгрөгийг хасч, үлдэх 16,050,000 төгрөгийг хариуцагч А.Ганхавхаас гаргуулж нэхэмжлэгч Т.Намсрайд олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцнэ гэж үзлээ.

Шүүхийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөрөнгө-Эстимэйт ХХК болон Дамно ХХК-иар тус тус маргаан бүхий газрын зах зээлийн үнэлгээг 2018 оны байдлаар гаргуулсан. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, талуудын тайлбараар газрын үнийг 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Иргэд хоорондын хэлцлийг байгуулах замаар талууд өөрсдөө тогтоосон болох нь тогтоогдсон тул дээрх үнэлгээний тайлангуудыг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно. /2-р хх-1-20, 36-51 дүгээр тал/

Мөн нэхэмжлэгчээс 2-р хх-ийн 187-190 дүгээр талд авагдсан хариуцагч А.Ганхавх, түүний охин Э.Энхдагина нартай харилцсан гэх захидлыг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангахгүй баримт бөгөөд шүүх нэхэмжлэгч талаас удаа дараа дээрх баримтыг нотлох баримтын шаардлага хангуулж, бэхжүүлэхтэй холбоотойгоор тодруулахад энэ талаар хүсэлт гаргаагүй. Уг захидлаас үзэхэд Ganhawh гэх нэрээр бичсэн захидал байх боловч уг захидлыг нэхэмжлэгч үзлэг хийлгэх замаар бэхжүүлэх хүсэлт гаргаагүй, шүүх энэ талаар тодруулахад үзлэг хийлгэх шаардлагагүй гэх хариу өгсөн, уг захидлын эх сурвалжийг зааж өгөөгүй, хариуцагч уг захидлыг үгүйсгэж маргасан тул тухайн захидлыг хариуцагч А.Ганхавх, түүний охин Э.Энхдагина нарын эзэмшлийн дугаараас нэхэмжлэгч рүү бичсэн гэж шууд үзэх боломжгүй байна. /хх-191-193 дугаар тал/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон Д.Энхжаргал нь нэхэмжлэгчийн тайлбарыг, А.Наранцацрал, С.Төрбаатар нар нь хариуцагчийн тайлбарыг тус тус дэмжсэн агуулга бүхий мэдүүлгийг гаргасан ба тэдгээрийн мэдүүлгээр маргааны зүйл болох газрын үнийг талууд хэдэн төгрөгөөр тогтоосон үйл баримт хөдөлбөргүй тогтоогдоогүй болно.

Хариуцагч талын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр Э.Шинэбаярыг оролцуулахаар шийдвэрлэж, тухайн гэрчийг хариуцагчаас тодорхойлсон хаягийн дагуу шүүхэд дуудан ирүүлэх ажиллагаа явуулахад Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргаас уг хорооны Дэнжийн 45 дугаар гудамж, 14 тоотод Э.Шинэбаяр гэх иргэн бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэх тодорхойлолтыг ирүүлсэн. /2-р хх-199-200 дугаар тал/ Хариуцагч талаас гэрч Э.Шинэбаярын оршин суух хаягийг шинээр тодруулж өгөөгүй тул шүүх тухайн гэрчийг дуудан ирүүлж, хууль сануулж мэдүүлэг авах боломжгүй болсон тул 2-р хх-ийн 60 дугаар талд авагдсан Э.Шинэбаяраас гаргасан гэх тодорхойлолтыг шүүх баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 238,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Ганхавхаас 16,050,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Намсрайд олгож, нэхэмжлэлээс 69,950,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 587,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 238,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1

                                              2022        06          29

                     101/ШШ2022/03096

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т.Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Г-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 86,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц, Н.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, Ц.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б, гэрч С.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өөрийн өмчлөлийн газар болох 0тоот газар өмчлөх эрхээ А.Г-дшилжүүлж газрын үнийг 176,000,000 төгрөгөөр тохиролцсон. Гэрээ байгуулж газар өмчлөх эрх шилжүүлэх үед 90,000,000 төгрөгийг авч үлдэгдэл 86,000,000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар иргэд хоорондын хэлцэл байгуулж нотариатаар батлуулсан. Хэлцэлд заасан хугацаа өнгөрч А.А.Г-аасүлдэгдэл төлбөрөө удаа дараа шаардсан боловч одоог хүртэл өгөхгүй, хэлцэлд заасан үүргээ биелүүлэхгүй байна. Одоо дээрх газар дээр барилга барьж ашиглалтад ороход бэлэн болсон байгаа юм. А.Ганхавхтай олон жил найз нөхрийн холбоотой явж байгаа хүн юм. Ганхавх миний өмчлөлийн Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо, 10 тоот газрыг 2014 оноос эхэлж худалдаж авах санал тавьж ирсэн ба би зарахгүй гэдэг байж байгаад сүүлдээ 2017 онд 200,000,000 төгрөг бол ав гэж санал хэлсэн. Тухайн үед газрыг 200,000,000 төгрөгөөр авахаар тохирсон. А.Гбарилгын компанитай учир газрын нэрээ надад шилжүүлчих дээр нь хамтарч барилга баръя гэсэн санал тавьдаг байсан ч би хамтрах боломжгүй гэдгээ хэлсэн. Ингээд 2017 онд үнээ буулгаж 180,000,000 төгрөгөөр зарахаар болсон. А.Гэхний ээлжинд барилгын зөвшөөрөл энэ тэр хөөцөлдөх шаардлагатай тул газар өмчлөх эрх миний нэр дээр шилжсэн байх шаардлагатай байна гэсэн тул Транс Капитал ББСБ-д 10,000,000 төгрөгийг өөрийн барьцаанд байсныг А.Гүлдэх 7,980,000 төгрөгийг миний өмнөөс төлж чөлөөлж би ямар ч мөнгө авалгүй газраа чөлөөлсөн. 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр газрын төлбөрөө авахаар болж 90,000,000 төгрөг урьдчилж аваад 90,000,000 төгрөгийн гэрээ хийж 2019 онд шилжүүлэхээр тохирсон юм. Эхэлж бэлэн авах 90,000,000 төгрөгөөс ББСБ-иас зээл чөлөөлсөн 10,000,000 төгрөгийг суутгаж, А.Г-ын эхнэр Э-ын нэр дээрх приус 20 маркийн 40-62 УБЦ улсын дугаартай автомашиныг 14,000,000 төгрөгт бодож үлдсэн 70,000,000 төгрөгийг бэлэн шилжүүлэхээр болсон. Энэ 70,000,000 нь А.Г-ынбаримтаар гаргаж өгсөн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн 69,950,000 төгрөг юм. Дээрх авто машиныг 2017 онд А.ГОХУ-руу явсан байх үед нь би эхнэр Энхжаргалтай хамт явж үзэж өгөөд 11,500,000 төгрөгөөр авч байсан машин юм. Харин үлдэгдэл 90,000,000 төгрөг дээр гэрээ хийх болоход А.Г4,000,000 төгрөг хасаад 86,000,000 гэж гэрээ хийе би 4,000,000 төгрөгийг бэлэн өгнө. Эхнэртээ 4,000,000 төгрөгөөр хямдруулсан гэж хэлсэн гэсэн учир би зөвшөөрөөд 86,000,000 төгрөгөөр гэрээгээ хийсэн. Харин шүүхэд хандах болох үед нэгэнт баримтад дурдаагүй тул нэхэмжлэх боломжгүй гэж тайлбарлаж өгсөн тул нэхэмжлэлд 176,000,000 төгрөгөөр зарсан гэж бичсэн. Би одоо 4,000,000 төгрөгийн зөрүү нэхэхгүй байгаа боловч анх 180,000,000 төгрөгөөр зарахаар тохирсон болох нь миний 80097204 дугаараас А.Г-ын89171848 дугаарт бичиж байсан зурвасууд дээр тодорхой байгаа юм. Би гэрээнд заасан хугацаа дуустал хүлээгээд 2019 оны 05 дугаар сараас эхэлж үлдэгдэл төлбөрөө нэхэж эхэлсэн боловч өгөхгүй байсан тул шүүхэд хандсан. Иймд хэлцлийн үүрэгт 86,000,000 төгрөгийг гаргуулан Т.Нд олгохоор шийдвэрлэж өгнө үү гэв.

            Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.Н бид 2 олон жил найзалсан. 2017 онд Т.Н газраа ББСБ-д алдах гэж байхад бид нар өөрийн хөрөнгөөр чөлөөлж авсан. Тухайн газарт би ажлын байр барих санал тавьж байсан. 2017 онд тухайн газрыг 50,000,000 төгрөгөөр худалдаж авахаар ярилцаж байсан. Миний хийсэн алдаа бол гэрээ хийгээгүй байдал нь болсон. Дараагаар нь газрын үнийн дүн нь өссөөр 90,000,000 төгрөг болсон. Нэгэнт ярилцаж тохирсон учраас гэж бодоод барилгын А даалгавар болон техник хэрэгсэл, барилга барих зөвшөөрөл зэргийг удаан хугацааны турш хөөцөлдсөн. Тухайн үед их хэмжээний зардал гарч байсан. Энэ талаараа Т.Нд танилцуулж байсан. Т.Н гэх хүн ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Манай эхнэр данснаасаа 70,000,000 төгрөгийг шилжүүлж гэж явуулсан. 8 жилийн хугацаанд Т.Н гэх хүн тодорхой эрхэлсэн ажилгүй байсан учраас өр зээл тавьж амьдардаг байсан. Барилгын ажил эхлэхээр болсон боловч мөнгөгүй гэх шалтгаанаар газраа чөлөөлөхгүй байсан учраас 70,000,000 төгрөг шилжүүлэхээр болсон. Нотариатын газар очиход худалдаж байгаа тал нь төлбөрийг нь хийх ёстой байдаг. Би нотариатын төлбөрт 50,000 төгрөгийг төлж 69,950,000 төгрөгийг 2018 оны 08 сарын 16-ны өдөр шилжүүлсэн. Барилгын ажил эхлэх болоход газар чөлөөлөхгүй байсан учраас манай эхнэр газрын төлбөрийг нь төлөөд газраа чөлөөлүүл гэхэд би 69,950,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Приус машиныг 14,000,000 төгрөгт тооцон шилжүүлж, ББСБ-ийн зээлд 7,980,000 төгрөгийг төлж тухайн газрыг чөлөөлж авсан. Нийт 91,930,000 төгрөг төлсөн. Би зах зээлийн үнээс 2-3 дахин үнэтэй газрыг таньдаг хүнээсээ авахгүй, газрын үнийг 176,000,000 төгрөгөөр тохироогүй. Хамгийн сүүлд 90,000,000 төгрөгөөр тохирсон. Тухайн үеийн зах зээлийн ханшийг судлаад үзвэл уг газрын үнэ 70,000,000 төгрөгийн үнэ хүрэхээр газар байдаг боловч бид найзын хувьд 90,000,000 төгрөгөөр үнэлж худалдан аваад газрын төлбөрийг төлчихөөд нэмээд 86,000,000 төгрөг төлөх үндэслэлгүй тул  нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

- нэхэмжлэгчээс гаргасан 2018 оны 08 сарын 16-ны өдрийн иргэд хоорондын хэлцэл, газар бэлэглэлийн гэрээ, улсын бүртгэлийн Ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын лавлагаа, кадастрын зураг, Юнител ХХК-ийн тодорхойлолт, захидал, фото зураг, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Хаан банк ХХК-ийн дансны хуулга, Эд хөрөнгийн бүртгэлийн газарт гаргасан өргөдөл, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, С.Т, Э.Ш нараас гаргасан тодорхойлолт, Транскапитал ББСБ-ын зээлийн дансны хуулга,

- хариуцагчаас гаргасан мөнгөн шилжүүлгийн баримт, гэрлэлт бүртгэлийн лавлагаа,

- шүүхийн журмаар бүрдүүлсэн Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа, Юнител ХХК-ийн лавлагаа, үзлэгийн тэмдэглэлүүд, нотариатын бүртгэлийн дэвтрийн хуулбар, Хөрөнгө-Эстимэйт ХХК-иас гаргасан үнэлгээний тайлан, Дамно ХХК-иас гаргасан үнэлгээний тайлан, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх эд хөрөнгийн түүхчилсэн лавлагаа, зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Н нь хариуцагч А.Г-дхолбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 86,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...өөрийн өмчлөлийн 0тоотод байрлах газрын эрхийг А.Г-дхудалдахаар тохиролцсон. Газрын үлдэх төлбөр 86,000,000 төгрөгийг төлөөгүй байгаа” гэж,

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “...Газрын үнийг тогтоож тохиролцсон зүйл байхгүй. Газрыг худалдаж авахаар тохиролцоод үнээ тохироогүй байх үедээ приус маркийн автомашиныг 14,000,000 төгрөгт тооцож, мөн Т.Н-нбусдад төлөх өр болох 7,980,000 төгрөгийг өмнөөс нь төлсөн байсан. Уг газрыг бид худалдаж аваад барилга барих үед газрын үнэ цэнэ нэмэгдсэн тул А.Ггазрын үнийг нэмсээр байсан. Иймд нэг мөр болгох зорилгоор өмнө нь өгсөн мөнгийг хасаад үлдэх төлбөрийг 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хэлцлээр баталгаажуулсан. Түүнээс уг газар нь А.Г-ынхэлээд байгаа шиг хэмжээний үнэ хүрэх газар биш байсан” гэж тус тус тайлбарлаж, маргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Т.Н нь өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2204015553 дугаартай, 0 тоот хаяг байршилтай, 630 м.кв талбай бүхий газрын эрхийг  хариуцагч А.Г-дшилжүүлэхээр талууд харилцан тохиролцсоны дагуу 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр А.Гнь 5,000,000 төгрөг төлөх, Т.Н нь газрын эрхийг шилжүүлэх нөхцөлтэй худалдах-худалдан авах гэрээг байгуулсан байна. Уг гэрээг үндэслэн хариуцагч А.Гнь 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр маргаан бүхий газрын өмчлөгчөөр бүртгэгджээ. /1-р хх-ийн 131-133, 2-р хх-78-158 дугаар тал/ 

Дээрх худалдах-худалдан авах гэрээний үнэ болох 5,000,000 төгрөг нь газрын бодит үнэ биш, талууд тодорхой албан татвар бага төлөхийн тулд гэрээнд газрын үнийг бууруулж бичсэн гэж хэн аль нь тайлбарладаг.

Харин талууд дээрх тохиролцооны дагуу маргаан бүхий газрын үнэ болон төлөгдөөгүй үлдсэн төлбөрийн хэмжээнд маргаж, хэн аль нь газрын үнийг өөр, өөр байдлаар тодорхойлсон. Тодруулбал, нэхэмжлэгч нь анх нэхэмжлэл гаргахдаа 176,000,000 төгрөг гэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 186,000,000 төгрөг, 200,000,000 төгрөг гэж, хариуцагч нь 50,000,000 төгрөг, 90,000,000 төгрөг гэж тус тус харилцан зөрүүтэй тайлбар гаргасан.

Хариуцагч А.А.Г-аасгазрын үнэд 40-62 УБЦ улсын дугаартай, Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг 14,000,000 төгрөгөөр тооцон нэхэмжлэгч Т.Нд шилжүүлсэн, мөн Т.Нн банк бус санхүүгийн байгууллагад төлөх зээлийн үлдэгдэл төлбөр 7,980,000 төгрөг болон 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр дансаар 69,950,000 төгрөгийг тус тус А.А.Г-аасТ.Нд шилжүүлсэн үйл баримтыг талуудын хэн аль нь тайлбарласан. Энэ нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдсон. /1-р хх-32, 78-84 дүгээр тал/

Зохигчид 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр №6080 дугаар бүхий “Иргэд хоорондын хэлцэл” гэх нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч А.Гнь Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Данзан гудамж, 10 тоот хаягт байрлах газрын үнэ болох үлдэгдэл мөнгө 86,000,000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний дотор нэхэмжлэгч Т.Нд төлж барагдуулах, Т.Н нь 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор газрыг чөлөөлж өгөхөөр тохиролцсон байна. /1-р хх-ийн 4 дүгээр тал/

Дээрх худалдах-худалдан авах гэрээ, иргэд хоорондын хэлцэл гэх баримт, тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа, төлбөр төлсөн баримтуудаас үзэхэд 0 тоот хаяг байрлах, 630 м.кв талбай бүхий газрын өмчлөх эрхийг Т.Нгаас А.Г-дшилжүүлсэн нь тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

Зохигчдын хэн аль нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Иргэд хоорондын хэлцлийг өөр өөрийн нэхэмжлэл, татгалзлын үндэслэл болгон маргасан. Тодруулбал, Нэхэмжлэгч нь “...уг хэлцэл байгуулахаас өмнө 69,950,000 төгрөгийг надад төлж, үлдсэн төлбөр нь 86,000,000 төгрөг болохыг баталгаажуулсан” гэж, хариуцагч нь “...уг хэлцлийг байгуулсаны дараа 69,950,000 төгрөгийг төлсөн. Энэ нь үлдэх 86,000,000 төгрөгөөс төлөгдсөн төлбөр” гэж маргадаг.

Анх талууд 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр маргаан бүхий газрыг худалдах-худалдан авах гэрээ байгуулах үедээ газрын үнийг тодорхой тохиролцоогүй байх үедээ газрын эрхийг Т.Нгаас А.Г-дшилжүүлсэн, энэ үед А.Гнь 14,000,000 төгрөгт тооцож автомашин өгч, зээлийн төлбөр 7,980,000 төгрөгийг нь төлж явж байгаад Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээнд үнийг шууд заагаагүй бол талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцож болно” гэж зааснаар худалдах-худалдан авах гэрээний үнийг 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Иргэд хоорондын хэлцлийг байгуулах замаар эцсийн байдлаар тохиролцож тогтоосон байна.

Энд, гэрээний үнэд шилжүүлсэн тээврийн хэрэгслийн эзэмшлийг нэхэмжлэгч Т.Н нь 2017 онд өөртөө шилжүүлэн авч ашиглаж байсан, газрыг бүрэн чөлөөлсөний дараа 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр машины өмчлөх эрхийг шилжүүлж авсан үйл баримтыг талуудын хэн аль нь тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх Баянзүрх тойргийн 209 тамганы дугаартай нотариатч Ж.Н-ын гэрээ гэрчилсэн бүртгэлийн дэвтэрт үзлэг явуулсан. Уг үзлэгээр 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан Иргэд хоорондын хэлцэл нь нотариатийн бүртгэлийн 6080 дугаарт тухайн өдрийн нотариатчийн гэрчилсэн 2 дахь хэлцэл болж бүртгэгдсэн байна. /1-р хх-ийн 196-197 дугаар тал/

Зохигчид 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өглөө нотариатын байр орж Иргэд хоорондын хэлцлийг гэрчлүүлсэн үйл баримтын талаар тайлбарладаг ба А.А.Г-аас 69,950,000 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 13 цаг 28 минутад Т.Нн эзэмшлийн Хаан банк дахь 0 тоот дансанд “газрын үнэ Г-аас” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн байна. /1-р хх-135, 203 дугаар тал/

Үүнээс үзэхэд талууд 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр нотариатын байранд өглөө орж Иргэд хоорондын хэлцлийг гэрчлүүлсний дараа өдөр буюу 13 цаг 28 минутад хариуцагч А.Гнь 69,950,000 төгрөгийг шилжүүлжээ. Иймд хариуцагч А.А.Г-аасгаргасан “...хэлцлийг байгуулсаны дараа 69,950,000 төгрөгийг төлсөн. Энэ нь үлдэх 86,000,000 төгрөгөөс төлөгдсөн төлбөр” гэх тайлбар үндэслэлтэй гэж үзэхээр байна.

Харин хариуцагч А.Гнь газрын төлбөрийг 90,000,000 төгрөгөөр тохиролцсон ба төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж маргах боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй. Тэрээр газрын төлбөрт тооцон нийт 107,980,000 /14,000,000+7,980,000+86,000,000/ төгрөгөөс зарим хэсгийг төлж, үлдэх хэсгийг төлөхөөр хэлцэл байгуулах замаар баталгаажуулсан байдал зэргийг хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбартай харьцуулан үзэхэд түүний гаргасан газрын үнийг 90,000,000 төгрөгөөр тохирсон гэх тайлбар зөрүүтэй, үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай утсаар харилцсан гэх захидалд үзлэг хийлгэх хүсэлт гарсныг шүүх хангаж, уг захидалд үзлэг явуулсан. Тухайн үзлэгээр нэхэмжлэгч Т.Нгаас хариуцагч А.Груу “...Андаа 100г эхэлж аваад газар чөлөөлөхөөр 80г авна мөн үү. Би нь тэгж ойлгосон шдэ. Мань чинь 180с өр хасахгүй гэж бодсон шдэ. Ингэж л тохирмоор байна. Өр хасахаар мань чинь байр авч чадахгүй. Наад мөнгөөр чинь 3 өрөө байр авчих санаа бгаамаа. Өөр арга алгаа түрүүн эхлээд 100, дараа нь 80 гэж ярьсан биз дээ андаа...” гэх захидал илгээсэн байна. Уг захидалд хариуцагч А.А.Г-аасгазрын үнийг нэхэмжлэгч Т.Нн уг захидалд хэлсэн үнийн дагуу зөвшөөрсөн агуулга бүхий хариу өгөөгүй байна. /1-р хх-55-60 дугаар тал/

Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3 дахь хэсэгт “Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ” гэж заасан. Тухайн захидлаас үзэхэд талууд гэрээний үнийг 180,000,000 төгрөг гэж харилцан тогтоосон баримт гэж үзэхээргүй, нэхэмжлэгчээс санал болгосон уг үнийн дүнгийн хүсэл зоригийн илэрхийллийг хариуцагч нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүлээн аваагүй байна.

Түүнчлэн уг захидлыг 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр илгээсэн байх ба талууд үүнээс хойш 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Иргэд хоорондын хэлцлийг байгуулжээ. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь газрын үнийг өөрийн хүссэн хэмжээгээр санал болгож, талууд газрын үнийг харилцан тохиролцохгүй явсаар эцсийн байдлаар 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр тохиролцож тогтоосон байна.

Нэхэмжлэгч нь “...2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Иргэд хоорондын хэлцлийг хариуцагч гэртээ бэлдэж ирээд манай гэрт надаар зуруулсан. Анхнаасаа газрын үлдэх үнийг 86,000,000 төгрөг болгож намайг хуурах зорилготой байсан байна” гэж тайлбарласан боловч нотариатын бүртгэлийн дэвтрийн 6080 дахь дугаарт бүртгэгдсэн, уг хэлцлийн дугаар 6080 гэж дугаарлагдсан байдлаас үзэхэд талууд нотариатын байранд хэлцлийн эхийг бэлдэж гэрчлүүлсэн байна.

Иймд дээр дурдсан баримтууд, талуудын тайлбарыг нэгтгэн дүгнэвэл талуудын хэлцлээр баталгаажуулсан газрын төлвөл зохих үлдэх төлбөр 86,000,000 төгрөгөөс хариуцагчийн банкиар дамжуулан төлсөн 69,950,000 төгрөгийг хасч, үлдэх 16,050,000 төгрөгийг хариуцагч А.А.Г-аасгаргуулж нэхэмжлэгч Т.Нд олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцнэ гэж үзлээ.

Шүүхийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Хөрөнгө-Эстимэйт” ХХК болон “Дамно” ХХК-иар тус тус маргаан бүхий газрын зах зээлийн үнэлгээг 2018 оны байдлаар гаргуулсан. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, талуудын тайлбараар газрын үнийг 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Иргэд хоорондын хэлцлийг байгуулах замаар талууд өөрсдөө тогтоосон болох нь тогтоогдсон тул дээрх үнэлгээний тайлангуудыг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно. /2-р хх-1-20, 36-51 дүгээр тал/

Мөн нэхэмжлэгчээс 2-р хх-ийн 187-190 дүгээр талд авагдсан хариуцагч А.Г, түүний охин Э.Э нартай харилцсан гэх захидлыг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангахгүй баримт бөгөөд шүүх нэхэмжлэгч талаас удаа дараа дээрх баримтыг нотлох баримтын шаардлага хангуулж, бэхжүүлэхтэй холбоотойгоор тодруулахад энэ талаар хүсэлт гаргаагүй. Уг захидлаас үзэхэд “Ganhawh” гэх нэрээр бичсэн захидал байх боловч уг захидлыг нэхэмжлэгч үзлэг хийлгэх замаар бэхжүүлэх хүсэлт гаргаагүй, шүүх энэ талаар тодруулахад үзлэг хийлгэх шаардлагагүй гэх хариу өгсөн, уг захидлын эх сурвалжийг зааж өгөөгүй, хариуцагч уг захидлыг үгүйсгэж маргасан тул тухайн захидлыг хариуцагч А.Г, түүний охин Э.Э нарын эзэмшлийн дугаараас нэхэмжлэгч рүү бичсэн гэж шууд үзэх боломжгүй байна. /хх-191-193 дугаар тал/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон Д.Э нь нэхэмжлэгчийн тайлбарыг, А.Н, С.Т нар нь хариуцагчийн тайлбарыг тус тус дэмжсэн агуулга бүхий мэдүүлгийг гаргасан ба тэдгээрийн мэдүүлгээр маргааны зүйл болох газрын үнийг талууд хэдэн төгрөгөөр тогтоосон үйл баримт хөдөлбөргүй тогтоогдоогүй болно.

Хариуцагч талын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр Э.Ш-ыг оролцуулахаар шийдвэрлэж, тухайн гэрчийг хариуцагчаас тодорхойлсон хаягийн дагуу шүүхэд дуудан ирүүлэх ажиллагаа явуулахад Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргаас “уг хорооны Дэнжийн 45 дугаар гудамж, 14 тоотод Э.Ш гэх иргэн бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй” гэх тодорхойлолтыг ирүүлсэн. /2-р хх-199-200 дугаар тал/ Хариуцагч талаас гэрч Э.Ш-ын оршин суух хаягийг шинээр тодруулж өгөөгүй тул шүүх тухайн гэрчийг дуудан ирүүлж, хууль сануулж мэдүүлэг авах боломжгүй болсон тул 2-р хх-ийн 60 дугаар талд авагдсан Э.Ш-аас гаргасан гэх тодорхойлолтыг шүүх баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 238,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.А.Г-аас 16,050,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Нд олгож, нэхэмжлэлээс 69,950,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 587,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 238,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ

20 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.