Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 156/шш2022/00260

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2022/00213/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж,  Ерөнхий шүүгч Б.Марина, шүүгч Х.Отгонжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн Б танхимд  хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд оршин суух, Боржигон овогт Д.Б,

Хариуцагч: Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд оршин суух, Тугчин овогт Б.Н,

Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 15.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З,

Хариуцагч Б.Н,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.С,

Иргэдийн төлөөлөгч Ч.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Уугантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: ... Миний бие 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэн баян улаан тосгоны зүүн хэсгээр байдаг найз А-ийн гэрт өөрийн найз Н-тай маргалдаж энэхүү маргааны улмаас бид хоёр зодолдож Н нь буу авч миний хөлрүү буудсан. Уг хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тус аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэж Б.Н-ыг хүний эрүүл мэндэд хохирол учруулсан хэмээн шийдвэрлэсэн. Иргэн Б.Н нь надад 3.978.000 төгрөгийг төлж бусад зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Уг гэмтлийн улмаас миний эрүүл мэнд муудаж Турк улс руу хагалгаанд орохоор явсан боловч хагалгаанд орох хугацаа нь өнгөрсөн, хагалгаанд орох боломжгүй гэсэн. Одоо уг гэмтлийн улмаас би явахад хүндрэлтэй цаашид хөл тайрагдах нөхцөл байдал үүснэ гэсэн хариуг өгсөн. Би амьдралаа авч явдаг мал маллаж амьдардаг боловч ийм хөдөлмөрийн чадваргүй болсондоо гомдолтой байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 15.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж нийт 8.718.000 төгрөг болгож үлдэх шаардлагаасаа татгалзаж байна. Уг зардал нь Турк улсруу эхнэртэйээ явсан онгоцны тийзний зардал 5.483.200 төгрөг, шатахууны зардал 385.087 төгрөг, Турк улсад эмчилгээ хийлгэхэд зуучлалын компанид төлсөн мөнгө 300.000 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдаж группд орсон хөдөлмөрийн хөлсний зөрүү мөнгө болох 2022 оны 02 р сарын 09-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 12 сарын хугацаанд 1.484.000 төгрөг, Турк улсад буудалд байрласан буудлын хөлс 3400 лира буюу 1.067.872 төрөг нийт 8.718.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү, үлдэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 2. Хариуцагч Б.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Д нь өмнө нь шүүхэд эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол нэхэмжилж миний бие Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 412 дугаартай шүүхийн шийдвэрээр түүнд эмчилгээний зардал нийт 9.165.709 төгрөгийг төлж дуусгасан. Мөн эрүүгийн хэргийг шалгаад хэрэг шийдэгдэхэд 3.978.000 төгрөгийг төлсөн. Турк улсад зайлшгүй явж эмчлүүл гэсэн баримт нотолгоо байхгүй, шатахууны зардал шүүхэд ирэхэд зарцуулсан зардал эсэх нь тодорхойгүй байна гэж үзэж байна. Би эрүүл мэндэд учирсан хохиролд мөнгө бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

3. Иргэдийн төлөөлөгч Ч.О дүгнэлтдээ: ...хариуцагч буруутай учир мөнгө төлөх нь зөв байна... гэв.

4. Нэхэмжлэгчээс хэрэгт дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

4.1    Д.Д, Б.Х нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 05 хуудас)

4.2    Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 06-14 хуудас),

4.3    Б.Х, Д.Д нарын гадаад пасспортын нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 15-16 хуудас),

4.4    2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 40.000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 20.000 төгрөг, он сар өдөр нь тодорхойгүй 30.000 төгрөгийн НӨАТ-ын баримт (хх-ийн 17-19 хуудас),

4.5    Хаан банк ХХК дахь 5947078168 дугаартай Балжиннямын******* гэх дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 20 хуудас),

4.6    Шинэсгэ мед эмнэлэг гэх тамгатай Batkhuu Davaakhuu гэх нэртэй 2022.01.28-ны өдрийн эмнэлгийн бичиг (хх-ийн 21 хуудас),

4.7    Өвчтөн Д.Д гэх 2022.01.28-ны өдрийн Шинэсгэ мед эмнэлэгийн эмчилгээний төлөвлөгөө орчуулга (хх-ийн 22 хуудас)

4.8    Он сар өдөргүй, 300.000 төгрөгийн кассын орлогын ордер Шинэсгэ мед эмнэлэг (хх-ийн 23 хуудас)

4.9    Шинэсэгэ мед олон улсын эрүүл мэндийн төвийн үйлчилгээ үзүүлэх гэрээ (хх-ийн 24-26 хуудас)

4.10 Б.Хосзаяа, Д.Б нарын нэр дээрх 2022.03.01-ний өдөр гэх онгоцны тийз (хх-ийн 27-33 хуудас)

4.11 Хувийн эрүүл мэндийн даатгал Турк хэлнээс орчуулсан орчуулга (хх-ийн 34-35 хуудас)

4.12 Ажыбадэм эрүүл мэндийн үйлчилгээний ба худалдаан хувьцаат компани гэх Турк хэлнээс орчуулсан орчуулга (хх-ийн 36 хуудас)

4.13 Көшк аялал зуучлалын зочид буудал гэх Турк хэлнээс орчуулсан орчуулга (хх-ийн 37 хуудас)

4.14 Мон тай сино групп гэх бичгэн аман хэлний орчуулгын төлбөр (хх-ийн 38 хуудас)

4.15 Турк хэл дээрх буудлын төлбөр төлсөн гэх баримт (хх-ийн 39 хуудас)

4.16 2022.03.04-ний өдөр гэх эмнэлэгийн баримт (хх-ийн 40 хуудас)

4.17 Эйр эксперт трейвэл ХХК-т 5.483.200 төгрөг төлсөн НӨАТ-ын баримт (хх-ийн 41 хуудас)

4.18 2034 лира төлсөн гэх буудлын бармт (хх-ийн 42 хуудас)

4.19 Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж 15.000.000 төгрөг байсныг 8.718.000 төгрөг болгосон нэхэмжлэл (хх-ийн 76 хуудас)

4.20 Хэнтий аймаг, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 77 хуудас)

4.21 2022.06.13-ны өдрийн Төрийн мэдээллийн сангаас гаргасан Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа (хх-ийн 78 хуудас)

4.22 2022.04.15-ны өдрийн ханшийн хаалт (хх-ийн 79 хуудас)

4.23 Шатахууны 295.087 төгрөгийн баримтууд (хх-ийн 80 хуудас)

4.24 НӨАТын баримтын хуулбар нотлох баримтын шаардлага хангахгүй хэлбэрээр (хх-ийн 81-82 хуудас) зэрэг болно

 5. Хариуцагчаас хэрэгт дараах нотлох баримтуудыг өгсөн байна.

5.1      Хариу тайлбар (хх-ийн 49 хуудас)

5.2    Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 412 дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж (хх-ийн 83-85 хуудас)

5.3    Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.02.19-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2/63 дугаар тогтоол (хх-ийн 86 хуудас)

5.4  Б.Н-ийн нэр дээрх Хаан банкны 11 дугаартай дансны хуулга (хх-ийн 87-88 хуудас) зэрэг болно.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.Н-т холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 15.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 8.718.000 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ ...Б.Н миний хөлрүү буудсны улмаас эрүүл мэндэд хохирол учирч Турк улсруу шөрмөс залгуулах хагалгаа хийлгэхээр явсан боловч хагалгаа хийх боломжгүй гэсэн хариу өгсөн, одоо явж чадахгүй, хөлөө тайруулах нөхцөл байдалтай болсон, иймд хариуцагчаас Турк улсруу эхнэр*******тай цуг явсан замын зардал 5.483.200 төгрөг, энд шүүхэд ирэхэд болон эмчилгээ хийлгэхээр эмнэлэг үзүүлсэн шатахууны зардал 385.087 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдасны зөрүү 1.484.000 төгрөг, Турк улсруу явахад зуучлалын компаний хөлс 300.000 төгрөг, Турк улсад очоод буудлын хөлс 1.067.872 төгрөг нийт 8.718.000 төгрөг нэхэмжилж байна хэмээн тодорхойлж,

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ .. би эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлоо төлж барагдуулсан. Д нь шүүхэд өмнө нь хандаж надаас 9.165.709 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, би түүнийг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэл дээр төлбөрийг төлж барагдуулсан, одоо дахиж мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, эрүүгийн хэрэгт би ч гэсэн хохирогч болж оролцсон.... хэмээн маргаж байна.

Өөрөөр хэлбэл зохигчийн хооронд гэм хорын хохирол үндэслэлтэй эсэх нь маргааны зүйл болж байна. 

 4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна

Зохигчид 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт А-гийн гэрт маргалдсаны улмаас хариуцагч Б.Н нь нэхэмжлэгч Д.Б-гийн хөлрүү буудаж нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэлдээ Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор шийтгэгдэж, уг тогтоолоор нэхэмжлэгч Д.Б-г цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсний дагуу нэхэмжлэгч гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн хохирол учирсан хохирол 8.718.000 төгрөг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д зааснаар гэм хор учруулснаас үүсэх иргэд хоорондын маргаан нь иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болох бөгөөд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т заасны дагуу өөрт хохирол учирсан гэж үзвэл зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр иргэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Б нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг шаардах эрхийн үндэслэл тодорхойлогдож байна.

Хариуцагч Б.Н нь нэхэмжлэгч Д.Б-ийн эрүүл мэндэд гэм хор учруулсан гэм буруутай нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон байх ба гагцхүү нэхэмжилж буй гэм хорын хохирол учруулсан гэм хор, хохиролтой шалтгаант холбоотой хохирлын хэмжээ үндэслэлтэй эсэх, гэм хор учруулагч бүрэн хариуцах эсэх, шаардаж буй хохирол баримтаар тогтоогдсоноор нэхэмжлэгч нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлоо шаардах эрх үүснэ.

Нэхэмжлэгч Д.Б нь гэм хорын хохиролд 8.718.000 төгрөг нэхэмжилсэн ба Үүнд:

1. Турк улсад шөрмөс шилжүүлэн суулган хагалгаанд орохоор эхнэртэйгээ явсан онгоцны нислэгийн замын зардал 5.483.200 төгрөг,

2. Турк улсад эмчилгээ хийлгэхээр явах Шинэсгэ мед олон улсын төвийн үйлчилгээний хураамж 300.000 төгрөг,

3. Турк улсад буудлын хөлс, эмчилгээний үзлэгийн төлбөр нийт 1.067.872 төгрөг,

4. Хөдөлмөрийн чадвар алдсантай холбоотой хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 1.484.000 төгрөг

5. Монгол улсад эмчилгээ хийлгэхээр хот хооронд явахад машиндаа хийсэн шатахууны зардал 385.087 төгрөг гэх хохирлыг нэхэмжилж байна.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэх хор учруулахаар өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно., 228.4-т хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч хариуцагчийн учруулсан гэм хороос үүдэлтэй гарсан зардлыг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч Д.Б нь өөрийн гэр бүл болох Б.Х (хх-ийн 05 хуудас гэрлэсний бүртгэлийн лавлагаа)-гийн хамт 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Турк улсруу шөрмөс шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэхээр явахдаа онгоцны билетний зардалд нийт 5.483.200 төгрөгийг эхнэр Б.Х-ийн Хаан банкин дахь 5........ тоот данснаас Эйр эксперт трайвэл ХХК-ийн дансруу шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Б.Х-ийн дансны хуулга, (хх-ийн 20 хуудас), 5.483.200 төгрөгийн НӨАТ-ын баримт (хх-ийн 41)-аар, Турк улсад эмчилгээ хийлгэхээр очихдоо буудал нэг хүн 2.000 лира, нөгөө нь 1100 лира нийт 3200 лира, үзлэгт 2034 лира төлсөн болох нь буудлын баримт (хх-ийн 39 хуудас), Үйлчилгээний баримт орчуулга (хх-ийн 36 хуудас, 42), орчуулга (хх-ийн 37 хуудас)-ын баримтаар, Шинэсгэ мед олон улсын эрүүл мэндийн төвийн үйлчилгээ үзүүлэх гэрээний хөлс 300.000 төгрөг төлсөн болох нь кассын орлогын ордер (хх-ийн 23 хуудас), гэрээ (хх-ийн 24-26 хуудас), шатахуунд 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шүүх хуралдаанд ирэхдээ 50.000 төгрөг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн баримт (хх-ийн 84 хуудас) аар нотлогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдснаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй хүлээхээр зохицуулсны дагуу хариуцагч Б.Нын гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учирсантай холбогдон гарсан зайлшгүй зардлыг хариуцагч төлөх үүрэгтэй байна.

Өөрөө хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох эрүүл мэндэд гэм хор учирснаас гарсан Турк улсад эмчилгээ хийлгэхээр явсан онгоцны тасалбарын үнэ 5.483.200 төгрөг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно. гэж заасны дагуу тооцсон Турк улсад эмчилгээ хийлгэхэд буудал байрласан 3100 (3100*208 төгрөг=644.800 төгрөг) лира буюу 644.800 төгрөг, үзлэгийн төлбөр 2034 лира буюу (2034*208=423.072 төгрөг) 423.072 төгрөг, зуучлалын компани болон Шинэсгэ мед эмнэлэгийн үйлчилгээний төлбөр 300.000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр буюу шүүх хуралдаанд шатахуун 50.000 төгрөг төлсөн зэрэг нийт 6.901.072 төгрөгийг нэхэмжлэгч эрүүл мэндэд учирсан хохиролд зарцуулсан болох нь баримтаар нотлогдсон, эдгээр зардлууд нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой, нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбогдож байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...уг эмчилгээний зардлыг төлж дуусгасан, одоо дахин эмчилгээний зардал төлөх боломжгүй... гэж маргаж тайлбарлаж Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 онд хариуцагч Б.Н-т холбогдуулан эрүүл мэндэд учирсан хохирол төлбөр 9.165.709 төгрөг нэхэмжилснийг хариуцагч зөвшөөрч, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 412 дугаар шийдвэрээр хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэрэгсэхгүй болгож, Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, ажиллагаа дуусгавар болсон тогтоолыг хэрэгт нотлох баримтаар өгч байгаа нь гэм хор учруулсан этгээд бусдын эрүүл мэндэд учруулсан хохирол төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, нэхэмжлэгч өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шаардах эрхтэй, дээрх шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо дахин шаардах эрхийг хязгаарлахгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин шатахууны зардалд үлдэх 335.087 төгрөгийн баримт хэрэгт өгсөн боловч энэ нь нэг өдөр тухайлбал 2022.06.08-2022.06.10-ны өдрүүдэд өдөр төлсөн, зарим баримтыг огноо тодорхойгүй, эдгээр шатахууны зардлууд нь нэхэмжлэгч эмчилгээ хийлгэхээр явсан гэдэг үндэслэл давхар нотлох баримтаар тогтоогдохгүй, ажилгүй байсан хугацааны цалин 1.484.000 гаргуулах шаардлагаа баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, Хэнтий аймгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэрийг ирүүлж, .....хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420.000 төгрөг гэж тооцон үүний зөрүү болох 132.000 төгрөгийг 12 сараар тооцон 1.484.000 төгрөг нэхэмжилж байна.... хэмээн шаардлагын үндэслэлээ шүүх хэлэлцүүлэгт тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэдийн төлөөлөгч хариуцагчаас хохирол гаргуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан болохыг дурдав.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь эрүүгийн хэргийн улмаас эрүүл мэндэд учруулсан гэм хорыг шаардсан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагчаас 6.901.072 төгрөгт ногдох 125.367 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Б.Н-аас нийт 6.901.072 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.816.928 төгрөгийн нэхэмжлэлийн ш

 1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Б.Н-аас нийт 6.901.072 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.816.928 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 125.367 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.УРАНЗАЯА

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАРИНА

                                          ШҮҮГЧ                              Х.ОТГОНЖАРГАЛ

аардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  