Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2022/01811

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 06 өдөр

                Дугаар 183/ШШ2022/01811

                       Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:М.А.О-н нэхэмжлэлтэй,  

           Хариуцагч:Т.Б. Б-д  холбогдох,

           

  Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 28.023.480 төгрөг  гаргуулах тухай.

            Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 8.380.000 төгрөгийг гаргуулах тухай.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн  төлөөлөгч Ж.С

Хариуцагч Б.Б

Хариуцагчийн өмгөөлөгч Б.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ц.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.О нь Б.Б  холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 28.023.480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: А.О нь Б.Б  2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Зээлийн гэрээг бичгээр байгуулж, 9.500.000 төгрөгийг 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 8 сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Мөн 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “Зээлийн гэрээний хугацаа сунгасан нэмэлт гэрээ”-г байгуулан, зээлийн хэмжээг 500.000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн гэрээний хугацааг 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилээр сунгаж, зээлийн хүүгийн хэмжээг 5 хувь болгон бууруулсан. Зээлдэгч Б.Б  нь нийт 10.000.000 төгрөгийг тухайн үед бэлнээр хүлээн авсан. Хариуцагч Б.Б нь зээл 10.000.000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй, зээлийн хүүд 2013 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд 6.437.680 төгрөгийг төлж, 8.682.320 төгрөгийг төлөөгүй байна. Иймд зээлийн гэрээний дагуу зээл 10.000.000 төгрөг, хүү 8.682.320 төгрөг, алданги 9.341.160 төгрөг, нийт 28.023.480 төгрөгийг хариуцагч Б.Б-с гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Зээлийн гэрээ, уг зээлийн гэрээний нэмэлт гэрээг дүр үзүүлэн хийсэн гэрээ бөгөөд уг зээлийн гэрээний дагуу А.О-с 10.000.000 төгрөг шилжүүлж аваагүй. Өөрөөр хэлбэл Б.Б нь А.О найз нөхдийн холбоотой байсан. Тухайн үед А.О ипотекийн зээл авахын тулд банкинд үзүүлэх үүднээс дээрх гэрээг байгуулсан. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Б.Б нэхэмжлэгч А.О- т холбогдуулан 8.380.000 төгрөг шилжүүлснийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд Б.Б нь 2013 оноос 2014 оны 9 дүгээр сарыг дуустал хугацаанд 8.380.000 төгрөгийг шилжүүлсэн байна. Уг 8.380.000 төгрөгийг уг зээлийн гэрээний дагуу шилжүүлээгүй тул буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гэрээний дагуу хариуцагч Б.Б  нь зээлийн хүүд 6.437.680 төгрөгийг төлсөн, харин 8.380.000 төгрөгийг шилжүүлсэн гэсэн нь нотлогдохгүй юм. Гэрээний дагуу шилжүүлээгүй гэснийг мөн ойлгохгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Нэхэмжлэгчээс 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Зээлийн гэрээ”, 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн “Зээлийн гэрээний хугацаа сунгасан нэмэлт гэрээ”, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн албан бичиг, хариуцагчаас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэл, Хаан банкны депозит дансны хуулга, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын тогтоол, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Хариуцагчийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Прокурорын тогтоол, Нийслэлийн прокурорын газрын Прокурорын тогтоол гэсэн баримтыг шүүх бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. А.О-н нэхэмжлэлтэй, Б.Б-д холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 28.023.480 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Б-н “...8.380.000 төгрөгийг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: зээлдүүлэгч А.О  нь зээлдэгч Б.Б-д 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Зээлийн гэрээний дагуу 9.500.000 төгрөгийг, 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Зээлийн гэрээний хугацаа сунгасан нэмэлт гэрээний дагуу 500.000 төгрөгийг зээлдүүлсэн. Б.Б нь зээл 10.000.000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй, зээлийн хүүд 2013 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд 6.437.680 төгрөгийг төлж, 8.682.320 төгрөгийг төлөөгүй байна. Иймд зээлийн гэрээний дагуу зээл 10.000.000 төгрөг, хүү 8.682.320 төгрөг, алданги 9.341.160 төгрөг, нийт 28.023.480 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Зээлийн гэрээг болон уг гэрээний нэмэлт гэрээг дүр үзүүлэн хийсэн гэрээ бөгөөд уг зээлийн гэрээний дагуу А.О-с 10.000.000 төгрөг шилжүүлж аваагүй. Өөрөөр хэлбэл Б.Б  нь А.О  найз нөхдийн холбоотой байсан. Тухайн үед А.О  ипотекийн зээл авахын тулд банкинд үзүүлэх үүднээс дээрх гэрээг байгуулсан. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд Б.Б нь А.О 2013 оноос 2014 оны 9 дүгээр сарыг дуустал хугацаанд 8.380.000 төгрөгийг шилжүүлсэн байна. Уг 8.380.000 төгрөгийг уг зээлийн гэрээний дагуу шилжүүлээгүй тул буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Гэрээний дагуу хариуцагч Б.Б нь зээлийн хүүд 6.437.680 төгрөгийг төлсөн, харин 8.380.000 төгрөгийг шилжүүлсэн гэсэн нь нотлогдохгүй юм. Гэрээний дагуу шилжүүлээгүй гэснийг мөн ойлгохгүй байна гэжээ.

 

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Зээлийн гэрээ”, 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн “Зээлийн гэрээний хугацаа сунгасан нэмэлт гэрээ”, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн албан бичиг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэл, Хаан банкны депозит дансны хуулга, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Прокурорын тогтоол, Нийслэлийн прокурорын газрын Прокурорын тогтоол гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7. А.О  Б.Б нарын хооронд байгуулагдсан 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Зээлийн гэрээ”-ээр зээлдүүлэгч А.О  нь 9.500.000 төгрөгийг 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, нэг жилийн хугацаатай, нэг сарын 8 хувийн хүүтэй зээлдэгч Б.Б д зээлдүүлэхээр тохиролцжээ.

 

8. А.О  Б.Б  нарын хооронд байгуулагдсан 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн “Зээлийн гэрээний хугацаа сунгасан нэмэлт гэрээ”-ээр зээлийн гэрээний хугацааг 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар сунгав. Зээлдүүлэгч А.О нь 500.000 төгрөгийг нэмж зээлдүүлэн, зээлийн хүүгийн хэмжээ 8 хувь байсныг 5 хувь болгон өөрчлөв гэж тохиролцжээ.

 

9. Хариуцагч “...2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Зээлийн гэрээ, 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Зээлийн гэрээний хугацаа сунгасан нэмэлт гэрээ нь дүр үзүүлэн хийсэн гэрээ бөгөөд уг зээлийн гэрээний дагуу А.О-с 10.000.000 төгрөг шилжүүлж аваагүй. Тухайн үед А.О  ипотекийн зээл авахын тулд банкинд үзүүлэх үүднээс дээрх гэрээг байгуулсан” гэсэн тайлбар гаргасан хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох нь нотлогдохгүй байна.

 

10. Иймд А.О   Б.Б  нарын хооронд байгуулагдсан 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Зээлийн гэрээ”, 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн “Зээлийн гэрээний хугацаа сунгасан нэмэлт гэрээ”-г Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ гэж дүгнэв.

 

11. Мөн талууд дээрх гэрээг 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр нотариатчаар гэрчлүүлсэн нь хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний доод хэсэгт “...Б.Б миний бие нь 2013.8.01-ний өдөр 9.500.000 төгрөгийг бэлнээр авсан нь үнэн” гэсэн, “...2014.07.22-ны өдөр 500.000 төгрөгийг Б.Б хүлээн авсан” гэсэн бичилт хийгдэж, Б.Б гарын үсэг зурагджээ.

 

12. Дээрх баримтаар зээлдүүлэгч А.О-с 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Зээлийн гэрээ”-ний дагуу 9.500.000 төгрөгийг, 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн “Зээлийн гэрээний хугацаа сунгасан нэмэлт гэрээ”-ний дагуу 500.000 төгрөгийг зээлдэгч Б.Б-д шилжүүлсэн болох нь тогтоогджээ.

 

13. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч А.О нь 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Зээлийн гэрээ”, 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн “Зээлийн гэрээний хугацаа сунгасан нэмэлт гэрээ”-ний үүргийг хариуцагч Б.Б-с шаардах эрхтэй юм.

 

14. Уг гэрээний дагуу зээлдэгч Б.Б нь 6.437.680 төгрөгийг зээлдүүлэгчид шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогджээ.

 

15. Мөн 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Зээлийн гэрээ”, 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн “Зээлийн гэрээний хугацаа сунгасан нэмэлт гэрээ”-ний дагуу зээлдэгч Б.Б нь зээл 10.000.000 төгрөгийг, зээлийн хүүд (2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 9.500.000 төгрөгийн нэг сарын 8 хувийн зээлийн хүүд) 9.120.000 төгрөг, (2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 10.000.000 төгрөгийн нэг сарын 5 хувийн зээлийн хүүд) 6.000.000 төгрөг, нийт 15.120.000 төгрөгийг буюу зээл, хүүд нийт 25.120.000 төгрөгөөс зээлдэгчийн буцаан төлсөн 6.437.680 төгрөгийг хасаж тооцон 18.682.320 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй хэдий боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т “зээлийн хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол шүүх зээлийн хүүг багасгаж болно” гэж заасны дагуу зээлийн хүүгийн хэмжээг шүүх 3 хувь болгож багасгах нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

16. Иймд зээлийн гэрээний дагуу зээлдэгч Б.Б  нь (2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 9.500.000 төгрөгийн нэг сарын 3 хувийн зээлийн хүүд) 3.420.000 төгрөг, (2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 10.000.000 төгрөгийн нэг сарын 3 хувийн зээлийн хүүд) 3.600.000 төгрөг, нийт зээлийн хүүд 7.020.000 төгрөг, зээл 10.000.000 төгрөг, нийт 17.020.000 төгрөгийг зээлдүүлэгчид төлөхөөс түүний төлсөн 6.437.680 төгрөгийг хасаж тооцон 10.582.320 төгрөгийг гаргуулах нь зүйтэй болно.

 

17. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3-т “зээлдэгч зээл төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлнө” гэж заасны 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 10.582.320 төгрөгийн 0.5 хувиар алданги тооцон 9.341.160 төгрөгийг шаардах эрхтэй хэдий боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны алдангид 5.291.160 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

18. Харин хариуцагч Б.Б ий “...А.О-т 2013 оноос 2014 оны 9 дүгээр сарыг дуустал хугацаанд 8.380.000 төгрөгийг шилжүүлсэн байна. Уг 8.380.000 төгрөгийг уг зээлийн гэрээний дагуу шилжүүлээгүй тул буцаан гаргуулж өгнө үү” гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлогдохгүй байх бөгөөд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.О нь 8.380.000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болох нь тогтоогдоогүй болно.

 

19. Иймд хариуцагч Б.Б  “...8.380.000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

20. Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 282.2, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Б- с зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээл, хүүд 10.582.320 төгрөг, алдангид 5.291.160 төгрөг, нийт 15.873.480 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12.150.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Б “...8.380.000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

21. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч А.О-с 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 298.067 төгрөгийг, хариуцагч Б.Б  2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 175.000 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-с улсын тэмдэгтийн хураамжид 237.317 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2., 115.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 282.2, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Б ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15.873.480 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12.150.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Б “...8.380.000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч А.О-с 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 298.067 төгрөгийг, хариуцагч Б.Б  2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 175.000 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-с улсын тэмдэгтийн хураамжид 237.317 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах  шатны шүүхэд  гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Ж.СЭМЖИД