Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2020/03284

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2020/03284

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х дүүрэг, * дүгээр хороо, * дугаар хэсэг, РГ * дүгээр байр, * тоотод оршин суух, Ц овогт А.Б /*/,

Нэхэмжлэгч: Б дүүрэг,* дүгээр хороо, * дугаар хороолол, * байр, * тоотод оршин суух, Б овогт Б Г // нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, 15-р хороо, , -р давхар* тоотод байрлах, ЛСЛ ХХК /*/,

Хариуцагч: С* дүүрэг Чи*, АТҮТ ТӨҮГ-т холбогдох,

ЛСЛ ХХК болон С.Ч нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан, * улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөх эрхийг шилжүүлсэн ЛСЛ ХХК болон А.Б нарын хооронд байгуулсан аман хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, * улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг А.Бын нэр дээр шилжүүлэн бүртгэхийг АТҮТ ТӨҮГ-т даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагч ЛСЛ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, хариуцагч АТҮТийн төлөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.

Нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авав.

  ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч А.Бын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Бын өмч болох * улсын дугаартай, Мерседес бенз маркийн автомашиныг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн * дугаартай ЛСЛ ХХК-ийн албан бичгээр, Б.Ггийн өмч болох * улсын дугаартай, Ландкруйзер Лс 200 маркийн автомашиныг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн * дугаартай, ЛСЛ ХХК-ийн албан бичгээр тус тус уг компанийн өмчлөлд бүртгэсэн байна. ЛСЛ ХХК нь эдгээр тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээг фидуцийн гэрээ байгуулах нэрээр аваад эргүүлж өгөөгүй ба хуулбар баримт байхгүй байна. Харин 2018 оны 12 сарын 03-ны өдөр АТҮТ ТӨҮГ-аас гаргуулж авсан лавлагааны хуулбарыг баримтаар хавсаргав. Дээр дурдсан албан бичгүүдэд зээлийн гэрээний дагуу ЛСЛ ХХК-ийн өмчөөр улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг АТҮТд гаргасан байх бөгөөд нэхэмжпэгч нарын хэн аль нь уг компанитай ямарваа нэгэн гэрээ байгуулж байгаагүй юм.

Иймээс * улсын дугаартай, Мерседес бенц S-350,0 маркийн автомашин * улсын дугаартай, Ланд круйзер 200 маркийн автомашинуудыг ЛСЛ ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, * улсын дугаартай, Мерседес бенц маркийн автомашиныг А.Бын нэр дээр, * улсын дугаартай Ланд круйзер 200 автомашиныг Б.Ггийн нэр дээр тус тус шилжүүлэн бүртгэхийг АТҮТд даалгаж өгнө үү гэжээ /хх-1/.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад * захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаад захиргааны шүүхээс *гийн нэхэмжлэлийг хангаж, авто тээврийн үндэсийн төв болон ЛСЛ ХХК-иас давж заалдах гомдол гаргаагүй шийдвэр хүчин төгөлдөр болсон байгаа. Тэнд захиргааны шүүхээс хангаж шийдвэрлэсэн шаардлага энд давхар явж байгаа учраас *д холбогдох шаардлагыг татан авч, нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж байна. Батбаатарт холбоотой шаардлагыг шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Захиргааны шүүх ЛСЛ ХХК-ийн нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, *гийн нэр дээр 0080УБЕ улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн автомашинийг бүртгэхийг даалгасан шийдвэр гарсан.

А.Бын шаардлагын тухайд ЛСЛ ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд уг компанийн удирдах зарим нэг хүмүүсийг нэхэмжлэгч Батбаатар, түүний дүү Батзаяа нар танина. Тодорхой хэмжээний мөнгөн дүнгээр зээл авч, хоёр машин барьцаанд тавихаар хоорондоо тохирсон юм байна лээ. 160.000.000 төгрөгийн зээлийг авахаар болж Батбаатарын өмчлөлийн бенз, *гийн өмчлөлийн ланд 200 маркийн 2 автомашиныг барьцаанд тавьсан боловч машиныг эзэд нь өөрсдөө эдэлж хэрэглэхээр тохиролцож бичгийн гэрээ байгуулсан. Гэтэл АТҮТөөс Батбаатарын гарын үсгийг зуруулж, *тай холбоотой ямар нэг бичиг баримт үйлдээгүй эдгээр автомашиныг ЛСЛ ХХК-ийн өмчлөлд бүртгүүлсэн байсан. Энэ хамгийн гол маргасан шалтгаан болсон. ЛСЛ ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан Ч гэдэг хүнд энэ зээл нь очоогүй, Белон гэдэг компани руу шилжээд явчихсан байсан. Энэ талаар автомашинаа барьцаалсан Батбаатарт ямар ч мэдээлэл байхгүй, ямар ч тохиролцоо байхгүй байсан. Ланд стар компаниас зээлсэн 160.000.000 төгрөг нь Белон гэдэг компанийн нягтлан бүсгүйн дансанд ороод шилжээд явсныг мэдээд гомдол гаргаж эхэлсэн. Энэ талаарх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргааныг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж шийдсэн. Энэ хэрэгт хариуцагч ЛСЛ ХХК нь нэхэмжлэгчээр орж иргэн Чаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжилсэн байгаа. Тухайн анхан шатны шүүхийн шийдвэрт тодорхой хугацааны дараа бид харилцан тохиролцож чадна, 160.000.000 төгрөг болон барьцаанд байгаа гээд хариуцагч Ч хэлж байгаа, мөн барьцаанд 2 машин байгаа, түүнийг зарж борлуулж зээлийг хаах боломжтой байсан гэж маргав гэж тусгагдсан, энэ талаарх давж заалдах гомдол нэхэмжлэгч тал гаргасан. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал 2019 оны 01 сарын 16-ны өдрийн магадлалд мөн адил 160.000.000 төгрөгийн барьцаанд энэ 2 машин байгаа талаар дурдаж ярьсан байгаагаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа олгосон нь тодорхой байна гэж ойлгогдохоор байгаа. Иймд Батбаатарын өмчлөлийн Мерседес Бенз маркийн *улсын дугаартай авто машиныг ЛСЛ ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч Батбаатарын нэр дээр бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Маргаан бүхий * улсын дугаартай автомашины эзэмшил нь нэхэмжлэгч А.Бт, өмчлөл нь ЛСЛ ХХК-д байгаа гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оргилболд шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь ЛСЛ ХХК-д холбогдуулан ...автомашинуудыг ЛСЛ ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, * улсын дугаартай, Мерседес бенз S-350,0 маркийн автомашиныг А.Бын нэр дээр, * улсын дугаартай, Ланд круйзер 200 маркийн автомашиныг Б.Ггийн нэр дээр тус тус шилжүүлэн бүртгэхийг АТҮТ ТӨҮГ-т даалгаж өгнө үү... гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт ...нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт...-ыг нэхэмжпэлд зайлшгүй тусгахаар хуульчилан заасан. Нэхэмжпэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ЛСЛ ХХК-тай гэрээ байгуулаагүй, албан бичгээр тус компанийн өмчлөлд шилжсэн гэх бөгөөд харин нэхэмжлэлийн шаардлагаа автомашинуудыг ЛСЛ ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, ...шилжүүлэн бүртгэхийг АТҮТ ТӨҮГ-т даалгуулах... гэж тодорхойлжээ.

Дээрх зүйлээс үндэслэн нэхэмжпэгч нь ямар шаардлагыг хэнд холбогдуулан гаргаж байгаа нь тодорхой бус, ойлгомжгүй байх бөгөөд хэдэн шаардлагыг шүүхэд гаргасан нь мөн тодорхойгүй, хоёр хариуцагчид гаргасан эсэх нь ойлгомжгүй, ЛСЛ ХХК болон АТҮТ ТӨҮГ-т хамтран хариуцуулж байгаа эсэх нь тодорхойгүй байгаагаас нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг ялгаж зөв тодорхойлох боломжгүй байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 181/Ш32019/05197 дугаар захирамжаар ...* улсын дугаартай, Мерседес бенз s-350,0 маркийн автомашиныг А.Бын нэр дээр, * улсын дугаартай, Ланд круйзер 200 маркийн автомашиныг Б.Ггийн нэр дээр тус тус шилжүүлэн бүртгэхийг АТҮТ ТӨҮГ-т даалгах... тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт ...шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй..." гэж заасны дагуу мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт ...нэхэмжлэлд дурдсан үйл баримт, ...хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа... бол нэхэмжлэлийг хулээн авахаас татгалзахаар хуульчилан заасныг баримтлан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ. Дээрх зүйлээс үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан иргэн А.Б, Б.Г нарын нэхэмжлэлтэй ЛСЛ ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ /хх-29-30/.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Саранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Батбаатарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас харахад нэхэмжлэлийн үндэслэл нь тодорхой бус, шаардлага нь ойлгомжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.4-т нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, түүнийг нотлох баримтыг заавал тусгах талаар зохицуулсан. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа автомашиныг хариуцагч ЛСЛ ХХК-ийн хууль бус эзэмшлээс  чөлөөлж, нэр дээр шилжүүлэн бүртгэхийг АТҮТд даалгуулах гэж тодорхойлсон. Энэ нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд нэхэмжлэгч нь ямар шаардлагыг хэнд холбогдуулан гаргаж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл ЛСЛ ХХК-д юм уу, АТҮТийг хамтран хариуцагчаар татаж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Мөн уг шаардлагатай яг ижил шаардлагыг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Мөн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 07-ны өдрийн 8183 дугаартай захирамжаар Батбаатарын нэхэмлэлтэй АТҮТд холбогдох хэргийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан байгаа. Иймд 65.1.6-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63.1.2-т нэхэмжлэлийн үнийн дүнг эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр тодорхойлохоор заасан. Гэтэл нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн байгааг шүүх анхаарна уу. Батбаатар, * нарын нэхэмжлэлтэй шаардлагыг 2019 оны 11 сарын 07-ны өдөр захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэнд * зөвшөөрөхгүй гомдол гаргаснаар *д холбогдох хэргийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Уг захирамжид Батбаатар гомдол гаргаагүй учир нь Батбаатар өөрөө хүсэж авто тээврийн үндэсийн төвийн бүртгэл дээр очиж гарын үсэг зурж шилжүүлсэн байгаа гэв.

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Б, Б.Г нар хариуцагч ЛСЛ ХХК-д холбогдуулан *, * улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, өмчлөх эрхийг А.Б, Б.Г нарын нэр дээр шилжүүлэн бүртгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж /хх-1/, нэхэмжлэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрсдийгөө бүрэн төлөөлөн оролцох эрхийг Б.Ггаас 2019-12-24-ний өдөр, А.Баас 2019-12-04-ний өдөр тус тус Т.Мөнхдэлгэрт итгэмжлэлээр олгосон /хх-6, 8/ байна.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхдэлгэр нь нэхэмжлэгч Б.Ггийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан * улсын дугаартай автомашиныг шилжүүлсэн бүртгэлийг хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр хариуцагч нар давж заалдах гомдол гаргаагүй шийдвэр хүчин төгөлдөр болсон тул нэхэмжлэгч Б.Г тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авч байгаа талаар шүүх хуралдаанд тайлбарласан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно гэж, 106.4-т хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно гэж, 106.5-д энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгчийн татгалзал баталж хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан.

 

Тиймээс нэхэмжлэгч Б.Г нь Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-д холбогдуулан гаргасан * улсын дугаартай ланд круйзер-200 маркийн автомашиныг ЛСЛ ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэсэн Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийг хүчингүй болгуулж, уг автомашиныг иргэн Б.Ггийн нэр дээр зөвтгөж бүртгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2020-03-05-ны өдөр шийдвэрлэж нэхэмжлэгч Б.Ггийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж 128/ШШ2020/0163 дугаартай шийдвэр гарсан /хх-79-82/ байх тул нэхэмжлэгч Б.Гг  хариуцагч ЛСЛ ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг батлах үндэслэлтэй байна.

 

Харин хариуцагч ЛСЛ ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2020-02-06-ны өдрийн 13/1108 тоот албан бичгээр О.Оргилболдод гурван жилийн хугацаатай /хх-28/, 2020-04-22-ны өдрийн В/1925 дугаартай албан бичгээр Ж.Саранцэцэгт /хх-77/ гурван жилийн хугацаатай тус тус олгосон байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оргилболд төлөөлөх бүрэн эрх дуусгавар болсон талаар бичгээр /хх-78/ илэрхийлснээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Саранцэцэг оролцсон болно.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаас үзэхэд хариуцагч ЛСЛ ХХК-иас 2017-12-27-ны өдөр АТҮТийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэст хаягласан * дугаартай албан бичигт ...А.Бын * улсын дугаартай автомашиныг зээлийн гэрээний дагуу ...компаний нэр дээр шилжүүлж бүртгэж өгнө үү гэж дурдсан /хх-4/ байх бөгөөд нэхэмжлэгч А.Б нь өөрийн өмчлөлийн * улсын дугаартай, Бенз S-350,0 маркийн автомашиныг иргэн С.Чын хариуцагч ЛСЛ ХХК-иас авсан зээлийн гэрээний үүрэгт барьцаалахаар талуудын хооронд тохиролцоо хийгдсэн үйл баримтын талаар маргаагүй бөгөөд 2017-12-27-ны өдөр нэхэмжлэгч А.Б нь өөрийн биеэр ирж тээврийн хэрэгслийн өмчлөлийн шилжүүлсэн талаар тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягтад бүртгэгдсэн байна /хх-11/.

 

Гэтэл иргэн С.Ч нь 2017-12-27-ны өдөр ЛСЛ ХХК-тай 425 дугаартай зээлийн гэрээ байгуулсан /хх-52/ байх боловч барьцаа хөрөнгийн талаар уг гэрээнд тусгаагүй,

нэхэмжлэгч А.Б нь хариуцагч ЛСЛ ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулаагүй болохыг талууд тайлбарлаж, ЛСЛ ХХК нь иргэн С.Ч, Бэлон ХХК нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 294.345.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн 184/ШШ2018/03021 дугаартай шийдвэрийг /хх-56-59/ Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019-01-16-ны өдрийн 137 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна /хх-53-55/.

 

Дээрх иргэн С.Ч, Бэлон ХХК нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг шаардсан ЛСЛ ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагад зээлийн гэрээний үүрэгт өмчлөлөө шилжүүлсэн нэхэмжлэгч А.Бын автомашины талаар болон уг автомашины эзэмшигч болох А.Быг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй, барьцаа хөрөнгийн талаар шаардлага гаргаагүй байна.

 

Харин Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019-12-31-ний өдрийн 181/ШЗ2020/00336 дугаар захирамжаар А.Б, Б.Г нарын ЛСЛ ХХК-д холбогдуулан гаргасан тээврийн хэрэгслийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, тэдгээрийг нэр дээр шилжүүлэн бүртгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан /хх-12-13/.

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019-05-02-ны өдрийн 181/ШЗ2019/05197 дугаар захирамжаар А.Б, Б.Г нарын АТҮТ ТӨҮГ, ЛСЛ ХХК нарт холбогдуулан гаргасан *, * улсын дугаартай автомашинуудыг ЛСЛ ХХК-д шилжүүлсэн бүртгэлийг хүчингүйд тооцуулах, нэхэмжлэгч нарын нэр дээр шилжүүлэн бүртгэхийг даалгах, ЛСЛ ХХК болон С.Ч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож автомашин барьцаалсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхийн харьяалал зөрчсөн, зээлийн гэрээний үүрэг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна /хх-31-33/.

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019-11-07-ны өдрийн 128/ШЗ2019/8183 дугаар захирамжаар А.Б, Б.Г нарын нэхэмжлэлтэй АТҮТ ТӨҮГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмыг биелүүлээгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна /хх-36-40/.

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019-12-25-ны өдрийн 06 дугаар тогтоолоор дээрх хэргийг хэрэгсэхгүй болгосон захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 128/ШЗ2019/8183 дугаартай захирамжийг нэхэмжлэгч Б.Ггийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хянаж нэхэмжлэгч Б.Гд холбогдох хэсгийг хүчингүй болгож захирамжид өөрчлөлт оруулсан байна /хх-83-85/.

 

Тиймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус ойлгомжгүй, хэнд холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхойгүй, уг шаардлагатай яг ижил шаардлагыг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг хэрэгсэхгүй болгож, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 07-ны өдрийн 8183 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Учир нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019-05-02-ны өдрийн 181/ШЗ2019/05197 дугаар захирамжаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг шүүхийн харьяалал зөрчсөн, зээлийн гэрээний үүрэг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан үндэслэлээр, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019-11-07-ны өдрийн 128/ШЗ2019/8183 дугаар захирамжаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмыг биелүүлээгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр тус тус хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд дээрх шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч А.Бын нэхэмжлэлийн * улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, өмчлөх эрхийг А.Бын нэр дээр шилжүүлэн бүртгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг эцэслэн шийдвэрлээгүй байна.

 

А.Б нь өөрийн өмчлөлийн автомашиныг иргэн С.Чад туслан зээлийн гэрээний үүрэгт барьцаалахаар тохирч хариуцагч ЛСЛ ХХК-ийн нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлсэн байх боловч хариуцагч нь барьцааны гэрээг хуульд нийцүүлж байгуулаагүй энэ талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байх бөгөөд иргэн С.Ч зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тохиролцоог автомашины өмчлөгч А.Бтай хийгдээгүй байхад хөдлөх хөрөнгийн өмчлөлийг шилжүүлсэн бүртгэл хийгдсэн нь үндэслэлгүй  байна.

 

Иргэний хуулийн 111 дүгээр зүйлд хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх талаар зохицуулсан байх бөгөөд өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болохоор 111.1-д заасан бөгөөд маргааны зүйл болох * улсын дугаартай автомашины өмчлөх эрх хариуцагчийн нэр дээр эзэмшил нь нэхэмжлэгч А.Бт байгаа болохыг зохигч тайлбарлаж маргаагүй.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд иргэн С.Чад зээл олгосон хариуцагч ЛСЛ ХХК-ийг барьцаалан зээлдэх журмаар үйл ажиллагаа явуулдаг болохыг, зээлдэгчээс барьцааны гэрээ байгуулаагүй байгаа нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т заасан шаардлагыг хэрэгжүүлэх боломжгүй талаар Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2018/03021 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн байна.

 

Тиймээс Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, мөн хуулийн 153.4-т барьцааны эрх нь үндсэн шаардлага, түүнтэй холбоотой бусад дагалдах эрх болон энэ хуулийн 88 дугаар зүйлд заасан үр шимд нэгэн адил хамаарна гэж тус тус заасан.

 

Зорилготой буюу С.Чын зээлийн гэрээний үүрэгт иргэн А.Бын өмчлөлийн автомашиныг барьцаалж байгаа бол автомашины өмчлөгчтэй тохиролцоо хийгдээгүй, Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх талаар гэрээ хэлцэл хийгдээгүй байхад хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг ямар үндэслэлээр өмчлөлдөө шилжүүлэн бүртгэл хийгдсэн болох нь тодорхойгүй, энэ талаарх баримтыг хариуцагч тал нотлох баримтаар шүүхэд гаргаагүй.

 

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болох бөгөөд мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар барьцааны гэрээг бичгээр байгуулахаар, хуулийн энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байхаар мөн хуулийн 156.3-т заасан ба мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасан боловч нэхэмжлэгч А.Б, хариуцагч ЛСЛ ХХК нарын хооронд үүрэг үүссэн гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т зааснаар шаардлага үндэслэл, татгалзлаа нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь талуудын үүрэг тул иргэн С.Чын зээлийн гэрээний үүргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, хариуцагч нь нэхэмжлэгчтэй Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан гэрээний харилцаа үүсээгүй байх тул нэхэмжлэгч А.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгч нараас урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул ногдох хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Бт олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 111 дүгээр зүйлийн 111.1, 235 дугаар зүйлийн 235.1, 186 дугаар зүйлд заасныг баримтлан * улсын дугаартай, мерседес бенз S-350.0 маркийн автомашиныг хариуцагч ЛСЛ ХХК-ийн хууль бус өмчлөлөөс чөлөөлж, нэхэмжлэгч Цэндүүд овогт А.Б /ЧО72062973/-н нэр дээр шилжүүлэн бүртгэхийг Автотээврийн үндэсний төв ТӨҮГазарт даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаарзүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЛСЛ ХХК-иас 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Бт олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.