Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2019/01076

 

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2019/01076

Улаанбаатар хот

  

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян Уул 1 гудамж,*******од оршин суух, 1964 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, Боржигон овогт ******* /рд:УГ64041710/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Энгельсийн гудамж, өөрийн байранд байрлах, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазар /рд:5893704/-т холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, хариуцагчийн өмгөөлөгч******* /ШТЭҮД-1581/, гэрч*******,*******,*******, нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нуржав овогтой Төрбат би 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Автобус нэгдүгээр баазад жолоочоор ажиллаж байгаад 2013 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн ОНӨААТҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн хурлаар үйлдвэрчний эвлэлийн даргаар сонгогдож, Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчдийн хурлын 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1 тоот тогтоолоор орон тооны даргаар 4 жил ажилласан. Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурлаар 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн тэргүүлэгчдийн хурлын шийдвэр 1 тоот тогтоолоор орон тооны даргаар тогтоогдон ажилласан. Энэ хугацаанд Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын дарга Г.Төмөрбаатар, орлогч дарга, техникийн албаны дарга, хуулийн зөвлөх*******, нэгдүгээр баазын дарга нар нь үйлдвэрчний эвлэлийн хороодын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын гэрээ байгуулахгүй, санхүүгүй болгож, даргаар томилогдсоныг цалингүй болгож, байгууллага руу оруулахгүй, гишүүдтэйгээ хурал хийхэд нь хурлаас хөөх зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Автобус нэгдүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 13 тоот тогтоолоорыг үндсэн автобусны жолоочийн ажил мөн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Автобус нэгдүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороон даргын ажлыг орон тооны бусаар хавсран ажиллуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч өмнөх шүүх хурал болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг үйлдвэрчний эвлэлийн хороон дарга биш гэж хэлж байсан хэрнээ Үйлдвэрчний эвлэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар эргээд ажилдаа орохыг хүсч, үйлдвэрчний эвлэлийн орон тооны бусаар ажиллахаар болсон гэдгээ хэлээд өргөдлөө өгөхөд “ажлаас чөлөөлөгдөөгүй байна, чөлөөлөгдсөн тогтоол шийдвэрээ авчир, үйлдвэрчний эвлэлийн хороон даргыг огт хийхгүй болсон тохиолдолд таныг ажилд авах боломжтой” гэсэн хариу өгсөн. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрэм, Тээвэр холбоо газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны дүрэм, Зорчигч тээврийн нэгтгэл, ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны дотоод үйл ажиллагааны журмуудад орон тооны болон орон тооны бус гэсэн байгаа. Орон тоогоор ажиллана гэдэг нь ажлаас бүрэн чөлөөлөгдөж, тухайн байгууллагын хийх ёстой үндсэн ажлаа хийхгүйгээр үйлдвэрчний эвлэлийн хороон даргыг хийх, хийснийхээ төлөө хороодын гишүүдийн татвараар цалинждаг. Орон тооны бус нь тухайн хүн өөрийн үндсэн үүргээ гүйцэтгэж цалин хөлс авахын зэрэгцээ гишүүдийн татвараас урамшуулал гэж авдаг. Иймд Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу үндсэн орон тоогоор ажиллаж байгаад чөлөөлөгдсөн учраас Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Автобус нэгдүгээр баазын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож,ын жолоочийн цалинг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш тоолж ажлын 87 хоногийн цалинтай тэнцэх олговорт 4 606 389 төгрөгийг олгуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, өмгөөлөгчийн хамт шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн нь 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Автобус нэгдүгээр баазад нийтийн тээврийн том оврын автобусны жолоочоор ажилд орж ажиллаж байгаад 2013 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн үйлдвэрчний эвлэлийн бүх гишүүдийн хурлаар Автобус нэгдүгээр баазын үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгогдон ажилласан.  2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Зорчигч тээврийн нэгтэгл ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар тус тус сонгогдон ажиллаж байна. Зорчигч тээврийн нэгтэгл ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгогдохдоо Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажилчдын бүх гишүүдийн хурлаар сонгогдоогүй. Есөн тэргүүлэгчдийн хурлаар сонгогдсон байдаг. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 82 тоот албан бичгээр байгууллагад ажилд авах тухай хандсан байдаг. Зорчигч тээврийн нэгтгэлээс 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/18 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт үндсэн ажлаас чөлөөлөгдсөн үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтан... түүнчлэн хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар сонгуульт үүргээсээ чөлөөлөгдсөн тохиолдолд захиргаа түүнийг хуучин ажилд нь эгүүлэн ажиллуулах буюу тухайн ажил байхгүй бол өөрийн нь зөвшөөрснөөр урьд авч байсан дундаж хөлс буурахгүйгээр ажил олгохоор заасан байна. Хуульд зааснаар иргэн нь үйлдвэрчний эвлэлийн сонгуульт үүргээс чөлөөлөгдөөгүй бөгөөд өнөөдрийг хүртэл үйлдвэрчний эвлэлийн хорооны сонгуульт ажлыг хийсээр байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

 Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Төрбат нь хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэргийн баримтаас үзэхэд нь Улаанбаатар хотын нийтийн зорчигч тээврийн компанийн захирлын 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаар тушаалаар Хайлаас бригадад жолоочоор томилогдон ажиллаж байхдаа ОНӨҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн бүх гишүүдийн хурлын 2013 оны 3 дугаар сарын 02-ний өдрийн 01 тоот тогтоолоор  үйлдвэрчний эвлэлийн даргаар сонгогдож, дээрх үндэслэлээр ОНӨҮГ-ын захирлын 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Б/144 тоот тушаалаар түүнийг жолоочийн ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. 

 

Улмаар нь Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Автобусны нэгдүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 3 дугаар тогтоолоор үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар дахин  сонгогджээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...2017 оноос хариуцагч байгууллагын удирдлагууд үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, нөлөөлж үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн татварыг цуглуулах боломжгүй, байгууллагын хашаагаар орох боломжгүй, гишүүдийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжгүй болгосныг тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцээд, 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 13 тоот тогтоолоорыг орон тооны бус эвлэлийн хороон дарга болон жолоочийн ажлыг давхар хийлгэхээр шийдвэрлэсэн тул жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна” гэж тайлбарласан.   

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзлын үндэслэлээ “...Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт үндсэн ажлаас чөлөөлөгдсөн үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтан, ...түүнчлэн хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар сонгуульт үүргээсээ чөлөөлөгдсөн тохиолдолд захиргаа түүнийг хуучин ажилд нь эгүүлэн ажиллуулах буюу тухайн ажил байхгүй бол өөрийн нь зөвшөөрснөөр урьд авч байсан дундаж хөлс буурахгүйгээр ажил олгохоор заасан. нь үйлдвэрчний эвлэлийн сонгуульт үүргээс чөлөөлөгдөөгүй бөгөөд өнөөдрийг хүртэл сонгуульт ажлаа хийсээр байгаа” тайлбарлан маргасан.

 

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Автобусны нэгдүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 19-ний 13 дугаар тогтоолоор Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Автобусны нэгдүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны дүрмийн 7 дугаар зүйлийн 7.11 дэх заалтыг тус тус үндэслэныг орон тооны бус даргаар ажиллуулж, үндсэн ажлынх нь цалингийн 40 хувийн нэмэгдэл цалинг 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс сар бүрад олгохооор шийдвэрлэсэн байна.

 

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуульд орон тооны бус дарга ажиллах талаар хуульчлан зохицуулаагүй байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ийнхүү тогтоол гаргасан үндэслэлээ “...Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дүрмийн 12 дугаар зүйлийн 12.10-т “...анхын шатны үйлдвэрчний эвлэлийн хороо дотоод үйл ажиллагааны журамтай байж болно”, 11 дүгээр зүйлийн 11.2-т “...үйлдвэрчний эвлэл нь ... бүтэц зохион байгуулалт, орон тооны асуудлаа өөрсдөө шийдвэрлэнэ” гэж заасныг дагуу 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 3 тоот тогтоолоор Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны дотоод үйл ажиллагааны журам баталж, уг журмын 7.10-т “Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын ажлыг орон тооны дарга буюу орон тооны бус даргаар ажиллаж болно” гэж заасныг баримтланыг орон тооны бус даргаар томилсон” гэх агуулга бүхий тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан боловч энэхүү тогтоол нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-т “Үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтны сонгуулийн хугацаа дуусгавар болсон, түүнчлэн хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар сонгуульт үүргээсээ чөлөөлөгдсөн тохиолдолд захиргаа түүнийг хуучин ажилд нь эгүүлэн ажиллуулах буюу тухайн ажил байхгүй бол өөрийн нь зөвшөөрснөөр урьд авч байсан дундаж хөлс нь буурахааргүйгээр ажил олгоно” гэж заасантай нийцэхгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчыг сонгуульт ажлаа эрхэлж байгаа гэх үндэслэлээр ажилд эгүүлэн томилохоос татгалзсан хариуцагчийн татгалзлыг буруутгах боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт зааснаар ...байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хуульд заасны дагуу гомдол гаргасан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсгийг баримтлан хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгчын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч  улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ