Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2022/00695

 

 

 

 

 

 

  2022             05            10                                   142/ШШ2022/00695  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС            

  

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Н-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Ө-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Өвлөгдөх хөрөнгийн өөрт ногдох хэсэг болох 38,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч Ж.Өт холбогдуулан өвлөгдөх хөрөнгийн өөрт ногдох хэсэг болох 38,000,000 төгрөг гаргуулах тухай гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Нэхэмжлэгч Ц.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний албан ёсны нөхөр байсан талийгаач Я.Б 0 байранд амьдарч байгаад нас барсан. Байрны ордерыг Ж.Ө хамтран эзэмшигчээр нэр нь бичигдсэн байсан учир Ц.Н би талийгаач нөхрийнхөө өмчлөлд байсан байрны өөрт ногдох хувь хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар авахуулж өгөхийг хүсье. Ц.Н би цорын ганц гэр бүлийн баталгаатай гэр бүлийн гишүүн юм. Би хуульд заасан эрхээ эдэлж дээрхи байрны 50 хувь болох 26,000,000 төгрөгийг гаргуулахыг хүсэж байна. Байрны ханшийг одоогийн ханшаар бодов. Ц.Н миний өв нээх эрхийг сэргээсэн шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шийдвэр гарсан учраас, шийдвэрийн дагуу эрхээ хамгаалах хүсэлттэй байна гэжээ.

3. Нэхэмжлэгч Ц.Н нэмэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Нэхэмжлэгч Ц.Н би хариуцагч Ж.Өоос 52,000,000 төгрөгийн 50 хувь болох 26,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Одоо 12,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Учир нь Орхон аймагт 1 өрөө хуучин байр өнөөдрийн ханшаар дундаж үнэ 76,000,000 төгрөг болсон байна. Ц.Н би өнөөдрийн нэмэгдсэн зарах ханшаар бодож бичлээ. Энэ мөнгийг надад нэмж олгож өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Нийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие гэр бүлийн баталгаатай албан ёсны баталгаатай байгаа ганц өв залгамжлах хүн байгаа. Тэгээд Орхон аймагт байгаа талийгаачид оногдох нэг өрөө байрны тал хувийг шийдвэр гүйцэтгэх газраар заруулж авах хүсэлтэй байна. Учир нь Ж.Ө хамтран өмчлөгчөөр нэрээ бичүүлсэн хүн. Энэ хүн гэр бүлийн ямар ч бичиг баримт байхгүй, би нэг ч удаа хараагүй, танихгүй хүн байгаа. Энэ байрны надад оногдох хэсгийг өгөхгүй байгаа учраас Орхон аймаг дахь шүүхийн шийдвэх гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлэх хүсэлтэй байна. Энэ олон жил өмчөө авч чадахгүй хөөцөлдөж, энэ хүн албан ёсны өвлөгч нь мөн гэсэн тогтоол шийдвэрүүд гараад байхад намайг ийм тийш явуулж одоогийн байдлаар надад 3.000.000 төгрөг, байр зарахад 2.000.000 төгрөгөөр зардал гарахаар тооцож байна. Нэг өрөө байр одоо 76.000.000 төгрөгийн ханштай байна. Тэгэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлж 38.000.000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Өнөөдөр настай, ганц бие хүн хар цай ууж, хатсан талх идэж амьдарч байна. 38.000.000 төгрөгөө хурдан авах хүсэлтэй байгааг харгалзан үзэж хурдан шийдвэрлэж өгнө үү. Намайг болон шүүхийн ажлыг өмгөөлөгч Б.Б олон жил хүндрүүлж байгааг таслан зогсоож өгнө үү Надад өмгөөлөгч авах мөнгө байхгүй, би өмгөөлөгчгүй олон шүүх хуралдаанд орлоо. Би өөрөө өөрийгөө өмгөөлсөн. Монгол улсын шүүх иргэн хүний төлөө явдагт баярлаж байна гэв.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Ж.Ө-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б би нэхэмжлэгч Ц.Нийн гаргасан нэхэмжпэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6.д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжпэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол” нэхэмжпэлийг хүлээн авахаас татгалзахаар хуульчилсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1д “Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.” гэж заасан байна. Ц.Н нь тус шүүхэд 2018 онд "Я.Б-ийн хууль ёсны өвлөгч Ц.Н, хүү Б.Б нарнар мөн болохыг тогтоолгох, Я.Б, Ж.Ө нарын өмчлөлийн 0байрны үнээс Я.Б-ийн хууль ёсны өвлөгч болох Ц.Н, Б.Б нарнарт ногдох хэсэг болох 22 500 000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж улмаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 114 дугаартай шийдвэрээр Ц.Нийг Я.Бийн хууль ёсны өвлөгч болохыг тоггоож, 0байрны үнээс өвлөгдөх 22 500 000 төгрөг гаргуулах, мөн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, 0 тоот байрны үнээс өвлөгдөх 22 500 000 төгрөг гаргуулах Б.Б нарнарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч Ц.Н энэхүү шийдвэрт давж заалдах гомдол гаргасан ба Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 28 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Нийн давж заалдсан гомддлыг хангахгүй орхисон. Нэхэмжлэгч Ц.Н магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан ба Монгол улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 108 тоот хуралдааны тогтоолоор гомдлыг хяналтын шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Ц.Нийн нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа тул Ц.Нийн гаргасан нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй юм. Түүчнлэн Ж.Ө нь талийгаач Я.Бтэй хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1317 тоот шийдвэрээр Ж.Ө, нас барагч Я.Б нарыг 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосон. Дээрх хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээс харахад Ж.Ө, Я.Б нар нь 2010 оноос эхлэн талийгаач Я.Бтэй хамтран амьдарч байсан болохыг, Ц.Н нь 2010 оноос хойш талийгаачтай хамтран амьдраагүй, гэрлэлтийн баталгаатай болохоос биш гэр бүлийн гишүүний эрх, үүрэггүйгээр сүүлийн 10-аад жил тусдаа амьдарч байсан, талийгаачийг өвчтэй бие муу байхад эргэж тойрох, асарч халамжлах үүргээ биелүүлээгүй, нас барах үед хүртэл ирж буяны ажилд нь оролцоогүй мөртлөө нас барсны дараа өвийн талаар булаацалдсан бөгөөд шүүхээс Ц.Нийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ. Ц.Нийн урд гаргасан нэхэмжпэлд хүү Б.Б нарнарын талаар дурдаж хамтран нэхэмжлэгчээр оролцуулсан ба бид нар Б.Б нарнарыг талийгаачийн төрсөн, үрчилсэн хүүхдүүд биш болохыг захиргааны хэргийн 3 шатны шүүхээр маргаан үүсгүүлэн тогтоолгож, мөн л шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Ж.Ө нь талийгаач Я.Бийг хамтран амьдрах хугацаандаа маш сайн асарч, халамжилж байсан болох нь Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 114 дугаартай хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагддаг. Талийгаачтай холбоотой гавьяа шагнал бусад баримтуудыг хариуцагч талаас гаргаж өгсөн. Гэтэл албан ёсны эхнэр гэх Ц.Нт нөхрийнх нь талаар ганц ч баримт, дурсамж бүхий гэрэл зураг байхгүй, энэ хүнийг өвчтэй бие муутай байхад нь эмнэлэгт болон гэрээр асарч сувилж байгаагүй, тэр бүү хэл нас барах үед нь мэдээгүй, буяны ажилд нь ороогүй мөртлөө өнөөдөр эхнэр нь гэж өөрийгөө хэлж байгаа нь Гэр бүлийн тухай хуулийн 3.1.2-т гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд бий болсон эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ, мөн хуулийн 7.2-т гэрлэлтийг бүртгэсэн өдрөөс эхлэн гэрлэгчдийн эрх үүрэг үүснэ” , 10,3-т “Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, угийн бичиг хөтлөх үүргийг адил хүлээнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. 2010 оноос эхлэн Өлзийноров, Б 2 хамтран амьдарч байсан, энэ хугацаанд 2 удаа байр худалдан авсан ба хамгийн сүүлд 0 тоот 1 өрөө байрыг авсан, харин Ц.Н талийгаачтай хамтран амьдарч байгаагүй тус тусдаа амьдарч байсан. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д “өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь 3 сарын дотор татгалзаагүй бол хүлээн авсанд тооцно” мөн зүйлийн 528,2-д “528.1-д зааснаас бусад өвлөгчид өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат, баг сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч өргөдөл гаргасан бол уг өвийг хүлээн авсанд тооцохоор заасан. Тэгэхээр Ц.Нийн хувьд өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч бол биш, харин 528.2-т заасан өвлөгч тэгэхээр Ц.Н өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор өв хүлээн авахаар зохих байгууллагад буюу нотариат баг сумын Засаг даргад хандаж өргөдөл гаргаагүй, байрыг эзэмдэн аваагүй тул 528.3-т зааснаар өвийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ. Нотариат дээр очиж өв хүлээн авах талаар хандаж байгаагүй гэдгээ Ц.Н анхан шатны шүүх хурал дээрээ тодорхой хэлсэн. Тэгэхээр хамт амьдарч байгаагүй өвлөгч тул хуулийн дагуу өвлөхөөс татгалзсан гэж үзнэ. Хавтаст хэргийн 178 дугаар хуудас дахь 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хурлын тэмдэглэлд нэхэмжлэгч Ц.Нийн өөрийнх нь хэлсэн үг тодорхой бичигдсэн байгаа. Нэхэмжлэгч Ц.Н нь анхан шатны шүүхэд анх 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасан үүнээс хойш 2 жил 3 сарын дараа анхан шатны шүүх хурал болж Ц.Нийг талийгаач Я.Бийн хуль ёсны өвлөгч болохыг тогтоож харин маргаан бүхий байрны өвлөх хэсгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Ц.Н нэгэнт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр өвлөгчөөр тогтоолгосон мөртлөө дахин өвлөх эрхийг сэргээлгэх, нотариатад хандах зэрэг нь ямар ч шаардлагагүй байсан. Өөрөөр хэлбэл шүүх нэг асуудлыг нэг л удаа шийддэг, урд нь шийдвэрлэсэн маргааныг дахин дахин хүлээж аваад шийдвэрлээд байдаггүй. Иймд Ц.Нийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Ж.Өын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б би нэхэмжпэгч Ц.Нийн гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцаад эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн талаар тусгасан байдаг. Уг зүйлийн 62.1.2 -т “нэхэмжлэгчийн овог нэр, нэр хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр хаяг оршин суугаа хаяг", 62.1.3 -т “хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр хаяг оршин байгаа газар” зэргийг дурдахыг заасан байхад нэхэмжлэгч нэхэмжлэлдээ огт дурдаагүй. Мөн зүйлийн 62.1.4-т “нэхэмжпэлийн үндэслэл шаардлага түүнийг нотлох баримт”-ын талаар тодорхойлоогүй. Мөн зүйлийн 62.1.5-д”нэхэмжлэлийн үнэ” тушаахыг хуульчилсан гэтэл нэхэмжпэгч Ц.Н нь 60.000 төгрөг улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн ба улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу 12.000.000 төгрөгөөс тооцоход 206.950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т “энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал” шүүгч захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар хуульчилсан. Иймд Ц.Нийн нэхэмжпэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах, хэрэгсэхгүй болгох үндэслэл бий болж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6.д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжпэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар хуульчилсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д “Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.” гэж заасан байна. Ц.Н нь тус шүүхэд 2018 онд "Я.Бийн хууль ёсны өвлөгч Ц.Н, хүү Б.Б нарнар мөн болохыг тогтоолгох, Я.Б, Ж.Ө нарын өмчлөлийн 0 тоот байрны үнээс Я.Бийн хууль ёсны өвлөгч болох Ц.Н, Б.Б нарнарт ногдох хэсэг болох 22 500 000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж улмаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 114 дугаартай шийдвэрээр Ц.Нийг Я.Бийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоож, 0 тоот байрны үнээс өвлөгдөх 22 500 000 төгрөг гаргуулах, мөн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, 0 тоот байрны үнээс өвлөгдөх 22 500 000 төгрөг гаргуулах Б.Б нарнарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч Ц.Н энэхүү шийдвэрт давж заалдах гомдол гаргасан ба Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 28 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжпэгч Ц.Нийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисон. Нэхэмжпэгч Ц.Н магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан ба Монгол улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 108 тоот хуралдааны тогтоолоор гомдлыг хяналтын шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Ц.Нийн нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа тул Ц.Нийн гаргасан нэхэмжпэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй юм. Иймд Ц.Нийн гаргасан нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.            

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг эс зөвшөөрч оролцож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.6-д зааснаар нэхэмжлэлийг хүлээж авахаар хуульчилсан. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн 67.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гаргана гэж заасан. Өнөөдрийн гаргаж байгаа нэхэмжлэлийг 2018 онд Н гуай гаргасан. Тухайн хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд хэргийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх гомдлыг хангахгүй орхиж, улсын дээд шүүх хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэгдсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6-д нэг хүн нэг агуулгаар нэг л удаа шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Нэг нэхэмжлэлээр дахиж гаргаад байж болохгүй. Тэгэхээр эрх зүйн маргаан үүснэ. Шүүхийн шийдвэр байхад шүүх мэдэхгүй хүлээж авбал хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалт байдаг. Н Орхон аймгийн иргэний хэргийн шүүхэд 2018 онд Б, Өлзийбуян нарын өмчлөлийн 0 тоот байрнаас Н, Б нарт оногдох хэсэг болох 22.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Өнөөдөр мөн адил байрнаас 38.000.000 гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Эхлээд    26.000.000 төгрөг нэхэмжлэл гаргаад дараа нь 38.000.000 болгож нэмэгдүүлсэн. Шүүх яг энэ асуудлыг өмнө нь шийдвэрлэсэн. Харин 22.500.000 төгрөгийн өөрт ногдох хэсгийг авах эрхгүй гэж шүүх шийдсэн. Тэр шийдвэрийг хүчингүй болгоогүй байхад дахин нэхэмжлэл гаргаж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх энэ асуудлыг шийдээд 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 114 дүгээр шийдвэрээр шийдвэрлэсэн. Тэгсэн чинь Н гомдол гаргаж, шүүх хурал 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж Н ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Дээд шүүхэд мөн хяналтын гомдол гаргаад дээд шүүх 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 108 дугаартай тогтоолоор хэлэлцүүлэхээс татгалзаж анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн. Гэтэл дээд шүүх хүртэл шийдсэн асуудлыг бид нар авч хэлэлцээд сууж болохгүй. Түүнчлэн хариуцагч Ж.Ө нь талийгаачтай хамтын амьдралтай байсан нь тогтоогдсон. Үүнийг тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2317 тоот шийдвэрээр хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэсэн. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан. Дээрх хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээс харахад Ж.Ө, Б нар нь 2010 оноос эхлэн хамт амьдарч байсан болохыг, Н бол 2010 оноос хойш талийгаачтай хамтарч амьдраагүй, гэрлэлтийн баталгаатай боловч гэр бүлийн гишүүний үүрэг хүлээхгүй 10 гаруй жил тусдаа амьдарсан. Гэрлэлтийн баталгаатай байсан боловч талийгаачийн бие муу байхад асраагүй, буяны ажилд нь хүртэл ирж оролцоогүй. Нас барсны дараа харин өвийн талаар булаацалдаж эхэлсэн. Тийм учраас анхан шатны шүүх эдгээр байдлыг харгалзан үзэж, Нийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийн гаргасан нэхэмжлэлд Батбаатар, Батхуяг гэдэг хүмүүс хамтран нэхэмжлэгчээр оролцож байсан. Үүнийг Сэлэнгэ аймгийн Захиргааны шүүхэд хандаж, 3 шатны шүүхээр яваад Батбаатар, Батхуяг нар нь талийгаач Бийн төрсөн хүүхдүүд биш, үрчилж авсан хүүхдүүд байна гэж тогтоогоод улсын дээд шүүх рүү яваад хэрэгсэхгүй болгож байсан. Энэ хавтаст хэрэгт авагдсан байгаа. Ж.Ө нь талийгаачтай хамтран амьдарч байхдаа маш сайн асарч халамжилж байсан. Энэ нь Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 114 дугаартай хавтаст хэрэгт байгаа баримтуудыг нотлох баримт судлах шатанд судлуулна. Албан ёсны эхнэр гэж байгаа Нт талийгаачтай холбоотой ганц ч баримт байдаггүй. Тэгсэн мөртлөө өнөөдөр өөрийгөө эхнэр нь гэж хэлээд байдаг. Эмнэлэгт асарч хамгаалаагүй мөртлөө нас барсных нь дараа өв булаацалдаад орж ирж байгаа нь учир дутагдалтай байна. Гэр бүлийн тухай хуулийн 21.2, 7.2, 10.3 дахь хэсэгт заасан заалтуудыг Н гуай биелүүлээгүй. 2010 оноос эхлэн Б, Өлзийноров хоёр хамтран амьдарч байсан. Тэр хоёр хамтран амьдарснаас хойш 1 өрөө байр худалдаж авсан байдаг. Нэхэмжлэл дээрээ Н гуай Б гуайг төрсөн хүүхэд байхгүй гэж бичсэн байсан. Гэтэл 4 хүүхэдтэй бөгөөд 2 охин нь АНУ-д амьдардаг, нэг охин нь Дархан-Уул аймагт байна уу? Сэлэнгэ аймагт амьдарч байгаа. Нэг хүү нь нас барсан байгаа. Өвийн асуудал яривал хүүхдүүд нь байгаа. Мөн Б гуай амьд ахуйдаа гэрээслэл бичиж үлдээсэн. Тэр гэрээслэл дээр миний энэ байрны асуудалд ганцхан Ж.Өт хамааралтай. Ж.Ө намайг маш сайн асарч халамжилж байсан. Өөр энэ байртай маргаж булаацалдах хүн байхгүй гэж өөрөө гараараа бичиж өгсөн баримтыг нотлох баримт судлуулахад судлуулна. Тэгэхээр өнөөдөр талийгаачийн хүсэл зориг ийм байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дэх хэсэгт зохигч нар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг өөрсдөө гаргаж өгөх үүрэгтэй. Өнөөдөр Ц.Н гуай хаанаас 76.000.000 төгрөгөөр нэг өрөө байрыг тооцож оруулж ирж байна. Тийм баримт хаана байна. Анх байрыг 2014 онд худалдаж авахдаа 35.000.000 төгрөгөөр худалдаж авсан байдаг. Ямар ч юманд элэгдэл хоргодол гэж байна. Тийм учраас 38.000.000 төгрөгийн нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч 3 сарын дотор татгалзаагүй бол өв хүлээн авсанд тооцно гэж байгаа. Мөн 528 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өв хүлээн авсанд тооцно. Тэгэхээр Ц.Н нас барах хүртэл нь хамт амьдраагзй, 528 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өвлөгч болсон. Тэгэхээр Ц.Н өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор өргөдөл гаргаагүй. Ийм тохиолдолд Иргэний хуулийн 528.3 дахь хэсэгт зааснаар өв хүлээн авахаас татгалзсан гэж үздэг. Би хуульчид хандахад 1 жилийн дараа өв нээгдэх учраас та нэг жилийн дараа шүүхэд нэхэмжлэлээ гаргах эрхтэй гэж хэлсэн гэдэг. Тийм эрхтэй байснаа мэдэж байсан мөртлөө хүсэлтээ гаргаагүй. Тэгснээ 2021 онд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нотиариатч Нандинцэцэг гэдэг хүнээр өв нээлгэсэн. Нотариатч өв нээхтэй талийгаачтай хамгийн сүүлд амьдарч байсан хүний хүсэлтийг хүлээн авч өв нээх ёстой. Гэтэл тухайн нотариатч нь сумын Засаг даргын тамгын газрын дарга ажилтай хүн. Ажилтайгаа хавсарч хийдэг. Албан ёсны нотариатч хүн биш. Орхон аймгийн нотариатчийн хийх ажлыг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нотариатчоор гүйцэтгүүлсэн. Үүний дагуу Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 150 дугаартай хэрэгт хууль зөрчиж хийсэн нотлох баримтыг үндэслээд харьяаллын бус нотариатчийн хийсэн баримтыг үнэлээд шүүх шийдвэрлэсэн. Ц.Н гэдэг хүний өвлөх эрхийн хугацааг сэргээсэн. Гэтэл 2018 онд нас барсан хүний өвийг сэргээхийн тулд 2018-2019 оны хугацаа яригдах болохоос биш 2021 он юм уу түүнээс хойшхи хугацаа сэргээсэн асуудал дээр Өлзийноровыг гуравдагч этгээдээр оролцуулаагүй. Өнөөдөр Ц.Нийн ганцхан баримталж байгаа зүйл нь энэ өвлөх эрхийг сэргээсэн гэж нэхэмжлэл гаргаж байна. Гэтэл хууль бус шүүхийн шийдвэрийг баримталж энэ хүний өвлөх эрхийг сэргээсэн байна. Нэгдүгээрт 2021 оны 06 дугаар сарын асуудал яригдаж байна. Нотариатын харьяалал зөрчсөн байхад хууль зөрчиж явж болохгүй. Бид нар өнөөдөр хууль сахиулах гэж сууж байгаа болохоос өндөр настай ядарсан хөгшин гэж асуудалд хандаж болохгүй. Ж.Ө энэ хүний буруутай үйлдлээс болж эдийн засаг болон сэтгэл санаагаар хохирч байгаа. Нэхэмжлэгч мөн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Ингэж гаргахдаа нэмэгдүүлсэн шаардлагын бүрдүүлбэрийг хангаагүй. Шаардлага, үндэслэл нь тодорхой бус, нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй байвал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалздаг. Нэгэнт иргэний хэрэг үүсгэсний дараа ийм нөхцөл байдал үүсвэл нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага мөн хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл байгаа. Сая нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлж өгнө үү гэж байгааг шүүх анхаарч үзнэ үү. 76.000.000 төгрөг гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хүн нотлох үүрэгтэй. Нэхэмжлэл тал энэ нотлох үүргээ биелүүлээгүй. Тийм учраас нэхэмжлэл хэрэгсэхгүй болох учраас шинжээч томилуулахгүй. Нэхэмжлэгч талд эрх нь байгаа. Мөн өмгөөлөгч аваагүй гэж байна. Өмнө нь М наргэсэн өмгөөлөгч нарыг сонгон авсан байсан. Нийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

6. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, Ц.Нийн иргэний үнэмлэхний хуулбар нотариатаар баталгаажуулсан хуулбар, Я.Б, Ц.Н нарын гэрлэсний гэрчилгээний хуулбар /хх-4/, Я.Бийн нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-5/, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 142/ШШ2022/00150 дугаартай шийдвэрийн хуулбар /хх 6-9/, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 96 тоот Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Дөмбөн 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-10/, Ү-2101015004 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-11/, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Тойргийн нотариатч Б.Нандинцэцэгийн 0180 дугаартай өв хүлээн авах хүсэлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-12/, 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2540 тоот архивын ажиилтан Э.Мягмарын Сэлэнгэ аймгийн Сайхан сумын тойргийн нотариатч Б.Нандинцэцэгт илгээсэн мэйлийн хуулбар /хх-13/, Ү-2101015004 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-58/, Ц.Нийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-59/, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 142/ШШ2022/00150 дугаартай шүүхийн шийдвэрийн хуулбар /хх 60-61/, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн итгэмжлэлийн хуулбар /хх-63/, Монголын нотариатчдын танхим Сэлэнгэ аймгийн Сайхан сумын тойргийн нотариатч Б.Нандинцэцэгийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тодорхойлолтын хуулбар /хх-64/-ыг шүүхэд гаргаж өгсөн.

7. Хариуцагчаас: Ж.Өын иргэний үнэмлэхний хуулбар /хх-16/, 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн бүртгэлийн 0354 дугаартай итгэмжлэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-20/, Улсын бүртгэлийн Ү-2101015004 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар/, Я.Бийн нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-25/, Ж.Өийн иргэний үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-26/, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 142/ШШ2021/00114 дугаартай шийдвэрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх 27-29/, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 28 дугаартай магадлалын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх 30-34/, 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 001/ШХТ2021/00108 дугаартай хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоолын хуулбар /хх-35/, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2020/01317 дугаартай шийдвэрийн хуулбар /хх 36-41/, Монголын нотариатчдын танхим Сэлэнгэ аймгийн Сайхан сумын тойргийн нотариатч Б.Нандинцэцэгийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тодорхойлолтын хуулбар /хх65/, 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2540 тоот архивын ажилтан Э.Мягмарын Сэлэнгэ аймгийн Сайхан сумын тойргийн нотариатч Б.Нандинцэцэгт илгээсэн мэйлийн хуулбар /хх-66/, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн итгэмжлэлийн хуулбар /хх-67/, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 51 тоот Монголын нотариатчдын танхимын лавлагааны хариу мэдэгдэх хуудас /хх-68/, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 0180 бүртгэлийн дугаартай өв хүлээн авах хүсэлтийн хуулбар /хх-69/, -ыг шүүхэд гаргаж өгсөн.

8. Хариуцагч талын хүсэлтээр Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 142/2018/0112э/индекстэй 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1428ШШ2022/00150 дугаартай шийдвэртэй 3 хавтаст хэргээс: хх-1 нэхэмжлэл, хх-22 худалдах худалдан авах гэрээ, хх-40 Улсын бүртгэлийн Ү-2101015004 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар зэргийг судлуулав.

            Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Н нь Ж.Өт холбогдуулан 0байрнаас оногдох хэсэг 38.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаас 17500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 20500000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Ц.Н нь талийгаач нөхөр Я.Б, Ж.Ө нарын өмчид бүртгэлтэй 0байрны үнээс 2022 оны 03 дугаар сарын 11-ны өдөр 26.000.000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр 12.000.000 төгрөгийг нэмэгдүүлж нийт 38.000.000 төгрөгийг дээрхи байрны хамтран өмчлөгч Ж.Өоос гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Үүнд Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 142/ШШ2021/00114 дугаарт шийдвэр, тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1428ШШ2022/00150 дугаартай шийдвэр, Ягааны Б нь 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 6101000257 дугаарт нас барсны гэрчилгээ, 1987 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэр бүл болохоо батлуулсан Я.Б, Ц.Н нарын гэрлэлтийн байдлыг гэрчилсэний 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаарт гэрчилгээ, Боржигон овгийн Цэрэнжавын Н /регистрийн дугаар МЛ55122101 иргэний үнэмлэхний хуулбар зэргийг үндэслэл болгодог.   

3. Хариуцагч талаас Ц.Нийн нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй өв хүлээн авах эрхээ Ц.Н нь алдсан. Мөн нэхэмжлэгч нь хууль ёсны гэр бүлийн баталгаатай боловч хамт амьдарч байгаагүй. 0орон сууц нь Ж.Өын хөрөнгө оруулалтаар бүтсэн хөрөнгө тул нэхэмжлэгчид оногдох хэсэг гэж байх боломжгүй... Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 142/шш2021/00114 дугаарт шийдвэрээр  1.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1., 528 дугаар зүйлийн 528.2., 528.3. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Нийг Я.Бийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоож шийдвэрлэн харин 0байрны үнээс өвлөгдөх 22 500 000 төгрөг гаргуулах Ц.Нийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн магадлалаар Ц.Нийн гомдолыг хангахгүй орхиж  Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 142/шш2021/00114 дугаарт шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй тул шүүх энэ үйл баримтаар дахин шийдвэр гаргах боломжгүй гэж няцаадаг.

              4. Хавтаст хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр  Хх-ийн 8  Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 150 дугаартай шүүхийн шийдвэр, хх-ийн 12 өв хүлээн авах тухай хүсэлт, хх-ийн 13 архивын ажилтнаас ирүүлсэн хариу, хх-ийн 240Ү-2101015004 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө нь 2 хүний өмч Ж.Ө, Я.Б нарын бүртгэл, хх-25-ийн Ягааны Б нь 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нас барж 6101000257 дугаарт бүртгэл, хх-ийн 27-29-р хуудсанд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 114 дугаартай шүүхийн шийдвэр, хх-ийн 30-34-р хуудсанд Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, хх-ийн 35-д Монгол улсын дээд шүүхийн тогтоол, хх-ийн 36-41-д Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1317 дугаартай шүүхийн шийдвэр, 142/2018/01127/индекстэй 2021 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 142ШШ2021/00114 дугаартай шийдвэртэй иргэний хэргийн хх-ийн 1-2 Ц.Нийн нэхэмжлэл, хх-ийн 28-р хуудсанд улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, хх-ийн 29-т үл хөдлөх эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, хх-ийн 31-р хуудас орон сууц худалдах, худалдан авах гэрээ, хх-ийн 38-т нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, 2 дугаар хавтаст хэргийн 180 дугаар хуудсанд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 5577 дугаартай хүсэлт хэлэлцсэн шүүгчийн захирамж, гэрээслэл бүхий бичвэр зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

5. Гэр бүлийн тухай хуулийн 3.1.3.“гэрлэгчид” гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг;... гэж заасан байдаг. Нэхэмжлэгч Ц.Н нь 1987 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Я.Бтэй гэр бүл болсоныг 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаарт гэрчилгээ олгосон нь хх-н 12 дугаар талын ард тал дахь баримтаар тогтоогддог. Гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.4-д зааснаар ...гэр бүлийн гишүүн нас барснаар өв нээгдсэн байна.

- Өв залгамжлал гэдэг нь хүний амьд сэрүүн байхдаа бий болгосон хөрөнгийг өөрийнхөө хүсэл зоригийн дагуу эсхүл хуульд заасан журмаар өвлөн авахыг ойлгодог.

6. Нэхэмжлэгч Ц.Н нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 142/ШШ2021/00114 дугаарт шийдвэрээр ......Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1., 528 дугаар зүйлийн 528.2., 528.3. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Нийг Я.Бийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоож шийдвэрлэн харин 0байрны үнээс өвлөгдөх 22 500 000 төгрөг гаргуулах Ц.Нийн нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсныг Ц.Н нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн магадлалаар Ц.Нийн гомдолыг хангахгүй орхиж  Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 142/шш2021/00114 дугаарт шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг.

Мөн дахин нэхэмжлэгч Ц.Н нь тус шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр нэхэмжлэл гаргаж 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1428ШШ2022/00150 дугаартай шийдвэрээ Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.2, 528.4-т зааснаар Ц.Нийг талийгаач Я.Бийн өвийг хүлээн авах хугацааг сунгаж, өвлөх эрхийн гэрчилгээ олгохоор шийдвэрлэгдсэн байна.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ц.Нийн нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар буюу өвлөгдөх хөрөнгөөс нэхэмжилсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй өв хүлээн авах эрхээ алдсан гэдэг... дараахи үйл баримтаар үгүйсгэгдэж  байна.

- Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 142/шш2021/00114 дугаарт шийдвэрээр ...Цэрэнжавын Нийг Ягааны Бийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоож........ мөн тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1428ШШ2022/00150 дугаартай шийдвэрээ Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.2, 528.4-т зааснаар Ц.Нийг талийгаач Я.Бийн өвийг хүлээн авах хугацааг сунгаж, өвлөх эрхийн гэрчилгээ олгохоор шийдвэрлэгдснээр хариуцагчаас дээрхи хөрөнгийг шаардах эрхтэй болсон байна.

8. 0Ү-2101015004 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө нь 2 хүний өмч Ж.Ө нь дангаар өмчлөх эрхтэй талаараа маргадагч хавтаст хэрэгт энэ талаараа баримт ирүүлээгүй байна.

Хариуцагч тал..нэмэгдүүлсэн шаардлага нь бүрдүүлбэрийг хангаагүй, шаардлага, үндэслэл нь тодорхой бус  учир...нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдож байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү мөн нэхэмжлэлд тохирсон улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэдэг... нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь хаах боломжгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэр хангаагүй, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл хэргийн хүрээнд тогтоогдохгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдорхгүй, нэхэмжлэл гаргахдаа анх хх 3-т 287950 төгрөг тушаасан, хх 49 дугаар талд 60.000 төгрөг тушаасан баримт нийт 347350 төгрөгийг тушаасан байгаа нь нийт нэхэмжилсэн үнийн дүнд тохирч байна. .... нотариатын харьяалал зөрчсөн байхад хууль зөрчиж гаргасан шүүхийн шийдвэрийг үндэслэл болгох боломжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэдэг.... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4. ...Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй... гэж заасан тул тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1428ШШ2022/00150 дугаартай шийдвэрийн үндэслэл болгосон  баримт болох /Нотариатын харьяалал/-ийн байдалд дүгнэлт өгөх боломжгүй байдал зэргийг харгалзсан болно.

9. Нэхэмжлэгч нь 76.000.000 төгрөгийн 50 хувь 38.000.000 төгрөг нэхэмжилдэг боловч энэ талаараа нотолсон үнэ, ханш, үнэлгээний талаар баримтаа шүүхэд ирүүлээгүй тул дээрхи үнийн дүнгээр шийдвэрлэх боломжгүй байна.  

10. Харин шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан 142/2018/01127/индекстэй 2021 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 142ШШ2021/00114 дугаартай шийдвэртэй иргэний хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 31 дүгээр талд авагдсан /худалдах худалдан авах гэрээ/-нд талийгаач Я.Б нь 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Т.Баярхүүгээс 35.000.000 төгрөгөөр худалдан авч Ж.Өийн хамт 2 хүний өмчөөр бүртгүүлэн Ү-2101015004 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /энэ баримтыг хариуцагч талын хүсэлтээр судалсан/, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт уг орон сууцыг анх 35,000,000 төгрөгөөр худалдан авсан гэж тайлбарладаг, үүнийг нэхэмжлэгч няцаадаггүй...зэргийг харгалзан үзэж 0Ү-2101015004 дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөс талийгаач Я.Бөд ногдох хэсэг 35.000.000 төгрөгөөр тодорхойлон үүний 50 хувь 17.500.000 төгрөгийг хариуцагч Ж.Өоос гаргуулж нэхэмжлэгч Ц.Нт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20.500.000 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11. Нэхэмжлэгч Ц.Нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангасан мөнгөн дүнд тохирсон улсын тэмдэгтийн хураамж 245,450 төгрөгийг хариуцагч Ж.Өлзийнноровоос гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн болно.       

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:            

1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Өоос 17,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Нт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ж.Өоос 245,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ДАГИЙМАА