Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 207/МА2022/00073

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 207/МА2022/00073

 

 

Ц.*******ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Ж.*******т

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2022/00695 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ц.*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.*******т холбогдох,

Өвлөгдөх хөрөнгийн өөрт ногдох хэсэг болох 38.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав, нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний албан ёсны нөхөр байсан талийгаач Я.******* Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* дугаар байрны ******* тоот байранд амьдарч байгаад нас барсан. Байрны ордерыг Ж.******* хамтран эзэмшигчээр нэр нь бичигдсэн байсан учир Ц.******* би талийгаач нөхрийнхөө өмчлөлд байсан байрны өөрт ногдох хувь хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар авхуулж өгөхийг хүсье. Ц.******* би цорын ганц гэр бүлийн баталгаатай гэр бүлийн гишүүн юм. Би хуульд заасан эрхээ эдэлж дээрх байрны 50 хувь болох 26.000.000 төгрөгийг гаргуулахыг хүсэж байна. Байрны ханшийг одоогийн ханшаар бодов. Ц.******* миний өв нээх эрхийг сэргээсэн шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шийдвэр гарсан учраас, шийдвэрийн дагуу эрхээ хамгаалах хүсэлттэй байна

Нэхэмжлэгч Ц.******* нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

Нэхэмжлэгч Ц.******* би хариуцагч Ж.*******оос 52.000.000 төгрөгийн 50 хувь болох 26.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Одоо 12.000.000 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Учир нь Орхон аймагт 1 өрөө хуучин байр өнөөдрийн ханшаар дундаж үнэ 76.000.000 төгрөг болсон байна. Ц.******* би өнөөдрийн нэмэгдсэн зарах ханшаар бодож бичлээ. Энэ мөнгийг надад нэмж олгож өгөхийг хүсье гэжээ. Нэхэмжлэгч Ц.*******ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие гэр бүлийн баталгаатай албан ёсны баталгаатай байгаа ганц өв залгамжлах хүн байгаа. Тэгээд Орхон аймагт байгаа талийгаачид оногдох нэг өрөө байрны тал хувийг шийдвэр гүйцэтгэх газраар заруулж авах хүсэлтэй байна. Учир нь Ж.******* хамтран өмчлөгчөөр нэрээ бичүүлсэн хүн. Энэ хүн гэр бүлийн ямар ч бичиг баримт байхгүй, би нэг ч удаа хараагүй, танихгүй хүн байгаа. Энэ байрны надад оногдох хэсгийг өгөхгүй байгаа учраас Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлэх хүсэлтэй байна. Энэ олон жил өмчөө авч чадахгүй хөөцөлдөж, энэ хүн албан ёсны өвлөгч нь мөн гэсэн тогтоол шийдвэрүүд гараад байхад намайг ийм тийш явуулж одоогийн байдлаар надад 3.000.000 төгрөг, байр зарахад 2.000.000 төгрөгөөр зардал гарахаар тооцож байна. Нэг өрөө байр одоо 76.000.000 төгрөгийн ханштай байна. Тэгэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлж 38.000.000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Өнөөдөр настай, ганц бие хүн хар цай ууж, хатсан талх идэж амьдарч байна. 38.000.000 төгрөгөө хурдан авах хүсэлтэй байгааг харгалзан үзэж хурдан шийдвэрлэж өгнө үү. Намайг болон шүүхийн ажлыг өмгөөлөгч Б.Баасанжав олон жил хүндрүүлж байгааг таслан зогсоож өгнө үү Надад өмгөөлөгч авах мөнгө байхгүй, би өмгөөлөгчгүй олон шүүх хуралдаанд орлоо. Би өөрөө өөрийгөө өмгөөлсөн. Монгол улсын шүүх иргэн хүний төлөө явдагт баярлаж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч Ж.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав би нэхэмжлэгч Ц.*******ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6.д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар хуульчилсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1д Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана. гэж заасан байна. Ц.******* нь тус шүүхэд 20******* онд "Я.*******ийн хууль ёсны өвлөгч Ц.*******, хүү Б.Батбаатар, Б.Батхуяг нар мөн болохыг тогтоолгох, Я.*******, Ж.******* нарын өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* багийн ******* дугаар байрны ******* тоот байрны үнээс Я.*******ийн хууль ёсны өвлөгч болох Ц.*******, Б.Батбаатар, Б.Батхуяг нарт ногдох хэсэг болох 22 500 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж улмаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 114 дугаартай шийдвэрээр Ц.*******ийг Я.*******ийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоож, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* багийн ******* дугаар байрны ******* тоот байрны үнээс өвлөгдөх 22 500 000 төгрөг гаргуулах, мөн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, Орхон аймгийн Баян- Өндөр сумын ******* багийн ******* дугаар байрны ******* тоот байрны үнээс өвлөгдөх 22 500 000 төгрөг гаргуулах Б.Батбаатар, Б.Батхуяг нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч Ц.******* энэхүү шийдвэрт давж заалдах гомдол гаргасан ба Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 28 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.*******ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисон. Нэхэмжлэгч Ц.******* магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан ба Монгол улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 108 тоот хуралдааны тогтоолоор гомдлыг хяналтын шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Ц.*******ийн нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа тул Ц.*******ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй юм. Түүнчлэн Ж.******* нь талийгаач Я.*******тэй хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1317 тоот шийдвэрээр Ж.*******, нас барагч Я.******* нарыг 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосон. Дээрх хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээс харахад Ж.*******, Я.******* нар нь 2010 оноос эхлэн талийгаач Я.*******тэй хамтран амьдарч байсан болохыг, Ц.******* нь 2010 оноос хойш талийгаачтай хамтран амьдраагүй, гэрлэлтийн баталгаатай болохоос биш гэр бүлийн гишүүний эрх, үүрэггүйгээр сүүлийн 10-аад жил тусдаа амьдарч байсан, талийгаачийг өвчтэй бие муу байхад эргэж тойрох, асарч халамжлах үүргээ биелүүлээгүй, нас барах үед хүртэл ирж буяны ажилд нь оролцоогүй мөртлөө нас барсны дараа өвийн талаар булаацалдсан бөгөөд шүүхээс Ц.*******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ. Ц.*******ийн урд гаргасан нэхэмжлэлд хүү Б.Батбаатар, Б.Батхуяг нарын талаар дурдаж хамтран нэхэмжлэгчээр оролцуулсан ба бид нар Б.Батбаатар, Б.Батхуяг нарыг талийгаачийн төрсөн, үрчилсэн хүүхдүүд биш болохыг захиргааны хэргийн 3 шатны шүүхээр маргаан үүсгүүлэн тогтоолгож, мөн л шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Ж.******* нь талийгаач Я.*******ийг хамтран амьдрах хугацаандаа маш сайн асарч, халамжилж байсан болох нь Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 114 дугаартай хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагддаг. Талийгаачтай холбоотой гавьяа шагнал бусад баримтуудыг хариуцагч талаас гаргаж өгсөн. Гэтэл албан ёсны эхнэр гэх Ц.*******т нөхрийнх нь талаар ганц ч баримт, дурсамж бүхий гэрэл зураг байхгүй, энэ хүнийг өвчтэй бие муутай байхад нь эмнэлэгт болон гэрээр асарч сувилж байгаагүй, тэр бүү хэл нас барах үед нь мэдээгүй, буяны ажилд нь ороогүй мөртлөө өнөөдөр эхнэр нь гэж өөрийгөө хэлж байгаа нь Гэр бүлийн тухай хуулийн 3.1.2-т гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд бий болсон эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ, мөн хуулийн 7.2-т гэрлэлтийг бүртгэсэн өдрөөс эхлэн гэрлэгчдийн эрх үүрэг үүснэ , 10,3-т Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, угийн бичиг хөтлөх үүргийг адил хүлээнэ гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. 2010 оноос эхлэн *******, ******* 2 хамтран амьдарч байсан, энэ хугацаанд 2 удаа байр худалдан авсан ба хамгийн сүүлд ******* багийн ******* дугаар байрны ******* тоот 1 өрөө байрыг авсан, харин Ц.******* талийгаачтай хамтран амьдарч байгаагүй тус тусдаа амьдарч байсан. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь 3 сарын дотор татгалзаагүй бол хүлээн авсанд тооцно мөн зүйлийн 528,2-д 528.1-д зааснаас бусад өвлөгчид өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат, баг сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч өргөдөл гаргасан бол уг өвийг хүлээн авсанд тооцохоор заасан. Тэгэхээр Ц.*******ийн хувьд өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч бол биш, харин 528.2-т заасан өвлөгч тэгэхээр Ц.******* өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор өв хүлээн авахаар зохих байгууллагад буюу нотариат баг сумын Засаг даргад хандаж өргөдөл гаргаагүй, байрыг эзэмдэн аваагүй тул 528.3-т зааснаар өвийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ. Нотариат дээр очиж өв хүлээн авах талаар хандаж байгаагүй гэдгээ Ц.******* анхан шатны шүүх хурал дээрээ тодорхой хэлсэн. Тэгэхээр хамт амьдарч байгаагүй өвлөгч тул хуулийн дагуу өвлөхөөс татгалзсан гэж үзнэ. Хавтаст хэргийн 178 дугаар хуудас дахь 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хурлын тэмдэглэлд нэхэмжлэгч Ц.*******ийн өөрийнх нь хэлсэн үг тодорхой бичигдсэн байгаа. Нэхэмжлэгч Ц.******* нь анхан шатны шүүхэд анх 20******* оны 10 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасан үүнээс хойш 2 жил 3 сарын дараа анхан шатны шүүх хурал болж Ц.*******ийг талийгаач Я.*******ийн хуль ёсны өвлөгч болохыг тогтоож харин маргаан бүхий байрны өвлөх хэсгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Ц.******* нэгэнт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр өвлөгчөөр тогтоолгосон мөртлөө дахин өвлөх эрхийг сэргээлгэх, нотариатад хандах зэрэг нь ямар ч шаардлагагүй байсан. Өөрөөр хэлбэл шүүх нэг асуудлыг нэг л удаа шийддэг, урд нь шийдвэрлэсэн маргааныг дахин дахин хүлээж аваад шийдвэрлээд байдаггүй. Иймд Ц.*******ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Ж.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав би нэхэмжлэгч Ц.*******ийн гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцаад эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн талаар тусгасан байдаг. Уг зүйлийн 62.1.2 -т нэхэмжлэгчийн овог нэр, нэр хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр хаяг оршин суугаа хаяг", 62.1.3 -т хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр хаяг оршин байгаа газар зэргийг дурдахыг заасан байхад нэхэмжлэгч нэхэмжлэлдээ огт дурдаагүй. Мөн зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл шаардлага түүнийг нотлох баримт-ын талаар тодорхойлоогүй. Мөн зүйлийн 62.1.5-нэхэмжлэлийн үнэ тушаахыг хуульчилсан гэтэл нэхэмжлэгч Ц.******* нь 60.000 төгрөг улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн ба улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу 12.000.000 төгрөгөөс тооцоход 206.950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал шүүгч захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар хуульчилсан. Иймд Ц.*******ийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах, хэрэгсэхгүй болгох үндэслэл бий болж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6.д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар хуульчилсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана. гэж заасан байна. Ц.******* нь тус шүүхэд 20******* онд "Я.*******ийн хууль ёсны өвлөгч Ц.*******, хүү Б.Батбаатар, Б.Батхуяг нар мөн болохыг тогтоолгох, Я.*******, Ж.******* нарын өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* багийн ******* дугаар байрны ******* тоот байрны үнээс Я.*******ийн хууль ёсны өвлөгч болох Ц.*******, Б.Батбаатар, Б.Батхуяг нарт ногдох хэсэг болох 22 500 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж улмаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 114 дугаартай шийдвэрээр Ц.*******ийг Я.*******ийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоож, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* багийн ******* дугаар байрны ******* тоот байрны үнээс өвлөгдөх 22 500 000 төгрөг гаргуулах, мөн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, Орхон аймгийн Баян- - Өндөр сумын ******* багийн ******* дугаар байрны ******* тоот байрны үнээс өвлөгдөх 22 500 000 төгрөг гаргуулах Б.Батбаатар, Б.Батхуяг нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч Ц.******* энэхүү шийдвэрт давж заалдах гомдол гаргасан ба Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 28 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.*******ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисон. Нэхэмжлэгч Ц.******* магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан ба Монгол улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 108 тоот хуралдааны тогтоолоор гомдлыг хяналтын шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Ц.*******ийн нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа тул Ц.*******ийн гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй юм. Иймд Ц.*******ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийг эс зөвшөөрч оролцож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.6-д зааснаар нэхэмжлэлийг хүлээж авахаар хуульчилсан. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн *******.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гаргана гэж заасан. Өнөөдрийн гаргаж байгаа нэхэмжлэлийг 20******* онд ******* гуай гаргасан. Тухайн хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд хэргийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх гомдлыг хангахгүй орхиж, улсын дээд шүүх хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэгдсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6-д нэг хүн нэг агуулгаар нэг л удаа шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Нэг нэхэмжлэлээр дахиж гаргаад байж болохгүй. Тэгэхээр эрх зүйн маргаан үүснэ. Шүүхийн шийдвэр байхад шүүх мэдэхгүй хүлээж авбал хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалт байдаг. ******* Орхон аймгийн иргэний хэргийн шүүхэд 20******* онд *******, Өлзийбуян нарын өмчлөлийн 1-*******-******* тоот байрнаас *******, Батбаатар, Батхуяг нарт оногдох хэсэг болох 22.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Өнөөдөр мөн адил байрнаас 38.000.000 гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Эхлээд 26.000.000 төгрөг нэхэмжлэл гаргаад дараа нь 38.000.000 болгож нэмэгдүүлсэн. Шүүх яг энэ асуудлыг өмнө нь шийдвэрлэсэн. Харин 22.500.000 төгрөгийн өөрт ногдох хэсгийг авах эрхгүй гэж шүүх шийдсэн. Тэр шийдвэрийг хүчингүй болгоогүй байхад дахин нэхэмжлэл гаргаж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх энэ асуудлыг шийдээд 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 114 дүгээр шийдвэрээр шийдвэрлэсэн. Тэгсэн чинь ******* гомдол гаргаж, шүүх хурал 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж *******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Дээд шүүхэд мөн хяналтын гомдол гаргаад дээд шүүх 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 108 дугаартай тогтоолоор хэлэлцүүлэхээс татгалзаж анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн. Гэтэл дээд шүүх хүртэл шийдсэн асуудлыг бид нар авч хэлэлцээд сууж болохгүй. Түүнчлэн хариуцагч Ж.******* нь талийгаачтай хамтын амьдралтай байсан нь тогтоогдсон. Үүнийг тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2317 тоот шийдвэрээр хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэсэн. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан. Дээрх хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээс харахад Ж.*******, ******* нар нь 2010 оноос эхлэн хамт амьдарч байсан болохыг, ******* бол 2010 оноос хойш талийгаачтай хамтарч амьдраагүй, гэрлэлтийн баталгаатай боловч гэр бүлийн гишүүний үүрэг хүлээхгүй 10 гаруй жил тусдаа амьдарсан. Гэрлэлтийн баталгаатай байсан боловч талийгаачийн бие муу байхад асраагүй, буяны ажилд нь хүртэл ирж оролцоогүй. Нас барсны дараа харин өвийн талаар булаацалдаж эхэлсэн. Тийм учраас анхан шатны шүүх эдгээр байдлыг харгалзан үзэж, *******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. *******ийн гаргасан нэхэмжлэлд Батбаатар, Батхуяг гэдэг хүмүүс хамтран нэхэмжлэгчээр оролцож байсан. Үүнийг Сэлэнгэ аймгийн Захиргааны шүүхэд хандаж, 3 шатны шүүхээр яваад Батбаатар, Батхуяг нар нь талийгаач *******ийн төрсөн хүүхдүүд биш, үрчилж авсан хүүхдүүд байна гэж тогтоогоод улсын дээд шүүх рүү яваад хэрэгсэхгүй болгож байсан. Энэ хавтаст хэрэгт авагдсан байгаа. Ж.******* нь талийгаачтай хамтран амьдарч байхдаа маш сайн асарч халамжилж байсан. Энэ нь Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 114 дугаартай хавтаст хэрэгт байгаа баримтуудыг нотлох баримт судлах шатанд судлуулна. Албан ёсны эхнэр гэж байгаа *******т талийгаачтай холбоотой ганц ч баримт байдаггүй. Тэгсэн мөртлөө өнөөдөр өөрийгөө эхнэр нь гэж хэлээд байдаг. Эмнэлэгт асарч хамгаалаагүй мөртлөө нас барсных нь дараа өв булаацалдаад орж ирж байгаа нь учир дутагдалтай байна. Гэр бүлийн тухай хуулийн 21.2, 7.2, 10.3 дахь хэсэгт заасан заалтуудыг ******* гуай биелүүлээгүй. 2010 оноос эхлэн *******, ******* хоёр хамтран амьдарч байсан. Тэр хоёр хамтран амьдарснаас хойш 1 өрөө байр худалдаж авсан байдаг. Нэхэмжлэл дээрээ ******* гуай ******* гуайг төрсөн хүүхэд байхгүй гэж бичсэн байсан. Гэтэл 4 хүүхэдтэй бөгөөд 2 охин нь АНУ-д амьдардаг, нэг охин нь Дархан-Уул аймагт байна уу? Сэлэнгэ аймагт амьдарч байгаа. Нэг хүү нь нас барсан байгаа. Өвийн асуудал яривал хүүхдүүд нь байгаа. Мөн ******* гуай амьд ахуйдаа гэрээслэл бичиж үлдээсэн. Тэр гэрээслэл дээр миний энэ байрны асуудалд ганцхан Ж.*******т хамааралтай. Ж.******* намайг маш сайн асарч халамжилж байсан. Өөр энэ байртай маргаж булаацалдах хүн байхгүй гэж өөрөө гараараа бичиж өгсөн баримтыг нотлох баримт судлуулахад судлуулна. Тэгэхээр өнөөдөр талийгаачийн хүсэл зориг ийм байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дэх хэсэгт зохигч нар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг өөрсдөө гаргаж өгөх үүрэгтэй. Өнөөдөр Ц.******* гуай хаанаас 76.000.000 төгрөгөөр нэг өрөө байрыг тооцож оруулж ирж байна. Тийм баримт хаана байна. Анх байрыг 2014 онд худалдаж авахдаа 35.000.000 төгрөгөөр худалдаж авсан байдаг. Ямар ч юманд элэгдэл хоргодол гэж байна. Тийм учраас 38.000.000 төгрөгийн нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч 3 сарын дотор татгалзаагүй бол өв хүлээн авсанд тооцно гэж байгаа. Мөн 528 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өв хүлээн авсанд тооцно. Тэгэхээр Ц.******* нас барах хүртэл нь хамт амьдраагүй, 528 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өвлөгч болсон. Тэгэхээр Ц.******* өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор өргөдөл гаргаагүй. Ийм тохиолдолд Иргэний хуулийн 528.3 дахь хэсэгт зааснаар өв хүлээн авахаас татгалзсан гэж үздэг. Би хуульчид хандахад 1 жилийн дараа өв нээгдэх учраас та нэг жилийн дараа шүүхэд нэхэмжлэлээ гаргах эрхтэй гэж хэлсэн гэдэг. Тийм эрхтэй байснаа мэдэж байсан мөртлөө хүсэлтээ гаргаагүй. Тэгснээ 2021 онд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нотариатч Нандинцэцэг гэдэг хүнээр өв нээлгэсэн. Нотариатч өв нээхтэй талийгаачтай хамгийн сүүлд амьдарч байсан хүний хүсэлтийг хүлээн авч өв нээх ёстой. Гэтэл тухайн нотариатч нь сумын Засаг даргын тамгын газрын дарга ажилтай хүн. Ажилтайгаа хавсарч хийдэг. Албан ёсны нотариатч хүн биш. Орхон аймгийн нотариатчийн хийх ажлыг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нотариатчаар гүйцэтгүүлсэн. Үүний дагуу Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 150 дугаартай хэрэгт хууль зөрчиж хийсэн нотлох баримтыг үндэслээд харьяаллын бус нотариатчийн хийсэн баримтыг үнэлээд шүүх шийдвэрлэсэн. Ц.******* гэдэг хүний өвлөх эрхийн хугацааг сэргээсэн. Гэтэл 20******* онд нас барсан хүний өвийг сэргээхийн тулд 20*******-2019 оны хугацаа яригдах болохоос биш 2021 он юм уу түүнээс хойших хугацаа сэргээсэн асуудал дээр *******ыг гуравдагч этгээдээр оролцуулаагүй. Өнөөдөр Ц.*******ийн ганцхан баримталж байгаа зүйл нь энэ өвлөх эрхийг сэргээсэн гэж нэхэмжлэл гаргаж байна. Гэтэл хууль бус шүүхийн шийдвэрийг баримталж энэ хүний өвлөх эрхийг сэргээсэн байна. Нэгдүгээрт 2021 оны 06 дугаар сарын асуудал яригдаж байна. Нотариатын харьяалал зөрчсөн байхад хууль зөрчиж явж болохгүй. Бид нар өнөөдөр хууль сахиулах гэж сууж байгаа болохоос өндөр настай ядарсан хөгшин гэж асуудалд хандаж болохгүй. Ж.******* энэ хүний буруутай үйлдлээс болж эдийн засаг болон сэтгэл санаагаар хохирч байгаа. Нэхэмжлэгч мөн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Ингэж гаргахдаа нэмэгдүүлсэн шаардлагын бүрдүүлбэрийг хангаагүй. Шаардлага, үндэслэл нь тодорхой бус, нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй байвал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалздаг. Нэгэнт иргэний хэрэг үүсгэсний дараа ийм нөхцөл байдал үүсвэл нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага мөн хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл байгаа. Сая нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлж өгнө үү гэж байгааг шүүх анхаарч үзнэ үү. 76.000.000 төгрөг гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хүн нотлох үүрэгтэй. Нэхэмжлэл тал энэ нотлох үүргээ биелүүлээгүй. Тийм учраас нэхэмжлэл хэрэгсэхгүй болох учраас шинжээч томилуулахгүй. Нэхэмжлэгч талд эрх нь байгаа. Мөн өмгөөлөгч аваагүй гэж байна. Өмнө нь М.Ганзориг, М.Мэндбаяр, Энхсаруул гэсэн өмгөөлөгч нарыг сонгон авсан байсан. *******ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2022/00695 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.*******оос 17.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******оос 245.450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Монгол улсын иргэн ******* би Орхон аймгийн 1 микрийн ******* дугаар байрны ******* тоот 1 өрөө байранд 50 хувийн өмчлөх эрхтэй амьдарч байсан талийгч *******тэй албан ёсны гэр бүлийн батлахтай цорын ганц өв залгамжлах бүрэн эрхтэй хүн нь Ц.******* би юм. Өөр хүн байхгүй. Дээрх байрыг одоогийн зах зээлийн ханш 70 саяд хангалттай бараг өдөрт нь зарж өгөх эрэлт хэрэгцээ их байдаг гэж Орхон аймагт албан ёсны бүрэн эрхтэй байр хөрөнгийг зарж өгдөг үйл ажиллагаа явуулдаг Х.Х.К-ны захирлын гарын үсэг, тамгатай албан бичгийг энэ шүүх хуралд өгч байна. Мөн 17.500.000 төгрөг нэмж авах гомдол гаргаж байгаагийн татварт 245.450 төгрөгийг татварын дансанд хийж өгсөн бичгийг өглөө. Одоогоос 8 жилийн өмнө 2014.09.17-нд 35 саяар худалдан авч байсан дээр байрыг одоогийн зах зээлийн ханшаар бодож 70 саяар үнэлж 50 хувь мөнгө урьд ******* надад олгох шийдвэр нь 35.000.000 байрыг үнэлж 17.500.000 төгрөг олгох шийдвэр гаргасныг иргэн би яг өнөөдрийн ханшаар бодож 17.500.000 нэмж авах гомдол гаргаж байгаагийн учир 35 саяас 17.500.000 урьд татварт өгснийг хасаад дээрх мөнгийг өглөө. Татвар өглөө. ******* надад одоогийн ханшаар бодож байрыг албадан заруулж шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар иргэн ******* намайг хохиролгүй шийдэж өгөхийг хүсье. Яагаад гэвэл 1 хуультай Монгол улсын иргэн болохоор ижил эрхтэй гэж бодож байна. Бүх юмны үнэ нэмэгдэж байхад үл хөдлөх хөрөнгийн үнийг 10-аад жилийн ханшаар бодож шийдвэр гаргасан нь амьдралд нийцэхгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Ж.******* гэдэг хүн надад 17.500.000 төгрөг өгөөд өөрөө байраа зарахад 35.000.000 төгрөг илүү авах эрсдэлтэй, ямар ч тэнцвэргүй шийдвэр тул бид 2 хэн хэндээ гомдолгүй байрыг албадан гаргуулж 70 саяыг 2 хувааж ижил олгож өгнө үү. Ж.******* ямар ч гэр бүлийн батлах байхгүй байхад Ц.******* би давуу эрхтэй болохоор дутуу зах зээлийн үнээр бодогдсон шүүхийн шийдвэр гаргаж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. ******* намайг дээрх байранд оруулахгүй Ж.******* ганцаараа ашиглаж байгаа зогсоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Нэг:Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6.Д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар хуульчилсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.Д Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана. гэж заасан байна. Ц.******* нь тус шүүхэд 20******* онд "Я.*******ийн хууль ёсны өвлөгч Ц.*******, хүү Б.Батбаатар, Б.Батхуяг нар мөн болохыг тогтоолгох, Я.*******, Ж.******* нарын өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* багийн ******* дугаар байрны ******* тоот байрны үнээс Я.*******ийн хууль ёсны өвлөгч болох Ц.*******, Б.Батбаатар, Б.Батхуяг нарт ногдох хэсэг болох 22 500 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж улмаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 114 дугаартай шийдвэрээр Ц.*******ийг Я.*******ийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоож, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* багийн ******* дугаар байрны ******* тоот байрны үнээс өвлөгдөх 22 500 000 төгрөг гаргуулах, мөн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* багийн ******* дугаар байрны ******* тоот байрны үнээс өвлөгдөх 22 500 000 төгрөг гаргуулах Б.Батбаатар, Б.Батхуяг нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч Ц.******* энэхүү шийдвэрт давж заалдах гомдол гаргасан ба Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 28 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.*******ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисон. Нэхэмжлэгч Ц.******* магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан ба Монгол улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 108 тоот хуралдааны тогтоолоор гомдлыг хяналтын шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Ц.*******ийн нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа тул Ц.*******ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэл нь хуулийн хүчин төгөлдөр болсон өөр шийдвэртэй агуулгын хувьд давхардаагүй байх зарчимтай. Өмнө нь нэхэмжлэлд тусгасан агуулгаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан бол ахин энэ асуудлаар шүүхэд хандах ёсгүй. Энэ зохицуулалт нь өмнөх шийдвэрийн хуулийн хүчинтэй байдлыг хадгалах зорилготой. Өөр шүүхэд ижил асуудлыг шийдвэрлэсэн байхад давхар иргэний хэрэг үүсгэх хориг үйлчилж байхад нэгэнт шүүхийн шийдвэр гарсан байхад энэ зарчим үйлчлэх нь зүйн хэрэг бөгөөд ингэснээр эрх зүйн баталгаат байдал хангагдана. Тэгэхээр шүүх нэг асуудлыг нэг л удаа шийддэг, урд нь шийдвэрлэсэн маргааныг дахин дахин хүлээж аваад шийдвэрлэх боломжгүй гэдгийг анхан шатны шүүх харгалзан үзээгүй нь шийдвэрийг үндэслэлгүй болсон гэж үзэхэд хүргэж байна. Хоёр: Анхан шатны шүүхийн шийдвэрийн 7 дах хэсэгт ...114 дугаарт шийдвэрээр ...Ц.*******ийг Я.*******ийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоож.. мөн шүүхийн ...150 дугаартай шийдвэрээр Ц.*******ийг талийгаач Я.*******ийн өвийг хүлээн авах хугацааг сунгаж өвлөх эрхийн гэрчилгээ олгохоор шийдвэрлэгдсэнээр хариуцагчаас дээрх хөрөнгийг шаардах эрхтэй болсон байна гэжээ. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно..." гэж заасан. Харин шүүхэд өвлөх эрхийн гэрчилгээ олгох эрхийг хуульчлаагүй, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т Өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгоно, 25 дугаар зүйлийн 25.1.4-т өвлөх эрхийн гэрчилгээ олгох 25.1.5-д өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах гэх мэтчилэн өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг нотариатчидын бүрэн эрх байхаар хуульчилсан. Түүнчлэн тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.7-д нотариатын тогтоосон тойргийг зөрчиж үйл ажиллагаа эрхлэх-ийг нотариатчид хориглосон байхад Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нотариатч Б.Нандинцэцэг нь тойргийн харьяалал зөрчиж хууль бусаар нотариатын үйлдэл хийсэн ба уг хууль бус үйлдлийг анхан шатны шүүх нотлох баримтаар тооцож, Ц.*******ийн өвлөх эрхийн хугацааг сунгаж, өвлөх эрхийн гэрчилгээг /хуулиар олгогдоогүй эрх/ олгосон 150 дугаартай шийдвэр нь өөрөө хууль зөрчиж, маргаан бүхий орон сууцны өмчлөгч болох Ж *******ыг гуравдагч этгээдээр татан оролцуулж эрхийг нь хангаагүй зэрэг ноцтой гэж хэлж болохоор зөрчил байгааг дүгнэж үзээгүй. Хариуцагчаас 150 дугаартай шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахаар хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх бүрэлдэхүүн Ж.******* хэргийн оролцогч биш тул хүсэлтийг хэлэлцэхгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон. Гэтэл Ж.*******т 150 дугаартай иргэний хэрэгт оролцох боломж байхгүй, энэ талаар мэдэх ямар ч боломжгүй, шүүхээс таны орон сууцны талаар ийм хүн нэхэмжлэл гаргасан байгаа талаар мэдэгдээгүй нь Ж.*******ын эрх ашгийг шууд хөндсөн тул хэргийн оролцогч гэж үзэх боломжтой байсан юм. Ц.******* нь өв хүлээн авах хугацааг шүүхээр сэргээлгэсэн нь хэдийгээр хууль бус боловч хугацаа сэргээлгэсний дараа заавал өвлөх эрхийн гэрчилгээг нотариатаас авснаар шаардах эрх үүснэ. Гэтэл Ц.******* нь өвлөх эрхийн гэрчилгээг өнөөдрийг хүртэл аваагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Анхан шатны шүүх энэ нөхцөл байдалд үнэлэлт өгч Ц.*******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нэг үндэслэл байгааг дүгнэж үзэхгүйгээр нэхэмжлэлийг хэсэгчлэн хангасан нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Гурав: Анхан шатны шүүх Ц.*******ийг өвлөх эрхийн гэрчилгээ авсан эсэх талаар баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад хийсвэрээр байрны тал хувийг авах ёстой гэж үндэслэлгүй дүгнэн 17.500.000 төгрөгийг Ж.*******оос гаргуулж шийдвэрлэсэн. Түүнчлэн Ц.******* өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 38.000.000 төгрөгийн эх сурвалж буюу маргаж буй орон сууцны үнийг албан ёсоор тогтоосон баримт хавтаст хэрэгт юу ч байхгүй байхад анхан шатны шүүх хаанаас 35.000.000 төгрөгөөр үнэлээд тавин хувь буюу 17.500.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн бэ гэдэг асуулт гарч ирнэ. Үнэлгээний байгууллага орон сууцыг үнэлээгүй байхад анхан шатны шүүх ямар үнэлгээг баримтлаад шийдвэр гаргасан бэ, хариуцагчаас анх энэ байрыг 35.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан гэж тайлбарласан нь энэ орон сууцыг үнэлж байгаа үнэлгээ биш юм гэдгийг дүгнээгүй. Хариуцагчаас хэрэв энэ байрыг 10.000.000 төгрөг, эсвэл 200.000.000 төгрөгөөр худалдаж авсан гэж хэлбэл яах байсан юм бол гэдэг асуулт гарч ирнэ. Дөрөв: Нэхэмжлэгч өөрийнхөө нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч татгалзлаа тус тус нотлох үүрэгтэй байдаг тэгэхээр хариуцагчаас татгалзлын үндэслэл нь яг ийм утгатай, энэ орон сууцны тавин хувийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг 3 шатны шүүх урд нь хянан шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байхад дахин ийм утгатай нэхэмжлэлийг хүлээж аваад нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн нь 2 өөр хүчин чадал, утга, агуулга бүхий эрс өөр шүүхийн шийдвэрүүд гарч ирж, эрх зүйн хувьд аль шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр вэ гэдгийг тогтоох маш том маргаан үүсэх сөрөг үр дагаврыг бий болгох гэж байна иймд татгалзлаа нотлох зорилгоор хүчин төгөлдөр шийдвэрүүдийг гаргаж өгсөн. Харин нэхэмжлэгч маань нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байгааг анхан шатны шүүх дүгнэж чадаагүй. Өөрөөр хэлбэл Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.01.19-ны өдрийн 114 дугаартай Ц *******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр үү, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.10-ны өдрийн 695 дугаартай Ц.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангасан шийдвэр хүчин төгөлдөр үү, аль шүүхийн шийдвэрийг баримталж хэн хэнээс мөнгө төгрөг гаргуулах вэ, эсвэл гаргуулахгүй байх уу, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа аль шүүхийн шийдвэрийг баримтлах вэ, 114 дугаартай шүүхийн шийдвэрийг сүүлд гарсан 695 дугаартай шүүхийн шийдвэр хүчингүй болгож байгаа юм уу, эхэлж гарсан шүүхийн шийдвэр нь хүчинтэй юм уу, сүүлд гарсан нь хүчинтэй юм уу гэх мэтчилэн маргаан үүсэх нөхцөл бүрдсэн. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 695 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож Ц.*******ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Ц.******* нь талийгаач нөхөр Я.*******, Ж.******* нарын өмчид бүртгэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* багийн ******* дугаар байрны ******* тоот байрны үнээс 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 26.000.000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 12.000.000 төгрөгийг нэмэгдүүлж нийт 38.000.000 төгрөгийг дээрх байрны хамтран өмчлөгч Ж.*******оос гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.*******оос 17.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Ц.*******, Я.******* нар нь 1987 оны 01дүгээр сарын 02-ны өдөр гэр бүл болсныг 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаарт бүртгэж гэрчилгээ олгожээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 114 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ц.*******ийг Я.*******ийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоож, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* багийн ******* дугаар байрны ******* тоот байрны үнээс өвлөгдөх 22.500.000 төгрөг гаргуулах тухай Ц.*******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 28 дугаар магадлалаар нэхэмжлэгч Ц.*******ийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 114 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 150 дугаар шийдвэрээр Ц.*******ийг талийгаач Я.*******ийн өвийг хүлээн авах хугацааг сунгаж, өвлөх эрхийн гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн байна.

Ингэснээр нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Ж.*******оос дээрх эд хөрөнгийг шаардах эрхтэй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* багийн ******* дугаар байрны ******* тоот Ү-2101015004 дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөс талийгаач Я.*******өд ногдох хэсэг 35.000.000 төгрөгөөр тодорхойлон үүний 50 хувь 17.500.000 төгрөгийг хариуцагч Ж.*******оос гаргуулж нэхэмжлэгч Ц.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20.500.000 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ц.******* болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2022/00695 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.******* болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч Ц.*******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 245.450 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжавын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 245.450 төгрөг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР