Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 140/ШШ2017/00553

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, шүүгч Л.Эхлэлт, Б.Өлзийхишиг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Ш.*******, Г.*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.*******, хариуцагч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй явуулж Ш.*******, Г.******* нарын нэхэмжлэлтэй Завхан аймгийн ******* ******* гүйцэтгэх газар болон ******* гүйцэтгэгч Ц.******* нарт холбогдох ******* гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус явагдаж буйг тогтоолгох, сэтгэл санааны хохирол 50 сая төгрөг, эд материалын хохирол 29.702.700 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:  

Нэхэмжлэгч Ш.*******, Г.******* нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын шүүхийн 2015.12.02-ны өдрийн 241 тоот Ш.*******, Г.******* нараас 25.962.700 төгрөгийг гаргуулан Р.*******, Д.******* нарт Р.*******, Д.******* нараас 13.220.400 төгрөгийг гаргуулан Ш.*******, Г.******* нарт олгуулахаар тус тус *******лэсэн *******ийн дагуу Завхан аймгийн ШШГА-аас төлбөр төлөгч Ш.*******, Г.******* нарт холбогдуулан явуулж буй ******* гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус явагдаж буй болохыг тогтоож өгнө үү гэжээ. 

Мөн нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ******* ******* гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасан шаардлага, хориглох заалтуудыг зөрчсөн ажиллагаа явагдаж дууссан. Өөрөөр хэлбэл хуулийн нэр барьж олон нийтийн газар биднийг 25.962.700 төгрөгний өртэй, өчнөөн олон хөрөнгө илэрсэн. Үүнээс машин, хашааг нь бимүүмжилж хурааж байна гэж биднийг бүдүүлэгээр доромжилж нэр төрийг минь олны дунд унагасанд гомдолтой байна. Энэ шүүхийн *******ийн хууль бус ажиллагаанаас болж бидний нэр хүнд асар их унаж бид хүмүүсээс ичих айх хүмүүстэй харьцахад хүртэл бидэнд итгэхгүй байдал үүсч цаашид ажил хөдөлмөр эрхлэхэд хүртэл итгэл үнэмшилгүй болж сэтгэл санааны хямрал, хохиролд ороод байна. Иймд бид өмнөх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин нэмж сэтгэл санааны хохирол болох 50.0 сая төгрөг, мөн ******* ******* гүйцэтгэлийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.2 дахь хэсэгт зааснаар ******* гүйцэтгэлийн ажиллагаа хууль ёсны дагуу явагдаж байгаад хяналт тавих үүрэгтэй боолохыг хууль тогтоогч хуульчлан өгсөн байх тул Завхан аймгийн ******* ******* гүйцэтгэх алба нь бидний хувьд ******* гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус явуулсан болохыг тогтоож бидэнд учирсан эд материалын хохирол 29.702.700 төгрөгийг тус тус нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.*******, хариуцагч Ц.******* нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 1. Шийдвэр гүйцэтгэгч Ц.******* нь төлбөр төлөгчөөс төлбөртөө ямар эд хөрөнгө өгөх тухай саналыг хүлээн авахгүйгээр өөрөө шууд дур мэдэн нэр заасан эд хөрөнгийг бүгдийг төлбөртөө битүүмжлүүлэхийг удаа дараа шаардаж, төлбөрт эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг төлбөрт эд хөрөнгө хураах ажиллагаатай хамтатган явуулсан гэх гомдлын хүрээнд: Улсын бүртгэлийн хэлтсийн тус албанд ирүүлсэн албан бичигт Ш.*******ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-, , дугаар бүртгэлтэй Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн 14 айлын 8,13,12 тоотуудад байрлах орон сууцнууд, эрхийн улсын бүртгэлийн Ү-, Ү- дугаарт бүртгэлтэй Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн Эрүүл мэндийн газрын урд байрлах худалдаа үйлчилгээний барилга, хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай Завхан аймгийн Улиастай сумын багийн түүхий эдийн захын урд байрлах газар тус тус бүртгэлтэй, Г.*******ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй Завхан аймгийн Улиастай сумын багийн тоотод байрлах хувийн сууц, газар тус тус бүртгэлтэй.

Мөн Ш.*******ийн эзэмшилд Ланд-Круйзер-100 маркийн автомашин бүртгэлтэй байсан.

Дээрх эд хөрөнгүүдийн өмчлөлийг шалгахад Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн 14 айлын 8, 12 тоотуудад байрлах орон сууцнууд Завхан аймгийн ******* тамгын газрын өмчлөл, 13 тоот байр нь эзэмшлийн маргаантай буюу Р. гэх иргэний эзэмшилд байгаа, Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн Эрүүл мэндийн газрын урд байрлах худалдаа үйлчилгээний барилга, хувийн сууц нь бусдын эзэмшлийн хөрөнгийг мөнгө зээлүүлж түр шилжүүлж авсан байх улсын эрхийн бүртгэлийн Ү- дугаартай Завхан аймгийн Улиастай сумын багийн түүхий эдийн захын урд байрлах газар, Ланд-Круйзер-100 маркийн автомашин, Завхан аймгийн Улиастай сумын багийн тоотод байрлах хувийн сууц, газар зэрэг эд хөрөнгүүд Ш.*******, Г.******* нарын өмчлөл, эзэмшилд байх тул Ш.*******, Г.*******ийн амьдарч байгаа гэрийг битүүмжлэлгүй үлдээж Ү- дугаартай Завхан аймгийн Улиастай сумын багийн түүхий эдийн захын урд байрлах газар, Ланд-Круйзер-100 маркийн автомашиныг битүүмжлэх үндэслэлтэй байсан.

Энэ нь ******* ******* гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт Төлбөр төлөгч ямар эд хөрөнгөө төлбөрт өгөх тухай хүсэлтээ тавих эрх эдэлнэ. Шийдвэр гүйцэтгэхэд саад болохгүй бол энэ хүсэлтийг харгалзан үзэж болно гэж заасны дагуу эзэмшлийн маргаантай байр нь ******* гүйцэтгэхэд саад болох тул ******* ******* гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт заасан эрхийг хангах боломжгүй байсан болно.

2. 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагааг нэгэн зэрэг явуулсан гэх гомдлын хүрээнд:

Шийдвэр гүйцэтгэгч Ц.*******гийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ******* гүйцэтгэх ажиллагааг хянахад: 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 04,05 дугаар битүүмжлэх тогтоолоор төлбөр төлөгч Ш.*******, Г.******* нарын эзэмшлийн Ү- дугаартай Завхан аймгийн Улиастай сумын багийн түүхий эдийн захын урд байрлах газар, Ланд-Круйзер-100 маркийн автомашиныг битүүмжилж, төлбөр төлөх 7 хоногийн хугацаа өгч , эд хөрөнгүүдийг Ш.*******, Г.******* нарын хамгаалалтанд үлдээсэн байх бөгөөд эд хөрөнгө хураах ажиллагаа давхар хийгдээгүй, Ланд-Круйзер-100 маркийн автомашиныг одоог хүртэл төлбөр төлөгч нар ашиглаж байх тул үндэслэлгүй байна.

3. Шийдвэр гүйцэтгэлийн оролцогч талуудын гаргасан гомдолд хариу өгөөгүй гэх гомдлын хүрээнд: 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төлбөр төлөгч Ш.*******ээс Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн 14 айлын 13 тоот байрыг битүүмжлүүлэх гомдол гаргасны дагуу тус албаны ахлах ******* гүйцэтгэгч Л.******* гомдлын хариуг Ш.*******, Г.******* нарт тэр өдөр нь дуудаж битүүмжлэх боломжтой хөрөнгүүдийг тайлбарлан нэгдсэн ойлтонд хүрсэн байх ба хариуг бичгээр 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өгөхөөр дуудахад аваагүй, 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авсан байна. Энэ нь ******* ******* гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д заасан хуулийн хугацаанд буюу 14 хоногт багтаан хариу хүргүүлсэн байна. Иймд Ш.*******, Г.******* нарын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан гомдол үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэжээ.

Нэхэмжлэгч Ш.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би төлбөрт юугаа өгөх эрхээ эдэлж чадаагүй. Би энэ талаар санал тавьсан. Би сая хэргийн материалтай танилцахад ******* хүсэлт гаргахдаа Ш.*******ийн машиныг аваад өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан байна лээ. Ийм хүн үнэмшмээргүй хүсэлт гаргасан байсан. Энэхүү хүсэлтийг надад ерөөсөө танилцуулаагүй. Би машинаа шинээр нь аваад гурван жил гаран л явж байгаа. Мөн 13 тоот байрыг битүүмжлүүлэхээр санал тавьсан. Тэгэхэд Ц.******* нь та муусайчууд зарагдахгүй юмаа санал тавьдаг гэж хэлсэн. Намайг санал тавьсаар байхад би мэдэж байна гэж хэлээд авто машин дээр ажиллагаа явуулаад, хашаан дээр ажиллагаа явуулсан. Миний хашаа бол баруун бүсийн хойно байрладаг, дэд бүтэц орчихсон. Одоо хүмүүстэй ярьж байхад Ш.*******ээ чи яасан гэнэн юм бэ? өндөр үнээр үнэлдэг гэж хүмүүс хэлж байгаа. Тэгээд тал үнээр нь дуудлага худалдаанд оруулдаг гэж байна лээ. Надад ийм хар санаа байхгүй л дээ. Яагаад 13 тоот байрыг битүүмжилж болохгүй гэж. Тэр байрны гэрчилгээ, баримт бичиг нь надад байгаа. ******* өөрийнхөө эгчийг оруулж хаячихаад алга болчихсон. Одоо би эгчийг нь хөөж чадахгүй байна. ******* ирээд гурван өрөө байрандаа амьдарчихаад нүүдлийн шувуу шиг яваад байна. Ингэхээр нэгдүгээрт би мөнгө байхгүй, хоёрдугаарт байргүй болчихоод байна. Тэгээд ордерыг нь өөр дээрээ гаргуулах гээд үл хөдлөхөөр яваад хүчрээгүй. ******* өөрөө ордерыг нь гаргаж өгөөгүй. Би өөрөө захиалагч биш учраас үл хөдлөхийнхөн намайг цаашаа гэдэг. Тэгээд хоёр байр нь зарагдаагүй байгаа болохоор албадаад мөнгөө аваад явчихсан. Гэтэл 25 сая төгрөг төлүүлэхийн төлөө хашаа, авто машин барьцаалаад олон түмний өмнө намайг эвгүй байдалд оруулаад, өөрсдийгөө ч эвгүй байдал оруулах шаардлага байсан юм уу? Хуулийнхаа дагуу арга хэмжээ аваач гэдэг шаардлагыг тавиад байгаа. Түрүүн хэргийн материалтай танилцахад Ш.******* дуудсан цагт ирдэггүй гэсэн байна. Би ямар том толгойтой хүн бэ? Иргэн бүр хуулийн өмнө үүрэг хариуцлагаа хүлээх ёстой. Ийм учраас намайг дуудах болгонд би очдог байсан. Ц.******* сонгуулийн байрны гадаа ирж намайг эвгүй байдалд оруулж байхаар манайд нэг удаа очсон уу? очоогүй, манайхыг хаана байдаг гэдгийг ч мэдэхгүй. Тухайн үед бид нар хуралтай байсан. үүнийг гэрчийн мэдүүлэг нотлоно гэв.

Нэхэмжлэгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр шүүхийн ******* гүйцэтгэх ажиллагааг хууль бус явагдаж байгааг тогтоолгохоор шүүхэд хандсан байхад ахлах ******* гүйцэтгэгч нь хуулийн дагуу ******* гүйцэтгэх ажиллагааг зогсоох байтал зогсоогоогүй. Улмаар шүүхийн ******* гүйцэтгэх ажиллагааг шуурхай явуулж бидний эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж, төлбөр авагч нарт хямд үнээр санал болгож, дээр нь мөнгө нэмж төл хэмээн дарамталж шахалтанд оруулсан. Ийм учраас аргагүйн эрхэнд хүнээс хүүтэй мөнгө зээлж төлбөрөө төлж дуусгасан.

******* ******* гүйцэтгэгч нь хэтэрхий нэг талд үйлчилсэн бөгөөд бид нарын нэр төрийг гутаан доромжилсон. Ийнхүү хууль бус шүүхийн ******* гүйцэтгэх ажиллагаанаас болж бидний нэр төр асар их унаж хүмүүсээс айж бусадтай харьцахдаа итгэлгүй болсон. Цаашдаа ажил хөдөлмөр эрхлэхэд итгэл үнэмшилгүй болсон. Үүнээс шалтгаалан сэтгэл санааны гүн хямралд орж эргэж нөхөн сэргэхээргүй эдийн бус хохирол учраад байна. Иймд сэтгэл санааны хохирол болох 50 сая төгрөгийг нэхэмжилсэн. 2017 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн ******* ******* гүйцэтгэх албанаас ирүүлсэн тайлар, баримттай танилцсан. Иймд өөрсдийн нотлох баримтандаа тулгуурлан шүүхийн ******* гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, эд материалын хохирол болох 29702700 төгрөг, сэтгэл санааны хохирол болох 50000000 төгрөгийг гаргуулж бид нарыг хохиролгүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлая. Ц.******* нь *******, ******* хоёр ирсэн байна. Та 2 хүрээд ир гээд өдөр болгон дууддаг байсан. Тэгээд яваад очихоор *******, ******* хоёртой муудалцчихдаг. ******* тэр хоёр өдсөөр байгаад зодуулчихаад л цагдаа дууддаг байсан. Бид хоёр *******, ******* хоёртой уулзмааргүй байна гэхээр заавал уулзах ёстой гэдэг. Бид хоёр санал гаргахдаа 25 сая төгрөгийг цувуулаад юм уу? эсхүл график гаргаад төлье, эсхүл Ш.*******ийн эгчийн байгаа байрыг битүүмжлүүлье гэхэд ерөөсөө хүлээж аваагүй. Ц.******* хэлэхдээ та хоёрт энэ мөнгө юу байдаг юм бэ? шууд л төл, нэг мөсөн төл, одоо төлөх гэж байна уу, өнөөдөр төлөх гэж байна уу? гээд байнга утсаар ярьдаг байсан. Тухайн бид хоёр хоёулаа ажилгүй байсан болохоор сонгуулийн сурталчилгаанд явж байсан. Ш.******* машинаараа сурталчилгаанд яваад, би сонгуулийн байран дээр ажилладаг байсан. бид хоёр ажлаа хийж чадахгүй хэцүү байсан. Тэгээд бөөгнүүлж байгаад 250, 300 мянган төгрөгөөр өгөөд, ямар ч байсан сая гаран төгрөг өгсөн. Ингээд байж байтал 2017 оны 5 дугаар сарын 15-ны өглөө Ш.******* рүү Ц.******* залгасан. Ингэхдээ мөнгөө яасан бэ? гэж асуусан. Тухайн үед бид хоёр хүнээс мөнгө авах ёстой байсан болохоор нөгөө хүнээ шахсан. Тэгэхэд Хаан банкнаас цалингийн зээлээ авъя гэж хэлсэн. Гэтэл цалингийн зээлнийхээ үлдэгдлийг хийгээгүй болохоор өгөх боломжгүй гэдэг. Ийм учраас мөнгө бүтээгүй. Ийм байдлуудаа Ц.*******д хэлэхэд та нар хэлсэн ярьсандаа байсангүй, хурдал, нөгөө хоёр чинь энд суугаад байна гэж хэлдэг. Тэгээд дахиад залгаад мөнгөө яасан бэ? гэж асуусан. Тэгэхээр нь намын байран дээр ирчихсэн байна. мөнгө бүтээгүй болохоор очиж чадахгүй байна гэсэн. Ингээд байж байтал Ц.******* ирээд машин тэргийг чинь битүүмжлэнэ гэж хэлсэн. Өмнө нь бол манай бүх зүйлийг битүүмжлэнэ гэж хэлдэг байсан. Манайх орон гэрээ битүүмжлүүлмээргүй байна. Бид хоёрын хувийн өр биш. Бид хоёр 13 сая төгрөгөө *******, ******* нараас авахын тулд Баян дүүргийн шүүхийн ******* гүйцэтгэх албанд хүсэлт гаргасан. Тэгэхэд *******, ******* нарт хөрөнгө байхгүй гэдэг нь илэрсэн. Угаасаа хөрөнгө байхгүй юм чинь хамгийн сүүлд 13 сая төгрөгөө суутгах нь ойлгомжтой. Ийм учраас үлдэгдэл 12 сая төгрөг дээр нь ажиллагаа явуулаад өгөөч гэхээр тийм зүйл байхгүй, 25 сая төгрөг дээр ажиллагаагаа явуулна гэж хэлсэн. Яагаад 13 сая төгрөгийг гаргуулж авах гээд байна вэ? гэхээр *******, ******* хоёрыг хил, гаалиар гаргахгүй гэсэндээ тэгсэн. Бид хоёр мөнгө цувуулж өгч байгаад, эцсийн дүнд 13 төгрөгөө суутгана гэж ярилцаад байсан. Гэтэл 25 сая төгрөг дээр ажиллагаа явуулна. Танайд байгаа бүх зүйлийг хураана гэдэг.

Бид хоёр сонгуулийн байран дээр байж байтал Ц.******* ажлынхаа хоёр хүнтэй ирсэн. Тэгээд машиныг хурааж авч явлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би хуулийнхаа дагуу ажлаа хийгээгүй, бичлэг хийлээ шүү гэсэн. Ц.******* машиныг хурааж авч яваад, граждаа тавина гэсэн. Тэгэхээр нь би чи эхлээд битүүмжил, дараа нь хугацаа өгөөд хурааж авдаг биздээ, зүгээр битүүмжлээд яваач гэж хэлсэн. Гэтэл машиныг заавал авч явна гээд дайраад байсан. Бид хоёр хойд сум руу сонгуулийн материал тараах ажлаар явах байсан. Ийм учраас намынх нь даргыг дуудуудсан. Гэтэл намын даргатай цуг хүмүүс гарч ирсэн л дээ. Тэр газар Хутагтын хүрээлэнгийн хүмүүс болон таксины хүмүүс байсан. тэгээд Гүндсамбуу гарч ирээд наад машин чинь сонгуулийн ажилтай, одоо хойд сумуудруу явах гэж байна, та нар сонгуулийн дараа ажиллагаагаа хийж болдоггүй юм уу? гэхэд тийм зүйл байхгүй. Та нарын намын ажил надад хамааралгүй, би ажиллагаа явуулж байна. Энэ хоёр хүн 25 сая төгрөгний өртэй, зөндөө хөрөнгө илэрсэн гэж олон түмэнд зарласан. Ийм учраас машиныг нь хурааж авч явах гэж байна гэсэн. Энэ бол хэтэрхий хууль бус ажиллагаа бөгөөд хүний нэр төрд халдсан зүйл юм. Ийм учраас шүүхэд нэхэмжлэлээ гаргасан гэв. 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ямар эд хөрөнгөө төлбөрт өгөх эрхээ эдлээгүй гэж хэллээ. Энэ талаар манайд хүсэлт гаргасан байна. Харин хүсэлтийг нь шүүхийн ******* гүйцэтгэх албанаас хангаагүй байна. Нэхэмжлэгч нар өөрсдөө авч чадахгүй байраа манайхаар гаргуулах зорилготой байсан юм шиг байна лээ. Тэр 13 тоот байранд иргэн гэдэг хүн амьдраад байгаа. Энэ байрыг манайхыг очиж битүүмжилж, амьдарч байгаа хүмүүсийг нь гарга гэдэг. Эзэмшлийн маргаантай байрыг манайх очоод, битүүмжлэх эрхгүй. Ийм учраас үлдсэн хөрөнгөнөөс нь битүүмжлэх ажиллагаа явуулсан. Сонгуулийн үеэр очоод битүүмжлэх ажиллагаа хийсэн чинь л сэтгэл санааны хохирол учирсан гэж тайлбарлалаа. Тэгэхээр Ш.******* нь өөрөө ******* гүйцэтгэгчийг дуудсан байдаг. Тэгсэн мөртлөө машиныг чинь хураах гээд байна шүү хүмүүсээ гаргаад ир гэсэн байдаг. Энэ нь гэрч Нямдолгорын мэдүүлэг дээр байж байгаа. Тэгэхээр бүх хүмүүсээ өөрөө гаргаж ирж ажиллагаанд оролцуулчихаад үүнийгээ олон түмний дунд хөрөнгө битүүмжилэлээ, сэтгэл санааны хохирол учирлаа гэдэг. Ингэх шаардлага байсан юм уу? мөн эд материалын хохирол 29702700 төгрөг нэхэмжилсэн байдаг. Энэ мөнгөний задаргааг тайлбарлуулмаар байна.

Хариуцагч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө нь бид нар дөрвөн өдөр тохиролцсон байсан. Ингэхдээ маргааш 10 цаг гэхэд бэлэн мөнгөө авч ирж өгнөө гэсэн. Тэр өдөр өөрлүү нь залгаад мөнгөө яасан бэ? гэж асуухаар сонгуулийн байран дээр ир гэж хэлсэн. Хэрвээ эд хөрөнгө хураах гэж байгаа бол сонгуулийн байран дээр ирж ажиллагаагаа хий гэсэн. Тэгээд сонгуулийн байран дээр яваад очиход Ш.*******, Г.******* хоёр байхгүй байсан. Тэгээд утсаар ярьсан чинь ногооны зах дээр явж байна, хүлээгээд байж бай гэсэн. Ийм учраас Ш.*******, Г.******* хоёрыг хоёр цаг гаран сонгуулийн байран дээр хүлээсэн. Тэгээд ирэнгүүтээ Ш.******* сонгуулийн байр луу орсон. Харин Г.******* нь шууд бичлэг хийгээд, хүмүүсээ дуудсан. Ийм учраас сэтгэл санааны хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Угаасаа өөрсдийнх бий болгосон процесс юм. Би уг нь албан дээр очъё гэхэд очоогүй. Ийм учраас ******* гүйцэтгэх ажиллагааг хүндлээгүй гэв. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:  

Нэхэмжлэгч Ш.*******, Г.******* нар нь хариуцагч Завхан аймгийн ******* шүийдвэр гүйцэтгэх газар болон ******* гүйцэтгэгч Ц.******* нарт холбогдуулан ******* гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус явагдаж буйг тогтоолгох, сэтгэл санааны хохиролд 50 сая төгрөг гаргуулах, ******* гүйцэтгэлийн ажиллагаанаас учирсан эд материалын хохирол 29.702.700 төгрөг гаргуулахыг хүсч нэхэмжилжээ. 

Хариуцагч байгууллага болон хариуцагч Ц.******* нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, ******* гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж тайлбарлаж маргаж байна.

Завхан аймгийн ******* ******* гүйцэтгэх алба нь 2017 оны 09-р сарын 18-ны өдөр Завхан аймаг дахь ******* ******* гүйцэтгэх газар болон өөрчлөгдсөн байна. Ийм учир нэхэмжлэлд дурьдсан ******* ******* гүйцэтгэх албыг ******* ******* гүйцэтгэх газарт холбогдуулж нэхэмжилж байна гэж ойлгох нь зүйтэй байна.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын шүүхийн 2015.12.02-ны өдрийн 241 тоот *******ээр Ш.*******, Г.******* нараас 25.962.700 төгрөг гаргуулан Р.*******, Д.******* нарт олгох, Р.*******, Д.******* нараас 12.220.400 төгрөг гаргуулан Ш.*******, Г.******* нарт тус тус олгуулахаар *******лэжээ.

Завхан аймгийн ******* ******* гүйцэтгэх албанаас 3 шатны шүүхийн хүчин төгөлдөр болсон *******ийн дагуу төлбөр төлөгч Ш.*******, Г.******* нараас төлбөр гаргуулах ажиллагаа явуулсан байх бөгөөд төлбөр төлөгч Ш.*******ийн өмчлөлийн Y- дугаартай Завхан аймгийн Улиастай сумын багийн түүхий эдийн захын урд байрлах газар, Ланд круйзер-100 маркийн автомашин зэргийг битүүмжлэх, мөн дээрх газрыг хураах ажиллагаа явуулсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус явагдаж буйг тогтоолгох гэсэн шаардлагын хувьд:

ШШГТХ-ийн 53-р зүйлийн 53,2 дахь хэсэгт төлбөр төлөгч ямар эд хөрөнгөө төлбөрт өгөх тухай хүсэлтээ тавих эрх эдэлнэ. Шийдвэр гүйцэтгэхэд саад болохгүй бол энэ хүсэлтийг харгалзан үзэж болно гэж заасан.

Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбаруудаас дүгнэж үзэхэд төлбөр төлөгч нарын хүсэлт тавих эрхийг хэрхэн хязгаарласан болох нь тогтоогдохгүй байгаагийн зэрэгцээ төлбөр төлөгч нар өөрсдийн өмчлөлийн Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг, 14 айлын 13 тоот байрыг төлбөрт битүүмжлүүлэх хүсэлтээ тавьж байсан, уг байрыг эзэмшлийн маргаантай гэж үзэж ******* гүйцэтгэхэд саад болохгүй бол уг хүсэлтийг харгалзан үзэж болно гэсэн эрх олгосон заалтынхаа дагуу ШШГА хүсэлтийг хүлээн аваагүй байна.

Төлбөр төлөгч нарын хүсэлтийг ийнхүү хүлээн аваагүй учир ******* гүйцэтгэгч Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн албан бичигт заагдсан төлбөр төлөгч нарын өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгүүдээс эзэмшлийн маргаантай, өөрсдөө амьдарч байгаа эд хөрөнгүүдийг ******* гүйцэтгэхэд саад болно гэдэг үндэслэлээр хасч үлдсэн 2 эд хөрөнгөөр *******ийн биелэлтийг хангуулахаар битүүмжлэх арга хэмжээ авсан болох нь тогтоогдож байна.

Шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа хийхдээ битүүмжлэгдсэн автомашин болон газар хашааны хадгалалт хамгаалалтыг төлбөр төлөгч нарт үлдээсэн болох нь 2017 оны 06-р сарын 15-ны өдрийн эд хөрөнгийг битүүмжлэх акт, ******* гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна. Битүүмжлэгдсэн автомашин, газар хашааны хадгалалт хамгаалалтыг төлбөр төлөгч нарт үлдээсэн, төлбөр төлөгч нар битүүмжлэгдсэн эд хөрөнгүүдээ ашиглаж байсан учир ШШГТ хуулийн 36-р зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө ашиглах эрхийг хязгаарласан хугацаа тогтоосон ******* гаргах шаардлагагүй байсан гэж үзлээ. Өөрөөр хэлбэл битүүмжлэгдсэн эд хөрөнгийг төлбөр төлөгч нарт ашиглуулахгүй байх нөхцөлд л эд хөрөнгө ашиглах эрхийг хязгаарлах хугацааг тогтоосон ******* гаргах үүрэгтэй байхаар хуульчлагдсан байна.

Төлбөр төлөгч нар нь ******* гүйцэтгэгч Ц.гийн үйл ажиллагаатай холбогдуулан Завхан аймгийн ШШГА-нд 2017 оны 06-р сарын 12-ны өдөр бичгээр гомдол гаргасан гэж нэхэмжлэлдээ дурьдсан байгаа ч уг гомдол нь 13 тоот байрыг битүүмжлүүлэхийг хүссэн тухай нэхэмжлэгч нарын хүсэлт байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт 2017 оны 06-р сарын 12-ны өдөр 13 тоот байран дээр ажиллагаа хийлгүүлэхээр хүсэлт тавьсан байсан гэсэн нэхэмжлэгч нарын тайлбар уг хүсэлтэд хариу өгсөн мэдэгдэх хуудас зэргээс тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч нарын ******* гүйцэтгэгч Ц. нь төлбөр төлөгчдөөс өөрийнх нь үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар бичгээр гаргасан гомдлыг ахлах ******* гүйцэтгэгч *******лээгүй байхад 2017 оны 06-р сарын 14-ний өдөр эд хөрөнгө битүүмжлэх хураах ажиллагааг нэгэн зэрэг явуулсан гэсэн тайлбар няцаагдаж байна. Шийдвэр гүйцэтгэгч Ц. нь битүүмжлэгдсэн эд хөрөнгүүдээс Улиастай сумын багт байрлах хашаа ба газрыг хураах ажиллагааг хийж байсан байх ба уг ажиллагааг 2017 оны 06-р сарын 27-ны өдрийн 17 цаг 06 минутад хийж байсан болох нь эд хөрөнгө хураах акт, ******* гүйцэтгэгчийн тэмдэглэлээр нотлогдож байна.

ШШГТ /хуучин/ хуулийн 133.2, 133.3.1, 133.4.3 дахь хэсгүүдэд зааснаар ******* гүйцэтгэгчийн талаарх гомдлыг аймаг нийслэлийн ******* гүйцэтгэх албанд гаргахаар, ахлах ******* гүйцэтгэгч нь ******* гүйцэтгэгчийн *******ийг өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй байхаар, Улсын ерөнхий ******* гүйцэтгэгч нь ахлах ******* гүйцэтгэгчийн *******ийг өөрчлөх хүчингүй болгох эрхтэй байхаар хуульчлагдсан байна.

Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд төлбөр төлөгч нар ахлах ******* гүйцэтгэгчийн *******, үйл ажиллагаанд гаргах гомдлыг Улсын ерөнхий ******* гүйцэтгэгчид хандаж гаргахаар байна. Гэтэл төлбөр төлөгч нар нь 2017 оны 06-р сарын 15-ны өдөр Завхан аймгийн ШШГА-ны дарга Ууганбаатард хандаж гомдол гаргаж байсан байх ба гомдлын агуулга нь ******* гүйцэтгэгч Ц.гийн үйл ажиллагаатай холбоотой байсан бөгөөд уг гомдолд 2017 оны 06-р сарын 22-ны өдөр Ахлах ******* гүйцэтгэгчийн тогтоолоор хариу өгсөн ба төлбөр төлөгч нар уг хариуг 2017 оны 06-р сарын 23-ны өдөр авч байсан байна.

Иймд нэхэмжлэгч нараас 2017 оны 06-р сарын 15-ны өдөр гаргасан гомдол нь ******* гүйцэтгэгч Ц.гийн үйл ажиллагаатай холбоотой байсан учир ахлах ******* гүйцэтгэгч уг гомдолд хариу өгсөн байгааг буруутгах боломжгүй юм.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн ******* гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус явагдаж буйг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож *******лэх үндэстэй байна.

 

Сэтгэл санааны хохирол гаргуулах шаардлагын хувьд:

Нэхэмжлэгч Ш.*******, Г.******* нар нь нэхэмжлэлийнхээ нэмэгдүүлсэн шаардлагадаа ******* гүйцэтгэгч Ц. нь биднийг олон нийтийн газар 25 сая төгрөгний өртэй өчнөөн олон хөрөнгө илэрсэн. Үүнээс машин хашааг нь битүүмжилж хурааж байна гэж бүдүүлгээр доромжилж нэр төрийг минь олны дунд унагасан. ******* *******ийн хууль бус ажиллагаанаас болж бидний нэр хүнд асар их унаж, хүмүүсээс айх ичих, хүмүүстэй харьцахад хүртэл бидэнд итгэхгүй байдал үүсч цаашид ажил хөдөлмөр эрхлэхэд хүртэл итгэл үнэмшилгүй болж үүнээсээ болж сэтгэл санааны гүн хямралд орж маш их сэтгэлийн дарамт үүсч сэтгэл санааны хохиролд ороод байна. Иймд Завхан аймгийн ШШГА болон ******* гүйцэтгэгч Ц. нараас сэтгэл санааны хохиролд 50 сая төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

ИХ-ийн 21-р зүйлийн 21.2-т иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотлож чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж заажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч Завхан аймгийн ШШГА-ны явуулсан ******* гүйцэтгэлийн ажиллагааны улмаас нэхэмжлэгч нарын нэр, нэр төр, алдар хүнд хэрхэн гутаагдсан, хүмүүстэй харьцахад итгэхгүй байдал үүссэн эсэх, цаашлаад хөдөлмөр эрхлэхэд итгэл үнэмшилгүй болсон, сэтгэл санаа нь хэрхэн хохирч үүний улмаас 50 сая төгрөгний хохирол учирсан болох, сэтгэл санааны хохиролд нэхэмжилж буй 50 сая төгрөгийг хэрхэн тооцож гаргасан нь хэргийн баримтаар тогтоогдохгүй тодорхой бус байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Өөрөөр хэлбэл ******* ******* гүйцэтгэх газар болон ******* гүйцэтгэгч Ц. нарын хууль бус буруутай үйл ажиллагаа явуулсан гэх үйл баримт хангалттай нотлогдохгүй байна. 

Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1-д бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан, мөн хуулийн 511-р зүйлийн 511.1-д бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүргийг хүлээнэ гэж тус тус заасан. Хуулийн дээрх зохицуулалтаар хариуцагчийн гэм буруутай болох нь баримтаар тогтоогдсон байх шаардлагатай бөгөөд хариуцагч байгууллагын гэм буруутай үйл ажиллагаанаас нэхэмжлэгч нарын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд хэрхэн гутаагдсан байдал хангалттай нотлогдохгүй байна гэж үзэв.

Шийдвэр гүйцэтгэлийн хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан эд материалын хохирол гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нар Завхан аймгийн болон ******* гүйцэтгэгч Ц.******* нарт холбогдуулан Шийдвэр гүйцэтгэлийн хууль бус үйл ажиллагааны улмаас эд материалын хохирол учирсан гэж үзэж 29.702.700 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодорхойлохдоо ******* ******* гүйцэтгэх тухай хуулийн / шинэ хуулийн / 122-р зүйлийн 122.2-т зааснаар хүн, хуулийн этгээд хууль бусаар хэрэгжүүлсэн иргэний ******* гүйцэтгэх ажиллагааны улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасны дагуу нэхэмжилж байна гэжээ.

Хуулийн дээрх зүйл заалтаар нэхэмжлэхэд иргэний ******* гүйцэтгэлийн ажиллагаа хууль бусаар хэрэгжсэн байхыг хууль шаарддаг. Гэтэл хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбар, тухайн үед явагдсан үйл баримтуудаас харахад ******* гүйцэтгэх алба болон ******* гүйцэтгэгчийн хууль бус ажиллагаа хэрэгжүүлсэн байдал харагдахгүй байна.  

ИХШХШ тухай хуулийн 6-р зүйлийн 6.2-т зохигч түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлзэх эрхтэй гэж, мөн хуулийн 25-р зүйлийн 25.2.2, 38-р зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.  

Зохигчид эдгээр эрх, үүргийнхээ дагуу нотлох баримтыг шүүхэд өөрсдөө гаргаж өгөх, цуглуулж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож *******лэх нь зүйтэй гэж үзээд 

Мон улсын Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1, 115-р зүйлийн 115.2.3, 116, 118, зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Мон улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.2, 511 дүгээр зүйлийн 511.2.3, ******* ******* гүйцэтгэлийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсгүүдэд тус тус заасныг баримтлан Ш.*******, Г.******* нарын нэхэмжлэлтэй Завхан аймгийн ******* ******* гүйцэтгэх газар болон ******* гүйцэтгэгч Ц.******* нарт холбогдох ******* гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус явагдаж буйг тогтоолгох, сэтгэл санааны хохирол 50 сая төгрөг, эд материалын хохирол 29.702.700 төгрөг гаргуулахыг хүссэн тухайн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2.Нэхэмжлэгч Ш.*******, Г.******* нарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 376.663 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 60.1, 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно. 

4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ

ШҮҮГЧИД Л.ЭХЛЭЛТ

Б.ӨЛЗИЙХИШИГ