Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2022/01630

 

 

 

 

2022          04         11                                       101/ШШ2022/01630  

        

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хххххххх , хххххххх хороо  , ххххх гудамж, 0000 тоотод оршин суух хххххх овгийн Б.Б /0000000 /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ххххх дүүрэг, ххххх хороо, ххххххх хотхон, 000000 тоотод оршин суух ххххххххх овгийн Д.Б /0000000 /,

Хариуцагч: хххххх дүүрэг, хххххххх хороо, 000 тоотод оршин суух ххххххх овгийн О.А /00000000 / нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 19,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б , хариуцагч Д.Б , О.А , хариуцагч нарын өмгөөлөгч Д.Г , нарийн бичгийн дарга Б.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б  надаас 3-4 удаа бэлнээр мөнгө өгчих гэж гуйсан. Учир нь түүний данс руу шилжүүлэхээр гадаадад сурдаг хүүхдийнх нь сургалтын төлбөрийн зээлэнд орсон мөнгө татагдаад байдаг гэж хэлсэн. Тэгэхээр нь би заавал данс руу шилжүүлнэ гэхэд надад хүүхдийнхээ дансыг өгсөн, үүнийг нь би мэдээгүй. Тухайн үед би 19 сая төгрөгөө уутанд хийгээд явж байхад Х гэх клубийн 2 эгч байсан. Д.Б  заавал бэлнээр авна гээд байсан юм. Би ийм их хөрөнгө оруулчихаад ашиг огт аваагүй, тэрээр миний бичиг үсэг мэдэхгүйг далимдуулсан. Түүнийг нь би мэдээд дахин ажиллаагүй. Би гүйлгээний утга дээрээ Гурван найм гэж заавал бичээрэй гэж хэлсэн. Би 5-6 удаагийн үйлдлээр н.Л-д бэлэн мөнгө өгч байсан. Д.Б  шилэн зах дээр байдаг, бараа байхгүй болчихлоо удахгүй мөнгийг чинь өгчихнө гэж хэлээд надаас мөнгө зээлсэн. Миний кодуудыг идэвхитэй байж л цалин авдаг гэсэн тул би 23 сая төгрөг бэлнээр өгсөн. Гэхдээ тэр өдрөө санахгүй байгаа. Түүнд өгөх гэж данснаасаа би уг мөнгийг авсан өдрөө л өгсөн. Д.Б  нь надад манай нөхрийн талынхан чамд том тус хүргэнэ гэсэн гээд надтай тохирч байсан удаа ч бий. Би 2021 онд түүний гэрт очиж уулзахад 15 сая төгрөгийг бэлнээр өгье, 4 сая төгрөгт нь бараа авчих гэж хэлж байсан. Мөнгө маань О.А-ын данс руу орсон тул би хоёулангаас нь мөнгөө нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Д.Б  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Би нэхэмжлэгчээс 19 сая төгрөг огт авч үзээгүй. Бид урдаас интернэтээр бараа авдаг байсан боловч систем нь өөрчлөгдөөд энэ талаар үүргийнхээ хүрээнд би хэрхэн өөрчлөгдсөн талаар нэхэмжлэгчид дамжуулсан. 22 сая төгрөгийг бид урагш явуулчихаад, ардаас нь очиж нэхэмжлэгч бид хоёр төлөөлөгчтэй нь уулзаж байсан. Би авсан бол авсан гэдгээ хэлнэ. Надаас 19 сая төгрөг нэхээд байхаар нь манай хадмууд чамд тусална, гэхдээ тэр үнийн дүнгийн барааг надад өгчих, түүнээс биш би чиний мөнгийг аваагүй байж зүгээр мөнгө өгөхгүй гэж хэлсэн. Нэхэмжлэгч худал хэлээд байна, би дансаар авна ч гэж хэлээгүй, өөрөө хийнэ ч гэж хэлээгүй. Миний данс үргэлж нээлттэй байдаг байсан. 19 сая төгрөгөөр нэхэмжлэгч бараа захиалсан. Багц худалдаж авсны төлөө тус компаниас сар бүр хувь авдаг юм. Ингэж байтал Хятадын тус компанийн систем өөрчлөгдөж бараа нэг удаа авах ёстой болсон. Үүнийг би нэхэмжлэгчид хэлсэн. Б.Б  хамгийн их цалин авдаг байсан. Би адилхан бараа авдаг, борлуулдаг. Үүнийхээ төлөө компаниас хувь авдаг. Би нэхэмжлэгчийн мөнгө дээр нэмэрлэж байсан болохоос түүний мөнгөнөөс авч байгаагүй. 19 сая төгрөгийг нь авсан бол би яаж ийж байгаад уучлаарай гэж хэлээд төлөх байсан. Манай гэр рүү Б.Б  дагаж ирж байгаагүй. Санал тавьсан, өөрөө хүлээн зөвшөөрсөн. Би амьдралдаа хүнээс 10 сая төгрөг авч байгаагүй. Би хүүгээ Герман руу явуулахдаа хүнээс 20 сая төгрөг зээлж, үлдэх 60 сая төгрөгийг өөрөө төлсөн. Б.Б  хамгийн их бараа авсан, хамгийн их цалин авдаг. Цалинг нь н.Л эгч тавьдаг. Би харин нэхэмжлэгчтэй ижил л ажилдаг хүн гэв.

Хариуцагч О.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай ээж Н.Л урд байдаг байсан. Ажлынхаа мөнгийг миний дансаар шилжүүлдэг байсан. Хүмүүс хэдэн төгрөг хийсэн талаараа ээжид хэлээд, ээж намайг шилжүүлээрэй гэсэн дүнг нь би шилжүүлээд өгдөг байсан. 19 сая төгрөг миний дансанд орж ирсэн даруйд н.Э  гэдэг ченжийн данс руу би шилжүүлсэн. Би нэхэмжлэгчийг танихгүй. Миний данс руу орж ирсэн мөнгийг би нэг бол урагшаа эсвэл шилжүүл гэсэн хүн рүү нь шилжүүлдэг байсан. Мөнгө зээлдүүлсэн эсэх талаар би мэдэхгүй. Гүйлгээний утга тодорхой байсан. Миний дансыг Гурван наймын бизнес хийдэг хүмүүс мэддэг. Урамшуулал нь ч миний данснаас Б.Б  руу ордог. Нэхэмжлэгч сүлжээний бизнесийн талаар огт мэддэггүй хүмүүс биш. Мэдэхгүй байж гэрээ хийнэ гэж байхгүй. Дансны хуулгаас бүгд харагдана, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлох үүргийн хүрээнд, 0000000000 тоот дансны хуулгыг /хавтаст хэргийн 5-16 дахь тал/, Хариуцагч Д.Б  татгалзлаа илэрхийлж тайлбар, өөрийн ХХХХХ банкны 0000000 тоот дансны хуулгыг /хавтаст хэргийн 24, 67-71 дахь тал/, Хариуцагч О.А татгалзлаа илэрхийлсэн тайлбарыг /хавтаст хэргийн 145 дахь тал/, талуудын хүсэлтээр шүүхийн журмаар гэрч С.Л-ийн мэдүүлэг, хариуцагч О.А-ын ХХХХХ банкны 00000000  тоот дансны хуулгыг /хавтаст хэргийн 72-78, 88-96 дахь тал/ тус тус шүүхэд нотлох баримтаар бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б , хариуцагч Д.Б , О.А-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн бараа бүтээгдэхүүн худалдаалдаг ХХХХХ-ын 3.8 гэдэг онлайн худалдаанд мөнгөө шилжүүлсэн гэж нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзжээ.

Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгчийн ХХХХХ банкны 000000000 тоот данснаас хариуцагч О.А-ын мөн банкан дахь 000000000 тоот дансанд 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 19,000,000 төгрөгийг нэхэмжлэгч шилжүүлжээ. Шилжүүлэг нь “хххххх гэрээ 0000000 ” гэсэн утгатай байна. Тус мөнгийг хариуцагч Д.Б-ын заасан дансанд буюу хариуцагч О.А ын дээрх дансанд нэхэмжлэгч шилжүүлсэн, О.А мөнгийг хүлээн авсан талаар зохигч маргаагүй байна.

Гагцхүү зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх, ямар зорилгоор нэхэмжлэгч мөнгийг шилжүүлсэн хариуцагч нар хүлээн авсан болон хэн ямар үүрэг хүлээсэн, хэн захиран зарцуулсан талаар зохигч маргаж байна.

Хариуцагч Д.Б ын зүгээс, уг мөнгийг аваагүй, зээлээгүй. 3.8 гэдэг интернет худалдааны компани дахь кодоо идэвхтэй байлгах гэж нэхэмжлэгч шилжүүлсэн, мөнгөндөө тааруулж бараа авсан, мөнгийг О.А-ын ХХХХХ банкны дансанд нэхэмжлэгч өөрөө хийсэн, би мөнгийг аваагүй гэх тайлбарыг, хариуцагч О.А ын зүгээс, нэхэмжлэгч нь ХХХХХ-ын онлайн худалдаанд оролцдог гишүүн. Миний дансанд 19,000,000 төгрөг орсныг би өөр нэг хүний мөнгөтэй нийлүүлээд цааш нь дамжуулж л шилжүүлсэн. Би зээлээгүй. Нэхэмжлэгч нь энэ мөнгөөрөө кодоо идэхтэй байлгаад урамшуулал, бараа авсан гэх агуулгатай тайлбарыг тус тус гаргажээ.

Хариуцагч О.А ХХХХХ банкан дахь өөрийн 000000000 тоот дансанд нэхэмжлэгчийн шилжүүлсэн 19,000,000 төгрөгийг хүлээн авч мөн өдрөө 00000000 тоот дансанд 31,160,000 төгрөг болгон “хххххх 80000$ утгаар шилжүүлжээ. Хариуцагч нарын зүгээс татгалзлаа нотолж, нэхэмжлэгч нь ХХХХХ-ын 3.8 гэх интернет худалдааны гишүүнчлэлийн кодыг идэвхтэй байлгах зорилгоор мөнгө шилжүүлсэн, уг шилжүүлсэн мөнгөнд тохирсон бараа, үйлчилгээ болон урамшууллыг авч байсан гэх тайлбарыг гаргасан боловч энэ талаархи баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу татгалзлаа нотлох үүргийн хүрээнд шүүхэд нотлоогүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч нарын тайлбарласан 3.8 гэх интернет худалдааны компанид мөнгө шилжүүлэх замаар код эзэмшдэг байсан, урамшуулал авч байсан, бараа захиалан авдаг байсан болохоо хүлээн зөвшөөрсөн хэдий ч 2019 оны 09 дүгээр сараас хойш бараа, үйлчилгээ аваагүй, код идэвхгүй болсон тухай тайлбарлаж, маргаж буй 19,000,000 төгрөгийг хариуцагч Д.Б  зээлж авсан, мөнгийг О.А ын дансаар дамжуулан авсан гэх тайлбарыг гаргажээ. Түүнчлэн гэрч С.Л  (хариуцагч О.А ын төрсөн эх гэх тайлбарыг гаргасан) шүүхэд өгсөн мэдүүлэгтээ, нэхэмжлэгч нь 22,000,000 төгрөг шилжүүлэхээс 19,000,000 төгрөг шилжүүлснийг нэмж ХХХХХ-ын компанид бараа захиалгын гэрээ хийнэ гэж шилжүүлсэн, уг мөнгөндөө 2019.12.4-д 10 сая төгрөгийн, 2020.01.17-нд 5 сая төгрөгийн, мөн 4 сая төгрөгийн бараа авсан” гэх тайлбарыг шүүхэд мэдүүлсэн ба гэрчийн мэдүүлэг нотлох баримтаар нотлогдохгүй буюу бодит байдалд нийцсэн үнэн зөв гэж үзэх боломжгүй байна.

Зохигчийн тайлбар, хэргийн үйл баримтаас үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн нь тогтоогдоогүй ба нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулсан баримтгүй, хариуцагч нар үндэслэлгүйгээр мөнгө шилжүүлэн авсан гэж тайлбарлан Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар хариуцагч нараас 19,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нь үндэслэлтэй гэж үзнэ. Хэргийн үйл баримтаар зохигчийн хооронд гэрээний харилцаа үүссэн тогтоогдоогүй, нэхэмжлэгч нь ХХХХХ-ын 3.8 гэх нэртэй интернет худалдааны компанид мөнгө шилжүүлэх замаар бараа захиалан худалдаж авсан, урамшуулал авсан гэх баримтыг шүүхэд нотлоогүй байна.

Иймд нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нараас мөнгөн төлбөрийн үүргийг шаардах эрхгүй.

Нэхэмжлэгчээс хариуцагч О.А ын ХХХХХ банкан дахь 000000000 тоот дансанд 19,000,000 төгрөг шилжүүлэхдээ зохигчийн хэн алины тайлбарласнаар тодорхой хүсэл зоригийг илэрхийлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, уг мөнгийг хариуцагч О.А бусдад шилжүүлсэн буюу захиран зарцуулсан бөгөөд ийнхүү захиран зарцуулсантай холбоотой нэхэмжлэгчид давуу байдал үүссэн, тодорхой ашиг олсон гэх үндэслэл тогтоогдоогүй. Энэ нөхцөлд зохигчийн хооронд үүрэг үүсээгүй гэж тооцох учир нэхэмжлэгч шилжүүлсэн мөнгөө Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй .., хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасны дагуу хариуцагч О.А аас буцаан шаардах эрхтэй ба хариуцагч О.А төлөх үүрэгтэй учир хариуцагч О.А аас 19,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б д олгож шийдвэрлэв.

Харин хариуцагч Д.Б ын хувьд тус мөнгийг хариуцагч О.А тай хамтран хариуцах үүрэгтэй гэж үзэхгүй. Зохигчийн тайлбар, мөнгө шилжүүлсэн, хүлээн авсан дансны хуулгаас үзэхэд хариуцагч Д.Б  тус 19,000,000 төгрөгийг өөртөө захиран зарцуулах эрхтэйгээр хариуцагч О.А ын дансанд шилжүүлэн авсан гэж үндэслэл тогтоогдоогүй. Хариуцагч Д.Б ын хувьд 19,000,000 төгрөгийг О.А ын дансанд шилжүүлэхийг заасан нь нэхэмжлэгчийн тайлбарласнаар зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой гэх байдал, мөн О.А аар дамжуулан уг мөнгийг хүлээн авсан гэх үндэслэл тогтоогдоогүй учир 19,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэггүй байна. Иймд энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн хариуцагч Д.Б т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч О.А/0000000000 /-аас 19,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б  /000000000000 /-д олгож, нэхэмжлэлээс хариуцагч Д.Б  /00000000 /-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч О.А аас 252,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Э.ЭНЭБИШ