Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2022/03613

 

 

 

 

 

 

 

 

                                                                                        

 

2022        08           23                                     101/ШШ2022/03613

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

*******,*******,*******,*******,

хариуцагч- Баянзүрх дүүрэг,*******,*******,*******,*******, 26 дугаар хороо,,,

зээлийн гэрээний үүрэгт 34,,, хариуцагчийн  8,,000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өнөржаргал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагнаран,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.Болортуяа нь Ш.Энхжаргалд холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 34,,826 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Нэхэмжлэгч А.Болортуяа нь хариуцагч Ш.Энхжаргалтай 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 30,500,000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай, өдрийн 0,5 хувийн хүүтэй зээлдүүлж, мөнгийг шилжүүлсэн. Ш.Энхжаргал нь зээлийн гэрээний үүрэгт 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 12,000,000 төгрөг төлснөөс 7 хоногийн зээлийн хүүд 1,067,500 төгрөгийг, нэг хоногийн алдангид 157,837 төгрөгийг тус тус хасаж, үлдэх 10,774,663 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцсон. Ингээд 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд бодогдсон хүү 5,227,214 төгрөг дээр үндсэн зээлийн үлдэгдэл 19,725,337 төгрөгийг нэмж нийт 24,952,551 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Ш.Энхжаргал нь 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг төлснийг дээрх төлбөрөөс хасаж тооцсон. Үүнээс хойш Ш.Энхжаргал нь ямар нэгэн төлөлт хийгээгүй тул үлдэгдэл 22,952,551 төгрөг, түүний 50 хувиар тооцсон алданги 11,476,275 төгрөгийг тус тус нэхэмжилж байгаа гэж тайлбарласан.

 

2. Хариуцагч тал хариу тайлбартаа 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулсан боловч гэрээнд дурдсан 30,500,000 төгрөгийг бодитоор хүлээлгэн өгөөгүй. Энэ цаг хугацаанд хариуцагч Ш.Энхжаргал хүүхэд төрүүлээд удаагүй байхад А.Болортуяагийн шаардлагаар нотариатын газарт очиж гэрээнд гарын үсэг зурсан. А.Болортуяа, Ш.Энхжаргал нарын хооронд мөнгө төгрөг зээлэх, зээлдүүлэх харилцаа байсан. Хэрэгт авагдсан дансны хуулга баримтаас үзэхэд А.Болортуяагаас нийт 32,780,000 төгрөгийг Ш.Энхжаргалд шилжүүлсэн байхад Ш.Энхжаргалаас А.Болортуяад нийт 41,495,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Мөн зээлийн гэрээнд зээлийг бэлнээр олгосон талаар дурдсан байх бэлэн мөнгө хүлээлцсэн акт үйлдээгүй, нотариатчийн дэргэд бэлэн мөнгө хүлээлцсэн бол дэвсгэртээр нь акт үйлдэж нотариатч мөн гэрчилнэ, Тиймээс 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний дагуу мөнгийг Ш.Энхжаргал аваагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Харин нэхэмжлэгч нь хариуцагчид бэлнээр өгсөн гэх 30,500,000 төгрөгийн эх сурвалжаа нотолж чадаагүй гэв.

 

3. Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан бичгээр зээлийн гэрээ байгуулаагүй байхдаа дансаар шилжүүлж зээлсэн төлбөрт илүү төлсөн 8,,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ А.Болортуяатай найзаараа дамжуулан танилцсан бөгөөд бидний хооронд мөнгө өгч авалцах тохиолдол олон байсан, хааяа мөнгөний хэрэг гарахаараа мөнгө зээлж аваад удаалгүй буцаан өгдөг байсан, бид зөвхөн дансаар мөнгө өгч авалцдаг байсан тул 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш А.Болортуяагаас нийт 32,780,000 төгрөгийг авсан бөгөөд буцаагаад 41,495,000 төгрөгийг төлсөн. Бид харилцан тооцоо нийлж байгаагүй, эдгээр зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул 8,,000 төгрөгийг илүү төлсөн байна гэж тайлбарласан.

 

4. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд зээлийн гэрээний харилцаатай байсан, энэ харилцаа итгэлцэл дээр явагдаж байсан. 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн гэрээнээс гадна ийм хэмжээний гүйлгээ хийгдэж байсан. Илүү төлсөн 8,,000 төгрөг нь ямар төрлийн харилцаа болохыг мэдэхгүй, 2019 оны 01-р сарын 28-ны өдрөөс хойш төлбөр төлсөн гэж байгаа боловч энэ шаардлага нь нэхэмжлэлийн шаардлага болох 2019 оны 6 дугаар сарын гэрээний харилцаатай холбоотой эсэх нь тодорхойгүй байна. Энэ илүү мөнгө төлсөн гэх тохиролцооны талаар мэдэхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Ш.Энхжаргал нь хүн чанаргүй нөхцөл байдал гаргаж байна гэсэн тайлбарыг гаргасан.

 

5. Нотлох баримтын тухай

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл /хх-1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, А.Болортуяагийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-4/, 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 2178 дугаартай зээлийн гэрээ /хх-5/, А.Болортуяагийн өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-21/, А.Болортуяагийн Хаан банкны 5111002905 тоот дансны хуулга /хх-79/, А.Болортуяа итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-92, 163/, А.Болортуяагийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүүхэд төрүүлсэн хүүхдийн төрсний гэрчилгээ /хх-97/ зэрэг баримтыг нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар гаргасан.

/хавтаст хэргийн хх-43-45-р талд авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд байх бөгөөд нотлох баримтаар үнэлээгүй болно/

Хариуцагчийн төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-15/, хариуцагчийн тайлбар /хх-16, 20/, хариуцагчийн хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-22-24/, Ш.Энхжаргалын Хаан банкны 5084369199 дугаартай дансны хуулга /хх-59-74, 94-96/ зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

Шүүх зохигчийн хүсэлтээр Хаан банк ХХК-иас А.Болортуяагийн эзэмшдэг 5111002905 дугаартай дансны хуулга /хх-39-40/, А.Болортуяагийн 5111002905 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-82-89/ зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ  нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

 

2. Нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан, энэхүү гэрээг нөхөж байгуулах боломжгүй. Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу авсан үндсэн зээлийн төлбөр болон хүүг буцаан төлөөгүй. Харин дансны хуулгад байгаа төлөгдсөн мөнгөн дүн энэхүү зээлийн гэрээнд хамааралгүй. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд дансаар мөнгө зээлэх, шилжүүлэх асуудал байсан гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагчаас нэхэмжлэлийг үгүйсгэсэн үндэслэлээ нэхэмжлэгчээс 2019 оны 1-р сараас мөнгө зээлж дансаар авч удаалгүй буцаан дансаар шилжүүлэн төлж байсан, 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээнд А.Болортуяагийн дуудсанаар гарч гарын үсэг зурсан, тухайн үед хүүхэд төрүүлээд удаагүй байсан, энэ зээлийн гэрээнд бичигдсэн 30,500,000 төгрөгийг бодитоор хүлээн аваагүй тул зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

 

4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ бичгээр зээлийн гэрээ байгуулаагүй тул дансаар авсан зээлийн төлбөрт илүү төлсөн төлбөрийг буцаан гаргуулна гэж тодорхойлсон.

 

5. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг илүү төлсөн гэх төлбөр нь ямар төрлийн харилцаа болохыг мэдэхгүй, дансаар мөнгө шилжүүлэх буцаан төлөх харилцаа 2019 оны 01-р сараас эхлэлтэй боловч нэхэмжлэлийн шаардлага болох 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний харилцаатай холбоотой эсэх нь тодорхойгүй тул зөвшөөрөхгүй гэж няцаасан.

 

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаас үзэхэд зохигч талуудын хооронд 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр бүртгэлийн 2178 дугаартай “зээлийн гэрээ” байгуулагдаж, 30,500,000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай, өдрийн 0,5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

7. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан “хэлцэл”-ийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Аливаа хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субьектив талын шинжүүд байх тул талуудын хооронд байгуулсан дээрх хэлцэл нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг тус тус хангасан байна.

 

8. Харин нэхэмжлэгчийн зээлийн гэрээний зүйл болох 30,500,000 төгрөгийг зээлдүүлсэн гэх шаардлагын үндэслэлийг хариуцагч тал эс зөвшөөрч дээрх хэлцлийн дагуу мөнгөн хөрөнгийг бодитоор хүлээн аваагүй гэж маргаж байх тул энэ харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийн зохицуулалт, тус гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэл, талуудын хүсэл зоригийн илэрхийлэлд дүгнэлт хийх нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулсан.

 

Дээрх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдахад тавих гол шаардлага нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар шаардлагын үндэслэл болсон 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний 30,500,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс хариуцагчид хүлээлгэн өгсөн байх ёстой.

 

Тиймээс хуульд зааснаар, гэрээний гол нөхцөл тохиролцоог зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг үүсгэх харилцан хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн байхыг ойлгоно.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар хэлцэл нь тодорхой зорилго бүхий этгээдийн хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд тус илэрхийлэл нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болох зохицуулалттай тул тодорхой төрлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талуудын чөлөөтэй хүсэл зоригийн үндсэн дээр эрх, үүргээ тодорхойлох агуулгатай хийгдэх тул нэхэмжлэгч нь дээрх гэрээний үүрэгт 30,500,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болохоо тэргүүн ээлжид нотлох үүргийг өөрөө хүлээнэ.

 

9. Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзэхэд тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх боловч 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний үүрэгт 30,500,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

10. Харин хэрэгт авагдсан А.Болортуяагийн Хаан банкны “5111 0029 05” тоот данснаас хариуцагч Ш.Энхжаргалын “5084 3691 99” тоот данс руу хийгдсэн зарлагын гүйлгээ нь 2019 оны 02 дугаар сарын 19-нд 4,000,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 15-нд 80,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 09-нд 100,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 10-нд 600,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 19-нд 6,000,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 22-нд 900,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 03-нд 4,000,000 төгрөг, нийт 15,680,000 төгрөг /хх-82-89/ байна.

Хариуцагч Ш.Энхжаргалын Хаан банкны “5084 3691 99” тоот дансанд нэхэмжлэгч А.Болортуяагийн “5111 0029 05” тоот данс болон Болортуяа нэрээр хийгдсэн орлогын гүйлгээ нь 2018 оны 01 дүгээр сарын 28-нд 3,000,000 төгрөг, 4,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 19-нд 400,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 21-нд 3,000,000 төгрөг, 700,000 төгрөг, нийт 17,100,000 төгрөг байна /хх-94-96/.

Дээрх гүйлгээнээс үзэхэд нэхэмжлэгч А.Болортуяа нь хариуцагчид нийт 32,780,000 төгрөгийг 2019 оны 01-р сарын 28-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 3-ны өдрийн хооронд дансаар шилжүүлсэн байна.

 

Гэтэл нэхэмжлэгч А.Болортуяагийн Хаан банкны “5111 0029 05” тоот дансанд хариуцагч Ш.Энхжаргалын “5084 3691 99” тоот данснаас хийгдсэн орлогын гүйлгээ нь 2019 оны 02-р сарын 12-нд 5,500,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 28-нд 400,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 06-нд 500,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 29-нд 1,000,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 12-нд 300,000 төгрөг, 300,000 төгрөг, 135,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 17-нд 800,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 24-нд 600,000 төгрөг, 200,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 26-нд 100,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 3-нд 50,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 9-нд 1,000,000 төгрөг, 400,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 10-нд 3,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 16-нд 260,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 21-нд 2,000,000 төгрөг, 2,000,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 22-нд 1,000,000 төгрөг, 2019 оны 6 дүгээр сарын 4-нд 2,000,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 4-нд 12,000,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 27-нд 1,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, нийт 40,545,000 төгрөг байна /хх-82-89/.

Хариуцагч Ш.Энхжаргалын Хаан банкны “5084 3691 99” тоот данснаас нэхэмжлэгч А.Болортуяагийн “5111 0029 05” тоот данс руу хийгдсэн зарлагын гүйлгээ нь 2019 оны 02 дугаар сарын 12-нд 5,500,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 28-нд 400,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 06-гп 500,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 29-нд 1,000,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 12-нд 300,000 төгрөг, 300,000 төгрөг, 135,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 17-нд 800,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 24-нд 600,000 төгрөг, 200,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 26-нд 100,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 09-нд 1,000,000 төгрөг, 400,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 10-нд 3,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 16-нд 260,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 21-нд 2,000,000 төгрөг, 2,000,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 22-нд 1,000,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 04-нд 2,000,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 04-нд 12,000,000 төгрөг, нийт 39,495,000 төгрөг байна /хх-59-73/.

Дээрх гүйлгээнээс үзэхэд хариуцагч Ш.Энхжаргал нь нэхэмжлэгчид 40,545,000 төгрөгийг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн хооронд дансаар шилжүүлсэн байна.

 

11. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч А.Болортуяагийн Хаан банк ХХК-нд эзэмшдэг “5111 0029 05” тоот дансанд 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 1,583,500 төгрөгөөр орлогын гүйлгээ хийгдэж 5447059868 тоот данс руу 1,583,500 төгрөгөөр зарлагын гүйлгээ хийгдэж, 15,981.92 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд шаардлагын үндэслэл болсон 30,500,000 төгрөг нэхэмжлэгчид бэлэн байгаад хариуцагчид бэлнээр өгсөн гэж тайлбарлаж байх боловч зээлийн гэрээнд дурдсан мөнгөн хөрөнгийг зээлдэгчид бүрэн шилжүүлсэн гэх байдал нь эргэлзээгүйгээр тогтоогдохгүй байна.

 

12. Нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгөө хариуцагчид шилжүүлсэн гэх шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

13. Нэхэмжлэгчээс шаардлагаа 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой гэж тодорхойлсон тул шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлага, үндэслэлийн хүрээнд маргааныг шийдвэрлэх зарчимтай тул дээр дурдсан үндэслэлүүдээр зохигчдын хооронд тодорхой цаг хугацаанд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх боловч нэхэмжлэгч нь 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний мөнгөн хөрөнгөө болох 30,500,000 төгрөгийг хариуцагчид бэлнээр хүлээлгэн өгсөн гэх байдал, хариуцагч дээрх гэрээний үүрэгт 34,,826 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэж үзэх үйл баримт нотлогдон тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд

 

14. Хариуцагч Ш.Энхжаргал нь 2019 оны 01 дүгээр сараас нэхэмжлэгчээс мөнгө төгрөг зээлж удаалгүй төлбөрийг буцаан төлдөг байсан боловч эдгээр зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, нэхэмжлэгч А.Болортуяа 32,780,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн байхад Ш.Энхжаргалаас нэхэмжлэгчид 41,495,000 төгрөгийг шилжүүлснээр илүү төлсөн 8,,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлээ тодорхойлсон.

 

15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж, хуулийн 73.2-т “сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ” гэж зохицуулсан тул хариуцагчийн дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай харилцан тооцогдохооргүй байна.

 

Учир нь, нэхэмжлэгч 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн талаарх шаардлага гаргасан бөгөөд хариуцагч тал дансаар мөнгө зээлж аваад буцаан төлөхдөө илүү төлсөн гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодорхойлсон.

 

16. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох ба хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан зохицуулалт нь гагцхүү зээлдүүлэгчид хамааралтай.

 

17. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” тул нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлдог.

 

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангах хуулийн зохицуулалттай бөгөөд хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой байх шаардлагатай.

 

Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх нь нэхэмжлэлийн шаардлага тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлэх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хоёрыг ялган зааглаж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулснаар нэхэмжлэгч ямар шаардлага гаргах, улмаар шүүх зөрчигдсөн эрхийг сэргээх асуудлыг шүүх шийдвэрлэх боломжтой.

 

18. Тиймээс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд байх, хэний нэхэмжлэлтэй хэнд холбогдох маргааныг шүүх шийдвэрлэхийг тодорхойлохоос гадна хариуцагчийн зүгээс нэхэмжлэл түүний үндэслэл, шаардлагын дагуу мэтгэлцэх, шүүхийн шийдвэр тодорхой буюу ойлгомжтой, биелэгдэх боломж зэрэгтэй шууд холбоотой байдаг тул зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 8,,000 төгрөгийг буцаан шаардаж буй үндэслэл нь тодорхойгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга дээрх ягаан өнгийн тодруулагчаар тодруулсан тэмдэглэгээг хариуцагч тал өөрөө хийсэн болохыг тайлбарласан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй танилцаад хуралдаанд тайлбар гаргаад оролцох боломжтой гэснээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 330,094 төгрөг, хариуцагчаас 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 154,390 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг баримтлан хариуцагч Ш.Энхжаргалаас 34,,826 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч А.Болортуяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Болортуяагаас 8,,000 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч Ш.Энхжаргалын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330,094 төгрөг, хариуцагчаас төлсөн 154,390 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Д.ЯНЖИНДУЛАМ