Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2017/02880

 

2017 оны 09 сарын 19 өдөр

 

Дугаар 101/ШШ2017/02880

 

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх д а иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Болормаа, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

 

 

: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, 0 дүгээр байр, 00 тоотод оршин суух Чинбаатар овогтой Ганзориг /РД:00000/-ийн

 

Засгийн газрын нөөц сангаас 240,737,760 төгрөг гаргуулах тухай гийг хүлээн авч

 

 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Г, Цагдаагийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Прокурор С.Б, иргэдийн төлөөлөгч Г.Н, нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ :

 

 

 

Нэхэмжлэгч Ч.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ч.Г нь Тээвэр- Ачлал ХК-тай байгуулсан гэрээний дагуу тухайн компани эзэмшилд бүртгэгдсэн өөрийн өмч болох 57-75 улсын дугаар бүхий Хьюндай маркийн 45 хүний суудал бүхий автобусаар Улаанбаатараас Багануурын зорчигч тээвэрлэх ажлыг гүйцэтгэдэг болно. Тухайн компанид жолоочоор 9 жил ажилласан. Төв аймгийн Баяндэлгэр сумын Дөтлүүрийн даваа гэх газар 2014 оны 06 сарын 13-ны өдөр автобусны урд тэнхлэгийн баруун талын гарны татуурга нь арлаас салсан хуучин 0.8 см хуучин цав, 25*9 см хэмжээтэй эвдэрсэн байхад хөдөлгөөнд оролцсоноос автобусны урд тэнхлэгийг баруун талын дагуу гарны татуургыг бэхэлсэн үндсэн рамны суурийн хэсэг тасарч улмаар урд тэнхлэгийн байрлал өөрчлөгдөн автобусны жолоодлого алдагдаж замын хажуу руу хажуулдан осол гарч нэлээд хэдэн иргэнд хүнд хөнгөн гэмтэл учруулсан юм.

 

Үүний улмаас жолооч намайг осол гарсан асуудалд буруутгаж, 2014 оны 6 сарын 13-аас 2016 оны 12 сарын 20 хүртэлх хугацаанд цагдаа, прокурор, шүүхийн тогтоолоор сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр тооцон, шалгагдсаны эцэст 2016 оны 12 сарын 20-ны өдрийн Төв аймгийн прокурорын 502 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болсон.

 

Энэ шалгагдан байх хугацаанд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 04.07-ны өдрийн 37 тоот тогтоолоор эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар намайг гэм буруутайд тооцон 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэн, тогтоол гарсан өдрөөс цагдан хорихоор шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаснаар Эрүүгийн Хэргийн Давж заалдах шатны шүүх хэргийг дахин шалгуулахаар хэргийг мөрдөн байцаалтад буцааж, надад цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтанд гаргасан юм.

 

Дээрх байдлаар надад холбогдох эрүүгийн хэргийг нэгэнт хэрэгсэхгүй болгосон, би гэм буруугүй тул миний бие Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 382, 389 дүгээр зүйлийн 389.2, 389.2.3-т заасныг үндэслэн хохирлоо нөхөн төлүүлэхийг шаардах эрхтэй гэж үзэж байна.

 

Иймээс энэ хуулийн 396 дугаар зүйлийн 396.1, 396.7 дахь хэсэгт заасныг үндэслэн шүүхэд нэхэмжпэл гаргаж байна.

 

Хууль зүйн туслалцаа авч өмгөөлөгчид төлсөн 1 000 000 төгрөгийг ЭБШХ-н 390.1.5-д заасны дагуу гаргуулахыг хүсч байна.

 

Осол болсон өдрөөс эхлэн миний өмчлөлийн 57-75 дугаар бүхий автобусыг битүүмжилж, үүний улмаас тухайн автобус 3 жилийн хугацаанд битүүмжлэлд байж, дахин үйлчилгээнд гарах хугацаа, насжилт норм дууссан болно. Мөн эрүүгийн хэргийн хэрэгсэхгүй болгох тогтоолд автобусыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгон, автобусны тээврийн гэрчилгээ, / 0000000 тоот / 00000 тоот дугаартай автомашины албан татвар, агаарын оохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээг эзэмшигч Т- А ХК-д буцаан олгохоор заасан байна.

 

Автобусыг хууль бусаар битүүмжлээгүй бол засвар үйлчилгээг хийж, үйлчилгээнд гаргаснаар ийм их хэмжээний хохирол учрахгүй байсан юм.

 

Үүнээс үзвэл би өөрийн мөнгөөр 0000 УБГ улсын дугаартай 45 хүний суудалтай Т-А ХК-ны эзэмшлийн авчтобусыг /оношлогоонд орсон, найдвартай, баталгаат гэдэг утгаар өмчлөгч Т-А ХК-ны жолооч Эрдэнэоргилоос 20 сая төгрөгийг бэлнээр, 30 сая төгрөгийг 2014 оны 03 сарын 19-ны өдрийн Хас банктай байгуулсан зээлийн гэрээгээр өөрийн орон сууцаа 3 жилийн хугацаатай банкинд тавин 2017 оны 03 сарын 20-ны өдөр хүртэл нийт 60 сая төгрөг болгон төлсөн. Банкны зээл хүүтэйгээр 60 сая, бэлнээр 20 сая нийт 80 сая төгрөг болсон.

 

Миний бие осол болохоос өмнө Т-А кампани жолоочоор ажиллаж байсан, осол болсон өдрөөс эхлэн хуулийн байгууллагад шалгагдан, ажлаа үргэлжпүүлэн хийх боломжгүй болж, өнөөдрийг хүртэл сэтгэл санаа, эд хөрөнгө, эдийн засгийн хувьд асар их хохирч, 3 жил орлогогүй, ажилгүй, банкны өртэй гэр бүлээ тэжээхэд асар хүнд нөхцөлд байлаа.

 

2014 оны 06 сарын 13-ны өдрөөс 2016 оны 12 сарын 20-ний өдөр хүртлэх нийт 2 жил 6 сарын ажилгүй байсан хугацааны хохирлыг Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлд заасан хууль бус ажиллагааны улмаас аваагүй цалин хөлс, түүнтэй адилтгах орлого гэж дараах байдлаар тооцон нэхэмжилж байна.

 

Хот хоорондын зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэх 2013 оны 05 сарын 28-ны өдрөөс 2016 оны 3 сарын 31 хүртэл Авто тээврийн үндэсний төв, Т-А ХК тай байгуулсан гэрээний дагуу Авто тээврийн үндэсний төвийн захирлын Үйлчилгээний үнэ хөлсний хэмжээг тогтоох тухай 2013 оны 104 тоот тушаалаар батлагдсан үйлчилгээний төлбөр болох Улаанбаатар Багануур, Багануур-Улаанбаатарын нэг зорчигчийн үнэ нэг талдаа 5000 төгрөг гэрээний дагуу Т-А ХК-ны захирлын тушаалаар графикт хуваарийн дагуу сард 15-16 удаа буюу өнжөөд нэг 45 хүний суудалтай автобусны 1 сарын орлогыг тодорхойлвол: 2014 оны 4 сарын 1-ээс 2014 оны 05 сарын 1 хүртэл захирлын графикт хуваарь тушаалын дагуу 1 зорчигчийг 6000 төгрөг. Үүнд:

 

Улаанбаатар Багануур чиглэлд нийт орлого 2 856 300 үүнээс орлого татварт 228 504 төгрөг, тээвэрлэгч буюу жолоочид 2 627 796 Улаанбаатар Багануур чиглэлд Онлайн тооцооны хуудсанд нийт 506 зорчигч

 

Багануур Улаанбаатар чиглэлд нийт орлого 2 931 300 үүнээс орлого татварт 234 504 төгрөг, тээвэрлэгч буюу жолоочид 2 696 796 төгрөг Багануур Улаанбаатар чиглэлд Онлайн тооцооны хуудасд нийт 491 зорчигч

 

2014 оны 4 сард нийт 997 зорчигч тээвэрлэсэн. Нэг тээвэрлэгчийн үнэ 6000 төгрөг. Нийт орлого 5 982 000 төгрөг үүнээс зорчигчийн амь даатгалын 194 400 төгрөгийг суутган сарын нийт орлого 5 787 600 төгрөг болно. Нийт 1 сарын орлого 5 787 600 төгрөг үүнээс орлого буюу татварт 463 008 төгрөг, тээвэрлэгч буюу жолоочид 5 324 592 төгрөгний орлоготой ажилласан байна.

 

Сард жолооч буюу тээвэрлэгч нь 5 324 592 орлогыг ажилгүй байсан 30 сард тооцвол 159 737 760 төгрөгний ажилтай орлоготой байх байсан тул үүнийг нэхэмжлэж байна.

 

Осол болсны дараагаас өнөөдрийг хүртэл байнга сэтгэл зовиуртай, дарамттай, зүрх өвддөг, ослын үед зөөлөн хажуулдаж унасан учир цонхнууд хагараагүй тул зорчигч нарыг аварч автобуснаас гаргахын тулд жолоочын болон хажуу цонхнуудыг хагалж байх үед гэмтэл доргилт авснаас сонсгол муудан БЗД-н хөдөлмөр магадлах комиссын хурлаар орон хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоолгон тахир дутуугын группэд орон эрүүл мэндээр хохирсон. Ослын улмаас хохирсон иргэдийн эмчилгээнд 7 880 000 төгрөг хувиасаа төлсөн болохыг хэлэхийг хүсч байна.

 

Нэхэмжпэлийн шаардлагад дурдагдсан өмгөөллийн хөлс 1 сая төгрөг, автобусны үнэ 80 сая төгрөг, ажилгүй байсан хугацааны орлого 159 737 760 төгрөг, нийт 240,737,760 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж өгөхийг хүсч байна гэв.

 

 

 

Цагдаагийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа өмгөөлөгчид 1 сая төгрөг төлсөн гэх боловч хэрэгт авагдсан баримт болон Төв аймгийн Прокурорын газрын архивт хадгалагдаж буй хэрэгсэхгүй болгосон хэрэгт үзлэг хийлгэх хүсэлт гарган үзлэг хийхэд өмгөөлөгчтэй байгуулсан гэрээ мөнгө төлсөн баримтхэрэгт байгаагүй.

 

Мөн автобусыг битүүмжилсэнээс хохирол учирсан гэх үндэсгүй учир нь битүүмжлэлээс чөлөөлж Г хадгалалтанд өгсөн байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

 

Проукурор С.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б би Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 21.10 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийг төлөөлж иргэний шүүх хуралдаанд оролцож байна.

 

Нэхэмжлэгч сард жолооч буюу тээвэрлэгч нь 5.324.592 төгрөгийн орлогыг олдог байсан 30 сард тооцвол 159.737.760 төгрөгийн ажилтай орлоготой байх байсан тул үүнийг нэхэмжлэж байна.

 

-Хууль зүйн туслалцаа авч өмгөөлөгчид төлсөн 1.000.000 төгрөгийг гаргуулах,

 

-Автобусны үнэ 80 сая төгрөг

 

-Шүүхийн тогтоолоор 35 хоног цагдан хоригдсон, гэм буруугүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон иймд цагдан хоригдсон хоногийг нэхэмжилнэ. Нийт 240.737.760 төгрөгийн хохирлыг улсын төсвөөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлд Иргэний нэхэмжлэл болон эд хөрөнгө хурааж болзошгүй явдлыг хангах зорилгоор яллагдагч, сэжигтэн, эсхүл хуулиар тэдний төлөө эд материалын хариуцлага хүлээвэл зохих хүмүүсийн эд хөрөнгийг битүүмжлэх үүрэгтэй болохыг хуульчилсан байх хөрөнгө битүүмжлэх ажиллагаа нь ЭБШХ-д заасан тодорхой төрлийн ажиллагаа юм. Хөрөнгө битүүмжлэх ажиллагаа нь ЭБШХ-д заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хууль бус болох нь тогтоогдохгүй бөгөөд Ч.Г холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох ялтай өөреөр хэлбэл торгуулийн ял оногдуулах нөхцөлийг хангах зорилгоор битүүмжилсэн хуульд заасан ажиллагаа байна. Иймд нэхэмжлэгч Ч.Г 159.737.760 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хууль зүйн туслалцаа авч өмгөөлөгчид төлсөн 1.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл нь нотлох баримтаар нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл иргэний хэрэгт Эрхзүйн туслалцаа үзүүлэхээр байгуулсан хууль ёсны гэрээ байхгүй, Ч.Г холбогдох хэрэг нь заавал өмгөөлөгч авах зүйл анги биш бөгөөд өмгөөлөгчөө өөрөө сонгосон тул өмгөөлөгчид хөлс төлсөн баримт хэрэгт авагдаагүй тул 1,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох,

 

Автобусны үнэ 80 сая төгрөгийг ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй, нэхэмжлэх үндэслэл бүхий нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болох нь зүйтэй.

 

-Шүүхийн тогтоолоор 35 хоног цагдан хоригдсон хохирлыг нзхэмжлэлд дурдсан байх бөгөөд нэхзмжлэлийн шаардлага тодорхой байх хуулийн шаардлагыг хангаагүй тул хэлэлцэх шаардлагагүй. Ч.Г хэргийг прокуророос 2002 оны эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагчид, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэснийг журамлан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ч.Г үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, гэм буруугүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгоогүй бөгөөд яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэсэн байна. Иймд Ч.Г зүгээс нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ :

 

Хүсэлт гаргагч Ч.Г нь Засгийн газрын нөөц сангаас олох байсан орлого 159.737.760 төгрөг, хууль зүйн туслалцаа авч өмгөөлөгчид төлсөн 1.000.000 төгрөг, автобусны үнэ 80,000,000 төгрөг, нийт 240,737,760 төгрөг гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

 

 

Төрийг төлөөлөн оролцож буй прокурор С.Б, Цагдаагийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нар нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хохирлоо арилгуулах эрхтэй боловч хүсэлт гаргагч шаардлагаа нотолж чадахгүй байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

 

Ч.Г нь Төв аймгийн Баяндэлгэр сумын Дөтлүүрийн даваа гэх газар 2014 оны 06 сарын 13-ны өдөр хот хоорондын зорчигч тээврийн 0000 УБГ улсын дугаартай Хьюндай маркийн 45 хүний суудал бүхий автобусаар Улаанбаатараас Багануурын чиглэлд явж байгаад жолоодлого алдагдан замын хажуу руу онхолдож зам тээврийн осол гарч 2 хүний биед хүнд, 4 хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутай гэж үзэн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар Ч.Г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1жил 6 сарын хорих ял оногдуулсаныг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн магадлалаар Ч.Г холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаажээ.

 

 

 

Төв аймгийн Прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 502 тоот Прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар ял сонсгож, яллагдагчаар татагдсан Ч.Г холбогдох эрүүгийн 201401070169 дугаартай хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

 

 

 

Хүсэлт гаргагч Ч.Г эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд өмгөөлөгч Д.Ц оролцсон боловч Төв аймгийн Прокурорын архивт хадгалагдаж буй эрүүгийн 201401070169 тоот хэрэгсэхгүй болгосон хэрэгт үзлэг хийхэд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон 1,000,000 төгрөгийг ямар хэлбэрээр яаж хүлээлгэн өгсөн баримт гараагүй, хүсэлт гаргагч түүнийгээ нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй болно.

 

Мөн хүсэлт гаргагч Ч.Г нь осол болсон өдрөөс эхлэн миний өмчлөлийн автобусыг битүүмжилсэнээс болж би олох ёстой байсан орлогоо алдсан гэж Багануураас Улаанбаатар Улаанбаатараас Багануур орох чиглэлийн хот тээврийн үйлчилгээний хөлсөнд нэг зорчигч 6000 төгрөг төлдөг, жолооч буюу тээвэрлэгч нь нэг сард 5,324,592 төгрөгийн орлого олдог үүнийг 30 сараар тооцоход 159,737,760 төгрөгийн орлого олох байсан гэж тайлбарлаж байгаа боловч нэг өдөрт хэдэн удаа явах боломжтой эсэх, автобусны 45 хүний суудал дүүрдэг эсэх, үүнээс хэдэн төгрөгийн суутгал хийдэг эсэх, нийгмийн даатгал шимтгэлд хэдэн төгрөг төлдөг эсэх нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

 

Ч.Г эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байхдаа түүний 0000 УБГ улсын дугаартай Хьюндай маркийн 45 хүний суудалтай автобусыг 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх тогтоол үйлдэн битүүмжлэн эд хөрөнгийг хадгалах, бүрэн бүтэн байлгахыг Цагдаагийн ажилтанд даалгажээ.

 

Ч.Г Багануур дүүргийн прокурорт автобусыг битүүмжлэлээс чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасны дагуу 2014 оны 11 сарын 27-ний өдөр 08 тоот Прокурорын тогтоолоор хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна.

 

 

Хүсэлт гаргагч нь Т а ХК-ний жолооч Э 0000 УБГ улсын дугаартай Хьюндай маркийн тээврийн хэрэгсэлийг бэлэн 20,000,000 төгрөг өгч, 30,000,000 төгрөгийг Хас банкнаас зээл авч төлөн банканд нийт 60,000,000 төгрөг төлсөн, автобусны үнэ 80,000,000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулах хүсэлтийг гаргасан нь үндэслэлгүй байна.

 

 

Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Засгийн газрыг төлөөлөн оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Ү, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга П.Б нарыг томилсон. Цагдаагийн ерөнхий газар нь 2017 оны 05 дугаар сарын 12-ний өдөр Цагдаагийн дэд хурандаа Б.О томилжээ.

 

Шүүх хуралдааны мэдэгдлийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Үн албан ёсоор мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

 

 

115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3,116,118 үүдийг

 

 

 

ТОГТООХ :

 

 

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4-д зааснаар Засгийн газрын нөөц сангаас 240,737,760 төгрөг гаргуулах Ч.Ганзоригийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар энэ хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

 

 

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр уншин сонсгосноор хуулийн хүчин төгөлдөр болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

 

 

ШҮҮГЧИД Т.БОЛОРМАА

 

 

 

Т.ЭНХЖАРГАЛ