Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 129/шш2020/00236

 

129/ШШ2020/00236

           

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: О.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Ч-д холбогдох

1.370.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П, хариуцагчийн өмгөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн  бичгийн дарга Д.Түвшинжаргал нар оролцов.

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:                         

 

Нэхэмжлэгч Ч.Ч- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Ч- нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр цагаан идээ авсан үнийг 7 хоногийн дотор өгнө гэсэн боловч өгөөгүй. Ингээд 2019 оны 02 дугаар сард өгнө гэсэн боловч өгөлгүй намайг хохироож байна. Иймд хариуцагч Ч.Ч-аас үндсэн мөнгө 1.370.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Ч- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Болормаатай би уулзаж цагаан идээ өгөлцөж, авалцаж тооцоо нийлж байсан асуудал байхгүй. Харин түүний нөхөр Эрдэнэбаатартай шар тос, аарц авч байсан. Аарц нь чанарын тордлого хангахгүй гологдол бүтээгдэхүүн байсан. Үүнийг Чулуут сумын 3 дугаар баг, Хайрхан гэх газар оршин суух М.Чойжамц гэдэг хөдөө мал малладаг хүн авч яваад зарах гэсэн боловч тухайн аарц нь шар сүү ихтэй мэргэжлийн хяналтын албанд хураалгаад устгуулсан гээд одоог хүртэл Чойжамц надтай тооцоо хийгээгүй байна. Энэ талаар би Эрдэнэбаатарт муу аарц байсан гээд хэлэхэд тийм юм сонсохгүй гээд үг сонсохгүй элдвээр доромжлоод олны дунд хөөж давхиад байхаар нь бусдаас ичихдээ л өгнө гэж гарын үсэг зурсан. Нэхэмжлэл нь Эрдэнэбаатарынх биш О.Б-гэсэн нэрээр бичигдсэн байна. Болормаатай ерөөсөө наймаа хийгээгүй. Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Мөн энэ хүний өгсөн аарц ямар шинж чанартай яагаад өдий болтол мөнгийг нь өгөхгүй байгаа нь шалтгаантай учир үүнийг тодруулахаар гэрчээр Архангай аймгийн Чулуут сумын 3 дугаар баг, Хайрхан багт оршин суух Мягмарын Чойжамцыг гэрчээр асуулгаж Эрдэнэбаатарын өгсөн аарцыг мэргэжлийн хяналтын албанд хураалгасан эсэх талаар тодруулах хүсэлт гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ч.Ч- нь 2017 оны 12 сард нэхэмжлэгч Болормаатэй холбогдон цагаан идээ худалдан авах тухай санал тавьж цагаан идээ худалдэн авсан. Худалдан авсан цагаан идээний үнэ 1.370.000 төгрөг болсон. Цагаан идээ авсан мөнгөө төлөөгүй. 2018 оны 01 сард О.Б-нь хариуцагч Ч.Ч-тай уулзаж өөрийн тэмдэглэлийн дэвтэр дээр 2 сард мөнгөө төлнө гэж гарын үсэг зуруулан авсан боловч өнөөдрийг хүртэл мөнгөө төлөөгүй байна. 258 кг аарц, 70 кг шар тос худалдан авсан. 1кг аарцны үнэ 2600 төгрөг, шар тосны үнэ 10 төгрөг, нийт 1.370.000 төгрөг болсон байгаа. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэриуцагч Ч.Ч- тайлбарлахдаа би О.Б-гэдэг хүнтэй наймаа хийгээгүй гэсэн. Харин Б-ийн нөхөр Э гэх хүнтэй л наймаа хийж байсан тул О.Б-нэхэмжлэх эрх байхгүй. Гэхдээ Э-ын өгсөн аарц нь гологдол болоод борлогдоогүй. Тиймээс мөнгийг төлөх боломж байхгүй. Төлөхгүй гэсэн. Нөхцөл байдлаас харахад Болормаа, Ч.Ч- нарын хооронд худалдах худалдан авах гэрээ хийгдээгүй. Э гэх хүнтэй гэрээ хийгдсэн боловч энэ хүнийг төлөөлөх эрх Б-д олгогдоогүй байгаа тул нэхэмжлэлийн шаэрдлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Б- нь хариуцагч Ч.Ч-д холбогдуулан худалдан худалдан авах гэрээний үүргийн төлбөр 1.370.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

            Нэхэмжлэгч хариуцагч нар 2017 оны 11 дүгээр сард 1.370.000 төгрөгийн цагаан идээ буюу аарцыг нэхэмжлэгч О.Б-гаас хариуцагч Ч.Ч-д шилжүүлж хариуцагч нь  цагаан идээний үнийг төлөхөөр харилцан тохирч, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-дэх заалтад заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан нь үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч У.Эрдэнэбаатарын мэдүүлгээр тогтоогдож байна.

            Талууд худалдсан, худалдан авсан цаг хугацаа, цагаан идээ авсан, өгсөн талаар маргаагүй, харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй, цагаан идээ буюу аарц нь чанар байдлын шаардлага хангахгүй байсан талаар маргасан байна.

Хариуцагч тал  “нэхэмжлэгч О.Б- нь нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй, цагаан идээ буюу аарц нь чанар байдлын шаардлага хангахгүй” гэх тайлбараа буюу нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ нотлоогүй болно.

Иймд хариуцагч Ч.Ч-аас нийт 1.370.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36.870 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 36.870 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

  

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Ч-аас 1.370.000 /нэг сая гурван зуун далан мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Б-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, , 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36.870 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 36.870 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 ä¿ãýýð ç¿éëèéí 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-ò çààñíàар øèéäâýð òàíèëöóóëàí ñîíñãîìîãö õ¿÷èíòýé áîëîõ áºãººä нэхэмжлэгч, хариуцагч нар нь øèéäâýðèéã гардан авсан өдрөөс хойш 14 õîíîãèéí äîòîð шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Èðãýíèé õýðãèéí äàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õýä давж заалдах гомдол гаргах ýðõòýéã дурдсугай.

 

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН