Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 1112

 

 

 

 

 

 

 

 

 

Я.Бнарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/00866 дугаар шийдвэртэй, Я.Бнарын нэхэмжлэлтэй, Ч.Г нарт холбогдох нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, 2010 оны 22-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч М.Лхагвын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Б, Ш.Ш, нэхэмжлэгч Б.М, Б.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр, нэхэмжлэгч Б.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул,  хариуцагч М.Лхагвын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Я.Б, Ш.Ш, Б.М, Б.Т, Б.О нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай гэр бүл нь Баянгол дүүргийн 2 дугаар хороо барилгын 7-6 дугаар байрны 11 тоот 3 өрөө орон сууцанд 1989 онд гэр бүлийн хамт амьдарч байсан бөгөөд улмаар 1990 оны өмч хувьчлалаар Я.Бын нэр дээр хувьчилж авсан. Улмаар 2005 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөгчөөр Я.Б, Ш.Ш, Б.М, Б.Т, Б.О гэсэн таван хүний өмчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2205020698 дугаарт бүртгэн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон юм.

Бид 2006 онд сонин дээр “мөнгө зээлнэ” гэсний дагуу холбогдож, 2006 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Э.Аын эхнэр З.Оээс 5 000 ам.долларыг зээлж, зээлийн хүүнд бид өөрсдийн өмчлөлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо барилгын 7-6 дугаар байрны 11 тоот 3 өрөө орон сууцандаа түрээсээр суулгахаар тохиролцсон юм.

Удалгүй зээл төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул орон сууцаа зарах болсноо Э.А, Одгэрэл нарт хэлсний дагуу Э.А нь Ч.Г гэгч хүнийг санал болгосон. Ингээд бид орон сууцаа Ч.Гд 50 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцон “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ” хийх гэтэл Э.А, Ч.Г нар нь “орон сууц худалдах-худалдан авах гэрээ хийхэд татварын мөнгө төлдөг учраас бэлэглэлийн гэрээ хийж нотариатаар гэрчлүүлэх гэсэн боловч тус байрны хамтран өмчлөгч Б.Т ирээгүй учраас гэрээ байгуулаагүй. Тэр үед Э.А, Ч.Г нар гэрээ болон орон сууцны гэрээг авч явсан.

Э.А нь “манай найз болох М.Лгаас мөнгө зээлээд миний зээлийг дарчих, харин М.Л нь зээлсэн мөнгөнийхээ хүүнд танай байрыг түрээслэнэ” гэсний дагуу мөнгө зээлж зээлийн өрөө дарсан. Тухайн үед банкнаас зээл авах гэсэн боловч байрны гэрчилгээг байхгүйн улмаас цалингийн зээл авч чадаагүй байдаг. Үүнээс хойш Э.Атой холбогдох гэсэн боловч холбогдож чадаагүй.

Улмаар Э.А, Ч.Г нар нь нотариаттай үгсэн хуйвалдаж 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр бэлэглэлийн гэрээг хууль бусаар байгуулж бидний өмчлөлийн орон сууцыг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар битүүмжлэн, “Домба хад” ХХК-д үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байсныг Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2006 дугаар албан бичгээс олж мэдсэн.

Иймд Я.Б, Ш.Ш, Б.М, Б.Т, Б.О болон Ч.Г нарын хооронд байгуулсан 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тус бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгон, Ч.Г болон Э.А нарын хооронд 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн бэлэглэх гэрээ, Э.А болон М.Л нарын хооронд 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Ч.Отгонбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Би Баянгол дүүргийн нотариатчаар ажилладаг. 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр бүртгэлийн 74 дугаарт Ү-2205020698 Баянгол дүүргийн 2 дугаар хороо барилгын 7-6-11 тоот 35 м.кв 3 өрөө орон сууц бэлэглэлийн гэрээг гэрчилсэн. Уг гэрээг гэрээний талуудыг биечлэн ажлын байрандаа байлцуулж, гэрээний үр дагаварыг тайлбарлан өгч, хүсэлт зоригийг нь тодруулан гэрээ болон гэрээний бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зуруулан гэрчилдэг ажлын журмын дагуу нотариатын үйлдлээ хийсэн.

Зохих этгээдүүд биечлэн ирж гарын үсгээ зурсныг би гэрчилж байгаа бөгөөд нотариатын архивт байгаа эх хувь гэрээ болон гэрээний бүртгэлийн дэвтэрт зурсан гарын үсгээр нотлогдоно. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг гэрээний талуудын хэн нь ч гаргах эрхтэй байдаг гэтэл нэхэмжлэлд орон сууцаа шилжүүлэхээ болиод энэ асуудлыг орхисон гэж бичсэн атлаа орон сууцны гэрчилгээ, гэрээг Ч.Г авч явсан гэсэн байна. Хэрвээ гэрээ хийхээ болиод орон сууцаа шилжүүлэхээ больсон бол гэрээгээ цуцлаад гэрчилгээг нэхэмжлэгч тал авах ёстой. Нэхэмжлэлийн агуулгаас харахад нэхэмжлэгч тал өөрсдийн бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болмогц бусдад өөрсдийн бурууг тохох, нотариатын ажлыг илт хууль бус гэж гүтгэсэн байдал харагдаж байна. Уг гэрээг талууд өөрсдөө биеэр ирж хийлгэсэн, гарын үсгээ зурсан, ямар гэрээн дээр гарын үсэг зурж байгаа мэдэж байсан, гэрээний үр дагаварыг сонссон, ойлгохгүй зүйл байгаа бол дахин асуух тодруулах, гэрээ хийхгүй байх гэрээнээс татгалзах эрх байсан гэв.

Хариуцагч Ч.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Миний найз н.Наранцэцэг “Э.А гэгч залуу андуудын тэнд хуучны байр хямдхан зарна” гэсний дагуу би Э.Атой уулзаж Я.Бгэгч залууд 5 000 ам.доллар зээлүүлсэн юм. Энэ мөнгөндөө оролцуулаад байраа 28 000 000 төгрөгөөр зарна гэсэн. Би Я.Бтай нь уулзаж уг байрыг өөрийнхөө нэр дээр болгоод банкинд зээл хөөцөлдсөн боловч хуучин байранд банк зээл олгохгүй гэсний дагуу уг байрыг буцаан Э.Аын нэр дээр шилжүүлсэн. Уг байрыг бэлэглэлийн гэрээгээр миний нэр дээр шилжүүлсэн нь хууль бус эсэхийг би огт мэдэхгүй. Я.Бнар нь дээрх гэрээ үйлдсэнээс хойш бүтэн 6 жил өнгөрч байхад яагаад одоо энэ асуудлыг ярьж байгааг гайхаж байна гэжээ.

Хариуцагч М.Л шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Э.Аоос 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, барилгын 7/6-11 тоот 3 өрөө байрыг худалдах-худалдан авах гэрээ байгуулан авсан бөгөөд тус байрны бүртгэлд хамтран эзэмшигчээр байгаа болно. Би энэ хүнийг танихгүй бөгөөд мөнгө зээлээгүй. Я.Бнь 2-3 жилийн өмнө Баянгол дүүргийн цагдаагийн байгууллагад хандан, байр орон сууц луйвардаж авсан гэх үндэслэлээр шалгуулж, хэрэг хэрэгсэхгүй болсон байдаг.

Мөн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гэнэт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч н.Урангоо гэх хүн энэ байрыг шүүхийн тогтоолоор битүүмжлэн хурааж улмаар дуудлага худалдаанд оруулна гэж сэтгэл зүйн хүнд байдалд оруулсан.

Энэ нь Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Барилгын 7/6-11 тоот 3 өрөө байрыг зээлийн барьцаанд тавьсан Я.Бын үйлдлээс шууд болсон явдал бөгөөд энэ талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 29/01 дугаар бүхий эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/01643 тоот шийдвэр, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2016/00584 тоот шийдвэрүүд дээр тодорхой тусгагдсан байгаа болно. Энэ асуудал шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатанд хоёр жил үргэлжилж, би 4 000 000 төгрөгөөр хохирсон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би тухайн үед Бүгд найрамдах Солонгос Улсад ажиллаж байсан бөгөөд 2006-2007 оны үеийн зар мэдээ сониноос “мөнгө зээлж хүүнд нь байрандаа үнэгүй суулгана” гэсэн зарын дагуу Я.Бтай танилцсан.

Улмаар 5 000 ам.доллар зээлдүүлж Баянгол дүүргийн 2 дугаар хороо, барилгын 7-11 тоот байранд эхнэр хүүхдээ суулгасан боловч ашиглалтын зардлаа олон жил төлөөгүй байсныг бид нөхөн төлсөн байдаг. Өвлийн улирал дуусмагч өөр байранд нүүж орсон.

Үүнээс хойш Я.Бт зээлдүүлсэн мөнгөө авах гэж олон жил хөөцөлдсөн боловч оршин суугаа газар нь тодорхойгүй, байнга хаяг, утсаа солиод алга болчихдог, зээлдсэн мөнгө өгөхгүй зугтаагаад байдаг байсан. Тэгээд 2010 оны 9 дүгээр сарын 22-нд М.Лаг худалдаж авах орон байр хайж байгааг сонсоод Я.Бтай гурвуулаа уулзсан, энэ худалдах, худалдан авах гэрээг хийхэд дэргэд байлцсан. Лхагваатай 10 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Я.Бт зээлдсэн мөнгө болон ашиглалтын зардлаа гаргаж авсан. Тэр үед мөнгө төгрөггүй байна гэхээр нь Лхагваагаас авсан мөнгөнөөсөө 2 сая төгрөгийг өгч байсан. Тухайн үед Я.Бнь мөнгөтэй болохоороо байраа худалдаж авнаа гэж хэлээд салсан. Иймд Я.Бын нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

Шүүх:  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5, 56.1.10-т заасныг баримтлан Я.Б, Ч.Г нарын хооронд байгуулсан 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн бэлэглэлийн гэрээг, Ч.Г, Э.А нарын хооронд байгуулсан 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, Э.А М.Л нарын хооронд байгуулсан 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, М.Лас Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Барилгын 7-6 дугаар байрны 11 тоот орон сууцыг гаргуулж, нэхэмжлэгч Я.Б, Ш.Ш, Б.М, Б.Т, Б.О нарын өмчлөлд буцаан бүртгүүлэхийг даалган, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан нотариатч Ч.Отгонбаярт холбогдох нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.А, Ч.Гэрэл, М.Л нараас 70 200 төгрөгийг гаргуулж, нөхөн улсын орлогод оруулан шийдвэрлэжээ.

Хариуцагч М.Лхагвын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадрал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагуудыг тодруулаагүй, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. М.Л Я.Бт мөнгө үээлдүүлж, хүүнд нь байр хөлслөхөөр тохирсон бол Э.Атой орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулах шаардлагагүй байсан. Харин Я.Бнараас Э.Аын эхнэр н.Одгэрэлтэй хийж нотариатаар гэрчлүүлсэн орон сууц хөлслөх гэрээтэй адил гэрээг талууд хийх байсан. Я.Бмөнгө зээлдүүлж, хүүнд нь байр хөлслөхөөр тохирсонхүнтэй ямар гэрээ хийдгийг мэдэж байсан. Гэтэл Я.Бмөнгө зээлж, зээлийн хүүндээ орон сууцаа хөлслүүлэх гэрээг М.Лтай байгуулсан гэх баримт байхгүй.

М.Л нь Э.Атой орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулахад байрны өмчлөгч нь Э.А гэдгийг мэдсэн тул Я.Бт мөнгө зээлдүүлж, хүүнд нь байр хөлслөхөөр тохиролцох боломжгүй.

Э.А М.Лас орон сууцны үнэ болох 10 000 000 төгрөг авахд Я.Бхамт байсан, уг байрыг Э.А М.Лд мөн үнээр зарсан, байрны гэрчилгээ М.Лхагвын нэр дээр шилжсэнийг мэдсэн. М.Лас дараа нь байрыг худалдан авч өөрийн нэр дээр шилжүүлж авахаар тохиролцсон боловч энэ талаар эргэж холбоо бариагүй тул уг орон сууцыг худалдан авахгүй гэж ойлгосон байдаг. Гэтэл шүүх 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдлийг хүлээн авснаар орон сууцны өмчлөх эрх бусдад шилжсэн талаар мэдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь 2010 онд Э.Аод өрөө төлөхдөө уг байр Э.Аоос М.Лхагвын нэр дээр шилжсэнийг мэдсэн тул Э.Аоос байрын гэрчилгээг авахаар шаардаагүй.

Нэхэмжлэгч нар М.Лд холбогдуулан 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг 7 жилийн дараа буюу 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр гарагсан. Иймд М.Лд холбогдуулан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

М.Лд гардуулсан шаардлагад түүнээс орон сууц гаргуулах, орон сууцыг нэхэмжлэгч нарын өмчлөлд буцаан бүртгүүлэх талаар бичээгүй, шүүх хуралдаанд тайлбарлаагүй тул энэ талаар тайлбар гаргаагүй. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагыг өөрийн санаачилгаар нэмэгдүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.

М.Л нь шүүхэд өгсөн хариу тайлбартаа маргааны зүйл болох орон сууцыг М.Бор, Л.Дарь, Л.Ханд нар хамтран өмчлөгчөөр бүртгэлтэй, мөн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарыг нотлох баримтаар өгсөн байдаг. Гэтэл шүүх зөвхөн нэг өмчлөгчид нь орон сууцыг нэхэмжлэгч нарт буцаан өгөх, орон сууцыг нэхэмжлэгч нарын өмчлөлд буцаан бүртгүүлэхийг даалгасан нь биелэх боломжгүй, үндэслэлгүй шийдвэр байна.

Мөн шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн байхад шийдвэрийн огноо 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөр огноолсон нь буруу. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн М.Лд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Я.Б, Ш.Ш, Б.М, Б.Т, Б.О нар хариуцагч Ч.Г, Ч.Отгонбаяр, Э.А, М.Л нарт холбогдуулан нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 2010 оны 02 дугаар сарын 08-ны, мөн оны 6 дугаар сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээнүүд, 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг тус бүр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөр, хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдааны тэмдэглэл нь мөн сарын 11-ний өдрөөр зөрүүтэй огноолсон байх тул хэргийг хэзээ шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэгч нар бэлэглэлийн болон худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгосноор хариуцагчаас ямар үр дагаврыг шаардаж буй нь тодорхойгүй байхад шүүх нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй, мөн маргаж буй Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Барилгын 7-6-11 тоот орон сууцны өмчлөгчөөр хариуцагч М.Лас гадна Л.Ханд, М.Бор, Л.Дарь гэх этгээдүүд бүртгэгдсэн байхад тухайн этгээдүүдийн эрх ашиг хөндөгдөхөөр байхад тэдгээрийг оролцуулахгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч М.Лас орон сууцыг гаргуулан нэхэмжлэгч нарын өмчлөлд бүртгүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Дээрх зөрчил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул хариуцагч М.Лхагвын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/00866 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч М.Лас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.БАТЗОРИГ 

                                            ШҮҮГЧИД                                   С.ЭНХТӨР

                                                                                                 Ч.ЦЭНД