Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2020/00544

 

 

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2020/00544

Улаанбаатар хот

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Я.Б,

 

Нэхэмжлэгч: Ш.Ш,

 

Нэхэмжлэгч: Б.Б

 

Нэхэмжлэгч: Б.Т

 

Нэхэмжлэгч: Б.О

 

Хариуцагч: Э.А,

 

Хариуцагч: Ч. Г,

 

Хариуцагч: Ч.О,

 

Хариуцагч: М.Л,

 

Нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээнүүдийг тус тус хүчин Т бус болохыг тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Б, Ш.Ш, нэхэмжлэгч Б.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, нэхэмжлэгч Б.Т, Б.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч М.Л-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Г нар оролцов.           

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”...Манай гэр бүл 3 өрөө орон сууцанд 1989 онд гэр бүлийнхээ хамт амьдарч байсан бөгөөд улмаар 1990 оны өмч хувьчлаар Я.Б-ын нэр дээр хувьчилж авсан. Улмаар 2005 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гэр бүлийн гишүүдээ хамтран өмчлөгчөөр бүртгэн, Я.Б, Ш.Ш, Б.М, Б.Т, Б.О гэсэн таван хүний өмчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон. Бид 2006 онд сонинд гарсан мөнгө зээлнэ гэсэн зарын дагуу холбогдож, 2006 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Э.-ын эхнэр З.О 5000 ам.долларыг зээлэн авч, зээлийн хүүнд бид дээрх орон сууцандаа түрээсээр суулгахаар тохиролцсон юм. Удалгүй зээлсэн мөнгөө төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул орон сууцаа зарахаар шийдэж, энэ талаараа Э.А, О нарт бид хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа Э.А нь Ч. гэгч хүнийг дагуулан ирж, “энэ хүн танай орон сууцыг худалдан авья гэнэ” гэж хэлсэн. Ингээд бид орон сууцаа Ч.Г-д 50 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцон “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” хийх гэтэл Э.А, Ч.Гнар нь “орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийхэд татварын мөнгө төлдөг учраас зүгээр бэлэглэлийн гэрээ хийгээд нотариатаар баталгаажуулахад илүү хялбар, татвар гэх мэт зардал мөнгөний хувьд ашигтай” гэж тайлбарласны дагуу Я.Б, Ш.Ш, Б.М, Б.О бид бэлэглэлийн гэрээ байгуулахаар нотариат дээр очин гэрээ байгуулан гарын үсгийг тус тус зурсан боловч, тухайн үед тус байрны хамтран өмчлөгч том хүү Б.Т ирээгүй учраас нотариат тус гэрээ “хамтран өмчлөгчийн албан ёсны зөвшөөрөл, эсхүл түүнийг өөрийг нь байлцуулахгүйгээр энэхүү бэлэглэлийг батлах ямар ч боломжгүй” хэмээн батлахаас татгалзсан. Ингээд орон сууцаа зарах асуудлыг орхисон, харин Э.А, Ч.Г нар нь гэрээг орон сууцны маань гэрчилгээтэй хамт аваад явсан. Бид Ч.Г-ээс огт мөнгө аваагүй, дахиж огт уулзаагүй. Дараа нь бид орон сууцны гэрчилгээгээ Э.Аоос авах гэтэл янз бүрээр худал хэлэн өгдөггүй байсан. Бид ч мөнгө зээлсэн болохоор Э.Аод итгэж байсан. Ингээд Э.А нь Л гэдэг залууг дагуулан ирж хэлэхдээ “манай найз байгаа юм аа. Та хэд Л-аас мөнгө зээлээд миний зээлийг дарчих, харин Л зээлсэн мөнгөнийхээ хүүнд танай байрыг түрээслээд байж байя гэсэн. Ингэснээр ямар ч ялгаа байхгүй шүү дээ” гэсний дагуу тохиролцон М.Лас мөнгө зээлж Э.А, Одгэрэл нарын зээлийг төлсөн. Мөн тухайн үед Я.Б би цалингийн зээл авч зээлээ төлж барагдуулахаар шийдэж зээл авах гэтэл ямар нэгэн барьцаа үл хөдлөх хөрөнгөтэй байхыг банкнаас шаардсан тул Э.А, Ч.Г нараас байрны баримт буюу гэрчилгээгээ авах гэтэл огт утсаа авахгүй зугтаасаар цалингийн зээлээ авч чадаагүй орхисон. Гэртээ очиж уулзах гэхэд дандаа өөр залуучууд байдаг байсан. М.Л-г асуухад гадуур ажилтай, гадуур явж байгаа гэж огт уулзаж чадаагүй. Э.А-той 2015 оны 1 дүгээр сард холбогдсон 3 сар гартал хүлээж бай гэж хэлэн утсаа авахаа больсон. Ингээд байранд түрээсээр сууж байгаа М.Л-тай утсаар ярихад “танай байрыг барьцаанд тавиад алдчихсан энэ шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хуудсыг хүрч ирээд хар” гэхээр нь очиход байрыг маань дуудлага худалдаанд оруулах гэж байгааг мэдээд маш их цочролд орон, манай байрыг хэний зөвшөөрлөөр ийнхүү хууль бусаар зарж борлуулаад байгаа огт ойлгохгүй байсан тул шууд цагдаад өргөдөл бичиж, шалгуулсан. Гэтэл Э.А, Ч.Г нар нь нотариаттай үгсэн хуйвалдаж 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр бэлэглэлийн гэрээг хууль бусаар үйлдэн байгуулж бидний 3 өрөө орон сууцыг маань Ч.Г-ийн нэр дээр шилжүүлэн авсан, улмаар цааш нь өөр этгээдүүд рүү шилжүүлэн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 911/ч дугаар захирамжаар битүүмжлэн, Домба хад ХХК нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байсныг олж мэдээд ихэд гайхширалд орсон. Э.А, Ч.Г, М.Л нар нь хууль бусаар хоорондоо манай гэр бүлийн цорын ганц өмч хөрөнгийг дур зоргоор бие бие рүү гээ шилжүүлсэн болохыг Нийслэлийн Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2006 дугаар албан бичгээс мэдсэн. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т эрх зөрчигдсөн буюу мэдсэн үеэс хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй. Нэхэмжлэгч Я.Б, М.Л-аас мөнгө зээлсэн баримт байхгүй гэж байгаа ч бид хоёр гарын үсэг зураад тамганы тосонд хуруугаа дарж байгаад дарсан байдаг. Даанч баримт нь олдохгүй байна. Мөн бид үр дагавараа арилгуулахаар шаардлага гаргасан боловч хариуцагч нар олдоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлээ татан авсан. Энэ шаардлагаа дараа гаргана. Иймд Я.Б, Ш.Ш, Б.М, Б.Т, Б.О болон Ч.Г нарын хооронд байгуулагдсан гэх 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тус бэлэглэлийн гэрээг хүчин Т бус болохыг тогтоож, Ч.Г болон Э.А нарын хооронд 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, Э.А болон М.Л нарын хооронд 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнүүдийг тус тус хүчин Т бус болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ”...Миний бие тухайн үед Бүгд найрамдах Солонгос улсад ажиллаж байсан бөгөөд 2006-2007 оны үеийн зар мэдээ сониноос “мөнгө зээлж хүүнд нь байрандаа үнэгүй суулгана” гэсэн зарын дагуу Я.Я, Б-тай танилцсан. Тэгээд 5000 ам.доллар зээлдүүлж 7-11 тоот байранд эхнэр хүүхдээ суулгасан боловч ашиглалтын зардлаа олон жил төлөөгүй байсныг бид нөхөн төлж цахилгаан, дулааны холболтууд ч маш муу их хүйтэн байр байсан тул өвлийг өнгөрөөгөөд өөр байранд нүүж орсон. Түүнээс хойш Я.Я, Б-т зээлдүүлсэн мөнгөө авах гэж нэлээд олон жил хөөцөлдсөн боловч оршин суугаа газар нь тодорхойгүй, байнга хаяг, утсаа солиод алга болчихдог, зээлдсэн мөнгө өгөхгүй зугтаагаад байдаг байсан. Тэгээд 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр М.Лаг худалдаж авах орон байр хайж байгааг сонсоод Я.Я, Б-тай гурвуулаа уулзсан, энэ худалдах, худалдан авах гэрээг хийхэд дэргэд байлцсан. М.Латай 10 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Я.Я, Б-т зээлдсэн мөнгө болон ашиглалтын зардлаа гаргаж авсан. Тэр үед мөнгө төгрөггүй байна гэхээр нь М.Лагаас авсан мөнгөнөөсөө 2 000 000 төгрөгийг өгч байсан. Тухайн үед Я.Я, Б нь мөнгөтэй болохоороо байраа худалдаж авнаа гэж хэлээд салсан” гэжээ.

 

Хариуцагч Ч.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ”...Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Миний найз н.Н надад “Э.А гэгч залуу андуудын тэнд хуучны байр хямдхан зарна гэж байна” гэсний дагуу би Э.Атой уулзахад “Я.Я.Б гэж залуу надаас 5 000 ам.доллар зээлсэн юм, энэ мөнгөндөө оролцуулаад байраа 28 000 000 төгрөгөөр зарна гэж байна” гэсэн. Би Я.Я, Б-тай нь уулзаж уг байрыг өөрийнхөө нэр дээр болгоод банкинд зээл хөөцөлдсөн боловч хуучин байранд банк зээл олгохгүй гэсэн. Ингээд л уг байрыг буцаагаад л Э.А-н нэр дээр шилжүүлсэн. Уг байрыг бэлэглэлийн гэрээгээр миний нэр дээр шилжүүлсэн нь хууль бус үгүй эсэхийг би огт мэдэхгүй. Тухайн үед өөрсдөө л зөвшөөрч хийсэн. Харин хууль бус гэдгээ өөрсдөө л мэдэж байсан юм байна. Би энэ талаар одоо л мэдэж байна. Я.Я.Б нар нь дээрх гэрээ үйлдсэнээс хойш бүтэн 6 жил өнгөрч байхад яагаад одоо энэ асуудлыг тавих болов гэдэг гайхаж байна. 2010 оны 02 дугаар сард хийгдсэн бэлэглэлийн гэрээг хүчин Т бусад тооцох эсэх асуудал гэж бодож байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Ч.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Ч.О миний бие Баянгол дүүргийн нотариатчаар ажилладаг, 238 дугаар тамгатай. 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр бүртгэлийн 74 дугаарт Ү-, 3 өрөө орон сууц бэлэглэлийн гэрээг гэрчилсэн. Уг гэрээг гэрээний талуудыг биечлэн ажлын байрандаа байлцуулж, гэрээний үр дагаварыг тайлбарлан өгч, хүсэлт зоригийг нь тодруулан гэрээ болон гэрээний бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зуруулан гэрчилдэг ажлын журмын дагуу нотариатын үйлдлээ хийсэн. Нэхэмжлэлд нэхэмжлэгч тал нотариатч гэрээг хуйвалдан, зөвшөөрөл өгөөгүй байхад гэрчилсэн мэтээр бичсэн байгаа боловч биечлэн ирж гарын үсгээ зурсныг нотариатч миний бие гэрчилж байгаа бөгөөд нотариатын архивт байгаа эх хувь гэрээ болон гэрээний бүртгэлийн дэвтэрт зурсан гарын үсгээр нотлогдоно. Иргэний хуулийн 109.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг гэрээний талуудын хэн нь ч гаргах эрхтэй байдаг. Гэтэл нэхэмжлэлд орон сууцаа шилжүүлэхээ болиод энэ асуудлыг орхисон гэж бичсэн атлаа орон сууцны гэрчилгээ, гэрээг Ч.Г авч явсан гэсэн байна. Хэрвээ гэрээ хийхээ болиод орон сууцаа шилжүүлэхээ больсон бол гэрээгээ цуцлаад гэрчилгээг нэхэмжлэгч тал авах ёстой. Нэхэмжлэлийн агуулгаас харахад нэхэмжлэгч тал өөрсдийн бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болмогц бусдад өөрсдийн бурууг тохох, нотариатын ажлыг илт хууль бус гэж гүтгэсэн байдал харагдаж байна. Уг гэрээг талууд өөрсдөө биеэр ирж хийлгэсэн, гарын үсгээ зурсан, ямар гэрээн дээр гарын үсэг зурж байгаа мэдэж байсан, гэрээний үр дагаварыг сонссон. Ойлгохгүй зүйл байгаа бол дахин асуух тодруулах, гэрээ хийхгүй байх гэрээнээс татгалзах эрх байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил гэснийг анхаарч үзнэ үү” гэжээ.

 

Хариуцагч М.Л шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”...Би иргэн Э.А-с 3 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдан авсан. Энэ нь иргэн миний Монгол улсад мөрдөгдөж буй хуулиудын хүрээнд тодорхой хөрөнгө мөнгө зарцуулан иргэн Э.А-той худалдах, худалдан авах гэрээ байгуулан шударгаар худалдаж авсан. Одоо миний бие тус байрны бүртгэлд хамтран эзэмшигчээр байгаа болно. Я.Я, Б нарын нэхэмжпэлд Я.Я, Б надаас мөнгө зээлсэн гэх зүйл бичжээ. Би энэ хүнийг танихгүй. Тэгээд ч танихгүй мэдэхгүй хүнд би мөнгө зээлж үзээгүй. Мөнгө төгрөг өгч авалцсан гэрээ бичиггүйгээр одоо цагт танихгүй хүнд хүн мөнгө зээлэх үү. Хэрэв надаас Я.Я, Б мөнгө зээлсэн юм бол өнөөдрийг хүртэл авсан зээлээ өгөхгүй байгаа юм бол. Мөн зээлийн гэрээ, хүү, хэмжээ, хугацаа тодорхойгүй. Я.Я, Б нь 2-3 жилийн өмнө өөрөөс нь байр орон сууц луйвардаж авсан гэж Баянгол дүүргийн Цагдаад өгч шалгуулсан, эцэст нь цагдаа үнэн зөвийг тогтоож тус хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн манайд буюу 7/6-11 тоот байранд 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч н.У гэдэг хүн ирж, байрыг шүүхийн тогтоолоор битүүмжлэн хурааж улмаар дуудлага худалдаанд оруулна гэж намайг болон гэр бүлийг минь сандаргаж сэтгэл зүйн дарамт хүнд байдалд оруулсан. Тэгэхээр бид учраа олохгүй өмгөөлөгчид хандаж, хууль зүйн туслалцаа авсны төлбөрт гурван сая төгрөг төлсөн. 3 өрөө байрыг зээлийн барьцаанд тавьсан Я.Я, Б-н үйлдлээс шууд болсон явдал юм. Үүнийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 29/01 дугаар бүхий эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/01643 тоот шийдвэр, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2016/00584 тоот шийдвэрүүд дээр тодорхой тусгагдсан байгаа болно. Я.Я, Б нь энэ байрыг зээлийн гэрээнд барьцаанд тавьчихаад зарсан байсныг би болон миний өмнөх өмчлөгч нар мэдээгүй мэдэх ч боломжгүй байсан. Ч.Г-тэй байгуулсан бэлэглэлийн гэрээг бид байгуулаагүй, нотариаттай хуйвалдаж батлан гэрчилгээг шилжүүлсэн гэх боловч нотариаттай холбогдуулан гаргасан гомдол байхгүй. Хэрэгт авагдсан баримтыг харвал нэхэмжлэгч нар бүгд гарын үсэг зурсан болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. Нотариатч болон хариуцагч Ч.Г нар бүгд гарын үсэг зурсан гэх тайлбарыг хэлдэг. Үнэхээр гэрээ байгуулаагүй юм бол гэрчилгээ өөрсдөд нь байх ёстой. Гэтэл гэрчилгээгээ өгч явуулсан гэдэг нь үнэмшилгүй байна. Э.А гэрчилгээ авчихаад өгөхгүй байсан гэнэ. Гэвч өөрсдөө байраа Ч.Гд зарчихсан гэж бодож байсан хүмүүс яагаад Э.А-с нэхдэг юм бэ?. М.Л Э.Аоос энэ байрыг 10 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Энэ байр нэлээн дээр үед баригдсан, одоо хүн амьдрах шаардлага хангахгүй болсон. Ч.Ггийн тайлбарыг харвал нэхэмжлэгч тал 28 000 000 төгрөгөөр зарах гэж байсан гэдэг. Гэтэл нэхэмжлэгч нар 50 000 000 төгрөгөөр зарах гэж байсан гэж тайлбарладаг. Нэлээн хуучин байр байсан учраас 10 000 000 төгрөгөөр авсан, мөнгөө Э.Аод бэлэн өгсөн. Уг мөнгийг Э.Аод хүлээлгэж өгөхөд нэхэмжлэгч Я.Я.Б хажууд нь байсан гэж М.Л өөрөө хэлдэг. Ингээд Э.А энэ мөнгийг зээлэндээ тооцож авлаа, таны байр М.Лхагвын нэр дээр шилжлээ, энэ байраа М.Лас худалдаж аваарай гэж хэлсэн байдаг. Үүнийг Ч.Я.Б өөрөө хүртэл мэдсэн. М.Л өмчлөгч нь болсон гэдгийг мэдсэн учраас одоо Э.Аын араас бус М.Л араас хөөцөлдөөд байгаа. Нэхэмжлэлдээ М.Л-с мөнгө зээлсэн, зээлийн хүүнд байрандаа суулгасан гэдэг. Өмнө нь Э.А болон түүний эхнэр хоёрт байраа хөлслүүлж, Э.Аоос мөнгө зээлсэн гэдэг нь хэрэгт авагдсан гэрээнээс харагдаж байгаа. Гэтэл М.Л-ыг зээлсэн мөнгөнийхөө оронд байрандаа суулгаж байгаа бол яагаад баримт байхгүй байна вэ?. Хариуцагч М.Л хүртэл өөрөө бидний хооронд тийм тохиролцоо байхгүй гэж тайлбарладаг. М.Л өөрөө амьдрах орон сууцтай, энэ байрыг бусдад хөлслүүлэх, түрээслүүлэх зорилгоор худалдаж авсан. Энэ гэрээг хүчин Т бусд тооцуулах шаардлага 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр буюу гэрээ байгуулагдсанаас хойш 8 жилийн дараа ирсэн. Тэгэхээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна. Бусад гэрээний хувьд ч гэсэн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Энэ байр М.Л өмчлөлд байгааг 2010 оны 9 дүгээр сард мэдсэн. Тиймээс М.Лд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бэлэглэлийн гэрээгээр байраа шилжүүлсэн гэдгээ 2010 онд мэдсэн, гэтэл 2015 онд Ч.Ггээс шаардах эрх үүссэн юм шиг тайлбарлаад байна, гэвч 2010 онд шаардах эрх чинь үүссэн учраас бусад хариуцагч нарын хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг нь үндэслэлтэй. М.Л худалдах, худалдан авах гэрээгээр авсан учраас мөнгөө төлөх үүрэгтэй. 10 000 000 төгрөгөө төлсөн. Үүүнийг Я.Я.Б өөрөө хүлээн зөвшөөрч байна.  М.Л энэ байрыг худалдаж авахдаа өмчлөгч нь Я.Я.Б байсан гэдгийг мэдэж байсан гэж байгаа ч үл хөдлөх хөрөнгө чинь өмчлөгч нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр нотлогддог. Э.Аыг танилын хүрээнд таньдаг, найз нөхөд бол биш тул Я.Я.Бын өмчийг Э.Аоос худалдаж авна гэх ойлголт байхгүй. Иймд М.Л шударгаар мөнгө төлж авсан, шударга эзэмшигч тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Хэрэв Я.Я.Б хохирсон гэж үзвэл М.Л биш, Э.А, Ч.Г нараас хохиролоо нэхэмжлэх ёстой” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  Я.Б, Ш.Ш, Б.М, Б.О, Б.Т нар нь хариуцагч Ч.Г, Ч.О нарт холбогдуулан 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тус бэлэглэлийн гэрээг хүчин Т бус болохыг тогтоолгох, Э.А, М.Л нарт холбогдуулан уг хүчин Т бус хэлцлийг үндэслэж хийгдсэн хариуцагч Ч.Г болон Э.А нарын хооронд 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, Э.А болон М.Л нарын хооронд 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин Т бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрчээ. 

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Я.Я.Б, Ш.Ш.Ш, Б.М, Б.Т, Б.О нар болон хариуцагч Ч.Г нарын хооронд 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д заасан бэлэглэлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 3 өрөө орон сууцыг хариу төлбөргүй, өмчлөх эрхийг Ч.Гд шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон байх бөгөөд дээрх хэлцлийг үндэслэж, мөн өдрөө Ч.Гд өмчлөх эрхийн гэрчилгээ олгогджээ. /1хх-12, 2хх-79/

           

           Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ “...2006 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч Э.Аын эхнэр З.О-с 5000 ам.долларыг зээлж, хүүнд нь маргаан бүхий орон сууцандаа түрээсээр суулгасан. ...Зээлсэн мөнгөө төлөх боломжгүй болсноор орон сууцаа зарахаар шийдсэн. ...Э.А нь Ч.Г гэгч хүнийг дагуулж ирсэн, ...Э.А, Ч.Г нар  худалдах-худалдан авах гэрээ байгуулахад татвар их төлдөг гэсэн тул ...нотариат дээр очиж бэлэглэлийн гэрээ байгуулан гарын үсэг зурсан, энэ үед хамтран өмчлөгч хүү Б.Т ирээгүй учир нотариат батлахаас татгалзсан. ...бид Ч.Ггээс мөнгө аваагүй, дахиж огт уулзаагүй. ...Э.А, Ч.Г нар нь нотариаттай үгсэн хуйвалдаж 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр бэлэглэлийн гэрээг хууль бусаар байгуулж бидний өмчийг Ч.Ггийн нэр дээр шилжүүлсэн. Иймд нотариатын үйлдэл хуульд заасны дагуу явагдаагүй нь дээрх хэлцлийг хүчин Т бусд тооцох үндэслэл болно” гэж,   

           Хариуцагч Ч.Г “...Э.А надад ...”Я.Я,Б надаас 5 000 ам.доллар зээлсэн, мөнгөндөө оролцуулаад байраа зарна гэж байна” гэсний дагуу Я.Я, Б-тай уулзаж гэрээ байгуулан, байрыг өөрийн нэр дээр болгоод банкнаас зээл хөөцөлдөхөд хуучин байранд зээл олгохгүй гэсэн тул байрыг буцааж Э.Аын нэр дээр шилжүүлсэн. ...Бэлэглэлийн гэрээг өөрсдөө зөвшөөрч хийсэн” гэж тус тус тайлбарлан маргасан.  

 

          Талуудын хооронд байгуулагдсан дээрх хэлцлийг мөн өдөр, хариуцагч, Баянгол дүүргийн тойргийн нотариатч Ч.О бүртгэлийн 74 дугаарт бүртгэн, бүртгэлийн дэвтэрт гэрээний талуудаар гарын үсэг зуруулж гэрчилсэн байх бөгөөд нэхэмжлэгч нар “...Б.Т бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зураагүй” гэж марган шинжээч томилуулсан боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 3123 дугаар, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 4559 дугаар, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 6523 дугаар шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус нэхэмжлэгчийн дээрх тайлбар няцаагдсан, нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох үндэслэл тогтоогдоогүй байна.  

 

          Иймд нэхэмжлэгчийн “...нотариатын үйлдэл хуульд заасны дагуу явагдаагүй нь дээрх хэлцлийг хүчин Т бусд тооцох үндэслэл болно” гэх тайлбар үндэслэлгүй байх боловч хэлцэл гэж хэлцэл хийгч этгээдийн өөрийн хүссэн тухайн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэгдсэн хүсэл зориг, түүний илэрхийллийг ойлгоно. Хэлцэл нь хэлцэл хийгч этгээдийн хүсэл зоригоос шууд шалтгаалах бөгөөд энэхүү хүсэл зориг, түүний илэрхийлэл хууль зүйн дагуу байх, түүний хүсэл зоригийг нөгөө тал хүлээн авсан байх, ингэснээр тэдний хүсэл зориг харилцан нийцсний үр дүнд аливаа гэрээ байгуулагдах учиртай.

 

Талуудын тайлбар болон хэргийн баримтаар нэхэмжлэгч нар өөрийн өмчлөлийн орон сууцыг Ч.Гд худалдах, Ч.Г худалдан авах хүсэл зоригтой байсан нь, улмаар талууд татвараас зайлсхийх зорилгоор, өөрсдийн хүсэл зоригоос гадуур, бэлэглэлийн гэрээ байгуулсан, өөрөөр хэлбэл худалдах, худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор бэлэглэлийн гэрээ байгуулсан нь тус тус тогтоогдох тул энэхүү хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хүчин Т бус байх хэлцэлд хамаарна.

 

Хүчин Т бус байх хэлцэл нь хийгдсэн үеэсээ хүчин Т бус байдаг тул талууд уг хэлцэлтэй холбоотойгоор ямар нэгэн эрх эдэлж, үүрэг хүлээхгүй, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй байдаг.

 

Гэтэл хариуцагч Ч.Г маргаан бүхий орон сууцыг Э.Аод 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээгээр, хариуцагч Э.А мөн орон сууцыг М.Лд 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр тус тус шилжүүлсэн учир нэхэмжлэгч үр дагаварыг арилгуулахаар маргаан бүхий орон сууцны одоогийн өмчлөгч, М.Л, М.Б, Л.Д, Л.Х нарыг хариуцагчаар татаж, уг орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч нарын нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нарын хаяг тодорхойгүй үндэслэл бий болж, нэхэмжлэгч нар дээрх нөхцөл байдлыг арилсны дараа шүүхэд хандан дахин нэхэмжлэл гаргахаар нэхэмжлэлийн шаардлагаа татан авсан байна. /2хх77, 86/

 

            Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.10-т зааснаар хүчин Т бус хэлцлийг үндэслэн хийсэн бусад хэлцэл хүчин Т бус байдаг тул хариуцагч Ч.Г, Э.А нарын хооронд 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан орон сууц бэлэглэлийн гэрээ, хариуцагч Э.А, М.Л нарын хооронд байгуулагдсан 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ тус тус хүчин Т бус хэлцэл байх тул шүүх хариуцагч М.Л-н татгалзлын талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.  

 

Иймд шүүх дээрх үндэслэлүүдээр хариуцагч Ч.Г нарын хооронд 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, хариуцагч Ч.Г болон Э.А нарын хооронд 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, хариуцагч Э.А болон М.Л нарын хооронд 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин Т бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Ч.От холбогдох нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.   

 

          Хөөн хэлэлцэх хугацааны тухайд, талуудын тайлбар, хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 584 дүгээр шийдвэр зэрэг баримтаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг дуусаагүй гэж дүгнэв.    

  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10-т заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Б, Ш.Ш, Б.М, Б.Т, Б.О нар болон хариуцагч Ч.Г нарын хооронд 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, хариуцагч Ч.Г болон Э.А нарын хооронд 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, хариуцагч Э.А болон М.Л нарын хооронд 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин Т бус байх хэлцэлд тооцсугай.

 

           2. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нотариатч Ч.От холбогдох нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан үр дагаварыг арилгуулахаар М.Л, М.Б, Л.Д, Л.Х нарт холбогдуулан шүүхэд хандан нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

            4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Г, Э.А, М.Л нараас 70 200 төгрөгийг хуваан гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай. 

 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.МӨНГӨНТУУЛ