Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2019/00866

 

2019 оны 04 сарын 12 өдөр                 Дугаар 183/ШШ2019/00866                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин суух, Я  Б ,

 

Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин суух, Ш  Ш ,

 

Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин суух, Б ын М  ,

 

Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин суух, Б ын Т ,

 

Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин суух, Б ын О  нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... тоот хаягт оршин суух, Ч  Г ,

 

Хариуцагч: ... тоот хаягт оршин суух, Ч О ,

 

Хариуцагч: ... тоот хаягт оршин суух, Б овогт Э А  /РД:.../,

 

Хариуцагч: ... тоот хаягт оршин суух, Н овогт М Л  /РД:.../ нарт холбогдох,

 

Нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Худалдах-худалдан авах гэрээнүүдийг тус тус хүчин Т  бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй  хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Я.Б , Ш.Ш , нэхэмжлэгч Б.О , Б.М   нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр, нэхэмжлэгч Б.О , Б.Т  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул, хариуцагч Э.А ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Түвшинцэнгэл, хариуцагч Л.Лхагвын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяр-Эрдэнэ нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Я.Б , Ш.Ш , Б.М  , Б.Т  Б.О  нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай гэр бүл нь Баянгол дүүргийн 2 дугаар хороо барилгын 7-6 дугаар байрны 11 тоот 3 өрөө орон сууцанд 1989 онд гэр бүлийнхээ хамт амьдарч байсан бөгөөд улмаар 1990-ээд оны өмч хувьчлаар Я.Б ын нэр дээр хувьчилж авсан юм. Улмаар 2005 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гэр бүлийн гишүүдээ хамтран өмчлөгчөөр бүртгэн, Я.Б , Ш.Ш , Б.М  , Б.Т , Б.О  гэсэн таван хүний өмчөөр эрхийн улсын бүртгэлийн       Ү-2205020698 дугаарт бүртгэн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон юм. Бид 2006 онд сонин дээр мөнгө зээлнэ гэсний дагуу холбогдож, 2006 оны 5 дугаар сарын       17-ны өдөр Э.А ын эхнэр З.Одгэрэлээс 5000 ам.долларыг зээлэн авч, зээлийн хүүнд бид өөрсдийн өмчлөлийн ... тоот 3 өрөө орон сууцандаа түрээсээр суулгахаар тохиролцсон юм. Удалгүй зээлсэн мөнгөө төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул орон сууцаа зарья гэж шийдэж энэ талаараа Э.А , Одгэрэл нарт бид хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа Э.А  нь Ч.Г  гэгч хүнийг дагуулан ирж, энэ хүн танай орон сууцыг худалдан авья гэнэ гэж хэлсэн. Ингээд бид орон сууцаа Ч.Г д 50 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцон “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” хийх гэтэл Э.А , Ч.Г  нар нь “орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийхэд татварын мөнгө төлдөг учраас зүгээр бэлэглэлийн гэрээ хийгээд нотариатаар баталгаажуулахад илүү хялбар, татвар гэх мэт зардал мөнгөний хувьд ашигтай” гэж тайлбарласан. Ийнхүү Я.Б , Ш.Ш , Б.М  , Б.О  нар бид бэлэглэлийн гэрээ байгуулахаар нотариат дээр очин гэрээ байгуулан гарын үсгийг тус тус зурсан боловч, тухайн үед тус байрны хамтран өмчлөгч том хүү Б.Т  ирээгүй учраас нотариат тус гэрээ “хамтран өмчлөгчийг албан ёсны зөвшөөрөл, эсхүл түүнийг өөрийг нь байлцуулахгүйгээр энэхүү бэлэглэлийг батлах ямар ч боломжгүй хэмээн батлахаас татгалзсан юм. Ингээд орон сууцаа зарахаа больж бид энэ асуудлыг орхисон, харин Э.А , Ч.Г  нар нь гэрээг орон сууцны маань гэрчилгээтэй хамт аваад явсан. Бид Ч.Г гээс огт мөнгө аваагүй, дахиж огт уулзаагүй. Дараа нь бид орон сууцны гэрчилгээгээ Э.А оос авах гэтэл янз бүрээр худал хэлэн өгдөггүй байсан. Бид ч мөнгө зээлсэн болохоор Э.А од итгэж байсан. Ингээд Э.А  нь Л  гэдэг залууг дагуулан ирж хэлэхдээ “манай найз байгаа юм аа. Та хэд Л гаас мөнгө зээлээд миний зээлийг дарчих, харин Л  зээлсэн мөнгөнийхээ хүүнд танай байрыг түрээслээд байж байя гэсэн. Ингэснээр ямар ч ялгаа байхгүй шүү дээ” гэсний дагуу тохиролцон Л гаас мөнгө зээлж Э.А , Одгэрэл нарын зээлийг төлсөн. Мөн тухайн үед Я.Б  би цалингийн зээл авч зээлээ төлж барагдуулахаар шийдэж зээл авах гэтэл ямар нэгэн барьцаа үл хөдлөх хөрөнгөтэй байхыг банкнаас шаардсан тул Э.А , Ч.Г  нараас байрны баримт буюу гэрчилгээгээ авах гэтэл огт утсаа авахгүй зугтаасаар цалингийн зээлээ авч чадаагүй орхисон юм. Гэртээ очиж уулзах дандаа өөр залуучууд байдаг байсан. Л аг асуухад гадуур ажилтай, гадуур явж байгаа гэж огт уулзаж чадаагүй. Э.А той 2015 оны 1 дүгээр сард холбогдсон 3 сар гартал хүлээж бай гэж хэлэн утсаа авахаа больсон. Ингээд байрандаа очиж түрээсээр сууж байгаа Л атай утсаар ярихад танай байрыг барьцаанд тавиад алдчихсан энэ шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хуудсыг хүрч ирээд хар гэж хэлсэн. Тус бичгийг очоод хартал байрыг маань дуудлага худалдаанд оруулах гэж байгааг мэдээд маш их цочиролд орон, манай байрыг хэний зөвшөөрлөөр ийнхүү хууль бусаар зарж борлуулаад байгаа огт ойлгохгүй байсан тул шууд цагдаад өргөдөл бичиж, шалгуулсан билээ. Гэтэл Э.А , Ч.Г  нар нь нотариаттай үгсэн хуйвалдаж 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр бэлэглэлийн гэрээг хууль бусаар үйлдэн байгуулж бидний ... тоот 3 өрөө орон сууцыг маань Ч.Г гийн нэр дээр шилжүүлэн авсан байсан нь тогтооогдсон. Улмаар цааш нь өөр этгээдүүд рүү шилжүүлэн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 911/ч дугаар захирамжаар битүүмжлэн, Домба хад ХХК нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байсныг олж мэдээд ихэд гайхширалд орсон. Иймд Э.А , Ч.Г , М.Л  нар нь хууль бусаар хоорондоо манай гэр бүлийн цорын ганц өмч хөрөнгийг дур зоргоор бие бие рүү гээ шилжүүлсэн болохыг Нийслэлийн Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2006 дугаар албан бичгээс мэдсэн. Иймд Я.Б , Ш.Ш , Б.М  , Б.Т , Б.О  болон Ч.Г  нарын хооронд байгуулсан гэх 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тус бэлэглэлийн гэрээг хүчин Т  бус болохыг тогтоож, Ч.Г  болон Э.А  нарын хооронд 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн бэлэглэх гэрээ, Э.А  болон М.Л  нарын хооронд 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнүүдийг тус тус хүчин Т  бус болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ч.О  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Я.Б , Ш.Ш , Б.М  , Б.Т , Б.О  нараас гаргасан орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин Т  бусад тооцуулах нэхэмжлэлтэй танилцлаа. Ч.О  миний бие Баянгол дүүргийн нотариатчаар ажилладаг. №238 дугаар тамгатай. 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр бүртгэлийн 74 дугаарт                           Ү-... ...тоот 35 метр квадрат 3 өрөө орон сууц бэлэглэлийн гэрээг гэрчилсэн. Уг гэрээг гэрээний талуудыг биечлэн ажлын байрандаа байлцуулж, гэрээний үр дагаварыг тайлбарлан өгч, хүсэлт зоригийг нь тодруулан гэрээ болон гэрээний бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зуруулан гэрчилдэг ажлын журмын дагуу нотариатын үйлдлээ хийсэн. Нэхэмжлэлд нэхэмжлэгч тал нотариатч гэрээг хуйвалдан, зөвшөөрөл өгөөгүй байхад гэрчилсэн мэтээр бичсэн байгаа тул биечлэн ирж гарын үсгээ зурсныг нотариатч миний бие гэрчилж байгаа бөгөөд нотариатын архивт байгаа эх хувь гэрээ болон гэрээний бүртгэлийн дэвтэрт зурсан гарын үсгээр нотлогдоно. Иргэний хуулийн 109.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг гэрээний талуудын хэн нь ч гаргах эрхтэй байдаг гэтэл нэхэмжлэлд орон сууцаа шилжүүлэхээ болиод энэ асуудлыг орхисон гэж бичсэн атлаа орон сууцны гэрчилгээ, гэрээг Ч.Г  авч явсан гэсэн байна. Хэрвээ гэрээ хийхээ болиод орон сууцаа шилжүүлэхээ больсон бол гэрээгээ цуцлаад гэрчилгээг нэхэмжлэгч тал авах ёстой. Нэхэмжлэлийн агуулгаас харахад нэхэмжлэгч тал өөрсдийн бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болцогц бусдад өөрсдийн бурууг тохох, нотариатын ажлыг илт хууль бус гэж гүтгэсэн байдал харагдаж байна гэж миний бие үзэж байна. Уг гэрээг талууд өөрсдөө биеэр ирж хийлгэсэн, гарын үсгээ зурсан, ямар гэрээн дээр гарын үсэг зурж байгаа мэдэж байсан, гэрээний үр дагаварыг сонссон, ойлгохгүй зүйл байгаа бол дахин асуух тодруулах, гэрээ хийхгүй байх гэрээнээс татгалзах эрх байсан гэжээ.

 

 

 

Хариуцагч Ч.Г  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Тус шүүхэд нэхэмжлэгч Я.Б  нарын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь огт хүлээн зөвшөөрөхгүй. Миний найз Наранцэцэг надад хэлэхдээ Э.А  гэгч залуу андуудын тэнд хуучны байр хямдхан зарна гэж байна гэсний дагуу би Э.А  гэгч залуутай уулзахад Я.Б  гэгч залуу надаас 5 000 ам.доллар зээлсэн юм. Энэ мөнгөндөө оролцуулаад байраа 28 000 000 төгрөгөөр зарна гэж байна гэсэн. Би Я.Б тай нь уулзаж уг байрыг өөрийнхөө нэр дээр болгоод банкинд зээл хөөцөлдсөн боловч хуучин байранд банк зээл олгохгүй гэсэн. Ингээд л уг байрыг буцаагаад л Э.А ын нэр дээр шилжүүлсэн. Уг байрыг бэлэглэлийн гэрээгээр миний нэр дээр шилжүүлсэн нь хууль бус үгүй эсэхийг би огт мэдэхгүй. Тухайн үед өөрсдөө л зөвшөөрч хийсэн, харин хууль бус гэдгээ өөрсдөө л мэдэж байсан юм байна. Би энэ талаар одоо л мэдэж байна. Я.Б  нар нь дээрх гэрээ үйлдсэнээс хойш бүтэн 6 жил өнгөрч байхад яагаад одоо энэ асуудлыг тавих болов гэдэг гайхаж байна. 2010 оны 02 дугаар сард хийгдсэн бэлэглэлийн гэрээг хүчин Т  бусад тооцох эсэх асуудал гэж бодож байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.Л  шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие иргэн Э.А оос 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр ... 3 өрөө байрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдан авсан. Энэ нь иргэн миний Монгол улсад мөрдөгдөж буй хуулиудын хүрээнд тодорхой хөрөнгө мөнгө зарцуулан иргэн Э.А той худалдах, худалдан авах гэрээ байгуулан шударгаар худалдаж авсан. Одоо миний бие тус байрны бүртгэлд хамтран эзэмшигчээр байгаа болно. Я.Б  нарын нэхэмжлэлд миний тухай ташаа зүйл бичжээ. Я.Б  надаас мөнгө зээлсэн гэх зүйл бичжээ. Би энэ хүнийг танихгүй. Тэгээд ч танихгүй мэдэхгүй хүнд би мөнгө зээлж үзээгүй. Мөнгө төгрөг өгч авалцсан гэрээ бичиггүйгээр одоо цагт танихгүй хүнд хүн мөнгө зээлэх үү. Хэрэв надаас Я.Б  мөнгө зээлсэн юм бол өнөөдрийг хүртэл авсан зээлээ өгөхгүй байгаа юм бол. Мөн зээлийн гэрээ, хүү, хэмжээ, хугацаа тодорхойгүй. Я.Б  нь 2-3 жилийн өмнө Баянгол дүүргийн Цагдаад өгч өөрөөс нь байр орон сууц луйвардаж авсан гэх үндэслэлээр шалгуулсан. Би олон хоног сар Цагдаагийн үүд сахин хэрэг хийсэн хүн шиг сэтгэлийн дарамттай шалгуулан эцэст нь Цагдаа үнэн зөвийг тогтоож тус хэргийг хэрэгсэхгүй болгон хаасан. Мөн манайд буюу Баянгол дүүргийн 2 дугаар хороо, барилгын 7/6-11 тоот байранд 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гэнэт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Урангоо гэдэг хүн орж ирээд энэ байрыг шүүхийн тогтоолоор битүүмжлэн хурааж улмаар дуудлага худалдаанд оруулна гэж намайг болон гэр бүлийг минь сандаргаж сэтгэл зүйн дарамт хүнд байдалд оруулсан. Тэгэхээр бид учраа олохгүй сандарч арга ядан найз нөхдүүдээс асуухад өмгөөлөгчөөс хуулийн туслалцаа ав гэж зөвлөсний дагуу Монгол өмгөөлөгч хууль зүйн байгууллагад хандсан. Тэнд юу болсон учраа хэлж гэрээ байгуулан хууль зүйн туслалцаа авсан. Гэрээний дагуу гурван сая төгрөг тус байгууллагад төлсөн. Энэ асуудлыг мэргэжлийн хуульч өмгөөлөгч аваагүй бол аль хэдийн орон байргүй болох байсан. Энэ нь Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Барилгын 7/6-11 тоот 3 өрөө байрыг зээлийн барьцаанд тавьсан Я.Б ын үйлдлээс шууд болсон явдал юм. Үүнийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 29/01 дугаар бүхий эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/01643 тоот шийдвэр, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2016/00584 тоот шийдвэрүүд дээр тодорхой тусгагдсан байгаа болно. Энэ асуудал нь шүүх шийдвэр гүйцэтгэлийн шатанд хоёр жил шахуу үргэлжилж дууссан Я.Б ын зальжин шуналтай буруутай үйлдлээс болж би гурван сая, шүүхийн болон шийдвэр гүйцэтгэлийн үргэлжлэх явцын дунд нэг сая төгрөгийн хохиролд учирсан. Энэ тухай нэхэмжлэгч нар болон түүний өмгөөлөгч Л.Очбаяр нар шүүх хуралдаан дээр байлцсаны хувьд сайн мэднэ. Я.Б  нь энэ байрыг зээлийн гэрээнд барьцаанд тавьчихаад зарсан байсныг би болон миний өмнөх өмчлөгч нар мэдээгүй мэдэх ч боломжгүй байсан. Иймд шүүхээс хүсэхэд 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Я.Б , Ш.Ш , Б.М  , Б.Т , Б.О  нараас гаргасан Э.А , М.Л  нарын хооронд 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан орон сууц худалдан авах гэрээг хүчин Т  бус болохыг тогтоолгох нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэл баримт нотолгоо байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.А  шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие тухайн үед Бүгд найрамдах Солонгос улсад ажиллаж байсан бөгөөд 2006-2007 оны үеийн зар мэдээ сониноос “мөнгө зээлж хүүнд нь байрандаа үнэгүй суулгана” гэсэн зарын дагуу Я.Б тай танилцсан. Тэгээд 5000 ам.доллар зээлдүүлж ... тоот байранд эхнэр хүүхдээ суулгасан боловч ашиглалтын зардлаа олон жил төлөөгүй байсныг бид нөхөн төлж цахилгаан, дулааны холболтууд ч маш муу их хүйтэн байр байсан. Тэгээд өвлийг өнгөрөөгөөд өөр байранд нүүж орсон. Түүнээс хойш Я.Б т зээлдүүлсэн мөнгөө авах гэж нэлээд олон жил хөөцөлдсөн боловч оршин суугаа газар нь тодорхойгүй, байнга хаяг, утсаа солиод алга болчихдог, зээлдсэн мөнгө өгөхгүй зугтаагаад байдаг байсан. Тэгээд 2010 оны 9 дүгээр сарын 22-нд Л аг худалдаж авах орон байр хайж байгааг сонсоод Я.Б тай гурвуулаа уулзсан, энэ худалдах, худалдан авах гэрээг хийхэд дэргэд байлцсан. Л атай 10 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Я.Б т зээлдсэн мөнгө болон ашиглалтын зардлаа гаргаж авсан. Тэр үед мөнгө төгрөггүй байна гэхээр нь Л агаас авсан мөнгөнөөсөө 2 сая төгрөгийг өгч байсан. Тухайн үед Я.Б  нь мөнгөтэй болохоороо байраа худалдаж авнаа гэж хэлээд салсан. Иймд Я.Б ын нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

 

Шүүх зохигчдоос шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Я.Б , Ш.Ш , Б.М  , Б.Т , Б.О  нар хариуцагч Ч.Г , нотириатч Ч.О  нарт холбогдуулан 2010 оны 02 сарын 08-ны өдрийн бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тус бэлэлглэлийн гэрээг хүчин Т  бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан бөгөөд 2018 оны 04 сарын 02-ны өдөр Э.А , М.Л  нарт холбогдуулан Ч.Г , Э.А  нарын хооронд 2010 оны 06 сарын 15-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, 2010 оны 09 сарын 22-ны өдөр Э.А  М.Л  нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг хүчин Т  бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Я.Б , Ш.Ш , Б.М  , Б.Т , Б.О  нар Ч.Г тэй 2010 оны 02 сарын 08-ны өдөр  бэлэглэлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Барилгын 7-6 дугаар байрны 11 тоот орон сууцыг хариу төлбөргүй өмчлөх эрхийг хариуцагч Ч.Г д шилжүүлэхээр   харилцан тохиролцсон байх ба энэхүү гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх хэлцлийг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байх Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан шаардлагыг хангасан байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-т заасан бэлэглэлийн гэрээ бичгээр байгуулагджээ. /хх 35-37/

 

Дээрх гэрээний үндсэн дээр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Барилгын 7-6 дугаар байрны 11 тоот орон сууцны өмчлөгчөөр Ч.Г  2010 оны 02 сарын 08-ны өдөр бүртгэгүүлсэн байна.  /хэргийн 2 дахь хавтас 78 хуудас/

 

            Нэхэмжлэгч нар гэрээг хүчин Т  бус болохыг тогтоолгох үндэслэлээ тодорхойлохдоо “...бид 2006 он сонин дээр мөнгө зээлнэ гэсний дагуу холбогдож 2006 оны 05 сарын 17-ны өдөр Э.А  түүний эхнэр З.Одгэрэлээс 5 000 ам.доллар зээлэн авч, зээлийн хүүд орон сууцандаа суулгахаар тохиролцсон. Зээлсэн мөнгөө төлж чадахгүй нөхцөл байдал үүсч орон сууцаа зарахаар шийдэж, энэ талаараа А , Одгэрэл нарт хэлсэн. А  Г  гэж хүнийг дагуулж ирсэн. Бид Г д орон сууцаа 50 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож худалдах-худалдан авах гэрээ хийх гэтэл А  Г  нар худалдах-худалдан авах гэрээ хийхэд татвар мөнгө төлдөг учраас бэлэглэлийн гэрээ хийгээд нотариатаар батлуулахад хялбар, татвар мөнгөний хувьд ашигтай гэж тайлбарласан. Бэлэглэлийн гэрээ байгуулахаар нотариат дээр очиход хүү Т ийн бичиг баримт байхгүй байсан тул гэрээг батлахаас татгалзсан. Бид Ч.Г гээс огт мөнгө аваагүй дахин уулзаагүй. Гэтэл хожим орон сууцны өмчлөх эрх бэлэглэлийн гэрээгээр Ч.Г д шилжсэн байсан...” гэсэн үндэслэл заасан. 

 

Хариуцагч Ч.Г  нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа “...Би А  гэх залуутай уулзахад Б  надаас 5 000 ам.доллар зээлсэн юм. Энэ мөнгөө оруулаад байраа 28 000 000 төгрөгт зарна гэж байна гэсний дагуу Б тай уулзаад уг байрыг өөрийнхөө нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж аваад банкниас зээл хөөцөлдсөн боловч банк хуучин байранд зээл олгохгүй гэсэн тул уг байрыг буцаагаад А ын нэр дээр шилжүүлсэн...” гэж тайлбарлажээ.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40.1, 41.2-т зааснаар иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэнэ. Хүсэл зоргийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин Т  болох ба хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар хүсэл зоригийг тайлбарлана гэж заасан.

 

Я.Б  нь Э.А оос зээлсэн мөнгөө төлөх зорилгоор тухайн орон сууцыг 50 000 000 төгрөгөөр худалдахаар тохирсон гэх, Ч.Г  28 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч байсан гэх зохигчдын гаргасан тайлбараас дүгнэж үзэхэд  талуудын хүсэл зоригийн илэрхийлэл Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Барилгын 7-6 дугаар байрны 11 тоот орон сууцыг тодорхой үнээр худалдах-худалдан авахаар тохиролцсон үйл баримт тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

 

  2010 оны 02 сарын 08-ны өдрийн бэлэглэлийн гэрээний талууд болох Я.Б , Ч.Г  нар нь хөрөнгө шилжүүлэх татвараас зайлсхийх болон бусад шалтгаанаар худалдах-худалдан авах гэрээ байгуулвал зохих нөхцөлд оронд нь бэлэглэлийн гэрээ байгуулсан, өөрөөр хэлбэл худалдах-худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор бэлэглэлийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

 

Энэ тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан 2010 оны 02 сарын 08-ны өдрийн бэлэглэлийн гэрээ нь өөр хэлцлийг халхавчилсан хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасны дагуу хүчин Т  бус байх хэлцэл байна.

 

Мөн халхавчлагдсан худалдах-худалдан авах хэлцлийн тухайд нэхэмжлэгч нар мөнгө аваагүй, хариуцагч Ч.Г  банкны зээл бүтээгүй тул буцаан шилжүүлсэн гэх тайлбараас үзэхэд халхавчлагдсан худалдах-худалдан авах хэлцэл мөн хэрэгжээгүй байна. Гэтэл хариуцагч Ч.Г  нь уг орон сууцны өмчлөх эрхийг өмнөх өмчлөгч нарт бус, харин хариуцагч Э.А од 2010 оны 06 сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, Э.А  2010 оны 09 сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Барилгын 7-6 дугаар байрны 11 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. /хэргийн 2 дахь хавтас 76-79 тал/

 

Улмаар Э.А  уг орон сууцыг 2010 оны 09 сарын 22-ны өдөр М.Л д худалдах худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлжээ. /хэргийн 2 дахь хавтас 85-87/

 

Хариуцагч М.Л  болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа “...орон сууцны өмчлөх эрх Э.А од шилжснийг, бидний хооронд 10 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ хийгдэж байгааг Я.Б  зөвшөөрч, мэдэж байсан гэж татгалзлаа тайлбарлаж байгаа боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар өөрийн татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нарын “...Э.А  нь Л аг манай найз байгаа юм та хэд Л агаас мөнгө зээлээд миний зээлийг дарчих, харин Л  зээлсэн мөнгөний хүүд танай байрыг түрээслээд байж байя гэсний дагуу Л агаас мөнгө зээлж Э.А ын зээлийг төлсөн...” гэх, хариуцагч Э.А ын  “...М.Л атай 10 сая төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Б т зээлсэн мөнгө болон ашиглалтын зардлаа гаргаж авсан...” гэх тайлбар болон орон сууц хөлслөх гэрээ, мөнгө хүлээлцсэн баримтаар хариуцагч М.Л агийн татгалзал няцаагдаж байна гэж үзлээ. 

 

Хариуцагч Э.А , М.Л  нар уг орон сууцны өмчлөх эрхийг олж авахдаа эрх шилжүүлэгчийг орон сууцны өмчлөгч биш гэдгийг мэдэж байсан гэх үйл баримт тогтоогдож байх тул Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3-т зааснаар тэднийг өмчлөх эрх шударгаар олж авсан гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т хүчин Т  бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл хүчин Т  бус байна гэж заасан.

 

Иймд 2010 оны 02 сарын 08-ны өдрийн нэхэмжлэгч Я.Б , хариуцагч Ч.Г  нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасны дагуу хүчин Т  бус байх хэлцэл тул уг хэлцлийн үндсэн дээр хийгдсэн Ч.Г , Э.А  нарын хооронд 2010 оны 06 сарын 15-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, Э.А  М.Л  нарын хооронд 2010 оны 09 сарын 22-ны өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ нь хүчин Т  бус байх хэлцэл байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хэлцлийг хүчин Т  бус гэж үзэж байгаа бол мөн зүйлийн 56.5-д зааснаар хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

 

Ийнхүү хүчин Т  бус болсон гэрээний үр дагаврыг шүүх шийдвэрлэх ёстой ба хүчин Т  бус хэлцлээр шилжүүлсэн орон сууцыг хариуцагч М.Л ас гаргуулж нэхэмжлэгч нарын өмчлөлд буцаан бүртгүүлэхийг даалгах үндэслэлтэй байна.  Нэхэмжлэгч нарт гэрээг хүчин Т  бус гэж үзсэнээсбуцаан шилжүүлэх зүйл байхгүй гэж үзлээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх зарчимтай. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар хариуцагч М.Л а нь хүчин Т  бус хэлцэл хийсэн буруутай этгээдээс өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Харин нэхэмжлэгч Я.Б , Ш.Ш , Б.М  , Б.Т , Б.О  нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 2010 оны 02 сарын 08-ны өдрийн бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Учир нь нэхэмжлэгч нар нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох шаардлагын үндэслэлээ “...бид нотариатад очиж бэлэглэлийн гэрээ байгуулаагүй...” гэж маргадаг боловч хэрэгт авагдсан нотариатын бүртгэлийн дэвтэр, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 сарын 15-ны өдрийн 3123 дугаар, 2017 оны 10 сарын 11-ний өдрийн 4559 дугаар, 2017 оны 12 сарын 28-ны өдрийн 6523 дугаар шинжээчийн дүгнэлтээр тус тус няцаагдаж байна. /хэргийн 1 дэх хавтас 32-37, 79-80, 103-104, 157-159/

 

Иймд хариуцагч Ч.О т холбогдох нотариатын үйлдлыг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн үеэс үүснэ гэж заасан.

 

Хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 сарын 30-ны өдрийн 584 дүгээр шийдвэр болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Я.Б  2015 оны 10 сарын 05-ны өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдэгдлийг хүлээн авснаар Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Барилгын 7-6 дугаар байрны 11 тоот орон сууцны өмчлөх эрх бусдад шилжсэн талаар мэдсэн байх тул шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэл тогтоогдоогүй болно. /хэргийн 1 дэх хавтас 248-250/

 

Хариуцагч Ч.О  болон Ч.Г гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Төмөрцэцэг нар шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хэн аль нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т заасны дагуу тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-т бие даасан хэд хэдэн шаардлагыг нэг нэхэмжлэлд бичсэн бол бүх шаардлагын үнийн нийлбэрээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоо заасан ба нэхэмжлэгч нар хэлцлийг хүчин Т  бус болохыг, нотариатын үйлдэл хууль бус болохыг тогтоолгох шаардлагад тус бүр 70 200 төгрөг буюу 140 400 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлөхөөс 70 200 төгрөгийг дутуу төлсөн байх тул нэхэмжлэгч нараас төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.А , Ч.Г , М.Л  нараас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж, нөхөн улсын орлогод оруулахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5, 56.1.10-т заасныг баримтлан Я.Б , Ч.Г  нарын хооронд байгуулсан 2010 оны 02 сарын 08-ны өдрийн бэлэглэлийн гэрээг,  Ч.Г , Э.А  нарын хооронд байгуулсан 2010 оны 06 сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, Э.А  М.Л  нарын хооронд байгуулсан 2010 оны 09 сарын 22-ны өдөр худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин Т  хүчин Т  бус болохыг тогтоож, М.Л ас Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Барилгын 7-6 дугаар байрны 11 тоот орон сууцыг гаргуулж, нэхэмжлэгч Я.Б , Ш.Ш , Б.М  , Б.Т , Б.О  нарын өмчлөлд буцаан бүртгүүлэхийг даалгасугай. 

2. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан нотариатч Ч.О т холбогдох нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.А , Ч.Гэрэл, М.Л  нараас 70 200 төгрөгийг гаргуулж, нөхөн улсын орлогод оруулсугай.

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгтзааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Д.МӨНХЦЭЦЭГ