Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 129/шш2020/00089

 

 

                                                                                    129/ШШ2020/00089

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Н.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.О-д холбогдох

4.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Түвшинжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2018 оны 09 сарын 26-ны өдөр Т.О-ыг банкны зээл хийх гэсэн юм мөнгө хэрэгтэй байна. Би чамаас 8 ширхэг бярууны мөнгө 1.360.000 төгрөгийг зээлээд 2019 оны 05 сард ногооны 5 ширхгийг нь охин, 3 ширхгийг нь эр шүдлэн өгнө гэхээр нь зээлүүлсэн. Гэсэн хэдий ч одоог хүртэл зээлүүлсэн мөнгө ч үгүй өдийг хүрлээ. Иргэн Т.О-оос мөнгөө нэхэхэд өгөхгүй хэл амаар доромжилж намайг чирэгдүүлэн хохироож байна. Миний бие 1, 6 дугаар ангийн 2 охины хамт амьдардаг. Өрх толгойлсон эмэгтэй билээ. Иймд хариуцагч Т.О-оос 8 ширхэг шүдлэнг одоогийн зах зээлийн доод ханшаар бодож 4.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.О- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.Отгонтэнгэрийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар татагдсан Т.О- миний бие нэхэмжлэлийн хувийг 2019 оны 12 сарын 12-ны өдөр гардан авч, дараах тайлбарыг гаргаж байна. Н.О-нь 2018 оны 09 сард над дээр ирж Баянхонгор аймаг руу мал авах гэж явах гэж байгаан байнаа чи надад төрөл садангийн хүмүүс байна гайгүй хямдхан бяруу худалдаж аваад авчраад өгөөчөө гэж хэлсэн. Тэгээд нэг бярууны үнийг 170.000 төгрөгөөр бодоод нийт 1.360.000 төгрөг надад өгсөн. Тэгээд миний бие 2018 оны 10 сард С.Уламбаяртай хамт Баянхонгор аймгийн Галуут сум руу махны мал амьдаар нь худалдаж авахаар явсан. Тэгээд миний явсан газраар мал үнэтэй байсан бөгөөд бярууны нэг бүрийн үнэ нь 230000 төгрөгнөөс 250000 төгрөгийн хооронд үнэтэй байсан болохоор Н.Отгонтэнгэрийн захисан бярууг авч чадалгүй буцаж ирсэн. Тэгээд ирсэн даруйдаа Н.Отгонтэнгэртэй холбогдож бяруу өөрийн чинь хэлснээс өндөр үнэтэй байна мөнгөө ав гэж хэлэхэд, мөнгөө авчихаар үрчихнэ, чамд байж байг, чи бяруу хайжил бай гэж хэлэзд аваагүй. Миний бие Н.Отгонтэнгэрээс 1.360.000 төгрөгийг банкны зээл хаана гэж зээлж аваагүй, надад аль ч банкинд зээл байхгүй, Н.Отгонтэнгэрийг хямдхан бяруу олоод өгөөч гэж гуйсных нь дагуу л авсан юм. Тиймээс шүдлэнгээр бодож надаас 4.000.000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна, харин анх надад шилжүүлсэн 1.360.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Нэхэмжлэгч Т.О-тэнгэр нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хөдөөнөөс орж ирэхдээ малаа зараад эргүүлээд малаа авах зорилгоор эдний хоолны газар ажиллаж байсан. Отгон намайг мал авна гэж байсан болохоор ирж надаас авсан. Би мал авна гэж бодож байсан болохоор эргээд би мал ч үгүй, мөнгө ч үгүй надад хохиролтой байна. Энэ үйл явдал 2018 оны намар болсон. Би тухайн үед Отгонд 1.360.000 төгрөг өгсөн. Би хариуцагчийн хоолны газар ажилладаг байсан. Хөдөөнөөс орж ирэхдээ малаа зараад мөнгө болгосон байсан. Тэгээд би хонь, бяруу авна гэж байсан. Тэгээд Отгон бяруу зарна гэхээр нь би нэг дор нь 8 бярууны мөнгө өгөөд авна гэсэн. Тэгээд 5 сард өгнө гэж байсан боловч өгөөгүй. 8 бярууны мөнгө авна гэж очсон. Ногоо идэхээр нь 05 сараас 6 сарын хооронд өгнө гэсэн юм. Надад машин авсан чинь банк мөнгөө нэхээд байна. Мөнгөний хэрэг болоод байна гээд авсан. Тэр үедээ малаа авсан бол одоо тугалах 5 үнээ болсон байгаа. Бусад нь хязаалан болсон байгаа. Тийм учраас малынхаа ханшийг нэмээд буюу 5 үнээ, 3 хязаалангийн үнээ нэхэмжилж байгаа. Би тэгээд байнга очоод нэхээд байсан чинь найз нь тэгвэл 3 тугалтай үнээ өгнө гэж тохирсон. Хан-Өндөрийн бригадын цаана байдаг ахаасаа авч өгнө гэхээр нь би дүүгээ хүртэл машинтай явуулах гээд дуудсан. Гэтэл эднийх хоолны газраа хаагаад алга болсон. Эхнэр нь орохоор сонгино авахаар явсан зэргээр байхгүй гээд байсан. Сүүлдээ тохиролцохоо ч больсон. Би тохирох гэж их үзсэн. Утсаа ч авахаа больсон. Тэгээд би шүүхэд хандаж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2018 оны 08 сард хариуцагчийг Баянхоргор аймаг руу мал маханд явах гэж байгааг сонсоод төрөл садан хүн юм чинь 1.360.000 төгрөгөд тааруулаад нэг малыг нь 170.000 төгрөгөөр бодоод бяруу авчраад өг гээд хариуцагчид шилжүүлсэн. 1.360.000 төгрөг хариуцагчийн дансанд шилжүүлсэн талаар маргадаггүй. Хариуцагч нь төрөл садангийн хүн тул авч өгнө гэж хэлсэн байдаг. Тэгээд 2018 оны 10 сард Баянхонгор аймгийн Галуут сум руу мал маханд явсан.  Тэгээд мал худалдаж авахдаа дандаа том эр үхэр худалдаж авсан байдаг. Бяруу авахаар үнийг судлахад нэг бярууны үнэ 230.000-260.000 төгрөгийн үнэтэй байсан тул энэ талаар нэхэмжлэгчийн гэр бүлийн хүн рүү утасдаж хэлсэн байдаг юм байна лээ. Тэгэхэд нь гэр бүлийн хүн нь үнэтэй байгаа бол битгий ав. Архангай аймгаасаа худалдаад авч болох байх гэж хэлсэн байдаг. 2018 оны 10 сарын 16-ны өдрийн үеэр хариуцагч отгон 20 гаруй тооны эр том үхэр тууж авчирсан. Бяруу авч ирээгүй. Тэгээд нэхэмжлэгч Отгонтэнгэрт бяруу 230.000-260.000 төгрөгийн үнэтэй байсан тул аваагүй гэдгээ хэлээд мөнгөө буцааж ав гэхэд нэхэмжлэгч чи мал мах авдаг хүн байна чамд байж байг. Би наад мөнгийг чинь авах юм бол мал ч үгүй мөнгөө үрчихнэ. Тийм учраас чамд байж байг гэж хэлсэн байдаг юм байна лээ. Тэгээд мөнгөө аваагүй өдийг хүрсэн. Нэхэмжлэгч хариуцагчийг оршин суугаа газраа байхгүй оргон зайлсан зугтаасан гэсэн зүйлийг ярьж байна. Тийм зүйл байхгүй. Хариуцагч нь одоо Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Булган буудалд байрлах цайны газрыг 2015 оноос 2020 оны 01 сар хүртэл тасралтгүй ажиллуулсан. Ажлын байрандаа байнга байдаг байсан. Нэхэмжлэгч зээлтай байсан. Зээл төлөх гэж надаас авсан гэдэг зүйлийг ярьдаг. Нэхэмжлэлийн шаардлагадаа малаа шүдлэнгээр тооцсон юм шиг байсан. Гэхдээ нэг малыг хэдэн төгрөгөөр тооцсон гэдэг нь тодорхойгүй. Нэг шүдлэнг 500.000 төгрөгөөр тооцсон юм шиг байгаа юм. Зах зээлийн үнэ нь ямар байгаа нь мөн тодорхойгүй. Нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй. Тухайн үед талуудын хооронд худалдах худалдах авах гэрээний харилцаа үүсээгүй. Бичгийн гэрээ болон амаар тохиролцсон зүйл байхгүй. Зөвхөн Баянхонгор аймаг руу явах гэж байгаа учраас бяруу хямдхан байвал олоод ирээч гэсэн саналыг тавьсан. Албан ёсоор авчирч өгнө гэсэн тохиролцоо байхгүй. 4.000.000 төгрөгийг нэмж өгөх хууль зүйн зохицуулалт байхгүй. 1.360.000 төгрөг шилжүүлсэн болохоос 4 сая төгрөг шилжүүлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгох вэ? гэхээр нэхэмжлэгч шүдлэнгийн үнэ гэж 4 сая төгрөг нэхэмжилж байна. Хариуцагч шүдлэнгийн үнийг төлөх эрх зүйн харилцаа үүсээгүй. Хариуцагч шүдлэнгийн наймаа хийгээгүй гэв.

 

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.О-нь хариуцагч Т.О-д холбогдуулан 8 үхрийн үнэ 4000000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч 1360000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч 2.640.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

            Нэхэмжлэгч Н.О-нь хариуцагч Т.О-оос  8 бяруу худалдаж авахаар тохиролцож 2018 оны 09 сарын 26-ны өдөр 1.360.000 төгрөг хариуцагч Т.О-д шилжүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбараар тогтоогдож байна.

          Мөн хариуцагч Т.О- “8 бяруу авч өгөөч гэж Отгонтэнгэр надаас гуйж 1360000 төгрөг өгсөн, бярууны үнэ өндөр байсан учир нэхэмжлэгчид бярууг авч өгч чадаагүй, мөнгөө ав гэхэд үрчихнэ, өөрт чинь байж байг гэсэн учир мөнгийг нь өгөөгүй байсан” гэх утгатай тайлбар гаргасан боловч 8 бяруу авч өгөхийг даалгаж, шилжүүлсэн мөнгөө буцааж авахгүй өөрт нь хадгалуулсан гэх нотлох баримтгүй  бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн  243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагджээ.

 

           Нэхэмжлэгч нь 13600000 төгрөгийг хариуцагчид өгөхгүй банкинд хадгалуулсан бол өссөн байх байсан, 8 бяруу одоо шүдлэн үхэр байх байсан гэсэн үндэслэлээр 4 сая төгрөг нэхэмжилж байгаа боловч талуудын хооронд гэрээний үүрэг зөрчигдсөн үед хэрхэх тухай болон 8 бярууг өгөх үүргийн гүйцэтгэлийг 8 шүдлэн үхэр болгон сольсон тухай, хүү, анз  төлөхөөр тохиролцсон тухай баримт байхгүй байна.  

         

           Нэхэмжлэгч Н.О-хариуцагчаас бяруу нэхэмжлэхгүй үхрийн үнэ 4.000.000 төгрөг нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т зааснаар гэрээнээс татгалзаж байна.

          Хариуцагч мөнгийг буцаан өгөх хүсэлтэй байгаа тул хариуцагчийг үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох нь ямар нэг үр дүн гарахгүй Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-т заасан нөхцөл байдал тогтоогдож байна.

 

          Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг баримтлан хариуцагч Т.О-оос 8 бярууны үнэ 1360000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Отгонтэнгэрт олгож 2.640.000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ нотлож чадахгүй байх учир үлдэх 2.640.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

         

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хангагдсан шаардлагын хэмжээгээр буюу хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 36.710 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

  

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118-р зүйлүүдэд заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг баримтлан хариуцагч Т.О-оос 1.360.000 /нэг сая гурван зуун жаран мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.640.000 /хоёр сая зургаан зуун дөчин мянга/ төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгоугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.950 /далан найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.О-тэнгэрээс улсын тэмдэгтийн хураамж 36.710 /гучин зургаан мянга долоон зуун арав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 ä¿ãýýð ç¿éëèéí 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-ò çààñíàар øèéäâýð òàíèëöóóëàí ñîíñãîìîãö õ¿÷èíòýé áîëîõ áºãººä нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь øèéäâýðèéã гардан авсан өдрөөс хойш 14 õîíîãèéí äîòîð шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Èðãýíèé õýðãèéí äàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õýä давж заалдах гомдол гаргах ýðõòýéã дурдсугай.

 

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН