Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 129/шш2020/00012

 

                                                                            129/ШШ2020/00012                

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ЗДТГ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.Д-

Хариуцагч: Б.Б нарт холбогдох

20.531.187 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, прокурор С.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Түвшинжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ЗДТГ- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Дашжамц, Б.Б- нар нь 2013 оны 04 дүгээр сарын 4-нд Сум хөгжүүлэх сангаас 3 жилийн хугацаатай 1.5 хувийн хүүтэй 20.606.187 төгрөгийг төлөхөөр тохиролцож албан ёсны гэрээ байгуулж зээлж авсан. Гэвч зээлсэн мөнгөө хугацаандаа төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд хариуцагч Д.Д-Б.Б- нараас үндсэн зээл болох 20.000.000 төгрөг, хүү 606.187 төгрөг төлөхөөс 75.000 төгрөг төлж нийт 20.531.187 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Д.Дашжамц, Б.Б- нарт холбогдуулан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ЗДТГ- нэхэмжлэл гаргажээ. Тус нэхэмжлэлийг 2019 оны 05-р сарын 08-ны өдөр гаргасан байдаг. Тус хэргийг 2019 оны 30-ний өдөр Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийг анхан шатны шүүхийн 474 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн бөгөөд мөн Архангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 9-р сард давж заалдах шатны магадлалаар шийдвэррлэсэн байдаг. Нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул дээрх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сум хөгжүүлэх сангаас зээл авч үйл ажиллагаа явуулсан. Халуун усны чиглэлийн үйл ажиллагаа явуулж барилга байгууламж ашиглалтанд орсон байгаа. Иймд сум хөгжүүлэх сангийн авлагыг барагдуулж төрийг хохиролгүй болгуулах хүсэлттэй байна гэв.

Прокурор С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийг төлөөлж хэрэгт оролцож байна. Энэ хэрэгт нэг талд төрийн эрх ашиг хохироод байгаа асуудал байгаа. Сум хөгжүүлэх сангаас Д.Дашжамц, Б.Б- нар 20.000.000 төгрөгийг 2013 оны 04 сард гэрээ байгуулан 3 жилийн хугацаатайгаар зээлж авсан байдаг. Энэ хугацаанд зээл болон зээлийн хүүг төлөөгүй байна. одоогийн байдлаар 20.531.187 төгрөг төлөгдөөгүй байна. Энэ мөнгийг хариуцагч нараас гаргуулж төрийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийг 2013 оны 04 сарын 14-ний өдөр авсан байдаг. 2013 оны 04 сарын 14-ний өдрөөс эхлэн эргэн төлөлт хийгдэж эхэлсэн байдаг. Гэтэл яг энэ хугацаанаас буюу 75.000 төгрөг буюу 3 сарын хүү төлсөн байдаг. Энэ хугацаанаас тоолохоор 06 сарын 13-ны өдөр хамгийн сүүлийн төлөлт хийгдсэн байгаа. Тухайн харилцаа маань 2013 онд байгуулагдсан зээлийн гэрээгээр зохицуулагдаж байгаа. Зээлийн гэрээний зохицуулалтаар зээлдэгч тухайн зээлийг эргэн төлж чадахгүй тохиолдолд мэдэгдэх, хуульд заасны дагуу хугацаанаас нь өмнө цуцална гэж заасан байгаа. Тухайн зээлийн гэрээ маань зээлийн сүүлийн эргэн төлөлтөөс хойш нэхэмжлэгч талд шаардах эрх үүссэн. Гэтэл өнөөдрийг хүртэл шаардах эрхээ зээл төлөгдөхгүй болсон цаг хугацаанаас эхэлж шаардаагүй. Мөн 2016 оны 06 сард гэрээний дагуу төлөлт хийгээд явж байсан бол тухайн зээлийн гэрээ дуусч байгаа. Төлөлт хийгдээгүй 2016 оны 06 сард шаардах эрх үүссэн ийм зохицуулалттай байгаа. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар зохицуулагдсан байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа тоолохоор Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.”Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно.”76.2.”Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс” гэж заасан байдаг. Тэгэхээр хэдийд шаардах эрх үүсэх вэ? гэхээр гэрээнд заасны дагуу төлөлт хийгдэхээ больсон тэр цаг хугацаанаас эхлэн үүссэн гэж харагдаж байна. Иймд шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, байхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ЗДТГ- нь Д.Д, Б.Б- нарт холбогдуулан нийт 20.531.187 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282 дугаар зүйлийн 282.2, 208.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Б-, Д.Д-нараас үндсэн зээл 20.000.000 төгрөг, зээлийн хүү 531.187 төгрөг, нийт 20.531.187 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ЗДТГ-т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Б-, Д.Д-нараас 260.606 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 ä¿ãýýð ç¿éëèéí 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-ò çààñíààð øèéäâýð òàíèëöóóëàí ñîíñãîìîãö õ¿÷èíòýé áîëîõ áºãººä зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь øèéäâýðèéã гардан авсан өдрөөс хойш 14 õîíîãèéí äîòîð шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Èðãýíèé õýðãèéí äàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õýä давж заалдах гомдол гаргах ýðõòýéã дурдсугай.

 

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ч.ЖАРГАЛАН