Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 148/ШШ2020/00269

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 148/ШШ2020/00269

Сэлэнгэ аймаг

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймаг ******* сум 1 дүгээр баг 11-7 тоотод оршин суух, эмэгтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй ******* овогт *******ын *******ын /РА-73032209/ нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хөвсгөл аймгийн ******* сумын 8 дугаар баг 7-27 тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай, одоо Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 65-50 тоотод оршин суух, эмэгтэй, одоо ******* ХХК-нд хуулийн мэргэжилтэн ажилтай ******* овогт Баатар-Очирын ******* // /Баяндулаан-Уул ХХК-нд холбогдох

Дутуу олгосон цалингийн зөрүү 11.929.605 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Ш.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, гэрч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үйл ажиллагаа явуулдаг Баяндулаан-Уул ХХК-аас малчнаар ажиллаж байхад дутуу олгогдсон цалин 11.929.605 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

Нэхэмжлэгч Ш.******* нь Цагааннуур суманд үйл ажиллагаа явуулж буй Баяндулаан-Уул ХХК-нд малчнаар 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан байна. Анх ажилд ороход нь үндсэн цалин 400.000 төгрөг, малын тоо толгой, нас хүйсээс нь шалтгаалан нэмэгдэл цалин олгохоор гэрээндээ тусган заасан байдаг. Ш.******* нь 2019 онд 246 толгой том мал, 182 тугал хариуцан ажиллаж байсан боловч цалингаа бүрэн өгдөггүй дутуу олгогдсноос болж маргаан үүсэн нэхэмжлэгч маань өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл тушаалаа өгөөгүй байдаг.

 

Цалин дутуу олгогдсон талаар санхүүгийн холбогдох ажилтнаас асуухад нь 25.000.000 төгрөгний үнэтэй 2 толгой үхэр үхүүлсэн гэдэг үндэслэл заан төлүүлнэ гэсэн байдаг. Нэхэмжлэгч маань 2019 онд олгогдох байсан цалингаа нэр бүрчлэн тооцоолон үзэхэд 2019 оны 1-11 сарын нийт цалин /үндсэн болон нэмэгдэл/ 17.807.600 төгрөгийн цалин авахаас 5.877.995 төгрөгний цалинг нэхэмжлэгчид олгосон байдаг. Сар бүрээр авах ёстой байсан нэмж авах ёстой байсан дутуу цалингаа тооцоолон үзэхэд 2019 оны 1-3 сард 1,473,000х3 нийт 4,419,000 төгрөг, 4 сард 1,485,000 төгрөг, 5 сард 1,035,600 төгрөг, 6 сард 1,045,200 төгрөг, 7 сард 1,041,900 төгрөг, 8 сард 1,044,300 төгрөг, 9 сард 822,300 төгрөг, 10 сард 1,259,700 төгрөг, 11 сард 1,254,600 төгрөг нийт 13,407,600 төгрөг дээр үндсэн цалин нийт 4,400,000 төгрөг бүгд 17,807,600 төгрөг болж байгаа юм. Үүнээс нийт авсан 5,877,995 төгрөгийг хасаж тооцохоор 11,929,605 төгрөг гарсныг нэхэмжлэгч маань дутуу олгогдсон цалин гэж тооцон нэхэмжилж байгааг бүрэн хэмжээгээр ханган шийдвэрлэж өгнө үү. Тооцоолборыг Ш.*******ын ХААН банкны депозит дансны хуулгаас нэг бүрчлэн түүж гаргасан гэх.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй, ойлгомжгүй гэж үзэж байна. Манай компани нь англи цэвэр үүлдрийн болон эрлийз үхэртэй байдаг. Малчиддаа үндсэн цалин ба зөрүү цалингийн нийлбэрээр цалин олгодог. Тухайлбал: Малчин үндсэн цалин 400.000 төгрөгийг ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүрэг гүйцэтгэгчийн хувьд авдаг бол зөрүү цалинг мал маллагааны ур чадвар, хөдөлмөрийн нөхцөл, цаг улирал, малын тоо толгой, нас хүйсээс нь шалтгаалан тооцож нэмэгдэл цалин болгон олгодог. Энэ нь үндсэн цалинтай нэгэн адил тооцогдон тогтмол сар болгон олгодог. Малчны гар дээр очих цалин нь өмнөх сард тоологдсон мал, тухайн сард тоологдсон малын нас, хүйс, тоо толгойтой шууд хамааралтай байхаар тогтоосон юм. Ингэснээр малчны ажлын чанар тогтмол байх нөхцөл болно гэж үздэг. Манай компаниас Ш.*******ын 2019 оны цалингийн тооцооллыг санхүүгийн баримтнаас нэг бүрчлэн нотлох баримтаар гаргаж өгсөн. Эндээс харахад Ш.*******д үндсэн болон нэмэгдэл цалинг сар бүр олгож байсан нь харагддаг.

Нэхэмжлэгч Ш.******* нь 2019 онд 3,200,000 төгрөгийн өр авлага үүссэнээс гадна гар чийдэн, гар утас, гурил, хүнсний хонь, ямаа, морины төлбөр гэх мэт цалингаасаа суутгуулах байдлаар хэрэглээний төлбөрт тооцуулсан байдаг. Манай компанийн зүгээс дотоод санхүүгийн байдал хүндрэл бэрхшээлээс шалтгаалан 6 сараас хойш сар сард нь үндсэн болон зөрүү цалинг хамтад нь олгох боломжгүй болж зарим сард зөвхөн үндсэн цалингаа тавьж байсан удаатай. Гэхдээ үлдэгдэл цалинг бөөнд нь өгч дансанд шилжүүлж байсан. Нэхэмжлэгч өөрийн ХААН банкны диспозит дансны хуулгыг үндэслэн тооцооллыг гаргасан гэж үзэж байна.

Ш.******* нь 2019 оныхоо бүх цалингаа авсан. Цалинг бодоход өөрөө биечлэн оролцож байсан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ олгогдоогүй нийт 1,706,675 төгрөг гэсэн байна. 2019 онд нийт 13,332,279 төгрөгний ажил хийсэн байгаагаас түүний дансанд компанийн зүгээс гарт олгосон нийт 6,835,015 төгрөг, хувийн хэрэгцээндээ суутгуулсан 5,183,895 төгрөг байна. Үүнээс үзэхэд данс зөрүүтэй гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн ээлжийн амралтын мөнгө аваагүй гэж байгаа ч хэрэгт өгсөн баримтаар ээлжийн амралтын мөнгө олгогдсон байна гэж үзэхээр байна.

Баяндулаан-Уул ХХК нь Хөдөлмөрийн гэрээ болон холбогдох хууль, тогтоомжийг зөрчөөгүй, малын тоо толгойд тохирсон урамшууллыг Хөдөлмөрийн гэрээ-ний 1.7-д заасны дагуу олгож, ээлжийн амралтын мөнгийг жил бүр олгосон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх.

 

Гэрч Д. шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

Манай компани нь малчны мал маллагааны тооцоог ахлах нягтлан бодогч шалгаж, үүний үндсэн цалинг тооцооны нягтлан бодогч бодож гаргадаг. Ш.******* эгч 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, үүний дагуу 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр малыг нь /үнээ/ 103 толгой том мал, 12 төл мал, морь, эмээл зэргийг тоолж хүлээн авсан. Харин бусад тооцоог хийж дуусаагүй байгаа нь ажлаа гүйцэд хүлээлгэн өгөөгүй учраас эцсийн тооцоог бодож гаргаагүй, тойрох хуудас зурагдаагүй байгаа. Тухайлбал үлдэгдэл цалинг бодоогүй. 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс хойш ирээгүй учраас санхүүгийн баримтад албан албан ёсоор тооцооллоо хийгээгүй байгаа.

2019 оны 07 дугаар сард ажил явдал гарлаа гээд 500,000 төгрөг олгуулахаар хүсэлт гаргасан суутгалыг буцаан авч олголт хийгдсэн. Ш.******* эгч дээр 2 үхэр зүй бусаар хорогдсон гэсэн малын эмчийн тодорхойлолт гарч хариуцлагын арга хэмжээ авъя гэхэд Ш.******* гуай зөвшөөрөөгүй учраас 1.000.000 төгрөгний өр авлага 4-5 сард үүссэн байгаа. 241.000 төгрөгний авлагыг цалингаас нь суутгал хийсэн. Энэ нь төл хүлээн авахтай холбоотой байсан. Нэхэмжлэгч шүүхэд 246 толгой том мал, 182 тугал хариуцан маллаж байсан гэсэн байна. Малын тоо толгой тогтмол бол цалин тогтмол олгодог. Тугалыг нь тусад авч өөр суурь луу шилжүүлэхээр 250-400 том толгой мал малладаг. Миний мэдэхээр 180 том толгой мал малласан, өөр нэмж мал авахгүй гээд аваагүй юм. Мөн 339.000 төгрөгний үнэтэй утас аваад үнийг нь цалингаас суутгасан. Утсыг өөрөө хүсэлт гаргаснаар өгсөн байдаг. Ш.******* эгч малын зүй бус хорогдолтой холбоотойгоор бичгээр гомдол гаргаж байсан. Мөн 2018 оны сүүл 2019 оны 4 сард мал нь эрлийз, цэвэр үүлдэртэй холбоотойгоор гомдол гаргасан. 2019 оны 12 дугаар сард 103 тоо толгой, 12 төл мал хүлээн авч гарын үсэг зуруулан нэг хувийг нь өөрт нь өгсөн санагдаж байна. Үндсэн цалингаа 12 сарыг дуустал бүрэн хэмжээгээр авсан. Мал маллагааны нэмэгдэл цалин олгогдсон хамгийн сүүлд үлдэгдэл цалингийн тооцоо хийгдээгүй байгаа гэх.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.******* нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үйл ажиллагаа явуулдаг Баяндулаан-Уул ХХК-нд холбогдуулан ...малчнаар ажиллаж байхад дутуу олгогдсон цалин 11.929.605 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчдын хооронд 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл туршилтын хугацаагаар ажиллуулахаар Хөдөлмөрийн гэрээ байгуулан хөдөлмөрийн харилцаа үүсэж Баяндулаан-Уул ХХК-ийн захирлын 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаартай тушаалаар 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн Ш.*******ыг малчнаар авч ажиллуулсан болох нь хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээ, Баяндулаан-Уул ХХК-ийн захирлын 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар зэргээр нотлогдож байна.

Хөдөлмөрийн гэрээ-ний 1.6-д Туршилтын хугацаанд суурь хариуцаагүй үед үндсэн цалин олгох ба ажил мэргэжлийн туршлага, ур чадварыг харгалзан олгогдох нэмэгдэл цалин ороод үндсэн цалинг 400.000 төгрөгөөр тооцохоор, 1.7-д ...зөрүү цалин нь тухайн малчны маллаж буй малын төрөл /үхэр, адуу, хонь, ямаа/, тоо толгой, үүлдэр, нас, хүйс зэргээс хамаарч Малчдын зөрүү цалин тооцох журам-ын дагуу тооцогдоно гэж заасан байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд өөрт олгогдоогүй зөрүү цалинг сар бүрээр тооцоолон тухайлбал нэмэгдэл цалин нийт 11.929.605 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд Хөдөлмөрийн гэрээ-нд ...зөрүү цалинг маллаж буй малын төрөл /үхэр, адуу, хонь, ямаа/, тоо толгой, үүлдэр, нас, хүйс зэргээс хамаарч Малчдын зөрүү цалин тооцох журам-ын дагуу тооцогдоно гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч дээрх нэмэгдэл цалингийн тооцоолборыг хийхдээ сар бүр хэдэн толгой том болон бага мал хариуцан ажиллаж байсан талаараа нотолсон баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй нь зөрүү цалинг /нэмэгдэл/ хэрхэн яаж тооцсон нь тодорхойгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр ханган шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

Харин нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга-ыг үндэслэн дутуу олгогдсон үндсэн цалинг тооцон гаргах нь үндэслэлтэй гэж үзэж байна. Үүнд:

 

д/д

 

Он сар өдөр

 

Олгогдсон цалин

Олгогдоогүй цалингийн зөрүү

1.

2019.1 сар

 

400,000төг

2.

2019.02.03

690,560төг

 

3.

2019.02.03

218,600төг

 

4.

2019.02.22

846,900төг

 

5.

2019.03.07

239,927төг

 

6.

2019.03.19

922,150төг

 

7.

2019.04.03

257,142төг

 

8.

2019.04.12

282,600төг

 

9.

2019.05.09

298,600төг

 

10.

2019.05.31

248,600төг

 

11.

2019.06

 

400,000төг

12.

2019.07.10

119,263төг

 

13.

2019.07.18

119,263төг

 

14.

2019.08.09

263,600төг

 

15.

2019.08.21

400.000төг

 

16.

2019.08.29

191,160төг

 

17.

2019.09.12

77,440төг

322,560төг

18.

2019.10.07

268.600төг

 

19.

2019.10.22

2,402,270төг

 

20.

2019.11.07

263.600төг

136,400төг

нийт

 

 

1,258,960төг

 

Иймд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үйл ажиллагаа явуулж буй Баяндулаан-Уул ХХК-иас Ш.*******д дутуу олгогдсон үндсэн цалин 1.258.960 төгрөг гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10.671.005 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан хариуцагч талаас гаргасан Ш.*******ын 2019 оны 1-12 сарын цалингийн бодолтыг тооцоолсон тооцолбор нь /хх-ийн 32-43/ нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтад тооцон үнэлэх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийг Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205.824 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1.258.960 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 34.765 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үйл ажиллагаа явуулж буй Баяндулаан-Уул ХХК-аас Ш.*******д дутуу олгогдсон үндсэн цалин 1.258.960 төгрөгийг гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10.671.005 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205,824 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үйл ажиллагаа явуулж буй Баяндулаан-Уул ХХК-аас 34.765 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал...14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 119.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, хариуцагч, өмгөөлөгчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шүүхэд давж заалдах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Л.СОЁЛМАА