Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 148/ШШ2020/00452

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 148/ШШ2020/00452

Сэлэнгэ аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар А.*******гийн нэхэмжлэлтэй, Баян модот ХХК-д холбогдох Үнэлгээ хүчингүй болгуулах, дпахин хийлгэхийг даалгах-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: Баян модот ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч: Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 46 дугаар хороо, 221-18 тоотод оршин суух, Баян модот ХХК-ний үнэлгээ хариуцсан захирал, мэргэшсэн үнэлгээчин

******* овгийн *******гийн *******

регистийн дугаар: ЙЛ 72061502

 

Нэхэмжлэгч А.*******гийн өмгөөлөгч Г.*******

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Цагаан эрэг 2 дугаар баг, 2 дугшаар хэсэг, 048 тоотод оршин суух, *******гийн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...

Миний бие А.******* нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 199 дугаартай шийдвэрээр Голомт банкинд 20.010.937 төгрөг төлөхөөр шийдвэрлэгдсэн ба үүний дагуу Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газраас 2 хүний өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 02 дугаар баг, 02 дугаар хэсгийн 048 тоотод байрлах, бүртгэлийн Ү-1317001163 дугаартай 62.2 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, манай нөхөр Х.Бат-Эрдэнийн 118584566825235 нэгж талбарын дугаартай 1043 мкв талбайтай газарт үнэлгээг дээрх хариуцагч компаниар хийлгүүлсэн ба уг үнэлгээ нь хууль болон бодит байдалтай нийцээгүй байна. Миний дээрх үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 41.925.000 төгрөгөөр үнэлсэн ба энэ нь зөвхөн нэг талыг барьсан банкны зээлийн үлдэгдлийн хэмжээнд тааруулж үнэлсэн үнэлгээ байна гэж би хувьдаа үзэж байна.

1-рт: Үнэлгээ нь 2020 оны 05 сар гэсэн боловч хэдний өдөр гарсан эсэх нь тодорхойгүй,

2-рт: Үнэлгээний 3.3 дахь хэсэгт заасан зах зээлийн хандлага, үнэлгээний тооцооны хэсэгт 600 мкв газартай 96 мкв хувийн сууц нь 70 сая төгрөгөөр зарах мэдээллийг авсан гэсэн мөртлөө 1043 мкв талбайтай газартай хувийн орон сууцыг 41.925.000 төгрөгөөр үнэлж байгаа нь хэтэрхий доод үнэлгээгээр үнэлсэн байна.

Энэ байрыг 2013 онд бид 2 дулаан ус сангийн ажил ороогүй байхад 28.000.000 төгрөгөөр худалдан авч дулаан болон шугам оруулж нийт 20.000.000 төгрөгийн засварыг энэ хугацаанд хийсэн.

Тус компанийн үнэлгээг хийсэн зах зээлийн арга нь бодит байдалд нийцэхгүй байна. Учир нь бид зах зээлийн үнээр буюу 60.000.000 төгрөгөөр худалдан авч маш их хөрөнгө гарган засварласан. Миний өмчлөлийн байр нь ядаж зах зээлийн ханш 51.925.000 төгрөг болох учраас 10.000.000 төгрөгөөр дордуулж үнэлсэн байна. Би иргэн хүнийхээ хувьд ямар нэгэн эрх бүхий байгууллагын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байх эрх нь надад байгаа учраас тус шүүхэд хандаж байна.

Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэлийн албанаас 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 01/854 тоот мэдэгдлээр гомдлоо үнэлгээг мэдсэн өдрөөс хойш7 хоногийн дотор шүүхэд бичгээр гаргаж болно гэсэн учраас 2020 оны 05 дугаар сарын үнэлгээг хүчингүй болгуулж дахин үнэлгээ тогтоохыг даалгаж өгнө үү! ... гэжээ.

 

Хариуцагч: Баян модот ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Сэлэнгэ аймаг,, Сүхбаатар сумын 2 дугаар баг, 2 дугаар хэсгийн 048 тоотод байрлах эзэмших эрхийн гэрчилгээтэй 1043 мкв талбайтай газар, 62.2 мкв талбайтай хувийн орон сууцад Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоолын дагуу хийж гүйцэтгэсэн. Уг үнэлгээг хийж гүйцэтгэхдээ хөрөнгийн үнэлгээний тухай хууль бусад хууль тогтоомж дүрэм журмын дагуу үнэн зөв хийж гүйцэтгэсэн. Манай байгууллага уг үнэлгээг гаргахдаа маш олон удаа шинжилгээ судалгаа, харьцуулалт хийж байгаад гаргасан. Хөрөнгийг үнэлгээг гаргах хандлага арга маш олон байдаг. Зах зээлийн хандлага хөрөнгийн орлоыг хандлага, өртөгийн хандлага зэрэг хандлагуудыг үндэслээд үнэлгээ гаргах ёстой байдаг.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч үнэлгээг гаргахдаа ямар ч судалгаа шинжилгээ хийгээгүй юм шиг яриад байна.

Манай зүгээс үнэлгээ хийх гэж байгаа хөрөнгийг тал бүрээс нь судалж шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа шинжилгээ хийж байгаад гаргадаг. Олон эх үүсвэрээс мэдээлэл авдаг. Энэ олон ажиллагаа явсны дараа тухайн хөрөнгийг бодит үнэлгээ гардаг. Яагаад манай гаргасан үнэлгээг хэт нэг талын баримталсан гэж яриад байна. Манай байгууллага тухайн хөрөнгийг үнэлгээг үнэн зөв гаргах гэж ажилладаг болохоос биш хэн нэгний хараат байдал байхгүй. Нэхэмжлэгчийн банкны зээлийн төлбөрт тааруулаад үнэлгээ гаргасан. Бид нар А.******* гэдэг хүний банкны мэдээллийн талаар ямар нэгэн мэдээлэл аваагүй. Энэ хүнийг банкны зээлтэй гэдгийг ч мэдэхгүй мэдэх ч боломжгүй байдаг. Гэтэл яагаад ийм зүйл яриад байгааг ойлгохгүй байна. Тийм ч учраас уг үнэлгээг гаргахдаа хөрөнгө үнэлгээний тухай хууль, бусад хууль тогтоомжийн дагуу гаргасан учир үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна....гэв.

 

Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.******* нь Баян модот ХХК-нд холбогдууланҮнэлгээ хүчингүй болгуулах, дахин хийлгэхийг даалгах-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Баян модот ХХК-наас үнэлгээг Үнэлгээний Олон улсын стандарт 2019, ҮОУС 103 тайлагнал, ҮОУС 104, Үнэ цэний сууриуд, Монгол улсын Хөрөнгө үнэлгээний тухай хууль, бусад хууль тогтоомжийн дагуу гаргасан учир үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй... гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Баян модот ХХК-ний үнэлгээчин хөрөнгийн үнэлгээ гаргахдаа Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 71 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн Шинжээч томилох тухай 04/04 тоот тогтоолын дагуу А.*******гийн хөрөнгөнд үнэлгээ хийсэн байна.

А.*******, Х.Бат-Эрдэнэ нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, 2 дугаар хэсэгийн 048 тоотод байрлах бүртгэлийн Ү-1317001163 дугаартай, 62.2 мкв талбай бүхий хувийн орон сууц, 118584566825235 нэгж талбарын дугаартай, 1043 мкв талбайтай газрыг шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд битүүмжилж, уг эд хөрөнгийг үнэлэх ажиллагаанд шинэжээчийг оролцуулах нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчийн хэрэгжүүлэх арга хэмжээ өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д ...Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ болох мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.9-д заасан ...хуульд заасан үндэслэл журмын дагуу битүүмжилсэн...хөрөнгийг үнэлэх, уг ажиллагаанд шинжээчийг оролцуулах... хуулийн дагуу хийгдсэн ажиллагаа байх тул үнэлгээтэй холбоотой гомдлыг Шүүхийн шйдвэр гүйцэтгэх байгууллагад гаргах нь зүйтэй байна.

Иймд А.*******гийн Баян модот ХХК-д холбогдуулан гаргасан Үнэлгээ хүчингүй болгуулах, дахин хийлгэхийг даалгах-ыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

А.*******гийн нэхэмжлэлтэй, Баян модот ХХК-д холбогдуулан гаргасан Үнэлгээ хүчингүй болгуулах, дахин хийлгэхийг даалгах тухай хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг боломжит хугацаа буюу 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр зохигчидод мэдэгдсэн боловч нэхэмжлэгч А.******* ...нэхэмжлэгч миний зүгээс өөрийн өмгөөлөгчөө шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг гаргаж байна. Намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэхэд ттатгалзах зүйлгүй болно гэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжиэгчийг эзгүйд шүүх хуралдааныг явуулж, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийг сумын төсвийн орлогод хэвээр үлдээв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.*******гийн өмгөөлөгчөөс ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэххэсэгт заасан ... хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай сэдлэг шаардагдах асуудлыг тодруулахыг тулд хэргийн оролцогчдийн хүсэлтээр шүүхийн санаачлагаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно... гэснээр шинжээч томилуулах хүсэлт гаргасан байх ба уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж захирамж гаргасан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар А.*******гийн нэхэмжлэлтэй, Баян модот ХХК-д холбогдуулан гаргасан Үнэлгээ хүчингүй болгуулах, дахин хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ