Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2018/01111

 

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2018/01111

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар А овогт Ц-ийн Б, Б овогт Г-ийн Э нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү. Э.А-ийг эх Ц.Б-ийн асрамжинд үлдээсүгэй.

3. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт зааснаар Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00000000 дугаартай Y-000000000 бүртгэгдсэн, Б дүүргийн 4-р хороо Г п хотхоны /00000/ Э. өргөн чөлөөний 105-р байрны 21 тоот 59,5 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг хамтран өмчлөх эрхээсээ Г.Э татгалзаж, хүү Э.А-гийн нэр дээр шилжүүлэх, зээлийн үлдэгдэл төлбөрийг Ц.Б хариуцах,

-Б дүүргийн Засаг даргын 2015-09-25-ны өдрийн А/436 тоот захирамжаар Ц.Б-д эзэмшүүлэхээр олгосон Б дүүргийн 11-р хороо Т-ын 7-140 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий 700м2 газрын эзэмших эрхийг Ц.Б нь хариуцагч Г.Э-ын нэр дээр 2018-04-10-ны дотор шилжүүлэхээр тохиролцсон эвлэрлийн гэрээ баталгаажуулсугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 340650 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 94950 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох, 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эх Ц.Б, эцэг Г.Э  нар нь харилцан дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд харилцан саад учруулахгүй байхыг дурдсугай.

6. Нэхэмжлэгч Ц.Б хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, хариуцагч тал газар эзэмших эрхийн үнэлгээ тогтоолгох хүсэлтээсээ тус тус татгалзсан болохыг дурдсугай.

7. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэрийг хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Нарантуяад даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА