Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2019/02523

 

 

 

 

0 оны 0 сарын 3 өдөр Дугаар 0/ШШ0/053 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ХХХХХХХХ тоотод оршин суух, Т.М /РД: ХХХХХХХХ/, П.М /РД: ХХХХХХ/, М.Ги /РД: ХХХХХХХ/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХХХХХХ

0 оны дугаар сарын -ны өдрийн ХХХ/0, 0 оны 3 дугаар сарын 6-ны ХХХ/0, 0 оны 3 дугаар сарын 8-ны өдрийн ХХХ/0 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах, эд хөрөнгийг битүүмжлэх жагсаалтаас хасуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зоригтбаатар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цолмонтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаарЭ.Энхтөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.М, П.М, М.Г нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зоригтбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 06 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 7558 дугаар шийдвэрээр Ш ХХК, Т.М, П.М нараас .55.565.036 төгрөг гаргуулан Хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хууль зөрчин явуулсан.

3 хүүхдийн болон гэр бүлийн хамтын хүч хөдөлмөрөөр бий болгосон дүүрэг, 4 дүгээр хороо, ******* өргөн чөлөө ******* дүгээр байрны ******* тоотын 56.54 м.кв талбайтай, өрөө орон сууц, дүүрэг, дүгээр хороо, дугаар хороолол дугаар байрны тоотын 4 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, дүүргийн дүгээр хороо, Уул дүгээр гудамж, а тоотод байрлалтай 5 м.кв талбайтай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, дүүрэг, дүгээр хороо, хошууны 800, хошууны гудамж, тоот хаягт байрлалтай 45 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай барилга, дүүрэг, дүгээр хороо, Уулын дүгээр гудамж, тоотод байрлалтай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, ******* ******* улсын дугаартай, киа вонго маркийн шаргал өнгөтэй, 004 онд үйлдвэрлэсэн, бага оврын ачааны автомашин зэрэг барьцаа хөрөнгүүдийг 0 оны дугаар сарын -ны өдрийн ХХХ/0, 3 дугаар сарын 6-ны ХХХ/0, 3 дугаар сарын 8-ны өдрийн ХХХ/0 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудаар битүүмжилж захиран зарцуулах эрхийг хориглосон.

Энэ нь Монгол улсын иргэний өмчлөх эрх, гэр бүлийн өмчлөх эрхэд нь хууль бусаар халдсан тул шүүхэд дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргасан.

Төлбөр төлөгч Ш ХХК, Т.М, П.М нар .55.565.036 төгрөгийг Хаан банкинд төлөх ёстой нь үнэн боловч сар бүр төлбөрийн тодорхой хувийг төлсөөр байхад төлбөрийг гэр бүлд минь халдааж үндэслэлгүй эд хөрөнгийг битүүмжлэн хурааж байгаад гомдолтой.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.7-д Энэ хуулийн 44.-т заасан арга хэмжээ нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын хэмжээнд тохирсон байна гэж заасан ба зөвхөн төлбөр төлөгч Т.Мийн өмчлөлийн дүүрэгт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ 0.000.000.000 төгрөг байхад барьцаанд тавьсан бүх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хамтад нь бүгдээр нь хангуулна гэж ажиллагаа явуулж байгаа нь өөрөө хууль бус үйлдэл юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус, хууль болон зарчим зөрчин буруу явагдаж байгаа талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гомдол гаргахад тасгийн дарга Б.Даваасүрэн 0 оны 4/8 тоот хариу мэдэгдэх хуудсаар хүчингүй болгох боломжгүй, хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөх үндэслэлгүй гэсэн хариуг өгсөн.

Уг хариуг хүлээн аваад холбогдох дээд байгууллага, албан тушаалтанд нь гомдол гаргахад 0 оны 4/5 тоот албан бичгээр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эд хөрөнгүүдийг битүүмжлэх ажиллагаа явуулсан нь хууль зөрчөөгүй тул хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүйд тооцох үндэслэлгүй гэж хариу өгсөн.

Т.М, П.М нарын хүүхдүүд болох М.Г, М.Гарьд, М.Гэрэлт-Од нар нь бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах, гэр бүлийн өөрт оногдох болон ногдох хувиа авах, баталгаажуулах, аливаа халдлагаас хөрөнгөө хамгаалах эрхтэй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн ., Иргэний хуулийн дүгээр зүйлийн .4., .4.7-д зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй.

Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 0 оны дугаар сарын -ны өдрийн ХХХ/0, 0 оны 3 дугаар сарын 6-ны ХХХ/0, 0 оны 3 дугаар сарын 8-ны өдрийн ХХХ/0 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгож, эд хөрөнгийг битүүмжлэх жагсаалтаас хасч өгнө үү гэв.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цолмонтуяа шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 06 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 7558 дугаар шийдвэрээр Ш ХХК, /Гангар-Од ХХК болж өөрчлөгдсөн/ Т.М, П.М нараас .55.565.036 төгрөгийг гаргуулж Хаан банкинд олгож шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч нарыг гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дараах үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх шийдвэр, мөн шүүхийн 08 оны 463 дугаар гүйцэтгэх хуудаст дурьдсан байна. Үүнд:

- дүүрэгийн дүгээр хороо, уул дүгээр гудамж, а тоотод байрлалтай 5 м.кв талбайтай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

- дүүрэг, дүгээр хороо, баян Уулын дүгээр гудамж, а тоотод байрлалтай м.кв талбайтай амины хашаа зориулалттай эзэмших газар,

- дүүрэг, дүгээр хороо, хошууны 800, хошууны гудамж, тоот хаягт байрлалтай 45 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалтгай үл хөдлөх хөрөнгө,

- дүүрэг, дүгээр хороо, баян уулын дүгээр гудамж, тоотод байрлалтай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар,

- дүүрэг, дүгээр хороо, баян дүгээр гудамж тоотод байрлалтай 3м.кв талбайтай иргэн ахуйн зориулалттай эзэмших газар,

- дүүрэг 4 дүгээр хороо ******* өргөн чөлөө ******* дүгээр байрны ******* тоотод байрлалтай 56.54м.кв талбайтай өрөө орон сууц,

- дүүрэг дүгээр хороо дугаар хороолол дугаар байрны тоотод байрлалтай 4м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан.

Шүүхийн шийдвэрт заагдсан төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тул гүйцэтгэх баримт бичигт заагдсан хөрөнгийг битүүмжилсэн, төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн, хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан.

Иймд 0 оны дугаар сарын -ны өдрийн ХХХ/0, 0 оны 3 дугаар сарын 6-ны ХХХ/0, 0 оны 3 дугаар сарын 8-ны өдрийн ХХХ/0 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах, эд хөрөнгийг битүүмжлэх жагсаалтаас хасуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.М, П.М, М.Г нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 0 оны дугаар сарын -ны өдрийн ХХХ/0, 0 оны 3 дугаар сарын 6-ны ХХХ/0, 0 оны 3 дугаар сарын 8-ны өдрийн ХХХ/0 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах, эд хөрөнгийг битүүмжлэх жагсаалтаас хасуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 06 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 7558 дугаар бүхий Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай захирамжаар Ш ХХК, Т.М, П.М нар өргөдөл гаргагч Хаан банк ХХК-ийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулж, зээлийн төлбөр .664.75.036 төгрөгийг хариуцан төлөхийг зөвшөөрч,

Ш ХХК, Т.М, П.М нар уг мөнгийг 06 оны 5 дугаар сараас дугаар сарыг дуустал хугацаанд сар бүрийн 8-нд 5.000.000 төгрөг,

07 оны дүгээр сараас 5 дугаар сарыг дуустал сар бүрийн 8-ны өдөр 8.000.000 төгрөг, 07 оны 6 дугаар сараас 8 дугаар сарыг дуустал сар бүрийн 8-нд 0.000.000 төгрөг,

07 оны дүгээр сараас 08 оны 5 дугаар сарыг дуустал сар бүрийн 8-нд .000.000 төгрөг, 08 оны 6 дугаар сараас 0 оны 4 дүгээр сарыг дуустал сар бүрийн 8-нд 0.000.000 төгрөг, 0 оны 5 дугаар сарын 8-нд үлдэх .6.75.036 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрсэнийг баталгаажуулан,

Ш ХХК, Т.М, П.М нар гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд 04 оны 7 дугаар сарын 3-ний өдрийн БГ-664 тоот барьцааны гэрээ, 04 оны 8 дугаар сарын 0-ны өдрийн БГ-664/ тоот барьцааны гэрээ, 04 оны дүгээр сарын 7-ны өдрийн БГ-88 тоот барьцааны гэрээнүүдийн дагуу Т.М, П.М нарын өмчлөлийн дүүрэг, 4 дүгээр хороо, ******* өргөн чөлөө ******* дүгээр байрны ******* тоотын 56.54 м.кв талбайтай өрөө орон сууц,

дүүрэг, дүгээр хороо, дугаар хороолол, дугаар байр, тоотын 4м.кв талбайтай, 3 өрөө орон сууц,

дүүрэг, дүгээр хороо, Уул дүгээр гудамж, а тоотод байрлалтай, 5 м.кв талбайтай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

дүүрэг, дүгээр хороо, Уулын дүгээр гудамж, а тоотод байрлалтай м.кв талбайтай амины хашаа зориулалттай эзэмших газар,

дүүрэг, дүгээр хороо, хошууны 800, хошууны гудамж, тоот хаягт байрлалтай 45 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

дүүрэг, дүгээр хороо, Уулын дүгээр гудамж, тоотод байрлалтай, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар,

дүүрэг, дүгээр хороо, Уул дүгээр гудамж, тоотод байрлалтай 3 м.кв талбайтай иргэн ахуйн зориулалттай эзэмших газар, 54-4 ******* улсын дугаартай, киа вонго маркийн шаргал өнгөтэй, 004 онд үйлдвэрлэсэн, бага оврын ачааны автомашин зэрэг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон эвлэрлийг баталж шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэй шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг захирамжид дурьдсан ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

/ХХ-ийн *******-36, 5-53 дугаар тал/

Дээрх захирамж, 08 оны дүгээр сарын 0-ны өдрийн 648 дугаартай шийдвэр албадан гүйцэтгэх захирамж, мөн 463 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 08 оны дүгээр сарын 7-ны өдөр ******* тоот шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг нээн ажиллагааг эхлэн төлбөр төлөгч нарт шийдвэр биелүүлэх мэдэгдлүүдийг гардуулан өгч төлбөрийг тогтоосон хугацааны дотор төлөхийг мэдэгджээ.

/ХХ-ийн 47-4, 60, 64, 67 дугаар тал/

 

Шийдвэр гүйцэтгэгч 0 оны дугаар сарын -ны өдрийн ХХХ/0 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор дүүрэг дүгээр хороо, дугаар хороолол, дугаар байрны тоотын эрхийн улсын бүртгэлийн Y-04003*******7 дугаарт бүртгэлтэй, 4 м.кв талбайтай, дэлгүүрийн зориулалтаар ашиглаж буй 3 өрөө орон сууц,

мөн 0 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн ХХХ/0 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор дүүрэг, 4 дүгээр хороо, ******* өргөн чөлөө ******* дүгээр байрны ******* тоотын эрхийн улсын бүртгэлийн Y-04008 дугаарт бүртгэлтэй, 56.54 м.кв талбайтай өрөө орон сууцыг,

0 оны 3 дугаар сарын 8-ны өдрийн ХХХ/0 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор дүүрэг, дүгээр хороо, Уулын дүгээр гудамж, тоотод байрлалтай 700 м.кв талбайтай, өмчлөх эрхийн ******* дугаар бүхий гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний газар,

дүүрэг, дүгээр хороо, хошууны 800, хошууны гудамж, тоот хаягт байрлалтай 45 м.кв талбайтай, /одоогоор 3.336 м.кв болон гэсэн тэмдэглэгээг хийсэн/ эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалтгай барилга,

дүүргийн дүгээр хороо, Уул дүгээр гудамж, а тоотод байрлалтай 5 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* хувийн сууц, үйлчилгээний зориулалттай барилга зэрэг хөрөнгүүдийг тус тус битүүмжлэн, тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд орон сууцыг хураан албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг төлбөр төлөгч нарт танилцуулан мэдэгдэж ажиллагааны тэмдэглэлийг үйлджээ

/ХХ-ийн 6-, 5-68 дугаар тал/

 

дүүрэг, дүгээр хороо, Уул дүгээр гудамж, а тоотод байрлалтай, 5 м.кв талбайтай барилга м.кв талбайтай амины хашаа зориулалттай эзэмших газарт, дүүрэг, дүгээр хороо, хошууны 800, хошууны гудамж, тоот хаягт байрлалтай 45 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай барилгад мөн дүүрэг, дүгээр хороо, Уулын дүгээр гудамж, тоотод байрлалтай, 700 м.кв болон 3 м.кв талбайтай газар тус тус хамаарч байгаа талаар талууд хэн аль маргаагүйг дурьдлаа.

 

0 оны 3 дугаар сарын 8-ны өдрийн ХХХ/0 тоот тогтоолд дүүрэг, дүгээр хороо, хошууны 800, хошууны гудамж, тоот хаяг дахь 45 м.кв талбайтай үйлчилгээний барилга, одоогоор 3.336 м.кв болсон гэсэн тэмдэглэгээг шийдвэр гүйцэтгэгч үйлдсэнийг дурьдлаа.

/ХХ-ийн 66 дугаар тал/

 

Т.М, П.М нар 8 оны дүгээр сарын 0-ны өдөр гэр бүл болсноо 000 оны дүгээр сарын -ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн нь, мөн тэдний дундаас 000 оны 7 дугаар сарын -ний өдөр охин Ганди, 00 оны дүгээр сарын 8-ны өдөр хүү Гарьд, 05 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүү Гэрэлт-Од нар төрсөн нь талуудын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 6- дүгээр тал/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно,

44.4-т Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 4 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дото ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргана гэж тус тус заажээ.

 

Шүүхийн шийдвэрийн дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжилсэнтэй холбоотой гомдлыг төлбөр төлөгч Ш ХХК-ийн захирал Т.М нь дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргахад 0 оны 4 дүгээр сарын -ны өдрийн 4/8 тоот хариу мэдэгдэх хуудсаар ... Хувийн хэргийг хяналаа. Төлбөр барагдуулах тухай шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдлийг биелүүлээгүй тул ... шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох, гүйцэтгэх баримт бичигт дурьдсан хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөх боломжгүй гэх хариуг өгсөн байна.

/ХХ-ийн 4 дүгээр тал/

 

Төлбөр төлөгч Т.М уг хариу мэдэгдэх хуудсыг гардан авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хөрөнгийг битүүмжилсэнтэй холбоотой гомдол гаргасан ба ерөнхий шийдвэр гүйцэтгэгч 0 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 4/5 тоот албан бичигтээ ... Хувийн хэргийг хяналаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эд хөрөнгүүдийг битүүмжлэх ажиллагаа явуулсан нь хууль зөрчөөгүй тул хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүйд тооцох үндэслэлгүй гэжээ.

/ХХ-ийн 5 дугаар тал/

 

Шүүхийн шийдвэрийн дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан, мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжлэгдсэн хөрөнгүүд төлбөр төлөгч П.М, Т.М нарын өмчлөлийнх болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн лавлагаа болон , Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 06 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 7558 тоот Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай шийдвэрээр тус тус тогтоогдлоо.

/ХХ-ийн *******-36, 5-58, 68 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5, 38 дугаар дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн тодорхой нэг хэсэг нь буюу дүүрэг дэх үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэ 0.000.000.000 төгрөг гэх боловч гэх боловч энэ нь нотлогдоогүй, энэ талаарх баримтаа ирүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэгч битүүмжлэх ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.7-д заасныг зөрчсөн, гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын хэмжээнээс хэтэрсэн гэх төлбөр төлөгч нарын тайлбар няцаагдаж байна.

 

, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 06 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 7558 тоот Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай захирамжаар төлбөр төлөгч Ш ХХК, Т.М, П.М нар Хаан банк нарын эвлэрлийг баталж шийдвэрлэхдээ тэдний эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж дүгнэн талуудын эвлэрлийг баталгаажуулсан нь дээр дурьдсан хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж заасан ба шүүх талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг хууль зөрчөөгүй, бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж дүгнэн баталгаажуулсан тул төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг бусдын хууль бус эзэмшилд байгаа, өр төлбөрийг гэр бүлийн гишүүдэд халдаасан, мөн тэдгээрийн ногдох хувиа авах эрхийг болон хөрөнгөө өмчлөх эрхийг хязгаарласан гэж үзэхгүй юм.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүчин төгөлдөр шийдвэр, захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн 08 оны дүгээр сарын 7-ны өдөр ******* тоот шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг нээн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан арга хэмжээг авсныг үндэслэлгүй эд хөрөнгө битүүмжилсэн гэж үзэх боломжгүй.

 

Шүүхийн шийдвэрийн дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн , , 44, 4 дүгээр зүйлүүдэд заасантай нийцэж байх ба шийдвэр гүйцэтгэгч уг ажиллагааг явуулахдаа хуулиар тогтоосон журам зөрчсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсонгүй.

/ХХ-ийн 47-68 дугаар тал/

 

Иймд хариуцагч ХХХХХХ 0 оны дугаар сарын -ны өдрийн ХХХ/0, 0 оны 3 дугаар сарын 6-ны ХХХ/0, 0 оны 3 дугаар сарын 8-ны өдрийн ХХХ/0 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах, эд хөрөнгийг битүүмжлэх жагсаалтаас хасуулах тухай Т.М, П.М, М.Г нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5., 5..3, 6, 8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн ., 44 дүгээр зүйлийн 44.7-д заасныг баримтлан хариуцагч ХХХХХХ 0 оны дугаар сарын -ны өдрийн ХХХ/0, 0 оны 3 дугаар сарын 6-ны ХХХ/0, 0 оны 3 дугаар сарын 8-ны өдрийн ХХХ/0 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах, эд хөрөнгийг битүүмжлэх жагсаалтаас хасуулах тухай Т.М, П.М, М.Г нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн ., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.., 7..4-т зааснаар нэхэмжлэгч Т.М, П.М, М.Г нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тус шүүхийн шүүгчийн 0 оны 6 дугаар сарын -ний өдрийн 50 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 4 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн .4, .7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 4 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН